Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

                        

 

 

2020 оны 02 сарын 18 өдөр                     2020/ШЦТ/63                               Номгон

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мандахбаяр, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Улсын яллагч Э.Гантулга,

Иргэдийн төлөөлөгч О.Бямбацэрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, Л.Золжаргал,

Шүүгдэгч Г.Б, Д.Б,  

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Д.Б,

2. Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б,

Шүүгдэгч Г.Б, Д.Бтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Г эзэмшлийн ламп маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг, багаж түлхүүрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн олон тооны буюу нийт 24 тооны бог малыг хулгайлж бусдад 1 720 000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Б эзэмшлийн оронж өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,   

Шүүгдэгч Г.Б нь Д.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 09 сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийй хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14-32 тоот хашаанд байх гэрээс Б.Хатантуулын эзэмшлийн LG К-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн олон тооны буюу нийт 4 тооны бог малыг хулгайлж бусдад 165.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж бусдад 870.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж бусдад 160.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч Д.Б Г.Бтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлйг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Г эзэмшлийн ламп маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг, багаж түлхүүрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн олон тооны буюу нийт 24 тооны бог малыг хулгайлж бусдад 1.720.000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Б эзэмшлийн оронж өнгийн мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 09 сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн олон тооны буюу нийт 4 тооны бог малыг хулгайлж бусдад 165 000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж бусдад бусдад 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Д.Б Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж бусдад 160.000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 сард манай хажуу айлын Лхагва гэх хүүхэд дээр Батбаатар, Өлзий гэх залуучууд ирж байдаг болсон, Батбаатар, Өлзий нар 2 долоо хоног орчим болоод байж байтал араас нь Бүрнээ гэх залуу ирээд 3-уулаа ирэн очин байдаг болсон. Өлзий нь байж байгаад яваад өгсөн. Бүрнээбаатар, Батбаатар 2 байдаг болсон. Батбаатар нь Лхагватай үерхэж байгаа гээд байдаг байсан. 2018 оны 04 сард арьс нэхий авдаг Атараа гэх залуу танай хажуу айлын Лхагваа дээр байгаа залуучууд арьс нэхий авчирч өгөөд байна сүлийн үед ноолуур өгөөд байна, өчигдөр хөх ямааны арьс авчирч өгсөн очиж үзээрэй гэхээр нь очиж үзхэд манай ямааны арьс байсан. Би гэртээ очоод малаа бүртгэж үзхэд 24 тооны мал алга байсан ... Манайх нийт 24 тооны бог мал алдсан надад ямар нэг хохирол барагдуулсан зүйл байхгүй байна ... Малаа алдаж байгааг мэдээд Лхагваа надад булсан газрын зааж өгсөн хонины бэлчээрт ноолуурыг самнаад алаад бутан дотор булсан байсан, мөн гэрийн хойд жалга, хонины бэлчээр зэрэг газраар булсан байсан ... би мал алдсанаа мэдээд Лхагва дээр очоод Батбаатар, Бүрнээбаатар нарыг мал хулгайлж байхад хэлэхгүй гэж хэлхэд Батбаатар, Бүрнээбаатар нарыг явхаар хэлье гэж бодож байсан гэж хэлж байсан ... Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө Бүрнээбаатарын нэрийг андуураад Мөрнөө гэж хэлсэн байсан. Мөрнөө гэж хүн байхгүй. Батбаатар нь Бүрнээбаатарыг Бүрнээ гэж дууддаг байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-35/,

Хохирогч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 сард цагаан сарын дараахан манай охин Ц.Лхагвааг сураад 2 залуу явж байсан, дараа нь 5-6 хоногийн дараа надтай танилцана гээд Лхагваа Батбаатар, Өлзий нар ирж уулзаад явсан тэр үеэс хойш манай хүүхэдтэй байх болсон тэр үеэс хойш нэлээд хэд хоногийн дараагаас Д.Б мөн цуг байх болсон Өлзий нь явсан байсан. 4-н тооны мал алдсан, хар халзан ямаа, бор зусаг, 2 цагаан борлон зэрэг мал алдсан би 2018 оны 03 сарын 15-ны үеэр очиж малаа бүртгэхэд манай мал байсан, дараа нь ямаагаа самнах гээд очиход алга болсон байсан ... тухайн үед манайд Д.Б, Г.Б нар байсан. Өлзий нь байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 38-40/,

Хохирогч Г.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 02 сараас хойш мал алга болсон би тэр үеэр малаа хотлуулаад сумын төвд гэртээ очиж хонож байсан. Г.Быг танина, саахалт айлын Ц.Лхагваатай үерхэж байгаа гээд манай тэрүүгээр явж байдаг байсан. Анх цагаан сарын дараахан Н.Батмөнх ахынд очиход Г.Б байсан надаас бензин дуусчихлаа төв орох гэсэн гэхээр нь би бензин өгч байсан ... би Батбаатартай танилцаад ах нь ганцаараа байдаг манайд очиж надтай цуг байгаарай гэж хэлж байсан. Тэр үеэс намайг ганцаараа байдаг мөн төв орж хонодог талаар Г.Б мэддэг болсон Ц.Лхагваа нь Н.Батмөнх ахынхтай өвөлжиж байсан айл байгаа юм ... Өмнөх жилүүдэд мал алдаж байгаагүй, энэ жил л манай тэр хавийн айлууд болон манайхаас мал алдагдаж байгаа юм. Миний хувьд манай тэр хавиар Бүрнээбаатар, Батбаатар нар байх болсноос хойш л мал алга болсон сураг гараад байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-45/,

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Л.Болд гишүүний наадам болоод тэр наадамд ирчихээд оройн 21 цагийн үед өөрийн сумын төвд байдаг гэртээ байж байгаад 21 цаг 30 минутын үед явахаар гараад ирэхэд миний 2017 оны 07 сарын эхээр худалдаж авсан оранж өнгөтэй мустанг-5 маркийн мотоцикль алга болчихсон байсан ... Би мотоциклио Богд сумын Бадамдоржоос 1.850.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдаж авч байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88/,

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2018 оны 04 дүгээр сарын 11-12 шилжих шөнө өөрийн лампа маркийн мотоциклоо гэрээсээ хулгайд алдсан тухайн үед би унтаж байсан өглөө нь босоод хархад миний мотоцикль байхгүй байсан би тэгээд хэн нэгэн авсан байлгүй гэж бодоод тайван хүлээж байсан юм. Тэр өдөр нилээд хүлээсэн боловч байхгүй болохоор нь мотоцикль тавьсан газартаа очиж үзсэн. Тэгтэл хоёр гуталны мөр гарч хөтөлж яваад хажуу талын довжоон дээр өргөж хашаанаас гарч нэлээд явсны дараа асааж явсан байдалтай байх шиг байсан. Тухайн үед миний хуучин мотоцикль хэн авах бэ гэж бодож байсан юм. ... өглөө би 09 цагийн үед цагдаагийн хэсэг дээр ирж хулгай хийсэн гэсэн Гансүхийн банди нэг залуугийн хамт миний мотоцикль жалганд нуусан гэх газарт очих гэж явцгаасан. Тэнд очоод өдөржин хайсан боловч хулгай хийсэн газар зааж өгөхгүй нууж байсан юм шиг байсан тэгж байгаад хонио хариулж байсан нутгийн хүнээс асуухад тэр эмэгтэй зааж өгсөн би мотоцикль дээрээ очоод харахад нэг том харганы бутан доор мотоцикль банк нь хажуугаараа уначихсан суудал нь хажуудаа хугарч газарт хаячихсан кондукторын утас салгаад хаячихсан байдалтай байж байсан тэгээд мотоциклио янзалж сумын төвд унаж ирсэн ... Би өөрийн хохирлоо бүрэн барагдуулж авсан надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-58/,

Хохирогч Т.Мэргэншагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед малаа уулнаас аваад хаваржаандаа авч ирээд тоолж үзхэд манай малаас 2 ямаа алга болсон байсан. Тэгээд бид нар айлын мал болон хөдөөгүүр хайгаад олоогүй тэгээд тухайн үедээ чимээгүй өнгөрсөн ... Манай ямаа бүдүүн ямаа байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 75-76/,

Хохирогч А.Пагамдуламын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд 10 дугаар сарын 01-нд ирээд юу алга болсон бол гэж баталгаажуулахаар ирээд хоёр авдараа уудлаад үзхэд хоёр мөнгөн аяга, гансны хэрэглэл мөнгөн хазаар, хорин летрийн савтай байсан монгол архины арван тав орчим байхгүй байсан ... Би 2017 оны 06 сарын 17-ны өдөр хураачихаад явсан. Хоёр мөнгөн аяганы нэг нь сумын хөдөлмөрийн аварга 2011 гэсэн бичигтэй нөгөө мөнгөн аяга нь ёроолдоо хас тэмдэгтэй байсан. Гаансны мөнгөн хэрэглэл нь мөнгөн ембүүтэй сэтгүүр нь оготны дүрстэй төө орчим мөнгөн гинжтэй, мөнгөн хазаарын хувьд битүү ёроолтой хоёр зуузай мөнгөн морьтой зэс тамгатай хазаар байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 142-145/

Хохирогч Э.Цэдэндамбын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед ажлаасаа ирээд гэрийн гадаа хаалганы хажууд мотоцикль үлдээгээд гэртээ ороод унтаж амарсан өглөө сэрхэд мотоцикль байхгүй байсан ... Өглөө 09 цагт ээж гэрээс гараад мотоцикль чинь алга гэхээр нь аав аваад явсан байх гээд ааваас асуусан чинь аав авч яваагүй байсан. Шөнө бороо орсон болохоор ямар нэгэн ул мөр байгаагүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 69/,

Хохирогч С.Шинэ-Одын мөрдөн байцаалтанд гэрчээр болон хохирогчоор өгсөн ... манай гэрийн хаалга онгорхой, гэрийн цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд би гэртээ орход манай гэрийн хоймор байх улаан авдарны хаалга онгорхой байсан. Авдарны дотор талыг үзтэл дотор нь байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан. Тэгээд эд зүйлсээ бүртгэтэл бурхны саван дотор байсан 1 ширхэг тархи мана нэртэй дунд гарын манай нөхрийн хөөрөг алга болсон байсан ... Танилцуулсан эрхийг ойлгосон, мэдүүлэг өгч асуултад хариулахаас татгалзаж байна, ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эд зүйлээ хүлээн авсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 72, 108-109/

Хохирогч Б.Хатантуулын мөрдөн байцаалтанд өгсөн ... Утас алдах үед гэр цоожгүй байсан, Г.Быг ээжийнд дагуулж орчихоод хажуу талын хүргэн ахын гэрт дагуулж ороод би орны гудсан доогуур утсаа хийсэн, тэр үед бид 2-оос өөр хүн байгаагүй, мөн гэрийг цоожгүй гэдгийг мөн утсыг орны гудсан доогуур хийснийг Батбаатар мэдэж байгаа ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 74-75/, 

Гэрч Т.Өлзийгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 03 сарын дунд үеэс Ц.Лхагваагийнд намайг хаячихаад Д.Бтай цуг яваад өгдөг болсон, ирхээрээ 2-3 хоноод ирдэг байсан, би тэр үеэр Лхагваагийн хонинд яваад хааяа гэрийг нь хардаг байсан, би тэр үед унаа, тэрэг, утас байхгүй учраас гэртээ харьж чадахгүй байсаар байгаад 2018 оны 03 сарын 28-нд гэртээ харьсан ... Лхагваатай намайг үлдээчихээд шөнө юм уу орой гарч яваад өглөө юм уу 1-2 хоног болон 3 хоногийн дараа хүртэл ирдэг байсан, тэгж явахдаа байнга Д.Бтай Г.Б нар цуг явдаг байсан ... харин Н.Батмөнх нь мал дутаад байх шиг байна малаа тооллоо яах аргагүй дутаад байна гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 23-25/,

Гэрч Д.Амарбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 12 сард манай хадмын талын Сараа гэх эмэгтэйгийн ээжтэй хамт Батбаатар, Бүрнээ гэх 2 залуу манайхаар ирж байсан, мөнгө байхгүй гээд надаас тамхи, бензин гуйгаад аваад явдаг байсан ... манайд ирэхээ больсон тэгээд 12 дугаар сарын дундуур намайг ажил дээрээ байхад ямааны арьс авчирч өгсөн тэрнээс хойш хоёр, гурав хоногийн зайтай ямааны арьс авчирч өгөөд байсан тэгэхээр нь хаанаас аваад байгаа юм бол гэж бодоод Батмөнх гэдэг залууд танай айлын залуучууд арьс авчирч өгөөд байна гэж хэлсэн. Удалгүй малаа бүртгээд мал дутуу байна гэсэн тэрнээс хойш тэр залуучууд надад арьс өгөхөө больсон өөр хүнд өгсөн байж магадгүй би сайн мэдэхгүй байна. Надад Батбаатар, Бүрнээ гэх 2 залуу 17 ширхэг ямааны арьс өгсөн. Хамгийн сүүлд цэнхэр, эр ямааны арьс авчирч өгсөн ... 1-р сарын сүүл 2-р сард Батбаатар бөөнөөр нь биш нэг, хоёроор нь ямааны арьс өгдөг байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63- 69/,

Гэрч Ц.Лхагваагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би анх 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт Батбаатар, Өлзий гэх 2 залуу ирээд би Батбаатар гэх залуутай нь танилцан суухаар болоод 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай ээж Цэцэгмаатай танилцана гээд сумын төвд ирээд манай ээжтэй танилцаад тухайн өдөр хойшоо манайх руу явсан. Тэгээд манайд хоноод өглөө Балжмаа эгчийнхрүү яваад Сараатай уулзаад хоночихоод ирье гээд яваад З хоногийн дараа ирээд аймаг явлаа гээд яваад 2 хоногийн дараа ирж хоночихоод Баянлиг явлаа гээд яваад 3 хоногийн дараа ирээд аймаг явлаа гээд яваад 2 хоногийн дараа ирж хоночихоод Баянлиг явлаа гээд явсан. Тэгээд 8 хоногийн дараа Мөрнөө гэх залуутай хамт ирээд мотоциклио янзлаад 2 хоночихоод Тулга ахынхаас 2 ямаа, Ууганбаярынхаас 2 ямаа авч алж Ууганбаярын гэрийн доод хаданд нуучихаад ирлээ гээд ирсэн. Тэгээд намайг ямаа өгчих гэсэн тэгэхээр нь би ээжид Батбаатар ямаа өгчих гээд байна гэж хэлсэн тэгсэн юу гэж өгдөг юм гэсэн. Тэгээд ямаа өгөхгүй бол чамайг ална шүү гэхээр нь Батмөнх ахад хэлнэ шүү гэтэл Батмөнх ахынхаас нэг ямаа өгчих гэсэн тэгэхээр нь би өгөхгүй гэсэн чинь би өөрөө хулгай хийж авлаа шүү гээд Батбаатар, Мөрнөө 2 гараад Батмөнх ахын хоттой хониноос хөх ямаа Мөрнөө орж аваад тэврээд жалга руу тэр 2 орсон. Тэгээд би гэртээ ороод байж байтал орж ирээд манай шкаф руу ямааны арьс хийсэн тэгээд өглөө эрт босоод сумруу явсан. Тэр өдөр Батмөнх ах бас сумын төв яваад ямаа нь дутсан тэгээд би малаа эргүүлж яваад цагаан ямаа бутан дотор байхыг олж хараад Батмөнх ахад хэлээд бид 2 очиж тэр цагаан ямааг үзхэд ноолуурыг нь самнаад аваад явсан байсан ... 4 дүгээр сарын 20-ны үед Жаргалсүрэн ахынд байхад Батбаатар миний утас руу залгаад Батбаатар байна яагаад намайг цагдаад өгчив гэхээр нь би чи өөрөө айлын ямаа хулгай хийсэн биз дээ гэхэд би хулгай хийгээгүй Мөрнөө хулгай хийсэн 20 ямаа авсан шүү гэж надад хэлсэн тэгээд утсаа салгасан. Тэгээд удалгүй Батбаатарын ах нь байнга мөнгө хэрэгтэй юу миний дүү гэхээр нь надад мөнгө хэрэггүй гэсэн чинь хэрэгтэй бол ахаасаа мөнгө аваарай гээд нэг танихгүй хүн залгасан. Тэгэхээр нь битгий ахиж залгаарай гээд утсаа салгасан тэрнээс хойш залгаагүй. Манайд Батбаатар гэх залуу 2018 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл байсан ... би борлогоо тууж яваад олж харсан тэгээд Батмөнх ахад хэлсэн нэг нь Батмөнх ахын гэрийн хойд жалганд байсан нөгөөдөх нь манай гэрийн хойд талын бутан дотор байсан ... Мөрнөө гэж дууддаг хүний жинхэнэ нэр нь Д.Б байгаа юм. Зарим үед Мөрнөө гэж дууддаг мөн Бүрнээ гэж дууддаг ... 2018 оны 03 сарын үед Г.Б, Д.Б 2 манайд байсан. Оройхон Ууганбаяр, Лодойсамбуу нар ирээд 4-үүлээ нэг шил архи уугаад юм ярьж байсан. Би гадаа түлш оруулах гээд явхад Г.Б айлуудаас ямаа авах талаар яриад байсан. Удалгүй Ууганбаяр Лодойсамбуу нар нь сумын төврүү явсан. Г.Б, Д.Б 2 намайг нохой хорьж бай гээд өөрсдөө хоттой малруу ороод хөх ямаа аваад жалгаруу орхоор нь би Батмөнх ахынхруу орчихоод гэртээ ороод байж байтал Г.Б, Д.Б нар орж ирээд хөх ямааны арьсыг шкабруу хийгээд маргааш эрт сумын төврүү яваад өгсөн. Тухайн үед Н.Батмөнх ахад хэлж яадаагүй. Тэр үеэр Г.Б нь хутга гаргаад намайг айлгаад байсан ... Г.Б, Д.Б нар нь шөнө унтаж байгаад байнга гараад явдаг байсан тэр хоорондоо малаа хулгайлдаг байсан юм шиг байгаа юм. Шөнө гараад явсны маргааш нь сумын төврүү өглөө эрт явдаг байсан. Мөн 20 ямаа хулгайлж авсан гэж хэлээд байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67, 85-86/,

Гэрч Ж.У мөрдөн байцаалтанд өгсөн ... Би анх 2018 оны 03 дугаар сарын сүүлд хэдэнд гэдгийг сайн санахгүй байна малаа услах гээд явж байхад Батмөнх мотоцикльтой ус авах гэж байгаа гээд Батбаатар гэдэг залуутай хамт явж байсан ... Лхагваагийн гадаа мотоцикль байхаар нь Лхагваагийнд орход Батбаатар бас нэг танихгүй залуу Лхагваа 3 байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад архиа гаргаж хувааж уучихаад Лодой бид 2 Батмөнхийнд ортол Жүмүүн гэдэг кино гарч байсан тэгээд кино үзэж байгаад сурталчилгаа гархад нь би унтчихсан байсан ... Манайхаас мал алга болсон тухайн үед би мэдээгүй дараа нь Батмөнх мал алга болсон байна манайд байсан хүмүүс манай малаас авсан байна гэхэд би малаа гол руу оруулж ирээд тоолж үзхэд нэг эм ямаа бас нэг шүдлэн ямаа дутуу байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 07 сард шинэ мустанг 5 маркийн мотоцикль худалдаж авч байсан. Би тухайн үед 1.850.000 төгрөгөөр зарж байсан, би тухайн үед “Техник-импорт” ХХК-наас мотоциклио авчирч борлуулж байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 92/,

Гэрч Ж.М мөрдөн байцаалтанд өгсөн ... би Г.Б, Д.Б нартай уулзахад Богд суманд явж байгаад гудамжинд байсан улбар шар өнгийн мотоциклийг авсан гэж 2-уулаа ярьж байсан. Би тухайн үед мэдүүлэг аваагүй, ярилцаж байхад тэгж хэлсэн ... Би 2018 оны 04 сарын 23-ны өдөр Д.Б, Г.Б нараас гэрчийн мэдүүлэг авч байсан бөгөөд Бүрнээбаатараас мэдүүлэг авахдаа түүний ээж Наранчимэгийг хамт байлцуулж байгаад мэдүүлгийг авч түүний ээжээр уншуулан баталгаажуулж байсан. Тухайн үед мэдүүлэг авахдаа аймгийн төв явж шалгагдах талаар мөн сум орон нутгаас явахгүй байх талаар хэлж байсан. Миний хувьд цохиж зодсон, дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98, 2-р хх-ийн 179/

Гэрч С.Э мөрдөн байцаалтанд өгсөн ... Орой ажлаа тараад 23-н цагийн үед гэртээ ирээд хашаандаа оруулаад байшингийн үүдний хаалганы дэргэд тавьсан өглөө босоод харсан тэнд байгаагүй гэсэн орой бол гадуур гараагүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 82/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн ... 31-ний өглөө 09 цаг гээд ажилдаа явсан. 09 цаг 10 минутад Цэдэндамбаа усанд явах гээд гарснаа эргэж орж ирээд аав унаад явсан юм шиг байна мотоцикль алга байна гэхээр нь ааваасаа асуу гэж хэлсэн. Аавтайгаа ярьсан чинь аав нь авч гараагүй гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 85/,

Гэрч М.Г мөрдөн байцаалтанд өгсөн ... Г.Б, Г.Бүрнээбаатар нар хамт ирээд унаагүй болчихлоо та мотоциклио өгөөч Баянлиг орж гэртээ харьчихаад ирье гээд надаас унаа гуйхаар нь өөрийн шар өнгөтэй хянсим маркийн мотоциклийг өгөөд явуулсан. Нэг хоногийн дараа эко даюун гэсэн мотоциклийг Д.Бын хамт унаж ирээд энэ манай аавын мотоцикль байгаа юм 1.500.000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлхээр нь би мотоциклийн хэрэг одоохондоо алга байна гэж хэлсэн ... үдээш хойш нь цагдаа нар ирээд мотоциклийг үзээд хэн авчирсэн гэж хэлээд мотоциклийг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 30-31/,

Гэрч Ц.Ш мөрдөн байцаалтанд өгсөн ... Г.Б нь ногоон өнгийн Даюун гэх мотоцикль унасан явж байхаар нь өөрийнхөө мотоциклийг яасан юм гэхэд сольсон гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 98/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэр утсыг үзхэд мэдрэгч нь ажилдаггүй, дэлгэц нь хагарсан гадна гэр нь зурагдсан байсан. Тэгсэн намайг гуйгаад байхаар нь 10000 төгрөгөөр авбал авна гэж би хэлсэн чинь тэр залуу тэг гэж хэлээд би 10000 төрөгөөр худалдаж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 04 сарын үед манай нөхөр Н.Батмөнх манай хөх ямааны арьсыг Амарбаатарт, Г.Б, Д.Б нар аваачиж ташаасан байна гээд хөх ямаагаа бүртгэхэд 1 хөх ямаа алга байсан тэр өдөр манай мал дутуу, тал нь хойд хаданд байсан тул өглөө тууж ирээд бүгдийг нь бүртгэж үзье гээд маргааш өглөө нь хөх ямаагаа бүртгэхэд 5 байхаас 3 хөх ямаа алга байсан. Тэгээд бүх малаа бүртгэж үзхэд 20 гаран тооны ямаа дутуу байсан юм ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 84-85/,

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... Намайг Лхагва гэдэг айлд байхад Бүрнээбаатар ирсэн 2018 оны 02 сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд би таньдаг болоод Баянлиг сумруу 2018 оны 03 сарын 10-ны өдөр ирсэн. Тэгээд би таньдаг болоод Баянлиг сумруу 2018 оны 03 сарын 21-ний өдөр дагуулж яваад айлын хашаанд байсан мотоциклийг би унаад яв гээд унаж явсан ... ногоон хаалгатай банзан хашаатай айлын гадаа байсан Улбар шар өнгөтэй мотоцизль дээр очоод кунлатрын утсыг нь салгаж асаагаад Бүрнээбаатар өөрөө унаад явсан ... Богд сумын зүүн уулын багийн төвийн 6х7 харьцаатай цагаан шавар байшинд Богд сумын харъяат иргэн Бүрнээбаатартай хамт орж баруун талын хайрцаг авдар дотор байсан мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн гансны зохилуур буюу ембүү 1 ширхэг ташуурны сухай шиг нарийхан хэт хутганы хуй шиг урт нэг юм байсан Бүрнээбаатар надад тухайн үед тэрийг үзүүлээгүй ямарч байсан тийм зүйл харагдсан бид хоёр хамт авсан юм. ... Бид хоёр хаалгаар нь орсон цоожийг нь төмөр лапаткаар хөшиж онгойлгосон тэгээд дотор нь орж эд зүйлийг хайж байсан. Мөнгөн хазаар хананаас өлгөөтэй байсан авдар нь жижигхэн шар өнгийн цоожоор түгжээтэй байсан Бүрнээбаатар онгойлгосон дотор нь мөнгөн ембүү, мөнгөн аяга хоёрыг авсан. Хутганы хуй шиг зүйлийг өөр газраас авсан. Бүрнээбаатар савхин бээлийтэй байсан бээлийгээ мартчихлаа гэсэн. Тэгээд буцаад орохдоо тэр нарийхан зүйлийг аваад гарч ирсэн. Тэгээд бид хоёр хулгайлсан эд зүйлийг аваад Баянлиг сумруу шууд явсан юм ... Байшингийн урд цагаан өнгийн машин, хажууд нь ногоон өнгийн мотоцикль байсныг Бүрнээбаатар бид хоёр түрж гаргаад хаалганаас зүүн гар талруу эргээд өвдөгнөөс бага зэрэг өндөр болов уу гэмээр төмөр хашлага байсан мотоциклийг урд өвдөгний хамгаалалтаас нь өргөөд урд дугуйг нь давуулж байгаад би урд талаас нь түшиж байх үед Бүрнээбаатар ар талаас нь өргөж давуулаад хүзүүний 6 ширхэг утсыг нь салгаад түлхүүргүй асаагаад унаад цэргийн ангийн дээд талд очиж зогсоод за чи ахындаа очиж бай би удахгүй ирнэ гэж хэлээд айлын хашаанаас авсан ногоон өнгийн Даюун 150 маркийн мотоциклийг унаад явсан ... 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Баянлиг сумын төвд дээд лагьерт байх Цэдэндаш гэх айлын хашаанд орход хашаанд ганц гэр байсан. Тэднийх гэрээ хятад жижиг цоожоор цоожилсон байсан. Би тэр цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод гэрт ороод гэрийн хойморт байх улаан авдар дотроос 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, зүүн талын шкаф дотроос нэг сааран хөөрөг авсан. Хөөрөг нь одоо миний биед байна, 2 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгийг нь аваад доторх бор тагшийг нь хээр хаясан ... 2019 оны 04 сарын 28-нд шилжих шөнө таксины жолооч Хатантуулын гэрт хамт орсон. Тэгээд гэрт ороод байж байтал Хатантуул машинаас хувцасаа авна гээд гэрээс гараад явсан. Гэрээс гарах үед нь би гэрийн гэрлийг унтраагаад зүүн талын орны гудсан доогуур байсан нэрийг нь бол мэдэхгүй дэлгэцээр мэдэрдэг хар саарал өнгийн утас байсныг хулгайлж авсан. Тэгээд 29-ний өглөө Баруун бүс худалдааны төвд байх гар утас худалддаг лангуунд 10000 төгрөгөнд өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82, 89-90, 2-р хх-ийн 168-169, 3-р хх-ийн 95-97, 110-111, 114-115/,

Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... Би 2018 оны 04 сарын 11-ний шөнө Баянлиг сум найз Батбаатарын хамт орсон. Тэгээд шөнө 00 цагийн үед би Батбаатартай хамт хуучин эмнэлэг байсан одоо айлууд байдаг айлын хашаан дотор нь орж улаан өнгийн хуучин мотоциклийг 2-уулаа өргөөд хашааны баруун талд байх довжоон дээр өргөж гаргаад түрж нийлээд зайдуу барагцаалбал 500 метр газарт авчирч кундактор утсыг нь тасалж асааж унаад явсан. Тэр мотоциклийг би жолоодож араар нь Г.Б сууж явж байгаад хөдөө хээр жалганд аваачиж дараа авах гэж нууж үлдээсэн ... Би 2017 оны 06 сард санагдаж байна өдрийг нь мэдэхгүй байна. Г.Бтай хамт Богд сумын зүүн уулын багийн төвийн цагаан шавар байшинд мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн гансны зохилуур буюу ембүү 1 ширхэг, нарийнхан урт хутганы хуй мөнгөн гинжтэй хамт бид хоёр авсан юм. Шөнө харанхуй болсон байсан цагийг нь сайн мэдэхгүй байна ямарч байсан нар чийдэнгийн гэрэл асааж хэрэглээд орсон юм. Ойр орчимд ямарч айл өрх хүн байгаагүй багийн төвийн байшингаас зайтай нэг айл харагдаж байсан. ... Батбаатар энэ байшин дотор мөнгөн аяга, мөнгөн хазаар байгаа гэж хэлээд бид хоёр хаалгаар нь орсон цоожийг нь чулуугаар цохисон, дараа нь төмөр лапаткаар хөшиж онгойлгосон. Тэгээд дотор нь орж эд зүйлийг хайж байсан мөнгөн хазаар, мөнгөн аяга, жижиг хайрцаг дотор байсан, би эд зүйл хайж байтал урт хутганы хуй байхаар нь авсан, мөнгөн аяга 2-ыг авсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100, 2-р хх-ийн 166-167/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 17-20, 3-р хх-ийн 52-57/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 135-139, 3-р хх-ийн 49-51/,

Хохирогч Н.Батмөнх, Г.Гантулга, Д.Цэцэгмаа нарын 2017 оны мал тооллогын бүртгэл /1-р хх-ийн 217-220, 222-226, 227-233/,

Хохирогч Б.Хатантуулд алдагдсан эд зүйл болох LG К-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 61-62/,

Хохирогч С.Шинэ-Одод алдагдсан эд зүйл болох бор өнгийн хуванцар аяга, улаан толгойтой цагаан өнгийн хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгө, хумж базсан байдалтай зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 63-64/,

Даюун маркийн мотоциклийг гаалийн хилээр нэвтрүүлсэн тухай баримт /3-р хх-ийн 175-176/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 02 дугаартай шүүгдэгч Г.Бын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 32-33/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 11 сарын 14-ний өдрийн 45 дугаартай шүүгдэгч Д.Бын сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 39-40/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 54-58/,

Энх нахиа ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн ... хохирогч Н.Батмөнхийн хулгайд алдсан гэх 24 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 1 720 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 111-1112/,

Энх нахиа ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 346 дугаартай шинжээчийн ... хохирогч Н.Гантулгын хулгайд алдсан гэх 17 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 870.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 116-117/,

Энх нахиа ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 347 дугаартай шинжээчийн ... хохирогч Д.Цэцэгмаагийн хулгайд алдсан гэх 4 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 165.000 төгрөгийн үнэтэй болохыг топгоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 121-122/,

Энх нахиа ХХК-ны 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн ... хохирогч Ч.Б хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1.800.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 128-129/,

Энх нахиа ХХК-ны 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн ... хохирогч Д.Галдангийн хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 600.000 төгрөгийн үнэтэй, мөн мотоциклийн хамт алдсан гэх багаж түлхүүр 25.000 төгрөг нийт 625.000 төгрөгийн хохирол болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 135-136/,

Энх нахиа ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай шинжээчийн ... хохирогч Т.Мэргэншагайгийн алдсан гэх 2 тооны ямааны зах зээлийн үнэ ханш нь 160.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /2-р хх-ийн 79-80/,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус шинжээчдийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн ... хохирогч А.Пагамдуламын хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэлгээ нь 2.010.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /2-р хх-ийн 191/,

Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн ... хохирогч Э.Цэдэндамбын хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ ханш нь 1.950.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /3-р хх-ийн 124/

Энх нахиа ХХК-ны 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн ... хохирогч С.Шинэ-Одын хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 1.280.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /3-р хх-ийн 131/,

Энх нахиа ХХК-ны 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай ... хохирогч Б.Хатантуулын хулгайд алдсан гэх гар утасны зах зээлийн үнэ ханш нь 330.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /3-р хх-ийн 139/,

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад бичгийн нотлох баримтууд /1-р хх-ийн 200-204, 210-213, 2-р хх-ийн 46-52/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Г.Б Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Г эзэмшлийн ламп маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг, багаж түлхүүрийн хамт хулгайлж 625.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн 24 тооны бог малыг хулгайлж 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 09 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Б эзэмшлийн оронж өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутагт байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 09 сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нууцаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, гансны хэрэглэл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоциклийг хулгайлж 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн 4 тооны бог малыг хулгайлж 165.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж 870.000 төгрөгийг хохирол учруулсан, 2018 оны 02 сараас 2018 оны 04 сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж 160.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14-32 тоот хашаанд байх гэрээс Б.Хатантуулын эзэмшлийн LG К-7 маркийн гар утсыг хулгайлж бусдад 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хохирогч Н.Батмөнх /1-р хх-ийн 33-35/, Д.Цэцэгмаа /1-р хх-ийн 38-40/, Г.Гантулга /1-р хх-ийн 43-45/, Ч.Баатарсүрэн /1-р хх-ийн 87-88/, Б.Галдан /1-р хх-ийн 52-58/, Т.Мэргэншагай /2-р хх-ийн 75-76/, А.Пагамдулам /2-р хх-ийн 142-145/, Э.Цэдэндамба /3-р хх-ийн 69/, С.Шинэ-Од /3-р хх-ийн 72, 108-109/, Б.Хатантуул /3-р хх-ийн 74-75/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Өлзий /2-р хх-ийн 23-25/, Д.Амарбаатар /1-р хх-ийн 63- 69/, Ц.Лхагваа /1-р хх-ийн 66-67, 85-86/, Ж.Ууганбаяр /1-р хх-ийн 71-72/, С.Бадамдорж /1-р хх-ийн 92/, Ж.Мөнхтогоо /1-р хх-ийн 98, 2-р хх-ийн 179/, С.Энх-Амгалан /3-р хх-ийн 82/, Б.Энхтүвшин /3-р хх-ийн 85/, М.Ганзориг /2-р хх-ийн 30-31/, Ц.Шинэбаяр /3-р хх-ийн 98/, Б.Энхтүвшин /хх-ийн 116-117/, А.Баасансүрэн /4-р хх-ийн 84-85/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82, 89-90, 2-р хх-ийн 168-169, 3-р хх-ийн 95-97, 110-111, 114-115/, шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100, 2-р хх-ийн 166-167/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 17-20, 3-р хх-ийн 52-57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 135-139, 3-р хх-ийн 49-51/, хохирогч Н.Батмөнх, Г.Гантулга, Д.Цэцэгмаа нарын 2017 оны мал тооллогын бүртгэл /1-р хх-ийн 217-220, 222-226, 227-233/, хохирогч Б.Хатантуулд алдагдсан эд зүйл болох LG К-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 61-62/, хохирогч С.Шинэ-Одод алдагдсан эд зүйл болох бор өнгийн хуванцар аяга, улаан толгойтой цагаан өнгийн хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгө, хумж базсан байдалтай зэрэг эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 63-64/, Даюун маркийн мотоциклийг гаалийн хилээр нэвтрүүлсэн тухай баримт /3-р хх-ийн 175-176/, Энх нахиа ХХК-ны 204, 346, 347, 213, 46, 109, 163, 315, 227 дугааруудтай алдагдсан эд зүйл болон бог малыг тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус шинжээчдийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх шаардлага байхгүй тул тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн Б.Г эзэмшлийн ламп маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль, багаж түлхүүрийн хамт, Ч.Б эзэмшлийн оронж өнгийн мустанг 5 маркийн мотоцикль, Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоцикль, А.Пагамдуламын эзэмшлийн хуучин байранд нууцаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, гансны хэрэглэл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, шүүгдэгч Г.Бын С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг зэрэг эд зүйл, Б.Хатантуулын эзэмшлийн LG К-7 маркийн гар утас зэргийг тус тус хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргээр, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн хохирогч Н.Батмөнхийн эзэмшлийн 24 тооны бог мал, Д.Цэцэгмаагийн эзэмшлийн 4 тооны бог мал, Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог мал, Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог мал зэргийг тус тус хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах болон Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцохдоо шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, бусдад учирсан хохирлын хэмжээ зэргийг тал бүрээс нь нягталж эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэх боломжгүй юм.

Хэргийн материалыг судлан үзвэл шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь анх удаа хулгайлах болон мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын гэмт үйлдлийн улмаас бусдад учирсан хохирол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1, 4.2-т заасан “их хэмжээний хохирол” болон “үлэмж хэмжээний хохирол”-д хүрээгүй, хулгайлсан эд зүйл, олсон орлогоо өөрийн амьдрал ахуйд хэрэглэж, зарж борлуулж амьдрах эх үүсвэр болгосон гэж үзэх хангалттай нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Б, Д.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

Ингэхдээ шүүгдэгч Г.Бын үйлдсэн Б.Хатантуулын эзэмшлийн LG К-7 маркийн гар утас хулгайлсан үйлдэл болон шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн Б.Г эзэмшлийн ламп маркийн мотоцикль, багаж түлхүүрийн хамт, Ч.Б эзэмшлийн оронж өнгийн мустанг 5 маркийн мотоцикль, Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоцикль зэргийг хулгайлсан үйлдлүүдийг тус тус “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон, шүүгдэгч Г.Бын үйлдсэн С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан үйлдэл болон шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн А.Пагамдуламын эзэмшлийн хуучин байранд нууцаар нэвтэрч мөнгөн хазаар 1 ширхэг, гансны хэрэглэл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлсан үйлдлүүдийг тус тус “Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 болгон, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог мал, Д.Цэцэгмаагийн эзэмшлийн 4 тооны бог мал, Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог мал зэргийг тус тус хулгайлсан үйлдлүүдийг “Бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн Н.Батмөнхийн эзэмшлийн 24 тооны бог мал хулгайлсан үйлдэлийг “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 болгон тус тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг дээрх хуулийн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хэргийн бодит байдалтай нийцэхээр байна.

Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус шинжээчийн болон Энх нахиа ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Батмөнхөд 1.720.000 төгрөгийн, хохирогч Н.Гантулгад 870.000 төгрөгийн, хохирогч Д.Цэцэгмаад 165.000 төгрөгийн, хохирогч Ч.Баатарсүрэнд 1.800.000 төгрөгийн, хохирогч Д.Галданд 625.000 төгрөгийн, хохирогч Т.Мэргэншагайд 160.000 төгрөгийн, хохирогч Э.Цэдэндамбад 1.950.000 төгрөгийн, хохирогч С.Шинэ-Одод 1.280.000 төгрөгийн, хохирогч Б.Хатантуулд 330.000 төгрөгийн, хохирогч А.Пагамдуламд 2.010.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн үүрэг оролцоо нь ижил бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хэн аль нь хэрхэн юунд зарцуулсан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэл болоод хохирол нөхөн төлүүлхэд нөлөөлөхгүй тул бусдад учирсан хохирол, хор уршгийг адил тэнцүү арилгаж учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хохирогч Д.Галдан, С.Шинэ-Од, Б.Хатантуул нар нь өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан, шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй ба харин хохирогч Н.Батмөнх, Н.Гантулга, Д.Цэцэгмаа, Ч.Баатарсүрэн, Т.Мэргэншагай, Э.Цэдэндамба, А.Пагамдулам нарт учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг нахцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ял шийтгэлийг оногдуулав.

 Мөн шүүгдэгч Г.Б, Д.Б нарын үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан байх бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээр нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 3-т тус тус заасан журамд нийцүүлж оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээ, дэглэм зэргийг тогтоов.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй тул хэрэгт битүүмжлэгдсэн Г.Бын эзэмшлийн i phone 5 маркийн гар утас, шүүгдэгч Д.Бын эзэмшлийн самсунг эс 5 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл нийт 252 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын мал хулгайлах, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бын 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл нийт 252 /хоёр зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын эдлэх ялыг 2020 оны 02 сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нараас тус бүр 860.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Батмөнхөд, 435.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Гантулгад, 82.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Баатарсүрэнд, 82.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мэргэншагайд, 975.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Цэдэндамбад, 1.005.000 төгрөг гаргуулж хохирогч А.Пагамдулам нарт тус тус олгосугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Бын эзэмшлийн i phone 5 маркийн гар утас, шүүгдэгч Д.Бын эзэмшлийн самсунг эс 5 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.