Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1396

 

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01495/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар багт байрлах Дархан-Бармат ХХК,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 45А байрны 19 тоотод оршин суух, регистрийн дугаар МФ83032902, Боржигон овогт Баярсайханы Бадмаарагт холбогдох

 

6.904.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Бармат ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компаний барилгын материалын Хаш төвөөс иргэн Б.Бадмаарагт нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6.904.000 төгрөгний барилгын материал зээлдэж авсан болно. Иргэн Б.Бадмаараг нь материалын үнийн төлбөрийг төлөхгүй, бид удаа дараа биеэр болон утсаар шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочиж төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Бадмаарагаас 6.904.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Бадмаараг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 45А байрны 19 тоотод оршин суух Баярсайхан овогтой Бадмаараг миний бие  Дархан-Бармат ХХК-ийн барилгын материалын Хаш төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6.904.000 төгрөгний материал зээлээр авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Материалын үнийг өөрийн боломжит хугацаанд төлж барагдуулна, маргалдах татгалзах зүйлгүй. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.301.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2.301.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2.302.000 төгрөг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Дархан-Бармат ХХК нь Б.Бадмаарагт холбогдуулан 6.904.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бадмаараг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Бармат ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бадмаарагт холбогдох 6.904.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Бармат ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.414 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадмаарагаас улсын тэмдэгтийн хураамж 62.707 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 62.707 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Дархан-Бармат ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА