Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 249

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.О даргалж, шүүгч Б.А, Э.Ч нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

иргэдийн төлөөлөгч О.П,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1808 03853  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            1. Яллагдагч Б.Б нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Жигжидэд зуслангийн байшин түрээслүүлнэ" гэж зар байршуулж хохирогч Г.Оюугаас ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 900,000 төгрөг хуурч шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Энхчимэгт зуслангийн байшин түрээслүүлнэ хэмээн хуурч, ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 200,000 төгрөг хуурч шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн Богд ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж Ш.Анужингаас 500.000 төгрөгийг ХААН банкны 5063437430 дугаарын дансаар хуурч шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Золбоод хямд түлш нийлүүлнэ гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, 50.745.600 төгрөгийг "Их ХААНы эзэнт гүрэн" ХХК-ийн Төрийн банкин дахь 313000049638 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Голомт хотхонд байр түрээслүүлнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны Нарантуул салбараас иргэн Т.Мөнхжингөөс 5063437430 дугаартай дансаар 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Алтангэрэлд 2 тонн самар зарна, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Батбаярын ХААН банкны 5063437430 дансыг ашиглан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Эмон худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлэн авч залилсан,

7. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад гадаадын иргэнд орон сууц түрээслүүлнэ гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Г.Болороос 5063437430 данс руу 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, "Үнэгүй.мн" зарын сайтаар "Богд Ар хорооллын 7-а байранд 2 өрөө бүрэн тавилгатай байр түрээлүүлнэ" гэж хуурамч зар байршуулан иргэн Э.Алтаншагайгаас 550.000 төгрөгийн 5063437430 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр баруун 4 замын ойролцоо байрлах Хилл сайд нэртэй байрны 8 давхарт байр түрээслүүлнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкинд бүртгэлтэй 5063437430 дугаарын дансаар Б.Энэрэлээс 1.800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Очироос орон сууцанд түрээсээр суулгана хэмээн хуурч ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Богд-Ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж, иргэн Г.Нямбаярыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Х.Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарын нэгдсэн сайт болох "Үнэгүй.мн" хаягаар орж “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Өнөр хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Н.Үзмээгээс 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр "Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ" гэсэн зарыг “Үнэгүй.мн” сайтад байршуулж, иргэн С.Отгончимэгийг хуурч Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ХААН банкны салбараас 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Гранд плазагийн зүүн талд "Grand side" хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлслүүлнэ" гэх зар тавьж иргэн Г.Цэрмаагаас 550.000 төгрөгийг ХААН банкны 5063437430 дансаар шилжүүлэн авч залилсан,

15. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "Баянзүрх дүүргийн 14-р хороо Зүүн хүрээ хотхоны 2 өрөө 58 м2 байрыг түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Б.Энхжаргалаас байрны урьдчилгаа мөнгө гэж 900.000 төгрөгийг хуурч шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянмонгол хороололд бүрэн тавилгатай байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, иргэн Б.Ариунболдоос 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Нарны хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж 5171004322 тоот дансаар иргэн С.Дарханбаяраас 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зарын нэгдсэн сайт болох “Үнэгүй.мн” хаягаар орж "Баянзүрх дүүргийн нутагт байрлах "Парксайт" хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Батчимэгээс 500.000 төгрөгийг хуурч шилжүүлэн авч залилсан,

19. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "хямд автомашин зарна" гэж зар байршуулан иргэн Л.Дамдиндоржийг хуурч ХААН банкны 5171004322 дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

20. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохиомол байдлыг бий болгож, "Үнэгүй.мн" сайтад "тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, Г.Гантулгыг төөрөгдөлд оруулан хуурч М.Оюун-Эрдэний ХААН банкны 5171004322 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 өрөө байр хямд түрээслүүлнэ” гэж хуурч иргэн Д.Бөхчулуунаас 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

22. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, авто машины урьдчилгаа мөнгө гэж Б.Анхбаяраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" хороолол "ХААН” банкны АТМ-ээс 5019732697 дугаарын дансанд 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

23. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо иргэн Ч.Батнямаас дансаар 5019732697 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Приус-20 маркийн машин зарна” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Мөнхдалайгаас ХААН банкнаас 5019732697 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

25. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Тоёота Приус 20 маркийн машин зарна” гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Т.Хос-Эрдэнээс ХААН банкны 5019732697 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

26. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Приус 20 маркийн машин худалдана" гэсэн зар байршуулж С.Батцэнгэлээс машины урьдчилгаа гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

27. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Тоёота Приус-20 маркийн автомашин зарна" гэсэн зар байршуулан Я.Батцэнгэлээс машины урьдчилгаа хэмээн 500.000 төгрөгийг ХААН банкны 5019732697 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

28. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Тоёота Приус-20 маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч иргэн Б.Болдоос 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

29. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "68-88 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин зарна" гэж иргэн Х.Түмэнжаргалаас урьдчилгаа 1.000.000 төгрөгийг дансаар авч залилсан,

30. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Б.Цэрэндагвад Приус-20 маркийн машин хямд зарна” гэж хуурч мэхлэн 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна” гэсэн зар байршуулж иргэн Г.Батсүхээс 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

32. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэсэн зар байршуулж иргэн С.Энхбатаас 100.000 төгрөг шилжүүлж авч залилсан,

33. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "Авто машин зарна” гэсэн зар тавьж иргэн М.Буян-Ундрахаас 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

34. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар байршуулан иргэн Б.Баярхүүгээс ХААН банкны 5925070186 дансаар дамжуулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

35. 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Г.Ганбатад “Приус-20 маркийн машин зарахаар тохиролцон урьдчилгаа 1.000.000 төгрөгийг, хүмүүс авах гээд байна, урьдчилгаа өгчихвөл зарахгүй байж байя, мөн өөрийгөө “Нийслэлийн Цагдаагийн газрын хамгаалалтын албаны даргаар ажилладаг” гэж худал хэлж хуурч шилжүүлэн авч залилсан,

36. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Мөнгөнсувдад “Тоёота Приус-20 маркийн автомашин худалдана” гэж худал хэлж хууран, зохимол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа 1.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

37. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл сайд хотхонд 2 өрөө байрыг 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ" гэх зарыг интернетэд тавьж, барьцаа урьдчилгаанд 900.000 төгрөгийг өгвөл суулгана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн Т.Тэмүүлэнгээс 900.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

38. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж О.Лхагвадолгороос ХААН банкны 5011298666 дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

39. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхоны 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, иргэн Э.Төгсцогттой 96185553 дугаарын гар утсаар холбогдож, байрны түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 200.000 төгрөгийг 5925070186 дансанд шилжүүлэн авч залилсан,

40. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө 35м2 байрыг түрээслүүлнэ" гэж Э.Сайханчимэгээс 500.000 төгрөг авч залилсан,

41. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө байрыг түрээслүүлнэ" гэж Н.Солонгыг хуурч 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

42. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Хилл сайд хотхонд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр хөлслүүлнэ" гэж хуурч мэхлэн иргэн Б.Баасанжаргалаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

43. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Хурд хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан хуурч иргэн Б.Ганбатаас ХААН банкны 5925070186 дугаарын дансаар 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

44. “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж ХААН банкны 5925070186 тоот дансаар иргэн М.Оюунтуяагаас 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

45. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж ХААН банкны 5925070186 тоот дансаар иргэн Б.Ган-Эрдэнээс 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

46. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Американ дэнжид 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж хуурамч зар байршуулж, иргэн Ч.Бямбасүрэнгээс 5925070186 дугаарын дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

47. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зарын нэгдсэн сайт болох “Үнэгүй.мн” сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж иргэн Э.Ариунзулаас 5925070186 дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

48. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд иргэн Б.Сарантуяа руу утсаар ярьж та орон сууцны сугалаанд сонгогдсон байна, яаралтай ХААН банкны 5748062642 тоот данс pyy мөнгө шилжүүл гэж хуурч нийт 1.065.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

49. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "2 өрөө байр түрээслүүлнэ" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Төмөртогоогоос 1.000.000 төгрөгийг ХААН банкны 5925070186 дансаар шилжүүлэн авч залилсан,

50. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Хурд рапит хороололд супер засвар хийсэн 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулсны дагуу иргэн Г.Ганзулаас ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

51. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Пилжээг хуурч, байрны урьдчилгаанд 700.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

52. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын цахим хуудаст “2 өрөө байр түрээслэнэ" гэж хуурамч зар байршуулан иргэн Д.Эрдэнэбаатараас ХААН банкны дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан буюу нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 52 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 94.310.600 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болох цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 52 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлсэн. Талийгаач Ичинхорлоо өөрөө 4 хохирогч болох Болор, Нямбаяр, Анужин, Отгончимэг нараас мөнгө авсан байсан. 2017 оны 07 сараас 2018 оны 12 сарын хугацаанд хоригдож байхад Ичинхорлоо өөрөө энэ үйлдлүүдийг хийсэн байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хамт амьдарч байсан болохоор бүх үйлдлүүдийг хүлээгээд явж байсан. Хохирогч нар мэдүүлэгтээ эмэгтэй хүнтэй ярьж мөнгө өгсөн болохоо мэдүүлдэг. Өнөөдөр би энэ талаар хэлэх гэсэн юм. Өөр хэлэх зүйлгүй. Өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их харамсаж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Оюугийн хохирогчоор өгсөн: “...2017 оны 07 сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад Жигжид зусланд байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 89018084 гэсэн дугаарын утас руу залгаад ярьсан. Зар дээр байсан байшингийн зураг таалагдсан тул уг байр ХААНа байдаг юм бэ? гэсэн чинь нөгөө хүн Жигжидэд байдаг зуслангийн байшин байгаа гэсэн. Уг байрыг 1 сарын 450.000 төгрөг гээд 2 сараар түрээслэхээр болсон. ХААН банкны 5925070186 данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө 09 цагийн үед над руу залгаад өдөр 12 цагийн үед хамт явья гэсэн. Тэгээд утас нь холбогдохоо больсон. Уг данс нь Баламжавын Очирсүрэн гэдэг хүний данс гэж мөнгө шилжүүлэх үед гарч ирж байсан." гэх мэдүүлэг /1хх-н 6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Энхчимэгийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр цахим сайтад “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт Хуурай мухарт зуслан түрээслэнэ” гэсэн зарын дагуу 89087037 гэсэн дугаарт холбогдож, байшин түрээслэхээр болж урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5069094336 дугаарын данснаас Баламжавын Очирсүрэн гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу шилжүүлсэн. 2017 он 07 дугаар сарын 13-ны өдөр “Хуурай мухар”-т заасан газарт нь ирэхэд хүн ирээгүй, түрээслэнэ гэсэн байшин байгаагүй." гэх мэдүүлэг /1хх-н 112-114/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ануужингийн хохирогчоор өгсөн: "... “Үнэгүй.мн” сайтад Хан-Уул дүүргийн Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд зарын утас нь 86001518 гэсэн дугаартай байсан. Дугаар руу залгахад настай эмэгтэй аваад байр түрээслэнэ гэж хэлсэн ба Богд ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэж хэлсэн. Тухайн эмэгтэй урьдчилгаагаа одоо дансаар өгчих, үлдсэн нь байрандаа орохдоо өгчих гээд дансаа өгсөн. Би өөрийн ХААН банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн. Тохирсон ёсоор нөгөө эмэгтэйн 86001518 дугаар руу дараа өдөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /1хх-н 161-163/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Золбоогийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай найз Дарханбаяр утсаар яриад баталгаатай, найдвартай, хямдхан түлш байна авах уу? гэж асуухаар нь түлшний хэрэг гарвал ярья гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дарханбаяр руу би залгаад нөгөө түлш чинь байна уу гэж асуухад 99197287 гэсэн дугаар өгөөд Сайхнаа гэдэг эгч байгаа, чи наад хүн рүү яриад асуу гэж хэлсэн. Сайханаа гэдэг хүний 99197287 дугаар руу залгаад Дарханбаярын найз байна, түлш байгаа юм уу? гэж асуухад байгаа гэхээр нь 1 литр түлшийг хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа гэхэд 1280 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би 41.520 литр түлш авах гэсэн гэж хэлэхэд урьдчилгаа 2.400.000 төгрөг хийчих гээд Урансайханы явуулсан ХААН банкны данс руу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд Урансайхан над руу залгаад үлдэгдэл түлшний мөнгийг бэлнээр авмаар байна гэж хэлэхээр нь би данс руу хиймээр байна гэж хэлэхэд Төрийн банкны 383000049638 дансны дугаарыг мессежээр явуулахаар нь би тэр данс руу 12 цагийн орчимд 50.745.600 төгрөгийг шилжүүлсэн. Би маргааш болтол хүлээхэд түлш болон мөнгөний аль аль нь орж ирээгүй." гэх мэдүүлэг /1хх-н 201-202/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Алтангэрэлийн хохирогчоор өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Задгайн 6 тоотод байхад саарал өнгийн Приус маркийн машинтай танихгүй эрэгтэй, эмэгтэй хамт ирээд 49 кг самар байна, худалдаж авах уу гэж асуусан. Тэгээд 245.000 төгрөгөөр самарыг аваад, дараа самар авна гэж хэлээд найз Лхагваагийн 96884749 дугаарыг өгөөд явуулсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед 96261798 дугаарын утаснаас залгаж, дээрийн самар зарсан хүн байна, самар авах уу гэж хэлэхээр нь хэдэн кг самар байна гэж асуухад 3 тонн байна гэж хэлсэн. Одоо 7 буудалд ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 7 буудалд ирсний дараа 91168476 дугаарын утас руу залгатал урьдчилгаа барьцаа болгоод 5063437430 данс руу 2.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Ах Энхтогтох 5753727283 данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Утас руу нь залгаад мөнгө хийсэн гэхэд за би дансаа шалгаад манаачаа гаргая гэж хэлээд утсаа салгасан. Жоохон байж байгаад залгатал 2 дугаар нь холбогдоогүй." гэх мэдүүлэг /2хх-н 204-205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мөнхжингийн хохирогчоор өгсөн: "...Үнэгүй.мн сайтаас байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 90194842 утас руу холбогдоод баруун 4 замын “Голомт" хотхоноос 2 өрөө байр түрээслэхээр манай нөхөр Ч.Баяр яриад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа мөнгө 3.200.000 төгрөгийг Хасын Батбаярын 5063437430 гэсэн дансанд хийсэн. Тэгээд 15 цаг 30 минутад уулзахаар болсон ба 15 цагийн үед залгахад би Амгалангаас гараад очиж байна гээд утсаа салгасан. Тэрнээс хойш утас нь холбогдох боломжгүй байгаа." гэх мэдүүлэг /16хх-н 178/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Болорын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаар гадаад улсын иргэнд байр хөлслүүлэхээр түрээсийн байр хайхад 80809485 гэсэн дугаартай эмэгтэй хүнтэй холбогдсон. Надаас байр түрээслэх урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь үл таних эмэгтэйн ХААН банкны данс руу шилжүүлсэн. Тус өдрөөс хойш мөнгө шилжүүлж авсан эмэгтэйн утас холбогдохоо больсон. Надад 300.000 төгрөгийн хохирол учирсан." гэх мэдүүлэг /3хх-н 152/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нямбаярын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас 86001518 гэсэн дугаартай "тавилгатай 2 өрөө байр Богд-Ар хороололд сарын 500.000 төгрөгөөр, мөнгийг 3 сараар авна" гэсэн зар байсан. Би дугаар руу нь ярьж тохиролцоод түүний дансыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би дүү Булгантамирт 86001518 гэсэн дугаар руу залгаад байрыг нь очоод үзчих гэж хэлсэн чинь над руу буцаж залгаад тэр дугаар чинь холбогдохгүй байна гэхээр нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй алга болчихсон. Би гомдолтой байна. Шилжүүлсэн мөнгөө олж авмаар байна." гэх мэдүүлэг /3хх-н 230-232/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Алтаншагайн хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас Богд Ар хороололд бүрэн тавилгатай 2 өрөө байр сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зарын дагуу 89051192 дугаар руу залгаад “байрыг чинь үзэх гэсэн юм, одоо очиж болох уу” гэж асуусан чинь уг хүн “одоо үзүүлэх боломжгүй, маргааш ирж үзэж болно” гэсэн. Тэгээд уг хүн над руу зарын дагуу маш их хүн залгаж байна гэсэн. Би танай байранд ормоор байна, та өөр хүн битгий оруулаарай гэсэн чинь дансаар мөнгөө шилжүүлчих, тэгвэл “Үнэгүй.мн” дээр байгаа зараа устгалаа гэсэн. Би зөвшөөрсөн чинь уг хүн ХААН банкны 5063437430 дугаарын дансыг мессежээр явуулсан. Би өөрийн ХААН банкны 5019058375 данснаас 550.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь өдрийн 12 цагийн орчим Богд Ар хороолол дээр очоод 3 дугаар орцыг хайгаад олоогүй. 2 орцтой байсан. Би нөгөө хүн рүү залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. 550.000 төгрөгөө залилуулсан болохоор өргөдөл гаргаж байна." гэх мэдүүлэг /4хх-н 21-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бат-Очирын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-332 тоот гэртээ амарч байхдаа "Үнэгүй.мн" сайтаас боломжийн нөхцөлтэй, м2 том, байршил сайтай байр олдсон. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 89051192 дугаар руу залгаад байр чинь байгаа юу, хүн түрээслэсэн үү гэж асуухад нөгөө ах би хүнээс урьдчилгаа авчихсан байгаа гэхэд нь эхнэр бид хоёрт байр нэн шаардлагатай байсан болохоор уг хүнээс гуйхдаа эхнэр маань жирэмсэн, утаанаас холдох шаардлагатай байна, таны тохирсон хүний тавьсан саналаас илүү санал тавьсан. Тэгээд нөгөө ax op ор, чи урьдчилгаа 500.000 төгрөг миний данс руу хийчих гэхээр нь 5063427430 данс руу эхнэрийн данснаас 500.000 төгрөг хийсэн. Байран дээрээ уулзаж гэрээ хийнэ гэж тохироод нөгөө ax гар утсаа салгаад алга болчихсон. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн." гэх мэдүүлэг /4хх-н 74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Үзмээгийн хохирогчоор өгсөн: " ...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим манай охин Наранзул над руу залгаад “Өнөр хороололд 2 байр түрээслэнэ гэсэн хүн байна, та 80095156 дугаараар холбогдож үзээд асууж тодруулаач” гэхээр нь би 80095156 гэсэн дугаар руу өөрийн 98030907 дугаараас залгахад настайвтар эрэгтэй хүн авахаар нь би “байр түрээслэх талаар асуухад тэр үл таних эрэгтэй хүн тавилгатай 2 өрөө байрыг 1 сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ, түрээсийн мөнгийг 3 сараар төлбөрөө аваад, барьцаа мөнгө авна” гэхээр нь орой 19 цагт очиж үзье гэж хэлээд утсаа тасалсан. Үл таних эрэгтэй хүн над руу залгаад тухайн байрыг олон хүн үзэж байгаа болохоор аль болох түрүүлж мөнгөө өгсөн хүнд түрээслэнэ гэхээр нь урьдчилгаа мөнгө 1.000.000 төгрөгийг мобайл банкаар 17 цагт шилжүүлсэн. Тэгээд 19 цаг болж байхад нөгөө үл таних эрэгтэй хүн рүү залгаад Өнөр хороолол явж байна, очиж үзэх гэсэн юм гэсэн чинь Зайсангаас одоо гараад очно гэж хэлсэн. Ирэхгүй байсан учраас хэд хэдэн удаа залгахад утасаа авахгүй дуудуулж байгаад 22 цаг өнгөрч байхад утас нь холбогдохгүй болсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан." гэх мэдүүлэг /4хх-н 119/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Батхуягийн хохирогчоор өгсөн: "...Миний охин Б.Энэрэл 2018 оны 03 дугаар сараас Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан. Одоо Солонгос улсад байгаа. 2017 оны 11 дүгээр сард манай охин Б.Энэрэл байр түрээслэж тусдаа амьдрана гэсэн, би зөвшөөрсөн. Энэрэл байр түрээслэх гэж урьдчилгаа мөнгө гэхээр нь ХААН банкны 5063437430 гэсэн данс руу 1.800.000 төгрөг хийгээд залилуулчихлаа, мөнгөө авч чадахгүй байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргалаа гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /5хх-н 55/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд С.Отгончимэгийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Богд-Арын ХААН банкны ATM дээр мөнгөн орлого хийж байхдаа "Үнэгүй.мн" сайтаас Богд-Ар хороололд 2 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг cap сард нь авна, барьцаагүй гэхээр нь зар тавьсан 98966700 дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн аваад хуралтай байна гээд ярихгүй байсан. Удаагүй над руу дансны дугаар явуулаад хүн орох гээд байна, таныг 2 хүүхэдтэй юм байна гээд оруулъя гэхээр нь би 5063437430 данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар хийсэн. Би “мөнгийг хийчихсэн шүү” гээд хэлэхэд “баярлалаа орой ажил тарахаар хүрч ирээд үзээрэй” гэсэн. Би 18 цагийн үед залгахад би түгжрээд явж байна, удахгүй очлоо гээд байсан. Би Богд-Ар хорооллын 18 дугаар байрны орцонд 22 цаг хүртэл хүлээгээд байж байхад нэг охин орж ирээд “би бас мөнгө өгчихсөн” гэхээр нь би “аль дугаарт холбогдсон юм бэ” гэхэд миний залгасан дугаартай хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлсэн гэсэн. Би дахиад залгахад гар утас холбогдохгүй болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан." гэх мэдүүлэг /5хх-н 105/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Цэрмаагийн хохирогчоор өгсөн: "... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас байр хөлсүүлнэ гэсэн зарын дундаас 93130252 дугаарын утастай “Гранд” плазагийн эсрэг талын “Хилл сайд” хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлсүүлнэ, сарын 500.000 төгрөг гэсэн зарын дагуу залгасан. Нэг эрэгтэй хүн аваад маргааш үзүүлэх боломжтой гэсэн. Маргааш нь 12 цаг 30 минутын орчим залгахад машин гардаггүй өдөр, 16 цагийн орчим үзүүлнэ гэсэн. Манай байрыг өөр олон хүн үзсэн тийм болохоор хэн түрүүлж урьдчилгаа шилжүүлсэнд нь хөлслүүлнэ гэж хэлсэн. Би хөлслөе гэж хэлээд 1 сарын түрээс 550.000 төгрөгийг гар утасны мобайл банкнаас Батбаярын 5063437430 данс руу шилжүүлсэн. Тэгээд над руу 16 цагийн орчимд завтай болохоор залгана гээд утас нь холбогдохоо больсон." гэх мэдүүлэг /5хх-н 144/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энхжаргалын хохирогчоор өгсөн: "... “Үнэгүй.мн” сайтаас Баянзүрх дүүргийн 14 хороо Зүүн хүрээ хотхоны 58м2 хэмжээтэй, 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байхаар нь зар тавьсан 99650069 дугаар руу залгахад эрэгтэй хүн утас авч ярьсан. Сарын 600.000 төгрөгөөр гаражийн хамт түрээслэнэ, 3 сараар төлбөрийг авна, хотын төвийн байр учраас эрэлт ихтэй, өөр хүн өрсөөд түрээсэлчихдэг юм, чи 3 сарын төлбөрийнхөө 50 хувийн урьдчилгааг хурдан шилжүүлчих гэхээр нь итгээд тэр хүний өгсөн Х.Батбаярын ХААН банкны 5063437430 данс руу 900.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Солонгос улсад амьдардаг нөхөр Г.Анхбаярын ХХБанкны 460006945 данснаас интернет банкнаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар хэлэхэд маргааш ирээд гэрээгээ хийчих гэж хэлсэн бөгөөд маргааш залгахад утас нь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /5хх-н 219/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ариунболдын хохирогчоор өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад байсан бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу утсаар холбогдоод 600.000 төгрөгийг 5622003690 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Дарханбаярын хохирогчоор өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Үнэгүй.мн" сайтаас байр түрээслэнэ гэсэн зар үзэж байгаад Баянгол дүүргийн 3 хороо Нарны хороололд иж бүрэн тавилгатай, 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зар тавьсан 89087035 дугаартай холбоо барьж, 1 сарын түрээсийн мөнгө 450.000 төгрөгийг ХААН банкны 5171004322 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батчимэгийн хохирогчоор өгсөн: “...1 өрөө байр түрээслэнэ гэсэн 90560204 дугаар руу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр залгасан чинь нэг эрэгтэй хүн авч байсан. Тэр хүн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Парксайт" хотхонд 16 давхар байрны 8 давхарт өрөө түрээслэнэ гэхээр нь би болж байна гээд Мөнхөө Оюу-Эрдэнэ гэсэн хүний 5171004322 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө хүн рүү маргааш нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэр хүнийг залилан мэхэлсэн байна гэж танай байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /6хх-н 112/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Дамдиндоржийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтаас цагаан өнгөтэй Приус-20 маркийн машин зарна гэсэн зарын дагуу 90630708 утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад "ах нь замын цагдаад ажилладаг юм, ах нь ажлаасаа гарч чадахгүй байна, олон хүн хүмүүс залгаад байна, чи үнэхээр авах юм бол 500.000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө хийчих” гээд ХААН банкны 5171004322 М.Оюу-Эрдэнэ гэсэн данс өгөхөд өөрийнхөө ХААН банкны 5018135206 данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд утас нь холбогдохоо байсан." гэх мэдүүлэг /6хх-н 182/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гантулгын хохирогчоор өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 90500858 дугаар руу залгаж Хан-Уул дүүргийн 15 хороо Рапид Хурд хороолол 1 байрны 8 давхарын 45м2 1 өрөө байрыг түрээслэхээр болж Оюун-Эрдэний ХААН банкны 5171004322 данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 410046551 данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дахин 1.000.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Байрны 3 сарын түрээс, барьцааны мөнгөний хамт 2 сая төгрөг шилжүүлэн өгсөн. Гэрээ хийж түлхүүрээ авахаар тохирсон боловч гар утсаа салган ирэлгүй алга болсон." гэх мэдүүлэг /6хх-н 224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бөхчулууны хохирогчоор өгсөн: "... “Үнэгүй.мн” сайт руу орж үзэхэд Баянмонгол хороололд 1 өрөө 45м2 байр түрээслэнэ гэсэн зар байхаар нь 99318594 дугаарын утас руу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр залгахад эрэгтэй хүн авч ярьсан. Өөрийн ХААН банкны данснаас түүний өгсөн Хатанбаатар гэх нэртэй ХАС банкны 5002237539 данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Цаг тохироод Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэн дээр очоод утсаар залгахад “одоо очиж байна” гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш холбоо барьж чадаагүй.” гэх мэдүүлэг /7хх-н 38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Анхбаярын хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайт руу орж харахад Алтангэрэл гэх хүний нэртэй 98660417 дугаарын гар утасны дугаартай "Приус-20" маркийн машин яаралтай, хямдхан зарна гэсэн зар байсан. 98660417 дугаар руу залгахад Алтангэрэл гэдэг хүн аваад "би ээлжийн ажилтай байна, би ТЭЦ 4-р станцад ээлжийн ахлах инженер хийдэг, чи автомашин үзэх гэж байгаа бол цайны цагаар хүрээд ир" гэж хэлсэн. Алтангэрэл сая над руу хүн утсаар яриад мөнгөө шилжүүлье, наад зараа устгачих гэж хэлсэн гэхээр нь би хэдэн төгрөг шилжүүлэх юм бэ гээд 1.500.000 төгрөг шилжүүлээд дараа нь машинаа очиж үзье гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 6 хороо Содон хорооллын ХААН банкны АТМ-ээс 1.500.000 төгрөгийг 5019732697 данс руу шилжүүлсэн. Тэц-4 станцын харуулаас Алтангэрэл гэдэг хүн байдаг эсэхийг асуухад тийм хүн байдаг, гэхдээ амарч байгаа гэсэн. Дансны дугаараар нэрийг нь мэдээд ТЭЦ-4 станц дээр очиж шүүлгэж үзсэн чинь Алтангэрэл гэх хүн байхгүй байсан." гэх мэдүүлэг /7хх-н 70/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Батнямын хохирогчоор өгсөн: "...“Үнэгүй.мн” сайт дээр 89178293 дугаараас 2017 онд орж ирсэн, цагаан өнгийн “Приус-20” маркийн машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу тэр хүнтэй холбогдож 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тэр хүний данс руу 1.000.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн. Хил хамгаалах газрын хашаанд машин байгаа гэж хэлээд дуудсан. Би 2 цаг орчим хүлээхэд хэн ч гарч ирээгүй, сүүлдээ утсаа унтраан тэр хүн алга болсон." гэх мэдүүлэг /7хх-н 189/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мөнхдалайн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас автомашины зар харахад "2009 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд орж ирсэн “Приус-20” маркийн машин зарна" гэсэн зарын дагуу 89178293 дугаараар холбоо барихад 7.500.000 төгрөгөөр зарна, өнөөдөр машинаа үзүүлэх боломжгүй, чи авмаар байгаа бол миний дансанд 500.000 төгрөг байршуулчих, маргааш уулзаад машинаа үзээд ав гэсэн. 89178293 дугаараас ХААН банкны 5019732697 дансыг мессежээр явуулахаар нь Содон хорооллын ХААН банкнаас 500.000 төгрөгийг тушаахад Дугаржавын Алтангэрэл гэдэг хүний данс байсан. Маргааш нь 89178293 дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан." гэх мэдүүлэг /7хх-н 247/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Батцэнгэлийн хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас 2008 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, саарал өнгийн “Приус-20” маркийн машин 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн 88283780 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн утас аваад урьдчилгаа мөнгө түрүүлж хийсэн хүнд өгнө гэхээр нь би ХААН банкны 5019732697 Дугаржавын Алтангэрэл гэсэн дансны дугаар руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш утас руу нь удаа дараа залгахад холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /8хх-н 61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Я.Батцэнгэлийн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Приус-20” маркийн машин 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн зар байсан. 88278595 утас руу холбогдож 5019732697 данс руу 500.000 төгрөг хийчих гэхээр нь би өөрийн 5075001885 данснаас шилжүүлсэн. Гар утас нь холбогдохгүй, орой болтол хүлээхэд ирээгүй." гэх мэдүүлэг /8хх-н 160/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Хос-Эрдэнийн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас Приус маркийн машин худалдаж авахаар харахад хямдхан Приус машин байхаар нь холбогдоход охиноо гадаад явуулах гээд байна, 8 сая төгрөгөөр ав гэсэн. ХААН банкны 5019732697 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсэн гэж хэлэхэд “за” гэсэн. Эргээд залгасан чинь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /8хх-н 200/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Болдын хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр цагаан өнгийн “Приус-20” маркийн машин зарна гэсэн зарын дагуу 90269695 дугаарын утас руу холбогдоход 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн Тоёото Приус-20 маркийн машин Дархан-Уул аймагт байна гэхээр нь авахаар тохирч Батчулуун гэх хүний ХААН банкны 5001597871 данс руу өөрийн 5104009851 данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд цагийн дараа залгахад Тахилт орж явна, 61 гарам хүрээд чам руу залгая гээд дахин утас нь холбогдохгүй алга болсон." гэх мэдүүлэг /9хх-н 6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Түмэнжаргалын хохирогчоор өгсөн: "... Үнэгүй.мн сайтаас машин үзэж байхад 68-88 УНМ улсын дугаартай “Тоёото приус-20” маркийн машин хямдхан буюу 9 сая төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 80809620 дугаарын утас руу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр холбогдож урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 5025865552 данс руу дүү Мөнхзаяагаар шилжүүлэг хийлгэсэн. Их тэнгэрийн амны хамгаалалтын хүмүүст машины дугаарыг хэлэхэд тийм машинтай хүн ажилладаггүй гэсэн. Ингээд залилуулсан гэдгээ мэдсэн." гэх мэдүүлэг /9хх-н 52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цэрэндавгын хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Приус-20” маркийн автомашин хямд зарна гэсэн зарын дагуу 88531455 гэсэн дугаартай холбогдоход 9.000.000 төгрөгөөр зарна, 2007 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн “Приус-20” марккйн машин зарах гэж байгаа, ченж нар авах гээд байна гэхээр нь Даваажав гэдэг хүний данс руу 500.000 төгрөгийг 5925232301 данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчихээд “за одоо би гарлаа машинаа очиж үзье” гэж хэлээд 88531455 дугаар руу залгахад холбогдохоо больсон" гэх мэдүүлэг /9хх-н 113/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Батсүхийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайт руу ороход 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд орж ирсэн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу 90655666 гэсэн дугаартай холбогдон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс ХААН банкны 5585675754 дансны дугаар авч 500.000 төгрөг шилжүүлсэн. Холбогдох гээд дугаар руу нь залгахад холбогдохоо больсон байсан." гэх мэдүүлэг /9хх-н 187/,

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Энхбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд орж ирсэн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 90655666 гэсэн дугаартай холбогдон ХААН банкны 5585675754 дансны дугаар авч, 100.000 төгрөг шилжүүлсэн. Холбогдох гээд 90655666 дугаар руу залгахад холбогдохоо больсон байсан." гэх мэдүүлэг /9хх-н 191/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Буян-Ундрахын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Тоёото Приус-20” маркийн цагаан өнгийн машин 8.200.000 төгрөгөөр зарна гэсэн 99132242 дугаартай холбоо барихад урьдчилгаа мөнгө шилжүүлчих гээд 5925070186 данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэнгис кино театр дээр 11 цагт уулзахаар тохирсон байсан учир би товлосон газраа очоод утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан." гэх мэдүүлэг /9хх-н 239/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баярхүүгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Приус-20” маркийн машин зарна гэсэн 89190045 дугаар руу холбогдож, уг хүний ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 5270001721 данснаас шилжүүлсэн. Би “мөнгөө хийчихсэн, ХААНа үзэх вэ” гэтэл нисэхэд ирээд үзээрэй, би нисэхэд байна гэсэн. Би нисэхэд очоод ярьтал уг дугаар холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /10хх-н 27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ганбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр Очирсүрэн гэдэг хүн “Приус-20” маркийн машиныг 8.500.000 төгрөгөөр зарна гэж 99316755 гэсэн дугаар тавьсан байсан. Уг дугаар руу залгаж асуухад Нийслэлийн цагдаагийн газарт байгаа машин гэсэн, урьдчилгаа 1.000.000 төгрөгийг Очирсүрэнгийн 5925070186 дансанд эхнэр Төмөрийн Алтанцацралын 5630273340 данснаас шилжүүлэн өгсөн. Мөнгө шилжүүлээд Очирсүрэнтэй холбогдоход ах нь Нийслэлийн цагдаагийн газрын хамгаалалтын албаны даргаар ажилладаг, надтай энэ дугаараар холбогдож болно гэж 99113322 гэсэн дугаар өгсөн. Нийслэлийн цагдаагийн газарт очиж асуухад Очирсүрэн гэдэг хүн ажилладаггүй гэж байсан." гэх мэдүүлэг /10хх-н 62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Мөнгөнсувдын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” сайт үзэхэд 2009 онд үйлдвэрлэсэн, “Тоёото Приус-20” маркийн машин 9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг 95512215 утасны дугаараас тавьсан байсан. Утсаар холбоо барьж урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5019058863 данснаас өөрийгөө Очирсүх гэж танилцуулсан хүний ХААН банкны 5925070186 данс руу шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлээд машин зарна гэсэн хүний утас руу залгахад холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /10хх-н 148/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Тэмүүлэнгийн хохирогчоор өгсөн: “...Фэйсбүүкт Баянгол дүүргийн 2 хороо Хилл сайд хотхонд 2 өрөө байр сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88255973 дугаараар ярихад эрэгтэй хүн байсан ба сарын түрээсийн мөнгөө урьдчилан төлөх шаардлагатай гээд 2 сарын урьдчилгаа 900.000 төгрөг 5925070186 гэсэн данс руу шилжүүл гэсний дагуу 25 дугаар эмийн сангийн хойд талын ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө хийчихлээ гэж хэлэхэд за одоо очлоо гэж хэлээд таг болсон. Түүнээс хойш дахиж холбогдоогүй." гэх мэдүүлэг /10хх-н 201/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Лхагвадолгорын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэнэ гэсэн зарын хайлт  хийсэн. Амеркан дэнж хотхонд тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 80256187 дугаартай 88279536 дугаараас холбогдоход түрээсийг 3 сараар авна, олон хүн ярьж байгаа, урьдчилгаа 300.000 төгрөгийг 5011298666 дансанд шилжүүлчих гэхээр нь шилжүүлээд мөнгө шилжүүлсэн талаараа хэлээд байраа үзье гэхэд би лагерийн газар дээр явж байна, хот орохоороо үзүүлье гэж хэлсэн. Ингээд тухайн өдрийн орой 20 цагийн орчимд согтуу байх шиг байсан. Маргааш өглөө эрт үзүүлье гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үеэс хойш гар утасны дугаар нь холбогдохоо больсон.” гэх мэдүүлэг /10хх-н 248-250/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Төгсцогтын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр Баянзүрх дүүргийн Зүүнхүрээ хотхонд цэвэрхэн 1 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн байсан. Зар байршуулсан хүнтэй холбогдоход урьдчилгаа 200.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Би мобайл банкаар урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Би дүүгээ явуулаад байраа үзүүлье гэхэд миний ажил 14 цагт тарна гэж хэлсэн бөгөөд манай дүү Зүүн хүрээ хотхонд очсон. Гэтэл утас нь холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан." гэх мэдүүлэг /11хх-н 29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Сайханчимэгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас Баянзүрх дүүргийн 14 хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө 35м2 байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар хараад 96185553 дугаараар холбогдож урьдчилгаа 500.000 төгрөгийг 5925070186 дугаартай Б.Бийн данс руу шилжүүлсэн. 15 цаг хүртэл хүлээхэд эргэж холбогдохгүй, гар утсаа таслаад алга болсон." гэх мэдүүлэг /11хх-н 73/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Солонгын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэхээр зар харж 96185553 дугаартай хэрэглэгчийн "Зүүнхүрээ хотхонд 1 өрөө байр түрээслэнэ" гэсэн зарыг харж холбогдоход олон хүн залгаж байна, урьдчилгаагаа хийчих гэхээр нь 500.000 төгрөгийг “Өгөөмөр” зах дээр явж байхдаа мобайл банкаар 5925070186 дансны дугаартай Б.Б гэх данс руу хийсэн. Би 15 цагийн орчим залгахад гар утас нь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /11хх-н 91/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баасанжаргалын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байр түрээслэхээр “Үнэгүй.мн” зарын сайтад зар харан "Хилл сайд" хотхонд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр 3 cap түрээслэнэ гэх зарын дагуу 80209143 утсаар холбогдоход 3 сарын төлбөр 1.500.000 төгрөг авна, 500.000 төгрөг барьцаанд авна, нийтдээ 2.000.000 төгрөг болно гэсэн. Би ахаа наад байрыг чинь түрээслэе, урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлье гэхэд “за тэг” гээд 5925070186 гэсэн дансны дугаар өгөхөд нь 500.000 төгрөг шилжүүлээд түүний 80209143 дугаарын утас руу залгаж мөнгө шилжүүлсэн талаар хэлэхэд миний дүү орой ярьж байгаад байрны түлхүүрээ аваад, үлдэгдэл мөнгөө өгөөрөй гэж хэлсэн. Тэгээд л утас нь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /11хх-н 118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ганбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэхээр зар харж байхад Хурд хороололд 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 91332293 утсаар Очирсүрэн гэх хүнтэй холбогдоход 3 сарын төлбөр 1.500.000 төгрөг, урьдчилгаа 500.000 төгрөг авна гэж ярьсан. Очирсүрэн гэх хүний 5925070186 данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би байрны гадаа очоод хүлээсэн боловч тэр ах эргэж холбогдохгүй алга болсон." гэх мэдүүлэг /12хх-н 64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ган-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр байсан Рапид харш хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 91332293 утсаар холбогдож ярихад олон хүн холбогдож байна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу гэж надаас асуухад боломжтой гэж хэлээд 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 15 цаг 00 минутад Рапид харш дээр уулзана гэж яриад утсаа авахгүй алга болсон." гэх мэдүүлэг /12хх-н 91/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Оюунтуяагийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаар Хурдын рапид харшид тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ, сарын 500.000 төгрөг, 3 сараар авна, барьцаа 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгөөр байр түрээслэнэ гэсний дагуу 91332293 дугаарт залгаж асуухад олон хүн түрээслэх талаар ярьж байгаа гэхээр нь бид хоёр түрээслэе гэхэд ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөг хий гэж хэлсний дагуу хийсэн. Би нөхрийн хамт Гүнтийн зуслан очиж 91332293 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба одоо хүртэл холбогдохгүй байгаа." гэх мэдүүлэг /12хх-н 96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Бямбасүрэнгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайт руу ороод Американ дэнжид 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зар харсан. Тэгээд 80539623 гэсэн дугаар руу холбогдоод байр түрээслэх талаар асуухад хөдөөнөөс хүн түрээслэхээр мөнгө шилжүүлнэ гэсэн. Тэр хүнээс өмнө мөнгө шилжүүлэх юм бол гэрээ хийе гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 10 хороо Амгалан захын АТМ-ээс 5925070186 дугаарын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлээд утсаар холбогдоод 17 цагийн үед Американ дэнж хотхоны гадаа уулзаж түлхүүрээ өгч авалцаж байраа үзэж харахаар болсон. Тэгээд утас нь холбогдохгүй алга болсон." гэх мэдүүлэг /12хх-н 168/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Э.Ариунзулын хохирогчоор өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээрээс тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 80048656 дугаараар холбогдоход эрэгтэй хүн утас авсан. Би байрыг түрээслэхээр шийдэж Баламжавын Очирсүрэнгийн ХААН банкны 5925070186 дансанд 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим явж байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа 80048656 дугаараас дуудлага ирж, утас ачаалал ихтэй байна, ах нь гар утсаа унтраалаа, өөр утасны дугаараа зурвасаар явуулна гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь надад холбогдох утасны дугаар ч ирээгүй, 80048656 дугаар холбогдохгүй. Холбогдохоороо авчихаад чимээгүй сонсоод байдаг." гэх мэдүүлэг /12хх-н 199/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Сарантуяагийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 00 минутын үед миний 86556266 дугаарын гар утас руу 80855255 дугаараас нэг танихгүй хүн залгаад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Мөнгөншонхорын 1-17 тоотод амьдардаг Баатарпүрэвийн Сарантуяа мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөн байна гэсэн чинь "танд улсаас байр өгч байна, баяр хүргэе" гэхээр нь ямар учиртай юм бэ гэж асуусан чинь “нэг компаний нэр хэлээд залуу гэр бүлийг дэмжсэн санхүүжилтээр Хан-Уул дүүрэгт байр хожсон байна, тэр төсөв нь 99 сая төгрөгийн төсөвтэй байр байгаа гэж хэлсэн, тэгээд та наанаасаа хурдан наашаа гар, сайд нарыг хүлээж авна, сайд нарт өгөх бэлэг, ширээний юм бэлдэнэ 550.000 төгрөг шилжүүл” гэсэн. Улаанбаатар хотод замын унаанд суугаад ирсэн. Тэгээд маргааш өглөө залгаад ирсэн үү, за тэгвэл 550.000 төгрөгөө шилжүүлээд хувцасаа өмсөөд байж бай гэхэд ХААН банкны 5748062642 данс руу мөнгөө шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаж "18 цагт бүгдийг чинь очиж авна, та хоёр ядуу хүүхдүүдэд 40 размерийн ботинк, XXL хэмжээтэй куртик, зөөврийн компьютер худалдаж авах юм байна" та нар хурдан гараад наад юмаа аваадах гэхээр нь газар мэдэхгүй гэсэн чинь тэгвэл 250.000 төгрөг шилжүүлчих, би нягтлангаа дуудаад авья гэхээр нь дахиад 5748062642  данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө залгаад одоо ингээд байрыг гардуулах гэж байна, дэд сайдын орлогчид юм өгнө 170.000 төгрөг шилжүүл гэхээр нь юунд мөнгө шилжүүлэх гэж байгаа юм бэ гэж асуусан чинь орлогчид цаг авч өгнө, одоо дэлгүүрт байна гэж хэлэхээр нь ХААН банкны 5748062642 данс руу 170.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь залгаад Оргил худалдааны төв дээр уулзья би 3 давхарын ресторанд сууж байна гэхээр нь бид нар очоод 2 цаг хүлээсэн. Тэгсэн дахиад 95.000 төгрөг нөгөө данс руугаа хий гэхээр нь дүүгийнхээ данснаас шилжүүлсэн боловч ирээгүй." гэх мэдүүлэг /12хх-н 243/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Төмөртогоогийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг 18 хороо Бэлхийн 48-302 тоотод байхдаа “Үнэгүй.мн” сайтад Хурд хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 99947239 дугаарын утсаар холбоо барьж Б.Б гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Орой 17 цагийн үед байраа очиж үзэх гээд утас руу нь залгахад холбогдох боломжтой байсан учир Хурд хотхон дээр очиж зар дээр тавьсан хаяг дээр нь очиж үзэхэд байрны дугаар болон давхар, хаалганы тоо зөрсөн худлаа байсан." гэх мэдүүлэг /13хх-н 86/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ганзулын хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 өрөө байр түрээслэхээр “Үнэгүй.мн” зарын сайт руу орж үзэхэд Хурд рапидад супер засвар хийсэн 2 өрөө байр улирлаар нь мөнгийг авч, түрээслүүлнэ, сарын 700.000 төгрөг гэж үнэлгээ бичсэн 99947239 гэсэн дугаар руу залгаад асуухад төлбөрийг 3 сараар авна. Нэг сарын барьцаатай гэхээр нь би оръё, надад таалагдаж байна гэсэн чинь хүмүүс асууж байна. Одоо нэг хүн ирж үзнэ гэсэн, чи орохоор бол ядаж урьдчилгаа өг гэхээр нь зөвшөөрөөд Очирсүрэн гэх хүний 5925070186 данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэ өдрөө 14 цагийн үед 99947239 дугаар руу буцаагаад залгахад холбогдохгүй болчихсон." гэх мэдүүлэг /13хх-н 120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Пилжээгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг 13 хороо 90г байранд байхдаа “Үнэгүй.мн” сайтаас Хан-Уул дүүрэг 15 хороо Хурд хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 99947239 гэсэн дугаартай холбогдоход эрэгтэй хүн аваад байр түрээслэнэ, олон хүмүүс ярьж байна. Би өөрөө одоогоор завгүй байна, урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүл, тэгвэл танд байрыг хадгалж байгаад өгье, Очирсүрэн гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу мөнгөө хий гэхээр нь өөрийн ХААН банкны 5622364375 данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн боловч залилуулсан.” гэх мэдүүлэг /13хх-н 146/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эрдэнэбаатарын хохирогчоор өгсөн: “... “Үнэгүй.мн” сайтаас түрээсийн байрны зар харж байтал Хурд хотхонд 2 өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээслэнэ гэх зар байсан. Зарын дагуу 99947239 дугаарын гар утсаар Очирсүрэн гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй холбогдоход олон хүн наад байрыг чинь асууж байгаа чи найдвартай орно гэвэл миний ХААН банкны 5925070186 данс руу 1 сарын түрээсийн хөлс 700.000 төгрөг хийчих гэхээр нь эхнэр Үрлээгийн ХААН банкны 5603079935 данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 99947239 дугаар руу залгахад холбогдохоо больсон." гэх мэдүүлэг /13хх-н 171/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Есүхэйгийн гэрчээр өгсөн: “...эхнэр бид 2 тусдаа амьдрах гээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр интернет сайтаас байрны түрээсийн зар хайхад Хан-Уул дүүргийн Богд Ар хороололд 2 байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд зарын 86001518 дугаарын утас байсан. Настайдуу эмэгтэй хүн утсыг аваад Богд Ар хороололд байр түрээслэнэ гэж хэлсэн. Манай эхнэр Ануужин ХААН банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу тэр өдрийн 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 167-168/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Урансайханы гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Очирсүрэн над руу залгаад ингэж ажил хийдэггүй юм, ахиад авах хүн байвал надтай холбоодох, би 1 литр түлшийг 1200 төгрөгөөр бодож өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд таньдаг дүү Золбоо гэдэг дүүтэйгээ холбоо бариад 1 литрийг 1200 төгрөгөөр зарах түлш байна, авах юм уу? гэж асуухад тэгье гэж хэлсэн. Золбоо 41 тонн 520 литр түлш авна гээд хэлчих, би машинаа дуудчихья гэж хэлэхээр нь Очирсүрэнгийн 80097010 залгаад манай дүү авах юм шиг байна хоёулаа уулзаад би чамд бэлнээр мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгсэн Очирсүрэн уулзаад байх шаардлага байхгүй, Төрийн банкинд очоод "Их ХААНы эзэнт гүрэн" гэсэн 383000049638 гэсэн данс байгаа, энэ рүү түлшний мөнгийг хийчих. Би чамтай 1 литрийг нь 1280 төгрөгөөр ярьсан байгаа. Би чамруу 80 төгрөгийн зөрүү мөнгийг нь хийчихье гэж хэлсэн. Золбоо руу утасдаад Их ХААНы эзэнт гүрэн гэсэн данс руу авах түлшний мөнгийг хийчих гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золбоо над руу утасдаад таны нөгөө хийчих гэсэн данс руу 50.745.000 төгрөг буюу 41 тонн 520 литр түлшний мөнгө хийчихсэн шүү гэж хэлсэн. Би шууд Очирсүрэнгийн 80097010 дугаар руу залгаад танай данс руу мөнгийг чинь хийчихсэн шүү, түлш ачих зөвшөөрлөө авъя гэж хэлэхэд одоо удахгүй 2 машины дараа танай машиныг оруулна, машиныхаа дугаар, жолоочийнхоо дугаарыг явуулчих гэж хэлэхээр нь би явуулсан. Золбоо зөвшөөрлийн бичиг жолооч руу ярихгүй байна гэж хэлэхээр нь би Очирсүрэн рүү эргээд залгаж, чи яачихваа ямар уддаг юм бэ? гэж асуухад дүүдээ миний утасны дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Золбоод Очирсүрэнгийн дугаарыг өгөөд ярь гэж хэлэхэд Очирсүрэнтэй ярихад одоохон ах нь агуулах руу очих гэж байна, хүлээж бай гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Очирсүрэн рүү яриад миний 1.660.000 төгрөгийг шилжүүлсэн үү? гэж асуухад данс руу чинь хийчихсэн, 2 цагийн дараа орчихно гэж хэлэхээр нь за за гээд хүлээсэн. Би 2 цагийн дараа Очирсүрэнгийн 80097010 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан." гэх мэдүүлэг /1хх-н 207-208/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Ичинхорлоогийн гэрчээр өгсөн: “...Урансайхан 2017 оны 08 дугаар сарын эхээр над руу орой залгаад хөгшөөн би хүний мөнгө алдчихлаа гэж хэлэхээр нь яачихсан юм гэж асуухад хүний мөнгийг түлш авна гэж өгөөд түлш авах гэтэл түлш ч байхгүй, мөнгө ч байхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад өгөөд шалгуулчихаа гэж хэлсэн. Очирсүрэн гэдэг хүнийг танина." гэх мэдүүлэг /1хх-н 216-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Баасангийн гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золбоо түлш ачих хэрэгтэй байна гээд 80097010 гэсэн утасны дугаар өгөөд, энэ дугаартай холбоо бариад 41 тонн 520 литр түлш ачаад өг гэж хэлсэн. Би агуулахын 75553433 гэсэн утас руу утасдаж миний машины зөвшөөрөл гарсан уу гэж асуухад байхгүй байна гэсэн. Золбоогийн өгсөн 80097010 дугаар руу залгахад эрэгтэй хүн авч байсан бөгөөд би автомашиныхаа дугаар багтаамжийг хэлээд зөвшөөрөл авчихаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй дахиад ярихад одоохон зөвшөөрөл гарах гэж байна, та түр хүлээж бай, зөвшөөрлөө авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй залгахад утас нь холбогдохоо байчихсан байсан." гэх мэдүүлэг /1хх-н 225/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Энхмөнхийн гэрчээр өгсөн: “...Төрсөн ах Золбоо яриад хямд түлш авах гэж байгаа юм гээд ХААН банкны 5029947168 данс руу 2 сая төгрөг хийчих гэсэн. Урьдчилгаа хийх шаардлагатай байна гэсэн. Би уг мөнгийг Төв аймагт байхдаа мобайл банкаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 226/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Батбаярын гэрчээр өгсөн: “...Би ХААН банкны 5063437430 данс эзэмшдэг. 2017 оны 10 дугаар сард Очирсүрэн намайг нэр дээрээ карт аваад өг гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад надад дахиад нэг карт хэрэгтэй байна гэхээр нь юм бодолгүй ХААН банкнаас нэр дээрээ карт гаргаж өгөөд Очирсүрэнд өгсөн. 2018 оны 03 дугаар сарын үед Цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь очиж уулзаад Очирсүрэн миний картыг ашиглаад хүмүүсээс мөнгө аваад яваад байгааг мэдсэн. Б.Бтэй 2017 оны 10 дугаар сард таарахад бичиг баримтгүй байгаа гээд намайг өөрийнхөө бичиг баримтыг ашиглаад өөрийнхөө нэр дээр данс нээгээд карт захиалаад өг гээд хэлэхээр нь би нээж өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дуудахаар нь очиход эхнэрийнхээ хамт надаар миний нэр дээр данс нээлгэсэн дансыг ашиглан байр түрээслэнэ гэж зар тавиад хүмүүсийг залилсан гэж хэлсэн. Б.Бтэй 2017 оны 11 дүгээр сарын орчим таарахад бичиг баримтгүй байгаа гээд намайг өөрийнхөө бичиг баримтыг ашиглаад өөрийнхөө нэр дээр данс нээгээд, карт захиалаад өг гээд хэлэхээр нь би нээж өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дуудахаар нь очиход эхнэрийнхээ хамт надаар миний нэр дээр данс нээлгэсэн дансыг ашиглан байр түрээслэнэ гэж зар тавиад хүмүүсийг залилсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 169-170, 2хх-н 210-211, 3хх-н 157/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Булгантамирын гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн ах Г.Нямбаяр над руу залгаад би Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд эхнэр хүүхэдтэйгээ байна. Сая “Үнэгүй.мн” сайтаар орсон чинь ТБД Андуудын ойролцоо 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байна. Би түрээсийн 1.500.000 төгрөг эндээс шилжүүлчихлээ. 86001518 гэсэн дугаар руу холбогдоод, очоод байрыг нь үзчих гэж хэлсэн. Дугаар руу залгахад нэг эмэгтэй аваад “чи ТБД Андууд дээр хүрээд ир” гэсэн. ТБД Андууд дээр ирээд нөгөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан." гэх мэдүүлэг /3хх-н 233/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гэрэлхүүгийн гэрчээр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 15 хороо Ханс Вилл хотхоны 201 байрны 605 тоотод байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас Баянгол дүүргийн 1 хороо Богд-Ар хороололд бүрэн тавилгатай 2 өрөө байр сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар үзээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад гайгүй үнэтэй юм байна гээд 89051192 дугаарын утас руу залгаад байрыг одоо үзээд орьё гэж хэлсэн чинь тэг гээд 5063437430 дансны дугаарыг мессежээр явуулахаар нь 550.000 төгрөгийг хийсэн.” гэх мэдүүлэг /4хх-н 25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энэрэлийн гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед би байр түрээслэхээр 89031416 дугаараар ярьсан. Тэгтэл дансны дугаараа өгье, түрүүлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би Андуудын ХААН банкны салбараас 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн талаар хэлтэл утсаа ерөөсөө аваагүй. Миний шилжүүлсэн мөнгө Хасын Батбаяр гэх хүний данс руу орсон." гэх мэдүүлэг /5хх-н 60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд В.Энхжаргалын гэрчээр өгсөн: “...2018 он 03 сарын 11-ний өдөр манай найз Гүржавын Гантулга 1 өрөө байр түрээслэнэ гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Хатанбаатарын гэрчээр өгсөн: "...Би Хас банкны 5002237539 данстай. Намайг энэ өдөр Тэх зах дээр ажлаа хийж байхад миний үеийн эрэгтэй хүн ирээд энэ захаас юм худалдаж авах гэсэн чинь дансгүй болчихоод чиний дансаар хүнээс мөнгө аваад өгье гэж хэлэхээр нь би дансны дугаар, картаа өгөөд явуулсан. Тэгээд тэр хүн удалгүй ирээд болчихлоо, чиний дансаар 450.000 төгрөг авсан шүү гэж хэлээд яваад өгсөн." гэх мэдүүлэг /7хх-н 42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Алтангэрэлийн гэрчээр өгсөн: " ...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 16 хороо 1 хорооллын орчим Б.Бтэй уулзахад "би чулуугаар эд зүйл хийх ажлын захиалга авч байна, чи надад өөрийнхөө ХААН банкны картаа өгчих" гэж хэлээд надаас ХААН банкны 5019732697 дансны дугаартай картыг аваад явсан. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 16 хороо 1 хорооллын орчим Б.Бтэй уулзахад "би чулуугаар эд зүйл хийх ажлын захиалга авч байна, чи надад өөрийнхөө ХААН банкны картаа өгчих" гэж хэлээд надаас ХААН банкны 5019732697 дансны дугаартай картыг аваад явсан '' гэх мэдүүлэг /7хх-н 74, 8хх-н 2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Амарбаясгалангийн гэрчээр өгсөн: “...Миний ээж Мөнгөнцэцэгийн Ичинхорлоо 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Очирсүрэн ээжийг амьд байхад ээжтэй нийлээд надад машин хямдхан 1.000.000 төгрөгөөр зарна гээд 1.000.000 төгрөг худлаа хэлээд авч байсан. Сүүлд нь бөөн хэрүүл маргаан болж байгаад хагас мөнгийг нь авчихсан.” гэх мэдүүлэг /8хх-н 63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүргэн ах Х.Түмэнжаргал над руу утсаар яриад би хүнд машины урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна, чи надаас авсан мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5025865552 данс руу мобайл банкаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Даваажавын гэрчээр өгсөн: “...Очирсүрэн 2018 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хооронд манай эхнэр Ложмаагаас карт авсан. Манай эхнэрээс картыг авахдаа банкны дансны дугаар, нууц кодны хамт авсан." гэх мэдүүлэг /9хх-н 55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ложмаагийн гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Очирсүрэн таараад би машин зарах гэж байгаа юм. Тэгсэн дансны дугаар байдаггүй, чамд дансны дугаар байна уу гэсэн. Гэртээ дагуулж очоод нөхөр Даваажавын банкны дансны дугаар, картыг бичиж өгөөд явуулсан." гэх мэдүүлэг /9хх-н 57/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Алтангэрэлын гэрчээр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сард Б.Бтэй архи ууж байхад миний картыг аваад явсан. Одоо хүртэл өгөөгүй байгаа." гэх мэдүүлэг /8хх-н 201/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Баасанжавын гэрчээр өгсөн: “...таны дансанд 1.000.000 төгрөг хийлгэчихлээ, та картаа өгчих гэж хэлэхээр нь би өөрийн ХААН банкны 5001597871 дугаарын данстай картаа өгсөн. Очирсүрэн банкнаас гарч ирээд миний картыг өгөөд Зүүнхараа явья гэсэн." гэх мэдүүлэг /9хх-н 9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бийн өгсөн: "...Би тухайн хэрэг үйлдэгдэх үед интернетэд зар тавьж чадахгүй байсан. Эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгалангаар зар тавиулаад "Жигжидэд зуслангийн байшин түрээслэнэ" гэж 900.000 төгрөг залилсан. Мөнгийг би өөрийнхөө дансаар авсан. Мөнгийг аваад би 500.000 төгрөгийг хэрэглээд дуусгасан. Авсан мөнгөнөөсөө эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд 400.000 төгрөг өгсөн. Хохирол төлөөгүй байгаа. Г.Энхчимэгээс 200.000 төгрөг өөрийнхөө дансаар авсан нь үнэн. Энэ мөнгийг авахын тулд эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгалангаар зар тавиулсан. Хохирол төлөөгүй байгаа. Ануужинд байр түрээслэнэ гэж 500.000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг авахдаа Хасын Батбаярын банкны картыг ашиглаж авсан. Ануужингаас авсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Хохирол төлөөгүй байгаа. Ц.Золбоо, А.Урансайхан гэдэг хоёр хүнийг би танихгүй. Манай эхнэр Ичинхорлоо амьд байхдаа чиний компаний дансаар түлшний мөнгө гэж орж ирнэ гэсэн. А.Урансайхан над руу утсаар ярьж, ахаа түлшний мөнгө шилжүүлсэн шүү гэж хэлсэн. "Их Хааны эзэнт гүрэн" ХХК-ийн дансаар 50.745.600 төгрөг орж ирсэн. Би мөнгийг аваад эхнэр Ичинхорлоо, түүний охин Амарбаясгаланд 3 сая төгрөг, Саранд 3 сая төгрөг өгсөн. Эхнэр Ичинхорлоо амьд байхдаа Төмөр замд "Таван улиас" нэртэй баарыг 3 сарын хугацаатай түрээслэн ажиллуулж байсан. Баарандаа эд зүйл, бараа материал авахад 15 орчим сая төгрөг, түрээс гэж 6 сая төгрөг зарцуулсан. Нийт 21 орчим сая төгрөг зарцуулсан. Би мөнгийг Ичинхорлоод өгсөн, би хааяа бааранд нь ирж архи уугаад явчихдаг байсан. Ичинхорлоогийн охин Амарбаясгалан Вьетнам улс явна, мөнгө хэрэгтэй гэж ээждээ хэлсэн. Тэгээд самар авна гэсэн зар тавиад Хасын Батбаярын дансаар 2 сая төгрөг аваад Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд өгсөн. Энэ мөнгөний хохирлыг төлөөгүй байгаа. Т.Мөнхжинд байр түрээслэнэ гэж 3.200.000 төгрөгийг Хасын Батбаярын дансаар авсан. Энэ хүнтэй манай эхнэр Ичинхорлоо утсаар ярьсан. Мөнгийг би авч Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд 1.000.000 төгрөгийг өгсөн. Хохирол төлөгдөөгүй.  Эхнэр Ичинхорлоог яриулж, мөнгийг Хасын Батбаярын дансаар авч байсан. Байр түрээслэнэ гэсэн зарын дагуу мөнгөө өгсөн хүмүүсээс байрандаа орсон хүн байхгүй, хохирол төлөгдөөгүй байгаа. Г.Нямбаярт Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэж Хасын Батбаярын дансаар 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Хохирол төлөөгүй. Богд Ар хорооллын 7-а байранд “2 өрөө бүрэн тавилгатай байр түрээлүүлнэ" гэж зар байршуулан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Э.Алтаншагайгаас 550.000 төгрөг авсан. Ичинхорлоо ярьж, мөнгийг Хасын Батбаярын дансаар авсан. Хохирол төлөгдөөгүй байгаа. 2017 оны 12 дугаар cap хүртэл Ичинхорлоо ярьж байсан. Ичинхорлоо 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан. Б.Бат-Очироос орон сууцанд түрээсээр суулгана хэмээн хуурч Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 500.000 төгрөг авсан. Авсан мөнгөө төлөөгүй. “Өнөр хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Н.Үзмээгээс 1 сая төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй. “Хилл сайд” нэртэй байрны 8 давхарт байр түрээслүүлнэ" гэж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар Б.Энэрэлээс 1.800.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ” гэсэн зарыг “Үнэгүй.мн” сайтад байршуулж, иргэн С.Отгончимэгээс 500.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. 2017      оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад Гранд плазагийн зүүн талд "Grand side" хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлслүүлнэ" гэх зар тавьж иргэн Г.Цэрмаагаас 550.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 2 өрөө 58м2 байрыг түрээслүүлнэ" гэж зар байршуулан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Энхжаргалаас байрны урьдчилгаа мөнгө гэж 900.000 төгрөг авсан. Энэ хэргийн мөнгийг төлөөгүй байгаа. 2018       оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Баянмонгол хороололд бүрэн тавилгатай байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, иргэн Б.Ариунболдоос 600.000 төгрөгийг авсан. Б.Ариунболдын мөнгийг төлөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Нарны хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж 5171004322 тоот дансаар иргэн С.Дарханбаяраас 450.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг Оюун-Эрдэнэ гэдэг хүний дансаар авсан. Оюун-Эрдэнэ нь манай найзын эхнэр юм. Би найзаасаа картыг нь авсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр "Баянзүрх дүүргийн нутагт байрлах "Парксайт" хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Батчимэгээс 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Энэ мөнгийг Оюун-Эрдэнийн дансаар авсан санагдаж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “хямд автомашин зарна” гэж иргэн Л.Дамдиндоржоос Оюун-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансаар 500.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлж барагдуулаагүй. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарж тавьж, Г.Гантулгаас М.Оюун-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дугаарын дансаар 2.000.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс Ганбатад 1.000.000 төгрөг өгсөн. Би М.Оюун-Эрдэнийн ХААН банкны данстай картыг ашиглаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 өрөө байр хямд түрээслүүлнэ гэж хуурч иргэн Д.Бөхчулуунаас 450.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг найз Алтангэрэлийн дансаар авсан санагдаж байна. Энэ мөнгийг аваад хэрэглэсэн. Төлөөгүй байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Приус-20 маркийн машин зарна" гэж зар тавьж Б.Анхбаяраас 1.500.000 төгрөг авсан. Приус машин зарна гэсэн зарыг тавих санааг Ганбатаас авсан. Ганбат “Приус машин” их эрэлт хэрэгцээтэй байдаг гэж хэлж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Приус-20” маркийн машин зарна гэж иргэн Ч.Батнямаас 1.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Би энэ хэргүүдийг үйлдсэн, мөнгийг залилан авч өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хохирол төлөөгүй байгаа. Надад чулуун арслан 4 хос, чулуун усан оргилуур 1 ширхэг, мөнгөн эмээл хазаар зэрэг эд зүйл байгаа. Чулуун арслан, чулуун усан оргилуур хоёрыг хийгээд дуусгасан байгаа. Мөнгөн эмээл хийгдэж байгаа, гэхдээ бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. Эдгээр зүйлээр хохирлоо төлнө гэж бодож байна." гэх мэдүүлэг /16хх-н 166-174/,

ХААН банкны 5041361190 данснаас ХААН банкны 5925070186 дугаартай данс руу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 170.000 төгрөг, "Саруул Оюугаас" гэсэн утгатай 700.000 төгрөг, "Лагерь түрээс" гэсэн утгатай 30.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийн орлого орж, 900.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 91-94/, ХААН банкны 5069094336 данснаас ХААН банкны 5925070186 дугаартай данс руу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 128-129/, Шагдарсүрэнгийн Ануужингийн ХААН банкны 5019722599 данснаас ХААН банкны 5063437430 дугаартай данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 176/, "Их Хааны эзэнт гүрэн" ХХК-ийн Төрийн банк 383000049638 дансанд 50.745.600 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-нд шилжүүлсэн баримт /2хх-н 36/, Х.Батбаярын ХААН банк 5063437430 данс руу 3.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 тасалж шилжүүлсэн баримт /2хх-н 116/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банкны 5007657269 данснаас "namada bairnii baritsaa mungu" гэсэн утгатай 300.000 төгрөгийн орлого Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дансанд орж, 300.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн" гэх тэмдэглэл /3хх-н 176, 178/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Галбадрахын Нямбаярын ХААН банкны 5556309214 данснаас "Түрээсийн мөнгө" гэсэн утгатай 1.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, ХААН банкны 5063437430 данстай харьцсан зарлагын гүйлгээ хийгдсэн" гэх тэмдэглэл /3хх-н 220, 221/, Энхбаатарын Алтаншагайн ХААН банкны 5019058375 дансны хуулга /4хх-н 39, 173/, Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дансанд "Энэрэл" гэсэн гүйлгээний утгатай 1.800.000 төгрөгийг Энэрэлээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлэн өгсөн" баримт /5хх-н 42/, Содовын Отгончимэгийн ХААН банкны 5011007112 дансны хуулга /5хх-н 126/, ХААН банкны 5622003690 дансруу 600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-6-4/, Төмөруяагийн Уянгын ХААН банкны 5001810209 дансны хуулга /6хх-н 57/, Мөнхөөгийн Оюу-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансны хуулга /6хх-н 59/, Мөнхөөгийн Оюу-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансны хуулга /6хх-н 137/, Лхагвасүрэнгийн Дамдиндоржийн ХААН банкны 5018135206 дансны хуулга /6хх-н 179/, Гүржавын Гантулгын Худалдаа хөгжлийн банкны 410046551 дансны хуулга /6хх-н 221/, Чулуунхүүгийн Батнямын ХААН банкны 5082032281 дансны хуулга, Дугаржавын Алтангэрэлийн ХААН банкны 5019732697 дансны хуулга /7хх-н 182, 185/, Доржготовын Мөнхдалайн Хас банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг /8хх-н 30,31/, Батцэнгэлийн Худалдаа хөгжлийн банкны 476001080 данснаас "99626982'' гэсэн утасны дугаартай утга бүхий 500.000 төгрөг Аптангэрэлийн ХААН банкны 5019732697 дансанд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орсон гүйлгээ хийгдсэн, Сандуйжавын Батцэнгэлийн Худалдаа хөгжпийн банкны 476001080 данснаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "ХААН Алтангэрэл" гэсэн утгатай 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн хуулга /8хх-н 55-57/, Янжингийн Батцэнгэлийн ХААН банкны 5075001885 дансны хуулга /8хх-н 157/, Доржсүрэнгийн Баасанжавын ХААН банкны дансны хуулга /9хх-н 20/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Цэрэндоржийн Мөнхзаяагийн ХААН банкны 5025865552 данс руу "машин урьдчилгаа" гэсэн утгатай 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Бадамсүрэнгийн Даваажавын ХААН банкны 5009576046 данснаас "машины урьдчилгаа" гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн хуулга /9хх-н 73,74/, Бизьяагийн Цэрэндавгын ХААН банкны дансны хуулга /9хх-н 111/, Бадамсүрэнгийн Даваажавын ХААН банкны дансны хуулга /9хх-н 154/, Ганзоригтын Батсүхийн ХААН банкны дансны хуулга /9хх-н 211/, Уртнасангийн Мөнхжаргал, Сангайн Энхбат нарын ХААН банкны дансны хуулга /9хх-н 219-220/, Мөнхбатын Буян-Ундрахын ХААН банкны дансны хуулга /9хх-н 249/, Бямбаагийн Баярхүүгийн Голомт банкны дансны хуулга /10хх-н 23/, Баламжавын Очирсүрэнгийн ХААН банкны дансны хуулга, Төмөрийн Алтанцацралын ХААН банкны дансны хуулга /10хх-н 100-101/, Б.Бийн ХААН банкны дансны хуулга /10хх-н 185, 12хх-н 5-7, 12хх-н 152, 12хх-н 184, 207, 11хх-н 41, 13хх-н 103, 124/, Чанагчумайгийн Бямбасүрэнгийн ХААН банкны дансны хуулга /12хх-н 181/, Эрдэнэхүүгийн Төгсцогтын ХААН банкны дансны хуулга /11хх-н 43/, Жамьянгийн Лхамаагийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 123/, Дамбадаржаагийн Пилжээгийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 137/, Мөнхдэлгэрийн Үрлээгийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 186/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-н 121-122, 2хх-н 219-221, 3хх-н 77-78, 4хх-н 26-31, 35-36, 88-89, 134, 5хх-н 66-67, 228, 6хх-н 12-17, 22-23, 55, 191-192, 239, 7хх-н 47, 82-83, 231, 8хх-н 9-10, 71-72, 168, 9хх-н 16-17, 64-66, 129-130, 228, 10хх-н 14, 36, 71-73, 153-154, 204, 207-208, 11хх-н 36-37, 78, 97-98, 222-223, 230, 237, 12хх-н 81, 121-122, 178, 13хх-н 64, 94-95, 130, 154, 173, 177, 16хх-н 166-174/, иргэний үнэмлэхийн лавлагаа /13хх-н 105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /11хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Шүүгдэгч Б.Б нь:

1. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Жигжидэд зуслангийн байшин түрээслүүлнэ" гэж зар байршуулж хохирогч Г.О ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 900,000 төгрөг хуурч шилжүүлэн авч,

2. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Э зуслангийн байшин түрээслүүлнэ хэмээн хуурч, ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 200,000 төгрөг хуурч шилжүүлэн авч,

3. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн Богд ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж Ш.Ас 500.000 төгрөгийг ХААН банкны 5063437430 дугаарын дансаар хуурч шилжүүлэн авч,

4. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Золбоод хямд түлш нийлүүлнэ гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, 50.745.600 төгрөгийг "Их ХААНы эзэнт гүрэн" ХХК-ийн Төрийн банкин дахь 313000049638 дугаартай дансаар шилжүүлэн авч,

5. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр "Голомт хотхонд байр түрээслүүлнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны Нарантуул салбараас иргэн Т.Мөнхжингөөс 5063437430 дугаартай дансаар 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч,

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.Алтангэрэлд 2 тонн самар зарна, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Батбаярын ХААН банкны 5063437430 дансыг ашиглан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Эмон худалдааны төвийн АТМ-ээс шилжүүлэн авч,

7. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад гадаадын иргэнд орон сууц түрээслүүлнэ гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Г.Болороос 5063437430 данс руу 300.000 төгрөг шилжүүлэн авч,

8. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэрэгсзл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, "Үнэгүй.мн" зарын сайтаар "Богд Ар хорооллын 7-а байранд 2 өрөө бүрэн тавилгатай байр түрээлүүлнэ" гэж хуурамч зар байршуулан иргэн Э.Алтаншагайгаас 550.000 төгрөгийн 5063437430 тоот дансаар шилжүүлэн авч,

9. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр баруун 4 замын ойролцоо байрлах Хилл сайд нэртэй байрны 8 давхарт байр түрээслүүлнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкинд бүртгэлтэй 5063437430 дугаарын дансаар Б.Энэрэлээс 1.800.000 төгрөг шилжүүлэн авч,

10. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Очироос орон сууцанд түрээсээр суулгана хэмээн хуурч ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч,

11. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Богд-Ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж, иргэн Г.Нямбаярыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Х.Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

12. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зарын нэгдсэн сайт болох "Үнэгүй.мн" хаягаар орж “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Өнөр хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Н.Үзмээгээс 1.000.000 төгрөг шилжүүлэн авч,

13. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр "Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ" гэсэн зарыг “Үнэгүй.мн” сайтад байршуулж, иргэн С.Отгончимэгийг хуурч Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ХААН банкны салбараас 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч,

14. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Гранд плазагийн зүүн талд "Grand side" хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлслүүлнэ" гэх зар тавьж иргэн Г.Цэрмаагаас 550.000 төгрөгийг ХААН банкны 5063437430 дансаар шилжүүлэн авч,

15. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "Баянзүрх дүүргийн 14-р хороо Зүүн хүрээ хотхоны 2 өрөө 58 м2 байрыг түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Б.Энхжаргалаас байрны урьдчилгаа мөнгө гэж 900.000 төгрөгийг хуурч шилжүүлэн авч,

16. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянмонгол хороололд бүрэн тавилгатай байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, иргэн Б.Ариунболдоос 600.000 төгрөг шилжүүлэн авч,

17. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Нарны хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж 5171004322 тоот дансаар иргэн С.Дарханбаяраас 450.000 төгрөг шилжүүлэн авч,

18. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зарын нэгдсэн сайт болох “Үнэгүй.мн” хаягаар орж "Баянзүрх дүүргийн нутагт байрлах "Парксайт" хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Батчимэгээс 500.000 төгрөгийг хуурч шилжүүлэн авч,

19. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "хямд автомашин зарна" гэж зар байршуулан иргэн Л.Дамдиндоржийг хуурч ХААН банкны 5171004322 дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч,

20. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохиомол байдлыг бий болгож, "Үнэгүй.мн" сайтад "тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зарж тавьж, Г.Гантулгыг төөрөгдөлд оруулан хуурч М.Оюун-Эрдэний ХААН банкны 5171004322 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэн авч,

21. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 өрөө байр хямд түрээслүүлнэ” гэж хуурч иргэн Д.Бөхчулуунаас 450.000 төгрөг шилжүүлэн авч,

22. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, авто машины урьдчилгаа мөнгө гэж Б.Анхбаяраас Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Содон" хороолол "ХААН банк"-ны АТМ-ээс 5019732697 дугаарын дансанд 1.500.000 төгрөг шилжүүлэн авч,

23. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо иргэн Ч.Батнямаас дансаар 5019732697 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч,

24. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Приус-20 маркийн машин зарна” гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Мөнхдалайгаас ХААН банкнаас 5019732697 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч,

25. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Тоёота Приус 20 маркийн машин зарна” гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Т.Хос-Эрдэнээс ХААН банкны 5019732697 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч,

26. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Приус 20 маркийн машин худалдана" гэсэн зар байршуулж С.Батцэнгэлээс машины урьдчилгаа гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч,

27. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Тоёота Приус-20 маркийн автомашин зарна" гэсэн зар байршуулан Я.Батцэнгэлээс машины урьдчилгаа хэмээн 500.000 төгрөгийг ХААН банкны 5019732697 дугаарын дансаар шилжүүлэн авч,

28. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Тоёота Приус-20 маркийн автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч иргэн Б.Болдоос 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч,

29. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "68-88 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин зарна" гэж иргэн Х.Түмэнжаргалаас урьдчилгаа 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч,

30. 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Б.Цэрэндагвад Приус-20 маркийн машин хямд зарна” гэж хуурч мэхлэн 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

31. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна” гэсэн зар байршуулж иргэн Г.Батсүхээс 500.000 төгрөг шилжүүлэн авч,

32. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэсэн зар байршуулж иргэн С.Энхбатаас 100.000 төгрөг шилжүүлэн авч,

33. 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр "Авто машин зарна” гэсэн зар тавьж иргэн М.Буян-Ундрахаас 2.000.000 төгрөг шилжүүлэн авч,

34. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Приус-20 маркийн машин зарна" гэж зар байршуулан иргэн Б.Баярхүүгээс ХААН банкны 5925070186 дансаар дамжуулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч,

35. 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Г.Ганбатад “Приус-20 маркийн машин зарахаар тохиролцон урьдчилгаа 1.000.000 төгрөгийг, хүмүүс авах гээд байна, урьдчилгаа өгчихвөл зарахгүй байж байя, мөн өөрийгөө Нийслэлийн Цагдаагийн газрын хамгаалалтын албаны даргаар ажилладаг” гэж худал хэлж хуурч шилжүүлэн авч,

36. 2018 оны 07 дугаар сарын 16-нЫ өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Мөнгөнсувдад “Тоёота Приус-20 маркийн автомашин худалдана” гэж худал хэлж хууран, зохимол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа 1.000.000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч,

37. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл сайд хотхонд 2 өрөө байрыг 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ" гэх зарыг интернетэд тавьж, барьцаа урьдчилгаанд 900.000 төгрөгийг өгвөл суулгана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн Т.Тэмүүлэнгээс 900.000 төгрөг дансаар шилжүүлэн авч,

38. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж О.Лхагвадолгороос ХААН банкны 5011298666 дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч,

39. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхоны 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, иргэн Э.Төгсцогттой 96185553 дугаарын гар утсаар холбогдож, байрны түрээсийн урьдчилгаа мөнгө гэж 200.000 төгрөгийг 5925070186 дансанд шилжүүлэн авч,

40. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө 35м2 байрыг түрээслүүлнэ" гэж Э.Сайханчимэгээс 500.000 төгрөг шилжүүлэн авч,

41. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө байрыг түрээслүүлнэ" гэж Н.Солонгыг хуурч 500.000 төгрөг шилжүүлэн авч,

42. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Хилл сайд хотхонд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр хөлслүүлнэ" гэж хуурч мэхлэн иргэн Б.Баасанжаргалаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкаар дамжуулан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

43. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Хурд хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан хуурч иргэн Б.Ганбатаас ХААН банкны 5925070186 дугаарын дансаар 500,000 төгрөг шилжүүлэн авч,

44. “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж ХААН банкны 5925070186 тоот дансаар иргэн М.Оюунтуяагаас 1.000.000 төгрөг шилжүүлэн авч,

45. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рапид харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж ХААН банкны 5925070186 тоот дансаар иргэн Б.Ган-Эрдэнээс 500.000 төгрөг шилжүүлэн авч,

46. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Амеркиан дэнжид 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж хуурамч зар байршуулж, иргэн Ч.Бямбасүрэнгээс 5925070186 дугаарын дансаар 2.000.000 төгрөг шилжүүлэн авч,

47. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зарын нэгдсэн сайт болох “Үнэгүй.мн” сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар байршуулж иргэн Э.Ариунзулаас 5925070186 дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авч,

48. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд иргэн Б.Сарантуяа руу утсаар ярьж та орон сууцны сугалаанд сонгогдсон байна, яаралтай ХААН банкны 5748062642 тоот данс pyy мөнгө шилжүүл гэж хуурч нийт 1.065.000 төгрөг шилжүүлэн авч,

49. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "2 өрөө байр түрээслүүлнэ" хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Б.Төмөртогоогоос 1.000.000 төгрөгийг ХААН банкны 5925070186 дансаар шилжүүлэн авч,

50. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын сайтад "Хурд рапит хороололд супер засвар хийсэн 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулсны дагуу иргэн Г.Ганзулаас ХААН банкны 5925070186 дугаартай дансаар 700.000 төгрөгийг шилжүүлэн авч,

51. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Пилжээг хуурч, байрны урьдчилгаанд 700.000 төгрөг дансаар шилжүүлэн авч,

52. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" зарын цахим хуудаст “2 өрөө байр түрээслэнэ" гэж хуурамч зар байршуулан иргэн Д.Эрдэнэбаатараас ХААН банкны дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч буюу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 52 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 94.310.600 төгрөгний хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Оюугийн хохирогчоор өгсөн: “...2017 оны 07 сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад Жигжид зусланд байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 89018084 гэсэн дугаарын утас руу залгаад ярьсан. Зар дээр байсан байшингийн зураг таалагдсан тул уг байр ХААНа байдаг юм бэ? гэсэн чинь нөгөө хүн Жигжидэд байдаг зуслангийн байшин байгаа гэсэн. Уг байрыг 1 сарын 450.000 төгрөг гээд 2 сараар түрээслэхээр болсон. ХААН банкны 5925070186 данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 6-7/,

Г.Энхчимэгийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр цахим сайтад “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт Хуурай мухарт зуслан түрээслэнэ” гэсэн зарын дагуу 89087037 гэсэн дугаарт холбогдож, байшин түрээслэхээр болж урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5069094336 дугаарын данснаас Баламжавын Очирсүрэн гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 112-114/,

Ш.Ануужингийн хохирогчоор өгсөн: "... “Үнэгүй.мн” сайтад Хан-Уул дүүргийн Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд зарын утас нь 86001518 гэсэн дугаартай байсан. Дугаар руу залгахад настай эмэгтэй аваад байр түрээслэнэ гэж хэлсэн ба Богд ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэж хэлсэн. Тухайн эмэгтэй урьдчилгаагаа одоо дансаар өгчих, үлдсэн нь байрандаа орохдоо өгчих гээд дансаа өгсөн. Би өөрийн ХААН банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 161-163/,

Ц.Золбоогийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай найз Дарханбаяр утсаар яриад баталгаатай, найдвартай, хямдхан түлш байна авах уу? гэж асуухаар нь түлшний хэрэг гарвал ярья гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дарханбаяр руу би залгаад нөгөө түлш чинь байна уу гэж асуухад 99197287 гэсэн дугаар өгөөд Сайхнаа гэдэг эгч байгаа, чи наад хүн рүү яриад асуу гэж хэлсэн. Сайханаа гэдэг хүний 99197287 дугаар руу залгаад Дарханбаярын найз байна, түлш байгаа юм уу? гэж асуухад байгаа гэхээр нь 1 литр түлшийг хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа гэхэд 1280 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Би 41.520 литр түлш авах гэсэн гэж хэлэхэд урьдчилгаа 2.400.000 төгрөг хийчих гээд Урансайханы явуулсан ХААН банкны данс руу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд Урансайхан над руу залгаад үлдэгдэл түлшний мөнгийг бэлнээр авмаар байна гэж хэлэхээр нь би данс руу хиймээр байна гэж хэлэхэд Төрийн банкны 383000049638 дансны дугаарыг мессежээр явуулахаар нь би тэр данс руу 12 цагийн орчимд 50.745.600 төгрөгийг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 201-202/,

Г.Алтангэрэлийн хохирогчоор өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Задгайн 6 тоотод байхад саарал өнгийн Приус маркийн машинтай танихгүй эрэгтэй, эмэгтэй хамт ирээд 49 кг самар байна, худалдаж авах уу гэж асуусан. Тэгээд 245.000 төгрөгөөр самарыг аваад, дараа самар авна гэж хэлээд найз Лхагваагийн 96884749 дугаарыг өгөөд явуулсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед 96261798 дугаарын утаснаас залгаж, дээрийн самар зарсан хүн байна, самар авах уу гэж хэлэхээр нь хэдэн кг самар байна гэж асуухад 3 тонн байна гэж хэлсэн. Одоо 7 буудалд ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 7 буудалд ирсний дараа 91168476 дугаарын утас руу залгатал урьдчилгаа барьцаа болгоод 5063437430 данс руу 2.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Ах Энхтогтох 5753727283 данснаас 2.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /2хх-н 204-205/,

Т.Мөнхжингийн хохирогчоор өгсөн: "...Үнэгүй.мн сайтаас байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 90194842 утас руу холбогдоод баруун 4 замын “Голомт" хотхоноос 2 өрөө байр түрээслэхээр манай нөхөр Ч.Баяр яриад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа мөнгө 3.200.000 төгрөгийг Хасын Батбаярын 5063437430 гэсэн дансанд хийсэн." гэх мэдүүлэг /16хх-н 178/,

Г.Болорын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаар гадаад улсын иргэнд байр хөлсүүлэхээр түрээсийн байр хайхад 80809485 гэсэн дугаартай эмэгтэй хүнтэй холбогдсон. Надаас байр түрээслэх урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь үл таних эмэгтэйн ХААН банкны данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /3хх-н 152/,

Г.Нямбаярын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас 86001518 гэсэн дугаартай "тавилгатай 2 өрөө байр Богд-Ар хороололд сарын 500.000 төгрөгөөр, мөнгийг 3 сараар авна" гэсэн зар байсан. Би дугаар руу нь ярьж тохиролцоод түүний дансыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /3хх-н 230-232/,

Э.Алтаншагайн хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас Богд Ар хороололд бүрэн тавилгатай 2 өрөө байр сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зарын дагуу 89051192 дугаар руу залгаад “байрыг чинь үзэх гэсэн юм, одоо очиж болох уу” гэж асуусан чинь уг хүн “одоо үзүүлэх боломжгүй, маргааш ирж үзэж болно” гэсэн. Тэгээд уг хүн над руу зарын дагуу маш их хүн залгаж байна гэсэн. Би танай байранд ормоор байна, та өөр хүн битгий оруулаарай гэсэн чинь дансаар мөнгөө шилжүүлчих, тэгвэл “Үнэгүй.мн” дээр байгаа зараа устгалаа гэсэн. Би зөвшөөрсөн чинь уг хүн ХААН банкны 5063437430 дугаарын дансыг мессежээр явуулсан. Би өөрийн ХААН банкны 5019058375 данснаас 550.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /4хх-н 21-23/,

Б.Бат-Очирын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-332 тоот гэртээ амарч байхдаа "Үнэгүй.мн" сайтаас боломжийн нөхцөлтэй, м2 том, байршил сайтай байр олдсон. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 89051192 дугаар руу залгаад байр чинь байгаа юу, хүн түрээслэсэн үү гэж асуухад нөгөө ах би хүнээс урьдчилгаа авчихсан байгаа гэхэд нь эхнэр бид хоёрт байр нэн шаардлагатай байсан болохоор уг хүнээс гуйхдаа эхнэр маань жирэмсэн, утаанаас холдох шаардлагатай байна, таны тохирсон хүний тавьсан саналаас илүү санал тавьсан. Тэгээд нөгөө ax op ор, чи урьдчилгаа 500.000 төгрөг миний данс руу хийчих гэхээр нь 5063427430 данс руу эхнэрийн данснаас 500.000 төгрөг хийсэн." гэх мэдүүлэг /4хх-н 74/,

Н.Үзмээгийн хохирогчоор өгсөн: " ...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим манай охин Наранзул над руу залгаад “Өнөр хороололд 2 байр түрээслэнэ гэсэн хүн байна, та 80095156 дугаараар холбогдож үзээд асууж тодруулаач” гэхээр нь би 80095156 гэсэн дугаар руу өөрийн 98030907 дугаараас залгахад настайвтар эрэгтэй хүн авахаар нь би “байр түрээслэх талаар асуухад тэр үл таних эрэгтэй хүн тавилгатай 2 өрөө байрыг 1 сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ, түрээсийн мөнгийг 3 сараар төлбөрөө аваад, барьцаа мөнгө авна” гэхээр нь орой 19 цагт очиж үзье гэж хэлээд утсаа тасалсан. Үл таних эрэгтэй хүн над руу залгаад тухайн байрыг олон хүн үзэж байгаа болохоор аль болох түрүүлж мөнгөө өгсөн хүнд түрээслэнэ гэхээр нь урьдчилгаа мөнгө 1.000.000 төгрөгийг мобайл банкаар 17 цагт шилжүүлсэн." гэх мэдүүлэг /4хх-н 119/,

Л.Батхуягийн хохирогчоор өгсөн: "...Миний охин Б.Энэрэл 2018 оны 03 дугаар сараас Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан. Одоо Солонгос улсад байгаа. 2017 оны 11 дүгээр сард манай охин Б.Энэрэл байр түрээслэж тусдаа амьдрана гэсэн би зөвшөөрсөн. Энэрэл байр түрээслэх гэж урьдчилгаа мөнгө гэхээр нь ХААН банкны 5063437430 гэсэн данс руу 1.800.000 төгрөг хийгээд залилуулчихлаа, мөнгөө авч чадахгүй байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргалаа гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /5хх-н 55/,

            С.Отгончимэгийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Богд-Арын ХААН банкны ATM дээр мөнгөн орлого хийж байхдаа "Үнэгүй.мн" сайтаас Богд-Ар хороололд 2 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг cap сард нь авна, барьцаагүй гэхээр нь зар тавьсан 98966700 дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн аваад хуралтай байна гээд ярихгүй байсан. Удаагүй над руу дансны дугаар явуулаад хүн орох гээд байна, таныг 2 хүүхэдтэй юм байна гээд оруулъя гэхээр нь би 5063437430 данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар хийсэн. Би “мөнгийг хийчихсэн шүү гээд хэлэхэд баярлалаа орой ажил тарахаар хүрч ирээд үзээрэй” гэсэн." гэх мэдүүлэг /5хх-н 105/,

            Г.Цэрмаагийн хохирогчоор өгсөн: "... 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас байр хөлсүүлнэ гэсэн зарын дундаас 93130252 дугаарын утастай “Гранд” плазагийн эсрэг талын “Хилл сайд” хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлсүүлнэ, сарын 500.000 төгрөг гэсэн зарын дагуу залгасан. Нэг эрэгтэй хүн аваад маргааш үзүүлэх боломжтой гэсэн. Маргааш нь 12 цаг 30 минутын орчим залгахад машин гардаггүй өдөр 16 цагийн орчим үзүүлнэ гэсэн. Манай байрыг өөр олон хүн үзсэн тийм болохоор хэн түрүүлж урьдчилгаа шилжүүлсэнд нь хөлсүүлнэ гэж хэлсэн. Би хөлслөе гэж хэлээд 1 сарын түрээс 550.000 төгрөгийг гар утасны мобайл банкнаас Батбаярын 5063437430 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /5хх-н 144/,

            Б.Энхжаргалын хохирогчоор өгсөн: "...“Үнэгүй.мн” сайтаас Баянзүрх дүүргийн 14 хороо Зүүн хүрээ хотхоны 58м2 хэмжээтэй, 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байхаар нь зар тавьсан 99650069 дугаар руу залгахад эрэгтэй хүн утас авч ярьсан. Сарын 600.000 төгрөгөөр гаражийн хамт түрээслэнэ, 3 сараар төлбөрийг авна, хотын төвийн байр учраас эрэлт ихтэй, өөр хүн өрсөөд түрээслэчихдэг юм, чи 3 сарын төлбөрийнхөө 50 хувийн урьдчилгааг хурдан шилжүүлчих гэхээр нь итгээд тэр хүний өгсөн Х.Батбаярын ХААН банкны 5063437430 данс руу 900.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Солонгос улсад амьдардаг нөхөр Г.Анхбаярын ХХБанкны 460006945 данснаас интернет банкнаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /5хх-н 219/,

Б.Ариунболдын хохирогчоор өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад байсан бүрэн тавилгатай 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу утсаар холбогдоод 600.000 төгрөгийг 5622003690 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 7/,

С.Дарханбаярын хохирогчоор өгсөн: "...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Үнэгүй.мн" сайтаас байр түрээслэнэ гэсэн зар үзэж байгаад Баянгол дүүргийн 3 хороо Нарны хороололд иж бүрэн тавилгатай, 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зар тавьсан 89087035 дугаартай холбоо барьж, 1 сарын түрээсийн мөнгө 450.000 төгрөгийг ХААН банкны 5171004322 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 44/,

Д.Батчимэгийн хохирогчоор өгсөн: “...1 өрөө байр түрээслэнэ гэсэн 90560204 дугаар руу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр залгасан чинь нэг эрэгтэй хүн авч байсан. Тэр хүн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Парксайт" хотхонд 16 давхар байрны 8 давхарт өрөө түрээслэнэ гэхээр нь би болж байна гээд Мөнхөө Оюу-Эрдэнэ гэсэн хүний 5171004322 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 112/,

Л.Дамдиндоржийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Үнэгүй.мн" сайтаас цагаан өнгөтэй Приус-20 маркийн машин зарна гэсэн зарын дагуу 90630708 утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад "ах нь замын цагдаад ажилладаг юм, ах нь ажлаасаа гарч чадахгүй байна, олон хүн хүмүүс залгаад байна, чи үнэхээр авах юм бол 500.000 төгрөгийн урьдчилгаа мөнгөө хийчих гээд ХААН банкны 5171004322 М.Оюу-Эрдэнэ гэсэн данс өгөхөд өөрийнхөө ХААН банкны 5018135206 данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 182/,

Г.Гантулгын хохирогчоор өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 90500858 дугаар руу залгаж Хан-Уул дүүргийн 15 хороо Рапид Хурд хороолол 1 байрны 8 давхарын 45м2 1 өрөө байрыг түрээслэхээр болж Оюун-Эрдэний ХААН банкны 5171004322 данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны 410046551 данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Дахин 1.000.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Байрны 3 сарын түрээс, барьцааны мөнгөний хамт 2 сая төгрөг шилжүүлэн өгсөн." гэх мэдүүлэг /6хх-н 224/,

Д.Бөхчулууны хохирогчоор өгсөн: "...“Үнэгүй.мн” сайт руу орж үзэхэд Баянмонгол хороололд 1 өрөө 45м2 байр түрээслэн гэсэн зар байхаар нь 99318594 дугаарын утас руу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр залгахад эрэгтэй хүн авч ярьсан. Өөрийн ХААН банкны данснаас түүний өгсөн Хатанбаатар гэх нэртэй ХАС банкны 5002237539 данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7хх-н 38/,

Б.Анхбаярын хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайт руу орж харахад Алтангэрэл гэх хүний нэртэй 98660417 дугаарын гар утасны дугаартай "Приус-20" маркийн машин яаралтай, хямдхан зарна гэсэн зар байсан. 98660417 дугаар руу залгахад Алтангэрэл гэдэг хүн аваад "би ээлжийн ажилтай байна, би ТЭЦ 4-р станцад ээлжийн ахлах инженер хийдэг, чи автомашин үзэх гэж байгаа бол цайны цагаар хүрээд ир" гэж хэлсэн. Алтангэрэл сая над руу хүн утсаар яриад мөнгөө шилжүүлье, наад зараа устгачих гэж хэлсэн гэхээр нь би хэдэн төгрөг шилжүүлэх юм бэ гээд 1.500.000 төгрөг шилжүүлээд дараа нь машинаа очиж үзье гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн 6 хороо Содон хороололын ХААН банкны АТМ-ээс 1.500.000 төгрөгийг 5019732697 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /7хх-н 70/,

Ч.Батнямын хохирогчоор өгсөн: "...“Үнэгүй.мн” сайт дээр 89178293 дугаараас 2017 онд орж ирсэн, цагаан өнгийн “Приус-20” маркийн машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу тэр хүнтэй холбогдож 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тэр хүний данс руу 1.000.000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн." гэх мэдүүлэг /7хх-н 189/,

Д.Мөнхдалайн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас автомашины зар харахад "2009 онд үйлдэрлэгдсэн 2016 онд орж ирсэн “Приус-20” маркийн машин зарна" гэсэн зарын дагуу 89178293 дугаараар холбоо барихад 7.500.000 төгрөгөөр зарна, өнөөдөр машинаа үзүүлэх боломжгүй, чи авмаар байгаа бол миний дансанд 500.000 төгрөг байршуулчих, маргааш уулзаад машинаа үзээд ав гэсэн. 89178293 дугаараас ХААН банкны 5019732697 дансыг мессежээр явуулахаар нь Содон хорооллын ХААН банкнаас 500.000 төгрөгийг тушаахад Дугаржавын Алтангэрэл гэдэг хүний данс байсан." гэх мэдүүлэг /7хх-н 247/,

С.Батцэнгэлийн хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас 2008 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, саарал өнгийн “Приус-20” маркийн машин 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн 88283780 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн утас аваад урьдчилгаа мөнгө түрүүлж хийсэн хүнд өгнө гэхээр нь би ХААН банкны 5019732697 Дугаржавын Алтангэрэл гэсэн дансны дугаар руу 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /8хх-н 61/,

Я.Батцэнгэлийн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Приус-20” маркийн машин 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн зар байсан. 88278595 утас руу холбогдож 5019732697 данс руу 500.000 төгрөг хийчих гэхээр нь би өөрийн 5075001885 данснаас шилжүүлсэн." гэх мэдүүлэг /8хх-н 160/,

Т.Хос-Эрдэнийн хохирогчоор өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас Приус маркийн машин худалдаж авахаар харахад хямдхан приус машин байхаар нь холбогдоход охиноо гадаад явуулах гээд байна, 8 сая төгрөгөөр ав гэсэн. ХААН банкны 5019732697 данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /8хх-н 200/,

Б.Болдын хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр цагаан өнгийн “Приус-20” маркийн машин зарна гэсэн зарын дагуу 90269695 дугаарын утас руу холбогдоход 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн Тоёото Приус-20 маркийн машин Дархан-Уул аймагт байна гэхээр нь авахаар тохирч Батчулуун гэх хүний ХААН банкны 5001597871 данс руу өөрийн 5104009851 данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 6/,

Х.Түмэнжаргалын хохирогчоор өгсөн: "... Үнэгүй.мн сайтаас машин үзэж байхад 68-88 УНМ улсын дугаартай “Тоёото приус-20” маркийн машин хямдхан буюу 9 сая төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 80809620 дугаарын утас руу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр холбогдож урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 5025865552 данс руу дүү Мөнхзаяагаар шилжүүлэг хийлгэсэн." гэх мэдүүлэг /9хх-н 52/,

Б.Цэрэндавгын хохирогчоор өгсөн: "...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Приус-20” маркийн автомашин хямд зарна гэсэн зарын дагуу 88531455 гэсэн дугаартай холбогдоход 9.000.000 төгрөгөөр зарна, 2007 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол Улсад орж ирсэн “Приус-20” марккйн машин зарах гэж байгаа, ченж нар авах гээд байна гэхээр нь Даваажав гэдэг хүний данс руу 500.000 төгрөгийг 5925232301 данснаас шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 113/,

Г.Батсүхийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайт руу ороход 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд орж ирсэн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу 90655666 гэсэн дугаартай холбогдон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс ХААН банкны 5585675754 дансны дугаар авч 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 187/,

С.Энхбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд орж ирсэн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл 8.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 90655666 гэсэн дугаартай холбогдон ХААН банкны 5585675754 дансны дугаар авч, 100.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 191/,

М.Буян-Ундрахын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас “Тоёото Приус-20” маркийн цагаан өнгийн машин 8.200.000 төгрөгөөр зарна гэсэн 99132242 дугаартай холбоо барихад урьдчилгаа мөнгө шилжүүлчих гээд 5925070186 данс руу 1.000.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, нийт 2.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 239/,

Б.Баярхүүгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас “приус-20” маркийн машин зарна гэсэн 89190045 дугаар руу холбогдож, уг хүний ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 5270001721 данснаас шилжүүлсэн." гэх мэдүүлэг /10хх-н 27/,

Г.Ганбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр Очирсүрэн гэдэг хүн “Приус-20” маркийн машиныг 8.500.000 төгрөгөөр зарна гэж 99316755 гэсэн дугаар тавьсан байсан. Уг дугаар руу залгаж асуухад Нийслэлийн цагдаагийн газарт байгаа машин гэсэн, урьдчилгаа 1.000.000 төгрөгийг Очирсүрэнгийн 5925070186 дансанд эхнэр Төмөрийн Алтанцацралын 5630273340 данснаас шилжүүлэн өгсөн." гэх мэдүүлэг /10хх-н 62/,

О.Мөнгөнсувдын хохирогчоор өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” сайт үзэхэд 2009 онд үйлдвэрлэсэн, “Тоёото Приус-20” маркийн машин 9.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарыг 95512215 утасны дугаараас тавьсан байсан. Утсаар холбоо барьж урьдчилгаа 1.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5019058863 данснаас өөрийгөө Очирсүх гэж танилцуулсан хүний ХААН банкны 5925070186 данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /10хх-н 148/,

Т.Тэмүүлэнгийн хохирогчоор өгсөн: “...Фэйсбүүкт Баянгол дүүргийн 2 хороо Хилл сайд хотхонд 2 өрөө байр сарын 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88255973 дугаараар ярихад эрэгтэй хүн байсан ба сарын түрээсийн мөнгөө урьдчилан төлөх шаардлагатай гээд 2 сарын урьдчилгаа 900.000 төгрөг 5925070186 гэсэн данс руу шилжүүл гэсний дагуу 25 дугаар эмийн сангийн хойд талын ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн." гэх мэдүүлэг /10хх-н 201/,

О.Лхагвадолгорын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэнэ гэсэн зарын хайлт  хийсэн. Амеркан дэнж хотхонд тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 80256187 дугаартай 88279536 дугаараас холбогдоход түрээсийг 3 сараар авна, олон хүн ярьж байгаа, урьдчилгаа 300.000 төгрөгийг 5011298666 дансанд шилжүүлчих гэхээр нь шилжүүлээд мөнгө шилжүүлсэн талаараа хэлээд байраа үзье гэхэд би лагерийн газар дээр явж байна, хот орохоороо үзүүлье гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /10хх-н 248-250/,

Э.Төгсцогтын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр Баянзүрх дүүргийн Зүүнхүрээ хотхонд цэвэрхэн 1 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн байсан. Зар байршуулсан хүнтэй холбогдоход урьдчилгаа 200.000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Би мобайл банкаар урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн." гэх мэдүүлэг /11хх-н 29/,

Э.Сайханчимэгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас Баянзүрх дүүргийн 14 хороо Зүүн хүрээ хотхоны 1 өрөө 35м2 байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар хараад 96185553 дугаараар холбогдож урьдчилгаа 500.000 төгрөгийг 5925070186 дугаартай Б.Бийн данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /11хх-н 73/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Солонгын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэхээр зар харж 96185553 дугаартай хэрэглэгчийн "Зүүнхүрээ хотхонд 1 өрөө байр түрээслэнэ" гэсэн зарыг харж холбогдоход олон хүн залгаж байна, урьдчилгаагаа хийчих гэхээр нь 500.000 төгрөгийг “Өгөөмөр” зах дээр явж байхдаа мобайл банкаар 5925070186 дансны дугаартай Б.Б гэх данс руу хийсэн." гэх мэдүүлэг /11хх-н 91/,

Б.Баасанжаргалын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байр түрээслэхээр “Үнэгүй.мн” зарын сайтад зар харан "Хилл сайд" хотхонд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр 3 cap түрээслэнэ гэх зарын дагуу 80209143 утсаар холбогдоход 3 сарын төлбөр 1.500.000 төгрөг авна, 500.000 төгрөг барьцаанд авна, нийтдээ 2.000.000 төгрөг болно гэсэн. Би ахаа наад байрыг чинь түрээслэе, урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлье гэхэд “за тэг” гээд 5925070186 гэсэн дансны дугаар өгөхөд нь 500.000 төгрөг шилжүүлээд түүний 80209143 дугаарын утас руу залгаж мөнгө шилжүүлсэн талаар хэлэхэд миний дүү орой ярьж байгаад байрны түлхүүрээ аваад, үлдэгдэл мөнгөө өгөөрөй гэж хэлсэн." гэх мэдүүлэг /11хх-н 118/,

Б.Ганбатын хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас байр түрээслэхээр зар харж байхад Хурд хороололд 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 91332293 утсаар Очирсүрэн гэх хүнтэй холбогдоход 3 сарын төлбөр 1.500.000 төгрөг, урьдчилгаа 500.000 төгрөг авна гэж ярьсан. Очирсүрэн гэх хүний 5925070186 данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /12хх-н 64/,

Б.Ган-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр байсан Рапид харш хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 91332293 утсаар холбогдож ярихад олон хүн холбогдож байна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх боломжтой юу гэж надаас асуухад боломжтой гэж хэлээд 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /12хх-н 91/,

М.Оюунтуяагийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаар Хурдын рапид харшид тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ, сарын 500.000 төгрөг, 3 сараар авна, барьцаа 500.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгөөр байр түрээслэнэ гэсний дагуу 91332293 дугаарт залгаж асуухад олон хүн түрээслэх талаар ярьж байгаа гэхээр нь бид хоёр түрээслэе гэхэд ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөг хий гэж хэлсний дагуу хийсэн." гэх мэдүүлэг /12хх-н 96/,

Ч.Бямбасүрэнгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайт руу ороод Амеркан дэнжид 1 өрөө байр түрээслэнэ гэсэн зар харсан. Тэгээд 80539623 гэсэн дугаар руу холбогдоод байр түрээслэх талаар асуухад хөдөөнөөс хүн түрээслэхээр мөнгө шилжүүлнэ гэсэн. Тэр хүнээс өмнө мөнгө шилжүүлэх юм бол гэрээ хийе гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 10 хороо Амгалан захын АТМ-ээс 5925070186 дугаарын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлээд утасаар холбогдоод 17 цагийн үед Амеркан дэнж хотхоны гадаа уулзаж түлхүүрээ өгч авалцаж байраа үзэж харахаар болсон." гэх мэдүүлэг /12хх-н 168/,

Э.Ариунзулын хохирогчоор өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээрээс тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 80048656 дугаараар холбогдоход эрэгтэй хүн утас авсан. Би байрыг түрээслэхээр шийдэж Баламжавын Очирсүрэнгийн ХААН банкны 5925070186 дансанд 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчим явж байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа 80048656 дугаараас дуудлага ирж, утас ачаалал ихтэй байна, ах нь гар утсаа унтраалаа, өөр утасны дугаараа зурвасаар явуулна гэж хэлээд утсаа тасалсан." гэх мэдүүлэг /12хх-н 199/,

Б.Сарантуяагийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цаг 00 минутын үед миний 86556266 дугаарын гар утас руу 80855255 дугаараас нэг танихгүй хүн залгаад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Мөнгөншонхорын 1-17 тоотод амьдардаг Баатарпүрэвийн Сарантуяа мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь мөн байна гэсэн чинь "танд улсаас байр өгч байна баяр хүргэе" гэхээр нь ямар учиртай юм бэ гэж асуусан чинь “нэг компаний нэр хэлээд залуу гэр бүлийг дэмжсэн санхүүжилтээр Хан-Уул дүүрэгт байр хожсон байна, тэр төсөв нь 99 сая төгрөгийн төсөвтэй байр байгаа гэж хэлсэн, тэгээд та наанаасаа хурдан наашаа гар, сайд нарыг хүлээж авна, сайд нарт өгөх бэлэг, ширээний юм бэлдэнэ 550.000 төгрөг шилжүүл” гэсэн. Улаанбаатар хотод замын унаанд суугаад ирсэн. Тэгээд маргааш өглөө залгаад ирсэн үү, за тэгвэл 550.000 төгрөгөө шилжүүлээд хувцасаа өмсөөд байж бай гэхэд ХААН банкны 5748062642 данс руу мөнгөө шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаж "18 цагт бүгдийг чинь очиж авна, та хоёр ядуу хүүхдүүдэд 40 размерийн ботинк, XXL хэмжээтэй куртик, зөөврийн компьютер худалдаж авах юм байна" та нар хурдан гараад наад юмаа аваадах гэхээр нь газар мэдэхгүй гэсэн чинь тэгвэл 250.000 төгрөг шилжүүлчих, би нягтлангаа дуудаад авья гэхээр нь дахиад 5748062642  данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө залгаад одоо ингээд байрыг гардуулах гэж байна, дэд сайдын орлогчид юм өгнө 170.000 төгрөг шилжүүл гэхээр нь юунд мөнгө шилжүүлэх гэж байгаа юм бэ гэж асуусан чинь орлогчид цаг авч өгнө, одоо дэлгүүрт байна гэж хэлэхээр нь ХААН банкны 5748062642 данс руу 170.000 төгрөг шилжүүлсэн. Орой нь залгаад Оргил худалдааны төв дээр уулзья би 3 давхарын ресторанд сууж байна гэхээр нь бид нар очоод 2 цаг хүлээсэн. Тэгсэн дахиад 95.000 төгрөг нөгөө данс руугаа хий гэхээр нь дүүгийнхээ данснаас шилжүүлсэн боловч ирээгүй." гэх мэдүүлэг /12хх-н 243/,

Б.Төмөртогоогийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг 18 хороо Бэлхийн 48-302 тоотод байхдаа “Үнэгүй.мн” сайтад Хурд хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 99947239 дугаарын утсаар холбоо барьж Б.Б гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /13хх-н 86/,

Г.Ганзулын хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 өрөө байр түрээслэхээр “Үнэгүй.мн” зарын сайт руу орж үзэхэд Хурд рапидад супер засвар хийсэн 2 өрөө байр улирлаар нь мөнгийг авч, түрээслүүлнэ, сарын 700.000 төгрөг гэж үнэлгээ бичсэн 99947239 гэсэн дугаар руу залгаад асуухад төлбөрийг 3 сараар авна. Нэг сарын барьцаатай гэхээр нь би оръё, надад таалагдаж байна гэсэн чинь хүмүүс асууж байна. Одоо нэг хүн ирж үзнэ гэсэн, чи орохоор бол ядаж урьдчилгаа өг гэхээр нь зөвшөөрөөд Очирсүрэн гэх хүний 5925070186 данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /13хх-н 120/,

Д.Пилжээгийн хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг 13 хороо 90г байранд байхдаа “Үнэгүй.мн” сайтаас Хан-Уул дүүрэг 15 хороо Хурд хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 99947239 гэсэн дугаартай холбогдоход эрэгтэй хүн аваад байр түрээслэнэ, олон хүмүүс ярьж байна. Би өөрөө одоогоор завгүй байна, урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүл, тэгвэл танд байрыг хадгалж байгаад өгье, Очирсүрэн гэх хүний ХААН банкны 5925070186 данс руу мөнгөө хий гэхээр нь өөрийн ХААН банкны 5622364375 данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн боловч залилуулсан.” гэх мэдүүлэг /13хх-н 146/ ,

Д.Эрдэнэбаатарын хохирогчоор өгсөн: “...“Үнэгүй.мн” сайтаас түрээсийн байрны зар харж байтал Хурд хотхонд 2 өрөө байр сарын 700.000 төгрөгөөр түрээслэнэ гэх зар байсан. Зарын дагуу 99947239 дугаарын гар утсаар Очирсүрэн гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй холбогдоход олон хүн наад байрыг чинь асууж байгаа чи найдвартай орно гэвэл миний ХААН банкны 5925070186 данс руу 1 сарын түрээсийн хөлс 700.000 төгрөг хийчих гэхээр нь эхнэр Үрлээгийн ХААН банкны 5603079935 данснаас 700.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /13хх-н 171/,

А.Есүхэйгийн гэрчээр өгсөн: “...эхнэр бид 2 тусдаа амьдрах гээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр интернет сайтаас байрны түрээсийн зар хайхад Хан-Уул дүүргийн Богд Ар хороололд 2 байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд зарын 86001518 дугаарын утас байсан. Настайдуу эмэгтэй хүн утсыг аваад Богд Ар хороололд байр түрээслэнэ гэж хэлсэн. Манай эхнэр Ануужин ХААН банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу тэр өдрийн 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 167-168/,

А.Урансайханы гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Очирсүрэн над руу залгаад ингэж ажил хийдэггүй юм, ахиад авах хүн байвал надтай холбоодох, би 1 литр түлшийг 1200 төгрөгөөр бодож өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд таньдаг дүү Золбоо гэдэг дүүтэйгээ холбоо бариад 1 литрийг 1200 төгрөгөөр зарах түлш байна, авах юм уу? гэж асуухад тэгье гэж хэлсэн. Золбоо 41 тонн 520 литр түлш авна гээд хэлчих, би машинаа дуудчихья гэж хэлэхээр нь Очирсүрэнгийн 80097010 залгаад манай дүү авах юм шиг байна хоёулаа уулзаад би чамд бэлнээр мөнгөө өгье гэж хэлсэн. Тэгсэн Очирсүрэн уулзаад байх шаардлага байхгүй, Төрийн банкинд очоод "Их Хааны эзэнт гүрэн" гэсэн 383000049638 гэсэн данс байгаа, энэ рүү түлшний мөнгийг хийчих. Би чамтай 1 литрийг нь 1280 төгрөгөөр ярьсан байгаа. Би чамруу 80 төгрөгийн зөрүү мөнгийг нь хийчихье гэж хэлсэн. Золбоо руу утасдаад Их Хааны эзэнт гүрэн гэсэн данс руу авах түлшний мөнгийг хийчих гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золбоо над руу утасдаад таны нөгөө хийчих гэсэн данс руу 50.745.000 төгрөг буюу 41 тонн 520 литр түлшний мөнгө хийчихсэн шүү гэж хэлсэн. Би шууд Очирсүрэнгийн 80097010 дугаар руу залгаад танай данс руу мөнгийг чинь хийчихсэн шүү, түлш ачих зөвшөөрлөө авъя гэж хэлэхэд одоо удахгүй 2 машины дараа танай машиныг оруулна, машиныхаа дугаар, жолоочийнхоо дугаарыг явуулчих гэж хэлэхээр нь би явуулсан. Золбоо зөвшөөрлийн бичиг жолооч руу ярихгүй байна гэж хэлэхээр нь би Очирсүрэн рүү эргээд залгаж, чи яачихваа ямар уддаг юм бэ? гэж асуухад дүүдээ миний утасны дугаарыг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Золбоод Очирсүрэнгийн дугаарыг өгөөд ярь гэж хэлэхэд Очирсүрэнтэй ярихад одоохон ах нь агуулах руу очих гэж байна, хүлээж бай гэж хэлсэн гэсэн. Тэгээд би Очирсүрэн рүү яриад миний 1.660.000 төгрөгийг шилжүүлсэн үү? гэж асуухад данс руу чинь хийчихсэн, 2 цагийн дараа орчихно гэж хэлэхээр нь за за гээд хүлээсэн. Би 2 цагийн дараа Очирсүрэнгийн 80097010 гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан." гэх мэдүүлэг /1хх-н 207-208/,

М.Ичинхорлоогийн гэрчээр өгсөн: “...Урансайхан 2017 оны 08 дугаар сарын эхээр над руу орой залгаад хөгшөөн би хүний мөнгө алдчихлаа гэж хэлэхээр нь яачихсан юм гэж асуухад хүний мөнгийг түлш авна гэж өгөөд түлш авах гэтэл түлш ч байхгүй, мөнгө ч байхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад өгөөд шалгуулчихаа гэж хэлсэн. Очирсүрэн гэдэг хүнийг танина." гэх мэдүүлэг /1хх-н 216-218/,

Ц.Баасангийн гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Золбоо түлш ачих хэрэгтэй байна гээд 80097010 гэсэн утасны дугаар өгөөд, энэ дугаартай холбоо бариад 41 тонн 520 литр түлш ачаад өг гэж хэлсэн. Би агуулахын 75553433 гэсэн утас руу утасдаж миний машины зөвшөөрөл гарсан уу гэж асуухад байхгүй байна гэсэн. Золбоогийн өгсөн 80097010 дугаар руу залгахад эрэгтэй хүн авч байсан бөгөөд би автомашиныхаа дугаар багтаамжийг хэлээд зөвшөөрөл авчихаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй дахиад ярихад одоохон зөвшөөрөл гарах гэж байна та түр хүлээж бай, зөвшөөрлөө авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй залгахад утас нь холбогдохоо байчихсан байсан." гэх мэдүүлэг /1хх-н 225/,

Ц.Энхмөнхийн гэрчээр өгсөн: “...Төрсөн ах Золбоо яриад хямд түлш авах гэж байгаа юм гээд ХААН банкны 5029947168 данс руу 2 сая төгрөг хийчих гэсэн. Урьдчилгаа хийх шаардлагатай байна гэсэн. Би уг мөнгийг Төв аймагт байхдаа мобайл банкаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 226/,

Х.Батбаярын гэрчээр өгсөн: “...Би ХААН банкны 5063437430 данс эзэмшдэг. 2017 оны 10 дугаар сард Очирсүрэн намайг нэр дээрээ карт аваад өг гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад надад дахиад нэг карт хэрэгтэй байна гэхээр нь юм бодолгүй ХААН банкнаас нэр дээрээ карт гаргаж өгөөд Очирсүрэнд өгсөн. 2018 оны 03 дугаар сарын үед Цагдаагийн байгууллагаас намайг дуудахаар нь очиж уулзаад Очирсүрэн миний картыг ашиглаад хүмүүсээс мөнгө аваад яваад байгааг мэдсэн. Б.Бтэй 2017 оны 10 дугаар сард таарахад бичиг баримтгүй байгаа гээд намайг өөрийнхөө бичиг баримтыг ашиглаад өөрийнхөө нэр дээр данс нээгээд карт захиалаад өг гээд хэлэхээр нь би нээж өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дуудахаар нь очиход эхнэрийнхээ хамт надаар миний нэр дээр данс нээлгэсэн дансыг ашиглан байр түрээслэнэ гэж зар тавиад хүмүүсийг залилсан гэж хэлсэн. Б.Бтэй 2017 оны 11 дүгээр сарын орчим таарахад бичиг баримтгүй байгаа гээд намайг өөрийнхөө бичиг баримтыг ашиглаад өөрийнхөө нэр дээр данс нээгээд, карт захиалаад өг гээд хэлэхээр нь би нээж өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс дуудахаар нь очиход эхнэрийнхээ хамт надаар миний нэр дээр данс нээлгэсэн дансыг ашиглан байр түрээслэнэ гэж зар тавиад хүмүүсийг залилсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /1хх-н 169-170, 2хх-н 210-211, 3хх-н 157/,

Г.Булгантамирын гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн ах Г.Нямбаяр над руу залгаад би Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд эхнэр хүүхэдтэйгээ байна. Сая “Үнэгүй.мн” сайтаар орсон чинь ТБД Андуудын ойролцоо 2 өрөө байр түрээслэнэ гэсэн зар байна. Би түрээсийн 1.500.000 төгрөг эндээс шилжүүлчихлээ. 86001518 гэсэн дугаар руу холбогдоод, очоод байрыг нь үзчих гэж хэлсэн. Дугаар руу залгахад нэг эмэгтэй аваад “чи ТБД Андууд дээр хүрээд ир” гэсэн. ТБД Андууд дээр ирээд нөгөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан." гэх мэдүүлэг /3хх-н 233/,

Б.Гэрэлхүүгийн гэрчээр өгсөн: “...Хан-Уул дүүргийн 15 хороо Ханс Вилл хотхоны 201 байрны 605 тоотод байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Үнэгүй.мн” сайтаас Баянгол дүүргийн 1 хороо Богд-Ар хороололд бүрэн тавилгатай 2 өрөө байр сарын 550.000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн зар үзээд эхнэр бид хоёр ярилцаж байгаад гайгүй үнэтэй юм байна гээд 89051192 дугаарын утас руу залгаад байрыг одоо үзээд орьё гэж хэлсэн чинь тэг гээд 5063437430 дансны дугаарыг мессежээр явуулахаар нь 550.000 төгрөгийг хийсэн.” гэх мэдүүлэг /4хх-н 25/,

Б.Энэрэлийн гэрчээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед би байр түрээслэхээр 89031416 дугаараар ярьсан. Тэгтэл дансны дугаараа өгье, түрүүлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би Андуудын ХААН банкны салбараас 1.800.000 төгрөгийг шилжуүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн талаар хэлтэл утсаа ерөөсөө аваагүй. Миний шилжүүлсэн мөнгө Хасын Батбаяр гэх хүний данс руу орсон." гэх мэдүүлэг /5хх-н 60/,

В.Энхжаргалын гэрчээр өгсөн: “...2018 он 03 сарын 11-ний өдөр манай найз Гүржавын Гантулга 1 өрөө байр түрээслэнэ гэж 2.000.000 төгрөг шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-н 229/,

Ч.Хатанбаатарын гэрчээр өгсөн: "...Би Хас банкны 5002237539 данстай. Намайг энэ өдөр Тэх зах дээр ажлаа хийж байхад миний үеийн эрэгтэй хүн ирээд энэ захаас юм худалдаж авах гэсэн чинь дансгүй болчихоод чиний дансаар хүнээс мөнгө аваад өгье гэж хэлэхээр нь би дансны дугаар, картаа өгөөд явуулсан. Тэгээд тэр хүн удалгүй ирээд болчихлоо, чиний дансаар 450.000 төгрөг авсан шүү гэж хэлээд яваад өгсөн." гэх мэдүүлэг /7хх-н 42/,

Д.Алтангэрэлийн гэрчээр өгсөн: " ...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 16 хороо 1 хорооллын орчим Б.Бтэй уулзахад "би чулуугаар эд зүйл хийх ажлын захиалга авч байна, чи надад өөрийнхөө ХААН банкны картаа өгчих" гэж хэлээд надаас ХААН банкны 5019732697 дансны дугаартай картыг аваад явсан. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг 16 хороо 1 хорооллын орчим Б.Бтэй уулзахад "би чулуугаар эд зүйл хийх ажлын захиалга авч байна, чи надад өөрийнхөө ХААН банкны картаа өгчих" гэж хэлээд надаас ХААН банкны 5019732697 дансны дугаартай картыг аваад явсан '' гэх мэдүүлэг /7хх-н 74, 8хх-н 2/,

И.Амарбаясгалангийн гэрчээр өгсөн: “...Миний ээж Мөнгөнцэцэгийн Ичинхорлоо 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвчнөөр нас барсан. Очирсүрэн ээжийг амьд байхад ээжтэй нийлээд надад машин хямдхан 1.000.000 төгрөгөөр зарна гээд 1.000.000 төгрөг худлаа хэлээд авч байсан. Сүүлд нь бөөн хэрүүл маргаан болж байгаад хагас мөнгийг нь авчихсан.” гэх мэдүүлэг /8хх-н 63/,

Ц.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүргэн ах Х.Түмэнжаргал над руу утсаар яриад би хүнд машины урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна, чи надаас авсан мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5025865552 данс руу мобайл банкаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-н 54/,

Б.Даваажавын гэрчээр өгсөн: “...Очирсүрэн 2018 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хооронд манай эхнэр Ложмаагаас карт авсан. Манай эхнэрээс картыг авахдаа банкны дансны дугаар, нууц кодны хамт авсан." гэх мэдүүлэг /9хх-н 55/,

Ж.Ложмаагийн гэрчээр өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Очирсүрэн таараад би машин зарах гэж байгаа юм. Тэгсэн дансны дугаар байдаггүй, чамд дансны дугаар байна уу гэсэн. Гэртээ дагуулж очоод нөхөр Даваажавын банкны дансны дугаар, картыг бичиж өгөөд явуулсан." гэх мэдүүлэг /9хх-н 57/,

Д.Алтангэрэлын гэрчээр өгсөн: “... 2018 оны 03 дугаар сард Б.Бтэй архи ууж байхад миний картыг аваад явсан. Одоо хүртэл өгөөгүй байгаа." гэх мэдүүлэг /8хх-н 201/,

Д.Баасанжавын гэрчээр өгсөн: “...таны дансанд 1.000.000 төгрөг хийлгэчихлээ, та картаа өгчих гэж хэлэхээр нь би өөрийн ХААН банкны 5001597871 дугаарын данстай картаа өгсөн. Очирсүрэн банкнаас гарч ирээд миний картыг өгөөд Зүүнхараа явья гэсэн." гэх мэдүүлэг /9хх-н 9/,

Яллагдагч Б.Бийн өгсөн: "...Би тухайн хэрэг үйлдэгдэх үед интернетэд зар тавьж чадахгүй байсан. Эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгалангаар зар тавиулаад "Жигжидэд зуслангийн байшин түрээслэнэ" гэж 900.000 төгрөг залилсан. Мөнгийг би өөрийнхөө дансаар авсан. Мөнгийг аваад би 500.000 төгрөгийг хэрэглээд дуусгасан. Авсан мөнгөнөөсөө эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд 400.000 төгрөг өгсөн. Хохирол төлөөгүй байгаа. Г.Энхчимэгээс 200.000 төгрөг өөрийнхөө дансаар авсан нь үнэн. Энэ мөнгийг авахын тулд эхнэр Ичинхорлоогийн охин Амарбаясгалангаар зар тавиулсан. Хохирол төлөөгүй байгаа. Ануужинд байр түрээслэнэ гэж 500.000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг авахдаа Хасын Батбаярын банкны картыг ашиглаж авсан. Ануужингаас авсан мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Хохирол төлөөгүй байгаа. Ц.Золбоо, А.Урансайхан гэдэг хоёр хүнийг би танихгүй. Манай эхнэр Ичинхорлоо амьд байхдаа чиний компаний дансаар түлшний мөнгө гэж орж ирнэ гэсэн. А.Урансайхан над руу утсаар ярьж, ахаа түлшний мөнгө шилжүүлсэн шүү гэж хэлсэн. "Их ХААНы эзэнт гүрэн" ХХК-ийн дансаар 50.745.600 төгрөг орж ирсэн. Би мөнгийг аваад эхнэр Ичинхорлоо, түүний охин Амарбаясгаланд 3 сая төгрөг, Саранд 3 сая төгрөг өгсөн. Эхнэр Ичинхорлоо амьд байхдаа Төмөр замд "Таван улиас" нэртэй баарыг 3 сарын хугацаатай түрээслэн ажиллуулж байсан. Баарандаа эд зүйл, бараа материал авахад 15 орчим сая төгрөг, түрээс гэж 6 сая төгрөг зарцуулсан. Нийт 21 орчим сая төгрөг зарцуулсан. Би мөнгийг Ичинхорлоод өгсөн, би хааяа бааранд нь ирж архи уугаад явчихдаг байсан. Ичинхорлоогийн охин Амарбаясгалан Вьетнам улс явна, мөнгө хэрэгтэй гэж ээждээ хэлсэн. Тэгээд самар авна гэсэн зар тавиад Хасын Батбаярын дансаар 2 сая төгрөг аваад Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд өгсөн. Энэ мөнгөний хохирлыг төлөөгүй байгаа. Т.Мөнхжинд байр түрээслэнэ гэж 3.200.000 төгрөгийг Хасын Батбаярын дансаар авсан. Энэ хүнтэй манай эхнэр Ичинхорлоо утсаар ярьсан. Мөнгийг би авч Ичинхорлоогийн охин Амарбаясгаланд 1.000.000 төгрөгийг өгсөн. Хохирол төлөгдөөгүй.  Эхнэр Ичинхорлоог яриулж, мөнгийг Хасын Батбаярын дансаар авч байсан. Байр түрээслэнэ гэсэн зарын дагуу мөнгөө өгсөн хүмүүсээс байрандаа орсон хүн байхгүй, хохирол төлөгдөөгүй байгаа. Г.Нямбаярт Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэж Хасын Батбаярын дансаар 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Хохирол төлөөгүй. Богд Ар хорооллын 7-а байранд “2 өрөө бүрэн тавилгатай байр түрээлүүлнэ" гэж зар байршуулан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Э.Алтаншагайгаас 550.000 төгрөг авсан. Ичинхорлоо ярьж, мөнгийг Хасын Батбаярын дансаар авсан. Хохирол төлөгдөөгүй байгаа. 2017 оны 12 дугаар cap хүртэл Ичинхорлоо ярьж байсан. Ичинхорлоо 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан. Б.Бат-Очироос орон сууцанд түрээсээр суулгана хэмээн хуурч Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар 500.000 төгрөг авсан. Авсан мөнгөө төлөөгүй. “Өнөр хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэж зар байршуулан иргэн Н.Үзмээгээс 1 сая төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй. “Хилл сайд” нэртэй байрны 8 давхарт байр түрээслүүлнэ" гэж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дугаарын дансаар Б.Энэрэлээс 1.800.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ” гэсэн зарыг “Үнэгүй.мн” сайтад байршуулж, иргэн С.Отгончимэгээс 500.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. 2017       оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад Транд плазагийн зүүн талд "Grand side" хотхонд 2 өрөө бүрэн тавилгатай байр хөлслүүлнэ" гэх зар тавьж иргэн Г.Цэрмаагаас 550.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхоны 2 өрөө 58м2 байрыг түрээслүүлнэ" гэж зар байршуулан 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Энхжаргалаас байрны урьдчилгаа мөнгө гэж 900.000 төгрөг авсан. Энэ хэргийн мөнгийг төлөөгүй байгаа. 2018  оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Баянмонгол хороололд бүрэн тавилгатай байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, иргэн Б.Ариунболдоос 600.000 төгрөгийг авсан. Б.Ариунболдын мөнгийг төлөөгүй. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Нарны хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж 5171004322 тоот дансаар иргэн С.Дарханбаяраас 450.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг Оюун-Эрдэнэ гэдэг хүний дансаар авсан. Оюун-Эрдэнэ нь манай найзын эхнэр юм. Би найзаасаа картыг нь авсан байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр "Баянзүрх дүүргийн нутагт байрлах "Парксайт" хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэж иргэн Д.Батчимэгээс 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Энэ мөнгийг Оюун-Эрдэнийн дансаар авсан санагдаж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “хямд автомашин зарна” гэж иргэн Л.Дамдиндоржоос Оюун-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансаар 500.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлж барагдуулаагүй. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад “тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарж тавьж, Г.Гантулгаас М.Оюун-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дугаарын дансаар 2.000.000 төгрөг авсан. Энэ мөнгөнөөс Ганбатад 1.000.000 төгрөг өгсөн. Би М.Оюун-Эрдэнийн ХААН банкны данстай картыг ашиглаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 өрөө байр хямд түрээслүүлнэ гэж хуурч иргэн Д.Бөхчулуунаас 450.000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг найз Алтангэрэлийн дансаар авсан санагдаж байна. Энэ мөнгийг аваад хэрэглэсэн. Төлөөгүй байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Приус-20 маркийн машин зарна" гэж зар тавьж Б.Анхбаяраас 1.500.000 төгрөг авсан. Приус машин зарна гэсэн зарыг тавих санааг Ганбатаас авсан. Ганбат “Приус машин” их эрэлт хэрэгцээтэй байдаг гэж хэлж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Приус-20” маркийн машин зарна гэж иргэн Ч.Батнямаас 1.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Би энэ хэргүүдийг үйлдсэн, мөнгийг залилан авч өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хохирол төлөөгүй байгаа. Надад чулуун арслан 4 хос, чулуун усан оргилуур 1 ширхэг, мөнгөн эмээл хазаар зэрэг эд зүйл байгаа. Чулуун арслан, чулуун усан оргилуур хоёрыг хийгээд дуусгасан байгаа. Мөнгөн эмээл хийгдэж байгаа, гэхдээ бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. Эдгээр зүйлээр хохирлоо төлнө гэж бодож байна." гэх мэдүүлэг /16хх-н 166-174/,

ХААН банкны 5041361190 данснаас ХААН банкны 5925070186 дугаартай данс руу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 170.000 төгрөг, "Саруул Оюугаас" гэсэн утгатай 700.000 төгрөг, "Лагерь түрээс" гэсэн утгатай 30.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийн орлого орж, 900.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 91-94/, ХААН банкны 5069094336 данснаас ХААН банкны 5925070186 дугаартай данс руу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 128-129/, Шагдарсүрэнгийн Ануужингийн ХААН банкны 5019722599 данснаас ХААН банкны 5063437430 дугаартай данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн баримт /1хх-н 176/, "Их ХААНы эзэнт гүрэн" ХХК-ийн Төрийн банк 383000049638 дансанд 50.745.600 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 02-нд шилжүүлсэн баримт /2хх-н 36/, Х.Батбаярын ХААН банк 5063437430 данс руу 3.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 тасалж шилжүүлсэн баримт /2хх-н 116/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банкны 5007657269 данснаас "namada bairnii baritsaa mungu" гэсэн утгатай 300.000 төгрөгийн орлого Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дансанд орж, 300.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн" гэх тэмдэглэл /3хх-н 176, 178/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Галбадрахын Нямбаярын ХААН банкны 5556309214 данснаас "Түрээсийн мөнгө" гэсэн утгатай 1.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, ХААН банкны 5063437430 данстай харьцсан зарлагын гүйлгээ хийгдсэн" гэх тэмдэглэл /3хх-н 220, 221/, Энхбаатарын Алтаншагайн ХААН банкны 5019058375 дансны хуулга /4хх-н 39, 173/, Хасын Батбаярын ХААН банкны 5063437430 дансанд "Энэрэл" гэсэн гүйлгээний утгатай 1.800.000 төгрөгийг Энэрэлээс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлэн өгсөн" баримт /5хх-н 42/, Содовын Отгончимэгийн ХААН банкны 5011007112 дансны хуулга /5хх-н 126/, ХААН банкны 5622003690 дансруу 600,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-6-4/, Төмөруяагийн Уянгын ХААН банкны 5001810209 дансны хуулга /6хх-н 57/, Мөнхөөгийн Оюу-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансны хуулга /6хх-н 59/, Мөнхөөгийн Оюу-Эрдэнийн ХААН банкны 5171004322 дансны хуулга /6хх-н 137/, Лхагвасүрэнгийн Дамдиндоржийн ХААН банкны 5018135206 дансны хуулга /6хх-н 179/, Гүржавын Гантулгын Худалдаа хөгжлийн банкны 410046551 дансны хуулга /6хх-н 221/, Чулуунхүүгийн Батнямын ХААН банкны 5082032281 дансны хуулга, Дугаржавын Алтангэрэлийн ХААН банкны 5019732697 дансны хуулга /7хх-н 182, 185/, Доржготовын Мөнхдалайн Хас банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг /8хх-н 30,31/, Батцэнгэлийн Худалдаа хөгжлийн банкны 476001080 данснаас "99626982'' гэсэн утасны дугаартай утга бүхий 500.000 төгрөг Алтангэрэлийн ХААН банкны 5019732697 дансанд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр орсон гүйлгээ хийгдсэн, Сандуйжавын Батцэнгэлийн Худалдаа хөгжлийн банкны 476001080 данснаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр "ХААН Алтангэрэл" гэсэн утгатай 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн хуулга /8хх-н 55-57/, Янжингийн Батцэнгэлийн ХААН банкны 5075001885 дансны хуулга /8хх-н 157/, Доржсүрэнгийн Баасанжавын ХААН банкны дансны хуулга /9хх-н 20/, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Цэрэндоржийн Мөнхзаяагийн ХААН банкны 5025865552 данс руу "машин урьдчилгаа" гэсэн утгатай 1.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Бадамсүрэнгийн Даваажавын ХААН банкны 5009576046 данснаас "машины урьдчилгаа" гэсэн гүйлгээний утгатай 1.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн хуулга /9хх-н 73,74/, Бизьяагийн Цэрэндавгын ХААН банкны дансны хуулга /9хх-н 111/, Бадамсүрэнгийн Даваажавын ХААН банкны дансны хуулга /9хх-н 154/, Ганзоригтын Батсүхийн ХААН банкны дансны хуулга /9хх-н 211/, Уртнасангийн Мөнхжаргал, Сангайн Энхбат нарын ХААН банкны дансны хуулга /9хх-н 219-220/, Мөнхбатын Буян-Ундрахын ХААН банкны дансны хуулга /9хх-н 249/, Бямбаагийн Баярхүүгийн Голомт банкны дансны хуулга /10хх-н 23/, Баламжавын Очирсүрэнгийн ХААН банкны дансны хуулга, Төмөрийн Алтанцацралын ХААН банкны дансны хуулга /10хх-н 100-101/, Б.Бийн ХААН банкны дансны хуулга /10хх-н 185, 12хх-н 5-7, 12хх-н 152, 12хх-н 184, 207, 11хх-н 41, 13хх-н 103, 124/, Чанагчумайгийн Бямбасүрэнгийн ХААН банкны дансны хуулга /12хх-н 181/, Эрдэнэхүүгийн Төгсцогтын ХААН банкны дансны хуулга /11хх-н 43/, Жамьянгийн Лхамаагийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 123/, Дамбадаржаагийн Пилжээгийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 137/, Мөнхдэлгэрийн Үрлээгийн ХААН банкны дансны хуулга /13хх-н 186/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-н 121-122, 2хх-н 219-221, 3хх-н 77-78, 4хх-н 26-31, 35-36, 88-89, 134, 5хх-н 66-67, 228, 6хх-н 12-17, 22-23, 55, 191-192, 239, 7хх-н 47, 82-83, 231, 8хх-н 9-10, 71-72, 168, 9хх-н 16-17, 64-66, 129-130, 228, 10хх-н 14, 36, 71-73, 153-154, 204, 207-208, 11хх-н 36-37, 78, 97-98, 222-223, 230, 237, 12хх-н 81, 121-122, 178, 13хх-н 64, 94-95, 130, 154, 173, 177, 16хх-н 166-174/, иргэний үнэмлэхийн лавлагаа /13хх-н 105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /11хх-н 42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Б нь хоёр жил орчим хугацаанд нийт 52 удаагийн үйлдлээр 52 хохирогчийн “байр түрээслэх, машин авах” хүслийг ашиглан зориудаар “хямд байр түрээслэнэ, машин зарна” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчдоос нийт 94.310.600 төгрөгийг залилан мэхлэж авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжтэй тохирч байх тул түүнийг Залилах гэм хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Талийгаач Ичинхорлоо өөрөө 4 хохирогч болох Болор, Нямбаяр, Анужин, Отгончимэг нараас мөнгө авсан байсан. 2017 оны 07 сараас 2018 оны 12 сарын хугацаанд хоригдож байхад Ичинхорлоо энэ үйлдлүүдийг хийсэн байсан. Би цагдан хоригдсон байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хамт амьдарч байсан болохоор бүх үйлдлүүдийг хүлээгээд явж байсан.” Энэ 4 үйлдлийг би үйлдээгүй гэж маргаж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан Ш.Ануужингийн хохирогчоор өгсөн: "...Би өөрийн ХААН банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн. Тохирсон ёсоор нөгөө эмэгтэйн 86001518 дугаар руу дараа өдөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан." гэх мэдүүлэг /1хх-н 161-163/,

          Г.Болорын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаар гадаад улсын иргэнд байр хөлсүүлэхээр түрээсийн байр хайхад 80809485 гэсэн дугаартай эмэгтэй хүнтэй холбогдсон. Надаас байр түрээслэх урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь үл таних эмэгтэйн ХААН банкны данс руу шилжүүлсэн." гэх мэдүүлэг /3хх-н 152/,

Г.Нямбаярын хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтаас 86001518 гэсэн дугаартай "тавилгатай 2 өрөө байр Богд-Ар хороололд сарын 500.000 төгрөгөөр, мөнгийг 3 сараар авна" гэсэн зар байсан. Би дугаар руу нь ярьж тохиролцоод түүний дансыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /3хх-н 230-232/,

С.Отгончимэгийн хохирогчоор өгсөн: "...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Богд-Арын ХААН банкны ATM дээр мөнгөн орлого хийж байхдаа "Үнэгүй.мн" сайтаас Богд-Ар хороололд 2 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг cap сард нь авна, барьцаагүй гэхээр нь зар тавьсан 98966700 дугаар руу залгахад нэг эмэгтэй хүн аваад хуралтай байна гээд ярихгүй байсан. Удаагүй над руу дансны дугаар явуулаад хүн орох гээд байна, таныг 2 хүүхэдтэй юм байна гээд оруулъя гэхээр нь би 5063437430 данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар хийсэн." гэх мэдүүлэг /5хх-н 105/ гэх мэдүүлгээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байх хугацаанд тэрээр хамтран амьдарч Ичинхорлоогийн хамт уг хохирогч нараас мөнгийг шилжүүлэн авч, уг мөнгийг хамтдаа амьжиргаагаа залгуулах эх сурвалж болгон бар ажиллуулсан түрээсийн төлбөр төлөхөд, эд зүйл авахад, ахуйн хэрэгцээнд тус тус зарцуулсан болох нь тогтоогдсон тул түүний энэ тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оюуд 900.000 төгрөг, хохирогч Г.Энхчимэгт 200.000 төгрөг, хохирогч Ш.Анужинд 500.000 төгрөг, хохирогч Ц.Золбоод 50.745.600 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 2.000.000 төгрөг, хохирогч Т.Мөнхжинд 3.200.000 төгрөг, хохирогч Г.Болорт 300.000 төгрөг, хохирогч Г.Нямбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Э.Алтаншагайд 550.000 төгрөг, хохирогч Б.Бат-Очирт 500.000 төгрөг, хохирогч Н.Үзмээд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Батхуягт 1.800.000 төгрөг, хохирогч С.Отгончимэгт 500.000 төгрөг, хохирогч Г.Цэрмаад 550.000 төгрөг, хохирогч Б.Энхжаргалд 900.000 төгрөг, хохирогч Б.Ариунболдод 600.000 төгрөг, хохирогч С.Дарханбаярт 450.000 төгрөг, хохирогч Д.Батчимэгт 500.000 төгрөг, хохирогч Л.Дамдиндоржид 500.000 төгрөг, хохирогч Г.Гантулгад 2.000.000 төгрөг, хохирогч Д.Бөхчулуунд 450.000 төгрөг, хохирогч Б.Анхбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Ч.Батнямд 1.000.000 төгрөг, хохирогч Д.Мөнхдалайд 500.000 төгрөг, хохирогч С.Батцэнгэлд 500.000 төгрөг, хохирогч Я.Батцэнгэлд 500.000 төгрөг, хохирогч Т.Хос-Эрдэнэд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Болдод 1.000.000 төгрөг, хохирогч Х.Түмэнжаргалд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Цэрэндавгад 500.000 төгрөг, хохирогч Г.Батсүхэд 500.000 төгрөг, хохирогч С.Энхбатад 100.000 төгрөг, хохирогч М.Буян-Ундрахад 2.000.000 төгрөг, хохирогч Б.Баярхүүд 1.000.000 төгрөг, хохирогч Г.Ганбатад 1.000.000 төгрөг, хохирогч О.Мөнгөнсувдад 1.000.000 төгрөг, хохирогч Т.Тэмүүлэнд 900.000 төгрөг, хохирогч О.Лхагвадолгорт 300.000 төгрөг, хохирогч Э.Төгсцогтод 200.000 төгрөг, хохирогч Э.Сайханчимэгт 500.000 төгрөг, хохирогч Н.Солонгод 500.000 төгрөг, хохирогч Б.Баасанжаргалд 500.000 төгрөг, хохирогч Б.Ганбатад 500.000 төгрөг, хохирогч М.Оюунтуяад 1.000.000 төгрөг, хохирогч Б.Ган-Эрдэнэд 500.000 төгрөг, хохирогч Ч.Бямбасүрэнд 2.000.000 төгрөг, хохирогч Э.Ариунзулд 500.000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 1.065.000 төгрөг, хохирогч Б.Төмөртогоод 1.000.000 төгрөг, хохирогч Г.Ганзулд 700.000 төгрөг, хохирогч Д.Пилжээд 700.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэбаатарт 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ. 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:  

             Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж, үүнийгээ амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 52 хохирогчид нийт 94.310.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

             Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 548 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.