Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 543

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, эрэгтэй,  Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Алтан овоо хорооллын 2-6 тоотод оршин суух Хөхрийхөн овогт Түмэндэмбэрэлийн Буянжаргал /РД:АО84103019/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 1979 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын 4-р баг, Сайрын мөрт гэх газар оршин суух Галт овогт Доржсүрэнгийн Дэмбэрэл /РД:АО79090717/-д холбогдох гэм хорын хохирол 3 828 960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Буянжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагч Д.Дэмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун, иргэдийн төлөөлөгч Ж.Оюунтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дэмбэрэл нь 2015 оны 3-р сарын 17-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Чандмань хорооллын 2-19 тоотод байх Мөнхзаяагийнд байж байхад бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, байшингийн хаалгыг хүчтэй нүдэж улмаар би найзуудынхаа араас гартал толгойн ар талаас хүчтэй цохиж, улмаар миний толгойд гэмтэл учирч өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна.

2015 оны 3-р сарын 17-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байж, эм тариа авч хэрэглэж байна. Д.Дэмбэрэлийн зүгээс Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад буюу 2015 оны 4-р сард түүний ах 2 500 000 төгрөг өгсөн. Энэ мөнгө нь тухайн үеийн эмчилгээнд зарцуулагдаад дууссан.

Д.Дэмбэрэл нь намайг гэмтээсэн асуудалд Эрүүгийн 201503000151 тоот хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 2-р сарын 25-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдлээ.

Иймд Д.Дэмбэрэлээс хэрэгт шалгагдаж байх үеийн байдлаар 2015 оны 4-р сард Улаанбаатар хотод хийлгэсэн эмчилгээний зардлыг өгсөн учраас түүнийг оролцуулахгүйгээр уг хэрэгт холбогдон гарсан эмчилгээ, оношлогоо болон замын зардал, өмгөөлөгчийн хөлс гэх мэт хохиролд 3 828 960 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Буянжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 3-р сарын 17-ны өдрийн шөнө Д.Дэмбэрэл гэх хүнд зодуулсан. Хэрэг болоход гадаа харанхуй болчихсон айлаас гүйгээд гараад ирсэн араас намайг зодсон. Тэгээд зодуулсны дараа тэнд байсан найзууд намайг сумын эмнэлэгт хүргэж өгөөд анхны тусламж авсан. Тэр үед зодуулсан шархнаасаа болоод цус их алдсан. Сумын эмнэлэгт хүргүүлээд толгойдоо 18 оёдол, мөрөндөө 2 оёдол, даландаа 3 оёдол тавиулсан. Тэгээд 3-р сарын 18-ны өдрийн өглөө аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Хэвтэж эмчлүүлэхэд зодооноос  биед үүссэн шарх учраас 300 000 төгрөг төлж стор нээлгэж хэвт гэсэн учраас тэр мөнгийг өөрөөсөө гаргаж төлсөн. Тэгээд 2015 оны 3-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу явж “Гурван гал” эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлсэн төлбөр болох 1 900 000 төгрөгийн нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. 1 900 000 төгрөгөөс Д.Дэмбэрэлийг ах болох н.Отгонпүрэв гэх хүн 1 000 000 төгрөгийг миний данс руу, 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө маань энэ хүний ах болох н.Отгонпүрэвын төлбөр төлснөөс хойших буюу 5-р сард эмнэлэгт хэвтсэн, 6-р сард гадуур эмчилгээ хийлгэсэн, 10-р сард “Баянгол” эмнэлгийн мэдрэлийн эмчид очиж үзүүлж харуулж тэндээ хэвтэж эмчлүүлсэн зардал байгаа. Надад төлбөр мөнгө өгснөөс хойшхи эм тариа, зураг авахуулсан мөнгө төгрөг нийлээд 1 545 320 төгрөг болсон. Тухайн үед Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан шатахууны зардал болох 339 000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлс 300 000 төгрөг, улсын ерөнхий прокурорт өргөдөл гаргасан 3 740 төгрөг, Буйлан багийн засаг дарга н.Бат-Очир гэх хүнээс 150 000 төгрөгөөр хонь авсан, 2015 оны 10-р сард “Баянгол” эмнэлэгт очиж хэвтсэн зардал 760 900 төгрөг болсон. Би намар эмчилгээнд дахин явахдаа иргэн н.Нямдорж гэх хүнээс 100 000 төгрөгөөр хонь авсан байгаа. Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа иргэний хэргийн журмаар өмгөөлөгчийн хөлс 400 000 төгрөг, сумаас наашаа ирэх зардал 71 300 төгрөг. 2015 оны намар 11 сард би хот руу орж куртикээ MAXMALL их дэлгүүрээс 200 000 төгрөгөөр, гутлаа Улаанбаатар их дэлгүүрээс 280 000 төгрөгөөр худалдаж авч байсан боловч тухайн үеийн куртик гуталны баримтууд байхгүй учраас тэр мөнгөө хасаад сүүлд нэмэгдсэн зардал болох 471 300 төгрөг нэмэгдээд нэхэмжилж байгаа. Нийт 3 670 260 төгрөг болж байгаа. Одоо куртик, гутлыг дахин өмсөх аргагүй болсон гэв.

Хариуцагч Д.Дэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Түмэндэмбэрэлийн Буянжаргалын нэхэмжилсэн 3 828 960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Т.Буянжаргал, Д.Дэмбэрэл бид 2 харилцан зодоон хийж, харилцан эрүүгийн хэрэг үүсгэж, хоёул хоёр биендээ хохирогчоор тогтоогдсон. Тус эрүүгийн хэрэгт Т.Буянжаргал өөрт учирсан хохирлоо бүрэн нэхэмжилж би барагдуулсан. Харин би өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй хүн чанар гаргаж байхад Т.Буянжаргал дахиад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн явдалд харамсаж байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад хохирогч Т.Буянжаргал нь өөрт учирсан хохирол болох нийт 3 000 000 төгрөгийн хохирлыг би барагдуулсан. Тус эрүүгийн хэрэгт би хохирогчоор тогтоогдсон бөгөөд хохирлоо нэхэмжлээгүй. Т.Буянжаргал нь үндэслэлгүйгээр хохирол нэхэмжилсэн, зардлын задаргаа байхгүй, зардлын баримтууд хуурамч, цаг хугацааны хувьд зөрчилтэй байсан. Иймд Т.Буянжаргалын нэхэмжилсэн 3 828 960 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Дэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3-р сарын 18-ны өдөр цэргийн баяр болж байсан. Тухайн өдөр би өөрөөсөө 6 насаар ах хүнтэй явж байсан. Тэр үед харанхуй байсан учраас надтай явж байсан хүн айлаа олохгүй андуураад нэг хаалга нүдсэн. Эхлээд нэг цохиход нэг хүн гарч ирээд дунд талын цоорхойгоор ордгийн гэж хэлэхээр нь би түрүүлээд цаад айл руу явсан. Надтай цуг явсан хүн эргэж очоод хаалгыг цохисон. Тэгсэн цаанаас 2 хүн гарч ирээд надтай хамт явж байсан хүнийг зодоод байсан учраас би очоод салгаад хамт явж байсан хүнээ очоод авах гээд хашаа руу дөнгөж ортол миний нүүрэн тус газар, хамар дайруулж төмрөөр ар нуруу руу цохиод авахаар нь би төмрийг нь булааж аваад газар унагаагаад дээрээс нь хоёр удаа цохисон. Тэр үед н.Галхүү гарч ирээд бид хоёрыг салгаад явуулсан. Маргааш нь би эмнэлэг дээр ирж хамраа үзүүлсэн. Эмнэлэгт хэвтэх гэсэн боловч манай эгч эмнэлэгт ажилладаг болохоороо аашилж загнаад хэвтүүлээгүй. Би энд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгч байхдаа хот руу ахтайгаа яриад ахыгаа дуудаж авчирч ирээд энэ хүнтэй ирж уулзуулсан. Тухайн үед ах энэ хүнтэй уулзаад тор дүүрэн юм, 550 000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ хүнийг 7 хоног хэвтэн эмчлүүлж байхад нь манай ах энэ хүн дээр хоёроос 3 удаа эргэж тойрсон. Тэгсэн энэ хүн Улаанбаатар хотод эгч дээрээ очиж эмчлүүлье гэхэд нь манай ах эндээс жийпэнд суулгаад авч явж “Гурван гал” эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед ах ресторанд оруулж, хоолонд оруулаад 2 500 000 төгрөгийн бэлнээр, ээжтэйгээ зардал хийгээрэй гэж 300 000 төгрөгийг өгсөн. Би эндээс өөрийн гэх мал идээ, сийлбэртэй 5 000 000 төгрөгийн гэрээ 500 000  төгрөг болгоод хямдхан зараад олсон мөнгөө бүгдийн өгөөд гар бариад, “Дахиж эмчилгээ хийлгэх шаардлагагүй юм уу, эмнэлэгт хэвтэхгүй юм уу?” гэсэн “Би одоо зүгээрээ эмнэлэгт хэвтэх шаардлагагүй” гэж хэлж байсан. Тэгээд аймагт ирээд манай эхнэр хүүхэд рүү залгаж дарамтлаад намайг ирж уулз, хаана байна гэж залгаад байна гэж надад хэлсэн. Би тухайн үед хөдөө байсан учраас   энэ хүн руу залгасан чинь “Чи намайг хотоос ирэхэд тосож авах ёстой байсан” гэж хэлж байсан. Би Т.Буянжаргалд төмрөөр цохиулж хамраа хугалуулчихаад хот руу явж хамрын мэс засалд 120 000 төгрөгөөр орсон. Тэр мөнгийг би өөрөөсөө гаргаж төлсөн. Цохиулснаас хойш миний толгой тархи өвдөөд, өөрөө эм тариа бүгдээ аваад явж байгаа. Энэ хүний ээж нь манай ангийн багш, манай ах, эгчийн багш хүн. Тэр ч утгаараа миний зүгээс энэ хүнд зодуулсан мөртлөө нэг ч төгрөг нэхэмжлээгүй байгаа гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Буянжаргал нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 3828960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 158700 төгрөгөөр багасгаж эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 3670260 төгрөг гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч Д.Дэмбэрэл нэхэмжлэгч Т.Буянжаргалд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3000000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч Т.Буянжаргалд учруулсан хохиролд 3 000 000 төгрөг хэрэг шалгагдах хугацаанд төлсөн, мөн бие биедээ харилцан гэмтэл учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч Т.Буянжаргалтай 2015 оны 03 сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Чандмань хорооллын 2-19 тоот хашаан дотор харилцан зодолдож Т.Буянжаргалын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 121 дугаартай актаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч Т.Буянжаргалд уг гэмтлийг учруулсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүлээн зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу хариуцагч Д.Дэмбэрэл нь нэхэмжлэгч Т.Буянжаргалын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Т.Буянжаргал нь хариуцагч Д.Дэмбэрэлийн учруулсан гэмтлийг эмчлүүлэхээр Улаанбаатар хотын Баянгол, Гурван гал, Мөнгөн гүүр гэх мэт эмнэлэгт оношлуулах, эмчлүүлэх, эм тарианд гаргасан зардлын баримтуудыг хавтаст хэрэгт өгснөөс дараахь зардлын баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байна. Үүнд:

-Баянгол эмнэлэгт мэдрэлийн үзлэгийн төлбөр 25000 төгрөг төлбөрийн баримт. Хх-7х.

-Мон-арго ХХК-с 132000 төгрөгийн эм авсан баримт. Хх-6х

-Мөнгөн гүүр эмнэлэгт гэмтэл согогийн эмчид үзүүлсэн 20000 төгрөгийн төлбөрийн баримт. Хх-13х

-Гурван гал эмнэлэгт 2015 оны 04 сарын 10-нд эмнэлгийн ор хоногийн төлбөр 1700660 төгрөг төлсөн төлбөрийн баримт. Хх-7х

-Нахиа импексээс 456080 төгрөгийн эм авсан баримт. Хх-12х

-Баянгол эмнэлэгт шээсний шинжилгээний төлбөр 5500 төгрөг төлсөн баримт. Хх-14х

-Баянгол эмнэлэгт цусны шинжилгээний төлбөр 15500 төгрөг төлсөн баримт. Хх-13х

-Баянгол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 84000 төгрөгийн төлбөр төлсөн баримт. Хх-13х

-Баянгол эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 445000 төгрөгийн баримт.хх-20х.

-Эм худалдан авч 337940 төгрөгийн төлбөр төлсөн баримт. Хх-10х

-Баянгол медикал зүү 700 төгрөг, 1400 төгрөг төлсөн баримт. Хх-21х.

-Монос эм 12000 төгрөгөөр авсан баримт. Хх-13х

-Гурван гал эмнэлэгт рентген зураг төлбөрт 30000 төгрөг төлсөн баримт. Хх-21х

-Амар арвижих ХХК-с 71000 төгрөгөөр эм худалдан авсан баримт. Хх-20х

-Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 300000 төгрөг төлсөн баримт / хх-38х/ / нийт дүн 3336780 төгрөг/.

Иймд нэхэмжлэгчийн эмчилгээний төлбөрт нотлох баримтаар нотлогдсон зардлыг хариуцагч Д.Дэмбэрэлээс гаргуулж нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгох нь зүйтэй байна

2. Хариуцагч Д.Дэмбэрэлийн хууль бус үйлдлийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахын тулд гаргасан Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаас бусад зардлыг Иргэний хуулийн ерөнхий 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т.Буянжаргалаас зарцуулсан өмгөөлөгчийн хөлс, замын зардал, эрүүгийн хэргийн архиваас баримт хуулбарлан авсан зардлын дараахь баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх тул

-шатахуун авахад зарцуулсан 99500 төгрөг, 19400 төгрөгийн баримтууд / хх-18х, 19х/, шүүх хуралдаанд шинээр өгсөн 37100 төгрөгийн шатахуун авсан баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шатахууны зардалд нийт 156000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

-өмгөөллийн үйлчилгээ авсан төлбөр 2015 оны 9 сарын 21-нд 300000 төгрөг, 2016 оны 06 сарын 03-нд 400000 төгрөг өмгөөлөгчид тушаасан 31, 11 дугаартай баримтууд нотлох баримтын шаардлага хангаж байх тул өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нэхэмжлэгчээс зарцуулсан нийт 700000 төгрөгийг хариуцагч Д.Дэмбэрэлээс гаргуулж Буянжаргалд олгох нь зүйтэй байна.

-Эрүүгийн хэргийн төв архивын салбар Архангай архиваас нотлох баримт хуулбарлан авахад гарсан зардал 10500 төгрөгийн төлбөр тушаасан баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул уг зардлыг мөн хариуцагч Д.Дэмбэрэлээс гаргуулж нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс бүрдүүлсэн 2015 оны 03 сарын 18-наас хойш гарсан зардлын нийт 4503580 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд хариуцагч Д.Дэмбэрэл нэхэмжлэгч Т.Буянжаргалд нийт 3000000 төгрөгийн төлбөр хохиролд төлсөн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Т.Буянжаргал хариуцагчийн өгсөн 3000000 төгрөгөөс гадна бусад гарсан 3670260 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна, нотлох баримтаа бүрдүүлж өгөхдөө гарсан бүх  зардлуудын боломжтой баримтуудаа бүрдүүлсэн гэж тайлбарласан болно.

Нэхэмжлэгчийн эрүүгийн хэргийн материалаас хуулбарлаж өгсөн нотлох баримт болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан нийт 4503580 төгрөгнөөс хариуцагчийн хохиролд төлсөн 3000000 төгрөгийг хасаж, хариуцагч Д.Дэмбэрэлээс 1503580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дараахь баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлээгүй болно.

            1.Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 242000 төгрөгийн баримт/хх-5х/ хуулбараар иргэний хэрэгт ирүүлсэн бөгөөд эрүүгийн 201503000151 тоот эрүүгийн хэргийг татаж баримтыг тулгахад хавтаст хэргийн 118-р хуудсанд авагдсан баримт эх баримт биш, баталгаажуулаагүй хуулбараас хуулбарласан.

2.Баянгол эмнэлэг гэсэн Голомт банкны АТМ машины 10000 төгрөгийн, 105000 төгрөгийн, 109500 төгрөгийн, баримт /хх-13х, 21х/-ны баримтууд нь ямар эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй.

3.20000 төгрөгөөр шатахуун авсан баримт /хх18х/, Жаст ойл шатахуун түгээх станцаас шатахуун авсан баримт -30000 төгрөг, /хх19х/, ник дундад бүс шатахуун 19400 төгрөгөөр авсан баримт /хх19х/-ууд огноо тодорхойгүй. 50000 төгрөгөөр АИ-92 бензин авсан баримт / хх-19х/ нь нэхэмжлэгч 30-38 АРХ улсын дугаартай машинд дизель түлш авсан баримтууд бүрдүүлж өгсөн байх бөгөөд Улаанбаатар хотоос АИ-92 бензин авсан баримт нэхэмжлэгчийн зардалд хамаарах эсэх нь эргэлзээтэй.

4. Шүүх хуралдаанд шинээр өгсөн Гүн зэгэстэй ХХК-с шатахуун авсан баримт Т-49БРА 16100 төгрөгийн үйлчилгээ авсан төлбөрийн баримт дээр 30-38 АРХ Буянжаргал 34200 төгрөгийн шатахуун авсан гэж давхарлаж бичсэн байх тул үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй

5. хх-ийн 16 хуудсанд авагдсан Нахиа импекс ХХК-с 250300 төгрөгөөр эм худалдан авсан баримтыг Т.Буянжаргалын дүү  Хишгээ авсан гэх боловч нэхэмжлэгч Т.Буянжаргалд зориулж авсан эсэх нь тогтоогдохгүй.

6. хх-ийн 13 хуудсанд авагдсан Гурван гал трейд ХХК-с 229000 төгрөгийн эм авсан баримт хэдийгээр нэхэмжлэгч Т.Буянжаргалын дүү Хишигжаргал авсан гэж байгаа боловч ямар нэртэй эм, хэнд авсан нь тодорхойгүй.

7. хх-ийн 18 хуудсанд авагдсан Улсын ерөнхий прокурорын газарт бичиг захидал явуулсан төлбөр 3740 төгрөг төлсөн баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зардал гэдэг нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас жүүс 5150 төгрөгөөр авсан /хх-21х/, аяга саван 9150 төгрөгөөр авсан /хх-20х/, 2 хонь 250000 төгрөгөөр худалдан авсан нь гэм хор учруулсантай шууд холбогдох зардал гэхээс илүү хүний өдөр тутмын хэвийн хэрэгцээнд авсан зүйлс байх учир гэм хорын хохирол төлбөрт тооцох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Оюунтөгс дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгохдоо: Нэхэмжлэгч эрүүл мэндээр хохирсон тул энэ мөнгийг өгөх нь зөв болов уу гэж бодож байна гэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Дэмбэрэлээс 1 503 580 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Буянжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 166 680 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Дэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 39 007 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН

                              ШҮҮГЧ                                          Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.БЯМБАСҮРЭН