Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1388

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2016/01591/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын *** дугаар баг, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, овогт *******вын *******гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1957 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Миний овгийг хөдөлмөрийн дэвтэр дээр ээжийн минь нэрээр ******* гэж овоглосныг иргэний үнэмлэх дээр байгаа *******в гэсэн нэрээр овоглож өгнө үү. Мөн би 1978 оноос 1992 оныг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд трактор, комбайнчинаар ажиллаж байсан. Иймд миний архивын лавлагаа, баярын бичиг, шагнал урамшуулал зэргийг үндэслэн тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарыг гэрчээр асууж Сангийн аж ахуйд ажиллаж байсан 13 жил 06 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан нь аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1978 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 153 тоот Ажилд томилох тухай тушаал, аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1983 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 330 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, аймгийн ын сангийн аж ахуйн даргын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 56 дугаар Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаал, аймгийн ын сангийн аж ахуйн даргын 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 72 тоот Ажилд томилох тухай тушаал, аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 182 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт, 192215 дугаар Хөдөлмөрийн дэвтэр, гэрч *******гийн “...Б.******* 1978 оноос 1992 оныг хүртэл Товхон хан компанид ажиллаж байгаад гарсан юм. Тракторын комбайнчин ажил л хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “... аймгийн ын сангийн аж ахуйд Б.******* 1978 оноос 1984 он хүртэл буюу намайг явах хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан, тэгээд би явсан юм. Тэрнээс хойш Б.******* ажлаад үлдсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч овогт *******вын ******* /РД: *******/-г 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн ын сангийн аж ахуйд тракторын жолоочоор, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА