Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 078

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Б,

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.С, Г.О,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нийслэлийн прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Г.Б, З.Ц.Б нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .. хотын ... дүүргийн ..дугаар хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Г.Б /РД: ...../

 

2. Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., .. хотын ..дүүргийн ... дугаар хороо.. дүгээр хороолол, ......тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай З.Ц.Б /РД: ...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер Стоун хотхоны 24Б байрны 910 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 байрны 17 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1 хавтас 4-5-р хуудас/,

 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Г.Б нь ...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 15-16-р хуудас/

   2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан "...Ц.Б нь ...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөет бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 19-20-р хуудас/

  

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...ХУД-ийп 3-р хороо, Ривер стоун хотхон 246 байрны 2-р орцоор орж цахилгаан шатаар 9 давхарт гарч ...ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалга байна. ...Гал тогооны тавилгад үзлэг хийхэд саарал өнгийн хөргөгчний дээрээс 3 салаа бүхий хар ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ...Уг тасалгаа руу ороход унтлагын өрөө байх ба баруун хананд саарал өнгийн тавиур дээр бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл байсныг хураан авсан. Уг тавиурны шургуулгыг татаж үзэхэд 10 өөр хэсэг цаас, хар өнгийн толбо тогтсон 3*10 см хэмжээтэй тугалган цаас, хуйлсан ороосон, цагаан цаас 1 ш /соруул мэт болгосон/ уг унтлагын өрөөний баруун урд буланд хар өнгийн даавуун материалтай, хувцасны шкаф мэт зүйл байх ба түүний зүүн талд “Circle К” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутанд дотроо шингэнтэй, хуванцар савтай эд зүйл 5 ш, АТС гэсэн бичигтэй, шар өнгөтэй хэмжигч, 4 ш баттарей, 2 ш ууттай эд зүйл байсныг хураан авав. ...Хар өнгийн даавуун хувцасны шкаф мэт зүйлийг нээж үзэхэд дотор талдаа 5 ш агааржуулалтын хоолойтой, дээд хэсгээс нь “Galaxy hydro” гэсэн бичиглэлтэй, зохиомол гэрэлтүүлэгч өлгөсөн доод хэсэгт “НТС-2” бичиглэлтэй, тасалгааны температур, чийгшил хэмжигч цаг мэт төхөөрөмж дунд хэсэгт, хүрэн өнгийн хуванцар савтай, хөрс мэт шороотой тарьж ургуулж байгаа мэт ургамал мэт зүйл, “НТС-2”-г төхөөрөмжнөөс цагаан өнгийн утсыг ургамлын хөрс рүү хийсэн байсан. Уг ургамлын баруун талд дотроо ус мэт шингэнтэй, цагаан хуванцар сав байна. Зохиомол гэрэлтүүлэгч, НТС-2 төхөөрөмж, ургамлын даавуун хувцасны шкаф мэт зүйлийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 25-28-р хуудас/,

 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэг эхлэхийн өмнө Ц.Бээс “танай гэрт хар тамхи, хууль бус эд зүйл байгаа юу” гэж асуухад “байгаа” гэж хэлээд 44-р байрны 17 тоотод ороод зүүн rap тал руу эргээд коридороор явахад эхний хаалгаар ертөнцийн зүгээр хойшоо орсон хаалгаар ороход унтлагын өрөө байна....Балтсүх уг шкафны захын хаалгыг онгойлгоход 3 ш шилэн саванд ногоон өнгийн ургамал мэт зүйлийг заагаад “энэ хар тамхины төрлийн өвс” гэж хэлсэн. Мөн уг унтлагын өрөөний хойд хэсэгт тавиур дээр ногоон өнгийн тагтай “Fruit Spread" гэсэн бичиглэлтэй шилэн саванд ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйлийг Балтсүх зааж өгөөд “энэ хар тамхины төрлийн өвс” гэж ...хэлснийг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг Ц.Бийн хар тамхи, мансууруулах бодис гаргаж өгсөн унтлагын өрөөнөөс эхэлж үзлэгийг хийхэд өвс гаргаж өгсөн хувцасны шкафны буланд саарал өнгөтэй цаасан хайрцаг /3:5 см хэмжээтэй/ байх ба уг цаасан хайрцаг дотор шилэн гаанс мэт зүйл бохирлогдсон байдалтай байсныг хураан авав. Орны урд хэсэгт тавиур дээр зиплок түгжээтэй гялгар ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 29-31-р хуудас/,

 

2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...2018 оны 11 сарын 23-ны өдрийн 22 цаг 27 минут 23 секундын үед Ц.Б хар гялгар уутаар бүтээсэн ваар ургамал мэт зүйл тэвэрч орцоор орж ирж буй, араас нь Г.Б тортой /бор/ эд зүйл барьсан, түүний араас У.Тэмүүжин цэцгийн савны суурь мэт зүйл барьж орж ирж байгаа бичлэг бичигдсэн байв. Уг камерын бичлэгийг үргэлжлүүлж 1 давхарт байрлах лифтний бичлэгийг 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 22 цаг 27 минут 24 секундэнд тааруулж үзэхэд Ц.Б, Г.Б, У.Тэмүүжин нар нь лифтэнд сууж буй бичигдсэн байх ба Г.Б буцаж лифтнээс бууж цагаан өнгийн төмөр хөл мэт зүйл барьж лифтэнд сууж байв...” гэх тэмдэглэл /1 хавтас 45-46-р хуудас/

  

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлд үзлэг хийж дээжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 47-50-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 хавтас 53-55, 2 хавтас 21-22-р хуудас/,

 

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 12984 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2018.12.06 Ганбат Баянжаргал РД: УК92033133” гэсэн хаягтай шээс, “...2018.12.06 Ц.Б” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. /1хх-ийн 65-68-р хуудас/,

  

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 12985 дугаартай дүгнэлт:

 Шинжилгээнд ирүүлсэн “Ургамал дээж 1 3 салаа” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Унтлагын өрөөний тавиур дээр байсан гаанс мэт зүйл 5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл, “6 Баянжаргал нарын хэргийн дээжилсэн ургамал дээж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Унтлагын өрөөний тавиурын шургуулга дотор хийсэн тугалган цаас 12” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлж ороосон цаас, “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Ц.Бийн хувцаснаас гарсан 17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гаанс мэт зүйл, “Ц.Бээс гаргаж өгсөн 18” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дугуй хэлбэртэй хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт, “19” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “20” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “21” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “22” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. “14” гэсэн хаягтай цаасан хайрцаганд хийсэн шилэн гаанс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

 

“2" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “7” гэсэн хаягтай “Flora Micro 946 ml” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, “8” гэсэн хаягтай “Flora Gro 946 ml” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, “9” гэсэн хаягтай Flora Bloom 946 ml” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, “10” гэсэн хаягтай “Down Acid” гэсэн шошготой хуванцар савтай шингэн, “11” гэсэн хаягтай “pH up Base” гэсэн шошготой хуванцар савтай шингэн зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

-“Ургамалын дээж 1 3 салаа” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 7 г, цэвэр жин нь 3,1054 г, “6 Баянжаргал нарын хэргийн дээжилсэн ургамал дээж” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 6 г, цэвэр жин нь 2,2683 г, “15” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5 г, цэвэр жин нь 2,2523 г, “16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4 г, цэвэр жин нь 2,6014 г, “19” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 661 г, “20” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин 659 г, “21” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин 369 г, “22” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин 213 г байна /1 хавтас 72-89-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 184 дугаартай дүгнэлт: “...Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Г.Б нь сэтгэцийн эмгэггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.  Г.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна. гэх дүгнэлт /1 хавтас 92-93-р хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 192 дугаартай дүгнэлт: “...Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй, одоо Ц.Б нь сэтгэцийн эмгэггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна.” гэх дүгнэлт/1 хавтас 95-96-р хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-212-229, Ял шийтгэлийн хуудас /1хх-201-202/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Нэг. Шүүгдэгч Г.Б нь Ц.Бтэй бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер Стоун хотхоны 24Б байрны 910 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “...Г.Б нь ...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 15-16-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас 25-28-р хуудас/,2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 12984 дугаартай дүгнэлт зэргээр,

Хоёр. Шүүгдэгч Ц.Б нь Г.Бтай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 байрны 17 тоотод НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар тариалж ургуулсан, улмаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн /1 хавтас 29-31-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан "...Ц.Б нь ...ТНС буюу Тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөет бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтас 19-20-р хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 12985 дугаартай дүгнэлт  зэргээр, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, хэргийг тал бүрээс бүрэн бодитой нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тухайн этгээдүүдэд заавал хэрэглэхээр хуульчилсан хуулийн заалт биш юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн нөлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртлэх хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж хуульчилсан байгаа ч мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/, түүнчлэн хууль бусаар тариалах /20.10 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор хөнөөл ихтэй бөгөөд мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулан үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг.

 

Иймд шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 45 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тус тус тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 3 салаа бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 7 грамм, цэвэр жин нь 3,1054 грамм,

            №2, №3, №4 гэж дугаарласан тугалган цаас,

            №5 гэж дугаарласан бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл,

 №6 гэж дугаарласан 30*30 см орчим хэмжээтэй улбар шар өнгийн дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал өвс мэт зүйлээс дээжлэн авсан 0,2 грамм хэмжээтэй дэжийн гялгар ууттай жин нь 6 грамм, цэвэр жин нь 2,2683 грамм,

 №7, №8, №9, №10, №11 гэж дугаарласан “Circlex” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутан дотор хийгдсэн дотроо шингэнтэй хуванцар савтай эд зүйл 5 ширхэг,

№12 гэж дугаарласан 3*10 см хэмжээтэй бор өнгийн шавар мэт наалдсан тугалган мөнгөлөг цаас 1 ширхэг,

 №13 гэж дугаарласан соруул мэт болгожхуйлж ороосон цаас 1 ширхэг,

 №14 гэж дугаарласан саарал өнгийн цаасан дотор хийсэн шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг,

            №15 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл гялгар уутны хамт 5 грамм жинтэй, цэвэр жин нь 2,2523 грамм,

            №16 гэж дугаарласан ногоон өнгийн амыг нь түгждэг гялгар уутанд хийгдсэн өвс, ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4 грамм, цэвэр жин нь

2,6014 грамм,

            №17 гэж дугаарласан амсарыг нь тугалган цаасаар ороосон, хар өнгийн гаанс мэт зүйл,

            №18 гэж дугаарласан төмөр дугуй хэлбэртэй, тагтай саванд хийгдсэн ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл,

            №19 гэж дугаарласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 661 грамм,

            №20 гэж дугаарласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 659 грамм,

            №21 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 369 грамм,

            №22 гэж дугаарласан шилэн саванд хийгдсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 213 грамм, Хар өнгийн цахилгаан бүхий даавуун материалтай мөнгөлөг өнгийн доторлогоо бүхий зориулалтын тасалгаатай шкаф, Йон тасалгааны гэрэл 1 ширхэг, Тасалгааны чийгшил, дулаан хэмжих зориулалт бүхий “НТС-2” гэх температур төхөөрөмж,  Г.Бын гэрт үзлэг хийж хураан авсан 30*30 см орчим хэмжээтэй улбар шар өнгийн дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал мэт зүйлийг хөрснөөс сугалж гаргахад үндэсний хамт 90 см орчим урттай байсан ба сонингийн цаасаар боож баглан цаасны хамт жинлэхэд 192,9 грамм бохир жинтэй ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Мөн эд мөрийн баримтаар Сиди -1 , /Г.Бын оршин суух Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Ривер Стоун 246 байрны 2 дугаар орцны орох гарах хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагаас 22 цаг 30 минутын камерын бичлэгийг сидид хуулбарлан бэхжүүлсэн,

Хард диск, хар өнгийн USB оролт залгуурын хамт/ 2018 оны 11 дүгээр сарын 01-нийы өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бичлэгийг хуулбарлан хадгалсан “Seagate Momentus Thin 250 GB “гэх KH25001020129002DB7600, WWN5000C5002B09E868 сери дугаартай дөрвөлжин хэлбэрийн/ зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

           

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Г.Б,

    Шүүгдэгч З.Ц.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан

- Мансууруулах үйлчилгээ бүхий ургамалыг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэгүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б, Ц.Б нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Б, Ц.Б нарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон тус бүрийн 45 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.  

 

6. Шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 3 салаа бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 7 грамм, цэвэр жин нь 3,1054 грамм,

            №2, №3, №4 гэж дугаарласан тугалган цаас,

            №5 гэж дугаарласан бор хүрэн өнгийн модон гаанс мэт зүйл,

 №6 гэж дугаарласан 30*30 см орчим хэмжээтэй улбар шар өнгийн дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал өвс мэт зүйлээс дээжлэн авсан 0,2 грамм хэмжээтэй дэжийн гялгар ууттай жин нь 6 грамм, цэвэр жин нь 2,2683 грамм,

 №7, №8, №9, №10, №11 гэж дугаарласан “Circlex” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар уутан дотор хийгдсэн дотроо шингэнтэй хуванцар савтай эд зүйл 5 ширхэг,

№12 гэж дугаарласан 3*10 см хэмжээтэй бор өнгийн шавар мэт наалдсан тугалган мөнгөлөг цаас 1 ширхэг,

 №13 гэж дугаарласан соруул мэт болгожхуйлж ороосон цаас 1 ширхэг,

 №14 гэж дугаарласан саарал өнгийн цаасан дотор хийсэн шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг,

            №15 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл гялгар уутны хамт 5 грамм жинтэй, цэвэр жин нь 2,2523 грамм,

            №16 гэж дугаарласан ногоон өнгийн амыг нь түгждэг гялгар уутанд хийгдсэн өвс, ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4 грамм, цэвэр жин нь

2,6014 грамм,

            №17 гэж дугаарласан амсарыг нь тугалган цаасаар ороосон, хар өнгийн гаанс мэт зүйл,

            №18 гэж дугаарласан төмөр дугуй хэлбэртэй, тагтай саванд хийгдсэн ногоон өнгийн нунтаг өвс мэт зүйл,

            №19 гэж дугаарласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 661 грамм,

            №20 гэж дугаарласан шилэн саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 659 грамм,

            №21 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 369 грамм,

            №22 гэж дугаарласан шилэн саванд хийгдсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйлийн шилэн савтай жин нь 213 грамм, Хар өнгийн цахилгаан бүхий даавуун материалтай мөнгөлөг өнгийн доторлогоо бүхий зориулалтын тасалгаатай шкаф, Йон тасалгааны гэрэл 1 ширхэг, Тасалгааны чийгшил, дулаан хэмжих зориулалт бүхий “НТС-2” гэх температур төхөөрөмж,  Г.Бын гэрт үзлэг хийж хураан авсан 30*30 см орчим хэмжээтэй улбар шар өнгийн дугуй хэлбэртэй цэцгийн саванд хөрсөн дээр суурилсан 60-70 см орчим өндөртэй, тарьж ургуулсан, ургамал мэт зүйлийг хөрснөөс сугалж гаргахад үндэсний хамт 90 см орчим урттай байсан ба сонингийн цаасаар боож баглан цаасны хамт жинлэхэд 192,9 грамм бохир жинтэй ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Мөн эд мөрийн баримтаар Сиди -1 , /Г.Бын оршин суух Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Ривер Стоун 246 байрны 2 дугаар орцны орох гарах хэсгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагаас 22 цаг 30 минутын камерын бичлэгийг сидид хуулбарлан бэхжүүлсэн,

Хард диск, хар өнгийн USB оролт залгуурын хамт/ 2018 оны 11 дүгээр сарын 01-нийы өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл бичлэгийг хуулбарлан хадгалсан “Seagate Momentus Thin 250 GB “гэх KH25001020129002DB7600, WWN5000C5002B09E868 сери дугаартай дөрвөлжин хэлбэрийн/ зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ