Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 096

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,         

улсын яллагч П.Энхболд,                 

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х , түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

  шүүгдэгч Н.И , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Д.Оюунчимэг,

  шүүгдэгч Ж.А , түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,             

шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б   овогт Ж   А   , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Н-ын   И   , Ш овогт Х-ын  Б  нарт холбогдох эрүүгийн 201706000160 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:     

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-нд Хөсвгөл аймагт төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... ам бүл ....... хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт Н-ын   И    /РД:.............../  

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл ........ нарын хамт, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар баг, ......... оршин суух, ял шийтгэлгүй Ш  хурман овогт Х-ын  Б  /РД:........../    

Монгол Улсын иргэн, ... оны...... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл ...... хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум ........ хаягт бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ..........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Б   овогт Ж   А    /РД:............../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

“Найдвар” таеквондогийн клубийн захирал ажилтай яллагдагч Ж.А  нь тус клубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Т-ыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтанд Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах ” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа буюу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд бага насны Х.Т-ыг бэлтгэл, сургуулилт хийх явцад биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдал байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Тамир нас барсан,

Шүүгдэгч Н.И  нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагт тус клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”, “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,   

шүүгдэгч Х.Б  нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ яллагдагч Н.И тэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубэд хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: “Найдвар” таеквондогийн клубын захирал ажилтай Ж.А  нь тус клубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Т-ыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтанд Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хүүхэд харгалзан авч явах тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мажаа гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт бага насны хүүхэд Х.Т-ыг өглөөний гүйлтэнд уул руу гүйж бэлтгэл, сургуулилт хийлгэх явцдаа биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд ядарсан байдалтай байхад нь одоо амар гэж хэлэн хэвтүүлж орхин явж яаралтай тусламж үзүүлээгүй, өөрөөр хэлбэл биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Тамир нас барсан,   

          Шүүгдэгч Н.И  нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 7 цагт өглөөний гүйлтэнд гүйлгэж тус клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”,  “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

шүүгдэгч Х.Б  нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь чи чаднагэх зэргээр дэм өгөн араас нь түлхэн дэмжиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосныг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:    

1. Шүүгдэгч Н.И гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө Б  бид хоёр хүүхдүүдийг дагуулж кроссонд гүйсэн. Бид уулан дээр гарч хурдны дасгал хийж гүйсэн. Амь хохирогч тухайн үед залхуурч дасгалыг бүрэн гүйцэт хийж чадахгүй байхаар нь бид хоёр багшийн хувиар түүнийг дасгал хийхийг шаардсан. Дараа нь бид доошоо буусан. Гэтэл ар талд 4 хүүхэд бусдаасаа хоцроод байсан тул би тэдгээр хүүхдүүд дээр очоод юу болсон талаар асуухад амь хохирогч “багшаа миний бие өвдөөд байна, дахиж гүйж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхэлж Пүрэвжав гэх хүүхдээр ус зөөлгөж амь хохирогчид ус уулгасан. Дараагаар нь амь хохирогчийн бие дээрдэхгүй байсан тул багшийг дуудаж түүнийг амралтын газрын өрөөнд оруулж хоол унд өгсөн. Гэтэл амь хохирогч тухайн үед хоол идэхгүй байсан. Тэрхүү амралтын газрын эмч амь хохирогчийг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд багш түүнийг Эрдэнэт хотын эмнэлэгт үзүүлэхээр дагуулж явсан бөгөөд буцаж ирэхдээ бид нарт амь хохирогчийг нас барсан талаар хэлсэн. Миний зүгээс би амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/     

2. Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сард тэмцээн дууссаны дараа бид хотын клубүүдтэй хамтарч Эрдэнэт хотоос холгүй амралтын газарт зуны бэлтгэл хийх зорилгоор явсан. Эхний өдөр бид хөнгөн зэргийн бэлтгэл хийсэн. Харин дараагийн өдөр нь бид уулын орой хүртэл гүйж амьсгал задлах бэлтгэл хийсэн. Тухайн дасгалыг том, бага насны хүүхдүүд гэж хоёр хуваагдаж хийсэн. Тэгээд би И   гийн хамт бага насны хүүхдүүдийг дагуулж гүйсэн. Гүйлтийн явцад 4-5 хүүхэд ар талд хоцорч байсан. Тэгэхээр нь бид тэдгээр хүүхдүүд дээр очиж “уулын бэлээс амарч байгаад уруудъя” гэж хэлж байсан. Тэдгээр хүүхдүүдэд амь хохирогч, амь хохирогчийн хамаатны хүүхэд, тэдгээрийн найзууд зэрэг багтаж байсан. Би амь хохирогчид ямар нэгэн байдлаар гар хүрч байгаагүй. Харин тэдгээр хүүхдүүдэд урам өгч байсан. Харин амь хохирогч “багшаа би ядраад байна” гэхээр нь би түүнийг амрааж ус уулгасан. Дараа нь амь хохирогч “дахиж гүйж чадахгүй, ядраад байна” гэхээр нь А    багшид хэлсэн. Амь хохирогч тухайн өдөр хоол идэхгүй байсан бөгөөд орноос босож чадахгүй арагш хараад хурхираад унтаж байсан. Дараа нь багш түүнийг Эрдэнэт хотын эмнэлэгт хүргэж өгч эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл багш эмнэлгээс гарч ирэхдээ бид нарт амь хохирогчийг нас барсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/      

3. Шүүгдэгч Ж.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сард Булган аймгийн Мажестик гэх амралтын газарт таеквондогийн клубын хүүхдүүдийн хамт зуны бэлтгэлд гарсан. Би хотын хүүхдүүдийг, харин Б  Дархан-Уул аймгийн клубын хүүхдүүдийг хариуцаж явсан. Гэмт хэрэг гарсан өдрийн өглөө бид өглөөний дасгалаа хийж хүүхдүүдийг холын зайнд гүйлгэж байсан. Тэгээд эхний ээлжийн хэдэн хүүхдүүд гүйлтийн дасгалаа дуусгаж амралтын газар ирсэн байсан. Харин хэсэг том хүүхдүүд нь ирээгүй байсан тул би юу болсон талаар тодруулахаар тэд нарын араас явсан. Би амь хохирогчийг гүйж чадахгүй ядарсан байдалтай байхад нь “одоо амар” гэж хэлээд түүнийг машиндаа суулгаж амралтын газар хүргэж өгсөн. Би эмнэлгийн анхан шатны тусламжийн мэдлэггүйгээс болж алдаа гаргаж бахардаж ядарсан хүнийг хэсэг хугацаанд амраад сэргэх байх гэж бодож байсан. Гэтэл байдал хүндэрсэн учраас би түүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Миний зүгээс би хохирогчийн ар гэрт хохирлын 10.000.000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/      

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний хүү надад “зуны цугларалтад гарна” гэсэн бичгийг өгсөн. Миний эхнэр таэквондогийн клубын багш нартай уулзаж хүүгээ зуны хээрийн бэлтгэлд хамруулахыг зөвшөөрсөн. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шөнийн 23.00 цагийн үед миний хүү над руу залгаж “ааваа та намайг ирээд аваач, багш намайг дарамтлаад байна, хоол өгөхгүй байна” гэж хэлсэн. Би гэмт хэрэг гарсны дараа өөрөө гэмт хэрэг гарсан газар очиж тэнд байсан хүмүүсээс хүүгийнхээ хэлсэн зүйлийн талаар лавлаж асуухад тухайн газар байсан хүмүүс “шүүгдэгч нар амь хохирогчийг хоолонд оруулдаггүй байсан” гэж хэлж байсан. Шүүгдэгч нар миний хүүхдийг нүд үзүүрлэж байсан бөгөөд олон хүмүүсийн дунд цохиж зоддог байсан талаар би клубын хүүхдүүдээс сонссон. Гэмт хэрэг болсон өдрийн өглөө 09.00 цагийн үед хүүгийн ээж нь залгаад “хүүтэйгээ яръя” гэхэд багш нь “хүүхдүүд ууланд гарч дасгал хийж байгаа” гэж хэлсэн байдаг. Би шүүгдэгч нарт гомдолтой байна. Миний хүүхэд И   д өмнө 2 удаа, Эрдэнэт хотын тэмцээний үеэр 1 удаа тус тус зодуулж байсан талаар амь хохирогчтой тухайн үед хамт зуны бэлтгэлд хамрагдаж байсан миний найзын хүүхэд хэлсэн. Тэгээд түүний хэлснээр шүүгдэгч И    амь хохирогчийг уулын уруу чирж гүйхдээ түүнийг модоор цохиж байсан талаар надад хэлж байсан. Миний хүү 10 настайдаа нас барсан бөгөөд хорвоогоос эрт явсан гэдэгт харамсаж байна. Би шүүгдэгч нарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

“Найдвар” таеквондогийн клубын захирал ажилтай яллагдагч Ж.А  нь тус кпубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Т-ыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтанд Эрдэнэт хотруу авч явахаар түүний эх Б.Аптан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжпэл хийн, хариуцан авч явахдаа буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд бага насны Х.Т-ыг бэлтгэл, сургуулилт хийх явцад биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй. орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдал байхад нь хамламжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Тамир нас барсан хэргийн талаар:   

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр над руу нэг дугаараас 12 цаг 40 минутаас 13 цагийн хооронд залгасан би дугаарыг нь санахгүй байна. Тэр дугаараас залгаад “Тамир гэх хүүхдийн аав Хадхүү мөн үү” гэж асуусан тэгэхээр нь би “мөн байна яасан бэ” гэхэд “танай хүүхэд бие нь маш муу байна, тийм учраас маш яаралтай хариуцсан багш нарыг нь аваад Орхон аймгийн эмнэлэг дээр ир” гэж хэлсэн. Тэгээд Орхон аймагт явсаар байгаад ирээд шууд эмнэлэг дээр очиход манай эхнэрийн төрсөн эгч, дүү 2 байсан ба бид нарыг хараад шууд уйлсан. Тэгэхээр нь л би хүүгээ нас барсан гэдгийг бүрэн мэдсэн. Тэгээд эмнэлгийн хүмүүст нь хэлээд моорог руу ороход орон дээр нь даавуугаар ороосон цогцос байсан ба даавууг нь сөхөөд үзэхэд миний хүү мөн байсан. Намайг Улаанбаатар хотоос гараад Орхон аймаг руу явж байх замд багш нараас нь нэг нь ч над руу яриагүй. Мөн эмнэлэг дээр ирсэн хойноо анх миний хүүг үзсэн эмчээс нь асуухад хэдийн хөшсөн, хөрцөн ирсэн, анхны тусламж үзүүлэх ямар ч боломжгүй байсан. Хөл толгойн тууралтууд бүгд гарцан байсан гэж хэлсэн. Миний хүүд ямар нэг архаг хууч өвчин байхгүй. Талийгаач анх гэрээсээ явахдаа зүүн хөлний шилбэний дотор хэсэгт түлэгдсэн шархтай байсан. Өөрөөр бол ил харагдах гэмтэл шархгүй байсан. Миний хүүг бие нь муудаад унах үед баашлаад байна гээд анхан шатны тусламж үзүүлээгүй юм байна лээ. Бие нь муудаад толгой нь эргээд байна гэхэд нь зүгээр орхихгүй босгоод гүйлгээд, сэтгэл зүйд нь дарамт үзүүлээд байсан байна лээ. Хэдэн дасгал сураад хэдэн кг хасаад ирээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсэн гээд хүүхэд зодоод гүйлгэж болохгүй ш дээ. Би мөнгө гэхээсээ илүү эхнэр бид 2 манай гэр бүлийн хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Хохирлын тооцоог тусад нь гаргаж өгье. Би бол А   т хүүгээ итгээд даатгаад итгэмжлэл өгөөд явуулсан болохоор А   аас амь насыг нэхэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60, 2хх-ийн 59-60/

6. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2017 оны 5 дугаар сарын сүүлээр И    багш нь “бид нар одоо зусланд явах гэж байгаа, жил болгон явдаг, та хүүхдээ явуулах уу” гэж ярьж байсан...Анхнаасаа надад хэлэхдээ зусланд авч явна гэж хэлж байсан, би ч гэсэн хүүхдүүдийг минь битгий зовоогоорой, зүрхийг нь битгий үхүүлээрэй, битгий шахаарай гэж хэлсэн. Гоё авч явах юм бол дараа жил дахиад зусландаа явна, бас намар фитнестээ ч гэсэн дуртай явна ш дээ гэсэн. Зуслангийн байшинг харуулсан зураг үзүүлээд “ийм газарт амраана” гэхээр нь 2 хүүгээ модон дунд амраагаад ирэх юм байна гэж бодсон. Сайхан зусланд 14 хоног байлгаад ирнэ гэж хэлж зөвшөөрүүлчихээд замдаа Эрдэнэтэд тэмцээнд оролцоод 4 хоног цэцэрлэгт хоолтой, хоосон байлгасан байсан Эрдэнэтэд хононо гэдгээ явдаг өглөө хэлсэн, урд нь хэлж байгаагүй. И   , А    нарт гомдолтой байна. А    хариуцаж явсан. Амралтаасаа миний хүүг эмнэлэг рүү аваачаагүй нэг өрөөнд оруулаад тавьчихсан байсан…гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67-68/

7.  2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хариуцан авч явах тухай” итгэмжлэл /1хх-190/

           8. Шүүгдэгч Х.Б ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө “Найдвар” гэдэг нэртэй таеквондогийн клубын тамирчин дасгалжуулагч байгаа юм. Дээрх Орхон аймагт болох тэмцээнд Улаанбаатар Дархан хотоос бага насны 22 хүүхэд аваад багш А   , багш И   , дасгалжуулагч Батбилэг нарын хамт Орхон аймагт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирсэн Ирээд тэмцээндээ ороод 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тэмцээн дууссан. Тэмцээн дуусаад Булган аймгийн Хангал суманд байрлах “Мажаа" гэх нэртэй амралтанд тэмцээнд оролцсон хүүхдүүдээ аваад ирсэн…гэсэн мэдүүлэг /1хх-ийн 33-37/

          9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, цогцосны задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт

          -Талийгаачид баруун хацар, бугуй, ташаа, хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, унах үед үүсгэгдэнэ.

          - Баруун хацар, бугуй, ташаа хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  •  Дээрхи гэмтлүүд нь нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн байна.
  •  Талийгаач нь таргалалт өвчтэй байжээ.

           -Талийгаач нь биеийн ачааллын үед зүрх чичирхийлэн нас баржээ /1хх-ийн 91-92, 93-97/ 

          10. Хэрэг учралын газарт үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1хх- ийн 6-15/

          11. Орхон аймгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бүртгэл /1хх-ийн 17- 18/

          12. Шүүгдэгч Ж.А ын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13- ны өглөө 07 цагт бүх хүүхдүүд багш нартайгаа хамт уул руу гүйсэн юм. Тэгээд буцаж ирэх үед нь би холоос хараад ажиглаад зогсож байсан, тэгэхэд ихэнх хүүхдүүд гүйгээд ирж байсан. Гэтэл талийгаач хүүхэд гурван багшийн хамт амралтын газраас 300-500 орчим метрийн зайд, ирэхгүй байгаад байгаа харагдсан, тэгэнгүүт би өөдөөс нь юу болов гэж очтол талийгаач хүүхдийг босгох гээд аргадсан байдалтай байж байсан. Талийгаач хүүхэд биеийн болон сэтгэл зүйн хувьд бага зэргийн няцамтгай санагддаг учир хүүхдийг амрах гээд суучихсан байна гэж ойлгосон. Тэгээд би очоод “миний хүү Тамираа босоорой, чи чаднаа” гэж хэлэхэд би босгох гэж оролдсон чинь талийгаач хүүхэд босох гэж оролдоод чадахгүй буцаад газар суучихсан юм. Тэгэнгүүт би нөгөө 3-н багшийг “2 талаас нь өргөөд байлгаж бай, би машинаа аваад ирье” гэж хэлээд өөрийн машинаа авч ирээд арын сандал дээр өргөж оруулаад Б  багш түшээд суусан юм. Тэгээд байранд нь оруулж хэвтүүлж амраая гээд байранд оруулж орон дээр хэвтүүлсэн юм. Ингээд “наад хүүхдээ жаахан амраагаад тайван байлгаад, эргэж тойрч анзаарч харж бай” гэж тэнд байсан багш нарт үүрэг өгөөд би амралтын газарт эмч байна уу гэж сураглаж асуухад, эмч байхгүй гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа И    намайг дуудаад багшаа хүүхэд сонин болчихлоо гэж хэлэхээр нь би буцаад талийгаач хүүхдийн байр руу явж ороход өмдөндөө шээсэн, царай нь сонин болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм. Тэгээд амьсгалыг нь чагнаж үзээд судсыг нь дарж үзэхэд сандарсан байсан болохоор судас нь цохилж байгаа үгүйг нь сонсож чадахгүй байсан юм. ...2017 оны 6 дугаар сард Булган аймагт зохион байгуулсан бэлтгэлийг би өөрөө хариуцаж явуулсан. И   , Б , Батбилэг нар нь туслах багшаар оролцсон...Таеквондогийн чиглэлээр өдрийн 3 удаагийн бэлтгэл хийхээр, нийт 4 багш болон Дархан-Уул аймгаас 14 хүүхэд, Улаанбаатар хотоос 17 хүүхэд, нийт 31 хүүхэд авч яваад эхний өглөө гимнастик хийж эхлүүлсэн бөгөөд өдөр оройн сургалтыг нөгөө 3-н багш хариуцаж хуваарийн дагуу хийсэн. Уг сургалтыг би өөрөө хариуцаж хяналт тавьсан…гэсэн мэдүүлэг /1хх-ийн 228-229, 2хх-ийн 3-4 /  

          Яллагдагч Н.Идэрмэрөн, Х.Б  нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Халгал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд “Найдвар” клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэргийн талаар:  

          13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд байж байтал 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр над руу нэг дугаараас 12 цаг 40 минугаас 13 цагийн хооронд залгасан би дугаарыг нь санахгүй байна. Тэр дугаараас залгаад Тамир гэх хүүхдийн аав Хадхүү мөн үү гэж асуусан тэгэхээр нь би мөн байна яасан бэ гэхэд танай хүүхэд бие нь маш муу байна тийм учраас маш яаралтай хариуцсан багш нарыг нь аваад Орхон аймгийн эмнэлэг дээр ир гэж хэлсэн. Тэгээд Орхон аймагт явсаар байгаад ирээд шууд эмнэлэг дээр очиход манай эхнэрийн төрсөн эгч, дүү 2 байсан ба бид нарыг хараад шууд уйлсан. Тэгэхээр нь л би хүүгээ нас барсан гэдгийг бүрэн мэдсэн. Тэгээд эмнэлгийн хүмүүст нь хэлээд моорог руу ороход орон дээр нь даавуугаар ороосон цогцос басан ба даавууг нь сөхөөд үзэхэд миний хүү мөн байсан. Намайг Улаанбаатар хотоос гараад Орхон аймаг руу явж байх замд багш нараас нь нэг нь ч над руу яриагүй. Мөн эмнэлэг дээр ирсэн хойноо анх миний хүү үзсэн эмчээс нь асуухад хэдийн хөшсөн, хөрцөн ирсэн, анхны тусламж үзүүлэх ямар ч боломжгүй байсан. Хөл толгойн тууралтууд бүгд гарцан байсан гэж хэл. …миний хүүд ямар нэг архаг хууч өвчин байхгүй... Талийгаач анх гэрээсээ явахдаа зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт түлэгдсэн шархтай байсан, өөрөөр бол ил харагдах гэмтэл шархгүй байсан юм... Миний хүүг бие нь муудаад унах үед баашлаад байна гээд анхан шатны тусламж үзүүлээгүй юм байна лээ. Бие нь муудаад толгой нь эргээд байна гэхэд нь зүгээр орхихгүй босгоод гүйлгээд сэтгэл зүйд нь дарамт үзүүлээд байсан байна лээ. Хэдэн дасгал сураад хэдэн кг хасаад ирээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсэн гээд хүүхэд зодоод гүйлгэж болохгүй ш дээ... Би мөнгө гэхээсээ илүү эхнэр бид 2 манай гэр бүлийн хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Хохирлын тооцоог тусад нь гаргаж өгье...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-31, 59-60/

          14. Насанд хүрээгүй гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн “...Тамир ахыг И    багш гүйхгүй байна гээд модоор бөгс рүү нь гэдэс рүү нь цохьсон. Тэгсэн ах уйлаад байсан. Тэгээд л бид нар уулнаас буусан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32/  

           15. Насанд хүрээгүй гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И    багш нэг төмөр олоод Тамирааг гүйлгэхэд хэрэг болох юм байна гээд авсан. Тэгээд тэр өдөр, өдрийн үед И    багш Тамирааг ганцааранг нь амралтын хашаан дотор гүйлгээд мөлхүүлээд байсан... Уул руу гүйж байхад Тамираа ах би гүйж чадахгүй байна гэхэд И    багш тэр хамаагүй гээд модоор бөгс рүү нь цохиод байсан. И    багш чамайг гүйхгүй бол дүүг чинь зодно гээд Тэнгисийн бөгс рүү нь цохьсон чинь Тамираа ах дүүг маань битгий зод оронд нь намайг зод гуйж байна багшаа гэж хэлсэн. Тамирааг И    болон Бек багш нар зодсон. Тамираа ах гүйж байх замдаа зөндөө удаа би гүйж чадахгүй байна гэж хэлж байсан. Тамираа ахыг суугаад хэвтээд байхаар нь Бек багш Н.И  багш 2 бөгс рүү нь модоор ороолгоод байсан...Н.И  Бек багш 2 хүчээр зодоод, ороолгоод гүйлгээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/   

          16. Насанд хүрээгүй гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамирааг жин хасах бэлтгэл хийлгэдэг. 6 сарын 12-нд тулаан хийлгэхэд 4 хүүхэдтэй ээлжлээд тулалдуулсан. Тамир тулалдаж чадаж байсан. Гүйхдээ сайн гүйж чадахгүй, алхаад байсан. Бид нарыг бэлтгэлээ хий, хийж чадахгүй том толгой гаргалаа гээд саваадаж байсан. Тамираатай бид нарыг адилхан харьцдаг, ялгаж харьцдаггүй. Тамираа өөрөө бид нар шиг бэлтгэлээ хийж чаддаггүй юмаа. Тамирыг гүйхгүй байна гээд Идэрээ багш алгадаж байхыг харсан, модоор ороолгож цохиж байгааг нь харж байгаагүй. Тамираа жин ихтэй болохоор гүйж чадахгүй, нааш нь ирж байхдаа гүйж чадаж байсан ба тэгээд бас алхаад яваад байсан. Шонгийн тэнд ирэх хүртэл өөрөө тааваараа гүйгээд бид нар хажуугаас нь гүйгээч гээд шаардаад гүйлгэсэн. Тэгээд шонгийн хажууд ирээд алхаж байхад Идэрээ багш, Билэг багш, Бек багш нар авч үлдээд, би, Дөлгөөнөө Бат-Иргэдүй бид нар наашаа алхаж байгаад эргээд хартал Тамир газар хэвтэж байсан яваад очтол, Батбилэг багш намайг усанд яваад ир гээд би усанд гүйж ирсэн. Усаар толгой нь норгоод, уулгахад жоохон сэргээд гэхдээ босч чадахгүй байсан. Тэгээд багш машинаараа ирж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/     

          17. Гэрч Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд нөгөө хүүхдүүд ирээд бүх хүүхдүүд нийлээд тэр хүүхдүүдээ 3 эгнээнд оруулаад амралт руу гүйлгэсэн. Тэгэхэд Тамираа ард гүйж чадахгүй үлдээд И    багш ард байсан Дөлгөөн, Бат-Ирээдүй, Пүрэвжав гэдэг 3 хүүхдийг дуудаад, тэгэхэд би юу болсон юм бол гээд очиход талийгаач Тамираа алхаад явж байсан, нөгөө 3 хүүхэд Тамирааг түшээд хүүхдүүдийнхээ араас алхаад явж байсан ба хэсэг алхаж байгаад шонгийн модны тэнд Тамираа амрах гээд суугаад дээшээ шууд хараад хэвтээд өгсөн. Тэгээд босохгүй... Тамирааг босгох гээд босохгүй байсан болохоор машинаа унаж ирээд бид нар Тамирааг машинд өргөж оруулаад, машинтай А    багш, Б  багш хоёр Тамирааг хамгийн наад талын шовгорт оруулаад орон дээр хэвтүүлээд орхисон Би ч нэг их тоогоогүй цайгаа уучихаад байшин дээрээ очоод хүүхдүүдийнхээ гар нүүрийг угаалгаад би байшин дотроо ороод хэсэгхэн хэвтээд байж байтал багш дээр очиход Тамирааг машинд өргөөд суулгаж байсан. И   , Б  хоёр өргөөд суулгасан, би хажуугаас өргөлцөөд оруулсан. Тэгэхэд Тамираа ухаангүй байх шиг байсан. А    багш, Б , И    хоёртой хамт авч яваад намайг хүүхдүүдээ хараад үлд гээд үлдээсэн. Бид нар хүүхдүүдээ ерөнхийдөө сайн мэддэг болохоор шахаж шаардаж бэлтгэл хийлгэх тохиолдол байдаг. Тамираагийн хувьд өөрөө бэлтгэл хийх дургүй залхуу, хойшоо суугаад байгаа зүйл ажиглагддаг. Тамирааг И    багш хариуцаж бэлтгэл хийлгэж байсан ба Б  бид хоёрын хувьд сайн танихгүй болохоор нэг их харьцдаггүй байсан. Миний харснаар эхний өдөр И    багш өшиглөлт давтуулаад доор нь шогшуулж аль болох онгироогоод, зоригжуулаад чи чадна ингээрэй, тэгээрэй гэх байдлаар бэлтгэлийг нь хийлгэдэг. Би Тамираатай нэг их ойр байгаагүй болохоор хараагүй И    багш өнөө өглөө гартаа мод барьсан харагдсан. Хүүхдүүдийг цохьсон эсэхийг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Миний харж байгаагаар өнөөдрийн хувьд хүч шаардсан бэлтгэл хийгээгүй, зүгээр л гүйлгээд ойр зуурын дасгал хийлгэсэн, тарган хүүхдүүд амьсгаадах үе байдаг талийгаач яагаад нас барсныг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/  

          18. Гэрч С.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ний өдөр 11-12 цагийн үед л байх би гал тогоонд юм хийж байхад манай үйлчлэгч охиныг над руу гүйлгээд эмнэлгийн мэргэжилтэй хүн байна уу гэнээ гэхээр нь би яваад очтол ажилчдын шовгорт оруулаад Тамир гэдэг танихгүй хүүхдийг хэвтүүлсэн байсан ба би харахад нас барсан шинжтэй харагдахаар нь судсыг нь барьж үзэхэд зүрх нь зогссон байсан. Бие нь хөрөөд царай цайсан байсан. Тэгээд би нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/     

          19. Насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг уул руу гүйхэд Тамираа уул руу гарч ирэхдээ аймар ядраад хөлс нь гоожчихсон, бас аймар ядарсан байсан. Гүйж чадахгүй алхаад гараад ирсэн. Хажууд нь Бек багш, Идэрээ багш хоёр хамт гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/   

          20. Гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар бөөнөөрөө цайндаа орчоод гарч ирэхэд голын эргийн цаана Тамираа алхаад хажууд нь багш нар нь зогсож байсан. Тэгэхээр нь би 1 хүүхдэд тэд ар юу хийж байгаа юм гэхэд Тамираа ахыг тураана гээд гүйлгэж байгаа юмаа гэж хэлсэн. Би тоогоогүй өрөөндөө орж, байж байгаад ... харагдсан. Тэгээд машин ирээд зогсоол дээр зогсоод талийгаачийг өргөөд явж байгаа харагдсан хаашаа орж байгааг нь мэдээгүй. Ресторанд орж ирэхэд текен дээр зогсож байсан охин сандарсан байдалтай орж ирээд түргэн дуудах гэсэн юм утсаа өгөөч гээд миний утсыг аваад үүд рүү гарж яриад би араас нь гарахад захын шовгор дээр хүмүүс овоорсон байсан. Миний утсаар текны охин түргэн дуудаад байх шиг байсан. Миний утсыг авчирж өгөөд би утсаа аваад элсэн дээр очоод хүүхдээ тоглож байхад Орхон аймгийн эмнэлгээс залгаад одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байна гэхээр нь би шовгор луу харахад А    багш нь машиндаа өргөж Тамирыг оруулаад авч явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би эмчид багш нь аваад явж байх шиг байна гэж хэлэхэд таны дуудлагыг цуцаллаа гэж байсан. Талийгаачтай тусад нь элсний талбай дээр И    багш боксын болон өшиглүүлээд бэлтгэл хийж байгаа харагдсан. Миний харж байгаагаар И    багш хүүхдүүдтэй харицаж байгааг нь харахад ширүүн цэрэгжилттэй харьцаад байгаа харагдсан Шийтгэж байгаа гээд хүүхдүүдийн бөгс рүү цохиход И    багш цохиулаад байсан. Талийгаачийг цохьсон эсэхийг хараагүй. Талийгаачийг хоол идүүлэхгүй хориод нилээн ач холбогдол өгөөд байгаа харагдсан. Талийгаачийг харахад нилээн тарган хүүхэд байсан ба бэлтгэл хийж байгаа байдлыг нь харахад нилээн хэцүүхэн байдалтай харагдсан Бусад хүүхдүүд шигээ байж чадахгүй байсан. Нилээн түүртсэн, өөр нь хэцүү байгаа харагдсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/    

          21. Насанд хүрээгүй гэрч Э.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамираа бид нартай уул руу хамт гүйсэн ба Тамираа ах ард хоцроод багш И    яв гээд хөөгөөд байгаа харагдсан. Уул руу явж байхдаа зөрж гүйгээд байсан хүүхдүүдийг И    багш нарийн урт модоор ороолгоод байсан. Тамирааг бас хөөгөөд бөгс рүү нь ороолгоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68/   

         22. Насанд хүрээгүй гэрч И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буцаж ирэхдээ бид нар гүйгээгүй Тамираа ах гүйгээд үлдсэн. И    багштай хамт үлдсэн. Тамираа ах сайн гүйж чадахгүй амьсгаадаад байсан. Тамираа ах ядраад хэвтсэн. Тэгээд босохгүй байхаар нь А    багш машинаар очиж аваад байранд оруулаад зүрхэн дээр нь дараад даралтыг нь үзээд жоохон амраая гээд Тамираа ахыг үлдээгээд бид нар гадаа байсан И    багш А    багшийг дуудаад машинтай нь аваад явсан. Зүрх нь цохилохгүй байна гээд байсан. Тамираа ах сунгалт өшиглөлтөө сайн хийж байсан. Гүйхдээ муу бид нарийн ард үлдээд байсан. Тэгэхэд Пдэрмөрөн багш гүй гээд шаардаад модоор бөгс рүү цохиод байсан. Тамираа ах жоохон уйлсан...тэр үед Х.Б , Н.И  хоёр бид нарыг авч гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/       

          23. Насанд хүрээгүй гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ үед Тамираа бид нартай гүйж чадахгүй залхуураад суугаад байсан. Тэгэхэд Идэрээ багш бос гээд загнаж байгаа харагдсан. Тэгээд Тамир босоод 2 удаа алхаад тойрсон ба буухдааө өнхөрөөд байсан. Тэгээд хоолны цаг болоод буухаар болоод гурван эгнээнд ороод гүйсэн. Би Пүрэвжав, Дөлгөөн хоёртой үлдээд Тамирыг чи чаднаа гээд сэтгэлийг нь хөдөлгөөд дэмжиж байсан. Тэр үед И   , Бахытбек, Батбилэг нар бол байсан. Батбилэг багш холоос хараад байдаг байсан. Тамирыг гүйлгэхгүй алхуулаад яваад байсан. Залхуураад хэвтээд байгаа байдалтай хэвтсэн. Пүрэвжаваар ус авчруулаад толгойг нь норгоод ус уулгатал Тамир овоо сэргээд босож өгөхгүй байсан болохоор А    багшийг дуудаад А    багш ирээд босгох гээд босгохгүй болохоор нь машинаар ирж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/    

          24. Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамир бас хурд хийх гэж алхаад гүйхгүй байсан. Тэгэхээр нь жаахануудыг тойруулж гүйлгээд Тамирийг Идэрээ багш бөгс рүү нь модоор 2-оос 3 удаа ороолгоод, бос гэхэд босохгүй байсан. Би жаахануудаа авч хоолонд орохоор болоод гүйсэн. Тэгэхэд тамираа босоод бид нарийн араас гүйхгүй алхаад байсан. Бид нар шууд гүйгээд байран дээрээ ирээд эргээд харахад шонгийн модны хажууд хэвтэж байсан. Би явж очиход Тамираа нүд нь нээлттэй амьсгаадаад хэвтээд байсан. Тэгээд А    багш машинаараа авч явсан. Багш нар бид нар бэлтгэл хийх шаардлага тавьдаг ба хийж чадахгүй идэвхгүй байгаа хүүхдүүдийг лаамп эсвэл нарийн модоор ороолгох үе байдаг, бөгс рүү цохидог. Энэ удаагийн бэлтгэл тийм чанга бэлтгэл бол биш байсан. Тамираа өөрөө сайн гүйж чадахгүй залхуураад байдаг юм /1хх-75/    

          25. Насанд хүрээгүй гэрч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ууланд очихын наана Тамир ядарч эхлээд амьсгаадаад гүйхээ больсон. И    багш бос хурдал гээд бөгс рүү нь цохьсон. Уулын бүр орой дээр нь гараад амраасан. Дасгал хийлгэсэн. Бид нарыг доош нь гүйлгэсэн. Доошоо бууж байхдаа Тамир И    багшид ойролцоогоор... яриад бай дахиж гүйнэ шүү гээд Тамирыг гүйхгүй болохоор Тэнгисийн бөгс рүү модоор цохьсон. Тэнгис уйлахад Тамир манай дүүг битгий зод намайг зод гээд босоод 2 алхаад л унаад байсан. Энэ хооронд багшаа намайг зод гэхэд багш нь үгүй гээд байсан. И    багш энийг харж байна уу гээд мод заахад Тамир харахгүй байна гэж хэлсэн. Тэр ургаа том мод байсан. Замдаа явж байхад Тамир миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66/  

          26. Насанд хүрээгүй гэрч А.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уул руу гүйхэд Х.Бахытбек багш Тамирааг араас нь туугаад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71/    

          27. Насанд хүрээгүй гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд Тамираа алхаж яваа харагдсан. Н.И  багш Бахытбек багш хоёр араас нь түрээд байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76/    

          28. Гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12:17 минутын үед Булган аймгын Хангал сумыгн Мажаа гэх нэртэй амралтаас яаралтай тусламж дээр мах мариа ихтэй 10 настай хүүхдийг эмнэлгийн насилкан дээр багш нь гэх залуу болон 3 эрэгтэй хүүхэд аваад орж ирсэн. Тухайн үед сэхээний эмч Эрдэнэбаяр, Батбаяр бид 3 үзэхэд тухайн хүүхэд ухаангүй амьсгал зүрх судас зогссон, рефлексүүд байхгүй, хөшсөн, биеийн доод хэсгээр хөхөрсөн байдалтай ирсэн. Амьлуулах суурь тусламж үзүүлсэн. 2 удаа дефибрелятороор 360 жоулаар цохиулсан үр дүн өгөөгүй, судсаар адирналин 1 удаа зүрхний массаж хийлгэж амьсгал хийсэн. Зүрхийг массаж хийхэд цээж хатуу хөшиж хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд Батбаярын шийдвэрээр амьлуулах суурь тусламжийг зогсоосон Талийгаач нас бараад ойролцоогоор 1 цагаас 1:30 минут болсон байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79/           

          29. Гэрч Д.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шалганы цаана шонгийн модны талд хэсэг хүүхдүүд үлдсэн байсан ба миний харж байгаагаар Идэрээ багш, Бек багш байх шиг байсан. Бөөгнөрөөд байхаар нь нэг хүүхэд бахардсан юм байх гэж бодсон. Тухайн үед Идэрээ багшийн эхнэр нь ирээд Тамираа аймар жүжигчин юмаа худлаа ухаан алдаад байна гэж ярьж байсан. Ариука багш текнээс ус аваад шонгийн модны тийшээ явсан. Очоод удалгүй эргэж ирээд машинаа авч яваад ирсэн. Идэрээ багш машинаас нэг хүүхэд үүрээд овгор руу орж байгаа харагдсан. Бек багш гаднаас орж ирээд амьсгалахгүй байх шиг байна гэж яриад Идэрээ багш, Ариука багш хоёрыг авч гараад Бек багш иргэж гүйж орж ирээд “танайд эмч байна уу” гэж асуусан. Тэр үед манайд ажиллаж байсан цэвэрлэгч эгчийг дуудаж ирээд Хашаа эгч очиж үзээд “хурдан эмнэлэг аваад яв, болохоо байсан байна” гэж хэлээд Эрдэнэтийн эмнэлэг рүү залгаад дуудлага өгөхөд алсын дуудлага байна даргаас зөвшөөрөл аваад эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгээд машинаараа авж явахаар болоод машиндаа талийгаачийг өргөж оруулаад Эрдэнэт рүү авч явсан. Ариука багш зам мэдэхгүй гээд надаар зам заалгаад Идэрээ багш, Бек багш, Ариука багш бид нар хамт явсан. Эрдэнэтын эмнэлэг рүү оруулж хүлээн авах руу нь оруулахад би гадаа нь үлдээд Ариука авч ороод удалгүй эмч нь гарч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Би нас барсан гэж мэдээгүй эмнэлэг дээр очиж мэдсэн. Би бэлтгэл хийж байгаа байдлыг харахад зүгээр л бэлтгэл хийлгээд байх шиг байсан. Эхний өдрийн бэлтгэл дээр талийгаач болон бусдаасаа арай том нэг хүүхэдтэй хамт доошоо гүйлгээд дээшээ мөлхүүлээд байхаар нь хажуугаар нь явахдаа хүүхэд тамлахаа болиоч хүүхдийг хоолонд оруулаач унаган мах арилахгүй ч юм билүү гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд Идэрээ багш 10 настай хүүхэд ийм их жинтэй байна гэж юу байсан юм. Өвчин тусгуул яахын гэж хэлж байсан. Бусад бэлтгэлийг нь сайн хараагүй. Багш нар хүүхдүүдтэй энгийн жигд харьцаж байсан. Бэлтгэлээ хийлгэхдээ яадаг байсан гэдгийг нь сайн мэдэхгүй. Хүүхдүүдийг дэг журамтай байлгаж байсан. Тамирааг би Таеквондогоор хичээллэдэг юм байх гэж бодсон чинь турах гэж ирсэн юм байна лээ. Хоолонд оруулахгүй мөлхүүлж байхад нь тэгж ойлгосон. Тухайн өдөр хоолондоо орсон. Тамираагийн хоолноос хасаад дүүд нь нэмж өгөөд байсан. Өглөө өндөг идэх байсан. Тамираад өндгийг нь өгөөгүй бусад хоолонд нь адилхан орсон. Манай амралт эмчтэй бөгөөд тухайн үед эмч ирээгүй байсан. Саяхан 8 дугаар сарын 1-нд эмч ирсэн. Тухайн өдөр Ариука багш эндээ үлдээд бас нэг жаахан хүүхэд үлдсэн. Хүүхдүүд бүгд гүйсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-85/    

          30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О Нансалмаагийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, цогцосны задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-92 дугаар хуудас, 93-97 дугаар хуудас

          -Талийгаачид баруун хацар, бугуй, ташаа, хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, унах үед үүсгэгдэнэ.

          -Баруун хацар, бугуй, ташаа хоёр өгзөгөнд цус хуралт, зүүн өвдөг, баруун өгзөгт зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Дээрх гэмтлүүд нь нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн байна.

          -Талийгаач нь таргалалт өвчтэй байжээ.

          -Талийгаач нь биеийн ачааллын үед зүрх чичирхийлэн нас баржээ.

          31. Хэрэг учралын газарт узлэг хийсэн гэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 6-15/   

          32. Орхон аймгийн эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн бүртгэл /хх-ийн 17-18/

          33. Шүүгдэгч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би өөрөө “Найдвар” гэдэг нэртэй таеквондогийн клубын тамирчин, дасгалжуулагч байгаа юм. Дээрх Орхон аймагт болох тэмцээнд Улаанбаатар, Дархан хотоос бага насны 22 хүүхэд аваад багш А   , багш И   , дасгалжуулагч Батбилэг нарын хамт Орхон аймагт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ирсэн. Ирээд тэмцээндээ ороод 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тэмцээн дууссан. Тэмцээн дуусаад Булган аймгийн Хангал суманд байрлах “Мажаа" гэх нэртэй амралтанд тэмцээнд оролцсон хүүхдүүдээ аваад ирсэн.  Учир нь анх тэмцээнд ирэхэд 22 тамирчинаас гадна бэлтгэл хийх гэж буюу жингээ хасаж, чадвараа дээшлүүлэх зорилготой хүүхдүүд байсан. Ингээд нийтдээ “Мажаа” амралтанд 33 хүүхэд ирсэн юм. ...Тамир ороолгуулаад ёооё, ёооё гээд бэлтгэлээ үргэлжлүүлж хийдэг байсан. ....2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 07 цагт бүгд босч жагсаад өглөөний гүйлтэндээ гарцгаасан. Гүйхдээ хар бүстэй хуучин хүүхдүүдийг Батбилэг авч гүйсэн. Харин И    ах бид хоёр шөнө хүүхдүүдээ авч гүйсэн. Энэ хүүхдүүд дунд Тамир хамт гүйсэн. Ингээд гүйж явах явцад уулын бэл рүү өгсөхөд Тамир хойно үлдээд байсан. Тэгсэн И    ах намайг хойноо үлдээд Тамирыг аваад уул руу гар, явахгүй бол цохиод явуул гэж хэлсэн. Тухайн үед И    ах бид 2 гүйж явах замдаа газраас нэг мод авсан байсан. Тэгээд би Тамирыг гүйгээч гээд модоороо араас нь гуя хэсэг рүү хатгаад нуруу руу нь гараараа араас нь түлхээд урдаас нь чирсэн боловч явахгүй байсан. Тэгээд бөөнөөрөө нийлээд гүйж байхад Тамир мөн хойно хоцроод  байсан ба 3 хар бүстэй хүүхэд буюу Бат-Ирээдүй, Пүрэвжав, Дөлгөөн нараар Тамирыг хөтлүүлж, гүйлгэсэн. Тэгсэн 50 орчим метр гүйгээд Тамир нөгөө 3 хар бүстэй хүүхдүүдтэй алхаад явж байсан ба таарсан шонгийнн модон дээр Тамир толгой эргээд байна гээд суусан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-37/,

34. Шүүгдэгч Ж.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 07 цагт бүх хүүхдүүд багш нартайгаа хамт уул руу гүйсэн юм. Тэгээд буцаж ирэх үед нь би холоос хараад ажиглаад зогсож байсан. Тэгэхэд ихэнхи хүүхдүүд гүйгээд ирж байсан. Гэтэл талийгаач хүүхэд 3 багшийн хамт амралтын газраас 300-500 орчим метрийн зайд ирэхгүй байгаад байгаа харагдсан, тэгэнгүүт би өөдөөс нь юу болов гэж очтол талийгаач хүүхдийг босгох гээд аргадсан байдалтай байж байсан. Талийгаач хүүхэд биеийн болон сэтгэл зүйн хувьд бага зэргийн няцамтгай санагддаг учир уг хүүхдийг амрах гээд суучихсан байна гэж ойлгосон. Тэгээд би очоод миний хүү Тамираа босоорой, чи чаднаа гэж хэлэхэд би босгох гэж оролдсон чинь талийгаач хүүхэд босох гэж оролдоод чадахгүй буцаад газар суучихсан юм. Тэгэнгүүт би нөгөө 3 багшийг 2 талаас нь өргөөд босгох айлгаж бай би машинаа аваад ирье гэж хэлээд өөрийн машинаа авч ирээд арын сандал дээр өргөж оруулаад Б  багш түшээд суусан юм. Тэгээд байранд нь оруулж хэвтүүлж амраая гээд байранд оруулж орон дээр хэвтүүлсэн юм. Ингээд наад хүүхдээ жаахан амраагаад тайван байлгаад эргэж тойрч, анзаарч харж бай гэж тэнд байсан багш нарт үүрэг өгөөд би амралтын газар эмч байна уу гэж сураглаж асуухад эмч байхгүй гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа И    намайг дуудаад багшаа хүүхэд сонин болчихлоо гэж хэлэхээр нь би буцаад талийгаач хүүхдийн байр руу явж ороход өмдөндөө шээсэн, царай нь сонин болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм. Тэгээд амьсгалыг нь чагнаж үзээд судсыг нь дарж үзэхэд сандарсан байсан болохоор судас нь цохилж байгаа үгүйг нь сонсож чадахгүй байсан юм. Тэгсэн Б  орж ирээд талийгаач хүүхдийн амьсгалыг чагнаж үзээд зүрхэн дээр нь гараараа дараад аман дээр нь амаараа хиймэл амьсгал хийсэн. Тэр хооронд би эмч байна уу гэж асуухад амралтын газар дээр ажиллаж байсан нэг эмэгтэй гүйж ирээд би урьд нь сувилагч хийж байсан гэж хэлээд уг талийгаач хүүхдийг үзээд би сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн, тэгээд та нар юу ч гэсэн эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Энэ хооронд Булган аймгийн Хангал сумын хүн эмнэлэг рүү залгахад дарга байхгүй байна, дуудлагаар очих боломжгүй гэж хариу өгсөн, мөн 103 руу залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан, тэгэнгүүт би 7037103 руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би маш их сандарсан учраас машинд талийгаачийг өргөж оруулаад Эрдэнэт хотын эмнэлэг рүү яаралтайгаар шууд явсан. Тэгээд Эрдэнэт хотод ирээд эмнэлэгт оруулаад эмч нар үзээд хүүхэд нас барсан байна гэж хэлсэн. Булган аймгийн цагдаагийн хэлтэс дээр байхад мөрдөн байцаагч надаас талийгаач болон Тэнгисийн бөгсөнд хэн ингэж гэмтэл учруулсан юм бэ гэж зураг үзүүлэхээр нь би тухайн үед нь энэ асуудлыг нь мэдээгүй байсан гэдгээ байцаагчид хэлсэн юм. Тэгээд би багш нартай уулзаж энэ асуудлыг тодруулахад И    би бургасаар шавхардсан юм аа гэж хэлэхээр нь арай ч дээ, яагаад ийм юм хийчих вэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 228-229/

35. Шүүгдэгч Ж.А ын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Н.И  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс анх манай клубт таеквондогийн туслах багшаар ажиллаж эхэлсэн. Ажилд би өөрөө авсан, гэхдээ тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцсон. Сарын 500.000 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Зун болгон амралтаар хүүхдүүдийг агаар салхинд гаргаж бэлтгэл сургуулилт хийлгэдэг болохоор тэд нарыг амралтын газар аваачиж бэлтгэл хийлгэх зорилготой байсан. Х.Тамир 2017 оны хавар манай ММА кардиод явж эхэлсэн. Өмнө нь мөн кардиод явж байсан юм байна лээ. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр клубээ ажиллуулж элсэлт авч эхэлсэн. Намайг энэ клубыг ажиллуулж ирэхээс өмнө гэрээ байгуулсан байсан. Талийгаачид эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарч байгаагүй. 2017 оны хавар талийгаач 1-2 удаагийн бэлтгэлд хамрагдсаны дараа аав Хадхүүтэй нь таарахад би хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр эрүүл мэнд нь зүгээр гэж эмч хэлсэн. Тэгсэн мөртлөө таргалаад байхын хөдөлгөөн хэрэгтэй гэж хэлсэн гэж хэлж байсан. Урьдын багш нараа үр дүн гараагүй гэж хэлсэн. И    бид 2 ярилцаад л талийгаачийг дасгалжуулахаар болсон. И    талийгаачийг дасгалжуулаад 14 хоногт биеийн жингээс нь 2 кг хассан байсан. И    өөрөө араас нь түрж гүйгээд  өөрөө тураад байсан. Салбар холбооноос багшлах эрхийн гэрчилээ олгож болдог болохоор би И   д багшлах эрхийн үнэмлэх олж клубдээ багшлуулсан. Х.Т-ыг нас барсанд харамсаж байна. Хохирлыг өөрийнхөө хэмжээнд боломжоороо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 71-72/,  

36. Шүүгдэгч Н.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотын найдвар таеквондогийн клубт багш дасгалжуулагчийн ажлын 2016 оны 11 дүгээр сараас эхлэн хийж байгаа. Намайг багшаар ороход талийгаач манай клубд хичээллэдэг байсан. Би талийгаачийг 11 сараас хойш бэлтгэл хийлгэж байгаа. 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагийн үед хүүхдүүд босцгоосон. Хүүхдүүдээ аваад амралтын хашаанаас гараад уулын энгэрт 2 км орчим гүйсэн. Тэгээд тойрогтоо 30 орчим метр газар хурдны дасгал хийлгэсэн. Гүйлгэсэн газар нь налуу өгсүүр газар байсан чинь талийгаач гүйхгүй байсан. Тэгэхээр нь би зориг оруулах гээд хэд хэдэн удаа бөгс хэсэг рүү нь нөгөө модоо цохьсон. Тэгээд 1 км гаран гүйсэн байх талийгаач бүүр удаашраад жаахан амраадахъя гэхээр нь хэсэг суулгаад амраасан. Тэгсэн чинь миний толгой эргээд байна гэхээр нь хэсэг хэвтүүлсэн. Пүрэвжав гэдэг хүүхдийг амралтын байр руу явуулж ус авчруулаад цээж толгойг нь норгосон. Би тэгэхээр нь өдөр орой бэлтгэлээс чамайг чөлөөллөө гэсэн чинь босохгүй хэвтээд байхаар нь А    багшийг дуудсан. Багш ирж харчихаад бас юу хэлэхээ мэдэхгүй байж байгаад машинаа авч ирэх гээд явсэн. А    багш машинтайгаа  ирээд талийгаачийг амралтын газар руу авч очсон. Очоод өрөөнд нь өргөөд оруулсан. Даралтыг нь үзэх гэтэл даралтын аппаратын зай нь дуусаад үзэж болохгүй байсан. Бакыт бид хоёр өглөө цайгаа уугаагүй өлдөөд байгаа юм болов уу гэж бодоод тараг авч ирж өгөхөд уухгүй байсан. Хөл гаранд нь массаж хийж өгсөн. Тэгээд болохгүй болохоор нь А    багшийг дуудсан. Мажаа амралтын эмнэлэг гэсэн хэсэг газар дээр очиход хүн байхгүй байсан. Тэгээд асууж байгаад сувилагч бил үү өмнө нь хийж байсан гэсэн үү нэг эгч ирж талийгаачийг үзсэн. Үзээд юу ч гэсэн эмнэлэг аваад яв гээд Орхон аймаг руу А   , Бакыт багш амралтын газрын нэг охин эмнэлэг зааж өгөх гэж хамт явсан. Тэгээд Орхон аймгийн эмнэлэг дээр ирээд яаралтай тусламжийн өрөө рүү орсон. А    багш бид нарыг явж бай бид нар түрүүлээд явсан. Талийгаачийн бөгсөн хэсэгт үүссэн гэмтлийг би учруулсан. Бэлтгэлийн үед надаас өөр цохьсон хүн байхгүй. Дасгалаа дуусгах хэрэгтэй л гэж бодсон. Ерөнхийдөө амьсгаадаад байсан болохоор яг бахардаад байна гэж бодоогүй. Хөдөө явахад аав нь заавал 10 кг хасаарай гэсэн болохоор жинг нь хасч аавд нь итгэл олж хүүхдийг нь тураах зорилготой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-153, 2хх-100-101/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.         

            Шүүгдэгч Н.И , Х.Б , Ж.А  нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-102, 3хх-ийн 10, 11/-аар тус тус тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№34/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.   

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б   овогт Ж   А   т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

          Учир нь “Найдвар” таеквондогийн клубын захирал ажилтай Ж.А  нь тус клубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Т-ыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтанд Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт бага насны хүүхэд Х.Т-ыг өглөөний гүйлтэнд уул руу гүйж бэлтгэл, сургуулилт хийлгэх явцдаа биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд ядарсан байдалтай байхад нь “одоо амар” гэж хэлэн хэвтүүлж орхин явж яаралтай тусламж үзүүлээгүй, өөрөөр хэлбэл биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Тамир нас барсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хариуцан авч явах тухай” итгэмжлэл /1хх-190/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эмнэлэг дээр очиход 12 цаг 20 минутын үед нас барсан байдалтай ирсэн, нас баралтын тууралт үүсээд хамгийн багадаа 3 цаг өнгөрсөн байна гэсэн. Миний хүүгийн амь нас бүрэн аврагдах боломжтой байсан...онцгой нөхцөл байдал үүссэн байхад өөрөө тэр хүүхдийн царай зүсийг хараад байшинд үүрч оруулаад хаясан...Тэр үед А    хариуцлагаа үүрээд тэр даруйд нь эмнэлэгт хандсан бол би гомдолгүй байх байсан...” гэсэн шүүх хуралдааны тэмдэглэл /3хх-ийн 193/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол А   т хүүгээ итгээд даатгаад итгэмжлэл өгөөд явуулсан болохоор А   аас амь насыг нэхэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60, 2хх-ийн 59-60/, гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...А    хариуцаж хүүг минь авч явсан. Амралтаасаа миний хүүг эмнэлэг рүү аваачаагүй нэг өрөөнд оруулаад тавьчихсан байсан…гэсэн мэдүүлэг /2хх-ийн 67-68/, гэрч С.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11-12 цагийн үед л байх би гал тогоонд юм хийж байхад манай үйлчлэгч охиныг над руу гүйлгээд эмнэлгийн мэргэжилтэй хүн байна уу гэнэ гэхээр нь би яваад очтол ажилчдын шовгорт оруулаад Тамир гэдэг танихгүй хүүхдийг хэвтүүлсэн байсан ба би харахад нас барсан шинжтэй харагдахаар нь судсыг нь барьж үзэхэд зүрх нь зогссон байсан. Бие нь хөрөөд царай нь цайсан байсан. Тэгээд би нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, цогцосны задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-92, 93-97/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1хх- ийн 6-15/, Орхон аймгийн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бүртгэл /1хх-ийн 17- 18/, шүүгдэгч Х.Б , Н.И  нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 07 цагт бүх хүүхдүүд багш нартайгаа хамт уул руу гүйсэн юм. ...Би амь хохирогчийг гүйж чадахгүй ядарсан байдалтай байхад нь “одоо амар” гэж хэлээд түүнийг машиндаа суулгаж амралтын газар хүргэж өгсөн. Би эмнэлгийн анхан шатны тусламжийн мэдлэггүйгээс болж алдаа гаргаж бахардаж ядарсан хүнийг хэсэг хугацаанд амраад сэргэх байх гэж бодож байсан. Гэтэл байдал хүндэрсэн учраас би түүнийг эмнэлэг рүү хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ж.А ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: ...Талийгаач хүүхэд биеийн болон сэтгэл зүйн хувьд бага зэргийн няцамтгай санагддаг учир уг хүүхдийг амрах гээд суучихсан байна гэж ойлгосон. Тэгээд би очоод миний хүү Тамираа босоорой, чи чаднаа гэж хэлэхэд би босгох гэж оролдсон чинь талийгаач хүүхэд босох гэж оролдоод чадахгүй буцаад газар суучихсан. ...багш нарт үүрэг өгөөд би амралтын газар эмч байна уу гэж сураглаж асуухад эмч байхгүй гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа И    намайг дуудаад багшаа хүүхэд сонин болчихлоо гэж хэлэхээр нь би буцаад талийгаач хүүхдийн байр руу явж ороход өмдөндөө шээсэн, царай нь сонин болчихсон хөдөлгөөнгүй хэвтэж байсан юм.... Уг сургалтыг би өөрөө хариуцаж хяналт тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 228-229/, гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12:17 минутын үед Булган аймгийн Хангал сумын Мажаа гэх нэртэй амралтаас яаралтай тусламж дээр мах мариа ихтэй 10 настай хүүхдийг эмнэлгийн насилкан дээр багш нь гэх залуу болон 3 эрэгтэй хүүхэд аваад орж ирсэн. Талийгаач нас бараад ойролцоогоор 1 цагаас 1:30 минут болсон байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х  овогт Н-ын   И   , Ш  хурман овогт Х-ын  Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч журамласан заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэн  гэнэ...” гэж заасан нь зөвхөн санаатай гэмт хэргийн хувьд журамлах ойлголт юм.    

          Иймд Х  овогт Н-ын   И   , Ш  хурман овогт Х-ын  Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.         

          Шүүгдэгч Н.И  нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өглөө 7 цагт тус клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй, “миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна”,  “би гүйж чадахгүй байна” гэж хэлэхэд өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,   

          шүүгдэгч Х.Б  нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубт хичээллэдэг Х.Тамир /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь “чи чадна” гэх зэргээр дэм өгөн араас нь түлхэн дэмжиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Тамир нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн мэдүүлэг /29-31/, насанд хүрээгүй гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамир ахыг И    багш гүйхгүй байна гээд модоор бөгс рүү нь гэдэс рүү нь цохьсон. Тэгсэн ах уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32/, насанд хүрээгүй гэрч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И    багш нэг төмөр олоод Тамирааг гүйлгэхэд хэрэг болох юм байна гээд авсан. Тэгээд тэр өдөр, өдрийн үед И    багш Тамирааг ганцааранг нь амралтын хашаан дотор гүйлгээд мөлхүүлээд байсан... Уул руу гүйж байхад Тамираа ах би гүйж чадахгүй байна гэхэд И    багш тэр хамаагүй гээд модоор бөгс рүү нь цохиод байсан. И    багш чамайг гүйхгүй бол дүүг чинь зодно гээд Тэнгисийн бөгс рүү нь цохьсон чинь Тамираа ах дүүг маань битгий зод оронд нь намайг зод гуйж байна багшаа гэж хэлсэн. Тамирааг И    болон Бехытбек багш нар зодсон. Тамираа ах гүйж байх замдаа зөндөө удаа би гүйж чадахгүй байна гэж хэлж байсан. Тамираа ахыг суугаад хэвтээд байхаар нь Бехынбек багш Н.И  багш 2 бөгс рүү нь модоор ороолгоод байсан...Н.И  Бехытбек багш 2 хүчээр зодоод, ороолгоод гүйлгээд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/, насанд хүрээгүй гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамирыг гүйхгүй байна гээд Идэрээ багш алгадаж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/, гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамирааг түшээд хүүхдүүдийнхээ араас алхаад явж байсан ба хэсэг алхаж байгаад шонгийн модны тэнд Тамираа амрах гээд суугаад дээшээ шууд хараад хэвтээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/, гэрч С.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 11-12 цагийн үед л байх би гал тогоонд юм хийж байхад манай үйлчлэгч охиныг над руу гүйлгээд эмнэлгийн мэргэжилтэй хүн байна уу гэнээ гэхээр нь би яваад очтол ажилчдын шовгорт оруулаад Тамир гэдэг танихгүй хүүхдийг хэвтүүлсэн байсан ба би харахад нас барсан шинжтэй харагдахаар нь судсыг нь барьж үзэхэд зүрх нь зогссон байсан. Бие нь хөрөөд царай нь цайсан байсан. Тэгээд би нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/, насанд хүрээгүй гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нарыг уул руу гүйхэд Тамираа уул руу гарч ирэхдээ аймар ядраад хөлс нь гоожчихсон, бас аймар ядарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61/, гэрч Б.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачтай тусад нь элсний талбай дээр И    багш боксын болон өшиглүүлээд бэлтгэл хийж байгаа харагдсан. Миний харж байгаагаар И    багш хүүхдүүдтэй харьцаж байгааг нь харахад ширүүн цэрэгжилттэй харьцаад байгаа харагдсан. Шийтгэж байгаа гээд хүүхдүүдийн бөгс рүү цохиход И    багш цохиулаад байсан. Талийгаачийг цохьсон эсэхийг хараагүй. Талийгаачийг хоол идүүлэхгүй хориод нилээн ач холбогдол өгөөд байгаа харагдсан. Талийгаачийг харахад нилээн тарган хүүхэд байсан ба бэлтгэл хийж байгаа байдлыг нь харахад нилээн хэцүүхэн байдалтай харагдсан бусад хүүхдүүд шигээ байж чадахгүй байсан. Нилээн түүртсэн, өөрт нь хэцүү байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/, насанд хүрээгүй гэрч Э.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тамираа бид нартай уул руу хамт гүйсэн ба Тамираа ах ард хоцроод багш И    яв гээд хөөгөөд байгаа харагдсан. Уул руу явж байхдаа зөрж гүйгээд байсан хүүхдүүдийг И    багш нарийн урт модоор ороолгоод байсан. Тамирааг бас хөөгөөд бөгс рүү нь ороолгоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68/, насанд хүрээгүй гэрч И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд И    багш гүй гээд шаардаад модоор бөгс рүү цохиод байсан Тамираа ах жаахан уйлсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/, насанд хүрээгүй гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд Идэрээ багш бос гээд загнаж байгаа…Пүрэвжаваар ус авчруулаад толгойг нь норгоод ус уулгатал Тамир овоо сэргээд босож өгөхгүй байсан болохоор А    багшийг дуудаад А    багш ирээд босгох гээд босгохгүй болохоор нь машинаар ирж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74/, насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь жоохнуудыг тойруулж гүйлгээд Тамирийг Идэрээ багш бөгс рүү нь модоор 2-оос 3 удаа оролгоод, бос гэхэд босохгүй байсан….” гэсэн мэдүүлэг /1хх-75/, насанд хүрээгүй гэрч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ууланд очихын наана Тамир ядарч эхлээд амьсгаадаад гүйхээ больсон. И    багш бос хурдал гээд бөгс рүү нь цохьсон. Доошоо бууж байхдаа Тамир И    багшид ойролцоогоор... яриад бай дахиж гүй энэ шүү гээд Тамирыг гүйхгүй болохоор Тэнгисийн бөгс рүү модоор цохьсон. Тэнгис уйлахад Тамир манай дүүг битгий зод намайг зод гээд босоод 2 алхаад л унаад байсан. Энэ хооронд багшаа намайг зод гэхэд багш нь үгүй гээд байсан. И    багш энийг харж байна уу гээд мод заахад Тамир харахгүй байна гэж хэлсэн. Тэр ургаа том мод байсан. Замдаа явж байхад Тамир миний бөөр салчихсан юм шиг хэцүү байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66/, насанд хүрээгүй гэрч А.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...уул руу гүйхэд Х.Бахытбек багш Тамирааг араас нь туугаад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71/, насанд хүрээгүй гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхэд Тамираа алхаж яваа харагдсан. Н.И  багш Бахытбек багш хоёр араас нь түрээд байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76/, гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12:17 минутын үед Булган аймгийн Хангал сумыг нь Мажаа гэх нэртэй амралтаас яаралтай тусламж дээр мах мариа ихтэй 10 настай хүүхдийг эмнэлгийн насилкан дээр багш нь гэх залуу болон 3 эрэгтэй хүүхэд аваад орж ирсэн. Тухайн үед сэхээний эмч Эрдэнэбаяр, Батбаяр бид 3 үзэхэд тухайн хүүхэд ухаангүй амьсгал зүрх судас зогссон, рефлексүүд байхгүй, хөшсөн, биеийн доод хэсгээр хөхөрсөн байдалтай ирсэн. Амьлуулах суурь тусламж үзүүлсэн. 2 удаа дефибрелятороор 360 жоулаар цохиулсан үр дүн өгөөгүй, судсаар адирналин 1 удаа хийсэн зүрхэнд массаж хийлгэж амьсгал хийсэн. Зүрхийг массаж хийхэд цээж хатуу хөшиж хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд Батбаярын шийдвэрээр амьлуулах суурь тусламжийг зогсоосон. Талийгаач нас бараад ойролцоогоор 1 цагаас 1:30 минут болсон байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 78-79/, гэрч Д.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхний өдрийн бэлтгэл дээр талийгаач болон бусдаасаа арай том нэг хүүхэдтэй хамт доошоо гүйлгээд дээшээ мөлхүүлээд байхаар нь хажуугаар нь явахдаа хүүхэд тамлахаа болиоч хүүхдийг хоолонд оруулаач унаган мах арилахгүй ч юм билүү гэж хэлээд өнгөрсөн. Тэгэхэд Идэрээ багш 10 настай хүүхэд ийм их жинтэй байна гэж юу байсан юм. Өвчин тусвал яах юм бэ гэж хэлж байсан. ...Тамирааг хоолонд оруулахгүй мөлхүүлж байхад нь тэгж ойлгосон. Тамираагийн хоолноос хасаад дүүд нь нэмж өгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, цогцосны задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-91-92, 93-97/, шүүгдэгч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...И    ах намайг хойноо үлдээд Тамирыг аваад уул руу гар, явахгүй бол цохиод явуул гэж хэлсэн. Тухайн үед И    ах бид 2 гүйж явах замдаа газраас нэг мод авсан байсан. Тэгээд би Тамирыг гүйгээч гээд модоороо араас нь гуя хэсэг рүү хатгаад нуруу руу нь гараараа араас нь түлхээд урдаас нь чирсэн боловч явахгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-37/, шүүгдэгч Н.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гүйлгэсэн газар нь налуу өгсүүр газар байсан чинь талийгаач гүйхгүй байсан. Тэгэхээр нь би зориг оруулах гээд хэд хэдэн удаа бөгс хэсэг рүү нь нөгөө модоороо цохьсон. ...Тэгсэн чинь миний толгой эргээд байна гэхээр нь хэсэг хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн хэсэгт үүссэн гэмтлийг би учруулсан. ....Ерөнхийдөө амьсгаадад байсан болохоор яг бахардаад байна гэж бодоогүй. Хөдөө явахад аав нь заавал 10 кг хасаарай гэсэн болохоор жинг нь хасч аавд нь  итгэл олж хүүхдийг нь тураах зорилготой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151-153, 2хх-100-101/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Иймд шүүгдэгч Б   овогт Ж   А   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байхгэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Н-ын   И   , Ш  хурман овогт Х-ын  Б  нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ж.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Н.И , Х.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Н.И , Ж.А , Х.Б  нарт холбогдох хэргийг тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дугаар захирамжаар дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлалаар уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.    

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.   

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.А т  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.И д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Х.Б т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, уг ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргасныг тус тус тэмдэглэв.  

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг /бага насны хүүхдийн амь нас эрсэдсэн/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би шүүгдэгч нарт гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан шүүгдэгч нарт улсын яллагчаас санал болгосон хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Харин шүүгдэгч Н.И , Х.Б , Ж.А  нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн /32.278.402 төгрөг/, шүүгдэгч Ж.А ын хувийн байдал “...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Найдвар” клубын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг...”, Н.И гийн хувийн байдал “...28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эхийн хамт амьдардаг...”, Х.Б ийн хувийн байдал “...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг...”, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоог нь харгалзан шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах шаардлагатай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б   овогт Ж   А   т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,          

Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х  овогт Н-ын   И   д 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Ш  хурман овогт Х-ын  Б т 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

  Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдъя.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

         “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан. 

         Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хадхүү нь нийт 38.195.362 /гучин найман сая нэг зуун ерэн таван мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг нэхэмжилж зардлыг нотолсон баримтаа ирүүлжээ.        

         Хэрэгт авагдсан баримтуудыг нягтлавал: Амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 32.278.402 /гучин хоёр сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн баримт ирүүлснийг шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд Австрали улсаас буяны ажилд ирсэн гэх ах Х.Хангалын 5.916.960 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамааралгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.      

Иймд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 32.278.402 /гучин хоёр сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хариуцан авч явах тухай” итгэмжлэл”-ээр хариуцан авч явсан “Найдвар” клубын гүйцэтгэх захирал ажилтай шүүгдэгч Ж.А аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х д олгохоор шийдвэрлэсэн ба 32.278.402 /гучин хоёр сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгч нараас сайн дураар нөхөн төлж барагдуулсан байна. Үүнээс шүүгдэгч Ж.А  22.278.402 төгрөгийг, Н.И  8.000.000 төгрөгийг, Ж.Бахытбек 2.000.000 төгрөгийг тус тус төлснийг дурдъя.            

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х  нь гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 76 см урт, 3 см өргөн бөөрөнхий мод 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Ж.А ын эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 10-91 УБА улсын бүртгэлтэй дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.А т буцааж олгож шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б   овогт Ж   А   ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “аюулгүй байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийг бага насны хүүхэд, бэртэл гэмтэлтэйн улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Н-ын   И   , Ш овогт Х-ын  Б  нарыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б   овогт Ж   А   ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,  

Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х  овогт Н-ын   И    2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Ш  овогт Х-ын  Б  1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А ын 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын, Н.И гийн эдлэх 2 /хоёр/ жилийн, Ж.Б-ийн эдлэх 1 /нэг/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.    тэгнэ  

4. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х д шүүгдэгч Ж.А  22.278.402 төгрөг, Н.И  8.000.000 төгрөг, Ж.Б 2.000.000 төгрөг нийт 32.278.402 /гучин хоёр сая хоёр зуун далан найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг тус тус нөхөн төлж барагдуулсныг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х  нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.        

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 76 см урт, 3 см өргөн бөөрөнхий мод 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Ж.А ын эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий **-** УБА улсын бүртгэлтэй дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.А т буцаан олгосугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.И , Х.Б , Ж.А  нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, мөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.          

 8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.И , Х.Б , Ж.А  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР