Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг Маамуу төвийн хашаанд оршин суух Монгол овогт Лувсаншаравын Рэнцэндорж /РД:АЮ46082519/, Халх овогт Жамъяангийн Сумъяа /РД:АЮ47030807/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57 227 600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнханд, хариуцагч Л.Рэнцэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь 2014 оны 4-р сарын 18-ны өдөр Хас банктай 5001124561 тоот гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай шугамын зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2016 оны 4-р сарын 2-ны өдөр шугамын зээлийн төлбөр хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй 140 хоног хугацаа хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 7 215 600 төгрөг нийт 57 215 600 төгрөг. Манай банктай байгуулсан зээлийн гэрээ болон бусад бичиг баримтыг шүүхэд баримтаар өгөхөд нотариатаар гэрчлүүлсний хөлс 12 000 төгрөг, нийт 57 227 600 төгрөгийг Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нараас гаргуулж өгнө үү.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р багийн Маамуу худалдаа үйлчилгээний төв, Маамуу худалдаа үйлчилгээний төвд байрлах эзэмших эрхийн газар зэрэг барьцааны хөрөнгүүдээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 57 000 000 төгрөгийг  Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар авсан. Зээлийнхээ барьцаанд Маамуу худалдааны төвийг тавьсан. Манай байгууллагын зүгээс гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас хариуцагч талаас төлбөрийг барагдуулах хүсэлттэй байна гэв. 

Хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахдаа: Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь хүү Р.Батболдын хүсэлтээр аймгийн Хас банкинд 50 000 000 төгрөгийн шугамын зээл авах талаар материал бүрдүүлж өгсөн болно.

Шугамын зээлийн 50 000 000 төгрөгийг бид 2 аваагүй. Хүү Р.Батболд касснаас хүлээн авч Өгийнуур суманд барилгын засвар, угсралтын ажилд зарцуулсан гэж ойлгож байна.

Касснаас бэлэн мөнгийг хэн хүлээн авсан нь кассны баримтаар тодорхойлогдоно. Тухайн зээлийн эргэн төлөлтийг зээлийн мөнгийг хүлээн авч зарцуулсан хүү Р.Батболд хариуцан барагдуулах болно ... гэжээ.

Хариуцагч Л.Рэнцэндорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маамуу төв нь Ж.Сумъяа бид хоёрын нэр дээр, бидний эзэмшилд байдаг. Маамуу төвийг барьцаанд тавиад зээл авах гэрээ хийсэн.  Харин Ж.Сумъяа бид хоёр мөнгөө бол аваагүй. Банк нь дээр 50 000 000 төгрөгийг гарын үсэг зурж авсан хүн нь Р.Батболд. Энэ талаар кассын баримтад дээр бичигдсэн байх гэж бодож байна. Тийм учраас Р.Батболдыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч талаас намайг мөнгө авсан бол мөнгөө төл гэж шаардаж байсан. Би тэр мөнгийг аваагүй учраас төлөхгүй. Гэрээ хийж, гарын үсэг зурж 50 000 000 төгрөг авах боломжтой болсон асуудалд Ж.Сумъяа бид хоёр буруутай. Харин 50 000 000 төгрөгийг касс дээр очоод тоолж авсан хүн нь бид хоёр биш гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

“Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбар нь Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57 227 600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нар нь 50 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг мөнгийг өөрсдөө гардаж аваагүй, 57 227 600 төгрөгийг кассаас авсан Р.Батболд төлөх нь зүйтэй гэсэн мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

“Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбар нь Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нартай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 50 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт жилийн 21,60 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй 24 сарын хугацаатайгаар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Маамуу төв байрыг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч талд хадгалагдаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг 57 227 600 төгрөгийг шаардах эрхийн үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх баримтаа нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны явцад нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй учир уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 028 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

 

            МонголУлсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д зааснаар Хас банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Рэнцэндорж, Ж.Сумъяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 57 227 600 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн 7 дугаар зүйлийн7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 088 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН