Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 604

 

105/2020/0221/Э

 

 

 

  2020             05            14                                        2020/ДШМ/604    

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-д холбогдох эрүүгийн  1808038531287  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-, 1975 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ......тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:...../,

Найрамдал дүүргийн шүүхийн 1991 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 108 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн а-д заасны дагуу өршөөгдсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 329 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жил 2 cap 23 хоног хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 жил 6 cap 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

Б.О- нь:

1. 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Жигжидэд зуслангийн байшин түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Оюугаас Хаан банкны 5925070186 дугаарын дансаар 900.000 төгрөгийг  шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Энхчимэгт зуслангийн байшин түрээслүүлнэ” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5925070186 дугаарын дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн Богд ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ш.Анужингаас 500.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

4. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Золбоод хямд түлш нийлүүлнэ гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 50.745.600 төгрөгийг "Их Хааны эзэнт гүрэн" ХХК-ийн Төрийн банкин дахь 313000049638 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

5. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны Нарантуул салбараас "Голомт хотхонд байр түрээслүүлнэ" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Мөнхжингөөс 5063437430 дугаарын дансаар 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Эмон худалдааны төвийн АТМ-ээс иргэн Г.Алтангэрэлд “2 тонн самар зарна, урьдчилгаа 2.000.000 төгрөгийг шилжүүл” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Батбаярын Хаан банкны 5063437430 дугаарын дансыг ашиглан 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

7. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “гадаадын иргэнд орон сууц түрээслүүлнэ” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Болороос 5063437430 дугаарын дансаар 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Богд Ар хорооллын 7-а байранд 2 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Алтаншагайгаас 550.000 төгрөгийг 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

9. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Үнэгүй.мн сайтад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Баруун 4 замын ойролцоо байрлах Хилл сайд нэртэй байрны 8 давхарт байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5063437430 дугаарын дансаар Б.Энэрэлээс 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцанд түрээсээр суулгана” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Бат-Очироос Хаан банкны 5063437430 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

11. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Богд-Ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Нямбаяраас Х.Батбаярын Хаан банкны 5063437430 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Өнөр хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Үзмээгээс 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны салбараас иргэн С.Отгончимэгийг “Үнэгүй.мн” сайтад "Богд Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хуурч 500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Гранд плазагийн зүүн талд "Grand side" хотхонд 2 өрөө, бүрэн тавилгатай байр хөлслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Цэрмаагаас 550.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

15. 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 2 өрөө 58 мкв байрыг түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Энхжаргалаас “байрны урьдчилгаа мөнгө” гэж 900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянмонгол хороололд бүрэн тавилгатай байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Ариунболдоос 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

17. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Нарны хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар 5171004322 тоот дансаар иргэн С.Дарханбаяраас 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

18. 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Парксайт" хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Батчимэгээс 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "хямд автомашин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Л.Дамдиндоржоос Хаан банкны 5171004322 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

20. 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "тавилгатай нэг өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Гантулгаас М.Оюун-Эрдэнийн Хаан банкны 5171004322 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

21. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 өрөө байр хямд түрээслүүлнэ” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Бөхчулуунаас 450.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

22. 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Prius 20 загварын машин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Анхбаяраас авто машины урьдчилгаа мөнгө 1.500.000 төгрөгийг 5019732697 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

23. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "Prius 20 загварын машин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Батнямаас 5019732697 дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Prius 20 загварын машин зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Мөнхдалайгаас Хаан банкны 5019732697 дугаарын дансаар 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

25. 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад “Prius 20 загварын машин зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Хос-Эрдэнээс Хаан банкны 5019732697 дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

26. 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Prius 20 загварын машин худалдана" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Батцэнгэлээс “машины урьдчилгаа” гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

27. 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “Prius 20” загварын автомашин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Я.Батцэнгэлээс “машины урьдчилгаа” гэж 500.000 төгрөгийг Хаан банкны 5019732697 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

28. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Prius 20 загварын автомашиныг 9.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Болдоос урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

29. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "68-88 УНМ улсын дугаартай Prius 20 загварын автомашин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Түмэнжаргалаас “урьдчилгаа мөнгө” гэж 1.000.000 төгрөгийг шилүүлэн авч залилсан,

30. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Prius 20 загварын машин хямд зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Цэрэндагваас “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Prius 20 загварын машин зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Батсүхээс “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

32. 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Prius 20 загварын машин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн С.Энхбатаас “урьдчилгаа мөнгө” гэж 100.000 төгрөг шилжүүлж авч залилсан,

33. 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Авто машин зарна” гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн М.Буян-Ундрахаас “урьдчилгаа мөнгө” гэж 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

34. 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Prius 20 загварын машин зарна" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Баярхүүгээс Хаан банкны 5925070186 дугаарын дансаар “урьдчилгаа мөнгө” гэж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

35. 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “Prius 20 загварын машин зарна, хүмүүс авах гээд байна, урьдчилгаа өгчихвөл зарахгүй байж байя, мөн өөрийгөө Нийслэлийн Цагдаагийн газрын хамгаалалтын албаны даргаар ажилладаг” гэж худал хэлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Ганбатаас “урьдчилгаа мөнгө” гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

36. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Prius 20 загварын автомашин худалдана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн О.Мөнгөнсувдаас урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

37. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр "Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хилл сайд хотхонд 2 өрөө байрыг 450.000 төгрөгөөр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, “барьцаа, урьдчилгаанд 900.000 төгрөг өгвөл суулгана” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Тэмүүлэнгээс “урьдчилгаа мөнгө” гэж 900.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

38. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар О.Лхагвадолгороос Хаан банкны 5011298666 дугаарын дансаар “урьдчилгаа мөнгө” гэж 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

39. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Зүүн хүрээ хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Төгсцогттой 96185553 дугаарын гар утсаар холбогдож, байрны түрээсийн “урьдчилгаа мөнгө” гэж 200.000 төгрөгийг 5925070186 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

40. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 1 өрөө 35 мкв байрыг түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Э.Сайханчимэгээс “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөг авч залилсан,

41. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "Үнэгүй.мн" сайтад "Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 1 өрөө байрыг түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Н.Солонгоос 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

42. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Хилл сайд хотхонд 1 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр хөлслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Баасанжаргалаас “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

43. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Хурд хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Ганбатаас Хаан банкны 5925070186 дугаарын дансаар урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

44. “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Рапид харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5925070186 дугаарын дансаар иргэн М.Оюунтуяагаас урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

45. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Үнэгүй.мн” сайтад "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Rapid харшид бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 5925070186 дугаарын дансаар иргэн Б.Ган-Эрдэнээс “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

46. 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Үнэгүй.мн” сайтад "Американ дэнжид 1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Бямбасүрэнгээс 5925070186 дугаарын дансаар “урьдчилгаа мөнгө” гэж 2.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

47. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "1 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Ариунзулаас 5925070186 дугаарын дансанд “урьдчилгаа мөнгө” гэж 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

48. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд иргэн Б.Сарантуяа руу утсаар ярьж “та орон сууцны сугалаанд сонгогдсон байна, яаралтай Хаан банкны 5748062642 дугаарын данс pyy мөнгө шилжүүл” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар нийт 1.065.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

49. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад "2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар Б.Төмөртогоогоос урьдчилгаа 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5925070186 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

50. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "Хурд рапид хороололд супер засвар хийсэн 2 өрөө байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Ганзулаас Хаан банкны 5925070186 дугаарын дансаар урьдчилгаа 700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

51. 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад "2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Пилжээгээс байрны урьдчилгаанд 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

52. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Үнэгүй.мн" сайтад “2 өрөө байр түрээслэнэ" гэсэн зар тавьж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Д.Эрдэнэбаатараас урьдчилгаа мөнгө гэж 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, нийт 52 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч 94.310.600 төгрөгийн хохирол учруулахдаа байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэрсүүд овогт Баламжавын О-г “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.О-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 548 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О-гээс нийт 94.310.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Оюуд 900.000 төгрөг, хохирогч Г.Энхчимэгт 200.000 төгрөг, хохирогч Ш.Анужинд 500.000 төгрөг, хохирогч Ц.Золбоод 50.745.600 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 2.000.000 төгрөг, хохирогч Т.Мөнхжинд 3.200.000 төгрөг, хохирогч Г.Болорт 300.000 төгрөг, хохирогч Г.Нямбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Э.Алтаншагайд 550.000 төгрөг, хохирогч Б.Бат-Очирт 500.000 төгрөг, хохирогч Н.Үзмээд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Л.Батхуягт 1.800.000 төгрөг, хохирогч С.Отгончимэгт 500.000 төгрөг, хохирогч Г.Цэрмаад 550.000 төгрөг, хохирогч Б.Энхжаргалд 900.000 төгрөг, хохирогч Б.Ариунболдод 600.000 төгрөг, хохирогч С.Дарханбаярт 450.000 төгрөг, хохирогч Д.Батчимэгт 500.000 төгрөг, хохирогч Л.Дамдиндоржид 500.000 төгрөг, хохирогч Г.Гантулгад 2.000.000 төгрөг, хохирогч Д.Бөхчулуунд 450.000 төгрөг, хохирогч Б.Анхбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Ч.Батнямд 1.000.000 төгрөг, хохирогч Д.Мөнхдалайд 500.000 төгрөг, хохирогч С.Батцэнгэлд 500.000 төгрөг, хохирогч Я.Батцэнгэлд 500.000 төгрөг, хохирогч Т.Хос-Эрдэнэд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Болдод 1.000.000 төгрөг, хохирогч Х.Түмэнжаргалд 1.000.000 төгрөг, хохирогч Б.Цэрэндавгад 500.000 төгрөг, хохирогч Г.Батсүхэд 500.000 төгрөг, хохирогч С.Энхбатад 100.000 төгрөг, хохирогч М.Буян-Ундрахад 2.000.000 төгрөг, хохирогч Б.Баярхүүд 1.000.000 төгрөг, хохирогч Г.Ганбатад 1.000.000 төгрөг, хохирогч О.Мөнгөнсувдад 1.000.000 төгрөг, хохирогч Т.Тэмүүлэнд 900.000 төгрөг, хохирогч О.Лхагвадолгорт 300.000 төгрөг, хохирогч Э.Төгсцогтод 200.000 төгрөг, хохирогч Э.Сайханчимэгт 500.000 төгрөг, хохирогч Н.Солонгод 500.000 төгрөг, хохирогч Б.Баасанжаргалд 500.000 төгрөг, хохирогч Б.Ганбатад 500.000 төгрөг, хохирогч М.Оюунтуяад 1.000.000 төгрөг, хохирогч Б.Ган-Эрдэнэд 500.000 төгрөг, хохирогч Ч.Бямбасүрэнд 2.000.000 төгрөг, хохирогч Э.Ариунзулд 500.000 төгрөг, хохирогч Б.Сарантуяад 1.065.000 төгрөг, хохирогч Б.Төмөртогоод 1.000.000 төгрөг, хохирогч Г.Ганзулд 700.000 төгрөг, хохирогч Д.Пилжээд 700.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэбаатарт 700.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ш.Анужингийн хохирогчоор өгсөн “би өөрийн Хаан банкны 5019722599 дугаарын данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн дугаартай данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн. Тохирсон ёсоор нөгөө эмэгтэйн 86001518 дугаар луу дараа өдөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан” /1хх 161-163/,

Г.Болорын хохирогчоор өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн сайтаар гадаад улсын иргэнд байр хөлслүүлэхээр түрээсийн байр хайхад 80809485 гэсэн дугаартай “эмэгтэй хүнтэй холбогдсон” надаас байр түрээслэх урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь тэр эмэгтэйн Хаан банкны данс руу шилжүүлсэн” /3хх 152/,

Г.Нямбаярын хохирогчоор өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад 86001518 гэсэн дугаартай, тавилгатай хоёр өрөө байр Богд-Ар хороололд сарын 500.000 төгрөгөөр, мөнгийг 3 сараар авна” гэсэн зар байсан. Би дугаар луу нь ярьж тохироод түүний дансыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн” /3хх 230-232/,

С.Отгончимэгийн хохирогчоор өгсөн ““Үнэгүй.мн” сайтаас Богд-Ар хороололд 2 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг сар сард нь авна, барьцаагүй гэхээр нь зар тавьсан 98966700 дугаар луу залгахад нэг эмэгтэй хүн аваад хуралтай байна гээд ярихгүй байсан. Удалгүй над руу дансны дугаар явуулаад хүн орох гээд байна, таныг 2 хүүхэдтэй юм байна гээд оруулъя гэхээр нь би 5063437430 данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар хийсэн” /5хх 105/,

хохирогч Боржигон овогт Баатарпүрэвийн Сарантуяа “миний бие О-д ямар ч хамааралгүй хэрэг бөгөөд 5748062642 энэ дансыг дахин шалгуулах хүсэлтэй байна” /12хх 243/ гэх мэдүүлгүүдийг өгсөн бөгөөд дээрх үйлдлүүдийг дахин шалгаж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг эрэлхийлж, үүнийгээ амьдралын эх үүсвэр болгож, 52 хохирогчид нийт 94.310.600 төгрөгийн хохирол учруулан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүхээс хэргийн зүйлчлэл, Б.О-д оногдуулсан ял шийтгэлийн хувьд маргахгүй. Харин прокуророос яллаж буй нийт 52 үйлдлээс миний үйлчлүүлэгч Б.О-д хамааралгүй, түүнийг гэм буруутай гэх хангалттай нотлох баримт авагдаагүй үйлдлүүдэд хомроглон гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Тухайлбал:

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад зар байршуулж хохирогч Ш.Анужингаас 500.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт хохирогч Ш.Анужин нь “ ...байр түрээслэнэ гэсэн зар байсан бөгөөд зарын утас нь 86001518 гэсэн дугаар байсан. Залгахад настай эмэгтэй аваад байр түрээслэнэ гэж хэлсэн ба Богд-Ар хороололд 2 өрөө байр түрээслэнэ гэж хэлсэн, ...тухайн эмэгтэй урьдчилгаагаа одоо дансаар өгчих, үлдсэнийг байрандаа орохдоо өгчих гээд дансаа өгсөн. ... би өөрийн Хаан банкны 5019722599 данснаас тэр эмэгтэйн 5063437430 гэсэн данс руу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчим 500.000 төгрөг шилжүүлсэн. Тохирсон ёсоор нөгөө эмэгтэйн 86001518 дугаар луу дараа өдөр нь залгахад утас нь холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /1хх 161-163/, хохирогч Ш.Анужингийн нөхөр гэрч А.Есүхэйгийн “... настайдуу эмэгтэй хүн утсыг аваад Богд-Ар хороололд байр түрээслэнэ гэсэн” гэх мэдүүлэг /1хх 167-168/,

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад гадаадын иргэнд орон сууц түрээслүүлнэ гэж хуурамч зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Г.Болороос 300.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт хохирогч Г.Болор нь “...2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн байр хайхад 80809485 гэсэн дугаартай эмэгтэй хүнтэй холбогдсон. Надаас байр түрээслэх урьдчилгаа 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь үл таних эмэгтэйн данс руу шилжүүлсэн. Тус өдрөөс хойш мөнгө шилжүүлсэн эмэгтэйн утас холбогдохоо больсон” гэх мэдүүлэг /Зхх 152 хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад зар байршуулж хохирогч Г.Нямбаярыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэг хохирогч Г.Нямбаяр нь ”...би зарын 86001518 гэсэн дугаар руу ярьж тохиролцоод түүний дансыг аваад 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Би дүү Булгантамирт 86001518 дугаар руу залгаад байрыг очоод үзчих гэж хэлсэн чинь над руу буцаж залгаад тэр дугаар чинь холбогдохгүй байна гэхээр нь залгаж үзэхэд холбогдох боломжгүй алга болчихсон. ...” гэх мэдүүлэг /Зхх 230-232/, гэрч Г.Булгантамир “... ах Г.Нямбаяр над руу залгаад 86001518 дугаар руу холбогдоод, очоод байрыг нь үзчих гэж хэлсэн. Тэр дугаар руу залгахад нэг эмэгтэй аваад “чи ТБД андуудын ойролцоо хүрээд ир” гэсэн. Очоод залгахад нөгөө дугаар холбогдох боломжгүй байсан” гэх мэдүүлэг /3хх 233/,

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад зар байршуулж хохирогч С.Отгончимэгийг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 500.000 төгрөгийг Хаан банкны 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт хохирогч С.Отгончимэг нь “ ...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Богд-Арын Хаан банкны АТМ дээр орлого хийж байхдаа “Үнэгүй.мн” сайтаас 2 өрөө байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ, төлбөрийг сар сард нь авна, барьцаагүй гэсэн зар тавьсан 98966700 дугаар руу залгахад эмэгтэй хүн аваад хуралтай байна гээд ярихгүй байсан. Удаагүй над руу дансны дугаар явуулаад хүн орох гээд байна, таныг 2 хүүхэдтэй юм байна гээд оруулъя гэхээр нь би 5063437430 данс руу 500.000 төгрөгийг мобайл банкаар хийсэн. Би мөнгийг хийчихсэн шүү гэхэд “баярлалаа, орой ажил тарахаар хүрч ирээд үзээрэй” гэсэн. Би 18 цагийн үед залгахад “би түгжрээд явж байна, удахгүй очлоо” гээд байсан. Би Богд Ар хорооллын 18 дугаар байрны орцонд 22 цаг хүртэл хүлээгээд байж байхад нэг охин орж ирээд “би бас мөнгө өгчихсөн” гэхээр нь би “аль дугаарт холбогдсон бэ” гэхэд миний залгасан дугаартай хүнтэй холбогдоод мөнгө шилжүүлсэн гэсэн. Би дахиад залгахад гар утас холбогдохгүй болсон байсан” гэх мэдүүлэг /5хх 105/-үүдийг тус тус өгсөн байна. Хохирогч, гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуульд заасан үүргийг сануулж, мэдүүлэг авахад эмэгтэй хүнд залилуулсан, эмэгтэй хүнтэй утсаар ярьж, явуулсан дансанд нь мөнгийг шилжүүлсэн талаар тодорхой дурдсан байхад шүүхэд хэрэгт авагдаагүй үйл баримтыг үндэслэл болгон Б.О-г хамтран амьдрагч /талийгаач/ Ичинхорлоогийн хамт уг хохирогч нараас мөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, хэт яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Б.О-д холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж. хохирогч Ш.Анужин, Г.Болор, Г.Нямбаяр, С.Отгончимэг нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд 52 удаагийн үйлдлээр “Үнэгүй.мн” сайтад “... байр түрээслүүлнэ”, “...“Prius 20” загварын машин болон самар хямд зарна...”, “...түлш хямд нийлүүлнэ...”, гэж өөрт нь түрээслэх орон сууц, зарах автомашин, самар, түлш байхгүй атлаа байгаа мэтээр цахим сүлжээ ашиглан зар тавьж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа нэрийдлээр шилжүүлэн авч нийт 94.310.600 төгрөгийн хохирол учруулахдаа байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

“...байр түрээслэх зарын дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлсэн. ...” талаар хохирогч Г.Оюу /1хх 67-68/, Г.Энхчимэг /1хх 112-114/, Б.Ануужин /1хх 161-163/, Г.Болор /3хх 151-153/, Г.Нямбаяр /3хх 230-232/, Э.Алтаншагай /4хх 20/, Б.Бат-Очир /4хх 74-75, 77/, Н.Үзмээ /4хх 120-121/, Л.Батхуяг /5хх 55-57/, С.Отгончимэг /5хх 105-106/, Г.Цэрмаа /5хх 144/, Б.Энхжаргал /5хх 219-220/, Б.Ариунболд /6хх 8/, С.Дарханбаяр /6хх 45-46/, Д.Батчимэг /6хх 112/, Л.Дамдиндорж /6хх 182-183/, Г.Гантулга /6хх 225/, Д.Бөхчулуун /7хх 38-39/, Т.Тэмүүлэн /10хх 202/, О.Лхагвадолгор /10хх 248-250/, Э.Төгсцогт /11хх 30/, Э.Сайханчимэг /11хх 74/, Н.Солонго /11хх 92/, Б.Баасанжаргал /11хх 118-120/, Б.Ганбат /12хх 65-66/, М.Оюунтуяа /12хх 96/, Б.Ган-Эрдэнэ /12хх 92-93/, Ч.Бямбасүрэн /12хх 169/, Э.Ариунзул /12хх 199/, Б.Төмөртогоо /13хх 86/, Г.Ганзул /13хх 120/, Д.Пилжээ /13хх 147/, Д.Эрдэнэбаатар /13хх 171/ нарын, “...“Prius 20” загварын машин болон самар зарна гэсэн зарын дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлсэн, ...” талаар хохирогч Г.Алтангэрэл /2хх 204-205/, Б.Анхбаяр /7хх 71/, Ч.Батням /7хх 189/, Д.Мөнхдалай /7хх 247/, Т.Хос-Эрдэнэ /8хх 200/,  Я.Батцэнгэл /8хх 61-62/, С.Батцэнгэл /8хх 161-162/, Б.Болд /9хх 6/, Х.Түмэнжаргал /9хх 52-53/, Б.Цэрэндагва /9хх 113-114/, Г.Батсүх /9хх 188-189/, С.Энхбат /9хх 192-193/, М.Буян-Ундрах /9хх 239/, Б.Баярхүү /10хх 28-29/, Г.Ганбат /10хх 62/, О.Мөнгөнсувд /10хх 148/ нарын, “...түлш хямд нийлүүлнэ” ...” гэсний дагуу 50.745.600 төгрөг шилжүүлсэн талаар хохирогч Ц.Золбоо /1хх 204-208/, “...орон сууцны сугалаанд сонгогдсон байна гэж ярьсны дагуу 1.065.000 төгрөг шилжүүлсэн. ...” талаар хохирогч Б.Сарантуяагийн /12хх 243-244/, хохирогч нар нь зарын дагуу урьдчилгаа мөнгө шилжүүлсэн талаар гэрч А.Есүхэй /1хх 168-169/, Х.Батбаяр /1хх 31/, /1хх 171/, /2хх 210-221/, /3хх 70-71, 157-158/, /4хх 128/, /5хх 146/, /5хх 221/, А.Урансайхан /1хх 209-210/, Д.Мөнхтөгөлдөр /1хх 213-215/, Э.Дарханбаяр /1хх 225-226/, Э.Лхагва /2хх 208/, Г.Булгантамир /3хх 234/, Д.Нямтулга /3хх 236-237/, Б.Гэрэлхүү /4хх 24-25/, Б.Энэрэл /5хх 60/, Д.Бат-Өлзий /6хх 115/, В.Энхжаргал /6хх 230/, М.Оюу-Эрдэнэ /6хх 232-233/, Ч.Хатанбаатар /7хх 42/, Д.Алтангэрэл /7хх 74-75/, /8хх 201-202/, Д.Батчулуун /9хх 9-10/, Ц.Мөнхзаяа /9хх 51/, Б.Даваажав /9хх 55-56/, /9хх 120-122/, Ж.Ложмаа /9хх 57-58/, /9хх 123-124/, М.Оюунтуяа /12х 102/ нарын, Б.О-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би энэ хэргүүдийг үйлдсэн, мөнгийг залилан авч өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ...” гэх мэдүүлгүүд /1хх 121-122/, /1хх 175/, /1хх 236-238/, /2хх 220-221/, /3хх 77-78/, /3хх 238, 244/, /4хх 35-36/, /4хх 84, 87-89/, /4хх 134-135/, /5хх 66-67/, /5хх 152-153/, /5хх 227/, /6хх 22-23/, /6хх 54-55/, /6хх 86/, /6хх 98/, /6хх 125-126/, /6хх 191-193/, /6хх 240/, /7хх 47/, /7хх 82-83/, /7хх 181-182/, /7хх 231/, /8хх 9-10/, /8хх 72/, /8хх 169/, /9хх 17/, /9хх 65/, /9хх 130/, /9хх 228/, /10хх 14/, /10хх 36/, /10хх 71-73/, /10хх 149/, /10хх 154/, /10хх 204/, /10хх 208/, /11хх 37/, /11хх 78/, /11хх 99/, /11хх 222-223/, /12хх 81/, /12хх 122/, /12хх 178/, /13хх 94-95/, /13хх 130/, /13хх 173/, /13хх 177/, /16хх 166-174/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 89-94/, /1хх 127-129/, /2хх 35-36/, /4хх 38-39/, /4хх 171-173/, /5хх 41-42/, /5хх 159-161/, /6хх 3-5/, /6хх 56-57/, /6хх 136-137/, /6хх 178-179/, /6хх 220-221/, /8хх 29-31/, /8хх 54-56/, /8хх 156-157/, /8хх 221-223/, /9хх 18-20/, /9хх 72-74/, /9хх 110-111/, /9хх 210-211/, /9хх 247/, /10хх 98-100/, /10хх 183-185/, /11хх 8-9/, /11хх 114/, /11хх 229-230/, /12хх 151-152/, /12хх 180-181/, /12хх 196-197/, /12хх 245/, /13хх 122-123/, /13хх 136-137/, /13хх 179, 185/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 209/, /4хх 1/, /4хх 161/, /5хх 126/, 6хх 59/, /7хх 7/, /9хх 220/, /10хх 39/, /11хх 41/, /12хх 6-7/, /12хх 184/, /12хх 207/, /12хх 246/, /13хх 100/, /13хх 186/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Б.О-г 52 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.О-гийн өөрт нь байхгүй орон сууцыг түрээслэх, автомашин, самар, түлш зарна гэх мэтээр цахим сүлжээ ашиглан зар тавьж, 52 удаагийн үйлдлээр бусдаас урьдчилгаа болгон 94.310.600 төгрөгийг залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 8 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар “...хохирогч Ш.Анужин, Г.Болор, Г.Нямбаяр, С.Отгончимэг нар нь эмэгтэй хүнтэй холбогдож, мөнгөө шилжүүлсэн гэж мэдүүлж байгаа тул эдгээр хохирогч нарыг залилсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Богд-Ар хороололд 2 өрөө байр түрээслүүлнэ гэж Ш.Ануужингаас урьдчилгаа болгон 500.000 төгрөгийг 5063437430 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан нь үнэн. ...Би эмэгтэй хүнээр дамжуулж ярьсан. ... Би тухайн үед “Үнэгүй.мн” сайтад Богд-Ар хороололд 2 өрөө тавилгатай байр түрээслэнэ гэх зар байршуулж, одоо санаж байгаагаар хөдөө явж байна гэж ярьсан хүнээс 1.500.000 төгрөгийг Хасын Батбаяр гэх хүний эзэмшлийн 5063437430 тоот дансаар шилжүүлж авсан. ... Би энэ зарыг байршуулан 500.000 төгрөгийг 5063437430 тоот дансаар шилжүүлэн авч хувьдаа ашигласан. ...Би хэсэг хугацаанд Энхболд гэдэг айлын нэг байрыг нь түрээслэж амьдардаг байсан. Тэр үедээ нэг хүний данс ашигласан. ...” /1хх 175/, /3хх 238/, /5хх 109/, /12хх 250/ гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан утасны дугаар болон дансны дугаарыг өөр бусад хохирогч нарыг залилахдаа шүүгдэгч Б.О- ашиглаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.О-тэй өөр хүн хамтран үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин анхан шатны шүүх Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Бэрсүүд овогт Баламжавын О-г “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Бэрсүүд овгийн Баламжавын О-г бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН