Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 351

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 5-16 тоотод оршин суух, /РД: ПЮ67031879 / Буурлынхан овогт Лхагважавын Ууганбаярын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Л.Ууганбаяр

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Л.Эрдэнэцэцэг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х.Эрдэнэбаатар

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ц.Даваасүрэн

Гэрч: Н.Цагаансүх

Гэрч: С.Жавзандулам

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай

Нэхэмжлэгч: Миний бие Л.Ууганбаяр нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 36 000 000 төгрөгийн зээл телевизийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор авсан. Анх Х.Эрдэнэбаатар нь Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг байгуулахад 3 500 000 төгрөг гарган нийт 8 000 000 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг байгуулсан. Гэтэл Х.Эрдэнэбаатар хөрөнгө оруулсан мөнгө буюу 3,500,000 төгрөгийг өөрөө хүсэлт гарган санхүүгээр дамжуулан бүрэн буцааж авсан болно. Миний бие Л.Ууганбаяр нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан Эхлэх шинэ жаргалант ХХКомпанийг 100%-ийн өмчлөгчөөр бүртгүүлэх гэтэл дүрмийн сан дээр Х.Эрдэнэбаатар нь хувь нийлүүлэгч бүртгэлтэй байгаа тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл Х.Эрдэнэбаатар нь өөрийн хувь оруулсан 3,500,000 төгрөгөө буцаан авсан одоо Х.Эрдэнэбаатар нь Эхлэх шинэ жаргалант ХХК-д хамааралгүй болсон тул Эхлэх шинэ жаргалант ХХК-ны шударга өмчлөгч би өөрийгөө гэж ойлгож байна.

Иймд миний бие Л.Ууганбаярыг Эхлэх шинэ жаргалант ХХК-ны шударга өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Миний хувьд 3 500 000 төгрөгөө авсан нь үнэн. Гэхдээ Л.Ууганбаяр нь мөн 2 500 000 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Энэ хүн болохоор намайг нотариатаар ороод гэрээ байгуулах гэтэл ийм асуудал байхгүй, ах нь компанидаа Улаанбаатар хотоос хүнээс 30 000 000 төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай зээлэх гэсэн юмаа харин эзэмшигч нь нэг хүн байх ёстой гээд байна, чи ахдаа 50 хувиа шилжүүлээд өгчих гэсэн. Тэгэхээр нь би 50 хувиа шилжүүлээд өгье гэдэг байдлаар би хуулийн дагуу нотариатаар баталгаажуулаад 5 жилийн дараа би 50 хувиа буцаагаад авах болзолтой гэсэн чинь баталгаажуулаагүй. Би нотариатаар батлуулаад гарын үсгээ зуралцаад өгч авалцъя гэсэн ч зөвшөөрөөгүй. Надад 3 500 000 төгрөг өгье чи ахдаа 50 хувиа өгчих гэж хэлж байсан. Улаанбаатар хотод очоод дансанд орлого оруулдаггүй байсан. Дансанд яаж мөнгө ордог вэ гэхээр гэрээтэй байгууллагуудтай хийсэн тохиолдолд мөнгө ордог. Тэгээд би мэдээ хийдэг байсан бөгөөд мэдээнийхээ монтаж, эвлүүлгийг өөрөө хийдэг байсан. Энэ телевизэд би өөрийгөө томоохон хувь нэмэр оруулсан хүн гэж үздэг. Учир нь би энэ телевизийн мэдээ цуцалтаас эхлээд энэ телевизийнхээ логог нь хүртэл өөрөө зохиогоод хийж байсан. Би 3 500 000 төгрөг авснаас хойш цалин аваагүй. Би анх Эко телевизэд ажиллаж байгаад Ховд телевизэд 2 сар гэрээгээр ажиллаж байх хугацаандаа сард 350 000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо би сүүлийн 3 сарын цалин гэж 300 000 төгрөгийн цалин авч байгаа. Урьд нь бол 200 000 төгрөгийг дандаа цоохорлож авдаг байсан. Ийм байдалтайгаар ажиллаад өдийг хүрлээ. Намайг 1 500 000 төгрөгийн үнэтэй аппарат аваад алга болгосон гэж байна. Аппарат нь надад өөрт байгаа, өөрөө яг тийм аппаратыг авсан. Гэрэлтүүлгийн талаар мөн яриад байна, түүнийг авч алга хийсэн юм байхгүй бөгөөд манай нэг найз авсан байгаа. Би түүнийг авч ирээд тавьж чадна. Мөн даварч олон төрлийн нэвтрүүлэг хийдэг, телевизийн тоног төхөөрөмжийг дур мэдэн гаргадаг гэж хэлээд байна. Надад тийм асуудал байхгүй. Би гэрэл зураг сонирхогч залуустай хамтран Аз жаргалтай инээмсэглэл төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл ямар зорилготой вэ гэхээр нийгэмд эмзэг бүлэг болсон хүмүүст гэр авч өгөх зорилготой. Энэхүү нэвтрүүлэг маань 100 дугаар гарах ёстой үүнээс 20 дугаар гарсан байгаа. Гэхдээ энэ нэвтрүүлгийг телевизийн тоног төхөөрөмж ашиглаж хийсэн зүйл байхгүй. Би ажиллах хугацаандаа 350 000 төгрөгийн цалин авч байхдаа цалингаа нэмэгдүүлье гэж ганц удаа ч хэлж байгаагүй. Л.Ууганбаярын Жаргалант сумаас авсан зээлд би барьцаа хөрөнгө тань хүрэхгүй бол ахынхаа хашаа байшингийн гэрчилгээ өгье гэсэн. Тухайн үед өөрийн барьцаа хөрөнгө нь хүрнэ гээд аваагүй. Тэгээд тухайн компанид хөрөнгө оруулахдаа ахынхаа нэр дээр 3 500 000 төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. Огт оролцоогүй зүйл надад байхгүй. Энэ хүн өөрөө телевиз байгуулъя гэсэн гэж хэлээд байна. Бид нар бүгдээрээ ярьж байгаад телевиз байгуулахаар болсон. Бид нар өөрсдөө нэвтрүүлэгтэй болохоор шийдээд "Малчин" нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Энэ хүн тэр нэвтрүүлгийн ашгаар сард банкныхаа зээлийн хүүг төлдөг байсан. Миний зээлийн хувьд малчны зээл байсан учраас 1 жилийн дараа төлөгдсөн. Энэ хүн намайг 50 хувиа шилжүүлээд өгчих гэхээр нь би хоёулаа гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулъя гэхэд өөрөө зөвшөөрөөгүй. Харин чи зүгээр ахдаа өгчих, ах нь чамайг зүгээр хаяхгүй гэж хэлсэн. Тэгээд хоёулаа итгэлцлээр нэгэндээ өгөөд авчихъя гэсэн. Намайг энэ хүн хохироож байна гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Хүсэлт гаргагч Л.Ууганбаяр нь Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хүсжээ.

ؿ , 㺺 хүсэлт гаргагчийн хүсэлтийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож .

Хүсэлт гаргагч Л.Ууганбаяр нь 2 500 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатар нь 3 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар Жаргалант студи улмаар Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг байгуулсан болох нь хүсэлт гаргагч Л.Ууганбаярын тайлбар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Эрдэнэбаатарын тайлбар, 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 0000 54 378 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 14 хуудас/ баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Л.Ууганбаярын ....Х.Эрдэнэбаатар нь анх хөрөнгө оруулсан 3 500 000 төгрөгөө буцаан авсан тул /хх-ийн 15-16 хуудас/ намайг шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү..... гэсэн тайлбар ньгэрч Цагаансүхийн ....Х.Эрдэнэбаатар нь авсан зээлээ буцааж төлсөн... гэсэн мэдүүлэг, гэрч Жавзандуламын ....намайг өндөр цалинтай өөр телевизэд ,500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байхад Жаргалант телевизэд ирж ажиллахыг Х.Эрдэнэбаатар санал болгосон би түүний хүсэлтээр л бага цалинтай гэж гололгүй ирж ажилласан юм гэх мэдүүлэг, Х.Эрдэнэбаатарын шүүх хуралдаанд гаргасан Эхлэх шинэ жаргалант ХХК-ийг үүсгэн байгуулсан ба өмчлөх эрхээсээ татгалзаагүй , хүнээс зээлсэн мөнгөө төлөхийн тулд 3 500 000 төгрөгийг компаниас авсан гэсэн тайлбар баримтуудаар няцаагдаж байна.

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, 3.5-д зааснаар ..компани нь хязгаарлагдмал хариуцлагатай ......гэсэн хэлбэртэй байна, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ мөн тус хуулийн 12 дугаар зүйлд компанийн үүсгэн байгуулагчийг тодорхойлсон байна.

Эхлэх шинэ жаргалант ХХК-нийг Л.Ууганбаяр, Х.Эрдэнэбаатар нар үүсгэн байгуулж , уг компани нь Л.Ууганбаяр, Х.Эрдэнэбаатар нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 0000 54 378 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо 2 /хх-ийн 14 хуудас/ гэсэн баримтаар бүрэн тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч Л.Ууганбаярын 70200 .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Л.Ууганбаярын нэхэмжлэлтэй Эхлэх шинэ жаргалант ХХКомпаний шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ