| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2016/00147/И |
| Дугаар | 349 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 349
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******аар ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, РД:ПЗ73080*******1, ******* овогт *******ийн ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******аар ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, РД:5, овогт ын д холбогдох 153/2016/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б., түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал
Хариуцагч: Б., түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг
Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.гээс гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б. нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: Б. би 1973 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Би 1998 онд албан ёсны гэр бүл болж Б.тэй хамт амьдарч 2000 онд охин Б., 2002 онд охин Б., 2009 онд хүү Б. нар тус тус төрсөн. Амьдрах хугацаандаа 2000 оноос эхлэн зодож эхлэсэн, архи их уудаг, уурлахаараа толгой руу ихэвчлэн цохидог, цайны алхаар гар луу цохидог, тамхины галаар хүртэл түлдэг машины маниулаар нүүр лүү цохих зэргээр архи уухаараа хэдэн хоногоор ч хамаагүй гэртээ ирэлгүй архи уупагаас гадна хүүхдүүддээ тухайлбал том охиноо хувцасны шкаф руу шидэж байсан удаатай. Мөн гэр бүлийн хүчирхийлэл болон гадуур бусадтай удаа дараа дотно харьцаа үүсгэгдснээс болж 2003 онд 3 сар тусдаа амьдраад Б. уучлалт гуйхаар нь хүүхдээ бодоод уучилж байсан удаатай. 2003 ондоо эвлэрээд удаагүй байхдаа бэлгийн замын халдварт өвчин авч ирж би эмчлүүлсэн. 2005 оноос биеэ даагаад гутал, пүүзний наймаа хийж зөөлөн бараа буюу хувцас хунао зарж хүний контейнар түрээслэж байсан, 2006 онд бүсийн контейнар худалдан авч гэр бүлийн амжиргаагаа авч явдаг байсан. Энэ үед нөхөр Б. нь гэр бүлийн гадуурх амьдралтай архи уугаад байнгын барьж зодох хэл амаар доромжлох зэрэг хэцүү нөхцөлтэй байдаг байсан ч хүүхдүүддээ бодоод тэсээд уучлаад амьдарч байсан. Би олон шөнө гэрээсээ хөөгдөж гадаа жорлонд уйлж хонодог байсан. Наймаандаа Улаанбаатар хот яваад ирэхэд ч гэр орон тоохгүй байнга хардаж зодуулдаг 2008 онд дахин 1 контейнар худалдаж авсан 2009 онд Тахилт багт хашаа худалдаж авсан. 2009 онд би баг хүүгээ төрүүлэхэд наад хүүгээ хог дээр хая гэж дарамталж эмнэлэгт эргэлт тойролтгүй олон хоногоор архи уугаад алга болж байсан. Б. намайг чи 2 охин жингэр төоүүлсэн одоо бас л жингэр гаргах гэж байгаа байлгүй гэж цохиж байсан би гэдэсээ хамгаалаад гүйж байж болиулж байсан жингэр гэж охидуудаа байнга дуудаж хэл амаар доромжилдог. Одоо хүртэл 2 өсвөр насны охидоо байнга жингэр гэж дууддаг. Энэ бүхнийгээ Б. архинаас болдог гээд байхаар нь 2010 онд ******* багт 30 айлын 2 өрөө орон сууц худалдаж авсан. 2009, 2010 онд намайг жирэмсэн байх үед Б. нь Эрээн явж наймаа хийж эхэлсэн бөгөөд архи уух нь урьдахаасаа нэмэгдэхээр нь 1 ой 2 сартай хүүхдээ орхиод би наймаандаа зах дээр зогсож эхэлсэн. Б.г архинаас нт гаргах гээд 2 бөө Улаанбаатар хотоос авч ирж ном уншуулж байсан. Сарын дараа дахин нөгөө бөөгөөрөө ном уншуулж байсан. Нийлээд 2,300,000 төгрөгний зардал гарсан боловч архинаас гараагүй. 2014 онд ОХУ руу 1,800,000 төгрөгөөр архины эмчилгээ хийлгэж архинаас гарсан. 2014 оноос Б. огт архи уухгүй болсон бөгөөд ааш зан нь бүр хүн хажууд нь амьдрах аргагүй байдалтай болсон. Би 3 хүүхэдтэйгээ байнгын айдастай байдаг болсон. Тухайлбал: Хоол хийсэн том охин Б. руугаа амтгүй хоол хийсэн гэж халуун хоол цацаж, эсвэл бид нар луу хутга барьж дайрдаг, бид хоолоо хийчээд дараа нь байнга хутгаа нуудаг амьдралтай болсон. Одоо байнга гадуур бусадтай гэр бүлийн харьцаанд ордог бөгөөд 7,8 хоногоор хонодог хэвээр байна. 2016 оноос инаас 35,000,000 төгрөгний зээл авсан, хүүхдүүдийн хадгаламжаа барьцаалж мал авч Улаанбаатар хот руу зарах бизнес хийдэг болсон. 2016 онд малчинтай болсон бөгөөд Баатархайрхан уулын хажууд гэр барьж 2 малчин авсан. Үүнээс хойш малчны гэрт хонож байна гээд бараг гэртээ ирэхээ болисон гэртээ ирэхээрээ байнга уурладаг шалтаг хайдаг. Энэ өвөлжин 48 айлын хавиар эргээд хүнтэй нийлээд байгаа тухай удаа дараа сонсож байсан. 2006 онд 2 дугаар сарын 20-ноор Улаанбаатар хот руу мал ачсан Б. 3 хоногийн дараа явах байсан боловч ирэхдээ жижиг машин авна гэж байсан 2 хүүхэд чинь оюутан болох гэж байна, машинтай хүн машинаар яах гэ байгаа юм гэхэд л уурласан. Б. дугаартай утсанд сайхан амарсан уу миний хайрт гэсэн мсж ирсэн дугаар нь дугаараас ирсэн. Мөн удаа дараа шалтаглаж гадуур хонож алга болоод байхаар нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед ялимгүй зүйлээр хэрүүл хийгээд гараад явсан. Такси аваад араас нь дагахад 48 айлын орон сууцанд очсон тэндээсээ ногоон нэхий дээлтэй, хар цүнхтэй намхан нуруутай хүүхэнг машиндаа суулгаад ховдыг 2 удаа тойрсон тэгээд би такситайгаа араас дагаж байгаад Хийдийн тэндээс алдсан тул буцаад 48 айлын орон сууцны хажууд ирэхэд араас тэнд нөхөр маань нөгөө хүүхнээ буулгаад намайг харихаас өмнө гэртээ ирсэн байсан. Тэгээд гэртээ ороод би чамайг дагаад гээд болсон бүх зүйлийг хэлэхэд ална шүү чамайг гээд айгаад би болисон. Маргааш өглөө нь цай хийсэнгүй гэж толгой цохиж хайчаар бүлж ална гээд дайрахад манай том охин салгасан. 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр найз 11:30 минутын үед өөрийн найз Гүльнар, Хишгээ нарын хамт захаас гарч явахад Б. машинтайгаа гараад ирсэн тэгэхээр нь такси бариад дагаад явахад захын дээд талын Энхтайвны хүнсний дэлгүүрээс гараад ирсэн. Ийм учраас ыи цаашид тэй хамт амьдрах боломгүй. Хөрөнгөн дээрээ бол эвлэрсэн учраас би хүүхдүүддээ тэтгэмжээ тогтоолгоод гэрлэлтээ цуцлуулна. .
Хариуцагч Б.: шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 он хүртэл архийг баяр ёслолоор бага хэмжээгээр хэрэглэж байсан бөгөөд 2013 оноос өдийг хүртэл огт архи дарс хэрэглээгүй. Анх гэр бүл болоход миний эцэг, эх миний өмчлөлд өгсөн малыг зарж, улсын дугаар бүхий Зил 130 маркын чиргүүлтэй автомашин худалдаж авч, нүүрс, төмөр болон холын бусад тээвэрт явж анх бизнесийн гараагаа эхлүүлсэн. Машинаа зарж бизнесээ өргөжүүлж зах дээр контейнер авч наймаа хийж эхэлсэн. Бидний өнөөгийн амьдралыг өдий дайны болгох гэж хэн хэн нь зүтгэж хөдөлмөрлөж ирсэн.
Нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлдээ дурьдсан шиг эхнэр, хүүхдүүдээ хэл амаар доромжилж, зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Мөн гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаагүй. Б. нь байнга хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Түүний найз болох Хишгээ, Гүльнар нар нь миний тухай худал мэдээллийг Б.т байнга ярьж, гэр бүлийн дунд хэрүүл маргаан үүсгэдэг. 2016 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Б. нь Хишгээ, Гульнар нарын хэлсэн үгээр шалтаглаж намайг гэрээс хөөсөн. Түүнээс хойш би олон удаа гэртээ очиход хаалга тайлж өгөөгүй. Надад байсан гэрийн түлхүүрийг гэрээс хөөсөн өдөр авсан учир би гэртээ орж чадалгүй өдийг хүрсэн. Гэрээс хөөгдөхдөө өмсөж байсан хувцастайгаа гарсан учир одоо хүртэл хувцасаа авч сольж чадахгүй байна. 2016 оны 03 дугаар сарын 17-нд гэртээ очиход хүүхэд хаалга тайлж өгсөн. Б. намайг гэрээс хөөж, миний 3,4 хувцас үүд рүү шидээд байхаар түүнийг аваад би гарсан. Би гэр бүлээ цуцлуулах бодолгүй байна. Б.т гэрлэлтээ цуцлуулж 3 хүүхдээ өнчрүүлэх шалтгаан өөрт нь байгаа гэж бодож байна. Миний 3 хүүхэд бидний хоорондын маргаанд ямар ч буруугүй. Одоо бид нар дундын эд хөрөнгөн дээрээ эвлэрээд гэрээгээ байгууллаа ийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү би хүүхдүүддээ тэтгэмжээ төлөх болно гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б. хариуцагч Б. нар нь 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон нь 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр олгосон гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.
Нэхэмжлэгч Б. хариуцагч Б. нар нь гэр бүл болсноос хойш 2000 оны 06 дугаар сарын 05-нд охин Б., 2002 оны 11 дүгээр сарын 26-нд охин Б., 2009 оны 03 дугаар сарын 24-нд хүү Б. нар төрсөн болох нь Б., Б., Б. нарын төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.
Нэхэмжлэгч Б. хариуцагч Б. нар нь цаашдаа хамтран амьдрах боломжгүй, хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас зохигчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдүүдийн нас, сурах орчин, эцэг эхийн халамжийг харгалзан 2000 оны 06 сарын 05-нд охин Б., 2002 оны 11 сарын 26-нд охин Б., 2009 оны 03 сарын 24-нд хүү Б. нарыг эх Б.ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар дундын болон хуваарьт эд хөрөнгүүд дээрээ дараах нөхцөлтэйгөөр эвлэрлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б., хариуцагч Б. нар нь гэрлэлтээ
цуцлуулахаар харилцан тохиролцов.
2002 онд төрсөн охин Б., 2009 онд төрсөн хүү Б. нарыг үлдээх,
Б., Б., Б. нарт сар бүр хүүхдүүдийн тэтгэлэг төлөхийг хариуцагч Б. зөвшөөрөв.
Жаргалант сумын ******* багийн 3 дугаар ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө орон сууц, Бүсийн Төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот 1 ширхэг контейнерийг Б.ын өмчлөлд үлдээх,
4. Хариуцагч Б. нь ны Ховд салбарын Ирээдүйн саятан
хадгаламжид охин Б.т 11 000 000 төгрөг, охин Б.д 10 4******* 000 төгрөг, нийт 21 4******* 000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулна.
5.Хариуцагч Б.д Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, Бүсийн Төв зах дээр байрлах тоот 1 ширхэг контейнер, Navara маркийн ХОҮ улсын дугаартай бага оврын жийп 1 ширхэг, өөрийн цай уудаг их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хариуцагч Б.гийн өмчлөлд үлдээх,
6. инд барьцаалсан орон сууцны зээл 15 531 481 төгрөг, бизнесийн
зээл 34 932 481 төгрөг, нийт 50 463 962 төгрөгийг нэхэмжлэгч Б., хариуцагч Б. нар нь хоёр хувааж, тус бүр 25 231 981 төгрөгийн зээлийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт үл маргах журмаар төлөх болно.
7.Хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан
болно.
8.Нэхэмжлэгч Б. нь охин Б., Б. нарын
ны хадгаламжид 21 4******* 000 төгрөг шилжиж орсны дараа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар талууд эвлэрсэнийг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Б. хариуцагчБ. нарын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б. нь хүүхдүүдээ эх Б.ын асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх , эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б. нь хүүхдүүдтэйгээ уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Б.ын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ын , ******* овогт *******ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б., 2002 оны 11 сарын 26-нд охин Б., 2009 оны 03 сарын 24-нд хүү Б. нарыг эх Б.ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2000 оны 06 сарын 05-нд охин Б., 2002 оны 11 сарын 26-нд охин Б., 2009 оны 03 сарын 24-нд хүү Б. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч охин Б., Б., Б. нарыг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б. нарт тус тус даалгасугай.
5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 3 дугаар ******* айлын орон сууцны ******* тоот 2 өрөө орон сууц, Бүсийн Төв захад байрлах дундын өмчлөлийн 47 тоот 1 ширхэг контейнерийг Б.ын өмчлөлд үлдээх, хариуцагч Б. нь ны Ховд салбарын Ирээдүйн саятан хадгаламжид охин Б.т 11 000 000 төгрөг, охин Б.д 10 4******* 000 төгрөг, нийт 21 4******* 000 төгрөгийг шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болмогц хийж байршуулах, хариуцагч Б.д Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний хашаа, торхон байшин, Бүсийн Төв зах дээр байрлах тоот 1 ширхэг контейнер, Navara маркийн ХОҮ улсын дугаартай бага оврын жийп 1 ширхэг, өөрийн цай уудаг их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг хариуцагч Б.гийн өмчлөлд үлдээх, инд барьцаалсан орон сууцны зээл 15 531 481 төгрөг, бизнесийн зээл 34 932 481 төгрөг, нийт 50 463 962 төгрөгийг нэхэмжлэгч Б., хариуцагч Б. нар нь хоёр хувааж, тус бүр 25 231 981 төгрөгийн зээлийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт үл маргах журмаар төлөх, хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, нэхэмжлэгч Б. нь охин Б., Б. нарын ны хадгаламжид 21 4******* 000 төгрөг шилжиж орсны дараа үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар эвлэрснийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгасугай.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар хариуцагч Б.гээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ