Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1220

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2016/01311/и

 

            Дархан уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч:  Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, Залуучуудын өргөн чөлөө, 1 тоотод байрлах Төрийн банкны Дархан-Уул салбарын хүсэлттэй,

            “М.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек, Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 10 сарын 13-ны өдөр М.Лхагвабаатартай №2563 тоот зээлийн гэрээг байгуулан 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. Дархан-Уул аймаг, Дархан сумын 5-р баг залуучууд, 3-26 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, харилцах утаснуудаа салгасан, эсвэл дуудаад авдаггүй, холбогдох боломжгүй байдаг бөгөөд санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийж байна. Түүний эхнэр О.Оюун-Эрдэнэ нь уг зээлийн хамтран хариуцагч юм. Иймд М.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү” гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар нь М.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

М.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, Залуучуудын гудамж, 3-26 тоот хаягт бүртгэлтэй байсан бөгөөд одоо уг хаягтаа байхгүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасны дагуу Төрийн банкны Дархан-Уул салбар нь тус шүүхэд М.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Залуучууд, 3-26 тоотод оршин сууж байсан гах Цогнууд овогт Мөнхцэцэгийн Лхагвабаатар /РД: ТК85092512/, Боржигон овогтой Оюуны Оюун-Эрдэнэ /РД: ТЯ88091003/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Цогтнууд овогт Мөнхцэцэгийн Лхагвабаатар /РД:ТК85092512/, Боржигон овогтой Оюуны Оюун-Эрдэнэ /РД:ТЯ88091003/ нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            4. Ц.Лхагвабаатар, О.Оюун-Эрдэнэ нарын хаана оршин сууж байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Төрийн банкны Дархан-Уул салбар /утас:99931868, 99103076/-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

            5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ОЮУНЦЭЦЭГ