Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 101

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Я.Гансүх,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч Т.М,    

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сэд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, /

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын *** дугаар гудамжны задгайд иргэн Э.Атай “гэрээсээ хөөсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж, хэвлийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх үүсгэн санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  12 дугаар сарын 06-ны өдөр гэртэй байсан. Өдөр хүргэн ах хүрч ирсэн. Ирээд “өвс авах уу” гэж байсан. Би “Өвсний мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд өвсний мөнгийг хүнээс зээлж өгсөн. Тэгээд намайг архинд явуулсан. Би цуг явж байсан 2 хүн, хүргэн ахад архи авчирж өгчихөөд харьсан. Тэгээд би хариад байж байтал жоохон байж байгаад халамцуу орж ирсэн. Тэгээд манай талийгаач ээжийн дүүтэй маргалдаад байсан. Би ээжийн дүүг өмөөрөөд маргалдаад ноцолдсон. Ноцолдож байгаад би уурлаад гэрээс түрүүлээд гараад явсан. Тэгээд эгчтэй хамт гараад явсан. Би араас нь “та хаачих гэж байгаа юм” гээд дуудсан. Тэр хоёр доошоо хол явсан байсан. Аниа намайг ор гээд гараараа тохьсон. Хүргэн ах намайг дуудсан.   Очсон чинь “чи яагаад надад ийм зан гаргаж байгаа юм бэ” гээд хутга гаргаад ирсэн. Тэгээд би хутгыг нь булаагаад авсан. Би тухайн үед үнэхээр сандарсан. Тэгсэн чинь над руу далайсан. Би сандарсандаа хутгатай гараараа түлхсэн. Надад үнэхээр тийм бодол байгаагүй. Тэгээд би сандраад очоод хутгатай гараараа түлхсэнээ мэдээд  “ахаа зүгээр үү” гээд гадуур хувцасыг нь даттал юм гарсан байсан. Би сандарсандаа эмнэлэг дуудаад гүйсэн. Гүйж байх замдаа хэдэн удаа эмнэлэг цагдаа дуудсан аа мэдэхгүй байна. Намайг эмнэлэг цагдаа дуудаад гүйж байхад түрүүлээд цагдаа ирсэн. Намайг машинд суулгаж очоод машинаас буулгаагүй. Цагдаа миний утсыг авчихаад өгөөгүй. Цагдаа яваад эмнэлэг авч ирсэн. Намайг машинаас гаргаагүй. Ийм зүйл болно гэж бодоогүй. Надад тийм санаа ч байгаагүй. Ийм зүйл болсонд би өөртөө ч итгэж чадахгүй байна. “Ийм ядуу амьдарлаас хамт дээшээ гарна” гэж ярьдаг байсан. Би тийм сайхан хүнийг өөрийн гараар хөнөөсөнд итгэж чадахгүй байна. Намайг уучлаарай гэв. 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А талийгаач маань миний ганц хүү. Би хүү, охин хоёртой. Ганц хүү маань цагдаагийн академи төгсөөд Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад аймгийн эдийн засгийн албанд ажиллаж байгаад ар гэрийн асуудлаар гадаад гарна гэж ажлаасаа чөлөөлөгдсөн байж байгаад яваагүй байсан. Тэгээд яваагүй байж байтал Өмнөговь аймагт газар шорооны ажил ирээд тэнд 7-8 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 14 хоног заримдаа 7 хоног амардаг. Тэр хугацаандаа манай хамаатны Д гээд настай хүн байдаг. Тэдний хэд хоног ирээд амарч байгаад явдаг байсан. Өнгөрсөн жил 2 дугаар сарын сүүл хэсгээр оччихоод 3 сард ажлаас нь дуудаад явсан. Энэ зун ирж чадаагүй. Зун, намар хөдөө ажиллаж байгаад 11 сард надтай ярихдаа “хот руу өрмийн төмөр эвдэрсэн байна. Би хот явж байна” гээд ярьсан. Тухайн үед наашаа орж ирсэн байсан. Тэр үед өрмийн төмөртөө хөлөө гэмтээчихээд эмчлүүлэх гэж ирээд байх үед нь энэ хэрэг болсон байсан. Нас барахынхаа өмнө надтай 12 дугаар сарын 4, ***-нд ярьсан. Тухайн үед “таны бие гайгүй юу цалингаа буухаар очно” гэж байсан. 12 дугаар сарын 06-нд хөдөө явж байтал араас мэдээ очсон. Малын тооллогоос дуудлагаар Засаг дарга маань очиж авсан. Хүмүүс надад хүүг маань нас барсан гэж хэлээгүй. Би ирээд мэдсэн. Би хүүгээ нас барсан гэж бодоогүй. Миний хүү ямар ч байсан нэг хүнтэй зодолдоход амиа хамгаалаад гарах чадвартай гэж бодож байсан. Миний хүү хүнтэй хутга гаргаад ширүүн харьцах хүн биш. Багаасаа хүмүүжилтэй өссөн. Хүү маань эмээ өвөө дээрээ өссөн. Би ганц хүүгээ зөв хүн болгох гэж цагдаагийн сургуульд оруулсан. Миний хүү төлөв даруу эрүүл үедээ ч хүнтэй муудалцаад байдаггүй. Архи дарс уугаад байдаггүй байсан. Би Доржарилд гэдэг хүүхнийг танихгүй. Энэ хүмүүсийг хэнийг нь ч танихгүй. Миний хүү 2 жил болоход энэ хүмүүсийг хэзээ ч танилцуулаагүй. Миний хүү архи уудаггүй, тамхи ч татдаггүй. Сайхан хүүгээ хэрцгий хүмүүсийн гарт алуулсандаа харамсаж байна. Хүний амийг мөнгөөр үнэлэхгүй. Би гомдолтой байна. Энэ хүмүүсд хүн чанар яагаад байгаагүй юм. Миний хүү зөв гараараа юм хийдэг. Буруу гараар хутга барьж хүн рүү хатгах гэсэнд итгэхгүй байна. Хүүгээ гэмтсэнийг мэдсэн бол энэ хүний гарт алуулахгүй аваад явах байсан. Даан ч ээжийгээ бие муутай болохоор хэлээгүй байсан. Би гомдолтой байна. Сэтгэл байсан бол яагаад эмнэлэг дуудаад миний хүүг аварч болоогүй юм. Үнэхээр эгчтэйгээ суулгаад сайн хүргэн ах чинь болох гэж байсан юм бол хутгыг хол аваад шидэж болоогүй юм. Гэр бүлээрээ зайлуулахын тулд араас нь хутга барьж очиж алсан юм биш үү. Миний хүү босоод ирэхгүй. Энэ хнүд ялын дээд хэмжээг өг би гомдолтой байна гэв.

 

              Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

           -2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7-20, 34-р хуудас/,

          -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Би Булган аймгийн Бугат суманд ажиллаж амьдардаг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малчдын мал тооллогонд явж байхад Засаг даргын тамгын газрын дарга, О гэх хүн над руу яриад та яаралтай ирэх шаардлагатай байна. Улаанбаатар хотод хүүгийн чинь бие маш муу байна гэхээр нь Улаанбаатар хотод ирэхэд хүүгээ хүнд алуулсан талаар сонслоо. Миний хүүг Тын А гэдэг. 1983 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Бугат суманд айлын том хүү болж төрсөн, 36 настай, эрэгтэй, эхээс хоёулаа, нэг эмэгтэй дүүтэй, дүү нь Япон улсад ажиллаж байгаа. Э.А нь бага насаа эцэг эхийн гар дээр, цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Бугат сумын сургуульд 1989-1996 онд 8 дугаар ангиа дүүргээд Булган аймгийн төвийн 2 дугаар сургуульд шилжин орж 1998 онд 10 дугаар ангиа дүүргэсэн. 1998-2002 оны хооронд цагдаагийн академид суралцагч төгсөөд, Булган аймгийн Сэлэнгэ суманд хэсгийн төлөөлөгчөөр 1 жил гаран ажлаад аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн албаны даргаар 2 жил орчим ажилласан. Булган аймагт эхнэр, хүүхдийн хамт ажиллаж амьдарч байсан бөгөөд эхнэр, хүүхэд нь салаад Улаанбаатар хот руу явахаар нь өөрийн хүсэлтээр ажлаас гараад эхнэр хүүхдийнхээ хойноос явсан. Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ 2 жил орчим амьдарч байгаад эхнэр, хүүхэд нь хаяад Америк руу явчихсан. Хүү маань эхнэр, хүүхдийнхээ хойноос нь явах гэж хөөцөлдсөн боловч бүтээгүй. Тэгээд Тахарын албанд ажиллаж байгаад Тахарын алба татан буугдахад ажлаасаа гараад нэгэн найзынхаа компанид улирлын чанартай ажил хийгээд байж байсан юм. Миний хүү даруу төлөв зантай, дуу цөөтэй, хүнд тусархуу, найз нөхөд хамт олны дунд нэр хүнд сайтай хүн юм. Эхнэр, хүүхдээсээ салаад сэтгэл санаагаар унаж хааяа архи уугаад байгаа сурагтай байсан. Сүүлийн 6 сар найзынхаа компанид говийн аймагт өрмийн мастерын ажил хийж байгаад хөлөн дээрээ төмөр унагаагаад бэртчихээд ирсэн байсан. Миний хүү “найз цалин өгөөгүй байгаа цалингаа аваад ээж дээрээ очно” гэж хэлж байсан. Миний хүү А нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд миний аавын дагавар охин Д гэх эгчийн гэрт амьдардаг байсан. Талийгаачид ямар нэгэн үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй.  Талийгаач нь надтай болон дүүтэйгээ байнгын утсаар харилцдаг байсан. Ямар нэгэн хүнтэй хамтран амьдарч байгаа талаар юу ч хэлж байгаагүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 0***-ны өдөр утсаар ярихад хоолой нь сөөнгө дуугараад байхаар нь “миний хүү яасан бэ” гэхэд “ханиад хүрээд, хоолой өвдчихсөн байна, надад санаа зоволтгүй, хүү нь танд хайртай шүү” гэж хэлээд утсаа салгасан дахиж холбогдоогүй. Би гомдолтой байна. Хүүгийн минь амь насыг ямар шалтгааны улмаас хөнөөсөнийг тогтоож, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...гэжээ. /хх-ийн 40-42-р хуудас/,

Гэрч Т.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Таван шарын ойролцоо ганцаараа хог түүж амьдардаг. Миний төрсөн эгч болох Б нь 199*** онд нас барсан ба Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд /хаягыг нь мэдэхгүй байна/ хүргэн ах А болон дүү С, С нарын хамт амьдардаг байсан. Би хааяа Өлзийт хороололд байдаг хүргэн ах Аын гэрт очдог байсан. Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 0***-ны орой 21 цагийн үед таван шараас гараад хүргэн ах Аын гэрт очсон бөгөөд намайг очиход дүү С, С болон Сийн нөхөр нь болох Аа, Т ах нар байсан. Миний араас 30 минутын дараа хүргэн ах А орж ирсэн. Бид нар шөлтэй хоол идээд ойролцоогоор 23 цагийн үед унтаж амарсан. Өнөөдөр өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн үед сэрэхэд надаас өөр хүн сэрээгүй байсан ба би цай чанаад сууж байхад удалгүй С босоод малдаа тэжээл өгөхөөр гараад явсан. Араас нь С, Аа нар босож цай уугаад Аа хувцсаа өмсөөд гараад явсан. Удалгүй цагийн дараа хашаан дотор бие засаж байхад Аа үл таних 2 эрэгтэй хүний хамт орж ирээд С *** боодол өвс буулгаад мөнгөө аваад явсан. Хүргэн ах А би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр явлаа гэж гараад явсан. Т ах бид хоёр гэрт байж байхад 10 цагийн үед дүү С орж ирээд цай уугаад сууж байхад Т ах Сийг 1 шил архи аваад ир гэж явуулахад Монгол стандарт нэртэй 7*** литрийн 1 шил архи авч ирж өгөөд гадуур ажилтай байна гэж гараад явсан. Т ах, С бид гурав уг архийг хувааж уугаад дууссаны дараа ойролцоогоор 12 цагийн үед С хүргэн ах Аын хойноос төрсөн өдөр тэмдэглэхээр гараад явсан. Т ах бид хүргэн ах Аын гэрт унтаж амарсан. Орой 17 цагийн үед гэрт унтаж байхад цагдаа нар орж ирж сэрээгээд хөдөлгөөнт эргүүлийн автомашин суулгаад аваад явсан. Намайг Аийн гэрт байх хугацаанд С болон А нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал гараагүй. Т ах бид хоёр архи уугаад унтаж амрсанаас хойш гэрт гаднаас өөр хүн орж гарсныг мэдэхгүй байна... гэжээ. /хх-ийн 44-4***-р хуудас/,

Гэрч Н.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“..А гээд Аийн охин Сын нөхөр гэх залуу гаднаас согтуу орж ирээд би танайхаас зайллаа гээд эргээд гараад явсан. Бид хэд унтаад өглөө боссон цай ундаа уугаад байж байхад 11 цагийн үед А портер байсан байхаа мэдэхгүй нэг ачааны машинтай 4 үүлээ ирээд хашааны үүдэнд зогсоод манайд боодолтой өвс авч ирж зарсан юм. Манай хашаанд хорин боодол өвс буулгасан. Тэр үед А.С Аад өвсний үнэ гэж 20.000 төгрөг өгсөн. Аа тэр өвс авч ирсэн хүмүүстэйгээ машинтайгаа явчихсан. Үүнээс хойш 17 цагийн үед Аа манайд халамцуу орж ирсэн. Тэр үед манайхан бүгд гэртээ байж байсан. А орж ирээд Стэй муудалцаад ноцолдоод дээр дороо ороод өнхөрөөд байсан. Бие биенээ цохисон юм байхгүй ноцолдоод байсан. Тэгэж байгаад ноцолдохоо болиод А Сыг аваад гараад явсан. 10 гаран минутын дараа С манайхаас урагшаа байдаг айлаас адууны хомоолыг нь хамаж авах гээд гарсан. Адууны хомоолыг нь манайх үхрэндээ өгдөг байсан юм. Тэгээд байж байтал гаднаас С орж ирсэн. Гэтэл араас нь цагдаа нар хүрч ирээд Сыг авч гараад машинд суулгасан. Тэгээд С -С хоёрыг машиндаа суулгаад аваад явсан... гэжээ /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч А.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  

“...талийгаач гаднаас согтуу орж ирээд байж байгаад манай дүү А.Стэй маргалдах гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би талийгаачийг хойшоо гэр рүүгээ харьж унт гээд хамт дагуулаад гарсан. Тэгээд хашаанаас гарч хойшоо эргээд уначихсан Хашаагаар дайраад чи одоо чигээрээ хариад унт би шувууны тийшээ ажилтай тийшээ явлаа гэхэд талийгаач эгчийнхээ гэрийн зүг чиглээд явж байсан. Би шувууны чиглэлд явган явж байхад манай дүү араас хаачих гэж байгаа юм бэ гэж орилоод тэгэхээр би гэртээ ор оо би ийшээгээ юманд явчихаад ирье гэж хэлэхэд буцаад хашаа руугаа орох шиг болсон. Талийгаач манайхаас гарахдаа хутга авсан эсэхийг анзаараагүй. Гарт нь ил хутга харагдаагүй”... гэжээ /хх-ийн ***2-***3, ***4-******-р хуудас/

Гэрч О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

 “...унтаж Аад өглөө сэрэхэд манай хүү С нь төрсөн эгч Сын хамтран амьдрагч Атай маргалдаад С нь Ааг хутгалчихсан тэгээд бид цагдаа дээр очоод байцаалт өгөөд ирсэн гэж ава ах Т охин С нар хэлэхээр нь мэдсэн...” /хх-ийн ***8-***9-р хуудас/  

Насанд хүрээгүй гэрч А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч хотын төв рүү орж ажил хөөцөлдөж яваад 13 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт авга ах Т, эхнэрийн дүү Э, охин С, зээ хүү У нар байсан. Би найз Мийн төрсөн өдөр байсан болохоор нэг шил архи аваад гэрт нь очсон. Гэтэлд М миний авчирсан архийг ууж дуусаад дахин нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архинаас ууж байгаад би тасарсан байсан. Орой гэртээ ирсэн бөгөөд намайг хэн хүргэж ирсэнийг мэдэхгүй байна. Унтаж Аад өглөө сэрэхэд манай хүү С нь төрсөн эгч Сын хамтран амьдрагч Атай маргалдаад С Ааг хутаглчихсан тэгээд бид цагдаа дээр очоод байцаалт өгөөд ирсэн гэж авга ах Т охин С нар хэлэхээр нь мэдсэн. А нь манай охин Стай 2 жил гаран хамтран амьдарсан. А манайхаар ирж очин байдаг байсан. А нь миний нүдэн дээр биднийг зодож цохиж дарамталж байсан асуудал гаргаж байгаагүй. Архи л уудаг байсан болохоор хэрүүл маргаан хийж байгаагүй. Уусан үедээ би цагдаад ажиллаж байсан каратэгийн хар бүстэй гэх мэтчилэн зүйл ярьдаг байсан... гэжээ. /хх-ийн 64-р хуудас/

Гэрч Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“... Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 14 дүгээр хороо, орчихоод харих замдаа Т гэдэг айлад ороход Т гэдэг залуу эхнэртэйгээ байсан. Мөн талийгаач байсан ба тэр 3 жаахан халамцуу байсан. Талийгаач нь би Аийн охинтой нь суух гэж байгаа, эднийх хэдэн үхэртэй юм байна. Би хүн танихгүй, та хэдэн боодол өвс олоод өгчих гэхээр нь нутгийн зүс таньдаг дүүгээс *** боодол өвс авч өгөөд хашаанд нь буулгаж өгчихөөд явсан. Аийн хүү С хэд юм бэ Мөнхөө ахаа гэхээр нь зүгээр өгч байгаа юм, ах нь жаахан юм уучихсан явж байна, ганц хоёр шил архи аваад өгчих гэхэд 2 ширхэг 7*** грамм Монгол стандарт архи, нэг хайрцаг тамхи авч өгсөнийг  талийгаачтай хамт яваад Т гэх айлд орж суусан. Би жаахан ууж сууж байгаад миний хэмжээ боллоо гээд гэрлүүгээ явчихсан. Талийгаач бид хоёр өмнө нь хамт архи ууж байгаагүй, тухайн ү?д бид хойр малын талаар ярьж байсан... гэжээ. /хх-ийн 66-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №***2 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Аийн С, талийгаач
Тын А нарын гарын хээний дардас адилтгалын
шинжилгээнд тэнцэнэ.

2. Талийгаач Тын Аын гарын хээний дардас Гарын хээний
нэгдсэн санд МГ1000110024092 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн
байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын
мөрүүдтэй тохирохгүй. Яллагдагч Аийн Сийн гарын хээний
дардас Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний
дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын
мөрүүдтэй тохирохгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрээгүй /хх-ийн 91-92-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №***9 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай цоорхойнууд гарсан

байна. /Хэмжээ, байрлалыг үзлэг, шинжилгээний хэсгээс үзнэ үү/

  1. Уранхай цоорхойнуудын хэмжээ байрлал, шинэ хуучин болохыг үзлэг ба

шинжилгээний хэсгээс үзнэ үү.

  1. Уранхай цоорхойнууд тэмцэлдэх үед үүссэн байж болно /хх-ийн 99-101

р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***1 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх саарал цамц, хар саарал өнгийн өмдөн дээр цус илэрсэн. АВО системээр O /I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Бусад хувцаснууд болон эд зүйлс дээр цус илрээгүй /хх-ийн 117-118-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***2 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн А.Сийн гэх хувцаснууд болон хутганууд дээр цус илрээгүй. /хх-ийн 113-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***3 дугаартай дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн нүхний хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэнн нэвтэрсэн шарх. Баруун чамархайн булчинийн дотор гадаргуун цус хуралт. Баруун бугалга, шуун, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ цус хуралт, зүүн шилбэний хуучин шарх, баруун чихний дэлбээ, баруун долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууны хуучин зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн шарх. Зүүн шилбэний хуучин шарх гэмтэл нь ир ирмэг бүхий бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

***. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь хэвлийн хөнийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ /хх-ийн 72-73-р хуудас/,

Шинжээч эмч Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Талийгаач Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чамархай гэмтээсэн шарх, баруун чамархай булчингийн дотор гадаргуун цус хуралт, баруун бугалга, шуу, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ баруун чихний дэлбээ, баруун гарын долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууний хугархай гэмтэл тогтоогдсон. Шинэ цус хуралт, зулгаралт нь дангаараа вгэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн сэмж  чамайрхай гэмтээсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдсанаас нас баржээ. Хэвлийн хөндийн сэмж, чамархай гэмтээсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой... гэжээ. /хх-ийн 77-79-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3*** дугаартай дүгнэлтэнд:

  1. Сийн биед баруун гарын сарвуунд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчллэлээр үүссэн байх

боломжтой байна.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл

мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тогтоохгүй болно. /хх-ийн 83-р хуудас/

Шүүгдэгч А.С мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед сэрэхэд манай аав хүний төрсөн өдөрт явчихсан байсан. Манай гэрт аавын ах Нарангэрэлийн Т, манай талийгаач ээжийн төрсөн дүү Т.Э, миний төрсөн эгч А.С нар байсан. Манай эгчийн хүү 10 настай А хичээлдээ явчихсан байсан. Гэртээ байж байтал аав гаднаас төрсөн өдрийн эзэн М эгчийг дагуулж орж ирээд М эгч надад картаа өгөөд лэлгүүрлүү архинд явуулсан. Би М эгчийн картаар 2 шил 7***0 грамм Монгол стандарт нэртэй архи, 1 сав панта ундаа аваад гэртээ ирж М эгчид өгсөн. Тэгтэл аав нэг шил архийг нь үлдээгээд М эгчийн хамт ундаа, нэг шил архиа аваад явсан. Аавын үлдээсэн архинаас бид дөрөв хувааж уугаад байж байтал талийгаач эгч рүү залгаад өвч авах уу гэж асуухаар нь мөнгөгүй юм яинь аваад яахав гэтэл талийгаач портер машинаар Сөүл Мөнхөө болон нэгэн танихгүй ах нартай цуг ирсэн. Тэгэнгүүт би төрсөн өдрийн эзэн М эгч рүү утсаар залгаад гэрт нь очиж 20.000 төгрөг зээлж авсан. Тэгээд мөнгө аваад буцах гэтэл М эгч надад дахин мөнгө өгөөд архинд явуулсан. Би дэлгүүр орж 1 шил “***0 грамм Монгол стандарт архи, аавын ах Т намайг гэрээс гарахад нэг шил 7***0 гр архины мөнгө өгсөн. Тэгээд би 2 шил архи аваад гарах гэж байтал Сөүл Мөнхөө -алийгаач нар дэлгүүрийн гадна ирчихсэн байсан. Намайг өвс авах мөнгөндөө  2 шил 7***0 гр Монгол стандарт нэртэй архи, нэг хайрцаг ЛД клаб тамхи авчих гэхээр нь аваад дэлгүүрээс гарч Сөүл Мөнхөөд архи тамхийг нь өгч явуулаад М эгчийнд очиж эгчийн захисан архийг өгөөд тэгээд гэртээ харьж аавын ах Тгийн захисан архийг гаргаад тэр 3 ууж байсан. Би тэр архинаас уугаагүй, доошоо айл руу явж адууны хашаа цэвэрлээд цэвэрлэсэн адууны хомоолоо үхэртээ авчир өгнө гээд гарах гээд зурагт үзээд байж байтал талийгаач Аа ганцаараа согтуу орж ирээд жаахан сууж байснаа манай ээжийн дүү Э руу онгироод байсан. Тэгэхээр нь би уурлаад чи болиоч ээ адилхан айлд байж байж гээд хэлчихсэн. Тэгтэл над руу хүрч ирээд сандал дээрээс татаад унагаасан. Тэгээд бид 2 дээр юороо орж ноцолдож байтал эгч С дундуур ороод салгасан. Тэр үед би зчид хандаж энэ балай юмаа аваач гэхэд боль боль гээд салгасан. Би салангуутаа тамхи асаагаад ядаргаатай юм гээд гараад нойл орж бие засчихаад нойлоос гарч байтал талийгаач Аа эгч нар манай гэрээс гараад хойшоо хашааны хаалгаар гарч байсан. Тэр 2 хамт явахаараа нийлээд архидчихдаг болохоор хойноос нь гүйж очоод хаашаа явж байгаа юм гэхэд эгч цаашаа салаад явсан. Талийгаач намайг дуудаад тамхилчих гэхээр нь очоод халаасанд байсан 2 ширхэг улаан Вест тамхи гаргаж ирээд нэг нэгээр нь явч татаад зогсож байтал талийгагч өөдөөс хутга гаргаж ирээд миний нүүрэнд тулгаад чи миний амьдралын дундур орлоо, гэрээсээ хөөлөө гэхээр нь би сандраад хутгыг нь булаагаад авсан. Тэгтэл талийгаач над руу цохих гээд гараараа далайхаар нь би сандраад цохилтоос бултахдаа гартаа барьчихсан байсан хутгаараа урагш нь түлхэхэд талийгаачийн хэвлий тус газарт нь хатгагдаад газар уначихсан. Тэгэхээр нь куртикыг нь тайлаад цамцыг нь сөхөж үзэхэд сэмж нь цувраад ил гарчихсан байсан. Тэгээд би тар даруйд нь эмнэлэг цагдаа дуудсан юм. Цагдаа түрүүлж ирээд түргэн тусламж хэсэг хугацааны дараа ирсэн... гэсэн. /хх-ийн 138-140-р хуудас/,

           Шүүх сэтгэц эмгэг судлалын №1426 дугаартай дүгнэлтэнд:

  1. А.С нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэх баримт байхгүй байна.
  2. А.С нь сэтгэцийн эмгэгүй байна.

3. А.С нь юмыг зөвөөр ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна

4. А.С нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна.

***. А.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна /хх-ийн 124-12***-р хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн  хуудас 213-216/    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 212-р хуудас/, гэрч Т.Эийн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, гэрч А.С /хх-ийн ***3-р хуудас/, гэрч О.Аийн мэдүүлэг /хх-ийн ***8-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

        Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Сийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

             Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:      

         

           Шүүгдэгч А.С нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхантын *** дугаар гудамжны ***90 А тоот гэртээ төрсөн эгч А.Сгийн хамтран амьдрагч амь хохирогч Э.Аыг  “нагац ах Эийг айлд ирээд хэвтлээ гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан ноцолдож, улмаар хашааны гадаа амь хохирогчийн хэвлийн тус газар хутгалж, хэвлийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтэл учруулан хохирогчийг алсан болох нь:

          

          2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бурхантын *** дугаар гудамжны задгайд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан эд зүйлсийг Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7-20, 34-р хуудас/,

          -Амь хохирогч Э.Аын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-23-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Огийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Булган аймгийн Бугат суманд ажиллаж амьдардаг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр малчдын мал тооллогонд явж байхад Засаг даргын тамгын газрын дарга, О гэх хүн над руу яриад та яаралтай ирэх шаардлагатай байна. Улаанбаатар хотод хүүгийн чинь бие маш муу байна гэхээр нь Улаанбаатар хотод ирэхэд хүүгээ хүнд алуулсан талаар сонслоо. хх-ийн 40-42-р хуудас/,

Гэрч Т.Эийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Таван шарын ойролцоо ганцаараа хог түүж амьдардаг. Миний төрсөн эгч болох Б нь 199*** онд нас барсан ба Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд /хаягыг нь мэдэхгүй байна/ хүргэн ах А болон дүү С, С нарын хамт амьдардаг байсан. Би хааяа Өлзийт хороололд байдаг хүргэн ах Аын гэрт очдог байсан. Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 0***-ны орой 21 цагийн үед таван шараас гараад хүргэн ах Аын гэрт очсон бөгөөд намайг очиход дүү Сэдэт, С болон Сийн нөхөр нь болох Аа, Т ах нар байсан. Миний араас 30 минутын дараа хүргэн ах А орж ирсэн. Бид нар шөлтэй хоол идээд ойролцоогоор 23 цагийн үед унтаж амарсан. Өнөөдөр өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07 цагийн үед сэрэхэд надаас өөр хүн сэрээгүй байсан ба би цай чанаад сууж байхад удалгүй Сэдэт босоод малдаа тэжээл өгөхөөр гараад явсан. Араас нь С, Аа нар босож цай уугаад Аа хувцсаа өмсөөд гараад явсан. Удалгүй цагийн дараа хашаан дотор бие засаж байхад Аа үл таних 2 эрэгтэй хүний хамт орж ирээд С *** боодол өвс буулгаад мөнгөө аваад явсан. Хүргэн ах А би найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр явлаа гэж гараад явсан. Т ах бид хоёр гэрт байж байхад 10 цагийн үед дүү Сэдэт орж ирээд цай уугаад сууж байхад Т ах Сийг 1 шил архи аваад ир гэж явуулахад Монгол стандарт нэртэй 7*** литрийн 1 шил архи авч ирж өгөөд гадуур ажилтай байна гэж гараад явсан. Т ах, С бид гурав уг архийг хувааж уугаад дууссаны дараа ойролцоогоор 12 цагийн үед С хүргэн ах Аын хойноос төрсөн өдөр тэмдэглэхээр гараад явсан. Т ах бид хүргэн ах Аын гэрт унтаж амарсан. Орой 17 цагийн үед гэрт унтаж байхад цагдаа нар орж ирж сэрээгээд хөдөлгөөнт эргүүлийн автомашин суулгаад аваад явсан. Намайг Аийн гэрт байх хугацаанд С болон А нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал гараагүй. Т ах бид хоёр архи уугаад унтаж амрсанаас хойш гэрт гаднаас өөр хүн орж гарсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-4***-р хуудас/,

Гэрч Н.Тгийн “..А гээд Аийн охин Сын нөхөр гэх залуу гаднаас согтуу орж ирээд би танайхаас зайллаа гээд эргээд гараад явсан. Бид хэд унтаад өглөө боссон цай ундаа уугаад байж байхад 11 цагийн үед А портер байсан байхаа мэдэхгүй нэг ачааны машинтай 4 үүлээ ирээд хашааны үүдэнд зогсоод манайд боодолтой өвс авч ирж зарсан юм. Манай хашаанд хорин боодол өвс буулгасан. Тэр үед А.С Аад өвсний үнэ гэж 20.000 төгрөг өгсөн. Аа тэр өвс авч ирсэн хүмүүстэйгээ машинтайгаа явчихсан. Үүнээс хойш 17 цагийн үед Аа манайд халамцуу орж ирсэн. Тэр үед манайхан бүгд гэртээ байж байсан. А орж ирээд Стэй муудалцаад ноцолдоод дээр дороо ороод өнхөрөөд байсан. Бие биенээ цохисон юм байхгүй ноцолдоод байсан. Тэгэж байгаад ноцолдохоо болиод А Сыг аваад гараад явсан. 10 гаран минутын дараа С манайхаас урагшаа байдаг айлаас адууны хомоолыг нь хамаж авах гээд гарсан. Адууны хомоолыг нь манайх үхрэндээ өгдөг байсан юм. Тэгээд байж байтал гаднаас С орж ирсэн. Гэтэл араас нь цагдаа нар хүрч ирээд Сыг авч гараад машинд суулгасан. Тэгээд С -С хоёрыг машиндаа суулгаад аваад явсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 46-47-р хуудас/

Гэрч А.Сын: талийгаач гаднаас согтуу орж ирээд байж байгаад манай дүү А.Стэй маргалдах гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би талийгаачийг хойшоо гэр рүүгээ харьж унт гээд хамт дагуулаад гарсан. Тэгээд хашаанаас гарч хойшоо эргээд уначихсан Хашаагаар дайраад чи одоо чигээрээ хариад унт би шувууны тийшээ ажилтай тийшээ явлаа гэхэд талийгаач эгчийнхээ гэрийн зүг чиглээд явж байсан. Би шувууны чиглэлд явган явж байхад манай дүү араас хаачих гэж байгаа юм бэ гэж орилоод тэгэхээр би гэртээ ор оо би ийшээгээ юманд явчихаад ирье гэж хэлэхэд буцаад хашаа руугаа орох шиг болсон. Талийгаач манайхаас гарахдаа хутга авсан эсэхийг анзаараагүй. Гарт нь ил хутга харагдаагүй”... гэх мэдүүлэг /хх-ийн ***2-***3, ***4-******-р хуудас/

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч хотын төв рүү орж ажил хөөцөлдөж яваад 13 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт авга ах Т, эхнэрийн дүү Э, охин С, зээ хүү У нар байсан. Би найз Мийн төрсөн өдөр байсан болохоор нэг шил архи аваад гэрт нь очсон. Гэтэлд М миний авчирсан архийг ууж дуусаад дахин нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архинаас ууж байгаад би тасарсан байсан. Орой гэртээ ирсэн бөгөөд намайг хэн хүргэж ирсэнийг мэдэхгүй байна. Унтаж Аад өглөө сэрэхэд манай хүү С нь төрсөн эгч Сын хамтран амьдрагч Атай маргалдаад С Ааг хутаглчихсан тэгээд бид цагдаа дээр очоод байцаалт өгөөд ирсэн гэж авга ах Т охин С нар хэлэхээр нь мэдсэн. А нь манай охин Стай 2 жил гаран хамтран амьдарсан. А манайхаар ирж очин байдаг байсан. А нь миний нүдэн дээр биднийг зодож цохиж дарамталж байсан асуудал гаргаж байгаагүй. Архи л уудаг байсан болохоор хэрүүл маргаан хийж байгаагүй. Уусан үедээ би цагдаад ажиллаж байсан каратэгийн хар бүстэй гэх мэтчилэн зүйл ярьдаг байсан... гэжээ. /хх-ийн 64-р хуудас/

Гэрч Тийн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 14 дүгээр хороо, орчихоод харих замдаа Т гэдэг айлад ороход Т гэдэг залуу эхнэртэйгээ байсан. Мөн талийгаач байсан ба тэр 3 жаахан халамцуу байсан. Талийгаач нь би Аийн охинтой нь суух гэж байгаа, эднийх хэдэн үхэртэй юм байна. Би хүн танихгүй, та хэдэн боодол өвс олоод өгчих гэхээр нь нутгийн зүс таньдаг дүүгээс *** боодол өвс авч өгөөд хашаанд нь буулгаж өгчихөөд явсан. Аийн хүү С хэд юм бэ Мөнхөө ахаа гэхээр нь зүгээр өгч байгаа юм, ах нь жаахан юм уучихсан явж байна, ганц хоёр шил архи аваад өгчих гэхэд 2 ширхэг 7*** грамм Монгол стандарт архи, нэг хайрцаг тамхи авч өгсөнийг  талийгаачтай хамт яваад Т гэх айлд орж суусан. Би жаахан ууж сууж байгаад миний хэмжээ боллоо гээд гэрлүүгээ явчихсан. Талийгаач бид хоёр өмнө нь хамт архи ууж байгаагүй, тухайн ү?д бид хойр малын талаар ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №***2 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Аийн С, талийгаач
Тын А нарын гарын хээний дардас адилтгалын
шинжилгээнд тэнцэнэ.

2. Талийгаач Тын Аын гарын хээний дардас Гарын хээний
нэгдсэн санд *** гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн
байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын
мөрүүдтэй тохирохгүй. Яллагдагч Аийн Сийн гарын хээний
дардас Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний
дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын
мөрүүдтэй тохирохгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрээгүй /хх-ийн 91-92-р хуудас/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №***9 дугаартай дүгнэлтэнд: 

  1.       Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай цоорхойнууд гарсан

байна. /Хэмжээ, байрлалыг үзлэг, шинжилгээний хэсгээс үзнэ үү/

  1. Уранхай цоорхойнуудын хэмжээ байрлал, шинэ хуучин болохыг үзлэг ба

шинжилгээний хэсгээс үзнэ үү.

  1. Уранхай цоорхойнууд тэмцэлдэх үед үүссэн байж болно /хх-ийн 99-101

р хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***1 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх саарал цамц, хар саарал өнгийн өмдөн дээр цус илэрсэн. АВО системээр O /I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна.

2. Бусад хувцаснууд болон эд зүйлс дээр цус илрээгүй /хх-ийн 117-118-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***2 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн А.Сийн гэх хувцаснууд болон хутганууд дээр цус илрээгүй. /хх-ийн 113-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №***3 дугаартай дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн нүхний хэсэг дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх. Баруун чамархайн булчинийн дотор гадаргуун цус хуралт. Баруун бугалга, шуун, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ цус хуралт, зүүн шилбэний хуучин шарх, баруун чихний дэлбээ, баруун долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууны хуучин зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн шарх. Зүүн шилбэний хуучин шарх гэмтэл нь ир ирмэг бүхий бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

***. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ./хх-ийн 72-73-р хуудас/,

Шинжээч эмч Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Талийгаач Э.Аын цогцост хэвлийн хөндийн сэмж, чамархай гэмтээсэн шарх, баруун чамархай булчингийн дотор гадаргуун цус хуралт, баруун бугалга, шуу, цээж, зүүн суга, зүүн шуу, гуя, өвдөгний хуучин, баруун гуяны шинэ баруун чихний дэлбээ, баруун гарын долоовор хуруу, бугуйн үений шинэ, зүүн гарын эрхий хурууний хугархай гэмтэл тогтоогдсон. Шинэ цус хуралт, зулгаралт нь дангаараа вгэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь хэвлийн хөндийн сэмж  чамайрхай гэмтээсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдсанаас нас баржээ. Хэвлийн хөндийн сэмж, чамархай гэмтээсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр буюу хутгаар үүсгэгдсэн байх боломжтой... гэсэн /хх-ийн 77-79-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

           Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд: Шүүгдэгч А.С, амь хохирогч Э.А нарын хэн аль нь архи ууж согтуурсан үедээ амь хохирогч Э.Аыг “нагац ах Т.Эийг айлд ирээд хэвтлээ гэж хэллээ” гэж өмөөрч ноцолдож улмаар амь хохирогчийг гэрээс гарч явахад нь хашааны гадна амь хохирогчийн хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон, энэхүү нөхцөл байдал нь амь хохирогчийн үхэл шүүгдэгч А.Сийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл болжээ.

        Шүүгдэгч А.С нь хохирогчийн хэвлийн тус газар хутгалж гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаварыг хүссэн, үр дагаварт зориуд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “Э.А нь гэнэт хутга гаргаад ирсэн тул цочролд орж сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх учиртай” гэж маргажээ.

          Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, энэ үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсч үйлдсэн байдгаараа ялгагддаг.

         Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч А.Сийн “нагац ах Т.Эыг гэрт ирж хэвтлээ”  гэж Э.А хэлснээс гэр дотор хоорондоо маргалдан ноцолдсон ба амь хохирогчийг гэрээс гарч явахад нь хашааны гадна дахин маргалдаж улмаар хэвлийн тус газар хутгалж, хэвлийн сэмж, чацархай гэмтээсэн нэвтэрсэн шарх гэмтэл учруулан амь насыг хохироосон нь хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч А.С нь амь хохирогч Э.Аыг “хутга бариад өөрт нь тулгахад булааж авсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Т.Э, Н.Т, А.С нар нь “амь хохирогч Э.А А.С нар гэрээс хамт гарсан” талаар гэрчилдэг ба өөрөөр хэлбэл амь хохирогч нь гэрээс хутга авч гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч А.С нь  гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

       

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.*** дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

         “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, ***08 дугаар зүйлийн ***08.1 дэх хэсэгт тус тус заасан. 

 

         Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь “Улаанбаатар хотоос Булган аймгийн Бугат сум руу амь хохирогчийн шарилыг авч явж 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр оршуулсан” зардалд нийт 8.818.160 төгрөг нэхэмжилж зардлыг нотолсон баримтаа ирүүлжээ.   

         Хэрэгт авагдсан баримтуудыг нягталж судлахад: Улаанбаатар хотоос Булган аймаг руу шарил тээвэрлэсэн болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой тээврийн зардал түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан зардалд  ***.296.4***3 төгрөгийн баримт шаардлага хангаж байна. Иймд амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд ***.296.4***3 төгрөг шүүгдэгч А.Сээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од олгохоор шийдвэрлэв   

         Нэхэмжлэлээс гандан хийдэд ном айлтгасан шашны зан үйлтэй холбоотой зардал болон 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи буюу 21 хоног, 49 хоног хураахтай холбоотой зардал 3.***21.707 төгрөгийг хасч тооцов.

         .

         Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч А.С нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтаст хэргийн 124-12***-р хуудасанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 1426 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

            Шүүгдэгч А.С нь хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 12 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн санал гаргав.

 

          Шүүгдэгч А.С нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ***.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Сийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс /хх-ийн 128-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 74 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.*** дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг,  талийгаачийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн нимгэн захгүй эрэгтэй хүний ханцуйтай цамц 1 ширхэг, бор өнгийн хилэн өмд1 ширхэг, бор өнгийн суран бүс 1 ширхэг, саарал өнгийн дотортой дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн ноосон оймс 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн хагас түрийтэй цасны гутал 1 хос, самсунг Dous загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, бичигтэй цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. А.С-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ***.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

 ***. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ***08 дугаар зүйлийн ***08.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ээс ***.296.4***3 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-д олгож, нэхэмжлэлээс 3.***21.707 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.*** дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, талийгаачийн өмсөж явсан хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн нимгэн захгүй эрэгтэй хүний ханцуйтай цамц 1 ширхэг, бор өнгийн хилэн өмд1 ширхэг, бор өнгийн суран бүс 1 ширхэг, саарал өнгийн дотортой дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, бор өнгийн ноосон оймс 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн хагас түрийтэй цасны гутал 1 хос, “Самсунг Dous” загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, бичигтэй цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

           7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Сэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

                

                    ШҮҮГЧИД                                            Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                 С.БАЗАРХАНД