Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 211

 

 

                                                           

 

 

 

 

 

2020          03          18                                2020/ШЦТ/211

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батмөнхийн М, Боржигон овгийн Энхтайваны Г нарт холбогдох эрүүгийн 1902003500181 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 9 дүгээр гудамж 108 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийг 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн,

-2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын 256 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Батмөнхийн М /РД:.............

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамж 488 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж явсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Энхтайваны Г /РД:................

Шүүгдэгч Э.Г, Б.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г нь Б.Мтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын орчим Төв аймаг Жаргалант сум руу явах замдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 605 грамм өвс гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамж, 0799 тоот хашаанд байрлах улаан өнгийн байшинд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн Э.Г нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр мөрдөн байцаах албаны хойд талын зогсоолд 11-80 УБС улсын дугаартай хар өнгийн “Марк Икс” /Магк X/ маркийн тээврийн хэрэгсэлд хуванцар савтай бор шаргал өнгийн 5 грамм нунтаг буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.М нь Э.Гтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын орчим Төв аймаг Жаргалант сум руу явах замдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 605 грамм өвс гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамж 0799 тоот хашаанд байрлах улаан өнгийн байшинд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 04 дүгээр сард Мтай хамт Төв аймгиийн Жаргалант сум руу хурдан морь авах зорилгоор явсан юм. Тухайн үед М замын хажууд ургаж байсан мансууруулах бодистой гэх ургамлыг эхэлж хараад түүж эхэлсэн. Тэгэхээр нь би хамт тэр ургамлаас түүсэн юм. М бид 2 хамт түүсэн ургамлаа эхэндээ Мын гэрт хадгалахаар очсон юм. Тэгсэн М гэрт нь хүн байсан болохоор Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 52- 799 тоот хашаанд нууж хадгалсан юм...” гэх /хх-ийн 67-68/,

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө төрсөн өдрөөр мансууруулах өвс хэрэглэсэн. Тэр өвсийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Гөөс гуйж авсан байсан. Би Гөөс жоохон хэмжээтэй өвс гуйж аваад өөрийн халаасанд хадгалж байсан. Тэгээд төрсөн өдрөөрөө Жигжид лагер дээр найз Номин-Очиртой хоёулаа байх үедээ гаргаж татсан. Тэгээд орой нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокед ороод дараа нь зочид буудалд орсон. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Номин-Очир бид хоёр өмнөх зочид буудлаасаа гараад хажуу талд нь байдаг “Эбо” нэртэй өөр зочид буудалд орсон. Тэгээд миний төрсөн өдрөөр ирээгүй найзууд маань ирж мэнд хүргэсэн. Тэгээд уулзаад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Би цагдаа нарт хэрэглэсэн өвсөө хэнээс авсан. Тэр өвс нь хаана байгааг бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Би Гөөс тэр мансууруулах өвсийг авсан ба Г тэр өвсөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастын Жаргалантын гудамжинд байдаг дугаарыг нь мэдэхгүй хашаанаас авч надад өгсөн юм. Би тэр өвсийг байгаа газрыг цагдаа нарт зааж өгсөн. Би тэр өвсийг мансууруулах өвс гэдгийг мэдэж байсан...” гэх /хх-ийн 65х/,

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр: “Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамж 0799 тоот хашаанд байрлах улаан өнгийн 1 давхар байшингийн хаалгаар ороод...цагаан өнгийн гялгар уут дотор бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгөтэй ургамал мэт зүйлийг хураан авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 6-9/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Тестний битүүмжлэлийг Э.Гд харуулан задалж, зориулалтын саванд 110 мл шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглахад...ТНС хэсгийн С түвшинд улаан зураас эерэг илэрсэн, ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Тестний битүүмжлэлийг Б.Мт харуулан задалж, зориулалтын саванд 110 мл шээсний дээж авч тестыг зааврын дагуу ашиглахад...ТНС хэсгийн С түвшинд улаан зураас эерэг илэрсэн, ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 16-17/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...Тээврийн хэрэгсэлд урд хэсэгт үзлэг хийхэд....хуванцар сав дотор бор шаргал өнгөтэй нунтаг зүйл байсныг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов... ” гэх /хх-ийн 18-19/,

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай “Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол /хх-ийн 4/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 2886 дугаартай дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн АL3478417 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, АТ3937474 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, АJ2980645 серийн дугаартай 10 төгрөгний мөнгөн дэвгсэрт бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, цагаан өнгийн хуванцар бор шаргал өнгийн нунтаг зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

Дельта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно.

Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй /хх-ийн 42-45/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2884 дугаартай дүгнэлтээр:

Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан №1 гэж хаягласан “Wellmart” гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, №3 гэж хаягласан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлд нь 22 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж хаягласан “Wellmart” гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж хаяглагдсан цэнхэр өнгийн гялгар ууттай бор шар, шаргал өнгийн ургамал мэт зүйл, №3 гэж хаяглагдсан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн

Дельта 9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг. /хх-ийн 47- 48/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №751.

Б.М нь  сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан  гэх баримт үгүй байна.

Одоо Б.М нь сэтгэцийн эмгэггүй байна.

Б.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Б.М нь мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №750

Э.Г нь  сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан  гэх баримт үгүй байна.

Одоо Б.М нь сэтгэцийн эмгэггүй байна.

Э.Г нь сэтгэцийн эмгэггүй байна.

Э.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

Э.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Э.Г нь мансуурах донтой, мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол.

№1 гэж хаягласан “Wellmart” гэсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, 544 грамм,

 №2 гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 37 грамм.

№3 гэж хаяглагдсан хогийн хутгуур дотроос хураан авсан бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 22 грамм,

11-80 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан

AL 3478417 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

АТ3937474 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

AJ2980645 серийн дугаартай эрмэг хэсэг нь харлаж түлэгдсэн нугалсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,

Хуйлсан баримтын цаас 1 ширхэг,

Харлаж түлэгдсэн тугалган цаас, дугтуй хэлбэртэй

Цагаан өнгийн хуванцар цавтай, 5 грамм жинтэй бор шаргал өнгийн нунтаг зүйлүүдийг эд мөрийн баримтаар тоотсугай гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28/,

Гэрч Б.Номин-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...2019 оны 05 дугаар сарын 03-ний өдөр М бид 2 өвс татсан нь шээсний шинжилгээгээр гарч ирсэн. Би тухайн үед Мын гаргаж ирсэн өвсийг хэлснийх нь дараа нь мансууруулах өвс, хууль бус хориотой гэдгийг мэдэж байсан боловч сонирхож үзэх гэж сорсон юм. Анх удаагаа сорж үзсэн болохоор хоолой хорсоод татаж чадахгүй байсан. Би 2 удаа сорж үзээд дахин сорж чадахгүй болохоор шууд хаячихсан юм. М бол зүгээр татаад байсан. Мын хоч нь Жоохноо гэдэг...тэр хашаанд очоод М нэг хүнтэй утсаар ярьж байгаад тэр хашаанд байсан эвдэрсэн машин дотроос тэр хашаанд байсан байшингийн түлхүүрийг авсан. Тэр утсаар ярьж байсан хүн нь байшингийн түлхүүрийг байгаа газрыг нь зааж өгсөн...Тэгээд М тэр байшин руу ганцаараа орсон. Би хашаан дотор ганцаараа сууж байсан. М байшин руу ороод 5 минут ч болоогүй байхад гаднаас тэр байшингийн эзэн гэх залуу орж ирээд миний барьсан пивыг харчихаад шууд уурлаж эхэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-37х/,

Гэрч О.Сүххуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Намайг гэрт очих үед Ононбат дөнгөж гэрлүүгээ орж байсан ба гэрийн хашаан дотор нэг танихгүй залуу зогсож байсан. Тэгээд гэрлүүгээ орсон чинь Жоохноо гэр дотор орчихсон хажуудаа 2.5 литрийн савлагаатай пиво тавьчихсан, тэр пивоноосоо өөртөө аягалаад сууж байсан. Тухайн үед би Жоохноод уурлаад гэрээс хөөж гаргасан. Харин Жоохноо миний төрсөн өдөр гэж хэлж байсан. Тухайн үед Жоохноо халамцуу байгаа юм шиг санагдсан. Тэгээд явсны дараа би Ононбатыг хогоо шүүрдчих гэж хэлээд гар утсаа оролдоод хэвтсэн. Ононбатыг хаагуур юу шүүрдсэн талаар хараагүй. Цагдаагийнхан гэрт очих үед хогийн хутгуур дотор байсан бор шаргал өнгийн өвсийг шүүрдсэн, хаанаас шүүрдсэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Э.Г нь Б.Мтай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын орчим Төв аймаг Жаргалант сум руу явах замдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 605 грамм өвс гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамж, 0799 тоот хашаанд байрлах улаан өнгийн байшинд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн Э.Г нь ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр мөрдөн байцаах албаны хойд талын зогсоолд 1180 УБС улсын дугаартай хар өнгийн Марк Икс /Магк X/ маркийн тээврийн хэрэгсэлд хуванцар савтай бор шаргал өнгийн 5 грамм нунтаг буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Б.М нь Э.Гтэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын орчим Төв аймаг Жаргалант сум руу явах замдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 605 грамм өвс гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 52 дугаар гудамж 0799 тоот хашаанд байрлах улаан өнгийн байшинд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Э.Г, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял тус тус оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 256 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны суллагдсан бөгөөд хяналт тогтоосон хугацаанд дахин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн тул өмнө өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 2 хоног,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 2 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.  

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан “Wellmart” гэсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, 544 грамм, №2 гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 37 грамм. №3 гэж хаяглагдсан хогийн хутгуур дотроос хураан авсан бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 22 грамм, Хуйлсан баримтын цаас 1 ширхэг, харлаж түлэгдсэн тугалган цаас, дугтуй хэлбэртэй цагаан өнгийн хуванцар цавтай, 5 грамм жинтэй бор шаргал өнгийн нунтаг зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

11-80 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан, AL 3478417 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АТ3937474 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AJ2980645 серийн дугаартай эрмэг хэсэг нь харлаж түлэгдсэн нугалсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг тус бүрийг Монгол Банкинд шилжүүлж,

Шүүгдэгч нар энэ хэрэгт бусдад төлөр төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтайваны Г, Боржигин овгийн Батмөнхийн М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 1 /нэг/ жил, Б.Мыг 1 /нэг/ жилийн  хугацаанд хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Мт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сар 5 хоногоор тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийн энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 2 хоног, шүүгдэгч Б.Мын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 2 хоног тус бүрийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж хаягласан “Wellmart” гэсэн цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, 544 грамм, №2 гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 37 грамм. №3 гэж хаяглагдсан хогийн хутгуур дотроос хураан авсан бор шаргал өнгийн ургамал мэт зүйл 22 грамм, Хуйлсан баримтын цаас 1 ширхэг, харлаж түлэгдсэн тугалган цаас, дугтуй хэлбэртэй цагаан өнгийн хуванцар савтай, 5 грамм жинтэй бор шаргал өнгийн нунтаг зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

11-80 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан, AL 3478417 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АТ3937474 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AJ2980645 серийн дугаартай ирмэг хэсэг нь харлаж түлэгдсэн нугалсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг тус бүрийг Монгол Банкинд шилжүүлсүгэй.

 

          7. Шүүгдэгч нар энэ хэрэгт бусдад төлөр төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Шүүгдэгч Э.Г, Б.М нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

        10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД