Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0115

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Анхцэцэг, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг, шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овгийн Б.Г, Ө овгийн Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04561 1391 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ж овгийн Б.Г, Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 111 дүгээр гудамжны, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Булган аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсныг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 379 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

2. Ө овгийн Л.Ц, Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, “***" ХХК-д хамгаалагч ажилтай, эцэг эхийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр баг, Хөшөөт гэх газарт хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 107 дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Ц, Б.Г нар бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 41 дүгээр байрны хойно байрлуулсан иргэн Н.Б-ийн *** улсын дугаартай “Toyota pruis 30” маркийн автомашины 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

-2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван шарын 86 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Б.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

-2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Ө.Ариунжаргалын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 79а байрны баруун талд машины зогсоолд байрлуулсан иргэн О.Д-гийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota pruis 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр

шүүгдэгч Ө овгийн Л.Ц, Ж овгийн Б.Г нар бүлэглэн

- 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 41 дүгээр байрны хойно байрлуулсан иргэн Н.Б-ийн *** улсын дугаартай “Toyota pruis 30” маркийн автомашины 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван шарын 86 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Б.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Ө.А-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

- 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 79а байрны баруун талд машины зогсоолд байрлуулсан иргэн О.Д-гийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota pruis 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Л.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Г над руу залгасан. Би амраад хөдөөгөөс ирчихсэн байсан. Бид хоёр уулзаад Г “надад мөнгөний хэрэг байна” гэхэд би “надад бас мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тухайн үед амарчихсан байсан болохоор мөнгөгүй байсан. Г зар харж байгаад “обод дугуй авна гэсэн зар их байна, хоёулаа обод хулгайлж үзье” гэж хэлээд бид хоёр миний машинтай дугуй хулгайлахаар болсон. 23 цагийн орчим 21 дүгээр хорооллын хавиар явж үзэж байгаад миний машиныг гэрт аваачиж орхисон. Яагаад гэвэл бид хоёр машингүй гаръя гэж ярилцсан. 5 шар руу машинд сууж ирээд 21 дүгээр хороолол руу алхаж очоод 4 дугуй хулгайлсан. Би хүн хараад Г 4 дугуйг авсан. Бид хоёр дугуйгаа авчхаад жалга дагаж дээшээ өгсөөд хашааны буланд намайг үлдээгээд Г такси авчрах гээд явсан. Удалгүй цагаан “Probox” машин ирсэн. 10,000 төгрөгт тохироод Нарангийн гол явсан. Манай гэрт очиж дугуйгаа тавьчхаад буцаж гараад 5 шар руу яваад дахиад 2 дугуй авсан. Дугуйг би тайлаад Г хүн харж байсан. Дугуйгаа байшингийн буланд тавьчхаад Г явж такси авчирсан. Дугуйгаа манайд очиж тавиад бид хоёр тэр өдөртөө салсан. Маргааш нь Г хүрч ирээд 6 дугуйгаа аваад явсан. Дугуйнуудыг 600,000 төгрөгөөр зарсан гэсэн. Надад мөнгө өгөөгүй. 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин Өргөө дээр уулзсан. Тэр үед мөнгөний хэрэг байсан болохоор дахин хулгай хийхээр болсон. 21 дүгээр хороолол руу эхэлж очиж үзчихээд 5 шар руу явсан. Байрны хойно машин байхыг нь харчхаад манайх руу яваад миний машиныг тавьчхаад буцаж ирсэн. Машины 4 дугуйг аваад 2, 2-оор нь аваад манайх руу очиж тавьчхаад буцаж гарахдаа Г-ийн сууж ирсэн таксинд сууж 21 дүгээр хороолол орсон. Тэндээс цагаан өнгийн приус 20 маркийн машины хормойг аваад буцаад манайх руу харьсан. Маргааш нь 4 дугуйгаа хормойтойгоо зарахаар болоод Толгойтод очиж үзүүлсэн чинь үнэ дээрээ тохироогүй. Буцаад явж байтал ардаас цагдаа нар ирээд баривчлаад аваад явсан...Бид машинтай яваагүй, Г бид хоёрыг хоёр өөр оруулсан. Цагдаа нар нөгөөдөх чинь машинтай явсан гэж байна, чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн найз Ц руу 22 цагийн үед залгаад “хаана байна, уулзъя” гэж ярьсан. Өргөө кинотеатрын хажууд уулзахаар болоод 23 цагийн үед уулзсан. Би машинаа орхиод Ц-ийн машинд орж суусан. Ц “найзад нь мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь “надад бас мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Бид хоёр утсаараа фейсбүүк ороход “обод дугуй авна” гэсэн зар байсан. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад обод дугуй хулгайлахаар болсон. Тэр өдрөө 23 цагийн үед Ц машинтай 21 дүгээр хороолол хавьцаа эргэлдэж байгаад Ц-ийн машиныг гэрт нь аваачиж тавьсан. Тэгээд бид хоёр буцаж алхсан. Алхаж гараад 1000-н унаанд суугаад 5 шар дээр буусан. Бид хоёр ярилцаад данхраад, дугуйн түлхүүр хоёрыг Ц-ийн цүнхэнд нь хийгээд бариад гарсан. 5 шараас хойшоо явж байгаад өндөр барилгын цаагуур нь ороход гараашны хажууд приус 30 маркийн автомашин байсан. Ц хүн харж байх хойгуур би дугуйг тайлсан. Дугуйгаа тайлж авчхаад байрны хойно байх жалгаар дугуйгаа 2, 2-оор нь бариад явсан.  Би Ц-д такси бариад явъя гэж хэлсэн. Замын цаана гараад такси барихад цагаан өнгийн “Probox”-той залуу зогссон. Таксинд 10,000 төгрөгөөр тохироод 4 дугуйгаа аваад Нарангийн гол явсан. Авсан 4 дугуйгаа айлын хашааны гадаа аваачиж тавиад Ц-ийг үлдээгээд би такси авчраад 4 дугуйгаа авч явсан. 00 цаг болж байхад бид хоёр буцаад алхаад гарсан. Дахиад жижиг машинд сууж 5 шар дээр буугаад хойшоо байрны голоор алхаад ороход хана руу шахуулаад тавьсан приус-30 маркийн машин байсан. Би “хүн харж байя” гээд А данхраад болон дугуйн түлхүүр дугуйнуудыг тайлсан. Тэнд 20 минут болоод хойшоо гараад такси барьсан. Ц-ийн гэрт очоод А-ийн машиныг унаад намайг гэрт хүргэж өгөөд бид хоёр эхний өдрөө салцгаасан. Маргааш нь 12 цагт би дугуйнуудыг ирж аваад нэг хүнд 600,000 төгрөгөөр зарсан. Тэр хүнийг одоо сайн санахгүй байна. Ц бид хоёр хоорондоо яриад Өргөө дээр дахин уулзсан. Би бас машинаа тавьчхаад А-ийн машинд суусан. Би 600,000 төгрөгөөр банкныхаа зээлийг өгчихсөн байсан. Би А-д “найз нь мөнгөө зээлдээ өгчихсөн “гэж хэлтэл А “надад бас мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дахин хулгай хийхээр болоод А-ийн машинтай 5 шараар тойрч явсан. 1 цаг гаран явж үзсэний дараа А-ийн машиныг Нарангийн голын эцэст аваачиж тавьчхаад бид хоёр микронд суугаад 5 шард ирсэн. Бид хоёр 4 дугуйг 2, 2-оор нь хүн харж байгаад тайлсан. Би А-д “хоёулаа дугуйгаа 2, 2-оор нь авч явахгүй бол хүн хараад сэжиглэж магадгүй” гэж хэлээд 2, 2-оор нь авч явсан. Эхний таксинд А-ийг суулгаад явуулсан. Би тухайн үед мөнгөтэй болсон байсан. А-д 10,000 төгрөг өгөөд явуулсан. Араас би 2 дугуйгаа авч очсон. А түрүүлж очсон байсан ба би ардаас нь очоод дугуйгаа буулгачхаад бид хоёр миний сууж ирсэн такситай буцаж 21 дүгээр хороолол орсон. 21 дүгээр хорооллоос урагшаа дөнгөж ороод байрны голд цагаан өнгийн приус 20 маркийн машин байсан. Бид хоёр машины хоёр талд нь сууж байгаад хормойг нь авсан. Нэг нэгээр нь бариад хойшоо гараад такси бариад Баянхошуунд очсон. Маргааш нь А намайг дуудаад “4 дугуй болон хормойгоо заръя” гэж хэлсэн. Толгойтод очиж 4 дугуйгаа үзүүлчхээд явж байтал араас цагдаа нар ирээд бариад явсан...Анх мөрдөн байцаалтын шатанд Ц бид хоёрыг хоёр өөр өрөөнд оруулчхаад намайг зодоод байсан. Би тухайн үед такситай явсан гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг;

3. Шүүгдэгч Л.Ц, Б.Г нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хороо, 41 дүгээр байрны хойно байрлуулсан иргэн Н.Б-ийн *** улсын дугаартай “Toyota Pruis 30” маркийн автомашины 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт:

- Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, үйлдвэрчний 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойно *** улсын дугаартай хар өнгийн “Toyota Pruis 30” маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй байхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн зүүн талд 2 тоосгон тулгуур, баруун талд 1 тулгуур ивсэн байдалтай байв..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 3 дугаар хуудас);

- Хохирогч Н.Батбөхийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэрчний *** дүгээр байранд оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар өнгийн “Toyota Pruis 30” маркийн автомашинаа 41 дүгээр байрны хойд талд байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа явах гээд гараад иртэл миний машины 4 ширхэг дугуйг тайлаад хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан ободоо хараад танина, гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 12 дугаар хуудас);

- Автомашин худалдах, худалдан авах гэрээ (1хх-ийн 70-72 дугаар хуудас), Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1045 дугаартай: “...дугуй 4 ширхэг 800,000 төгрөг...” гэсэн тайлан (1хх-ийн 27 дугаар хуудас), эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (1хх-ийн 47-48 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Л.Ц, Б.Г нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Ө.А-ын эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт:

- Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны зүүн хойно байрлах саарал өнгийн 5 давхар 10 дугаар байрны хойд талд байрлуулсан *** улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Toyota Pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй байхгүй, машины доор чулуу тавьсан байдалтай, 4 хаалга түгжээтэй шил толь бүрэн бүтэн ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 126 дугаар хуудас);

- Хохирогч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шар *** дугаар байранд оршин суудаг. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн оройны 18 цаг өнгөрч байхад өөрийн байрны баруун талд цонхныхоо харалдаа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Pruis 30”  маркийн машинаа байрлуулчхаад гэртээ орж амарсан. Маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөний 07 цаг 20 минутын үед ажилдаа явах гээд гараад иртэл миний машины 4 ширхэг ободтой дугуйг тайлаад хулгайлаад аваад явсан байсан. Алдсан гэх ободтой дугуйгаа болон үнийн дүнг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 138 дугаар хуудас);

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...4 ширхэг ободтой дугуй 800,000 төгрөг...” гэсэн тайлан (1хх-ийн 141 дүгээр хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн “...үзлэг хийж буй газар нь сэжигтэй этгээд Л.Ц-ийн амьдардаг хашаа байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоот гүйдэг хаалгатай банзан хашаа байна. Хашааны төв хэсэгт ***, *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 20” маркийн машинуудыг байрлуулсан байх ба *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 20” маркийн машиныг Л.Ц-аар чиптэй түлхүүрээр онгойлгуулахад арын суудлыг урагш хэвтүүлэн ар талд нь 5 ширхэг автомашины ободтой дугуй ачсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн дугуйнуудыг хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 153 дугаар хуудас), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 157 дугаар хуудас), эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 168-169 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Л.Ц, Б.Г нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 79а байрны баруун талд машины зогсоолд байрлуулсан иргэн О.Д-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийн 2 талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримт:

- Хохирогч О.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн үед өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, 79а байрны баруун талд машины зогсоол дээр байрлуулчхаад маргааш өглөөний 09 цагийн үед машин дээрээ иртэл машины 2 талын хормой алга болсон байсан. Шөнө намайг 02 цагийн үед тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад миний машины хажууд үл таних 2 залуу сэжиг бүхий байдалтай зогсож байсан. Би тухайн 2 залууг байж магадгүй гэж бодож байна. Тэр хоёр залуу саарал өнгийн “Toyota Pruis 20” маркийн автомашинтай явж байсан.  Би алдсан гэх хормойгоо 2019 оны 09 сарын эхээр 360,000 төгрөгөөр Өгөөмөр захаас худалдаж авч байсан. Сувдан цагаан өнгийн шинэ хормой байсан. Би тухайн 2 залууг л сэжиглэж байна. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (2-ийн 1 дүгээр хуудас), ...би автомашины хормойгоо 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө алдсан. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо он, cap, өдрийг буруу бичиж өгсөн байна...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (2 хх-ийн 9 дүгээр хуудас);

- “Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Toyota Pruis 20 автомашины 2 талын хормой 360,000 төгрөг..." гэсэн тайлан (1хх-ийн 244 дүгээр хуудас), эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (2хх-ийн 18-19 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Л.Ц, Б.Г нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван шарын 86 дугаар байрны хойд талд байрлуулсан иргэн Б.Э-ын эзэмшлийн 98-73 УБЦ улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг ободтой дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт:

- Иргэн Б.Э-аас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..тээврийн хэрэгслийн хоёр ширхэг дугуй хулгайд алдагдсан.." гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 188 дугаар хуудас),

- Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны зүүн хойно байрлах 36 дугаар байрны ертөнцийн зүгээр ар талд *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 30” маркийн автомашины ... баруун талын хоёр ширхэг дугуй байхгүй чулуу ивсэн байдалтай байв ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 189 дүгээр хуудас);

- Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 86 дугаар байранд найзындаа очсон. Байрны хойд талд нь өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 30” маркийн автомашинаа байрлуулаад найзындаа орж амарсан. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 05-ны өглөөний 07 цаг 20 минутад ажилдаа явах гээд гараад иртэл миний машины хоёр ширхэг дугуйг тайлаад хулгайлаад аваад явсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан гэх дугуйнууд хоёр нь 215*60*17 хэмжээтэй G Stock загварын ободтой дугуй байсан. Тухайн хоёр дугуйг алдахаасаа 7 хоногийн өмнө худалдаж авсан. Би өөрийнхөө алдагдсан гэх обод дугуйнуудыг 500,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 198 дугаар хуудас);

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 1057 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...хоёр ширхэг дугуй, ободыг 500,000 төгрөг...” гэсэн тайлан (1хх-ийн 201 дүгээр хуудас), эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 216, 217 дугаар хуудас), “Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний: “...90-15 УНИ улсын дугаартай “Toyota Pruis 20” автомашин 6,000,000 төгрөг..." гэсэн тайлан (1хх-ийн 98 дугаар хуудас);

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ААС инвест нэртэй банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг. *** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Тухайн машиныг Д-гийн Ц гэдэг хүн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А-18/05/10 дугаартай зээлийн гэрээ хийж манай компаниас 4,000,000 төгрөгийн зээл авч барьцаанд нь тавьсан. Барьцаанд тавьснаас хойш Д.Ц нь нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй алга болсон. Манай компаниас 2018 оны 8 дугаар сараас хойш Ц болон түүний барьцаанд тавьсан машиныг олж авахаар хайсан боловч олдоогүй. Ц-ын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх хаяг дээр нь очихоор эхнэр нь гэх эмэгтэй бид хоёр салчихсан одоо холбоогүй байгаа гэх тайлбарыг өгч байсан. Олдохгүй болохоор нь манай компаниас 2019 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд өгсөн боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр буцаагдсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр яриад тухайн машины талаар асуухад би энэ талаар бүгдийг хэлсэн...“ гэсэн мэдүүлэг (1хх-ийн 26 дугаар хуудас);

8. Тээврийн хэрэгслийн лавлагаа (2хх-ийн 43 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт (2хх-ийн 53 дугаар хуудас), шүүгдэгч Л.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 85 дугаар хуудас), Б.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 92 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1(хх-ийн 37 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 80 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1хх-ийн 83-85 дугаар хуудас), шүүгдэгч Л.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 105 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (1хх-ийн 107-108 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 00 цагийн үед цэргийн найз Ц руу залгаад уулзах боломж байна уу гэж асуухад Ц завтай байна гээд бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын ард уулзахаар болсон юм. Уулзаж байгаад би Ц-д “машины обод дугуй хулгай хийх үү, найзад нь мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэхэд Ц зөвшөөрсөн. Тэгээд Ц-ийн *** “Toyota Pruis 20” машинтай нь шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 41 дугаар байрны хойно авто зогсоолд байрлуулсан *** Улсын дугаартай “Toyota Pruis 30” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг ободтой дугуйг дугуйн түлхүүр, данхраад, гудамжнаас олсон 3 ширхэг тал блок, хавтгай чулуу ашиглан тайлж аваад Ц-ийн гэрийн хашаанд хулгай хийсэн дугуйгаа буулгачхаад 05 цагийн үед буцаж Сонгинохайрхан дүүргийн 86 байрны гаднаа мөнгөлөг саарал өнгийн “Toyota Pruis 20” маркийн машины 2 ширхэг дугуйг дугуйн түлхүүр, данхраад, гудамжнаас олсон 3 ширхэг тал блок, хавтгай чулуу ашиглан тайлж аваад дахиж Ц-ийн гэрийн хашааны буланд буулгачхаад 06 цагийн орчимд Ц-аар гэртээ хүргүүлээд салцгаасан. Маргааш нь 12 цагийн үед Ц-ийн гэрт очиж фейсбүүк дээр зар тавьж байгаад хулгай хийсэн 6 ободтой дугуйг 600,000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан, зарахдаа миний машины дугуй гэж хэлсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан данхраад, дугуйн түлхүүр нь Ц-ийнх, машин доор ивсэн 3 ширхэг блокийг гудамжнаас олсон юм. Би банкны мөнгө төлөх гээд мөнгө олох зорилгоор бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн. Фейсбүүкээр зар тавьж, 6 обод, дугуйг зарсан, бусад хулгай хийсэн обод, дугуйгаа зарж чадаагүй. Намайг гэмт хэрэг үйлдэхэд айлган сүрдүүлсэн, дарамталсан, захиалсан хүн огт байхгүй. Хулгай хийсэн машины дугуйгаа Ц-ийн гэрийнх нь амбаарт хийчихдэг байсан. Бид хоёр нийт 4 машины обод дугуй хулгай хийснээс би 2 удаа хүн харж, 2 удаа дугуйн боолтыг тайлсан. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63 дугаар хуудас);

Шүүгдэгч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 107 дугаар гудамжны *** тоот гэртээ 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байж байгаад оройн 20 цагийн үед ах Басбишээс худалдаж авсан *** улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн машинтайгаа халтуур хийхээр гарсан. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын орчимд явж байхад 2015 онд 032 дугаар цэргийн ангид хамт алба хаасан найз Б.Г залгаад “хаана байна, надтай уулзах боломж байна уу, чамтай ярих юм байна, хороололд хүрээд ир” гэхээр нь би машинаараа халтуур хийж байгаад шөнийн 00 цагийн үед дахин залгахаар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Өргөө кино театрын баруун талын машины зогсоол дээр уулзахаар болсон юм. Гансүх миний машинд орж ирээд сууж юм ярьж байгаад өнөө маргаашгүй банкны мөнгө хийх болчихлоо, би машинаа банк бус дээр тавьсан байгаа, надад туслаач гэж хэлсэн. Би чамд яаж туслах юм бэ гэж асуухад надад нэг мөнгө олох амархан арга байна, машины дугуй авъя гэсэн. Би болох юм уу, хаанаас авах вэ гэж асуухад би нэг газар мэднэ гээд миний унаж явсан машинтай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчмоор эргэлдэж байгаад 19 дүгээр хороо, 41 дүгээр байрны гадаа ирээд Г буусан. Удалгүй буцаж ирээд чи машиндаа сууж бай надад дугуйн дугуйн түлхүүр, данхраадаа өгч бай гэхээр нь би машины хойно тээшинд байгаа гэж хэлэхэд Г миний машины араас аваад 41 дүгээр байрыг тойроод явсан. 20 орчим минутын дараа буцаж данхраад, дугуйн түлхүүрээ барьж ирээд машины 4 ширхэг дугуй тайлчихлаа, хоёулаа хамт очоод машин ачъя гэхээр нь би машинаас буух гэсэн чинь Г чи наанаа үлдээд хүн хараад байж бай гэж хэлчхээд миний машины унаж яваад байрны хойгуур ороод 5 орчим минутын дараа хүрч ирээд чи өөрөө машинаа барьчих гэхээр нь би за гэж хэлээд машиндаа ороод Г-ээс одоо хаашаа явах юм бэ гэж асуусан чинь танай гэрт хашаанд чинь 4 ширхэг дугуйгаа тавьчихъя гэхээр нь би зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 107-166 тоот гэрийнхээ нүүрсний амбаарт шөнийн 03 цагийн үед буулгасан юм. Тэгээд Гансүхээс одоо болох юм биш үү гэж хэлсэн чинь банкны мөнгө хүрэхгүй гэж дахиж явъя гэж хэлэхээр нь би машинаа бариад дахиж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын автобусны буудлын хойшоо 86 дугаар байрны авто зогсоол дээр очоод зогссон чинь Г машинаас бууж явж байгаад 10 орчим минутын дараа буцаж ирээд энд гайгүй байрлуулсан машин байна, энэ машины цаад талын 2 дугуйг авъя гэж хэлээд машинаас данхраад, дугуйн түлхүүр аваад явсан. Удалгүй Г машинд данхраад, дугуйн түлхүүр хоёрыг хийчхээд тайлсан дугуйгаа авъя гэж хэлээд намайг дагуулан явсан. Тэгээд бид хоёр тайлсан дугуйг нь машиныхаа арын тээшинд хийж яваад манай нүүрсний амбаарт хийчхээд Г-ийг Өргөөгийн баруун талын зогсоол дээр өөрийнх нь машинд хүргэж өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед намайг гэрт байж байхад ганцаараа машинтай ирээд 6 ширхэг ободтой дугуйгаа зарна гэж хэлээд аваад явсан. Тэр өдрөө би Г-тэй уулзаагүй. Маргааш буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орой 20 цагийн үед Г над руу залгаад юу хийж байна уулзах уу гэхээр нь би завгүй байна, орой халтуурт гарна гэсэн чинь над руу залгаарай гэсэн. Орой 22 цагийн үед намайг халтуурт явж байсан чинь Гансүх залгаад хаана явж байгаа юм, халтуурт явж байгаа юм уу? гэхээр нь “тийм, одоо 10 дугаар хороололд явж байна гэсэн чинь ярьж байгаад тааръя” гэсэн. Тэгээд шөнийн 00 цагийн үед над руу залгаад “найзаа Өргөө дээр хүрээд ир ярих юм байна” гэхээр нь 01 цагийн үед Өргөө кино театрын баруун талын зогсоол дээр очиж Г-тэй уулзсан. Г “машины мөнгө хүрсэнгүй, сүүлийн удаа ганц гарчихъя” гэхээр нь би “одоо хэрэггүй байх” гэсэн чинь “банкны мөнгө тулчихлаа шүү дээ” гэхээр нь би зөвшөөрсөн. Надаас “хаашаа явах вэ” гэж асуухад “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, 5 шар луу явъя” гэж хэлсэн. Тэгээд миний “Toyota Pruis 20” маркийн машинаар явахаар болоод шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудлын хойшоо 10 дугаар байрны хойно машинаа байрлуулсан. Гансүх машинаас бууж яваад хэсэг байж байгаад буцаж ирээд машинаас дугуйн түлхүүр, данхраад авч яваад 20 орчим минутын дараа дугуйн түлхүүр, данхраадаа буцааж машинд хийчхээд байрны хойно модны хажууд байрлуулсан “Toyota Pruis 20” маркийн машины тайлсан 4 ширхэг дугуйгаа өнхрүүлж ирээд машины тээшинд хийсэн. Тэгээд би машинаа бариад, бид хоёр хамт явсан. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол 19 дүгээр хороо, 79а байрны хойно зогсоод Г машинаас буусан. 20 орчим минутын дараа буцаж ирээд “машины хормой салгачихлаа очиж машиндаа ач” гэхээр нь машинтайгаа дагаж яваад цагаан өнгийн Pruis машины 2 ширхэг хормойг ачаад шууд манай гэрийн нүүрсний амбаарт буулгасан. Дараа нь би Г-ийг Өргөөгийн баруун талд машин дээр нь буулгачхаад гэр лүүгээ буцаж ирсэн. 2 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн үед намайг гэртээ байж байхад Г ирээд “өөрийн фейсбүүк дээр дугуй зарна гэж зар тавьсан чинь нэг хүн 4 ширхэг дугуй авна гэж байна” гэхээр нь би Г-ийн хамт хулгай хийсэн 4 ширхэг обод дугуйг өөрийн машиндаа ачаад Толгойтын эцсийн буудал дээр очиж, 2 залууд үзүүлсэн чинь дугуй үзсэн 2 залуу үнэ дээрээ тохирохгүй байсан. Тэгээд бид хоёр буцаад гэртээ ирсний дараа цагдаагийн алба хаагч нар манай гэрт ирээд бид хоёрыг барьж явсан. Би цагдаагийн газарт очоод үйлдсэн бүх хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Г-ийн машины мөнгийг олохын тулд би найздаа тусалсан. Би машины дугуй тайлаагүй, Г миний машины дугуйн түлхүүр, данхраадыг ашиглан тайлсан, өөр тусгайлан бэлтгэсэн багаж зэвсэг ашиглаагүй. Би *** Улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын машиныг хүргэн ах Б-ээс 2019 онд 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан, гэрчилгээ нь Б гэдэг хүний нэр дээр байгаа. Г-ийг яагаад миний машинаар надтай хамт явж гэмт хэрэг үйлдсэнийг би мэдэхгүй байна. Г-ийн нэр дээр *** улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн машин байдаг. Манай гэрт 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хүнгүй байсан. Намайг хулгайн эд зүйлийг нүүрснийхээ амбаарт хийж байхыг манай гэрийнхэн мэдээгүй, манай аав, ээж хоёр хөдөө ажлаар явсан байсан. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдэд зөрүү байна. Тус гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн эсэх асуудал яригдаж байна. Шүүгдэгч нарын өмнө өгсөн мэдүүлгүүд хууль ёсны дагуу авагдсан эсэх, цагдаагийн байгууллагын хууль бус байдлууд нөлөөлсөн эсэх дээр өнөөдөр эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Хэрхэн дүгнэлт хийх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хуульд заасан эрх үүргийг сануулж өөрсдийн хүсэл зоригоороо мэдүүлэг өгсөн. Үүнийг үнэлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй ч гэсэн тээврийн хэрэгсэл ашигласан эсэх тал дээр маргаан байна. Үүнийг нотлох нэг ч нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. Прокурор данхраад болон дугуйн түлхүүрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж яллах дүгнэлтээ үйлдэж оруулж ирсэн. Миний үйлчлүүлэгчийн тухайд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ данхраад болон дугуйн түлхүүрийг зэвсгийн чанартай хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар байна. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлд “хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйлийг ойлгоно” гэж заасан байдаг. Мөн тэдгээр нь аливаа биесийг устгах, гэмтээх, бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж  хэрэгслийг хамааруулж ойлгоно. Шүүгдэгч нарын тухайн данхраад, дугуйн түлхүүр хулгайлах үйлдэлдээ ашигласан. Түүнээс бусдын бие махбодод гэмтэл учруулах, зэвсгийн чанартай ашигласан зүйл байхгүй. Данхраад нь биет зүйлийг өргөх зориулалттай тоног төхөөрөмж, өөрөөр ашиглах боломжгүй зүйл. Дугуйн түлхүүр нь хэмжээнээсээ хамаараад дугуйг тайлах зориулалттай. Тиймээс хэргийн зүйлчлэлд эргэлзээтэй байдал үүсэж байна. Хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд машин ашигласан гэж мэдүүлсэн боловч яагаад ингэж мэдүүлэх болсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруутай болох нь эргэлзээтэй бол тэдгээрт ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалт байдаг...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагын албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас машин ашигласан гэж мэдүүлэг өгсөн байна. Харин шүүхийн шатанд шүүгдэгч нарыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу аль мэдүүлгийг үнэлэх эсэхийг асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Тус гэмт хэргийг үйлдэхдээ машин ашигласан гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тиймээс машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлийг хасуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Машиныг данхраадаар өргөхөөс биш гараараа өргөх боломжгүй, дугуйг мөн дугуйн түлхүүрээр тайлахаас гараар тайлах боломжгүй. Ийм учраас данхраад, дугуйн түлхүүр нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь:

Нэгдүгээрт, нотолгооны хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан гэх шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдаагүй болно. Харин гэмт хэрэг төгссөнөөс хойш тээврийн хэрэгслийнхээ тээшинд агуулж байсныг нотлох үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг байх боловч энэ нь гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж үзэх нотолгоо болохгүй.

Хоёрдугаарт, хууль зүйн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч ... –ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гээд 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” хэмээн хуульчилжээ.

Иймд яллагдагчийн мэдүүлгийг батлах өөр нотлох баримт байхгүй тохиолдолд шүүгдэгч Б.Г, Л.Ц нарын урьд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дангаар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” хэмээн яллах хууль зүйн үндэслэлгүй юм.          

Харин өмгөөлөгч нарын “шүүгдэгч нар тусгайлан зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Учир нь тэд данхраадыг зориулалтаар машин өргөхөд, дугуйн түлхүүрийг мөн зориулалтаар нь дугуйг тайлахад ашигласан байдаг. Харин хууль тогтоогчийн тайлбарт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэсэн байна. Тэдний ашигласан эд зүйлс нь энэ шинжийг хангахгүй.” гэсэн мэтгэлцээн дараах байдлаар няцаан үгүйсгэгдэнэ. Үүнд:

Нэгдүгээрт, ашигласан байдал, зориулалт нь устгах, гэмтээх зорилгогүй боловч зөвхөн энэ шинж байдлаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж дүгнэх нь хэт үг, үсгээр хөөцөлдсөн өрөөсгөл дүгнэлт болох бөгөөд хамгаалагдсан эрхийн төрөл, гэмт хэрэг нэг бүрийн онцлог, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, хэрэгтэнд ашиг тусаа өгч гэмт хэргээ төгсгөхөд нь бодит нөлөө үзүүлсэн зэрэг байдлаас хамаарч хууль зүйн дүгнэлт ялгамжтай байх ёстой.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Г, Л.Ц нар данхраад, дугуйн түлхүүрийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориудаар биедээ авч явсан, тэгээд ашигласан, үр дүнд нь дугуйг тайлан авч чадсан буюу гэмт хэргээ төгсгөх боломжтой болсон. Эсрэгээрээ тэдэнд эдгээр эд зүйлс байгаагүй сэн бол тэд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэж буй 4 удаагийн үргэлжилсэн үйлдэлтэй дугуй хулгайлсан гэмт хэргийг үйлдэж чадахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, гараар үйлдэх боломжгүй, эсхүл хүч дутах үед биеийн хүчийг нэмэгдүүлэх, үйлдлээ хялбаршуулах зорилгоор данхраад, дугуйн түлхүүр ашигласан байх бөгөөд хугацаа алдах, гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх эрсдэлийг бууруулсан, эсхүл арилгасан байх тул учрах саадыг арилгах зорилгоор ашигласан гэж үзнэ.

Эцэст нь дүгнэхэд, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн хүрээнд хууль тогтоогчоос баталсан тайлбарыг ямар нэгэн логик дүгнэлтгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрхэн нөлөөлснийг харгалзаж үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэрэгт үг, үсгийн хувьд тайлбарлан хэрэглэх боломжгүйг үүгээр дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.Ц, Б.Г нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дөрвөн удаагийн үйлдлийн хулгайн эд зүйл болох ободтой дугуй, тээврийн хэрэгслийн хормой зэргийг нийт  2,460,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 2,460,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Г, Л.Ц нар нь данхраад, дугуйн түлхүүр ашигласнаар хулгайлах гэмт хэргийг үйлдэж чадсан байх тул учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Харин дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 04561 1391 дугаартай шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргээс хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г, Л.Ц нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын бага хэмжээнээс дээш эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” шинжийг бүрэн хангасан байх тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлд өөрчлөлт орохгүйг дурдах нь зүйн хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох диспозиц нөхцөлийг хуульчилсан тул шүүх энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж үзэн зөвтгөсөн бөгөөд ийнхүү зөвтгөсөн нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, хэргийн зүйлчлэлд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдлаар нөлөөлөхгүйг дурдах нь зүйн хэрэг.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г, Л.Ц нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар учирсан хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тул шүүгдэгч Б.Г, Л.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1719 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоох, уг хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урд хэсгээрээ тахир төмөр дугуйн түлхүүр 1 ширхэг, хар өнгийн 50 см урттай төмөр данхраад 1 ширхэг, данхраадын тахир төмөр гар 1 ширхэг эд зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж авто тээврийн газрын лавлагаагаар гарч ирсэн эзэмшигч болох Ц.Б-т олгуулах саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй..” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “...Иргэний хуульд заасны дагуу Ц.Б нь бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй. Ц нь тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэдэг нь нотлогдохгүй. Иргэний хуульд шударга эзэмшигч гэж хэн болохыг тодорхой зааж өгсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шударга эзэмшигч гэдэг нь эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу, мэдэх боломжгүй этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц нь хүргэн ах Б-ээс худалдаж авсан гэж ярьдаг. Гэвч өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй байгаа тус машин Б-ын өмчлөл байсан гэдэг харагддаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар  аливаа эд зүйлийг хууль ёсоор худалдан авах замаар эзэмшил үүсдэг. Ц нь тухайн тээврийн хэрэгслийг хууль болон гэрээний үндсэн дээр олж авсан зүйл байхгүй. Тухайн автомашин нь хууль бусаар нэгээс нөгөөд шилжсэн байна. Тиймээс уг машиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгуулах хүсэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ц нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1719 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан. Үүнийг шүүгдэгчийн хувийн байдал болон хүндрүүлэх нөхцөл байдлын хүрээнд анхаарч үзэхгүй байхыг хүсэж байна. Шүүгдэгч Ц нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Мөн иргэний нэхэмжлэгчийн хувьд тухайн машин нь 3-4 хүний нэр дээрээс дамжиж Ц-д эзэмших, ашиглах эрх үүссэн. Б өмнө мэдүүлэхдээ миний машин, ББСБ-ын зээлээр гаргасан гэж хэлдэг. Басбаяр, Цогтбаяр хоёрын хоорондох асуудал нь өөр хэрэг. Ц нь Б-тэй хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ урьд өмнө таньдаг байсан үүднээс итгэж өөрөөсөө эд хөрөнгийн эх үүсвэр гаргаж худалдан авч үнийн дүнг төлсөн. Гуравдагч этгээдийн хувьд Ц нь шударга эзэмшигч байна... Шүүгдэгч Ц нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Басбаяр машинаа нэхэж байгаа бол гэрээнийхээ дагуу нэхэх байх. Харин ББСБ-аас нэхэж байгаа бол өөр хүний оролцоо байгаа эсэхийг харах нь зүйтэй. 900,000 төгрөгөөр авдаг машин гэж өнөөдрийн нийгэмд байхгүй. Ц нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Энэ үйл баримт нь бүрэн тогтоогдох боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгөөч гэж шүүхээс хүсэж байна...” гэв.

Тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгө боловч зарим төрлийн хөдлөх хөрөнгөөс эрх шилжүүлэх байдлаараа нэлээд ялгаатай. Тодруулбал, тээврийн хэрэгслийг бусдад худалдах, бусдаас худалдан авах эрх зүйн харилцаа нь заавал улсын бүртгэлд бүртгэгдсэний үндсэн дээр хууль ёсны болдог онцлогтой. Хэрэгт цугларсан баримтын хүрээнд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь Ц.Б болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Ц-ийн эзэмшилд шилжиж очсон нөхцөл байдал нь хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын өмчлөлд албан ёсны бүртгэлтэй “Toyota” загварын “Pruis 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, харин автомашинаа барьцаанд тавьсан боловч бусдад шилжүүлсэн гэх иргэн Д.Ц-т мэдэгдэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаантай байсныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзээд мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт тус бүр гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх үр нөлөөтэй хэмээн дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ц нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх боловч тэрээр хяналтын хугацаанд буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө, 2019 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө хэд хэдэн удаагийн үйлдэлтэй санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тэр хэрэгт нь 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхраад, нэг ширхэг тахир төмөр гар, нэг ширхэг дорцовыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Б-ын өмчлөлийн *** улсын дугаартай, “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, энэ талаар иргэн Д.Ц-т мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г, Л.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 04561 1391 дугаартай шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт холбогдох хэргээс “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Ж овгийн Б.Г, Ө овгийн Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт тус бүр гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1719 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Ц-д зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил зургаан сараар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан гурван жилийн, шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан гурван жил зургаан сарын хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхраад, нэг ширхэг тахир төмөр гар, нэг ширхэг дугуйн түлхүүрийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэг Ц.Б-ын өмчлөлийн 90-15 УНИ улсын дугаартай, “Toyota” загварын “Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь буцаан олгож, энэ талаар иргэн Д.Ц-т мэдэгдсүгэй.

8.Шүүгдэгч Б.Г, Л.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Б.Г, Л.Ц нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА