Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 27

 

Г.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг, Л.Золжаргал

Шүүгдэгч Г.Б, Д.Б

Нарийн бичгийн дарга Д.Чимидцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэлээр Г.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1814005080343 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Монгол Улсын иргэн, Д.Б, 1993 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

      Монгол Улсын иргэн, Г.Б, 1992 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

            Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Галдангийн эзэмшлийн ламп маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг багаж түлхүүрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн олон тооны буюу нийт 24 тооны бог малыг хулгайлж бусдад 1.720.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Баатарсүрэнгийн эзэмшлийн оронж /улбар шар/ өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б нь Д.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 09 сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийй хохирол учруулсан,

Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун-150 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14-32 тоот хашаанд байх гэрээс Б.Хатантуулын эзэмшлийн LG K-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн олон тооны буюу нийт 4 тооны бог малыг хулгайлж бусдад 165.000 төгрөгийг хохирол учруулсан,

Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж бусдад 870.000 төгрөгийг хохирол учруулсан,

Г.Б нь Д.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж бусдад 160.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

Д.Б Г.Бтай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Галдангийн эзэмшлийн ламп маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг, багаж түлхүүрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн олон тооны буюу нийт 24 тооны бог малыг хулгайлж бусдад 1.720.000 төгрөгийг хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Баатарсүрэнгийн эзэмшлийн оронж өнгийн мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 0 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн олон тооны буюу нийт 4 тооны бог малыг хулгайлж бусдад 165.000 төгрөгийг хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж бусдад бусдад 870.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Д.Б Г.Бтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайгийн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж бусдад 160.000 төгрөгийг хохирол учруулсан,

Д.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун 150 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Бүрнээбатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын мал хулгайлах, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бт оногдуулсан 5 /таван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бын 2019 оны 06 сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 сарын 18-ны өдөр хүртэл нийт 252 /хоёр зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарын эдлэх ялыг 2020 оны 02 сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нараас тус бүр 860.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Батмөнхөд, 435.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Гантулгад, 82.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад, 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Баатарсүрэнд, 82.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Мэргэншагайд, 975.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Цэдэндамбад, 1.005.000 төгрөг гаргуулж хохирогч А.Пагамдулам нарт тус тус олгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Бын эзэмшлийн I phone 5 маркийн гар утас, шүүгдэгч Д.Бын эзэмшлийн самсунг эс 5 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүхэд гаргасан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл муутай байна.

Учир нь прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Б нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан :;Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-д заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь 3 буюу түүнээс дээш удаагийн үйлдлүүдээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо захиран зарцуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, техник хэрэгсэл ашигласан байдал, давтамж зэргээс үзэхэд хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргээр дагнан байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэхээр байна.

Мөн шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн агуулсан байх бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээр нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах тухай” шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулав гэж дүгнэн шүүгдэгч Г.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Быг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Бт 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3- д заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бүрд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тусад нь ял оногдуулж уг ялыг нэмж нэгтгэх ёстой байсан.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бүрд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь ял оногдуулж уг ялыг нэмж нэгтгэлгүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч хулгайлан авсан эд зүйлээ амьдралын эх үүсвэр болгосон нь тодорхойгүй, анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хулгай хийсэн гэх үйлдлүүдээс мотоциклийг унаад эзэнд өгсөн үйлдлүүд нотлогддог. Харин бусдын мал хулгайлсан үйлдлүүд нь яг тогтоогдоогүй байдаг. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгоно уу гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянахад;

Эрүүгийн 1814005080343 тоот хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалтын үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийн хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

1. Г.Б, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатан суудал 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн байрны гадна зогсоолоос Б.Галдангийн эзэмшлийн ламп маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг багаж түлхүүрийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Батмөнхийн эзэмшлийн олон тооны буюу нийт 24 тооны бог малыг хулгайлж бусдад 1.720.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ч.Баатарсүрэнгийн эзэмшлийн оронж /улбар шар/ өнгийн мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн нутаг байх А.Пагамдуламын хуучин байранд 2017 оны 09 сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс Э.Цэдэндамбаагийн эзэмшлийн даюун-150 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Д.Цэцэгмаагийн эзэмшлийн олон тооны буюу нийт 4 тооны бог малыг хулгайлж бусдад 165.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Н.Гантулгын эзэмшлийн 17 тооны бог малыг хулгайлж бусдад 870.000 төгрөгийг хохирол учруулсан,

Мөн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс Т.Мэргэншагайн эзэмшлийн 2 тооны бог малыг хулгайлж бусдад 160.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргүүд,

2. Г.Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар багт оршин суух С.Шинэ-Одын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14-32 тоот хашаанд байх гэрээс Б.Хатантуулын эзэмшлийн LG K-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын бүлэглэн бусдын эд хөрөнгө болон мал хулгайлсан 8 удаагийн үйлдэл, шүүгдэгч Г.Бын бусдын эд хөрөнгийг хулгайлсан 2 удаагийн үйлдлүүд нь хохирогч Н.Батмөнх, Д.Цэцэгмаа, Г.Гантулга, Ч.Баатарсүрэн, Б.Галдан, Т.Мэргэншагай, А.Пагамдулам ,Э.Цэдэндамба, С.Шинэ-Од, Б.Хатантуул нарын эд хөрөнгө болон малаа хулгайд алдсан болон шүүгдэгч Г.Б, Д.Б нарыг хулгай хийсэн талаар нэрлэн заасан мэдүүлгүүд, гэрч Т.Өлзийн “...Д.Б ... шөнө орой гарч яваад 1-2 хоног болон 3 хоногийн дараа ирдэг байсан...” гэх /2-р хх-ийн 23-25 дугаар тал/, гэрч Д.Амарбаатарын “...Батбаатар, Бүрнээ гэх 2 залуу 17 ширхэг ямааны арьс өгсөн....цэнхэр эр ямааны арьс өгсөн,...1, 2 дугаар сард нэг хоёроор нь ямааны арьс өгдөг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 63-69 дүгээр тал/, гэрч Ц.Лхагваагийн “...Батбаатар, Мөрнөө хоёр ...Батмөнх ахын ...хөх ямааг Мөрнөө тэврээд жалга руу тэр хоёр орсон..., цагаан ямааны ноолуурыг самнаад аваад явсан байсан..., Мөрнөө хулгай хийсэн 20 ямаа авсан гэж хэлсэн...., гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 66-67, 85-86 дугаар тал/, гэрч М.Ганзоригийн “...Г.Бүрнээбаатар, Г.Б нар нь...эко даюун гэсэн мотоциклийг...унаж ирээд...зарчихмаар байна гэж хэлсэн.... цагдаа... мотоциклийг аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-31 дүгээр тал/, гэрч Б.Энхтүвшингийн “ тэр залуу ...утсыг ...1000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 117 дугаар тал/, хохирогч Б.Хатантуул, С.Шинэ-Од нарт эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 61-64 дүгээр тал/, хулгайлагдсан эд зүйлүүдэд үнэлгээ тогтоосон Энх нахиа ХХК-ийн дүгнэлтүүд болон гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Б, Д.Б нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт 3 жилийн хугацаагаар хорих ял , мөн Д.Бт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн1, 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Б, Д.Б нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь буруу болжээ.

Шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, бусдын мал хулгайлах, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд  шүүгдэгч нарын үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан байх бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээр нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах тухай” шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг зүйлчлэх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялын хэмжээ тохирсон байх тул давж заалдах шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокурор Э.Гантулга “...шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо захиран зарцуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, техник хэрэгсэл ашигласан байдал, давтамж зэргээс үзэхэд хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргээр дагнан байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бүрд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тусад нь ял оногдуулж уг ялыг нэмж нэгтгэх ёстой байсан...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй буюу шүүгдэгч нар нь хулгайлах болон мал хулгайлах гэмт хэргээр дагнан байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон үндэслэл, нотолгоо хэрэгт авагдаагүй талаар болон тэдний үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах тухай” шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсон болно.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

              зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас

“...17.1 дүгээр зүйлийн 1, ...17.12 дугаар зүйлийн 1” гэснийг хасаж,

2 дахь заалтаас “...бусдын эд хөрөнгө хулгайлах, ...бусдын мал хулгайлах” гэснийг хасаж,

3 дахь заалтаас “...17.1 дүгээр зүйлийн 1, ...17.12 дугаар зүйлийн 1” гэснийг хасаж,

4 дэх заалтаас “...17.1 дүгээр зүйлийн 1, ...17.12 дугаар зүйлийн 1 гэснийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Д.Б нарын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 4 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тус тус тооцсугай.

       3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.