Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн

                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Л.Цэндсүрэн,

Ялтан Б.Б өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Ялтан Ц.З /хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Б, ялтан Ц.З нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн 2014260003411 дугаартай хэргийг 2017 оны 8  дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Б.Б, 1983 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч, бармен мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:.../,

Т овогт Ц.З, 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 650 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял оногдуулж, мөн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 10 хоногийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:.../,

Б.Б нь ялтай байдал арилаагүй байхдаа М.С бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн,

2014 оны 7 дугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Green House” хотхоны Д-8 тоотод оршин суух иргэн Д.М-н тагтны цонхыг хагалан орж, 49 ширхэг хөөрөг, мөнгөн бүс 1 ширхэг, чулуун аяганууд, алт мөнгөн эдлэл зэрэг нийт 83 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 1 113 329 379,14 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жаргалан” хотхоны 26 дугаар байранд оршин суух иргэн Д.Д-н байшингийн цонхыг хөшин орж, сүүжин ээмэг, сүлжмэл мушгиа хээтэй алтан зүүлт, монетон бугуйвч, ээмэг, камер зэрэг 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 15 384 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дрийм ланд хотхоны 8-02 тоотод оршин суух иргэн Э.А-н байшингийн цонхыг хөшин орж алтан цаг, алтан гинж, ай пад зэрэг 24 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 22 260 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вилла хотхоны 111-03 тоотод оршин суух иргэн Ц.Б-ийн байшингийн цонхыг хөшин орж, эрэгтэй хүний өвлийн куртик, мөнгөн аяга, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлан авч 410 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 35г байрны Б1 тоотод оршин суух иргэн Г.О-ийн байшингийн цонхыг хөшин орж, алтан аяга, хөх ундрам дунд гарын хөөрөг, манан хөөрөг, хос алтан ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 23 нэр төрлийн эд зүйл, мөн 5000 евро, 200 000 вон, 1000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 136 143 190 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ц.З-тай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Э-н байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25 000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 112 661 036 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1 400 187 605,14 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Ц.З нь ялтай байдал арилаагүй байхдаа Б.Б бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Э байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25 000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 112 661 036 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, Ц.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Ц.З нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, Ц.З 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгож тус тус өөрчилж, Б.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ц.З хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Б.Б 10 жилийн хугацаагаар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар Ц.З 5 жилийн хугацаагаар хорих ялаар, хорих ялуудыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нийтдээ 581 477 785,07 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.М 503 614 690,07 төгрөгийг, хохирогч Д.Д 7 417 000 төгрөгийг, хохирогч Э.А 2 700 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч О.Э 2 700 000 төгрөгийг, хохирогч Г.О 45 534 095 төгрөгийг, хохирогч В.Э 19 512 000 төгрөгийг, шүүгдэгч Ц.З нийтдээ 19 512 000 төгрөгийг гаргуулж хохирогч В.Э, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.А 90 650 000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М тус тус олгуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б 1 500 000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэр бүхий зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Б.Б оршин сууж байсан газарт хийсэн үзлэгээр хураан авсан нэр бүхий эд зүйлсийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, хохиролд нөхөн төлж тооцуулахаар, мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б. Төрийн банкин дахь 343100138389 тоот дансан дахь 1 796 490,12 төгрөгийг хохиролд тооцуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

                Ялтан Б.Б давж заалдах гомдолдоо: “...2017 оны 7 дугаар сарын 4-нд болсон шүүх хурал дээр саатуулах өрөөнд биеийн байдал муу, тариа тариулсан тул учир шалтгаанууд гэм буруугаа бүрэн илэрхийлж чадаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаа ойлгуулж чадаагүй. 1 дүгээр шалтгаан: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг ашиглах. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ба шаардлагатай танилцаагүй, ашиглаагүй шалгагдаагүй тул зөрчсөн болон удирдлага болгох нь хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. 2002 оны ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар хохирогч Д.Д, Э.А нарын гэрт хамт хулгай хийсэн гэм буруутай А, А, Т, Т, Б нарыг 2017 оны 4 дүгээр сарын 6-нд шүүх хурал дээр болон өмнө ичлчилсэн. 2 дугаар шалтгаан: Гэм буруугаа үнэн зөв хүлээх явцад хохирол, хор уршиг өөрчлөгдөх иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. 3 дугаар шалтгаан: Хохиролтой холбоотой асуудлууд хэргийн газраас гараагүй эд зүйлс нэхсэн болон хамт үйлдсэн этгээдүүд авсан талаар хохирогч Г.О гэрээс 5000 евро, 200 000 вон, 1000 ам.доллар, 10 000 юань, 970 грамм 2 ширхэг алтан гулдмай,хохирогч В.Э гэрээс 2400 евро, сингапур доллар 2000, 50 000 иен, 4000 юань иргэний нэхэмжлэгч О.Э цуг хулгай хийсэн А хохирлын төлөх, С болон миний эд зүйлс авсан талаарх мэдүүлгүүд, хамт үйлдсэн хүмүүсийн эд зүйлс авсан талаарх, 4 дүгээр шалтгаан: Уушигны сүрьеэ өвчнөөр 3 удаа өвчилсөн сүүлд цагдан хоригдох хугацаанд мөн 2014 оны 8 дугаар сарын 11-нд авто аваарт орж баруун дунд чөмөг хадаастай алхах үед өөрийн мэдэлгүй өнхөрч унадаг баруун хавирганууд хугархай, хоёр эгэм хугарсан хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж групп тогтоолгох нийгмийн халамж авч байгаад одоо цагдан хоригдож байгаа тул авах боломжгүй болсон. 5 дугаар шалтгаан: Монгол улсын 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь, 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь, 6.5 дугаар зүйлийн 3 дахь, 6.13 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн болно.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг зөрчсөн болон бүрэн ашиглаагүй. Зарим эд зүйлсийг авсан хүнээ авч өгөх төлөх боломжтой хохиролоо төлнө. Мөн бүх хохирогчдоос чин сэтгэлээс уучлалт гуйж байна...” гэжээ.

            Ялтан Ц.З давж заалдах гомдолдоо: “...Миний бие Ц.З тус хулгайн үйлдэлд ямар нэгэн оролцоогүйг мөрдөн байцаалтын явцад болон прокурор, шүүхийн шатанд мэдүүлсээр ирсэн. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орой 20.00 цагаас 21 цагийн орчим Баянзүрх захын орчим явж байхад Б.Б нь залгаж мэнд ус мэндсэний дараа, би хотод орж ирсэн талаараа хэлэх гэтэл Б хорихоос гарснаас хойш уулзаж чадаагүй учир уулзъя гэсэн тэгээд намайг Баянзүрх захын урд хаалганы дэргэд байж бай 5-аас 10 минутын дараа очно гэсэн. Би хүлээгээд зогсож байтал Б ирсэн уулзалдаад зогсож байтал Б миний найз ядруу яваа юм байна. Хувцас хунарыг чинь сольж өгье гээд сольж өгөөд буудалд орж хоносон. Б буудалд байхдаа 1 сая төгрөг, алтан гинж, бугуйвч, бөгж, ээмэг зэрэг эд зүйлсийг зараад мөнгө болгоод аваарай гэсэн. Би Б надад тусалж байна гэж бодсон. Тухайн үед ээжийн минь өнгөрсний 1 жилийн ой нь тус сарын 23-нд байсан учир надад мөнгөний хэрэгцээ маш их байсан учир авсан юм. Тэгээд Б маргааш өглөө нь явсан байсан. Миний бие нь урьд өмнө гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдож тус өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаж дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд ажил хөдөлмөр эрхлэн тайван амьдрахыг өөртөө зорилго болгож гарч ирсэн. Гэтэл хорих ангид хамт ял эдэлж нөхөрлөсөн хэн хэнийгээ мэддэг болсон Б гарч ирээд тусалж дэмжээд мөнгө төгрөг өгч байхад цагдаад мэдэгдээгүй миний алдаа билээ. Б нь өөрийн үйлдсэн хэргийг болон хамт этгээдүүд болох Ж., С.Ц, Д, Б нарыг хамгаалах зорилгоор надад өгсөн зүйлээр шалтаглаж анхан шатныхаа мэдүүлэгт худал мэдүүлж хэргийн явцыг удаашруулж хулгайлсан эд зүйлсээ нуун далдлах шамшигдуулах гэснээ. Дараа дараагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа хэлж ярьдаг. Гэтэл мөрдөн байцаагч болон прокурор нар нь урьд өмнөх ял шийтгэлийг авч үзэн хэт нэг талыг барьж заавал буруутгах шалтгаанаар шалтаглаж гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна...” гэжээ.

Ялтан Б.Б өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс уг хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд “байнга хулгайн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” талаар заагаагүй. Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “байнга хулгайн үйлдэл хийж амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж үзэж 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангилалд багтаж байгаа учраас гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Ялтан Ц.З өмгөөлөгч Б.Галхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд Ц.З цагаатгах байр суурьнаас оролцсон. Уг гэмт хэрэгт Ц.З өөрөө гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй, Б.Б анх мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, гэм буруутайд тооцсон. Б.Б анхан шатны шүүх хуралдаанд тайлбар хийсэн. Гэхдээ шүүгдэгч өөрөө үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээхгүйг шүүх бүрэлдэхүүн дотоод итгэл үнэмшлээрээ үнэлж шийдвэрлэсэн. Ц.З давж заалдах гомдолд энэ талаар дахин дурдсан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд шийдвэр гаргах байх. Өмгөөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор Л.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ялтан Ц.З гэмт хэрэг үйлдээгүй, Б.Б намайг гүтгэсэн. Дараа нь Б.Б үнэн байдлыг мэдүүлж, дотны найзтайгаа хамтарч үйлдсэн гэж мэдүүлдэг. Хэдийгээр Б.Б уг гэмт хэргийн анх Ц.З хамтарч үйлдсэн гэж илчилсэн. Мөн хохирогч Э гэрээс эд зүйл хулгайлан авсан талаар бусад гэрчүүд мэдүүлдэг.Ц.З бусадтай ярьсан ярианы бичлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Б.Б хохирогч М гэрээс эд зүйл хулгайлан авсан эд зүйлүүдээ ямар хүнтэй хамтарч хулгайлсан авсан эд зүйлүүдээ хэнд өгсөн талаараа давж заалдах гомдолдоо дурдсан байна. 2014 оноос эхлэн уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Түүнчлэн 9-11 орчим хүнийг хойшлуулшгүй ажиллагаа хийгдэж, баривчлах, цагдан хорих зэргээр холбогдуулан сэжигтнээр шалгасан. Мөн А сэжигтнээр тооцож шалгасан. 3 жилийн хугацаанд энэ талаар огт яриагүй. Анхан шатны шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үед М гэх хүний гэрээс авсан эд зүйлсийг нэр бүхий 3 хүнд өгсөн гэдэг. Прокуророос чи ямар хүнд өгсөн бэ, эдгээр хүмүүсийг хаанаас олох вэ гэхэд, миний гар утсан дээр утасны дугаар нь байгаа, миний гар утсанд үзлэг хийгээгүй гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд гар утсанд үзлэг хийсэн. Дараа нь дахин үзлэг хийж. Б.Б утсанд үзлэг хийх гэтэл утасныхаа пин кодыг мэдэхгүй, утсаа яаж асаадаг талаар мэдэхгүй гэж хэргийг шийдвэрлүүлэхгүй байдлаар гомдол гаргаж байсан. Ц.З, Б.Б нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан. Б.Б өмгөөлөгч хэлэхдээ хулгайн үйлдлийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн. Б.Б үйлдэл нь бусдын орон байранд тодорхой цаг хугацаанд бусдад 6 удаагийн үйлдлээр 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. Хулгайлсан эд зүйлсийг өөрийн амьдралдаа хэрэглэсэн, өөрөөр амьдрах боломжгүй байдлаар үйлдэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Б нь ялтай байдал арилаагүй байхдаа М.С бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн:

2014 оны 7 дугаар сарын 25-наас 27-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Green House” хотхоны Д-8 тоотод оршин суух иргэн Д.М тагтны цонхыг хагалан орж, 49 ширхэг хөөрөг, мөнгөн бүс 1 ширхэг, чулуун аяганууд, алт мөнгөн эдлэл зэрэг нийт 83 нэр төрлийн эд зүйлс хулгайлан авч 1 113 329 379,14 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жаргалан” хотхоны 26 дугаар байранд оршин суух иргэн Д.Д байшингийн цонхыг хөшин орж, сүүжин ээмэг, сүлжмэл мушгиа хээтэй алтан зүүлт, монетон бугуйвч, ээмэг, камер зэрэг 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 15 384 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дрийм ланд хотхоны 8-02 тоотод оршин суух иргэн Э.А байшингийн цонхыг хөшин орж алтан цаг, алтан гинж, ай пад зэрэг 24 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 22 260 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Вилла хотхоны 111-03 тоотод оршин суух иргэн Ц.Б байшингийн цонхыг хөшин орж, эрэгтэй хүний өвлийн куртик, мөнгөн аяга, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлан авч 410 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 35г байрны Б1 тоотод оршин суух иргэн Г.О байшингийн цонхыг хөшин орж, алтан аяга, хөх ундрам дунд гарын хөөрөг, манан хөөрөг, хос алтан ээмэг, бөгж, бугуйвч зэрэг 23 нэр төрлийн эд зүйл, мөн 5000 евро, 200 000 вон, 1000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 136 143 190 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ц.З бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Э байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25 000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 112 661 036 төгрөгийн хохирол учруулсан ба бусдад нийт 1 400 187 605,14 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

            Ц.З нь ялтай байдал арилаагүй байхдаа Б.Б бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны 109 тоотод оршин суух иргэн В.Э байшингийн цонхыг хагалан орж, бага гарын алтан аяга 1 ширхэг, бор өнгийн судалтай, алтан нуухтай их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, шижир алтан хүзүүний гинж, алтан бугуйвч, алтан бөгж зэрэг 20 нэр төрлийн эд зүйл, 25 000 ам.доллар, 10 000 юань зэргийг хулгайлан авч нийт 112 661 036 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн  болох нь:

   хохирогч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2000 оноос хойш хөөрөг хийж худалдаалдаг. 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 13 цагт манай Грийн хаус хотхоны 4 айл нийлээд гэр бүлийн хамт Тэрэлжийн Биг Скай Лоун амралтын газар очиж амарсан ба ингэж явахдаа гэрээ цоожлон эзэнгүй үлдээгээд явсан. 2014 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед гэртээ ирээд манай эхнэр Г гэрийн хаалга онгойлгоод дотогш ороод манай хүүхдүүд гэрэл асаагаад, манай 13 настай хүү М ээж гэрийн хамаг юм онгойлгосон байна гэхээр нь харахад 1 давхрын зочны өрөөний 2 шүүгээний хаалга, гал тогооны өрөөний шүүгээ онгойсон байсан. Намайг хоёр давхар руу гарахад баруун урагш харсан зүүн талаасаа 2 дахь цонх хагарч шил нь дотогш унасан, 2 давхрын эд зүйлийг онгичин газраар хөглөрүүлсэн байсан. Мөн 3 давхарын бурханы өрөөний эд зүйлийг онгичин хаясан байсан. ...Хулгайч нар 3 давхрын хувцасны өрөөнаас хар өнгийн том чемодан байсныг суллаад бас жижиг хэмжээтэй улбар шар, цагаан саарал өнгийн чемодан зэргийг суллаад дотор нь манайхаас авсан зүйлээ хийгээд гараад явсан байсан. ...Би нийт 50 гаруй хөөрөг, 20 гаруй ширхэг хаш, мөнгөлсөн аяга, ээмэг, бөгж, мөнгөн бүс, бурхан зэрэг эд зүйлсийг алдсан. ...Би алдсан хөөрөгнүүдийг үнэлэхдээ өөрийн хийсэн хийц, хийсэн материал болон зах зээлийн жишиг үнэтэй харьцуулан үнэлгээг тогтоож байна. ...Би алдсан эд зүйлээ хараад шууд танина. Би гадаад явж байхдаа ганцхан байгаа, хамгийн үнэтэй гэж эд зүйлсийг худалдаж авдаг. Хөөрөгнүүдийг бол олон жилийн турш хийж байж бүтээдэг. Тийм болохоор андуурахын аргагүй. М хөөрөг гэхээр эд мэддэг, сонирхдог хүмүүс андахгүй. Бэлдэцүүдийг би өөрөө хөрөөдсөн учраас андуурахгүй. Миний хийцийн хөөрөгнүүд их үнэтэй байдаг учраас төр засгийн тэргүүн, улс төрийн зүтгэлтэн зэрэг томчууд л барьж хэрэглэдэг. Миний хийцийн хөөрөг гадуур худалдаалагдвал эд мэддэг хүмүүс хараад шууд танина. ...Хураан авсан тэмдэглэлийн 1 дугаарт байгаа хөөрөг бол орчин цагийн бага гарын хятад манан хөөрөг байна. Ойролцоогоор 50,000 төгрөгийн үнэтэй байдаг. Энэ хөөрөг манай хөөрөг биш байна. Хураан авсан тэмдэглэлийн 2 дугаарт байгаа хөөрөг бол манайхаас алдагдсан алтан үст дунд гарын толгойгүй болор хөөрөг мөн байна. Би хөөргөө хүлээж авсан. ...Мөн таньж олуулах ажиллагааны 4 дугаарт байгаа дундаа рубин шигтгээтэй тойрсон эрвээхий хэлбэрийн цагаан алтан бөгж бол манай эхнэрийн өөрийн эд зүйл мөн байсан. ...Эд зүйлийн үнэлгээний 44 дугаарт алдагдсан ээмэг, бөгж, бугуйвчийг хослолоор нь нийтэд 3,200,000 төгрөгөөр үнэлсэн байна. Үнийг нь тусад нь тооцож үзэхээр дээрх хүлээж авсан бөгжний үнэ 600,000 төгрөг болж байна. Би бөгжөө уг үнэлгээний дагуу 600,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би өөрөө 2000 оноос эхлэн хөөрөг хийж эхэлсэн. Хөөрөг хийдэг чулуу, бусад материалаа ОХУ, БНХАУ, Тайван, Герман, Польш, Афганистан зэрэг гадаад орноос өөрөө явж үзэж, харж, цуглуулж авдаг. Алдагдсан хөөрөгнүүдийг би өөрөө гараараа хийсэн бөгөөд эдгээр хөөрөгнүүд дотор алтан нуухтай, шүрэн толгойтой, их гарын бор хуван чулуун хөөрөг байсан нь эртний хийцийн ганц хөөрөг байсан. ...Хуучны хөөрөг бол чулууг нь харахад андашгүй. Одоо том хуван чулуу гэж зах зээл дээр байдаггүй юм. Уг хөөрөгний шүрэн толгой, алтан нуухыг би өөрөө хийсэн. ...Би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг гарсан тухайн үеийн ханшаар мэдүүлгээ өгч байсан. Учир нь алдагдсан эд зүйлсийн ихэнхийг нь би өөрийнхөө гараар урлаж хийсэн, хувь хүний бүтээсэн зүйлс байдаг учраас хувь хүн өөрөө үнэ ханшаа тогтоогдог учиртай, дээрх эд зүйлс зах зээлд арилжаалдаг өргөн хэрэглээний бараа биш юм. ...Би иргэний хариуцагч Б.А нийт 8 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц чулуу 4 ширхгийг нэхэмжилнэ. Үүнээс 1 хөөргийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан тул 7 ширхэг хөөрөг нэхэмжилнэ. ...Би үнэлгээтэй танилцаж байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлсийн үнэлгээг гарахдаа анх жагсаалтын 2 дугаарт байгаа хөөргийг 250 саяар үнэлж байсан мөртлөө дараагийн удаад 15 сая төгрөг болгож үнэлсэн байгаа нь ямар ч барагцаагүй, эдийн засгийн үндэслэлгүй байгаа учраас үнэлгээ бодит биш хийгдсэн гэж үзэж гомдол гаргана. ...Манайхаас ямар ч шилэн хөөрөг алдагдаагүй, мөн алдагдсан хөөрөг болон бэлдэц чулуунууд бол хямдхан буюу 50,000-150,000 төгрөгөөр зарагдах эд биш...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62, 63-67, 68-78,73-74,88-89, 12хх-ийн 48-49, 13хх-ийн 11-12/

 хохирогч Д.М гаргаж өгсөн хулгайд алдагдсан 83 төрлийн эд зүйлийн жагсаалт /1хх-ийн 75-87/,

хохирогч Д.Д мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 26 дугаар байранд оршин суудаг. Нөхөр Ц, охин Б нарын хамт Швейцарь улс руу ажлаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яваад 2014 оны 12 дугаар сарын 15-ны өглөө Монголд ирсэн. Гадаад улсад байхдаа ажлын инженер У утсаар холбогдоход танай гэрт хулгай орсон байна, би танай гэр лүү явж байна гэж хэлсэн. Манай гэрээс алдагдсан эд зүйлс: хос шижир алтан сүүжин ээмэг, 7.5 грамтай 1990 оны орчим манай эгч надад бэлгэнд өгч байсан үнэ нь 1,100,000 төгрөг, шижир алтан хүзүүний сүлжмэл мушгиа хээтэй зүүлт, 11.7 грамтай 2,350,000 төгрөг, монетон ээмэг 0.5 см өргөнтэй, 4 грам орчим монетон бугуйвч 450,000 төгрөг, сувдан ээмэг 2,500,000 төгрөг, сваровский брэндийн 3 хос улаан, цэнхэр, ногоон, цагаан өнгийн монетон бөгж 1,280,000 төгрөг, эмэгтэй хүний хуримын монетон бөгж 220,000 төгрөг, цагаан алтан бриллиантан шигтгээтэй бөгж 2,500,000 төгрөг, хар чулуутай, эргэн тойрон церкон шигтгээтэй шар бөгж 430,000 төгрөг, монетон аметист чулуутай бөгж 250,000 төгрөг, монетон церкон шигтгээтэй ээмэг 250,000 төгрөг, оюу чулуутай зүүлт 250,000 төгрөг, цагаан өнгийн сувдан чулуутай хүзүүний зүүлт 250,000 төгрөг, монетон гинж 250,000 төгрөг, соба брэндийн том цагаан чулуутай бөгж 300,000 төгрөг, сувдан ягаан өнгийн зүүлт 400,000 төгрөг, хар ногоон өнгийн солонгордог сувдан зүүлт 400,000 төгрөг, хар чулуун зүүлт 460,000 төгрөг, танан хүзүүний зүүлт бугуйвчтайгаа хосоороо 815,000 төгрөг, мөнгөн аяга 480,000 төгрөг, сони брэндийн камер, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй цагаан өнгийн металл хос ээмэг 50,000 төгрөг, дөрвөлжин цагаан шигтгээтэй, цагаан өнгийн металл бөгж 300,000 төгрөг, цагаан өнгийн металл хийцтэй дунгийн дүрс бүхий шигтгээтэй бугуйвч, клон 400,000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. ...22 гэж дугаарлаж хураан авсан шар өнгийн дунгийн дүрс бүхий чулуун шигтгээтэй бугуйвч, кулоны хамт, 29 гэж дугаарласан үзмэн ягаан өнгийн шигтгээтэй цагаан өнгийн металл ээмэг 1 хос, 28 гэж дугаарласан цагаан өнгийн метал хийцтэй, дөрвөлжин цагаан шигтгээтэй, бөгж эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйл мөн байна. ...Би хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан эд зүйлийн үнэлгээтэй нэг бүрчлэн уншиж танилцлаа. Үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Би ягаан шигтгээтэй ээмгийг 50,000 төгрөгөөр, соба брэндийн цагаан шигтгээтэй бөгжийг 300,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний компани 200,000 төгрөгөөр үнэлсэн. Дунгийн чулуутай бугуйвчийг 400,000 төгрөгөөр үнэлсэн боловч үнэлгээний компани 300,000 төгрөгөөр үнэлсэн. Би эдгээр эд зүйлсээ хүлээж авсан. Өөр ямар нэгэн эд зүйл хүлээж аваагүй. ...Би цагдаагийн байгууллагад хураагдсан байсан дун шигтгээтэй кулон бугуйвчны хослол /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 11 дугаарт бичигдсэн/, дөрвөлжин цагаан шигтгээтэй Соба брэндийн мөнгөн бөгж /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 13 дугаарт бичигдсэн/, үзмэн ягаан өнгийн шигтгээтэй ээмэг 1 хос /хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний 19 дугаарт бичигдсэн/ эд зүйлийг таньж олуулах ажиллагаагаар таньж, бүрэн бүтэн хүлээж авсан. Миний гараар бичсэн 1. Сваровский хослол 3 өнгийн бөгж үнэлгээний 5 дугаарт, 2. Сваровский хослол эд зүйлийн үнэлгээний 9 дугаарт бичигдсэн байна. ...Хохирлоо нэхэмжилнэ. ...2015.05.20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээн дээр байгаа эд зүйлс бол миний 2014.12.07-ны өдрийн мэдүүлэгт дурьдсан боловч Хөрөнгийн үнэлгэний төв ХХК-иар гаргуулсан эд зүйлийн үнэлгээнд ороогүй, орхигдсон байсан эд зүйлийн үнэлгээ байна...” гэх мэдүүлгүүд /2хх-ийн 229-230, 231-232, 233-234, 235-236, 237, 240/,

хохирогч Э.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дрийм ланд хотхоны 8-2 тоотод байх гэрээсээ эхнэр Б хамт гарч яваад хүүхэд Э үлдсэн. ...Гэртээ ирэхэд хаалга нээгдэхгүй байсан. Би халиваар гал тогооны цонхыг хөшиж байгаад онгойлгож дотогш ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон, хойд талын цонх нээлттэй байсан. Манай гэрээс Мон блан брэндийн 99 сорьцтой алтан цаг 20,000,000 төгрөг, сувдан шаргал өнгийн сувдан ээмэг бөгж 2,500,000 төгрөг, мушгиа хэлбэртэй алтан гинж 500,000 төгрөг, цагаан өнгийн ай-пад 1,000,000 төгрөг, сони маркийн зөөврийн компьютер 1,900,000 төгрөг, Мон блан брэндийн эрэгтэй хар хүрэн өнгийн бүс 550,000, улаан өнгийн рубин чулуутай монетон бугуйвч 1,900,000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүд алдагдсан. ...Нэмж хэлэхэд цагаан шигтгээтэй, шувууны дүрс бүхий хэлбэртэй шар металл хос ээмэг, сувдан шигтгээтэй кулон, мушгиа хэлбэртэй бөгж, жижиг цагаан метал хос ээмэг, шар металл хийцтэй, цагаан шигтгээтэй хос ээмэг, улаан хүрэн өнгийн чулуун шигтгээтэй хос ээмэг, кулоны хамт. Цагаан жижиг шигтгээтэй, цагаан металл бөгж, зүрхэн хэлбэртэй голдоо жижиг цагаан шигтгээтэй, шар метал кулон, ягаан, ногоон, хөх цэнхэр өнгийн шигтгээтэй цагаан металл бөгж, цагаан сувдан шигтгээтэй, цагаан металл хос ээмэг, цагаан өнгийн шигтгээтэй, өрөөсөн ээмэг, цагаан, ягаан өнгө хосолсон бугуйвч /дун хэлбэртэй/, цагирган цагаан металл хос ээмэг зэрэг нийт 12 төрлийн эд зүйл бүртгэгдээгүй үлдсэн байна. ...М.С 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 байрны 153 тоот гэрт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлийн: 10 дугаарт бичигдсэн цагаан шигтгээтэй, шувууны дүрс бүхий хэлбэртэй шар металл хос ээмэг, 11 дугаарт бичигдсэн сувдан шигтгээтэй кулон, 12 дугаарт тэмдэглэгдсэн мушгиа хэлбэртэй бөгж, жижиг цагаан шигтгээтэй металл хос ээмэг, бөгж, 13 дугаарт бичигдсэн шар металл хийцтэй цагаан шигтгээтэй хос ээмэг, 14 дугаарт тэмдэглэгдсэн улаан хүрэн өнгийн чулуун шигтгээтэй хос ээмэг, кулоны хамт, 15 дугаарт тэмдэглэгдсэн цагаан шигтгээтэй, цагаан металл бөгж, 16 дугаарт тэмдэглэгдсэн зүрхэн хэлбэртэй голдоо жижиг цагаан шигтгээтэй, шар металл кулон, 17 дугаарт тэмдэглэгдсэн ягаан, ногоон, хөх цэнхэр өнгийн шигтгээтэй, цагаан металл бөгж, 18 дугаарт тэмдэглэгдсэн цагаан сувдан шигтгээтэй, цагаан металл хос ээмэг, 19 дугаарт тэмдэглэгдсэн цагаан өнгийн шигтгээтэй, өрөөсөн ээмэг, 20 дугаарт тэмдэглэгдсэн цагаан, ягаан өнгө хосолсон бугуйвч /дун хэлбэртэй/, 21 дугаарт тэмдэглэгдсэн цагирган цагаан металл хос ээмэг зэрэг эд зүйлс байсныг үнэн зөв таньж, бүрэн бүтэн хүлээж авсан байгаа. ...Тэмдэглэлийн 10 дугаарт байгаа цагаан өнгийн гадартай флаш, 11 дугаарт байгаа хар хөх өнгийн гадартай, гадар дээрээ И үсэгтэй, шар өнгийн оосортой флаш, мушгиа хэлбэртэй цагаан өнгийн металл бугуйвч, жижиг цагаан шигтгээтэй, цагаан өнгийн металл бөгж, 5 ширхэг цагаан шигтгээтэй, цагаан өнгийн метал бөгж зэрэг нь манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. Би алдагдсан эд зүйлсийг хийц, хэлбэр хэмжээгээр нь сайн мэдэж байна. ...Манай гэрээс алдагдсан эд зүйл үнэн зөв, бүрэн үнэлэгдсэн байна. Үнэлгээтэй холбогдуулан ямар нэгэн санал байхгүй. ...Мон блан брендийн цагаа хүлээж авсан байгаа. ...Миний цагны дугаар нь PL 573143 гэсэн дугаартай. Би энэ цагийг Улаанбаатар хотод байх Централ таурын 2 давхарт байдаг Монблан брендийн монголд ганц байдаг дэлгүүрээс авсан. ...Би тус дэлгүүрийн худалдагч менежерүүдэд өөрийн алтан цагаа алдсан талаараа мэдэгдээд, танай дэлгүүрт ирэх юм бол хэлээрэй гэж хэлж байсан. Ингээд над руу 2015 оны 06 сарын сүүлээр таны цагийг хүн засуулахаар манайд авчирлаа гэж хэлэхээр нь би хайрцаг болон гадна талын тор гэрчилгээ зэргийг авч очоод тулгаж үзэхэд тоо нь таарч байсан. Одоо өөрийнхөө цагийг хүлээгээд авсан...” /3хх-ийн 51, 53-54, 55-57, 58, 59, 62-63/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2015 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 10 цаг 30 минутын орчимд ажилдаа явж байгаад оройн 20 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр-Вилла 111-03 тоот гэртээ ирээд гражаараа дамжин ороход гэрт хулгай орсон байсан нь анзаарагдсан. Зурагтын хөлийг буйдан дээр салгаж тавиад зурагтыг нь нимгэн хөнжилд боогоод шалан дээр тавьсан байсан. Том өрөөний булангийн цонх онгорхой байхаар нь утсаар ах Батжаргал руу яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна гэж хэлээд дуудаж гэрээ шалгаж үзэхэд манай гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би эд зүйлээ шалгаж үзэхэд миний өвлийн бор өнгөтэй, улаан дотортой куртик алга болсон байсан. Бид хоёр харуулын байранд очиж камерын бичлэг шалгаж үзэхэд гүүрэн талаас 18 цаг 30 минутын үед 2 хүн хашаа давж манай гэрийн гадуур хэд хэдэн явж байгаад хаалга цохиж үзээд дахин байрыг тойрч том өрөөний цонхоор 19 цагийн үед ороод 19 цаг 30 минутын үед гарч ирээд гүүрэн тийш явж байгаа нь бичигдсэн байсан. Би камерын бичлэг шүүж үзэж байх хоорондоо цагдаа дуудсан. Тэгээд явсан хойно нь эд зүйлээ бүртгэж байхад бас мөнгөн аяга алга болсон байсан. ...Камерын бичлэгээр царай зүс нь харагдахгүй байсан, нэг хүн нь бол илт хазгар гэдэг нь мэдэгдэж байсан. ...Манай гэрээс миний өөрийн бор хүрэн өнгийн эрэгтэй хүний куртик, улаан дотортой, мөн дунд гарын мөнгөн аяга, хажуу талдаа “бэр Д.М-д аав ээж 2013” бүхий бичигтэй байгаа, үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ...Б.Б гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд 1 гэж дугаарлан хураан авсан бор өнгийн гадартай, улаан өнгийн дотортой, эрэгтэй хүний өвлийн куртик, 4 гэж дугаарласан бэр Д.М-д аав ээжээс нь дурсгав 2013 он гэсэн бичигтэй мөнгөн аяга, 6 гэж дугаарласан Мartinique бүхий бичигтэй үнэртэй ус зэрэг эд зүйлс нь манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн. Би дээрх эд зүйлийг таньж, бүрэн бүтэн хүлээж авсан, манай гэрээс өөр зүйл алдагдаагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд /3хх-ийн 164-166, 167-168, 169-170/,

хохирогч Д.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би нөхрийн хамт 1 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ яваад 1 дүгээр сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний голд хувцас овоорсон, бүх хөшиг хаалттай, цонх онгорхой, ширээн дээр хэтэвч ил гаргаад тавьсан байсан. ...Манай гэрээс 4 см диаметртэй 2 ширхэг алтан аяга, нэг бүр нь 13-15 сая төгрөг, 8 тахил нь алтаар хийгдсэн, 16 см диаметртэй тус бүр нь 7 сая төгрөгийн ханштай байгаа байх. Цагаан хаш хөөрөг, толгой нь улаан шүр, алтан нухтай дунд гарын эрэгтэй хөөрөг 20 сая төгрөгөөр 2010 онд худалдаж авч байсан. Хөх ундрам дунд гарын хөөрөг, цагаан шүрэн толгойтой, алтан нуухтай, 30 сая төгрөгөөр 2008 онд худалдаж авсан. Дунд гарын мөнгөн нуухтай ягаан болор толгойтой ягаан болор хөөрөг 15 сая орчим төгрөгөөр 2012 онд худалдаж авсан. Хос алтан ээмэг бөгж, бугуйвч, ээмэгний гол унжлагатай 2007 онд 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Цагаан алтан болон шар алт хосолсон эрвээхэй хэлбэртэй ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлт 2012 онд 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Шар сувдан зүүлт болон бугуйвч 2008 онд 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. Шүрэн зүүлт 3 хэлхээтэй, 1 сая төгрөгөөр 2010 онд худалдаж авсан. Оюу зүүлт урт богино 2 ширхэг, ундрам зүүлт 1 ширэг, нийтдээ 1 сая төгрөг. Цагтай алтан бугуйвч, 2011 онд 5 сая төгрөгөөр авсан. Хэтэвчнээс 5,000 евро, 200,000 вон, 1,000 гаруй ам.доллар, 10,000 гаруй юань, улаан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт зэргийг ...онд 20 сая төгрөгөөр авсан. Могой ороосон алтан бөгж 2012 онд 5 саяар худалдаж авсан. Алтан гулдмай 2 ширхэг хоёулаа нийтдээ 970 грамм болж байсан. 65 орчим сая төгрөг байх. ...Содномын гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 23, 24, 26, 27 гэж дугаарласан эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. ...Б.Б гэрээс хураан авсан тэмдэглэлийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 30, 31, 32 дугаарт байгаа эд зүйлс манай гэрээс алдагдсан эд зүйл мөн байна. ...С биеэс хураан авсан 1 дугаарт бичгдсэн луу, нохой мэт амьтны дүрсэн хээтэй шармал өнгийн төмөр металл, 2 дугаарт бичигдсэн шувуу мэт зүйлийн шармал төмөр металл зэрэг нь манай гэрээс алдагдсан аяганы ёроол хэсэг нь мөн байна. ...М.С, Б.Б нарын гэрээс хураан авсан эд зүйлсийг таньж олуулах ажиллагааны үед М.С гэрээс хураасан эд зүйлс дотроос 12 төрлийн эд зүйлс, Б.Б гэрээс хураасан эд зүйлс дотроос 24 нэр төрлийн эд зүйлс нь манайхаас алдагдсан эд зүйлс мөн болохыг онцлог содон шинжээр нь шууд таньж бүрэн бүтэн хүлээж авсан. ...Би өөрийн гэрээс алдагдсан нийт 38 төрлийн эд зүйлийн нэр төрөл, чанар байдал, содон шинж тэмдэг, үнэ ханшийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийн жагсаалтыг хүснэгтээр гаргаж авчирсан. ...Манай гэрээс дээр дурьдсан эд зүйлээс гадна бэлэн мөнгө болох 5,000 евро, 200,000 вон, 1,000 ам.доллар, 10,000 юань зэрэг валют алдагдсан байгаа. ...Миний 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн анх өгсөн мэдүүлэгт байгаа 2 ширхэг алтан суурьтай мөнгөн аяга гэж мэдүүлснээс 1 аяга нь гэрээс олдсон байгаа. Алдагдсан нэг аяганы алтан суурь хэсгүүд нь М.С биеэс болон Б.Б гэрээс хураагдсаныг /Б.Б гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийн 8 дугаарт бичигдсэн/ би бүрэн хүлээж авсан учраас 1 ширхэг аягаа нэхэмжлэхгүй. Улаан шүрэн толгойтой алтан нуухтай дунд гарын цагаан хаш хөөрөг алдагдсан гэж мэдүүлсэн боловч дараа нь гэр дотроос гарч ирсэн. Улаан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвч зүүлтний хослол алдагдсан гэж мэдүүлсэн боловч дараа нь гэрээс олдсон байгаа учир дээрх эд зүйлсийг нэхэмжлэхгүй. Жагсаалтыг тэмдэглэлд хавсаргав. ...Одоо би алтан гулдмай, могой ороосон алтан бөгж 1ширхэг, тоёото лексус 570 автомашины түлхүүр, багаж /урьд өмнө өгсөн мэдүүлэгт оруулагүй байсан эд зүйлс/ бэлэн мөнгө болох 5,000 евро, 200,000 вон, 1,000 ам.доллар, 10,000 юан зэрэг гадаад улсын мөнгөн тэмдэгтүүдийг хүлээж аваагүй. Сүүлд Цагдаагаас бэлэн 7,990,000 төгрөгийг хүлээн авсан. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа хохирлын дүнгээс хасч тооцох байх. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас хийсэн эд зүйлийн үнэлгээ болон дүүргийн эд зүйлийн үнэлгээнүүдтэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Алдагдсан болон буцааж авсан эд зүйлийг үнэн зөв, бүрэн гүйцэд тусгасан байна. Надад одоо өөрөөсөө мөнгө гаргаж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий компаниар дахин үнэлгээ гаргуулах ямар ч шаардлагагүй. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна...” гэхн мэдүүлгүүд /4хх-ийн 18-19, 20-22, 23-24, 28-31/,

хохирогч Д.О Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс гаргаж өгсөн алдагдсан эд зүйлсийн жагсаалт /4хх-ийн 25-26/,

хохирогч В.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхоны 802 дугаар байрны 109 тоотод 7-13 настай хоёр хүүхэд, эхнэр нарын хамт амьдардаг. Мөн манай гэрт эхнэрийн хамаатны дүү Ч хамт амьдарч байгаа. Манай эхнэр А 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хоёр хүүхдээ аваад Дорнод аймаг руу ээж рүүгээ явсан. ...Би 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө Хонконг улс руу явсан. Гэрт дүү Ч ганцаараа үлдсэн. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн үед манай эхнэр над руу утсаар яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...Гэртээ очиж юу алдсан талаараа мэдлээ. Сейфийг маань араас нь эвдэлж доод хэсэгт нь цоолсон байсан. Сейфний дээд хаалга цоожгүй онгорхой байсан. Угаасаа цоожлоогүй юм. Сейфний хоёр тасалгааны дээд талынх руу нь хулгайч нэвтэрч чадаагүй байсан ба тэнд байсан зүйлүүд бүгд бүрэн байсан. Харин доод талын далд цоожтой хэсгийг түлхүүрээр онгойлгож үзэхэд дотор нь байсан эд зүйлс алга болсон. Үүнд: 1. Бага гарын алтан аяга 1 ширхэг, уг аяга нь ямар нэг хээ, бичээс байхгүй цулгуй. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй, миний төрсөн аав хэрэглэж байсан ба нас барахынхаа өмнө миний хүүд өвлөж үлдээсэн. Уг аягыг 2003-2004 оны үед 4,500,000 төгрөгөөр авсан гэж байсан. Содон шинж тэмдэггүй. 2. Бор өнгийн судалтай хээтэй, алтан нуухтай, их гарын манан хөөрөг 1 ширхэг. Улаан эрээн, торгон, ширээтэй, луун хээтэй, одоо 2 саяар үнэлэгддэг юм билээ. Энэ дайланг хүн бэлэглэж байсан. Санаж байгаагаар улаан эрээн торго дээр шар өнгийн утсаар ширж оёсон, луун хээтэй байсан, жирийн дайлангаас хэмжээ нь үл ялиг нарийн буюу урт байсан. 3. Бор өнгийн судалтай хээтэй, алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг. Энэ хоёр хөөрөг нь хос хөөрөг байгаа юм. Уг хоёр хөөргийг хосоор нь одоогоос 3 жилийн өмнө Д гэдэг хүнээс нийлүүлээд 20 сая төгрөгөөр авч байсан. Одоо энэ хоёр хөөрөг нийлээд 30 сая төгрөг болно. Энэ хоёр хөөргийг дээр хэлсэн нэг дайланд хийсэн байсан. Уг хоёр хөөрөгтэй адилхан хөөрөг Монголд байхгүй. Хоёулаа их бие, толгой хоёр адилхан судалтай ихэр хөөрөг байсан. 4. Цэцэг ч юм шиг талст хэлбэртэй ч юм шиг хээтэй эмэгтэй, 0,5 мм өргөнтэй хүзүүний шижир алтан гинж 1 ширхэг. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. 5. Цэцэг ч юм шиг талст хэлбэртэй ч юм шиг хээтэй эмэгтэй, 0,5 мм өргөнтэй гарын алтан бугуйвч 1 ширхэг. 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. Монгол мөнгөөр 1,600,000 төгрөгөөр худалдан авч эхнэртээ авчирж өгсөн. 6. Доороо 2 салаа унжлагатай 1 хос алтан ээмэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. 7. Талсттай 0,8 орчим мм-ын өргөнтэй алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. 8. Дээрээ бөөрөнхийдүү, зуйван хэлбэртэй талсттай алтан эмэгтэй бөгж 1 ширхэг, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. 9. Морины хэлбэртэй эмэгтэй алтан бөгж, 999 сорьцтой, граммыг нь мэдэхгүй байна. 10. 25,000 ам.доллар, дан 100-тын дэвсгэртүүд Сералл дугаарыг нь мэдэхгүй. Уг долларыг гадаадаас авч байсан. 11. 10,000 юань, дан дан 100-тын дэвсгэртүүд Сералл дугаарыг нь мэдэхгүй. 2 жилийн өмнө Монголд солиулж авч байсан. 12. Ааваас маань өвлөгдөж үлдсэн цагаан сарын ууцан дээр тавьдаг байсан энгийн цэвэрхэн хийцтэй хэт хутга 1 ширхэг алга болсон. Хэт хутга биш, ямар нэг мөнгөн тоноглол байхгүй. 13. Эхнэрийн маань улаан өнгийн түрүүвчинд байсан орон орны мөнгөн дэвсгэртүүдийг удаан хугацаанд цуглуулаад хийж хадгалдаг байсан. Монгол мөнгөөр яг тодорхой мэдэхгүй, тоолж бодож үзэж байгаагүй. Барагцаагаар 10 орчим сая төгрөг болохоор байсан. Тэр дэвсгэртүүдийг бүгдийг нь хулгайлж аваад түрүүвчийг нь хоосон болгож орхисон байсан. 14. Аpple маркийн macbook нэг ширхэг, цагаан саарал өнгөтэй, гаднаа резинэн солонгорсон өнгөтэй гэртэй, майкел корс гэсэн бичигтэй, улаан өнгийн цүнхтэй байгаа. 15. Цагаан өнгийн хаш хөөрөг толгойгүй. Үүнийг одоогоос 1,5 жилийн өмнө Монгол улсаас буюу Д гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан. 16. Хар хөх өнгийн урзалкан цүнх 1 ширхэг, grey goose гэсэн бичигтэй архи авахад бэлэглэж байсан. 17. Хар хөх өнгийн урзалкан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон. Би Хонконкоос авсан буюу анх авсан үнээр нь л үнэлнэ. Алтан аягаа одоо 10 сая төгрөгөөр үнэлж байна. Ааваас өвлөж үлдээсэн хутгаа 300,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би алдагдсан зарим эд зүйлсийг хүлээж авсан байгаа. Одоо цаана нь үлдсэн евро 2400, сингапур доллар 2000, вон 800,000, иен 50,000, задгай 4,000 юань, задгай 800 ам.доллар зэргийг нэхэмжилж байна. ...Тухайн үед Т өөрийнх нь хувийн мөнгө болох 235,000 төгрөгийг цагдаагаас хурааж аваад манай эхнэрт хүлээлгэж өгсөн байсан. Би тэр мөнгийг нь хасч тооцоод Д 765,000 төгрөг авсан. Иймд Д нийт 1 сая төгрөг гаргуулж авсан байгаа. ...Мөн манай гэрээс 1 л шилтэй Чивас виски 1 ширхэг-280,000 төгрөгийн үнэтэй, 1 л шилтэй Беллес архи 2 ширхэг /1ширхэг нь 40,000 төгрөгийн үнэтэй/. Би урьд өгсөн мэдүүлэгтээ мөнгөн бөгж, архи, виски, бугуйн цаг, флаш зэрэг эд зүйлсийг бүрэн бүртгэж амжаагүй байсан тул хэлээгүй байна. ...Тухайн үед манай гэрт 15,000 ам.доллар байсан нь үнэн. Энэ бол миний хувийн мөнгө байсан. ” гэх мэдүүлгүүд /8хх-ийн 148-149, 150-153/,

ялтан Б.Б мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...2014 оны 07 дугаар сарын сүүлээр Дарханы хорих ангид хамт ял эдэлж байсан М.С хамт орой 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхон дотор байрлах айлын хаус руу хоёр давхар луу нь авирч гараад вакум цонхыг нь машины дугуйн дорцов шиг зүйлээр хөшиж орсон. Бид хоёр эхний өрөөн дотор нь шүүгээг онгойлгож үзэхэд дотор нь олон төрлийн хөөрөгнүүд байхаар нь гэрт нь байсан цүнхэнд хийгээд аваад гарсан. ...Маргааш нь С манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би 100 айлын Лхам худалдааны төвийн хойд талд байх тухайн үед түрээсэлж байсан байранд яваад очиход надад 7 ширхэг хөөрөг өгсөн. Тухайн хөөрөгнүүдийг хадгалж байгаад А гээд Зүүн хараагийн Дарьтын хорих ангид хамт хоригдож байсан залууд зараад өгөөч гээд явуулсан. А надад 7 ширхэг хөөрөг зарчихлаа гээд 1,5 сая төгрөг өгсөн. ...Ямар ч байсан нэг хөөрөг нь дотроо алтан утастай дотор тал нь харагддаг хөөрөг байсан. Үлдсэн хөөрөгнүүд нь янз бүрийн өнгөтэй хөөрөгнүүд байсан. Би чулуу мэдэхгүй учраас ямар хөөрөг байсан гэдгийг мэдэхгүй байна. А гэж А хэлж байгаа юм. Би А хулгайн хөөрөгнүүд гэж хэлээгүй өгсөн. ...Би ай-падыг А өгсөн. ...Тухайн айлд нийт 20-30 ширхэг хөөрөг байсан. ...Бусад эд зүйлийг нь С яасан талаар сайн мэдэхгүй байна. ”,“...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2015 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад хуучин Дарханы хорих ангид ял эдэлж байсан М.С манай гэрт орж ирээд надтай ярих юм байна гэхээр нь ээж Ж ойрхон эгч Б гэр лүү явсан эзгүй байсан тэр хугацаад оруулсан. Тэгээд хүн байхгүй байхад С энгэрээсээ тортой алт мөнгөн эдлэл гаргаж ирсэн. Торонд алтан аяганы эвдсэн суурь, жижиг хэмжээний цул алт, алтан ээмэг, цагаан өнгөтэй бөгж, ээмэг, жижиг ногоон хаш аяга, бор өнгийн толгой нь салсан хөөрөг, өөр жижиг үнэт эдлэлүүд байсан. С энэ бүгдийг нийлж зараад надад 20,0 сая төгрөг өгчих гэж хэлээд явсан. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нарантуул захын баруун хойд талд байрлах электрон бараа зардаг дэлгүүрийн орчим очоод 40 гаруй насны махлаг биетэй эмэгтэйд нөгөө цул алтаа үзүүлтэл электрон жин дээр жигнэж үзэхэд 240 гр жинтэй байсан. Тэгээд тэр эгч нийлээд 18,0 сая төгрөгөнд авна гэхээр зарсан. Тэр өдрөө Налайх орж 9,0 сая төгрөгийг С гэрт нь очиж өгсөн. ...Манай гэрээс хураагдсан хар өнгийн савхин малгай, цагаан хар өнгийн nike пүүзнүүд миний өөрийн хувцаснууд. ...Дээрх 4 хулгайн хэрэгт миний ямар нэгэн оролцоо үйлдэл байхгүй. ...Жаргалан хотхоны айл руу би ороогүй, намайг М.С хөл хугархай юм чинь ороод яах юм бэ, чи хүн хараад зогсож бай гэж хэлээд өөрөө цонхыг нь хагалаад дотогшоо орсон. ...О гэж хүний гэрээс 2 ширхэг алтан гулдмай аваагүй. Нэг ширхэг гулдмай байсныг М.С бас харсан. ...Ц.З миний шоронгийн найз. ...Тэгээд бид хоёр хулгай хийхээр болж Өгөөмөр захын хойд хэсгээр байрлах павилонуудаар явж байгаад автомашины данхраадыг 19,000 төгрөгөөр худалдаж авсан. ...Нарантуул зах руу орж ...шар өнгийн резинэн бариултай сүх нэг ширхэгийг авсан. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ...18 цагийн үед З над руу утсаар ярьж 1 дүгээр хороололд уулзъя гэсэн. ...Такситайгаа Кристал тауны хаалгаар орсон. Хулгай хийсэн байрныхаа урд талын байрны хамгийн баруун талын орцны үүдэнд буусан. Бид хоёр буугаад хойшоо харахад 1 давхрын хамгийн баруун талын 1 цонх хамгаалалт төмөртэй байсан ба гэрэлгүй байсан. ...19 цаг өнгөрч байсан ба харанхуй болсон байсан. ...Тэр хоёр цонхны зүүн талынх нь цонхны порчикны бариул хэсэгт шилийг нь би сүхээрээ цохиж хагалсан. ...Би савхин бээлийтэй байсан. Дараа нь данхраадаа гаргаж ирээд цонхны хамгаалалт төмрийн хоорондох зайнд хийж байгаад данхраадаж зайг нь том болгосон. З данхраадсан. ...Бид хоёрын орсон цонхтой өрөө их том өрөө байсан. ...Сервантан дотор байсан эд зүйлүүдийг онгойлгож үнэ хүрэхээр юмнууд авсан. ..Унтлагын ортой өрөө байсан ба тэр өрөөнд ороход жижиг хоёр хаалгатай сейф байсан. Сейфний дээд талын хаалга онгорхой, доод талын хаалга нь цоожтой байсан. Тэгээд сейфийг доош нь харуулж тавиад ар доод хэсэгт нь сүхээрээ цохисон. Би эхлээд цохисон чинь дийлэхгүй байсан. З надаас сүхийг авч сейфийг цөмөлсөн. Сейфний дотор тал руу З гараа шургуулж 100-тийн ам.доллар 1 боодол, 100-тийн юань 1 боодол, 1000-тын дэвсгэрттэй төгрөг 1 боодлыг гаргаж ирээд надад өгөөд халаасалчих гэсэн. Тэгээд өөрөө гараа шургуулж юм гаргаж ирээд халааслаад байсан. Миний харснаар шармал, шар өнгийн аяга байсан. Мөн гарч ирсэн хайрцагтай юманд алтан бөгж, ээмэг, зүүлт гэх мэт зүйлүүд байсныг З халааслаад байсан. Улаан өнгийн түрийвч байсныг З аваад нөгөө өрөө рүү гүйгээд явчихсан. Надад хэлэхдээ юм хийх цүнх олоод ирье гэсэн. Буцаж ирэхдээ улаан өнгийн түрийвч нь байгаагүй. Тэгээд хар өнгийн жижиг савхин цүнхэнд нөүтбүүк нэг ширхэг, 2 ширхэг архи, 3 ширхэг хөөрөг, хөөрөгний дайлан, авсан шармал аяга, нэг хутга зэргийг хийгээд гарсан. Харин алт, монетон ээмэг, бөгж, хүзүүний гинж бугуйвч зэргийг З халаасалсан. ...Бид хоёр хоёулаа бээлийтэй байсан. ...Бид хоёр Толгойт руу явсан. Толгойтод манай эгч Б байранд очсон. Эзэнгүй хашаа байшин байдаг. Тэнд очоод З өмсөж явсан куртикээ тайлсан. ...Хулгайлсан юмнуудаа үзэхэд адилхан том жижиг хүрэн алаг өнгийн хоёр хөөрөг байсан. Мөн нэг жижигхэн хөөрөг байсан. Нийт 3 хөөрөг байсан. З надад эмэгтэй хүний шар өнгийн алтан бололтой нэг бөгж өгсөн. Бусад ээмэг бөгж, гинж зэргийг З халаасандаа хийсэн. ...Улаан өнгийн цүнхтэй нөүтбүүк байсныг З авсан. Нэг ширхэг шар утас, 3 хөөрөг зэргийг З авсан. 1000 төгрөг 1 боодол байсныг тавь тавиар хувааж авсан. 5000 ам.доллар, 5000 юань, мөн хаанахынх нь мэдэхгүй гадаад мөнгөн дэвсгэртүүд, сая хураалгасан тэдгээрийг надад өгсөн. ...Тэгээд 1 дүгээр хорооллын арын зам дээр явж байхад З юмнуудаа хүнд үлдээнэ гээд аваад буусан. Би таксинд хүлээсэн. З хаашаа орсныг мэдээгүй. З юмнуудаа тавиад буцаад ирсэн. Бид хоёр хүүхдийн 100-ийн тэнд байдаг 24 цагийн банк руу орсон. З бид хоёр хувааж авсан долларуудаа нийлүүлж 1000 ам.доллараа монгол мөнгө болгож авсан. 2,001,000 төгрөг болсон. Тэр мөнгө нь бүгд надад байсан. Тэгээд бид хоёр шөнийн зах орсон. ...З нийт 480,000 төгрөгөөр хувцас авсан. ...Төмөр замын Эвер грийн нэртэй зочид буудлын 301 тоотод орсон. 23 цаг болж байсан. ...Тэгээд өглөө нь 10 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах ХААИС-ын байранд байдаг эгчийндээ очсон. ...Тэгтэл найз хүүхэн Ц 15-16 цагийн үед над руу утсаар ярьж хамт урагшаа Эрээн орж цагаан сарын юм цуглуулаад ирье гэсэн. ...Намайг хилээр гаргах гэсэн чинь хилийн хориг тавьсан гээд цагдаад баригдаж цагдаагийн газарт очсон. Надад үзлэг хийхэд миний халааснаас хулгайлж авсан бөгж маань гараад ирсэн. ...Миний өмнөх хэргүүдийн хохирол нь 3 тэрбум болсон. Нэгэнт өнгөрсөн гээд л хулгай хийсэн. ...Кристал таунд гайгүй баян хүмүүс байдаг болохоор нь тэнд очсон. ...Урьд хулгай хийж байхад данхраад, сүх зэргийг ашиглаж байсан. ...Би хулгай хийж авсан 3 ширхэг хөөрөг, алтан аяга, 10,000 гаруй ам.доллар зэргийг нуусан байгаа. Намайг батлан даалтад гаргах юм бол би хулгайн эд зүйлсийг олж өгнө гэж бодож байна. ...Би анх сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн байна. ...Би хохирогч В.Э гэрт ганцаараа орсон. Занданбал надтай хамтарч хэрэг үйлдээгүй. Би хулгай хийчихээд гарч яваад түүнийг дуудаж хамт явсан. З бид хоёр 19-20 цагийн үед Баянзүрх дүүргийн хүнсний захын үүдэнд уулзаад хамтдаа Толгойт руу явсан. Толгойтод очоод би түүнд хохирогч В.Э гэрээс авсан алтан ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг эд зүйлсийг өгсөн. Би түүнд чи эд нарыг зараад мөнгө болгоод авахгүй юу даа гэж хэлээд өгсөн. ...Бид хоёр 2 Толгойтоос гараад Голомтын 24 цагийн банкинд очиж 1000 ам.доллар солиулсан, банк руу би ганцаараа орсон. З гадаа намайг хүлээж байсан. ...Тэгээд шөнийн зах орж З би хувцас авч өгсөн. Шөнийн захаас гарч Эвер грийн нэртэй буудалд очиж өрөө авчихаад 3 дугаар хороололд байдаг нэг массажны газраас 2 хүүхэнтэй ярьж тохироод авсан. Тэгээд дөрвүүлээ архи пиво авч буудалд орж хоносон. ...Би өглөө эрт сэрээд тэд нарыг орхиод гарсан. ...Эгч Б гэрт орж унтаж байгаад өдөр нь гарч Найман шарга төв орж 1,500 ам.доллар солиулаад 3 сая төгрөгийг Төрийн банкин дахь өөрийн нэр дээр байсан дансанд хийсэн. Теди төв орж цагаан өнгийн гадартай Ай поне 5S маркийн гар утас 530,000 төгрөгөөр авсан. ...Бамбарууш кафед байдаг Говь ХХК-ийн дэлгүүрээс одоо өмсөж байгаа малгайтай эрээн өнгийн ноолууран цамцыг худалдаж авсан. ...Найз Д утсаар дуудаж Хан-Уулын цагаан хаалганы оройлцоо уулзсан. Тэгээд бид 2 хоёр толгойтод очиж хулгайн эд зүйл болох 3 ширхэг хөөрөг, нэг ширхэг аяга, 12,500 ам.долларыг авч гарсан. Тэгээд хадгалуулах хүн хайж байгаад найз Д ярьсан чинь Нисэхэд байна гэхээр нь байгаа газарт нь очиж уулзаад хадгалж байгаарай гэж хэлээд 3 ширхэг хөөрөг, алтан аяга, 12,500 ам.доллар зэргийг өгсөн. Би түүнд хулгайн эд зүйл гэж хэлээгүй, хадгалж байгаарай хэд хоногоос холбоо барьж байгаад авъя гэж хэлж өгсөн. Д намайг Толгойтоос эд зүйл авахыг хараагүй, би түүнд тэр талаар хэлээгүй. Тэгээд Д найз Б, найз хүүхэн Ц нарыг дуудаж уулзаад вокзал дээрээс таксинд сууж Эрээн гарахаар хөдөлсөн. ...Би тэр үед хохирогчийн гэрээс авсан цүнх, алтан бөгж 1 ширхэг эд зүйлийг өөртөө авч явсан. Д, Б нар хадгалж бай гээд 10,000 юань өгсөн. Харин Ц хаанахыг нь мэдэхгүй хэдэн гадаад мөнгөн дэвсгэрт байсныг өгсөн. Би тэд нарт хулгай хийсэн талаар юу ч хэлээгүй, тэд нар ч мэдээгүй. Би анх өгсөн мэдүүлэгтээ З хамтарч гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, тухайн үед хохирогч надаас юм нэхээд байхаар нь би З хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж худал төөрөгдүүлэх гэж мэдүүлсэн юм. Тухайн үед би найз Д хэлвэл гэмгүй хүнийг хэрэгт татаад балрах гэж бодсон учраас З мэдүүлсэн. Одоо нэгэнт Д байсан эд зүйлсийг хурааж авсан гэдгийг мэдсэн учраас би үнэнийг хэлж байна. ...Би зочид буудалд согтуу байхдаа З бэлэн мөнгө нэг сая төгрөг өгсөн. З намайг хаанаас юу хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. 2 шил виски архи авсан, би өөрөө уусан. ...Би байсан гадаад мөнгөн дэвсгэртүүдийг Ц өгсөн, 10,000 юаныг Д, Б нарт, Д 12,500 ам.доллар, З 1 сая төгрөг өгсөн. Өөр мөнгө валют байгаагүй. 25,000 ам.доллар бол байгаагүй, харин 15,000 ам.доллар байсан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 1-2, 9-10, 2хх-ийн 23-24, 4хх-ийн 248-5, 9хх-ийн 48-49, 52, 53-56/,

ялтан М.С мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...2014 оны 07 дугаар сард Наадам дууссаны дараа Дарханы хорих ангид хамт ял эдэлж байсан Б луу утсаар яриад Баянзүрх захын орчим байдаг гэрт нь очоод тэндээс такси бариад 20-21 цагийн орчим байх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан руу явдаг автобусны буудлын орчим таксинаас буугаад зам дагаад гүүрний баруун тал руу буугаад явсан. ...Гэрэлгүй хаус харагдахаар нь бид хоёр хашааг нь давж ороод Б эхэлж 2 дугаар давхар луу нь сараалжийг нь дагаад дээшээ авирсан. Би араас нь гарсаны дараа Б цонхыг нь хагалаад дотогшоо орсон. Тэгээд 2 дугаар давхарт байх ванны өрөөний хажуу талд байх өрөөнд шүүгээн дотор байсан нэлээд олон тооны хөөргийг авсан. Мөн ванны өрөөн дотор байсан хөөргүүдийг дунд зэргийн хэмжээтэй жижиг улаан цүнхэнд хийсэн. Мөн нэг ширхэг бурхан, ногоон өнгийн чулуун аяга, эмэгтэй хүний гоёл, чимэглэлийн эдлэл зэрэг эд зүйлс аваад буцаад орж ирсэн цонхоороо доошоо буугаад явсан. ...100 айлын орчим байх подвальд ороод хөөрөгнүүдээ хувааж аваад явсан. Тухайн айлаас авсан бурхан болон илүү юмнуудыг Б аваад явсан. ...Мөн тэр айлаас авсан бүсийг хайлуулж зарсан гэж хэлсэн. Би тэр бүсийг бол хараагүй. ...Нийт хэдэн ширхэг хөөрөг авсан гэдгээ мэдэхгүй байна. Надад бол арван хэдэн ширхэг хөөрөг өгсөн. Бүсийг бол хараагүй, ногоон өнгийн аяга байсан, мөн дунд зэргийн бурхан байсан. Тэдгээрийг бүгдийг Б авсан. ...Зарим хөөрөг нь шүрэн толгойтой байсан. ...Би тэдний гэрээс мэдрэгчтэй, ухаалаг гар утас 1 ширхгийг авсан. Тэр гар утсыг Б гэрийн гадаа ирэхдээ байшингийн булан руу шидэж хаясан...”,“...2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Б над руу утсаар яриад данхраад олоод хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Өгөөмөр зах дээрээс 15,000 төгрөгөөр машины данхраад аваад 15 цагийн үед 13 дугаар хороололд байдаг гэрт нь очиж уулзсан. Б намайг гэртээ үлдээгээд өөрөө шүдний эмнэлэг орчихоод буцаж ирсэн. Тэгээд бид хоёр 18 цагийн үед гэрээс гарч такси бариад урагшаа явж байгаад Замын цагдаагийн гүүр гараад нэг газар очсон, тэнд гэрэлгүй, 2 давхар орчин үеийн хаус байшингийн гадаа буусан. Бид хоёр хашааг нь давж орсон. Ороод авч явсан данхраадаар нэг давхрын хаалт төмрийг хөшиж байгаад Б.Б цонхыг нь цохиж хагалсан. ...Гадаа бараг 2-3 цаг гаруй болсон. Б.Б өөрийнхөө 99171717 утаснаас миний 99971144 дугаарт залгаад сейфийг онгойлгочихлоо ороод ир гэсэн. Намайг ороход авсан юмаа халаасандаа хийсэн байсан бөгөөд гартаа байсан цул алтыг надад үзүүлээд овоо юм авсан байгаа биз дээ гэж хэлээд бид хоёр гарсан. ...Би маргааш өглөө нь Б.Б гэрт очоод хамт явж алтаа заръя гэхэд Б.Б уурлаад би өөрөө зарна, мөнгөө хоёр хувааж авна гэсэн. Өдөр нь Б.Б над дээр ирээд нөгөө алт чинь 18 сая төгрөг болсон гээд надад 9,0 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд явсан. Би 1,0 сая төгрөг өөрөө авсан. 1 сая төгрөгийн эхнэрийн дансанд хийсэн. 7 сая төгрөгийг диван доор нуусан. ...Цул алт, алтан аяга, 2 ширхэг хөөрөг, төмөр гинж, савхин хүрэм, ай поне гар утас, алтан бөгж гинж зэрэг эдлэлүүд авсан. Би бол алтан аяганы ерөөлийн тал хэсэг, төмөр гинж, хөөрөг 1 ширхэг, эмэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлсийг авсан. Бусад эд зүйлсийг Б.Б авсан. ...Би иргэн Амгалангийн гэрээс хулгай хийсэн учраас эд зүйл нь гэрээс гарсан байх. Би Б.Б хамт явж хулгай хийдэг. Нийт 4 удаагийн үйлдлээр хулгай хийсэн нь үнэн. Би ухсан айлаа зааж өгч чадахгүй. Би хотын хүн биш. ...Б.Б өөрөө тэр айлыг урьдчилан судалсан, хүнгүй гэж хэлсэн. ...Манай гэрээс хураагдсан дээрх эд зүйлсийг Болдбаяр надад өгсөн юм. Хэрэг болж магадгүй гэж бодоод хадгалсан. Ер нь Б өөрөө үнэтэй гайгүй эд зүйлсийг аваад надад хэрэггүй гэсэн эд зүйлсээ өгдөг байсан.../хохирогч Э.А хэргийн талаар/ Тухайн өдөр Б.Б намайг дуудаад дээрх айл руу дагуулж очсон. Жижиг цагаан хашаа давж ороод Б.Б халив гаргаж ирж нэг давхарын вакум цонхыг хөшиж орсон. Би жижиг хашааны дотор ороод хүн хараад сууж байсан. Б.Б дотогшоо ороод удалгүй гарч ирсэн. Б.Б надад ээмэг бөгж зүүлт бугуйвч зэрэг мөнгөн эдлэлүүд гаргаж ирж өгсөн бөгөөд өөр ч авчихмаар юм байсангүй гэж хэлж байсан. ...Б.Б өөрөө тэр айлаас авсан ай пад гэдэг том гар утсыг нь авч байсан. Тэр айлаас өөр юу авсаныг би санахгүй байна. Дээрх айлыг Б.Б өөрөө явж судалсан, урьдчилан мэдсэн байсан. Би гадаа хүн харж байсан, айл руу дотогшоо ороогүй. .../хохирогч Д.Д хэргийн талаар/ Тухайн өдрийг тодорхой санахгүй байна. Б.Б намайг дуудаад дагуулж дээрх айлд очсон. Нэг давхрын цонх нэлээд өндөр байсан учраас дэргэд нь байсан цэцэгний савыг хөмрүүлэн тавьж өндөрлөж байгаад цонхыг нь халиваар онгойлгох гээд орж чадаагүй. Б.Б цонхны тавцан дээр гарч байгаад цонхыг онгойлгосон. Би ардаас нь орсон. Дээд давхарт байсан цоожтой өрөөнд Б.Б ороод юм ухаад байсан. Би нэг давхарын том өрөөнд байсан ЛСД зурагтын спикерыг авсан өөр явчихмаар зүйл олдоогүй. Б.Б цүнхтэй камер авсан байсан. ...Б.Б гэрт очиж авсан эд зүйлсээ хувааж авсан. Б.Б надад ээмэг, бөгж, зүүлт спикер зэргийг өгсөн. .../хохирогч Ц.Б хэргийн талаар/ Б.Б өөрөө хүрэн өнгийн вакум цонхыг авч явсан төмрөөрөө хөшиж онгойлгоод орсон. Би араас нь орсон. Б.Б дээд давхараас бүтээлэг олж ирээд том өрөөнд байсан ЛСД зурагтыг боогоод намайг үүрчих гэсэн. Тэр зурагт том овор ихтэй байсан учир тэнд нь орхисон. Б.Б тэр хооронд уутанд юмнууд хийж авсан байсан бөгөөд орсон цонхоороо буцаж гараад Б.Б гэрт очиж үзэхэд 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, эрэгтэй хүрэм, үнэртэй ус зэрэг эд зүйлс байсан бөгөөд Б.Б надад үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн аяга, 2 зэс аягыг хаячихаараа гээд өгсөн. Би дээрх эд зүйлсийг гэртээ хадгалж байсан. ...Би цагны талаар мэдэхгүй, хохирогч Э.А цагийг би өмнө нь харж байгаагүй...” гэх мэдүүлгүүд /2хх-ийн 83-85, 4хх-ийн 228-229, 233-234, 235-240, 241/,

шүүгдэгч Ц.З мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.Б гэж Дарьтийн шоронд хамт байсан найз байдаг. ...Б.Б 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед миний утас руу залгаад уулзъя гэсэн. Бид хоёр бөхийн өргөөний тэнд уулзсан. ...Б.Б гартаа янз бүрийн зүйл бариагүй байсан. Бид хоёр такси бариад Толгойт руу явсан. ...Тэгээд байшин руу нь Б.Б түлхүүр гаргаж онгойлгоод орсон. Байшинд хүн байгаагүй. Байшинд ороод Б.Б 2 шил архи авсан. Тэр хоёр архи оронгуут хаалганы хажууд байсан. Б.Б надад одоо чи давхар куртикээр яах гээд байгаа юм бэ тайлчих гэсэн. Тэгээд бид хоёр гарч хотын төв рүү орж 24 цаг ажилладаг Хаан банкны гадаа очиж зогссон. Б.Б надад 1 боодол 100-тын доллар харуулаад энийг солиулчихаад ирье чи байж бай гэсэн. ...Бид тэндээсээ шөнийн зах руу явсан. ...Надад хувцас авч өгсөн. Тэндээс гараад буудалд орсон. ...Тэр буудалд орж 301 тоот өрөөг авсан. Тооцоог Б.Б хийсэн. ...Хүүхэн авъя гээд гарсан. ...Буудал дотор архи пивоо уугаад 2 хүүхэнтэй унтаж хэвтээд хоносон. Маргааш өглөө 10 цаг гээд сэрсэн чинь Б.Б явсан, нөгөө хоёр хүүхэн байсан. ...Би Б.Б руу утсаар ярьсан чинь хаана ч хамаагүй нэг буудалд ороод байж бай гэсэн. Надад мөнгө байхгүй байсан болохоор буудал оруулахгүй байх гэж бодоод би бөхийн өрөөний тийшээ явсан. ...Б.Б ерөөсөө ирээгүй. ...Би орцонд хоносон. Маргааш өглөө нь тэр хавийн захаар дэмий тэнэж явтал Дарханд нэг гудамжинд байсан Ц /Г гэдэг байх/ таарсан. Тэрнээс мөнгө гуйсан чинь 20,000 төгрөг өгсөн. Тэгээд тэндээс такси бариад Драгон руу явсан. ...Дархан уул аймаг руу явсан. 1 сарын 23-ны өдөр ээжийн нас барсан нэг жилийн ой болох байсан. ...Маргааш нь 12 цагийн үед нэг цагдаагийн дэд хурандаа миний гар утас руу залгаад цагдаа дээр хүрээд ир гэсэн. Би өөрөө явж очсон. ...Би Б хулгай хийгээгүй. ...Толгойтын хашаа байшингаас мөнгө, архи авна гэж байсан. ...Б.Б утсаар яриад хөгшин нь чамд нэг юм өгөх гэсэн юм аа, гэрт нь чинь яваад очье гээд байсан. Тэгэж яваад хаана гэдгийг нь мэдэхгүй нэг газар колонкын хажууд зогсоод Б.Б машинаас буусан. Тэгээд авсан 2 шил архиа өгчихлөө гэсэн. ...Хаалганы хажууд хар өнгийн савхин цүнх байсан. Тэр цүнхэн дотроос 2 шил архи авсан. Цүнх нь нилээн түнтгэр байсан. Улаан өнгийн цүнхтэй юм дотор харагдаж байсан. ...Би Б ямар ч эд зүйл аваагүй. ...Би О.Д гэдэг хүнийг огт танихгүй, Дарьтийн шоронд тийм хүн байсан эсэхийг би санахгүй байна...” /9хх-ийн 58-59, 64-67/ гэх,

иргэний хариуцагч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн үед Б.Б өгсөн 7 ширхэг хөөрөгнүүдийг авсан нь үнэн. Авсан хөөрөгнүүдээс надад үлдсэн байсан 2 ширхэг хөөргийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Цагдаагийн байгууллагад өгсөн 2 хөөрөгнөөс гадна 1. Хэлбэр гаргасан жижиг гарын цэнхэр номин хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, 2. Хэлбэр гаргасан жижиг гарын чүнчигноров хөөрөг /толгойгүй, доторхийг нь ухаагүй/, 3 Доторхийг нь дөнгөж дутуу ухсан толгойгүй шилэн хөөрөг 1 ширхэг байсан. Нөгөө хоёрыг нь сайн санахгүй байна, хүн авахгүй, үнэд хүрэхгүй 2 чулуу байсан...” /1хх-ийн 91-92/ гэх,

иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2015 оны 6 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Тосо худалдааны төв дээр явж байхад зүс таних залуу ирж надтай уулзаад цаг авах уу гэж асуусан. Би цагийг нь үзэхэд жинхэнэ алтан цаг байсан. ...6,0 сая төгрөгөөр зарна гэхээр нь би 5,4 сая төгрөгөөр авахаар болсон. Бэлнээр 5,4 сая төгрөг өөрийнхөө машин дотор орж байгаад тоолж өгөөд явуулсан. Monblanc брэндийн алтан цаг байсан. Би өөрөө цаг сонирхдог хүн учраас алтан цаг гэдгийг мэдэж байсан. Би 5,4 сая төгрөгөө нэхэмжилнэ...” /3хх-ийн 65-66/ гэх,

гэрч М.Г мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед манай хотхоны Г, Г, Т нарын хамт гэр бүлээрээ бүгд Тэрэлж рүү амралтанд очиж амарсан. 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хаалгаа нээхэд зүгээр цоожтой л байсан. Гэрлээ асаагаад үзсэн чинь нэг давхрын хамаг юм ухаад хаясан байсан. ...Манайхаас тоог нь сайн мэдэхгүй байна, 60 гаруй ширхэг том жижиг хөөрөгнүүд, 20 ширхэг хаш аяга, 3 ширхэг алтан ээмэг, том хүзүүний алтан гинж, цагаан алтан гинж 2 ширхэг, монетон 7-8 хос ээмэг, цагаан алтан ээмэг 3 ширхэг, шүрэн бугуйвч, гарын алтан, цагаан алтан шүр чулуун бугуйвч, шүрэн цэцэгнүүд, сувдан хүзүүний зүүлт ээмэг зэргийг авсан байсан. Бас манай хүүгийн Ланскар брэндийн цаг, Омега брэндийн цаг, цагаан алт, шар алтан холимог энгийн цаг, бага хүүгийн зөөврийн компьютер, Самсунг эс-3 маркийн гар утас, хард диск, мөнгөн бүс, бурхны Пүрэв гэдэг эртний алтаар шарсан зүйл, хар хашин ёроолдоо алттай таваг, алтаар шарсан Насны бурхан, шүрэн эрх гэх зүйлүүд алга болсон байгаа....” /1хх-ийн 93-94/ гэх,

гэрч Ц.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...С надад ярихдаа дээрх гэмт хэргийг Б хамт үйлдсэн бөгөөд олон хөөрөг байсныг Б бид хоёр тэнцүү хувааж авсан ...гэж ярьсан...” /1хх-ийн 122-123/ гэх,

гэрч Г.У мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед манай захиргааны жолооч Э над руу утсаар яриад захирлын гэрт хулгай орсон байна гэж мэдэгдсэн. ...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 49-04 тоотод очиход байшингийн 1 давхарын цонх онгорхой, захирлын жолооч Э болон хамгаалалтын албаны 3 хүн цагдаад дуудлага өгсөн гээд хүлээгээд зогсож байсан...” /2хх-ийн 242/ гэх,

гэрч П.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед гражаар нь дамжин дээшээ 1 давхарт гараад муурыг нь нэрээр нь дуудсан боловч ирээгүй. ...Зочны өрөөний баруун хойд талд байдаг цэцэгнүүдийг нь услаад баруун урагшаа чиглэлтэй цэцэгнүүдийг услаад явж байтал урд талын цонх 30 см зайтай онгорхой байхыг харсан. Ингээд цонхыг муур нь онгойлгосон юм байлгүй гэж бодоод хаасан. Тэгтэл цонхны дэргэд байдаг зурагт хөдөлсөн, тэр хавьд эмх замбараагүй болсон, цонхны тэр хавьд шавартай гутлын мөр гарсан байсан...” /2хх-ийн 243/ гэх,

гэрч О.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2011 онд манай дэлгүүрээс цаг худалдаж авч байсан А ирээд манай дэлгүүрээс авсан цагаа хулгайд алдсан гэж хэлсэн. Манай дэлгүүр цагийг бүртгэлд авсан. ...2015 оны 6 сарын сүүлээр Э гэж хүн цаг засуулна гээд орж ирсэн. Анх харахад тухайн цаг нь А гэж хүний авсан цагтай адилхан харагдсан. Ингээд сери дугаарыг нь тулгаж үзэхэд адилхан байхаар нь А гэж хүнд утасдаж хэлсэн. Тухайн А гэж хүний авсан цаг нь манай дэлгүүрт 1 ширхэг ирээд А худалдаж авсан. Манай дэлгүүрийн цагууд нь бүгд өөр өөрийн гэсэн сери дугаартай дахин давтагдахгүй байдаг. Тухайн А гэж хүний цагийн их бие нь бүхэлдээ 18 кратын цул алтан 76,8 грамм алт орсон, 8 грамын цул алтан түгжээтэй, болор чулуун нүүртэй, матрын арьсан оосортой 25 ширхэг эрдэнийн чулуун шигтгээтэй 2011 онд үйлдвэрлэгдсэн цаг байгаа юм...” /3хх-ийн 74-75/ гэх,

 гэрч Ц.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байх хамгийн бага дүү болох Ц. Б хулгай орсон талаар хэрэг гарсан өдөр дүү Б над руу 21 цагийн үед утсаар хэлж мэдэгдсэн. ...Гэмт этгээд байшин руу 1 давхрын урд талын модон вакум цонхыг гадна талаас нь хөшиж түлхэн орсон байсан. ...Тэр хотхон нь өөрөө урдаас болон хойноос зэрэг хянасан хяналтын камеруудтай. Гэхдээ хяналтын камерууд нь маш бүдэг, муу юм билээ. Би камерын бичлэгийг шүүж үзэхэд оройн 18 цагаас хойш, гадаа харанхуй болсон хойно 2 залуу дүүгийн байшинг тойроод, цонхны орчим эргэлдээд, сүүтэгнээд байгаа бичлэг байсан...” /3хх-ийн 171/ гэх,

гэрч Э.Д мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр Вилла хотхоны хамгаалалтын ажилтан. 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр орой 21 цагийн үед Тэнгэр Вилла хотхоны 111-3 тоотод оршин суух иргэн Ц.Б гэж хүн ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. ...Бичлэг дээрх нэг залуу нь кепкэн малгайтай, савхи байж магадгүй куртиктэй байсан. Хөл муутай хазгар залуу нь хөх цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан цэнхэр өнгө алагласан пүүзтэй байсан. Нөгөөх нь хар бараан өнгийн гуталтай байсан. Ойролцоогоор 160-165 см өндөртэй залуучууд байсан. Тэр хоёр залууг камерын бичлэгээр харахад өндөр нам харагдаж байсан. Тэр айлаас бор өнгийн куртик гадуураа өмсөөд гараад явсан. Гартаа өөр юм бариагүй байсан...” /3хх-ийн 173/ гэх,

гэрч Г.Ч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Э ахын гэрт оршин сууж байгаа. 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр А эгч 2 хүүхдээ аваад Дорнод аймаг руу, Э ах 2016 оны 1 дүгээр сарын 19-нд Хонконг руу явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ...21 цаг 15 минутад гэртээ ирсэн. Гэрийн хаалга онгойлгоод дотогшоо орох гэхэд хаалга өөдөөс савж салхи үлээсэн. Би цонх онгорхой орхичихсон юм болов уу гээд том өрөөнд орж харахад том өрөөний урд талын хананы вакум цонхны порчикны шил хагарсан онгорхой байсан. Гадна талын хамгаалалтын төмрийг ангайлгаж хэлбэрийг нь алдагдуулж том зайтай болгосон байсан. ...Сейфийг эвдэлсэн, доторх зүйлүүдийг тараасан байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. ...Том өрөөний буйдан дээр хар өнгийн цүнх байсан ба манай гэрт байгаагүй цүнх байсан. Би гар хүрээгүй ба цагдаа нар ирж үзлэг хийхэд дотроос нь данхраад сүх зэрэг эд зүйлүүд гарч ирсэн...” /8хх-ийн 43-44/ гэх,

гэрч С.Ц мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ...найз Э 13 цаг 10 минутын үед над руу яриад гэрт куртикны халааснаас 155 мянган хонконг доллар аваад америк доллар болгоод шилжүүлчих гэсэн. Дүү Ч гэрийн түлхүүрийг аваад очих гэж Ч утсыг надад өгсөн. Тэгээд 13 цаг 50 минутын үед гэрт нь очсон. Э гэрийг түлхүүрээр нь онгойлгож ороод хэлсэн куртикны халааснаас нь 155 мянга хонконг доллар аваад гарсан. Гэрийг нь цоожлоод буцаж Мөнхийн үсэг компани дээр очиж Э гэрийн түлхүүрийг нь Ч өгсөн. ...Гэртээ байж байхад 21 цаг 40 минутын үед Э эхнэр А залгаад манайд хулгай орсон байна, чи манайх руу очоодох гэсэн...” /8хх-ийн 47-48/ гэх,

 гэрч Г.Ж мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.Б 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй. 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд буцаад гарах гэхээр нь чи одоо хаачих гээд байгаа юм бэ гэхэд би толгойтын байшинд очоод ирнэ гэж хэлээд ширээн дээр байсан байшингийн түлхүүрийг аваад гарсан. ...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө гэртээ орж ирэх үедээ дунд зэргийн хэмжээтэй хар өнгөтэй байсан шиг санаж байна, өнгийг нь сайн хэлж мэдэхгүй байна цүнхтэй юм барьж орж ирсэн. ...Манай найзын цүнхтэй эд зүйл байгаа юм гэж хэлсэн. Цүнхэн дотор юу байсныг нь хараагүй...” /8хх-ийн 65-66/ гэх,

 гэрч А.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед 42-79 УБУ улсын дугаартай Тоёота алпард машинтай өөрийн төрсөн ах Д хамт явж байтал Бөмбөгөр худалдааны төвийн урд талд ах маань зогсоогоод нэг залууг дуудаж суулгасан. Тэр залуу нь нилээд халамцуу байсан бөгөөд эхнэр, хүүхний тухай юм ярьж маргаж байснаа дэлгүүр ороод ирье гэж машинаас буугаад гүйгээд явчихсан. Тэр залуу үүрч явсан цүнхээ машинаас буухдаа хаячихаад алга болсон. Тэгээд түүнийг хүлээгээд ирэхгүй болохоор нь анх цүнхийг нь уудлаад үзтэл 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэг мөнгөн бөгж, хүзүүүний нарийн алтан гинж 1 ширхэг, алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг нэг хос, 10 мянгатын дэвсгэртээр монгол мөнгө /хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна/ байсан. ...Тэгтэл маргааш орой нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 хэлтсээс дуудсан. Тэр залуугийн орхиж явсан зүйлсийг хулгай юм гэж хэлсэн. ...Ц.З бол нөгөө машинд юмаа орхиод явдаг залуу мөн байна. ...Намайг цагдаа дээр очих үед өөрт байсан 325,000 төгрөгийг хурааж аваад хохирогчид өгсөн гэж байсан. Би сүүлд тэр мөнгөө ахаасаа гаргуулж авсан. Ах маань бусад гинж, бугуйвч болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг нь хохирогчид өгсөн байсан...” /8хх-ийн 71-73/ гэх,

гэрч О.Д мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 2014 онд Дарьтын шоронд хамт ял эдэлж байсан З гэдэг залуутай таарсан. Би 2015 онд З Тахир соёотын хорих ангид ял эдэлж байх үед нь би найзыгаа эргэж очих үедээ нутгийн дүү гэж бодоод З уулзаж идэж уух юм оруулаад эхнэртэйгээ танилцуулж байсан. Тэгтэл З 2015 оны намар хорихоос суллагдаад манай эхнэртэй уулзаж эр эмийн харьцаанд орсон байсныг мэдсэн. Би түүнтэй уулзаж тооцоо бодох зорилготой байсан учраас түүнийг дуудаж машинд суулгасан. ...Түүний авч явсан цүнхийг уудалж үзэхэд 10 мянгатын дэвсгэртээр нэг сая төгрөг, 2 ширхэг алтан бөгж, нэг ширхэг мөнгөн бөгж, хүзүүний алтан гинж 1 ширхэг, гарын алтан гинжин бугуйвч 1 ширхэг, алтан ээмэг 1 хос зэрэг зүйлс байсан. Би өөрөө хулгайн хэргийн хохирогч В.Э уулзаад эд зүйлс, мөнгө төгрөгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” /8хх-ийн 74-75/ гэх,

гэрч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б.Б бол миний төрсөн эгч Ж хүү байгаа юм. ...Б.Б нь цагдан хоригдож байгаад 2015 оны 10 сард гарч ирсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 13-37 тоот манай хашаа байшинд ээжийнхээ хамтаар 7 хоног амьдраад хүйтэн даараад байна гээд манай гэрт ирсэн. ...Б.Б 2016 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд манайд ирж хоноогүй. 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр цүнхтэй юм барьчихсан орж ирээд буцаад гарсан...” /8хх-ийн 78-79/ гэх,

гэрч Г.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2006-2011 онд Дарьтийн шоронд буюу ШШГЕГ харьяа хорих 433-р ангид ял эдэлж байсан юм. Тэр үед Ц.З, Б.Б нар шоронд хамт байсан. Би тэд нартай гал хам байгаагүй. Нэг үеийн залуучууд учраас бие биенээ таньж мэднэ. Би өөрөө Дарханых учраас Ц.З илүү ойрхон харьцаатай байсан. ...2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б юу ярьсныг яг тодорхой санахгүй байна. З хаана байгааг асуугаад байсан шиг санагдаж байна. Харин маргааш нь бил үү, нөгөөдөр нь орой намайг Төв аймгийн Заамар суманд ажил дээрээ байхад З үл таних дугаараас залгаад ...Б хамт хулгай хийсэн, юань, доллар авсан, тэгсэн чинь валют солиулаад ирье гэж хэлээд алга болчихлоо, утсаар араас нь залгахаар миний дугаарыг авахгүй байна, чи Б.Б луу залгаад хаана байгааг нь асуугаад над руу залга гэж хэлээд өгөөч ...гэж хэлсэн. Би Б.Б руу залгасан боловч тэр утсаа авахгүй байсан. Сүүлд нь 2 хоногийн дараа З над руу дахиж залгаад ...Б.Б цагдаад баригдсан юм шиг байна, нэг цагдаа намайг хүрээд ир гээд байна, би яавал дээр вэ ...гэж асуусан, би түүнд та нарын асуудал надад хамаагүй, чи өөрийнхөө асуудлыг өөр шийд гэж хэлсэн...” /8хх-ийн 107-109/ гэх,

гэрч Ц.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2015 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01 цагийн үед манай нөхөр М.С гэрт орж ирэхдээ гадуураа хар өнгийн урт савхин хүрэм өмссөн, гартаа нөүтбүүкний цүнх барьчихсан орж ирсэн. Тэгээд цүнхэн дотроосоо машины данхраад, уутанд хийсэн чернелэн ягаавтар өнгийн хөөрөг 1 ширхэг, 1 ширхэг эмэгтэй бугуйн цаг гаргаж ирсэн. Мөн халааснаасаа шармал өнгийн төмрөөр хийсэн хээтэй, аяганы ёроол мэт зүйл, цагаан өнгийн нарийн төмөр гинж зэрэг эд зүйл гаргаж ирсэн. М.С хэлэхдээ би Б.Б цуг хот орж айл ухаж хулгай хийгээд ирлээ гэж хэлсэн. Маргааш буюу 2015 оны 1 дүгээр сарын 25-ны бүтэн сайн өдөр Б манайд ирж М.С бэлэн 9,000,000 төгрөг 10,000 дэвсгэртээр өгөөд явсан. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны 1 дэх өдөр нөгөө мөнгөнөөс 1 сая төгрөг авч М.С бид хоёр Нарантуул зах орж 180,000 төгрөгөөр гутал, 140,000 төгрөгөөр булган малгай, 15,000 төгрөгөөр савхин бээлий зэрэг эд зүйлийг авсан. Мөн эмийн сангаас инсулин тариа 6 ширхэг, 2 боодол тариур авсан. Мөн хоол хүнсний зүйл авсан. Авсан бээлий нь өөрт нь байгаа гутал, булган малгайг цагдаа нэр үзлэг хийж хураан авсан. Гэрт байдаг буйдангийн доор бэлэн 7,000,000 төгрөг нуусан байсныг өчигдөр цагдаа нар үзлэг хийж хураан авсан. 1,0 сая төгрөгийг би Хаан банкинд дахь 5047142887 дугаарын дансанд хийсэн байгаа. Өчигдөр өдөр М.С бид хоёр Нарантуул зах дээр нөгөө аяганы алтан ёроолыг зарах гэж яваад энгийн хувцастай цагдаад баригдсан. ...М.С Б.Б хоёрыг хаана ямар хулгай хийсэн, ямар эд зүйл авсаныг мэдэхгүй. ...2014 оны 12 дугаар сарын сүүлээр М.С ягаан жижиг төмөр хайрцагтай мөнгөн ээмэг зүүлт, бөгж, бугуйвч, 2 ширхэг флаш диск зэрэг эд зүйлс авчирсан. Хаанаас авсан гэдгээ хэлээгүй. Тэр хайрцагт байсан эд зүйлээс надад махиралдсан загвартай гарын бугуйвч 1 ширхэг, шигтгээтэй бөгж 1 ширхэг, шигтээгээгүй жижиг бөгж 1 ширхэг, 2 ширхэг флаш диск зэргийг өгсөн. Бусад эд зүйлс нь хайрцагт хамт гэрт байсныг цагдаа үзлэг хийж хурааж авсан. Надад өгсөн бугуйвч бөгжнүүдийг одоо би зүүсэн байгаа. 2 флаш диск болон 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр авчирч өгсөн цагаан өнгийн нарийн төмөр гинж зэрэг эд зүйлс нь цүнхэнд байгаа...” /4хх-ийн 33-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 3749 дугаартай дүгнэлтэд “...3. Шинжилгээнд ирүүлсэн “26 14” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 2014-07-26 14:29:25 секундэд баруун тийш явж байгаа хоёр хүн нь “26 15 “ гэсэн нэртэй дүрс бичлэгийн 2014-07-26 15:36:22 секундэд зүүн гар тийш явж байгаа хоёр хүн мөн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “26 14, 26 15” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дүрслэгдсэн хоёр хүн А тэмдэглэсэн хүн хүрэм, саравчтай малгай, амны хаалт, бээлийтэй, Б тэмдэглэсэн хүн юүдэнтэй хүрэм, саравчтай малгай, нүдний шилтэй байна...” /1хх-ийн 147-148/ гэх,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3748 дугаар дүгнэлтэд “...Дүгнэлт 1. ...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийг үзэхэд дэлгэцийн баруун доод буланд “camera 6” гэсэн тэмдэглэгээтэй, дээд хэсэгт 26/07/2014 23:17:30-аас 27/07/2014 00:00:00 секунд хүртэл тэмдэглэгээтэй цагтай дүрс хуулбар хувь 2017-10-09-нд бичлэгийн 26/07/2014 23:29:52 секундээс байшингийн 2-р давхарын тагтнаас доошилж байгаа бараан өнгийн дүрс дүрслэгдсэн байна...” /1хх-ийн 152-153/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 941 дугаар дүгнэлтэд “...“26-23-24” гэсэн нэртэй дүрс бичлэг нь IR буюу хэт ягаан туяаны гэрэлтэй, хар цагаан дүрслэлтэй хяналтын камерын дэлгэцийн цагаар 2014-07-26 15:26:22 секундэд “А” тэмдэглэсэн хүн хүрэм, саравчтай малгайтай, баруун гартаа овор ихтэй эд зүйл барьсан, “Б” тэмдэглэсэн хүн юүдэнтэй хүрэм, хажуугийн оёдол дагуу канттай өмдтэй, баруун мөрөндөө цүнхтэй эд зүйл үүрсэн хоёр хүн дэлгэцийн баруунаас зүүн чиглэлд цаашаа явж байгаа дүрс дүрслэгдсэн байна. /зураг 08, 09/...” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 642 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 хос гутал шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэх үзлэгийн зургийн 1. А гэрт орсон хулгай “зураг №8,10,17,18,63” дээрх гутлын мөрүүд, 2. Ц.Б гэрт хулгай “зураг №52” дээрх гутлын мөрүүд, 3. Д.О гэрт хулгай “зураг №51, 52” дээрх гутлын мөрүүд нь Б.Б цагаан гутлаар дарагдсан байж болно. 3. Харьцуулах загвараар ирүүлсэн 2 хос гутлыг хаана үйлдвэрлэгдсэн хийцийг тогтоох боломжгүй. 4. Одоогоор манайд гутлын мөрийн сан байхгүй тул асуултад хариулах боломжгүй...” /3хх-ийн 88-103/ гэх,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 0553 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1.Шинжилгээнд ирүүлсэн “1_01_H_150125000000”, “1_03_H_150125000000”, “1_02_R_150122182200”, “1_02_R_150122193300" бичлэгүүдэд дүрслэгдсэн. 1 дүгээр хүн дунд зэргийн нуруутай, баруун хөл нь хазгар, бараан өнгийн савхин кепка малгайтай, бараан ултай цайвар өнгийн пүүз гуталтай, бараан өнгийн савхин бээлийтэй, цэнхэр жинсэн өмдтэй, дөрвөлжин оёдолтой энгэртээ босоо халаастай, цайвар цэнхэр өнгийн хүрэм, бараан өнгийн савхин хүрэм /наф нэхий байж болох/-тэй байна. Уг хүний өмссөн цайвар өнгийн пүүз гутал нь nike air zoom ultrflight загварын пүүз гуталтай төстэй байна. 2 дугаар хүн дунд зэргийн нуруутай, саравчтай малгай, эрүүндээ масктай, өргөн өмдтэй, бараан өнгийн аялалын гуталтай, бараан өнгийн савхин гадартай нэхий дээл, юүдэнгийн захандаа том үстэй богино саарал хүрэмтэй байна...” /4хх-ийн 89-90/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 583 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн 2 хүний 1 дэх хүн нь баруун хөл хазгар, урт хар саарал өнгийн куртиктэй, цайвар өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн кепка малгай, бараан ултай цайвар өнгийн пүүз ултай гуталтай дүрслэгдсэн байх ба хоёр дахь хүн нь дунд зэргийн нуруутай, эрүүндээ масктай, бараан өнгийн үстэй, юүдэнтэй куртиктэй дүрслэгдсэн байна. Дээрх дүрс бичлэгт дүрслэгдсэн хоёр хүний дүрсийг зургийн хэлбэрт оруулан тодруулав...” /4хх-ийн 95-100/ гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 867/68 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн СД дээрх 2015/01/24 19:23:31, 2015/01/24, 19:23:18 цагт бичигдсэн эрэгтэй хүний өмссөн хүрэм шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн С.С гэрээс хураан авсан гэх хоёр ширхэг хүрэмтэй тохирохгүй байна. Харин яллагдагч Б.Б хураан авсан гэх цагаан хартай пүүзэн хос гутал, богино саравчтай малгай дээрх цагт бичигдсэн эрэгтэй хүний өмссөн малгай, гуталтай төсөөтэй байна. 2. Харин 2015/01/24 19:23:23 цагт бичлэг дээрх ард талд нь явж байгаа эрэгтэй хүний дүрс харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй...” /4хх-ийн 114-120/ гэх,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 135 дугаар “...Дүгнэлт 1. Б.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. 2. Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг гэх баримт үгүй байна. 3. Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /4хх-ийн 126/ гэх,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 251 дүгээр “...Дүгнэлт 1. Ц.З нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.З нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна. 2. Ц.З нь хэрэг үйлдэхээс өмнө болон хэрэг үйлдэх үедээ мөн хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт үгүй байна. 3. Ц.З нь болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.З нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /8хх-ийн 237/ гэх дүгнэлтүүд,

шинжээч Ш.У мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би анх гаргасан үнэлгээг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар гаргасан бөгөөд үнэ цэнийн баримжааллыг хохирогчийн мэдүүлгийг үндэслэн тооцоолол хийж гаргасан юм. Харин нэмэлт шинжилгээгээр 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар валютын ханшийн мэдээлэл болон ижил төстэй эд зүйлсийн зах зээлийн бодит үнэ цэнэд тулгуурлан нарийвчилсан судалгаа хийж гаргасан...” /12хх-ийн 3-4/ гэх мэдүүлэг,

хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 177-198, 11хх-ийн 234-250, 13хх-ийн 134-157/,

хулгайлагдсан эд зүйлүүдийн өөрийн болон дүйцүүлсэн зургууд /1хх-ийн 199-220/,

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жаргалан” хотхоны 26 дугаар байранд оршин суух иргэн Д.Д байшингийн цонхыг хөшин орж, сүүжин ээмэг, сүлжмэл мушгиа хээтэй алтан зүүлт, монетон бугуйвч, ээмэг, камер зэрэг 19 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 15.384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үед: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 187-223/,

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх-ийн 224-227/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 227/,

-хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 11-12, 12хх-ийн 16-19/

 -2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Дрийм ланд хотхоны 8-02 тоотод оршин суух иргэн Э.А байшингийн цонхыг хөшин орж алтан цаг, алтан гинж, ай пад зэрэг 24 нэр төрлийн эд зүйл хулгайлан авч нийт 22.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн газарт үзлэгт хийсэн тэмдэглэл /3хх-ийн 19-40/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 114-117, 12хх-ийн 22-26/,

- эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 118-119/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 132/,

 - эд зүйл баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 133-135/ зэрэг нотлох баримтуудаар;

- хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 138-152/,

- эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3хх-ийн 155/,

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3хх-ийн 156-160/,

- эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх-ийн 161/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-ийн 29-32/,

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 183-204/,

- хүний биед үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 244/,

- эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 2/,

- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /4хх-ийн 10-13/,

- эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /4хх-ийн 14-15/,

- хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /4хх-ийн 32/,

- монгол банкны ханшийн мэдээлэл /6хх-ийн 49-53/, -

- эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /7хх-ийн 237/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /7хх-ийн 242, 243, 244, 245, 250/,

- эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /7хх-ийн 246, 247-248,249/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 1-10/,

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 11-16, 17-22/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /8хх-ийн 23-26/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /8хх-ийн 36-37, 38, 42/,

 - хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 39-41/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан /12хх-ийн 37-40/,

- эд зүйлийн үнэлгээ /13хх-ийн 168/ зэрэг нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан:

-шүүгдэгч Б.Б гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 205-223/,

- шүүгдэгч М.С гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 224-236/,

 -эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /3хх-ийн 238, 239-240, 241-242, 243/,

- хүний биед үзлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх-ийн 244, 248-249/,

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 246-247/,

- шүүгдэгч Ц.З иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10хх-ийн 71,72/,

- шүүгдэгч Ц.З таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /10хх-ийн 102/,

- шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5хх-ийн 79, 80/,

- шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоолын хуулбар /5хх-ийн 81-84/,

- шүүгдэгч Б.Б хувийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Э /4хх-ийн 47-48/ мэдүүлэг, бусад баримтууд /5хх-ийн 85-90,93-17/,

- шүүгдэгч Ц.З хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Нансалмаа /8хх-ийн 111-113/-гийн мэдүүлэг, бусад баримтууд /10хх-ийн 103-112/,

- банкин дахь данс битүүмжлэх тухай тогтоол /11хх-ийн 64/, - Төрийн банкны 2016.02.18-ны 02а/1803 тоот албан бичиг /11хх-ийн 65-70/,

- эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /11хх-ийн 87/,

- эд мөрийн баримттай холбоотой шинжээчийн дүгнэлтүүд:

- шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: - 2015 оны 4615, 8452, 4616, 8251 /4хх-ийн 128-133, 134-136, 138-145, 146-148/ дүгнэлтүүд,

-хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 151-164/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв,анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.З гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулжээ.

Анхан  шатны шүүх Б.Б, Ц. З нарт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдэнд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шинэ Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчилсэн нь зөв боловч ялтан Б.Б үйлдлийг    2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3 дахь заалтын 3.1 дэх хэсэгт зааснаар “ байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон” гэж зүйлчилсэн нь  хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө энэхүү гэмт хэргийг үйлдсэн байхад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3 дахь заалтын 3.1 дэх хэсэгт зааснаар “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”  гэсэн шинэ хуулийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэргийг зүйлчилсэн байх бөгөөд мөрдөн байцаалтад энэ хэсгээр Б.Б гэм буруутай байдлыг шалгаагүй, Б.Б яллагдагчаар татаж ял сонсгоогүй зүйл хэсгээр хэргийг зүйлчилж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн байх тул Б.Б анхан шатны шүүхээс  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлтийн 3 дахь хэсгийн 3.1-ээр  зүйлчилснийг   17.1-ийн 2 дахь хэсгийн  2.1, 2.3, 2.4 дэх хэсэг болгон өөрчлөх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.Б гаргасан “хэргийн талаар үндэслэл бүхий шийдэж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, ялтан Ц.З гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Мөн Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1  дүгээр зүйлийн 5 дугаар  зүйлд зааснаар  эхлээд гэм буруугийн талаар  дүгнэлт гаргах байжээ.  Гэвч тус зөрчил нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5, 39.8 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил биш байх тул шийтгэх тогтоолыг хөндөөгүй бөгөөд  цаашид шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх зөрчлийг гаргахгүй байхыг  анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолын

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг...” гэснийг “...Б.Б Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Х овогт Б.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд...” гэснийг “шүүгдэгч Х овогт Б.Б хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд” гэж,

3 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Б 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ