Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 77

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Э

улсын яллагч:  А.С

 шүүгдэгчийн өмгөөлөгч : Б.Б, Р.П

 хохирогч: Г.М, Л.П, Н.Н, Э.Ш, Ц.Э, Д.А, У.Ө, Д.Д, Л.П

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Б.Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн     дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О,

           Холбогдсон хэргийн талаар:

          Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иргэн Б.Тг Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн ХААН банкны 5099002393, 5079031816 дугаартай дансуудаар 5 удаагийн үйлдлээр 9.510.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлж авсан

           2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Х.Хыг Японы хөрөнгө оруулалттай жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө гэж Вэткоин цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой,Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13.100.000 төгрөгийг, Төрийн банкны 107400075611 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18.151.134 төгрөгийг нийт 12 удаагийн үйлдлээр 31.251.134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугцаанд иргэн Н.Нийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зортудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3297.93 ам доллар буюу 8.442.408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Бг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.Уийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар  6 удаагийн үйлдлээр нийт 12.426.600 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 9 дүгээр сарын 04-ний дөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн хооронд иргэн Б.Мыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8.055.000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

 

          2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.Дг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 1 удаагийн үйлпээр 7.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн гаднаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 11 дүгээр сарын 28-ныб өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Ц.Гг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн худалдаа хөгжлийн банкны 434001058 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн Худалдаа хөгжлийн банкнаас , бэлнээр 320.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  70Б  дугаар байрны гадна авч нийт 4 удаагийн үйлдлээр 9.040.000  төгрөгийг залилсан

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Л.Бийг хөнгөлөлттэй  орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7.475.200.төгрөгийг,5041026923 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр15.775.200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Г.Мд ломбарданд ашиглах программ суулгаж өгнө,Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар болон Орхон аймгаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Шг хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11.478.000 төгрөгийг Баянгол,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Паас лексус машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө,Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 25 удаагийн үйлдлээр 89.660.984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөс 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Оыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

          2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

              2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр 3.955.000 төгрөг, уг байраа томруулахад  мкв-ын зөрүү шаардлагатай гэж 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгээрээс  өөрийн  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 9.156.000 төгрөгийн хохирол учруулсан

          2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  хүртэлх хугацаанд Д.Ад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө,  Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21.110.000 төгрөг, ХААН банкны  5041026923 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.400.000 төгрөгийг, бэлнээр 8.500.000 төгрөг нийт 33.010.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр иргэн Т.Ог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан

         2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Тыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 9.580.000 төгрөгийг ХААН банкны 5099002393 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромолл дэлгүүрээс интэрнет банкаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Л.Пыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөн, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.Паар дамжуулан А.Ж, Д.Д, Г.Б, Д.Б, Л.Б нараас хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64.982.000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.Эг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцэст байрлах ХААН банкны АТМ-с өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилж нийт 354.100.726 төгрөгийн буюу  их хэмжээний хохирол учруулсан залилах  гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

          Хохирогч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

          Хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

            Хохирогч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

          Хохирогч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....” гэв.

            Хохирогч Э.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

            Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....” гэв.

            Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

            Хохирогч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...” гэв.

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....” гэх мэдүүлэг /1-р хх-н 43-45/

 

 

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /1-р хх-н 7-10/,

          Б.Тгаас гаргаж өгсөн 5048017413 дугаартай данснаас иргэн Б.Оын ХААН банкны 5099002393 дугаартай данс руу шилжүүлсэн гэх ХААН банкны гүйлгээний хуулга нийт 4 хуудас баримтыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл үйлдэв гэжээ. /1-р хх-н 11-16/

          Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / 1-р хх-н 74-75/

          Хохирогч Г.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /1-р хх-н 76-78/

          Г.Хаас 2005 оны 11.15-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн толгойтой Хөтөл-Эмүүжин гэх нэршилтэй гэрчилгээний хуулбар нэг ширхэг, С.Г гэсэн нэртэй дансны ХААН банкны 5048172785 дугаартай дансны хуулга 5 ширхэг, орлого, зарлагын баримтын хуулбар 3 ширхэг  зэрэг бичиг баримтыг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11.45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв гэжээ. / хх-н 79-89/

          2019.4.22-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын газрын 5/243 дугаартай прокурорын тогтоолд: Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай. / 1-р хх-н 204-205/

          Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа / 1-р хх-н 212-215/

          Б.Оын ХААН банкны 5099002393  дугаартай  депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1-р хх-н 235-250/

          Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /1-р хх-н 216-220/,

         Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /2-р хх-н 29-31/,

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : “...” гэх мэдүүлэг / 2-р хх-н 34-35/,

         Б.Бгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-н 40-43/

          Б.Оын ХААН банкны 5099002393 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга/ 2-р хх-н 47-54/

          Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /2-р хх-н 107-109/,

          Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /1-р хх-н 149-150/,

          Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / 3-р хх-н 43-46/,

          Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 76-83/,

          Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / 3-р хх-н 84/

          Г.Мөнхтулгын дансны хуулга/ 3-р хх-н 89-91/

          Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 129-132/,

          Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 148-151/,

          Хохирогч Э.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 174-178/,

          Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 181-182/,

          Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 209-215/,

          Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /3-р хх-н 226/

          Хохирогч Л.Пын депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ 3-р хх-н 234-250, 4-р хх-н 1-27/

         Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-44/,

          Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /4-р хх-н 47-48/

          Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / 4-р хх-н 69-73/

          Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /4-р хх-н 94-97/,

          Хохирогч Д.А мөрвдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /4-р хх-н 158-161/

           Д.Агийн ХААН банкны 5043009280 дугаартай дансны хуулга / 4-р хх-н 162-174/

          Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг  /4-р хх-н 205-210/

         Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /4-р хх-н 238-241/

         Б.Тын ХААН банкны 5249011162 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 4-р хх-н 244-245/

          Гэрч Э.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг / 4-р хх-н 246/  

          Б.Оын ХААН, Худалдаа хөгжлийн банкны, Төрийн банкуудад эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгууд / 5-р хх-н 24-178/

          Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /5-р хх-н 189-196/

         Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /5-р 197-199/

         Хохирогч А.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /5-р хх-н 202-204/

          Гэрч Ц.Д мөрдөн алгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /5-р хх-н 208-210/ 

          Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” гэх мэдүүлэг /6-р хх-н 5-8/

         Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...” /6-р хх-н 12-13/

          Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 42 /,

           Б.Од Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын мөрдөгчийн санал / 1-р хх-н 33, 92/, прокурорын тогтоол / 1-р хх-н 34-35, 93-95, 191/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл / 1-р хх-н 37-38, 104-109,194-197, 230-232/

          2018.03.07-ны өдрийн сэжигтнийг хойшлуулалгүйгээр баривчлах тогтоол/ 1-р хх-н 91/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал,яллагдагчаар цагдан хорих тухай  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн шүүгчийн 2018.3.07-ны өдрийн 18 дугаартай захирамж / 1-р хх-н 110-116/ 

          Б.Оын хувийн байдлын талаарх баримтууд/ 1-р хх-н 117-125/

          Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 39-40/ зэрэг болно.

          Б.О нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл иргэн Б.Тг Япон улсаас оруулж ирэх хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн ХААН банкны 5099002393, 5079031816 дугаартай дансуудаар 5 удаагийн үйлдлээр 9.510.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлж авсан

           2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Х.Хыг Японы хөрөнгө оруулалттай жилийн 7 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлэнд хамруулж өгнө гэж Вэткоин цахим валютад мөнгө байршуулж ашиг олох боломжтой,Нийслэлийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан 3 ядуу өрхөд үнэгүй орон сууц олгох боломж байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 7 удаагийн үйлдлээр нийт 13.100.000 төгрөгийг, Төрийн банкны 107400075611 дугаартай дансаар 5 удаагийн үйлдлээр 18.151.134 төгрөгийг нийт 12 удаагийн үйлдлээр 31.251.134 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугцаанд иргэн Н.Нийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зортудаар бий болгон 8 удаагийн үйлдлээр 3297.93 ам доллар буюу 8.442.408 төгрөгийг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд иргэн Б.Бг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 8.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд иргэн Д.Уийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар  6 удаагийн үйлдлээр нийт 12.426.600 төгрөгийг Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 9 дүгээр сарын 04-ний дөрөөс 2018 оны 11 дүгээр сарын 24-ний  өдрийн хооронд иргэн Б.Мыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 6 удаагийн үйлдлээр нийт 8.055.000 төгрөгийг Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэн Ч.Дг хөнгөлөлттэй үнээр орон сууцандхамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 1 удаагийн үйлдлээр 7.054.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн гаднаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 11 дүгээр сарын 28-ныб өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд иргэн Ц.Гг хөнгөлөлттэй орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн худалдаа хөгжлийн банкны 434001058 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр 8.720.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр плаза төвийн Худалдаа хөгжлийн банкнаас , бэлнээр 320.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо  70Б  дугаар байрны гадна авч нийт 4 удаагийн үйлдлээр 9.040.000  төгрөгийг залилсан

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэн Л.Бийг хөнгөлөлттэй  орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 7.475.200.төгрөгийг,5041026923 дугаартай дансаар 4 удаагийн үйлдлээр 8.000.000 төгрөгийг, бэлнээр 300.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр15.775.200 төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд иргэн Г.Мд ломбарданд ашиглах программ суулгаж өгнө,Төрийн банкнаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар болон Орхон аймгаас шилжүүлэн авч залилсан

          2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар  сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Шг хотын захиргаанд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх нэг өрөө байранд зуучилж өгнө гэж 6 удаагийн үйлдлээр 11.478.000 төгрөгийг Баянгол,Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Л.Паас лексус машин оруулж ирж зараад мөнгийг нь өгнө,Төрийн сангаас нэн ядуу иргэдэд үнэгүй өгдөг орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 25 удаагийн үйлдлээр 89.660.984 төгрөгийг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөс 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд С.Оыг өнчин, нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

          2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр авч залилсан

              2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Бийг өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 удаагийн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Цомо төвийн 501 тоотод бэлнээр 3.955.000 төгрөг, уг байраа томруулахад  мкв-ын зөрүү шаардлагатай гэж 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд 2 удаагийн гүйлгээгээр 5.200.000 төгрөгийг  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгээрээс  өөрийн  ХААН банкны 5099002393 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 9.156.000 төгрөгийн хохирол учруулсан

          2018 оны 3 дугаар сараас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  хүртэлх хугацаанд Д.Ад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө,  Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны 5099002393 дугаартай дансаар 12 удаагийн гүйлгээгээр 21.110.000 төгрөг, ХААН банкны  5041026923 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 3.400.000 төгрөгийг, бэлнээр 8.500.000 төгрөг нийт 33.010.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 10 дугаар  сарын 24-ний өдөр иргэн Т.Ог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгогдох орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын баруун талд байрлах нотариатад зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан

         2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Тыг Нийслэлээс өгдөг халамжийн орон сууцанд хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 9.580.000 төгрөгийг ХААН банкны 5099002393 дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метромолл дэлгүүрээс интэрнет банкаар шилжүүлэн авч залилсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд иргэн Л.Пыг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөн, мөн өөр хэдэн байрны боломж байна гэж итгүүлэн Л.Паар дамжуулан А.Ж, Д.Д, Г.Б, Д.Б, Л.Б нараас хөнгөлөлттэй орон сууцны урьдчилгаа болон бусад төлбөрт шаардлагатай гэж нийт 64.982.000 төгрөгийг Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ц.Эг ахмадын түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны хуучин эцэст байрлах ХААН банкны АТМ-с өөрийн 5099002393 дугаартай дансаар 3.300.000 төгрөг шилжүүлэн авч залилж 19 хүнд нийт 354.100.726 төгрөгийн буюу  их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлгүүд, банкны депозет дансны хуулгууд, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.Б.О иргэдийг  өнчин нэн ядуу, өрх толгойлсон зорилтод бүлгийн иргэдэд улсаас хөнгөлөлттэй үнээр өгөх орон сууцанд хамруулж өгнө гэж, халамжийн орон сууцанд хамруулж өгнө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгнө, Нийслэлийн засаг даргын тамгын газрын буцалтгүй тусламж төрийн албан хаагчдад олгох байранд оруулж өгнө гэж Дүнжингарав худалдааны төвийн хажууд барилга барих газар олж өгнө, Япон улсын хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө гэж,Төрийн банкнаас зээл авч өгнө гэж,мөн гааль дээр бэлэн ирчихсэн машин байгаа, авах газар нь бэлэн ийм машиныг гаалиас авахад мөнгө дутаад байна хэрэв мөнгө зээлвэл зээлсэн мөнгөн дээрээ 5 сая төгрөг нэмж өгнө,гэрчилгээний үнэ, даатгалын мөнгө, ахмадын түрээсийн байранд оруулж өгнө гэх мэтчилэнгээр бусдыг хуурч огт байхгүй зүйлийг байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчдийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд  Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч  Б.Оыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учир гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг түүнээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.Шүүгдэгч Б.О нь иргэдээс авсан мөнгийг А.М гэдэг хүнд өгч байсан, тэр хүн анх санал  гаргаад хүн олж өгвөл нэг сая төгрөгийг нь өгч байна гэж хэлсэнийх нь дагуу хүн олж мөнгийг аваад А.Мад өгдөг байсан гэсэн мэдүүлэг өгч байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайлбал А.М гэдэг  хүнд мөнгө өгч байсан талаарх  баримт хэрэгт  байхгүй, А.М гэдэг хүнийг хаана амьдарч юу хийдэг талаар өөрөө огт мэдэхгүй байна. Анх Нийслэлийн засаг даргын тамгын газрын ядуурлыг бууруулах хэлтсийн дарга хийдэг гэж хэлсэн боловч үүнийх нь дагуу очиж шалгахад тийм хүн байдаггүй талаар ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан байна. Б.О хүмүүсээс мөнгө авахдаа миний  цаана нэг хүн байгаа гэж хэлж байсан гэх боловч чухам хаана ямар ажил хийдэг хүн байгаа талаар тодорхой яриагүй байна. Б.О нь мөнгийг өөрийн дансаар дамжуулан авч байсан ба хэн хэдэн төгрөг хэзээ өгөх талаар нь тоог өөрөө тогтоож иргэдээс мөнгийг хэд хувааж авч байсан байна  Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохиролыг  төлсөн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.