Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 429

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй С.*******, Т.******* нарт холбогдох 7.703.217 /долоон сая долоон зуун гурван мянга хоёр зуун арван долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 09-р сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн С.*******, Т.******* нар нь Сум хөгжүүлэх сангийн зээлнээс Ус цэвэршүүлж савлах зориулалтаар 8.000.000 төгрөгийг 2013 оны 05-р сарын 09-ний өдөр 1286 тоот гэрээ байгуулан сарын 0,25%-ийн, жилийн 3%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан юм. Зээлдэгч нар нь 8.365.777 төгрөг төлж барагдуулахаас 1.200.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 7.165.777 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. 2016 оны 05-р сарын 09-ний өдөр зээлийн хугацаа дууссан болно.

Иймд С.*******, Т.******* нараас зээлийн үлдэгдэл 7.165.777 төгрөг, хугацаа хэтрэлтийн хүү 537.440 төгрөг, нийт 7.703.217 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.*******, Т.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* нь зээлийг 2017 оны 02-р сарын 28-ны өдөр төлүүлэхээр тайлбар гаргасайн байна. Миний 2016 онд гүйцэтгэсэн ажлын төлбөр 2017 онд шилжин хийгдэх болсон. Энэ төлбөр нь оны эхний улиралд орж ирэх эсэх нь тодорхойгүй байна. Миний гүйцэтгэдэг үйл ажиллагаа улирлын чанартай байдаг бөгөөд 2017 оны 03-р сарын 20-ны үеэр эхэлдэг. Энэ хугацааг хүртэл орлогын эх үүсвэргүй байдаг. Мөн одоо ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй байгаа. Өөрийн авсан тоног төхөөрөмжөө ажилуулаагүй зэрэг шалтгааны улмаас зээлийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр буюу хоёрдугаар улирлын нэгдүгээр хагаст багтаан төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* нь хариуцагч нарын зээлийн үлдэглийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* нь С.*******, Т.******* нараас 7.703.217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч С.*******, Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр буюу хоёрдугаар улирлын нэгдүгээр хагаст багтаан төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.

Ийнхүү хариуцагч С.*******, Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул тэдгээрийнзөвшөөрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Завхан аймгийн ******* сумын *******-ын нэхэмжлэлтэй С.*******, Т.******* нарт холбогдох 7.703.217 /долоон сая долоон зуун гурван мянга хоёр зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 7.703.217 төгрөгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр буюу хоёдугаар улирлын нэгдүгээр хагаст багтаан төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 69.100 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай

3. Захирамжийг зохигчид сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ