Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 856

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Боржигон овогт П ийн Г, Халх овогт Б ийн О , Бэсүд овогт Ш ын З , Ёст овогт Ч гийн А , Боржигон овогт Б гийн У , Тавнан овогт Д гийн Э .

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Т” ХХК,

Гуравдагч этгээд: “И ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Т” ХХК, “И ” ХХК-д олгосон “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрөл”-ийн иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У , Д.Э  нартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, дээрх 6 иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах,

Гуравдагч этгээдийн “Т” ХХК-ийн бие даасан шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/68 тоот тушаалаар “И ” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шэр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О , Б.У , Д.Э , нэхэмжлэгч П.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г , “И ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У , Д.Э  нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг дээрх 10 иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 10 иргэд нь бүгд Зайсангийн аманд он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө, эмнэлгийн ажилчдын байр, халдвартын клиникийн эмнэлгийн гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.

Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богд-Хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А******* дугаарт захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан. Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад ын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч дээрх 10 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь тодорхойгүй шалтгаанаар олгоогүй. Эдгээр 10 иргэн нь тухайн газар дээр он удаан жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. 

Дээрх иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаа улмаас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, дээрх 6 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно. 

Эдгээр 6 иргэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богд-Хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэггэгч Ч.Б******* 10******* тоот албан тоотоор “Д******* *******” ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн мэдэгдэл өгсөн юм. 

Иймд дээрх 6 иргэний оршин суудаг газартай, “Д******* *******” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан “тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрөл”-ийг дээрх 6 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэр бүхий 6 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “6 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд” гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А******* дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон.

Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу эдгээр иргэдийн амьдарч байгаа газар “Д******* *******” ХХК-ийн газартай давхцаж байгаа тул уг газрыг ашиглах эрхийг олгох боломжгүй байна.

Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-т Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдсан ба эдгээр иргэд газар дээрх аливаа эрхээ баталгаажуулах боломжтой байсан боловч газар ашиглах хүсэлтээ гаргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад “И ” ХХК-д давхардуулан газар ашиглах эрх олгосон байна” гэжээ.

“И ” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх, 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2013/06 тоот газар ашиглах гэрчилгээгээр 3.3 га газарт үүссэн байна. Иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж “И ” ХХК-нд давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус хууль ёсны эзэмшигчийн эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно.

Тиймээс хууль ёсны газар ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм.

Иймд П.Г нарын нэр бүхий 6 иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: 

“...Тус компани нь Монгол Улсын тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 1,0 га газар ашиглах хүсэлтээ 2006 онд гаргаж, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 474 тоот газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.З*******, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга А.Г, “Т” ХХК-ийн захирал Л.Б******* нарын бүрэлдэхүүнтэй Дугаар 1/45 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2012 оны 06 дугаар сарын 19-нд Газар ашиглах гэрчилгээг зохих журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан. Анх 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт явагдсан Бараа түүхий эдийн төв бирж, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаагаар “С*******” ББХК нь эзэшиж байсан бөгөөд “С*******” ББХК-аас иргэн Ч******* овогтой Х, Ч******* овогтой Хаас “Т” ХХК-д тус бүр шилжсэн байдаг. Манай компани нь газар ашигласны төлбөрт нийт 80.000.000 гаруй сая төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлсөн.

Тухайн газар дээрх бусдын эзэмших эрхийн давхцалын талаар.

Иргэн Ц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 5 хэсэг бүхий газар эзэмших 2007 оны 08 дугаар сарын 02-нд 414 тоот гэрчилгээ авсан бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 25-нд “И ” ХХК-д шилжүүлж 2008 оны 08 дугаар сарын 25-нд “И ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн 661 тоот гэрчилгээ гарсан байдаг.

2013 оны 4 дүгээр сарын 08-нд “Д******* *******” ХХК-с тус газар эзэмших эрхийг мөн өөрийн нэр дээр “И ” ХХК-аас шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Д******* Омбо” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж, “И ” ХХК-ийн газар эзэмших эрхийг буцаан сэргээсэн. Дээрх цаг хугацааны туршид “И ” ХХК болон “Д******* Омбо” ХХК нь газрын төлбөрийг төлж байгаагүй нь шүүхэд маргаан хэлэлцэх явцад нотлох баримтаар тогтоогддог.

Дээрх сэргээгдсэн нийт 3,3 га 5 хэсэг газрын, 1 хэсэг болох 0,5 га талбай бүхий хэсэг нь иргэдийн зөвшөөрөлгүй амьдарч байгаа газар, манай компанийн ашиглаж буй газартай анхнаасаа давхардуулж олгогдсон нь одоог хүртэл маргаан дагуулсаар байна.

2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар захирамжаар байгуулагдсан, Богдхан дархан даазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах зайсангийн амны 11 дүгээр хороонд журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн яриж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн шийдвэрээр “Т” болон “И ” компанийн дээр амьдарч буй айлуудад газар ашиглах гэрчилгээг олгохгүй гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У, Я.Э  нарын иргэдийн манай компанитай давхцсан 6 айлуудтай үл маргалдахаар өөрийн эзэмшлийн (нэг га) газраас хасалт хийлгэхэд татгалзах зүйлгүй.

Газар ашиглах тухайд.

Энэ хугацаанд хууль ёсны газар эзэмшигч “Т” ХХК нь өөрийн эзэмшиж буй дээр төлөвлөсөн тусгай хамгаалалтай газарт газар ашиглах хуулийн дагуу аялал жуулчлалын зориулалт бүхий, зочид буудал, ресторан, цэцэрлэгийн зориулалттай 18 барилгын эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж холбогдох техникийн нөхцлийг Зайсан дэд бүтэц холбоонд гишүүнээр элсэж цэвэр усны шугам, бохир усны хоолой татах ажилд хөрөнгө орууллалт хийсэн. 

Мөн газар ашиглаах эрх үүсч гэрчилгээ авсанаас хойш газрын төлбөрт нийт 80 гаруй сая төгрөг төлсөн байдаг ч газар ашиглах эрхийн давхардлаас болж одоог хүртэл газраа ашиглаж ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд бид Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олон удаа хандаж байсан одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна” гэв.

Гуравдагч этгээд “И ” ХХК-ийн захирал Ч.Б, түүний өмгөөлөгч  Б.Ч  нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“....Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд П.Г нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг хариуцагчаар татаж, газрын маргаантай гэх асуудлаар гаргасан нэхэмждэлд дараах тайлбарыг өгч байна.

Нэр бүхий иргэд нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд, эдгээр хүмүүс нь харин хууль бусаар “И ” ХХК-ийн ашиглах эрхтэй газар дээр хууль бусаар буусан байгаа болно.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан газрыг анх аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрхийг иргэн Ж.Цд Байгаль орчны яамнаас 2004 оны 10 дугаар сард олгож, түүнийг нь баталгаажуулан 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй 1/141 дүгээр Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийн гэрчилгээг олгосон ба мөн өдөр тус яамны Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэн Ж.Ц нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг хуульд заасны дагуу байгуулсан юм.

Иргэн Ж.Ц нь Байгаль орчны яамнаас олгосон 1/141 дүгээр гэрчилгээг 2007 оны 7 дугаар сард гээж, үрэгдүүлсэн тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 414 дүгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах гэрчилгээ дахин авсан. 

Ж.Ц нь 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бусадтай хамтран “И ” ХХК-ийг үүсгэн байгуулж, Улсын тусгай хамгаалалтгай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхээ “И ” ХХК-д шилжүүлж, баталгаажуулахыг хүссэнийг Байгаль орчны яам хүлээн авч, Байгаль орчны сайдын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаалаар “И ” ХХК-д шилжүүлэн баталгаажуулж, Улсын тусгай хамгаалалтгай газар нутаг дэвсгэрийг ашиглах 661 дүгээр гэрчилгээг “И ” ХХК-д олгосон.

Зарим этгээдийн хууль бус ажиллагааны улмаас “И ” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийг 2013 оны 5 дугаар сард “Далай Омбо” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар тогтоолоор хүчингүй болгож, “И ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж эцэслэн шийдвэрлэсэн юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар тогтоолыг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “И ” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийг нь сэргээж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах 0160610, 0160611, 0160612 дүгээр гэрчилгээг олгож, мөн өдөр хууль, тогтоомжид заасны дагуу Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “И ” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээг байгуулсан болно.

Иргэн П.Г нар уг газрыг ашиглах эрхийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй, бусдын ашиглах эрхтэй газар дээр хууль бусаар буусан этгээдүүд бөгөөд уг нэхэмжлэлд дурдсан газар ашиглах эрхийн маргааныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болж, хэрэгжсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...  Тус компани нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 1,0 га газар ашиглах хүсэлтээ 2006 онд гаргаж, 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 474 тоот газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.З*******, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга А.Г, “Т” ХХК-ийн захирал Ч.Б******* нарын бүрэлдэхүүнтэй Дугаар 1/45 тоот Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2012 оны 06 дугаар сарын 19-нд Газар ашиглах гэрчилгээг зохих журмын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан. Анх 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт явагдсан Бараа түүхий эдийн төв бирж, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаагаар “С*******” ББХК нь эзэшиж байсан бөгөөд “С*******” ББХК-аас иргэн Ч******* овогтой Х, Ч******* овогтой Хаас “Т” ХХК-д тус бүр шилжсэн байдаг. Манай компани нь газар ашигласны төлбөрт нийт 80.000.000 гаруй сая төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлсөн.

Тухайн газар дээрх бусдын эзэмших эрхийн давхцалын талаар.

Иргэн Ц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 5 хэсэг бүхий газар эзэмших 2007 оны 08 дугаар сарын 02-нд 414 тоот гэрчилгээ авсан бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 25-нд “И ” ХХК-д шилжүүлж 2008 оны 08 дугаар сарын 25-нд “И ” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн 661 тоот гэрчилгээ гарсан байдаг.

2013 оны 4 дүгээр сарын 08-нд “Д******* *******” ХХК-с тус газар эзэмших эрхийг мөн өөрийн нэр дээр “И ” ХХК-с шилжүүлэн авсан боловч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Д******* Омбо” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалж, “И ” ХХК-ийн газар эзэмших эрхийг буцаан сэргээсэн. Дээрх цаг хугацааны туршид “И ” ХХК болон “Д******* Омбо” ХХК нь газрын төлбөрийг төлж байгаагүй нь шүүхэд маргаан хэлэлцэх явцад нотлох баримтаар тогтоогддог.

Дээрх сэргээгдсэн нийт 3,3 га 5 хэсэг газрын, 1 хэсэг болох 0,5 га талбай бүхий хэсэг нь иргэдийн зөвшөөрөлгүй амьдарч байгаа газар, манай компанийн ашиглаж буй газартай анхнаасаа давхардуулж олгогдсон нь одоог хүртэл маргаан дагуулсаар байна.

Зөвшөөрөлгүй буусан иргэд, тэдгээрийн үүсгэсэн маргааны тухайд.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А******* дугаар захирамжаар байгуулагдсан, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн шийдвэрээр “Т” болон “И ” компанийн газар дээр амьдарч буй айлуудад газар ашиглах гэрчилгээг олгохгүй гэж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У, Д.Э  нарын иргэдийн манай компанитай давхцсан 6 айлуудтай үл маргалдах журмаар өөрийн эзэмшлийн (нэг га) газраас хасалт хийлгэхэд татгалзах зүйлгүй.

Газар ашиглах тухайд:

Энэ хугацаанд хууль ёсны газар эзэмшигч “Т” ХХК нь өөрийн эзэмшиж буй газар дээр төлөвлөсөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах хуулийн дагуу аялал жуулчлалын зориулалт бүхий, зочид буудал, ресторан, цэцэрлэгийн зориулалттай 18 давхар барилгын эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж холбогдох техникийн нөхцлийг Зайсан дэд бүтэц холбоонд гишүүнээр элсэж цэвэр ус, Дулааны шугам, бохир усны хоолой татах ажилд хөрөнгө орууллалт хийсэн. Мөн газар ашиглах эрх үүсч гэрчилгээ авсанаас хойш газрын төлбөрт нийт 80 гаруй сая төгрөг төлсөн байдаг ч газар ашиглах эрхийн давхардалаас болж одоог хүртэл газраа ашиглаж үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд бид Хан-Уул дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнд олон удаа хандаж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас шэр олгосон “И ” ХХК-ийн Монгол Улсын тусгай хамгаалалтгай нутаг дэвсгэрт газар ашиглах №.... гэрчилгээ нь манай компанийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгогдсон дугаар 1/45 тоот газар ашиглах тухай гэрээтэй, №474 тоот Газар ашиглах гэрчилгээтэй, давхцаж байгаа. “И ” ХХК нийт 5 хэсэг, 3,3 га газрын давхацсан нэг хэсэг болох 0,47 га газрын манай компанитай давхацсан хэсэг  болох 1479,9 м квадрат газар дээр орц гарцийг оруулж хүчингүй болгуулах,

Мөн нэхэмжлэгч иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У, Д.Э  нарын иргэдийн манай компанитай давхцсан 6 айлуудтай үл маргалдах журмаар өөрийн эзэмшлийн (нэг га) газраас хасалт хийлгэхэд татгалзах зүйлгүй.

”Т” ХХК нь иргэдтэй эвлэрсэний дагуу одоо байгаа хашаагаар тооцоход, “И ” ХХК-д олгогдсон нийт 5 хэсэг, 3,3 га газрын давхардсан нэг хэсэг болох 0,47 га газар нь манай компанид үлдэж буй 0,46 га газартай зүүн хэсгээрээ 1480 метр квадрат давхардаж байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон “И ” ХХК-н нийт 5 хэсэг, 3,3 га газрын давхардсан нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шэр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“...П.Г нарын нэр бүхий 6 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Т” ХХК-ийн бие даасан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/77 тоот тушаалаар “Далай *******” ХХК-д олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан байна.

“Далай *******” ХХК-ийн ашиглах эрхтэй газар нь анх иргэн Ж.Ц нэр дээр 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 414 дугаартай гэрчилгээ олгогдож, 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 661 дугаар гэрчилгээгээр “И ” ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрх шилжиж, гурвалсан гэрээг 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан байна. 2013 оны 4 дүгээр сард “И ” ХХК болон “Далай *******” ХХК-иудын хүсэлтийг хангаж, “И ” ХХК-ийн эзэмшиж байсан 3.3 га газрыг 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 661 дугаар гэрчилгээгээр “Далай *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.

Тиймээс дээрхи компани хууль ёсны газар ашиглах эрхтэй, мөн “Далай *******” ХХК болон “Т” ХХК-ийн аль алиных нь эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэх боломжгүй байх тул “Далай *******” ХХК-д олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

2.Нэхэмжлэгч П.Г, Ш.З , Б.О , Б.О , Б.У , Д.Э  нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасан тохиолдолд манай газрын хэмжээ 0.6 га орчим болох тул 2007 оноос хойш төлсөн газрын төлбөрийн зөрүүг тооцож манай компанид олгуулах гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөрийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам авдаггүй бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5 болон Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Газрын албанд газар ашигласны төлбөрийг газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж төлдөг байгаа. Тиймээс дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

Гуравдагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Ч  гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн П.Г нарын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд “Т” ХХК-аас гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож,  гуравдагч этгээд “Т” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Г, Ш.З , Б.О , С.А , Б.У , Д.Э  нарын нэр бүхий 6 иргэн тус шүүхэд хандаж “...дээрх 6 иргэний оршин суудаг газартай, “Д******* *******” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан “тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрөл”-ийг дээрх 6 иргэнтэй давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 6 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “Т” ХХК-иас “... “И ” ХХК-д олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газар нь манай компанид үлдэж буй 0,46 га газартай зүүн хэсгээрээ 1480 метр квадрат давхацсан хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагыг тус тус гаргасан болно.

Нэг. “Т” ХХК, “И ” ХХК-д олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн  дээрхи 6 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 4, 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсгээс Төрийн захиргааны байгууллагаас зохих журмын дагуу зөвшөөрөл авсан, ямар нэг зөрчилгүй 411 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, харин бусдын газартай давхацсан, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байрласан, орц гарцыг таглаж буусан зэрэг зөрчилтэй 134 иргэнд газар ашиглах эрх олгох боломжгүйг Хан-Уул дүүргийн засаг даргад мэдэгдсний дотор “И ” ХХК, “Т” ХХК-уудын газартай давхцалтай гэдгээр нэхэмжлэгч нар болох П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У , Д.Э  нарын 6 иргэн багтжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга нэхэмжлэгч П.Г 2001 оноос, Б.О , Ш.З , Ч.А , Д.Э , Б.У  нарыг огноо заагаагүйгээр одоогийн амьдарч буй хаягт оршин сууж байгааг тодорхойлсон байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгч нарын оршин суугаа хаягийн лавлагаагаар нэхэмжлэгч Д.Э  нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг хкэ 5-5 тоотод оршин сууж байсан бөгөөд 2015 онд маргаан бүхий газарт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 хэсэг дайчдын хөшөө 1-64 тоотод оршин суухаар, 

Нэхэмжлэгч П.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг хкэ 2-7 тоотод 1991 оноос оршин сууж байсан бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс маргаан бүхий газарт буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-14б тоотод оршин суухаар, 

Нэхэмжлэгч Б.О  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг хкэ 6-6 тоотод 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оршин сууж байсан бөгөөд сүүлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр дайчдын хөшөө 1 гудамж 83 тоотод оршин суухаар, 

Нэхэмжлэгч Ш.З  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг хкэ 6-6 тоотод 1999 оноос хойш оршин суухаар бүртгэгдсэн байх бөгөөд хаяг өөрчлөгдөөгүй,

Нэхэмжлэгч Ч.А  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг хөак 6 дугаар байр 5 тоотод 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оршин сууж байсан бөгөөд 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс маргаан бүхий газар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-18а тоотод оршин суухаар, 

Нэхэмжлэгч Б.У  нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг задгайд оршин сууж байсан бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг 1-36б тоотод оршин суухаар тус тус бүртгэгдсэн байна. 

Хэдийгээр хаягийн бүртгэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд боловч бодит байдал дээр маргаан бүхий газарт оршин сууж байсан эсэхийг тодруулахаар “Т” ХХК-аас 1971 оноос хойшх агаарын зургийг гаргуулахаар хандахад “...1971 оноос хойшхи зураг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын мэдээллийн санд хадгалагддаг бөгөөд аналоги арга технологиор хийгдсэн, шууд авч ашиглах боломжгүй, тоон хэлбэрт шилжүүлж ажиллахад тодорхой хугацаа, техник технологи шаардлагатай тул харьцаалалт хийх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байна. 

Харин 2004 оноос хойш агаарын зургийг нэхэмжлэгч нарын ын зурагтай давхцуулан ирүүлсэн байх бөгөөд иргэн Ч.А ийн хувьд 2004 оны агаарын зурагт гэр барин амьдарч байсан болох нь харагдаж байна. 2013 оны 3 дугаар сарын агаарын зурагт Б.У , П.Г, Б.О , Ш.З  нарын гэрийн зураг буусан байна. 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.У , П.Г, Б.О , Ш.З , Д.Э  нарын хувьд тухайн газарт олон жил амьдран сууж байгаа гэх боловч 2004 оноос хойшхи агаарын зурагт гэр болон гэрийн буурь тусгагдаагүй, газар ашиглахаар хүсэлт гаргахад уг хүсэлт гаргасан газар нь “И ” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхацсанаас тэдэнд газар ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10******* дугаар албан бичгээр П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Д.Э , Б.У  нарт “...ашиглаж буй газар нь төрийн захиргааны байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан “Далай *******” ХХК-ийн газартай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглуулах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй байна” гэх албан бичгээр тогтоогдож байна. 

Байгаль орчны яамнаас Ж.Цд 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/141 дүгээр Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийн гэрчилгээгээр 3.3 газрыг олгосон бөгөөд тус өдөр тус яамны Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэн Ж.Ц нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг хуульд заасны дагуу байгуулсан байна.

Иргэн Ж.Ц нь Байгаль орчны яамнаас олгосон 1/141 дүгээр гэрчилгээг 2007 оны 7 дугаар сард гээж, үрэгдүүлсэн тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 414 дүгээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах гэрчилгээ дахин авсан. 

Ж.Ц нь 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Бтэй хамтран “И ” ХХК-ийг үүсгэн байгуулж, Улсын тусгай хамгаалалтгай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхээ “И ” ХХК-д шилжүүлж, баталгаажуулахыг хүссэнийг Байгаль орчны яам хүлээн авч, Байгаль орчны сайдын 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201 дүгээр тушаалаар “И ” ХХК-д шилжүүлэн баталгаажуулж, Улсын тусгай хамгаалалтгай газар нутаг дэвсгэрийг ашиглах 661 дүгээр гэрчилгээг 5 жилийн хугацаатай “И ” ХХК-д олгосон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар тогтоолоор “И ” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах эрхийг “Далай Омбо” ХХК-д хууль бусаар шилжүүлснийг хүчингүй болгож, “И ” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар тогтоолыг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “И ” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг нь сэргээж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрийг ашиглах 0160610, 0160611, 0160612 дүгээр гэрчилгээг олгож, мөн өдөр хууль, тогтоомжид заасны дагуу Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга, “И ” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээг байгуулсан байна.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтаас үзвэл “Т” ХХК-ийн ашиглаж буй газар нь “Ш ” ХХК-ийн үйлдсэн нэхэмжлэгч Ш.З гийн эзэмшиж буй гэх газартай 175 м.кв талбайтайгаар, “И ” ХХК-ийн ашиглаж буй “А” талбайн газартай 1439 м.кв талбайтайгаар, “И ” ХХК-ийн ашиглаж буй “А” талбайн газар нь Б.У ы эзэмшиж буй гэх газартай 353 м.кв талбайтайгаар, “Ш ” ХХК-ийн үйлдсэн П.Г нарын эзэмшиж буй гэх  газартай 233 м.кв талбайтайгаар, “Классик лэнд” ХХК-ийн үйлдсэн П.Г нарын эзэмшиж буй гэх газартай 291 м.кв талбайтайгаар, Б.О гийн эзэмшиж буй гэх газартай 291 м.кв талбайтайгаар, Д.Э ын эзэмшиж буй гэх газартай 403 м.кв талбайтайгаар, “Классик лэнд” ХХК-ийн үйлдсэн Ш.З гийн эзэмшиж буй гэх газартай 276 м.кв талбайтайгаар, Ч.А ийн эзэмшиж буй гэх газартай 467 м.мкв талбайтайгаар байршлын хувьд тус тус давхцалтай байгаа нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн хувьд:

Анх “С*******” ББХК-ийн захирал Б.Б нь 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт явагдсан дуудлага худалдаанаас Нийслэлийн өмч хувьчлалын тогтоолоор Зайсангийн аман дахь 280 м.кв гараашийн барилгын өмчлөгч болсон байх бөгөөд “С*******” ББХК-ийн захирал Б.Б нь 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ч.Хтай худалдах худалдан авах гэрээ байгуулан уг гараашийн барилгыг худалдан авжээ.

2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ч.Х “Т” ХХК-ийн захирал Ч.Б******* нар нь Бараа болилцооны гэрээ байгуулж, Зайсангийн аманд орших 280 м.кв талбай бүхий гараашийн барилгыг худалдаж авч, улсын бүртгэлийн Г-000150196, үл хөдлөх хөрөнгийн Ү-2206003073 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ гаргуулан авсан байна. 

Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 474 тоот газар ашиглах гэрчилгээгээр 1 га  олгож, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.З*******, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга А.Г, “Т” ХХК-ийн захирал Л.Б******* нарын бүрэлдэхүүнтэй Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан 1/45 дугаар гэрээг 0,7 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар гэрээ байгуулсан байх бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр газар ашиглах гэрчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунгасан байна. 

Хэдийгээр “Т” ХХК-д гэрчилгээгээр 1 га газар ашиглуулахаар олгосон боловч 2007 оны 1/45 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээгээр 0,7 га газрыг ашиглуулахаар олгосон болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд бодит байдал дээр 0.78 га газар буюу 7848 м.кв газрыг ашиглаж байгаа нь Богдхан-уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. 

“Т” ХХК  ашиглаж байгаа 0.7 га газрыг сунган 1.0 га болгон газар ашиглах хүсэлтэй байгаа илэрхийлэхэд Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “...И ” ХХК-ийн ашиглахаар олгогдсон газартай давхцал үүсч байх тул газрын хэмжээг сунгах боломжгүй”, “...танай ашиглаж буй газрыг гэрчилгээнд заасан хэмжээгээр 1 га болгон нэмж сунгах боломжгүй” гэх хариуг тус тус хүргүүлж байсан байна. 

Түүнчлэн “С*******” ББХК-ийн захирал Б.Бын 1994 онд дуудлага худалдаагаар худалдаж авсан гараашийн 280 м.кв барилга нь “И ” ХХК-ийн 3.3 га 5 хэсэг газартай давхцалтай гэх хэсэгт хамаарахгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа...-нд гаргана” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заажээ.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх...-д энэ хуулийн 32...-д заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 32.1-д “иргэн газар эзэмших хүсэлтээ...гаргана”, мөн зүйлийн 32.2-т “хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Түүнчлэн газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавих шаардлагыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байх шаардлагатайг тодорхойлжээ.

“И ” ХХК-иас газар ашиглах тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд гаргасан байх ба Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны яаманд санал хүргүүлснээр  Зайсангийн  ам  нэртэй  газарт  орших  3.3  га  газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн  дээрхи заалтуудтай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.У , П.Г, Б.О , Ш.З , Д.Э  нарын хувьд тухайн газарт он удаан жил амьдарсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд маргаан бүхий газарт газар ашиглах хүсэлт гаргахад газар ашиглах эрх олгогдоогүйн дээр тэдгээрийг газар ашиглах хүсэлт гаргахаас өмнө “И ” ХХК-д газар ашиглах эрх олгогдсон байх тул ийнхүү хүсэлт гаргахаас өмнө нь эрх олгогдсон “И ” ХХК-ийн хууль ёсны эрхийг хүчингүй болгуулахаар дээрхи иргэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

“Т” ХХК-ийн хувьд 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “С*******” ББХК-ийн захирал Б.Бын дуудлага худалдаагаар авсан гараашийн барилга, худалдах худалдан авах гэрээгээр Ч.Хад, Бараа солилцооны гэрээгээр “Т” ХХК-д худалдсан гараашийн барилга нь 280 м.кв байсан бөгөөд уг гараашийн барилга нь “И ” ХХК-ийн ашиглах эрхтэй газартай давхцалтай болох нь тус шүүхээс маргаан бүхий газарт хийсэн газрын үзлэгээр тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн “Т” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 20-ны Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 1/45 дугаар гурвалсан гэрээгээр ашиглаж буй 0,7 га газрыг 2007 оны 474 дүгээр гэрчилгээний дагуу сунган 1.0 га болгон газар ашиглах хүсэлтэй байгаа илэрхийлэхэд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “...И ” ХХК-ийн ашиглахаар олгогдсон газартай давхцал үүсч байх тул газрын хэмжээг сунгах боломжгүй”, “...танай ашиглаж буй газрыг гэрчилгээнд заасан хэмжээгээр 1 га болгон нэмж сунгах боломжгүй” гэх хариуг тус тус хүргүүлсэн байх бөгөөд гэрчилгээний дагуу 1 га болгон сунгаж ашиглахад “И ” ХХК-ийн газартай давхцаж байгаа болох нь “Т” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хавсралт, маргаан бүхий газрын агаарын зураг зэргээр тогтоогдож байна. 

Харин нэхэмжлэгч Ч.А ийн хувьд маргаан бүхий газар он удаан жил оршин оршин суусан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа, “Т” ХХК-аас ирүүлсэн агаарын зураг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ч.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч Б.У , П.Г, Б.О , Ш.З , Д.Э , Ч.А  нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хоёр. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд:

“Т” ХХК нь нэхэмжлэгч иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У, Д.Э  нарын ашиглаж буй газартай давхцсан хэсгийг үл маргалдах журмаар өөрийн эзэмшлийн (нэг га) газраас хасалт хийлгэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Гуравдагч этгээд “Т” ХХК-аас “...“И ” ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй, иргэдийн зөвшөөрөлгүй амьдарч байгаа газар болон тус компанийн газартай анхнаасаа давхардуулан олгосон” гэж тайлбарлан маргаж байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “... Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: 2/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж заасан байх бөгөөд 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэн Ж.Ц нарын хооронд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээнийг гэрээний 6-д нэгжийн төлбөр 396 төгрөг бүгд 13068000 мянган төгрөгийг улиралд тэнцүү хувааж төлнө гэж тусгасан байна. 

Хан-Уул дүүргийн Газрын албанаас “И ” ХХК нь 2004 оноос хойш газрын төлбөр төлсөн эсэхийг тодруулахад 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 12.869.000 төгрөгийг, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2012 оны 4 дүгээр 

сарын 06-ны өдөр 13.068.000 төгрөгийг, “Далай *******” ХХК-аас 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 23.958.000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг тус шүүхэд ирүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд “Т” ХХК-аас газрын төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

“Т” ХХК-ийн хувьд 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “С*******” ББХК-ийн захирал Б.Бын дуудлага худалдаагаар авсан гараашийн барилга, худалдах худалдан авах гэрээгээр Ч.Хад, Бараа солилцооны гэрээгээр “Т” ХХК-д худалдсан гараашийн барилга нь 280 м.кв байсан бөгөөд уг гараашийн барилга нь 2004 онд газар ашиглуулахаар Ж.Цд олгосон 3.3 газартай давхцалтай болох нь тогтоогдохгүй байна. 

Анх 2004 онд Ж.Ц нь газар ашиглах хүсэлт гаргахад Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газар нь давхцалгүй байсан бөгөөд 2007 онд “Т” ХХК-д 0.7 га газрыг олгохдоо давхцуулан олгосон байна.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У , Д.Э  нараас гаргасан “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Т” ХХК, “И ” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн иргэн П.Г, Б.О , Ш.З , Ч.А , Б.У , Д.Э  нартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, дээрх 6 иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас Ч.А эд холбогдох хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “И ” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн 0160610, 0160611, 0160612 дугаар бүхий гэрчилгээтэй 3,3 га газраас иргэн Ч.А ийн амьдарч байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг, дайчдын хөшөө 1 гудамж 18а тоотод 485.0 м.кв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдсэн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Т” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/68 тоот тушаалаар “И ” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0.46 га газарт шэр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А эд олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА