Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/61

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, Д.Б

Шүүгдэгч: Б.Б, Б.Ж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Б, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Ж нарт холбогдох ,,,тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын ...............гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Бн Б/РД:АЖ............/ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .................гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Бын Ж/РД:АЖ..............8/ 

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд иргэн Б.Пын хашаанд байсан иргэн Д.Агийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайлж 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 02 тоот байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн А.Угийн бугын арьсан хос гутал хулгайлж, иргэн А.Уд 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 

  Шүүгдэгч Б.Б, Б.Ж нар бүлэглэн  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Ц.Аийн 2 тооны гүүг хулгайлж 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Шүүгдэгч Б.Бгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Д.Агийн загал морийг хулгайлж авсан. Мөн годон гутлыг авсан. Ц.Аийн 2 адууг авсан...” гэх мэдүүлэг,  

* Шүүгдэгч Б.Жын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын дундуур Б.Б над руу яриад Жааяа ахаа би 2 адуу зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за аваад ир гээд авсан. Би тухайн үед нь хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Тэгээд тууж авч ирээд гаргасан...” гэх мэдүүлэг

 

*Эрүүгийн 191200092005 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

*Хохирогч Д.Агийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд байх иргэн Б.Пын хашаанд байх гэрийнхээ баруун талд хашаанаас Загал халиун морио уяаад орхисон байсан. Тухайн өдөр шөнө 24 цагийн үед Загал халиун мориндоо өвс тавьж өгөөд гэртээ орсон дахин шөнийн 01 цагийн орчим гэрээс гарч бие зассан чинь загал халиун морь уяатай байсан газраа байхгүй байсан. Тэгээд цулбууран алдуураад сул хашаан дотор байгаа байх гээд гар чийдэн тусгаж хайсан боловч олдоогүй тул Өгийнуур сумын цагдаад мэдэгдээд хамтарч миний алдсан загал морийг хайсан шөнө салхитай цас ороогүй газар хар байсан тул мөр юу ч байгаагүй. Цагдаагийн хамтаар эргүүл хийж байтал Өгийнуур сумын төвд шөнийн 02 цагийн үед Орхон голоор хөх өнгийн портер машин орж ирсэн бид хэсэг дагаж явтал Б.Жийн хадам ээж Ч.Эийн гадаа уг машин зогсож кабин дотроос Б.Б ганцаараа бууж ирэхээр нь цагдаад шалгахад Б Б сандарсан байдалтай байсан. Тухайн үед цагдаа Б.Бг дагуулаад гэрт нь очтол миний хулгайд алдсан адууг Б.Б малынхаа өвөлжөөн дотор уясан байсан. Малын өвөлжөөний ард их хөлөрсөн байдалтай сартай саарал зүсмийн морь уяаатай байсан. Ингэж цагдаагийн дэмжлэг хүчээр алдсан морио цаг алдалгүй олж авсан. Миний хувьд Загал халиун морио Төв аймгийн Жаргалант сумын харъяат Лхагвасүрэн гэх хүн хурдан морьд манай суманд ирж арилжаалж байхад 2018 оны 11 сарын 10-ны үед 2.500.000 төгрөгөөр худалдаж аваад хашаандаа сумын төвд тэжээж байсан. Урьд нь Төв аймагт ямар наадмаар хурдалж, ямар амжилт гаргаж байсанг мэдэхгүй. Б.Б 2018 оны 11 сарын 28-ны өдөр 19 цагийн орчим манай хашаанд орж ирээд гэрт оролгүй гараад явсан, ганцаараа явж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй шуурхай алдсан адуугаа бүрэн бүтэн олж авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 17-19 дүгээр тал/, 

 

* Гэрч Б.Жын өгсөн:

“...Миний хувьд 2018 оны 11 сарын 28-ны өдөр орой 21 цагийн орчим Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд Тамир хороололд байх хадам ээж Ч.Эийн гэрт эхнэр С.Хын хамт байхад гаднаас Б.Б ганцаараа морьтой хадам ээж Ч.Эийн хашаанд орж ирээд хашаан дотор морио оруулж уясан. Над дээр ирэхдээ Б.Б нэг сав 2.5 литрийн Нийслэл пивотой орж ирсэн.  Б.Б бид хоёр уг пиво хувааж уусан хадам ээж Ч.Эийн гэрт авдарт байсан Нийслэл пивийг авдараас манай хадам ээж Ч.Э надад гаргаж өгсөн. Б.Б бид хоёр уг пивийг хувааж уусан шөнийн 24 цаг өнгөрч байхад Б.Б надтай хууч хөөрч байгаад манай хадам ээж  Ч.Эрдэнэцэцгийн гэрээс гараад морио унаад явсан хаашаа явсаныг би мэдэхгүй...’’гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

*Гэрч Ж.Хгийн өгсөн:

“...Манайх 2018 оны намар адуу мал алдаж байгаагүй намар 10-р сард мөн адуу мал алдаж байгаагүй. Манайх нийт 100 гаран адуутай. Өөрийн адуунаас 2 тооны даага аваачиж зарсан зүсийн би сайн мэдэхгүй хэдээр зарсан талаар миний хувьд мэдэх зүйл байхгүй. 2018 оны 11 сарын 29-ний шөнө 02 цагийн багцаа намайг гэртээ ганцаараа унтаж байхад Б.Б гэрт орж ирээд морины эмээлээ оруулж ирж тавиад машины түлхүүрээ аваад гарах гэж байхад би чи чинь шөнө хаачих гээд байгаа юм бэ? гэж асуухад сумын төвөөс мотоциклио асаагаад ирье гээд машинаа асаагаад гарсан хулгайн адуу авчирсан талаар өглөө мэдсэн 2018 оны 11 сарын 29-ний өглөө 09 цагийн үед босоод гэрээс гарахад загал халиун морь малын өвөлжөөнд уяатай байсан. Нөхөр Г.Б 2018 оны 11-р сарын 28-ны өдөр өглөө 11-цагийн орчим Өгийнуур сумын төв явганаар орсон манай гэрээс сумын төв ойрхон 2018 оны 11-р сарын 28-ны өдөр Г.Б гэртээ хоноогүй би гэртээ ганцаараа хоносон. Манай хүүд найз гэх хүн байхгүй Б.Жтай намраас хойш найзлаад байгаа Б.Ж миний хүүг архи пиво уулгаад байгаа юм урьд нь манай хүү Б.Б гэрээс гараад байдаггүй байсан, сүүлийн үед Б.Жтай нийлээд гэрээсээ хонуут гардаг болсон...’’гэх мэдүүлэг/хх¬¬¬-¬ийн 25-27 дугаар тал/, 

 

*Гэрч А.Гын өгсөн:

“...Манайх Өгийнуур сумын төвд Зэгстэй багт байдаг. Б.Пын хашаанд гэр барин намар буусан манай нөхөр Д.А 2018 оны намар 11-р сарын эхээр хурдан адуу наймаалцаж яваа гээд Төв аймгийн Жаргалант сумын харъяат Л гэх хүнээс хурдан удмын Загал халиун морийг 2,500,000 төгрөгөөр манай нөхөр Д.А худалдаж авсан. Уг Загал халиун морийг Өгийнуур сумын төвд хашаандаа тэжээж байсан 2018 оны 11-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө хашаанд хашаанаас уяатай байхад нь хулгай авсан нь үнэн. Тэр алдсан шөнөдөө хурдан удмын Загал халиун морио хулгайд алдсан талаар Өгийнуур сумын цагдаад яаралтай мэдэгдсэн шуурхай ажиллаж алдсан Загал халиун морийг минь олж өгсөн. Б.Бг би танина манай гэрээр орж гардаггүй...’’гэх мэдүүлэг/хх¬-и鬬¬¬¬н 29-30 дугаар тал/, 

 

*Гэрч Б.Пын өгсөн: 

“...Манай Өгийнуур сумын төвийн Зэгстэй багт байдаг хашаанд Д.А гэр барьж эхнэр хүүхдийн хамт амьдардаг манай хашааны баруун талд гэрээ барсан. Манай хашаанд байдаг Д.А Загал халиун зүсмийн морийг авчираад 10 гаран хонож байсан. Хашаан доторх өвсийг идүүлж усалж тэжээж байсан. Тэгтэл 2018 оны 10-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө уг морь алга болсон. Алга болох шөнө 23 цагийн орчим сумын цагдаагийн хүүхдийн толгой барьж өгчихөөд цагдаагаар гэртээ машинаар хүргүүлэхэд уг загал халиун морь хашаанаас уяатай байсан. Би хашааны хаалгаа хаагаад хаалгаа жижиг чулуугаар дарж дотроосоо хаасан шөнийн 01 цагийн орчим Д.Агийн эхнэр А.Г манай гэрт орж ирээд хашаанаас уяатай байсан морь байхгүй байна гэсээр орж ирсэн. Би А.Гд намайг орж ирэхэд морь чинь уяатай байсан гэж хэлсэн миний хувьд тэр үед гэрээсээ гарч алдсан морийг хайлцаагүй.  Д.А 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэж манай гэрт ярьж байсан өөр зүйл мэдэхгүй.  Манай хүү Б.Ж орж ирээгүй харин Б.Б манай гэрт орой 20 цагийн үед Д.Аг асуугаад гарсан Б.Б ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/ 

 

*Яллагдагч Б.Бгийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Д.Агийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайсан үнэн. Би Өгийнуур сум орж өөрийн найз Б.Жтай уулзсан юм. Тэгээд Б.Жын саахалт айл Д.Аийн хашаан дотор өөрийн унаж явсан саарал зүсмийн морио уячихаад Б.Жынд орсон. Тэгээд би Б.Жынд орохдоо нэг сав 2.5 литрийн нийслэл пивотой ороод түүнийгээ уучихаад Б.Жтай хамт гарч дэлгүүр орж дэлгүүрээс нэг сав 2.5 литрийн нийслэл пиво, нэг шил 0.5 граммын архи аваад түүнийгээ Б.Жын гэрт очиж уугаад ууж дуусчихаад 24 цагийн орчим Б.Жыхаас гараад Д.Агийн хашаанд уясан морин дээр очоод Д.Агийн уяатай байсан загал халиун зүсмийн морийг өөрийн унаж явсан саарал зүсмийн морьтой хамт хашаанаас хөтөлж гарсан. Тэгээд би өөрийн Өгийнуур нуур сумын Орхон баг голын урд байх гэртээ хөтөлж ирээд малынхаа хашаанд уячихаад гэртээ орж өөрийн 24-81 АРА улсын дугаартай машины түлхүүрээ аваад Өгийнуур сум ороод Б.Жын гэрийн гадаа очтол цагдаад баригдсан. Би тухайн үед их согтоогүй байсан. Надад ямар нэгэн санаа бодол байгаагүй Д.Аийн эзэмшлийн загал халиун зүсмийн морь нь уяатай байхаар нь аваад явсан. Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. Тухайн морийг алж мөнгө болгох гэсэн санаа бодол байгаагүй. Хэрвээ алж мөнгө олох гэж байсан бол би гэртээ авч ирэхгүй өөр газар нуух байсан. Би өөрөө хэргээ сайн дураараа очиж илчлэх гээд Өгийнуур сум өөрийн машинтайгаа ороод Б.Жын гадаа иртэл цагдаа нар хүрээд ирсэн. Би нэгэнтэй хашаан дотроос нь аваад явчихсан болохоор буцаж оруулахаас айгаад өөрийн хашаан дотор авчирч уясан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-54 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 275 дугаартай: 

“...1 тооны тарган морины үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34 дүгээр тал/, 

*Хохирогч Ц.Аийн өгсөн: 

“...2018 оны 10 сарын эхэн үед Өгийнуур сумын Орхон багийн Арал гэх газраас 2 тооны хээр зүсмийн гүүгээ алдсан. Тухайн үед миний бие хадланд Өгий багийн нутаг руу явсан байсан.  Тэр хойгуур миний адуун дотроос 2 гүүг минь аваад явсан байсан. Би алдсан 2 гүүгээ Тоглох Дойт багийн нутгаар эрж хайсан боловч олдоогүй бэлчээр хөөгөөд юм уу азрага хураагаад явчихлаа гээд тухайн үед Өгийнуур сумын цагдаад юмыг яаж мэдхэв гээд тэмдэглүүлсэн.  2018 оны 11-р сарын 30-ны өдөр сумын цагдаа над руу утсаар залгаад таны алдсан 2 тооны адууг олчихлоо гэж ярьсан тэгээд одоо мэдүүлэг өгч байна. Хэнийг ч сэжиглэж байгаагүй азрага хураагаад явчихлаа гэж бодож байсан. Миний алдсан 2 тооны гүү хоёулаа хээр зүсмийн гүүнүүд нэг гүүг тамгагүй нэг хээр зүсмийн гүүн сайн анзаарч харвал ширээтэй загасан тамгатай ялаа идээд яршаад  эдгэрсэн соривтой хоёулаа им байхгүй өөр содон шинж байхгүй. Миний 2 гүүний орыг өгчихвөл болоо гүүг гүүгээр өгчихвөл болно өөр надад гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-88 дугаар тал/ 

 

*Гэрч У.Ойн өгсөн: 

“...Манайх Өгийнуур сумын Орхон багийн Арал гэх газраас 2018-оны 10-р сарын эхэн үед 2 тооны хээр зүсмийн гүүгээ бэлчээрээс алдсан. Тухайн үед манай нөхөр хадланд явсан байсан. Би гэртээ байсан 2 гүү алдсан талаараа нөхөртөө хэлсэн. Нөхөр маань ирээд алдсан хоёр гүүгээ Тоглох Дойт багаар эрж хайгаад олоогүй ирсэн. Азрага хураагаад адуунаас нь тасдаад өөр айлын адуутай аваад явсан байх гэж бодсон. Тэгтэл 2018 оны 11-р сарын 29-нд хэсгийн төлөөлөгч утсаар манай адууг олсон талаар хэлсэн. Б.Б манай гэрээр 2018-оны 10-р сарын 12, 13-ны үеэр ирсэн. Б.Б мотоцикльтой ирсэн дахин ирээгүй. 2018-оны 12-р сарын 02-ны өдөр өдрийн 12 цагийн үед манайд ирээд Б.Ж хохиролд Б.Б танд 2 адуу авчирч өгсөн үү? намайг болон Б.Бг уучлаарай гээд гэрт ирч уучлал гуйгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92, 118-120 дугаар тал/ 

 

*Гэрч С.Хын өгсөн: 

“...Манай Өгийнуур сумын төвийн Зэгстэй багт байдаг хашаанд Орхон багийн харъяат Б.Б 2 адуу шөнө авчирч өгсөн. Б.Б манай нөхөр Б.Жт зарах гэж байгаа адуу гээд авчирч өгсөн. 2018 оны 10-р сарын дундуур орчим шөнийн 21 цагийн орчим хээр зүсмийн 2 адуу байсан. Тэр шөнөдөө хуучин бетонон барилга манай хашаанд байдаг тэр дотор оруулж Б.Бгийн авчирч өгсөн 2 адууг төхөөрч янзалсан, унагсан хойно нь хадам ээж Б.Пунцагдуламын хамтаар орж уг 2 адууны гэдсийг гэртээ оруулж янзалсан. Б.Бд авчирч өгсөн 2 зээрд морийг нь нийтэд нь 800,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгийг нь удаагүй хэд хоногийн дараа Улаанбаатар хотод Б.Б СХД-ийн Орчлон хорооллын гадаа ирээд Б.Б над руу утсаар залгаж надаас бэлнээр 200,000 төгрөг авсан. Дараа нь Б.Бгийн төрсөн ээж Ж.Хд би өөрийн 5135422849 тоот данснаас мобайлдож 350,000 төгрөг Ж.Хгийн данс руу явуулсан. Б.Бгийн төрсөн ээж Ж.Х над руу утсаар ярьж Б.Бд 2 малчны тамга захих гэсэн юм гэж ярьсан. Би 40,000 төгрөгөөр Улаанбаатар хотод байхдаа Б.Бд малчны тамга хийж өгсөн уг тамгыг Б.Бгийн ээж ирж надаас  авсан. Хээр зүсмийн 2 тооны адууны махыг Улаанбаатар хотын Эмээлт захад зарсан адуу гаргасан шөнөдөө Улаанбаатар хот руу мах толгой арьсыг нь авч явсан. Миний хувьд Б.Бгийн манай гэрт шөнийн цагаар авчирч өгсөн. Хээр зүсмийн 2 тооны адууг тухайн үед авч ирэхэд би хулгайн адуу гэж мэдээгүй. Яг нядлах гэж байхад хулгайн адуу гэдгийг мэдсэн. Тэр даруй би Б.Бгаас хулгайх юм бол авахаа боль гэхэд Б.Б надад миний мэдлийн адуу би мэдэж байгаа төхөөр гэсэн. Тэгээд төхөөрсөн хадам ээж бид хоёр гэдсийг нь арилгасан. Авираа гэж хүний адууг хулгайлсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 96-98 дугаар тал/ 

 

* Гэрч Ж.Хгийн дахин өгсөн:

“...С.Х миний гар утас руу залгаад дансаа өгөөч таны данс руу мөнгө хийх гэсэн юм гэхээр нь би өөрийн 5139020092 дансаа өгсөн. Тэгээд миний данс руу С.Хд 250.000 төгрөг шилжүүлсэн. Би яг ямар учиртай мөнгө өгсөнг мэдээгүй. Харин сүүлд С.Х надад Б.Бгийн мөнгө байгаа юм таны данс руу хийчихье гэсэн. Би өөрийн төрсөн хүүхэд Б.Бг хулгай хийснийг нь мэдээгүй. Харин сүүлд цагдаагаас дуудаж надаас мэдүүлэх авахад нь мэдсэн. Тухайн үед нь би асуугаагүй. Харин сүүлд нь С.Хаас асуухад Б.Б манайд 2 тооны адуу зарсан. Тэгээд үлдэгдэл 250.000 төгрөгийг таны данс руу хийж байга юм шүү гэсэн. Би хүнд өртэй байсан бөгөөд тухайн 250.000 төгрөгийг өрөндөө өгсөн. Хэрэв би тухайн мөнгийг хулгайн адууны мөнгө гэсэн бол хэрэглэхгүй байх байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 47-48 дугаар тал/ 

 

*Гэрч С.Хын дахин өгсөн:

  “...Манай нөхөр Б.Жтай Б.Б утсаар яриад 2 тооны адуу зарах гэсэн юм гэж ярьж байсан бөгөөд тэгсэн Б.Б 2 тооны адуу манай хашаанд хөтлөөд ирсэн. Би Б.Бгийн хөтөлж ирсэн хоёр тооны адууг хулгай адуу гэдгийг нь мэдээгүй байсан. Харин сүүлд намайг Өгийнуур сумын цагдаа дуудаж надаас мэдүүлэг авахад нь Б.Бг манай хашаанд авчирсан 2 тооны адууг хулгай хийсэн гэдгийг нь мэдсэн юм. Би малын гэдэс дотор арилгаж чадахгүй. Харин Б.Пунсагдулам тухайн хоёр тооны адууны гэдсийг арилгаж өөрөө авсан юм. Харин Б.Пунсагдулам намайг хамт тухайн 2 тооны адууны гэдсийг арилгасан гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Намайг малын гэдэс арилгаж чадахгүй гэдгийг манай гэр бүлийн хүмүүс бүгд мэднэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,

*Яллагдагч Б.Бгийн өгсөн: 

“...2018 оны 10 дугаар сарын дундуур байх тухайн өдрийн он сарыг сайн санахгүй байна. Архангай аймгийн Өгийнуур сумын Арал гэх газар оршин суудаг Ц.А гэх айлын эзэмшлийн адууг хашаан дотор хийж байгаад 2 хамгийн тарган гүүг нь барьж авч үлдээд хашаанаас адууг гаргаад нөгөө 2 тооны адуугаа хашаан дотор уячихаад Б.Жын гар утас руу залгаад адуу авах уу 2 тооны адуу зарна гэхэд Б.Ж авна гэхээр нь би Архангай аймгийн Өгийнуур суманд очиж Б.Жын гадаа 2 тооны гүүгээ хөтөлж очсон. Тэгээд Б.Жтай нэг адууг нь 400.000 төгрөгөөр үнэлж 2 адуугаа 800.000 төгрөгөөр зарахаар тохирч Б.Ж бид миний авчирсан 2 тооны адууг нядалсан. Надад мөнгөний хэрэг гараад аав, ээжээс мөнгө авах гэхээр айгаад Ц.Аийн адуунаас 2 тооны адуу хулгай хийсэн. Б.Ж бид хоёр нялдалсан харин сүүлд нь Б.Жын ээж Б.Пунцагдулам гэдэс гүзээг нь арилгасан. С.Х оролцоогүй. 2 бор хээр зүсмийн адуу байсан. Им тамгийг нь сайн анзааргүй. Нас гүйцсэн хоёр тооны гүү байсан. Би хулгай хийхдээ ганцаараа үйлдсэн. Харин Б.Жд зарахдаа Б.Ж бид хоёр нядалсан. Харин би өөрийнхөө адуунаас зарж байгаан гэж Б.Жт хэлсэн. Тухайн үед нь талыг нь аваад сүүлд нь гүйцээж авсан. Адууг нь хөөж явж байгаад саравч таарахаар нь тэнд хийж байгаад барьж авсан. Би өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Би Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон баг Арал гэх газар оршин суудаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 182-185 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 274 дугаартай: 

“...2 тооны тарган гүүний үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын байдлаар 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 127 дугаар тал/, 

 

*Хохирогч А.Угийн өгсөн: 

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 48 дугаар байрны 02 тоотод байх өөрийн гэрээсээ өөрийн өмчлөлийн цаа бугын годон гутал хулгайд алдсан. Тухайн үед манай гэрт хүн орж ирэх ёстой байсан. Ингээд өөрийн гутлаа хулгайд алдсан. Сүүлд нь тухайн хүнийг өөрөө хөөцөлдөж байгаад олж авсан бөгөөд гутлаа эргүүлэн авсан. Уг хүн нь Өгийнуур сумын харьяат Бгийн Б гэх залуу байна лээ. Ингээд сүүлд нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний гутал цаа бугын арьсаар хийгдсэн бор саарал өнгөтэй 2018 оны 08 дугаар сард шинээр нь Улаанбаатар хотоос 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Байнга өмсөөд байдаггүй. Их хүйтэн үед л өмсдөг учраас хуучирч муудаагүй байсан. Би өөрийн гутлыг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Хяналтын камерын бичлэгт Б.Б хүн миний гутлыг өвөртөө хийгээд гарч ирж байгаа нь үлдсэн байна лээ. Би камерын бичлэгийг нь хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгнө. Өөр ямар нэгэн зүйл хулгайд алдагдаагүй. Гэрийн үүд хэсэгт байсан гутлыг манай гэрт орж ирээд хулгайлсан байсан. Би өөрөө ганцаараа унтлагын өрөөндөө юм хийж байсан. Тэгээд ирэх ёстой байсан хүн маань ч ирээгүй. Энэ асуудлыг надаас өөр хүн мэдэхгүй. Би өөрийн эд зүйлийг Б.Бгаас авсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 246-248 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2019 оны 01 сарын 26-ны өдрийн 28 дугаартай: 

“...2018 оны 08 сараас эхлэн өмсөж ашиглаж байгаа цаа бугын арьсаар хийсэн бор саарал өнгийн өвлийн гуталны үнэлгээг 2019 оны 01 сарын байдлаар 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 127 дугаар тал/, 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 211, 59 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд иргэн Д.Агийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайд алдагдаж, 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 02 тоотоос иргэн А.Угийн бугын арьсан хос гутал хулгайд алдагдаж, иргэн А.Уд 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Ц.Аийн 2 тооны гүү хулгайд алдагдаж, 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд иргэн Б.Пын хашаанд байсан иргэн Д.Агийн эзэмшлийн Загал халиун зүсмийн 1 тооны морь хулгайлж 750.000/долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Агийн”...Тухайн өдөр шөнө 24 цагийн үед Загал халиун мориндоо өвс тавьж өгөөд гэртээ орсон дахин шөнийн 01 цагийн орчим гэрээс гарч бие зассан чинь загал халиун морь уяатай байсан газраа байхгүй байсан. Цагдаагийн хамтаар эргүүл хийж байтал Өгийнуур сумын төвд шөнийн 02 цагийн үед Орхон голоор хөх өнгийн портер машин орж ирсэн бид хэсэг дагаж явтал Б.Жийн хадам ээж Ч.Эийн гадаа уг машин зогсож кабин дотроос Б.Б ганцаараа бууж ирэхээр нь цагдаад шалгахад Б Б сандарсан байдалтай байсан. Тухайн үед цагдаа Б.Бг дагуулаад гэрт нь очтол миний хулгайд алдсан адууг Б.Б малынхаа өвөлжөөн дотор уясан байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Гын”...Төв аймгийн Жаргалант сумын харъяат Л гэх хүнээс хурдан удмын Загал халиун морийг 2,500,000 төгрөгөөр манай нөхөр Д.А худалдаж авсан. Уг Загал халиун морийг Өгийнуур сумын төвд хашаандаа тэжээж байсан 2018 оны 11-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө хашаанд хашаанаас уяатай байхад нь хулгай авсан нь үнэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 275 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 02 тоот байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн А.Угийн бугын арьсан хос гутал хулгайлж, иргэн А.Уд 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Угийн”...Би 2019 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 48 дугаар байрны 02 тоотод байх өөрийн гэрээсээ өөрийн өмчлөлийн цаа бугын годон гутал хулгайд алдсан. Тухайн үед манай гэрт хүн орж ирэх ёстой байсан. Сүүлд нь тухайн хүнийг өөрөө хөөцөлдөж байгаад олж авсан бөгөөд гутлаа эргүүлэн авсан. Уг хүн нь Өгийнуур сумын харьяат Бгийн Б гэх залуу байна лээ...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2019 оны 01 сарын 26-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Б   2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн төвд хашаанд байсан иргэн Ц.Аийн 2 тооны гүүг хулгайлж 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Аийн”...2018 оны 10 сарын эхэн үед Өгийнуур сумын Орхон багийн Арал гэх газраас 2 тооны хээр зүсмийн гүүгээ алдсан. Миний алдсан 2 тооны гүү хоёулаа хээр зүсмийн гүүнүүд нэг гүүг тамгагүй нэг хээр зүсмийн гүүн сайн анзаарч харвал ширээтэй загасан тамгатай ялаа идээд яршаад  эдгэрсэн соривтой хоёулаа им байхгүй өөр содон шинж байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Пын”...Манай Өгийнуур сумын төвийн Зэгстэй багт байдаг хашаанд Орхон багийн харъяат Б.Б 2 адуу шөнө авчирч өгсөн, би тэр үед гэртээ байсан.  Уг 2 адууг авчирч өгөхдөө Б.Б ганцаараа морьтой ирсэн манай хашаанд тэр шөнөдөө хуучин бетонон барилга дотор оруулж Б.Бгийн авчирч өгсөн 2 адууг төхөөрч янзалсан унагасан хойно нь хуучин бетонон барилга дотор орж бэр С.Х бид хоёр гэдсийг нь арилгасан миний хувьд настай хүн үнэнээ мэдүүлье: Б.Бгийн манай хашаанд манай хүргэнд авчирч өгсөн 2 тооны хээр адууг төхөөрч янзалж гэдсийг нь арилгаж дууссаны дараа би хулгайн адуу гэдгийг мэдсэн, үүнээс өмнө дээрх 2 адуу амьд байхад нь хулгай адуу гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Хын”... Манай Өгийнуур сумын төвийн Зэгстэй багт байдаг хашаанд Орхон багийн харъяат Б.Б 2 адуу шөнө авчирч өгсөн. Б.Б манай нөхөр Б.Жт зарах гэж байгаа адуу гээд авчирч өгсөн. 2018 оны 10-р сарын дундуур орчим шөнийн 21 цагийн орчим хээр зүсмийн 2 адуу байсан. Тэр шөнөдөө хуучин бетонон барилга манай хашаанд байдаг тэр дотор оруулж Б.Бгийн авчирч өгсөн 2 адууг төхөөрч янзалсан, унагасан хойно нь хадам ээж Б.Пунцагдуламын хамтаар орж уг 2 адууны гэдсийг гэртээ оруулж янзалсан. Миний хувьд Б.Бгийн манай гэрт шөнийн цагаар авчирч өгсөн хээр зүсмийн 2 тооны адууг тухайн үед авч ирэхэд би хулгайн адуу гэж мэдээгүй. Яг нядлах гэж байхад хулгайн адуу гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт, зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бгийн бусдын малыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн,  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.  

шүүгдэгч Б.Ж нь Бгийн авч ирсэн 2 тооны адууг хулгай адуу болохыг мэдсээр байж авсан болох нь гэрч Б.Пын “... Уг 2 адууг авчирч өгөхдөө Б.Б ганцаараа морьтой ирсэн, манай хашаанд тэр шөнөдөө хуучин бетонон барилга дотор оруулж Б.Бгийн авчирч өгсөн 2 адууг төхөөрч янзалсан унагасан хойно нь хуучин бетонон барилга дотор орж бэр С.Х бид хоёр гэдсийг нь арилгасан. Б.Бгийн манай хашаанд Б.Жт авчирч өгсөн 2 тооны хээр адууг төхөөрч янзалж гэдсийг нь арилгаж дууссаны дараа би хулгайн адуу гэдгийг мэдсэн, үүнээс өмнө дээрх 2 адуу амьд байхад нь хулгай адуу гэдгийг мэдээгүй. Б.Бгийн авчирч өгсөн 2 зээрд морины толгой мах ширийг манай хүү Б.Ж бэр С.Х нар тэр шөнөдөө Улаанбаатар хот руу аваад явсан. Миний хувьд Б.Б болон өөрийн хүү бэрдээ яах гэж та нар толгойгоо ороосон зүйл хийж байгаа юм бэ? гэж тухайн үед хэлсэн өөр зүйл хэлээгүй бүгд миний үгэнд ороогүй...гэх мэдүүлэг, гэрч С.Хын “...Б.Б манай нөхөр Б.Жт зарах гэж байгаа адуу гээд авчирч өгсөн. 2018 оны 10-р сарын дундуур орчим шөнийн 21 цагийн орчим хээр зүсмийн 2 адуу байсан. Тэр шөнөдөө хуучин бетонон барилга манай хашаанд байдаг тэр дотор оруулж Б.Бгийн авчирч өгсөн 2 адууг төхөөрч янзалсан, Миний хувьд Б.Бгийн манай гэрт шөнийн цагаар авчирч өгсөн хээр зүсмийн 2 тооны адууг тухайн үед авч ирэхэд би хулгайн адуу гэж мэдээгүй. Яг нядлах гэж байхад хулгайн адуу гэдгийг мэдсэн....” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. 

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Б.Ж нь Б.Бтай бүлэглэн бусдын малыг хулгайлсан, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, зохион байгуулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна, Харин шүүгдэгч  Б.Ж нь  Б.Бгийн 2018 оны 10 сарын 10-ны өдөр авч ирсэн 2 тооны адууг хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж авсан, худалдан борлуулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нь  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийн өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглосон, мөн  мөрдөн байцаалтын шатанд хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримтыг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд  шүүгдэгч Б.Б, Б.Ж нараас мөрдөн байцаалтын шатанд гэрчээр авсан мэдүүлгийг /хх-107-109хуу, 115-119хуу/ үнэлж, тэдний гэм бурууг, тогтоох шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжгүй юм.  

Шүүгдэгч Б.Б нь бичиг үсэг мэдэхгүй, сургуульд сурч байгаагүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахад бүрэн бус дунд боловсолтой гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд Б.Бгаас гэрчийн мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн талаар гомдол гаргасан, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн хувийн байдал болох сургууль төгссөн эсэх, бичиг үсэг мэддэг эсэхийг нарийвчлан тогтоогоогүй боловч түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах, яллагдагчаар мэдүүлэг авах зэрэг  мөрдөн байцаалтын ажиллагаанд түүний өмгөөлөгч оролцсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. 

Мөн шүүгдэгч өмгөөлөгч П.Б нь шүүгдэгч Б.Б хүн байнга нэвтэр амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрээгүй, хаалга нь онгорхой байхад орж эд зүйл хулгай хийсэн тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал шүүх хуралдаанд гаргасныг  хүлээн авах боломжгүй юм. Учир бусдын орон байранд хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар, хууль бусаар нэвтэрч өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг, бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулалгүй, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд хохирогч хэдийгээр хаалга түгжээгүй байсан гэж мэдүүлдэг боловч тус орон байранд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх шүүгдэгчид олгогдоогүй, түүний бусдын орон байранд нууцаар,  хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Б.Жыг мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Д.А, У.А, А.У нар нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мөн хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд тусгасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 04 дугаартай, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж ашигласан 2 тооны морины үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно...”, 2 дахь хэсэгт “...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэнэ...”,  3 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс  хэтэрч болохгүй...” гэж тус тус хуульчилсан, шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж,  хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож,  

2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулан, тус зүйлийн тайлбарт “....олон тооны мал гэж найман бог, хоёр бод,  түүнээс дээш малыг ойлгоно...” гэсэн заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 сарын 28-29-нд шилжих шөнө, мөн 2018 оны 10 сарын 10-ны өдөр бусдын гурван тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт  хэргийг хоёр удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Б.Жын хувьд тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцон шүүгдэгч Б.Б, Б.Ж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Жын 2019 оны 12 сарын 13-ны өдрөөс 2020 оны 03 сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 82/наян хоёр/, шүүгдэгч Б.Бгийн 2020 оны 02 сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.  

 

Прокурорын 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Ж.Х, С.Х нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Жт Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б овогт Бгийн Бг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Х овогт Бын Жыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Б.Бг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялыг 2/хоёр/ жил 7/долоо/ сарын хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2/хоёр/ жил 7/долоо/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Жт оногдуулсан 7/долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жын цагдан хоригдсон  82/наян хоёр/ хоног, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 15/арван тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай, 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Бгаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2 тооны морины үнэ болох 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийг хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.  

 

8. Шүүгдэгч Б.Б, Б.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, Б.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР