Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 455

 

 

 

 

 

 

 

 

2020         03        19                                   2020/ШЦТ/455

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

улсын яллагч  Д.Уянга,

            шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонгоор овогт Эрдэнэбатын Э.Мд холбогдох эрүүгийн 2006007370271 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.М, Монгол улсын иргэн, 1989 оны 11 сарын 18-ны өдөр Архангай аймгийн “Эрдэнэбулган” суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн хайгуулын туслах мэргэжилтэй, “Элгэн” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, аав, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 64-5 тоотод түр оршин суух хаягтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар баг, Цогт-Уул 30 дугаар гудамж, 01 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД: АЯ89111874/,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 5-889 тоотод иргэн Б.Нямсүрэнгийн байнга амьдрах орон байранд буюу монгол гэрийн хаалганы түлхүүрийг авч, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 42 инчийн “ВSВ” брендын зурагтыг авч хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгч Э.Мийн гэм буруугийн талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 5-889 тоотод иргэн Б.Нямсүрэнгийн байнга амьдрах орон байранд буюу монгол гэрийн хаалганы түлхүүрийг авч, хууль бусаар, нууцаар нэвтэрч, 42 инчийн “ВSВ” брендын зурагтыг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Мгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр хамтран амьдрагчийн эгчийн нөхөр болох Баяраа ахын гэрт очсон. Би тухайн үед бага зэрэг согтуу байсан учраас Нямкагийн гэрт орж зурагтыг нь аваад 300,000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэр телевизорыг ломбарданд тавиад өөрт хэрэгтэй зүйлээ авахад зарцуулсан. Дараа нь ломбарднаас аваад зурагтыг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Б.Янжинлхамын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 10 цагийн үед би нөхөр, хүүхдийн хамтаар гарсан. Тэр үед манай аавын гэрт дүү нар үлдсэн байсан. Тэр гэрт миний төрсөн дүү Тэмүүлэн /17 настай/ үлдсэн бөгөөд намайг хичээл дээрээ байхад гар утас руу залгаад “эгчээ хаалга чинь онгорхой, зурагт чинь байхгүй байна, хулгайч орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл манай 42 инчийн зурагт алдагдсан байсан…” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Нэргүйбаярын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Саяхан манай ээж нас барсан учир би тэр өдөр эгч Норовдоогийн хамт явж ном уншуулсан. Тэгээд өдөр 13:30 цагийн үед буцаад иртэл хүргэн ах Нямсүрэнгийнд хулгай орсон байсан. Түлхүүр тааруулж орсон ба манай хамтран амьдрагч Эрдэнэбатын Э.М гэх залууг сэжиглэж байсан. Манай ээжийн бие муудаж нас барснаас хойш Э.М нь надтай хамт Норовдоо эгчийн гэрт байсан юм” гэх мэдүүлэг[3],

4. “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №БЗД2-20-099 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээр “ВSВ” брендын зурагтыг 450,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ[4],

5. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5],

6. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[6],

7. Хохирогч Б.Нямсүрэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тухайн өдөр эхнэр бид хоёр 11 цаг 20 минутын үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Гэтэл 13 цаг болж байхад хадам ээж залгаад “танай гэрт хулгай орсон байна...” гэж хэлсэн. Гэртээ иртэл манай цоожинд түлхүүр тааруулж орж, 42 инчийн “BSB” зурагтыг хулгайлсан байсан. Миний бодлоор хадам ээжийнд эхнэр бид 2 түлхүүрээ хаяа үлдээдэг. Тэр үед эхнэрийн ээжийнд түлхүүрээ үлдээсэн. Э.М ээжийнд ирсэн байхдаа манай гэрийн түлхүүрийг аваад гэрт орж зурагт хулгайлсан байсан. Зурагтаа 2018 онд 649,900 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Э.Мийн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

          Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.

            Иймд шүүгдэгч Э.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Э.Мнь хохирогч Б.Нямсүрэнд гэмт хэргийн улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн 42 инчийн “ВSВ” брендын зурагтыг буцаан өгсөн болох нь хохирогч Б.Нямсүрэнгийн  “...Миний хохирлыг барагдуулсан. Би зурагтаа хүлээж авсан” гэсэн мэдүүлэг[8], Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирогч Б.Нямсүрэнгийн гаргасан тайлбар[9] болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[10] зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогддог.

 Иймд шүүгдэгч Э.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.Э.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч Э.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.М 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Э.Э.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

           

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 19 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 6-10 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 37 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 15 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 37 дугаар тал