Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 204

 

Б.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00812/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Тайжууд овогтой Балдангийн З-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

           “Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Б.З-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч Б.З- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 2-4 тоотод байрлах, 162 мкв талбай бүхий гараажийн барилгыг 99.800.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Миний өмчийг хэт багаар үнэлж хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр  гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төпөөлөгч Н.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаар шийдвэрээр Б.З-, Б.Тогтохсүрэн нараас 76.238.527 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуупан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу банкны барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сум 15 дугаар баг Мангиртын 2 дугаар хэсэг 4 тоот Ү-200309244 дугаартай 78 мкв талбайтай хувийн сууц, Г-2003001249 дугаарт бүртгэгдсэн 2825.52 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, мөн хаягийн Ү-2003011023 дугаарт бүртгэгдсэн 68 мкв талбайтай дэлгүүрийн зориулалттай байшин, мөн хаягийн Ү-2003013866 дугаарт бүртгэгдсэн 162 мкв талбайтай 9 машины гражийн хамт 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/38 тоот эд хөрөнгө битүүмжлэх, хураах актаар хураан авч үнийн санал асуусан ба Б.З- нь үнийн саналаа мэдэхгүй, өгөх боломжгүй гэсэн тул 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 тоот Шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор “Калитал зууч” ХХК-иар үнэпгээ хийлгэхэд нийт 204.400.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт мэдэгдсэн болно. Б.З- нь үнэлгээний талаар шүүхэд гомдоп гаргасан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаар захирамжаар Дархан-Уул аймаг Дархан сум 15 дугаар баг, Мангиртын 2-4 тоотод байрлах автомашины гараажийн барилгад нэмэлт үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Шинжээч томилох тогтоол гарч “Капитал зууч” ХХК-аар үнэлүүлэхэд 99.800.000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймээс Б.З-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т тус тус заасныг баримтлан Б.З-гийн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.З- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгч Б.З- давж заалдсан гомдолдоо:

    Миний өмчлөлийн гаражийг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 99.800.000 төгрөгөөр үнэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ”Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрх нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа тул би дур мэдэн өөр үнэлгээ хийх эрхтэй байгууллагаар өөрийн өмчийг үнэлүүлэх боломжгүй юм. Үнэлгээний тайлантай танилцсан даруйдаа уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул өөр газраар дахин үнэлгээ хийлгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүх мөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна. Иймд Б.З- миний өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үнэлгээний тайлан гарсан гэж үзэж байх тул “Капитал зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн  дүгнэж,  зохигчдын дунд үүссэн эрх зүйн маргаанд холбогдох хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Б.З-   “Капитал зууч”  ХХК-ийн  2016  оны  05 дугаар сарын  04-ний өдрийн  үнэлгээний тайланг  хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Дархан-Уул  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  гаргасан байна.

Дархан-Уул аймаг  дахь сум дундын шүүхийн  2013 оны 10 дугаар сарын  23-ны өдрийн  1369  дүгээр  захирамжаар  зээлийн гэрээний  үүргийн биелэлтэд  75.820.000  төгрөгийг  Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт  олгохыг  Б.З-  хүлээн зөвшөөрснийг  баталж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөнөөс  гаргуулахаар  шийдвэрлэжээ. \хэргийн19 дүгээр тал\

            Шүүгчийн дээрх  захирамжийн дагуу  Дархан-Уул аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  нь  ажиллагаа  хийж  төлбөр төлөгчийн  үл хөдлөх хөрөнгийн үнийн  саналыг   төлбөр төлөгчөөс  бичгээр  авахад  санал  хэлээгүй тул   шинжээч томилж   “Капитал зууч” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 37 дугаар  зүйлийн  37.2.2  дахь  заалттай  нийцжээ.

            “Капитал зууч” ХХК  нь Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын  2-ын №4  тоотод  байрлалтай  162.0 мкв талбай бүхий  гараажийн  барилгын  үнэлгээг  хийхдээ  захиалагчаас ирүүлсэн санал, гаргаж ирүүлсэн мэдээллийн  цар хүрээнд тулгуурлан  өртгийн хандлагын арга, нөхөн сэргээлтийн өртгөөс  ашиглалтын хугацааны элэгдлийг  зохих  нормативын  дагуу тооцон хасах  аргын   үнэлгээг  хэрэглэж  хийсэн  байх тул  хөрөнгийг хэт багаар  үнэлсэн,  үнэгүйдүүлсэн  гэж үзэх боломжгүй байна.\хэргийн 3-5 дугаар тал\

            Хэдийгээр төлбөр төлөгч  үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг  багаар үнэлсэн  гэж үзэж   “Капитал зууч “ХХК-ийн  үнэлгээг эс зөвшөөрч байгаа боловч   өөрийн тайлбар, нэхэмжлэлийн  шаардлагаа   нотолсон, нотлох   баримтыг  шүүхэд  ирүүлээгүй болно.

            Иймд  “Капитал зууч” ХХК-ийн  Дархан сумын  15 дугаар баг, Мангиртын  2-ын №4  тоотод байрлалтай  162.2 мкв талбай  бүхий  гараажийн барилгын үнэлгээний  тайланг хүчингүй болгуулахыг хүссэн   Б.З-гийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн   анхан шатны  шүүхийн шийдвэр хуулийн  үндэслэлтэй байх тул  энэ талаар  нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдсан гомдлыг   хүлээн авах  боломжгүй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч  Б.З-гийн  гаргасан  давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Б.З-  давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүйг  дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ            

                                          ШҮҮГЧИД                                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               С.ЭНХЖАРГАЛ