Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1327

 

УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/00994/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, Б байрлах банкны Дархан салбар /утас: ***/-ын   нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, тоотод оршин суух ББ /РД: /-д холбогдох

“79,920,517 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЛ.Т** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А овогтой Б банкнаас 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 19.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон дугаартай барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот, Улсын бүртгэлийн Ү дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, тоот улсын бүртгэлийн Ү дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний тоот гэрчилгээний дугаартай 28 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь тус зээлийн үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй, зээлийн хүүнд 2.831.000 төгрөг төлсөн байна. банк нь А.Бад холбогдуулан 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдлээр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч иргэн А.Б нь бүртгэлтэй оршин суух хаягандаа суудаггүй  байсан   тул   нэхэмжлэлийн  шаардлагаа  өөрчилж  эрэн  сурвалжлуулах  хүсэлт гаргаж, Дархан-Уул аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийнтай шийдвэр гарч байсан. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тоот банк болон банк нарын хооронд байгуулсан гэрээгээр А.Бын зээл нь банкинд шилжиж ирсэн бөгөөд шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар нийт 39.805.000 төгрөг буюу 19.000.000 төгрөгийн үндсэн зээл 20.805.000 төгрөгийн хүү ба зээлийн гэрээнд заасны дагуу цаашид тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардал зэргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох банк хүлээн авсан юм. Гэтэл зээлдэгч А.Б нь зээл, хүүгээ төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болж банкыг хохироож байгаа бөгөөд банкны зүгээс зээлдэгчийн оршин суух хаягийг олж тогтоосны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд өмнө нь зээлдэгчийн оршин суух хаяг тодорхойгүй, олдохгүй байсан тул нэхэмжлэл гаргах боломжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд А.Баас үндсэн зээл 19.000.000 төгрөг, хүү 54.217.931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.682.586 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 79.920.517 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, эсвэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү.

А.Б нь тоот болон тоот гэсэн барьцаа хөрөнгүүдийг барьцаалсан. А.Б нь өөрөө зээл авах үедээ тоот хаягандаа байсан. Тэгээд зээл авсанаас хойш энэ хаягаа сольсон байгаа. Би 2015 онд ажил үүргээ хүлээж аваад А.Бын хойноос хөөцөлдсөн. Тэгээд байгаа хаяган дээр нь очиход энэ хаягтаа байгаагүй. Түрээслэсэн байсан. Тэр байранд нь ХХК-ийн салбар компанид ажилладаг хүн амьдарч байсан. Тэр хүнтэй утсаар холбогдохоор би А.Бын байранд түрээсээр амьдарч байгаа, тэр хүн хот руу шилжсэн гэж хариу өгдөг байсан. Мөн А.Бын амьдарч байсан газрын багийн даргаас асуухад “...А.Б гэж хүн байхгүй. Шилжээд явчихсан...” гэх хариуг амаар өгч байсан.Тэгээд бид иргэний шинэчилсэн бүртгэлээс лавлагаа авахуулж байж А.Бын шинэчилсэн хаягийг олж А.Бтай очиж уулзсан. А.Б нь тухайн үед зээл авсан уу, авсан, гарын үсэг зурсан уу, зурсан, гэрээгээр хүлээх ёстой үүргээ биелүүлэх нь үнэн үү, үнэн. Гэтэл энэ хүн өнөөдрийг хүртэл ямар ч санаа зовсон зүйлгүй явж л байна.

Би 1 удаа тухайн үед байсан Тахарын албанд албан бичиг гаргаж хандсан байгаа. Шүүхийн эрэн сурвалжлуулах захирамж гарсан өдрөөс бид гардаж авна. Нөгөө хувийг нь цагдаагийн газар хүргүүлчихэж байгаа учраас банк араас нь яваад байдаггүй байсан юм байлгүй. Миний хувьд 2015 оноос хойшхи асуудлаа л сайн мэдэж байна.

банк банк хоорондын байгуулсан эрх шилжүүлэх, эрх хүлээн авагчийн шилжүүлэх гэрээгээр эрх үүрэг нь банкинд шилжиж ирсэн учраас банктай ижил утгаар ойлгож хүлээж авах ёстой ийм учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Б нь 2008 оны 5 дугаар сарын 5-нд 6 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээл авсан байгаа. Гэтэл банк татан буугдаж бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилоод банкны үйл ажиллагаа тухайн үед явж байсан. Тэгээд 1 жилийн дараа банкны эрх хүлээн авагч банкнаас томилогдож байсан. Энэ хугацаанд зээл төлүүлэх ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл А.Б нь хаана төлөхөө мэдэхгүй явж байсан нь үндэслэлгүй юм. 2011 онд банкны эрх хүлээн авагчаас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхээс А.Б нь тухайн хаяг дээрээ байхгүй байна гэсэн хариу өгч нэхэмжлэлийг буцаалаа гэж хэлэхэд нь эрх хүлээн авагчаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн эрэн сурвалжуулах хүсэлт гаргаж, шүүх А.Быг эрэн сурвалжлах үндэслэл байна гэдэг үүднээс шийвдэр гаргасан. Үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн байна. А.Бын хувьд 2012 онд хорооны засаг даргын тодорхойлолтоос харахад тухайн хаяг дээрээсээ шилжсэн байдаг. Оршин суугаа хаягаа сольчихоод тэр даруйдаа шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй, бүртгүүлээгүй байх боломжтой. Одоо бол тухайн хаяг дээрэ А.Б амьдардаггүй гэдгээ нотолж байна. Мөн зээлийн гэрээн дээр заасан зээлдэгчийн үүрэг байгаа “...зээлдэгч оршин суугаа хаягаа өөрчилсөн бол 7-оос доошгүй хоногийн дотор банкинд мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан байгаа. Тэгэхээр үүргээ хэрэгжүүлээгүй байж биднийг шаардахгүй байсан гэж хэлж болохгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд банкны зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаснаас хойш хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Манай зүгээс цагдаагийн газар А.Быг албан ёсоор олоогүй байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэвээр гэж үзэж байгаа. Манай зүгээс хувийн журмаар шинэ хаягийг нь олж тогтоогоод шүүхэд хандсан байгаа. Гуравдагч этгээдийн хүсэлт дээр бол Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-ийг үндэслэж татгалзаж байна. Учир ньЛ.Т** өөрөө А.Бад барьцаа хөрөнгийг барьцаалуулахыг зөвшөөрсөн. Шаардах эрх нь банкинд байгаа боловч банкны эрх хүлээн авагч банк барьцааны шаардах эрхийг хамтад нь хүлээгээд авсан болохоор шаардах эрх хэрэгжүүлэх тухай зохицуулалт бол хариуцагчийн гаргаад байгаа Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-аас өөр зохицуулалт байгаа. Иргэний хуулийн 124 дүгээр зүйл бол өр шилжүүлэх тухай зохицуулалт байгаа. Бид бол шаардах эрхийг хэрэгжүүлж авсан юм.

Мэдээж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тасалдсанаас хойшхи хугацаанд банкны зүгээс нэхэмжлэл гаргах эрх зүйн хувьд боломж байгаагүй. А.Бын хаяг тодорхойгүй байсан. Мөн хариуцагчийн гаргасан шилжилт хөдөлгөөнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан байна. Гэхдээ банк хариуцагчийн шинэ хаягийг мэдэх боломжгүй байсан. Мөн зээлдэгч хаягийн шилжилт хөдөлгөөнөө 7 хоногийн дотор ирж мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу  тайлбартаа:

 “Нэхэмжлэгч банкны Дархан-Уул аймаг дахь салбарын захиралМ.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Б миний бие 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр банктай зээлийн гэрээ байгуулж, 19 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад 19 570 000 төгрөгийг төлж барьцааны зүйлээ чөлөөлж авахаар очиход банкны эдийн засагч “ ... манай үйл ажиллагаа доголдсон, танд тооцоо дууссан талаарх баримтыг өгөх эрх бүхий хүн байхгүй байна. Бид өөрсдөө таньтай холбогдоно ...” гэж хэлээд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр очиход гүйцэтгэлийг хүлээж аваагүй. Энэ хугацаанаас хойш барьцаа хөрөнгөө чөлөөлж авах гэж хэнд хандахаа мэдэхгүй одоог хүрсэн. Гэтэл энэ олон жилийн турш надаас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй. Хэн ч холбогдож байгаагүй атлаа энэ удаан хугацааны хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. миний бие гэрээний дагуу 5 сарын хүүг тогтоосон хугацаанд нь төлөөд гэрээний хугацаа дуусахад үндсэн төлбөрийг 6 дахь сарын хүүтэй нь төлөхөөр очиход банк үүргийг хүлээн аваагүй нь энэ хугацаанаас хойш надаас хүү шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-т заасны дагуу алдсан. Өөрөөр хэлбэл үүргийг хүлээн авахаас татгалзсан хугацаанаас хойш хүү шаардах эрх хэнд ч байхгүй юм. Мөн А.Б намайг эрэн сурвалжлах ямар ч шаардлага байгаагүй. Миний оршин суугаа хаяг 2009 оноос хойш нэг ч удаа өөрчлөгдөж байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч банкны Дархан-Уул аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч банкны Дархан салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Б 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр банктэй зээлийн гэрээ байгуулж 19.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлж байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахад 19.570.000 төгрөгийг төлж барьцааны зүйлээ чөлөөлж авахаар очиход банкны эдийн засагч “...манай үйл ажиллагаа доголдсон, танд тооцоо дууссан талаарх баримтыг өгөх эрх бүхий хүн байхгүй байна. бид өөрсдөө тантай холбогдонон...” гэж хэлээд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр очиход гүйцэтгэлийг хүлээж аваагүй. Энэ хугацаанаас хойш барьцаа хөрөнгөө чөлөөлж, авах гэж хэнд хандахаа мэдэхгүй одоог хүрсэн байна. Гэтэл энэ олон жилийн турш А.Баас зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, хэн ч холбогдож байгаагүй атлаа энэ удаан хугацааны хүү шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. А.Б нь гэрээний дагуу 5 сарын хүүг тогтоосон хугацаанд төлөөд гэрээний хугацаа дуусахад үндсэн төлбөрийг 6 дахь сарын хүүтэй нь төлөхөөр очиход банк үүргийг хүлээн аваагүй нь энэ хугацаанаас хойш А.Баас хүү шаардах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор  хүү, анз авах эрхээ алдах гэж заасны дагуу алдсан. Өөрөөр хэлбэл үүргийг хүлээн авахаас татгалзсан хугацаанаас хойш хүү шаардах эрх хэнд ч байхгүй юм. Мөн А.Быг эрэн сурвалжлах ямар ч шаардлага байгаагүй. А.Бын оршин суугаа хаяг 2009 оноос хойш нэг ч удаа өөрчлөгдөж байгаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

банкны захирлын ажлыг 2015 оноос хойш хүлээн авсан ч А.Бын зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2014 онд дуссан байдаг. А.Б бол 2007-2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тус хаяг дээрээ байж байсан. 2012 оноос хойш А.Б нь тухайн байрандаа байгаа хэдий ч орцоо сольж нүүсэн байдаг. Тухайн үед банкны байрьцаанд байсан хаяг дээр нь хүн түрээсэлж амьдардаггүй, хамаатны хүн нь амьдарч байсан. Хэрвээ тэр хаяг дээр нь А.Быг асуугаад очиход манай хажуу талын байранд амьдарч байгаа гэдгийг заагаад өгөх ойр дотны хүн нь амьдарч байсан. Мөн Тахарын алба бол 2014 онд үүсгэн байгуулагдсан. А.Быг эрэн сурвалжлуулах шийдвэр бол 2011 онд гарсан байгаа. Тэгвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгуулага байсан байна. Иймд би өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж, шүүлт хийлгэж цагдаагийн газраас хариу бичиг авсан. Тухайн албан бичгийн хариуд “...744 дугаартай шүүхийн шийдвэр манай цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирээгүй. Ирээгүй учраас ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй болно.” гэж тодорхойлсон. 2011 онд А.Быг эрэн сурвалжлуулах хүсэлтийг банк гаргаагүй юм. Үүнийг банкны эрх хүлээн авагч гаргасан юм. 2011 онд шаардах эрхээ гэрээгээр хүлээн авсан байж тухайн үедээ нэхэмжлэлээ гаргаад зохих ёсоороо явсан бол өдийд зээлийн асуудал шийдэгдэх байх байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрсдийнхөө чиг үүргийг хэрэгжүүлээгүйн төлөө 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 54.217.931 төгрөгийн хүү бодох нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хуулиараа үүрэг гүйцэтгэгч татгалзах эрх нь олгогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед А.Б болон түүний эгч А.Сэлэнгэ нар нь банкин дээр зээлээ төлөх гэж очиж байсан. Тэгтэл банкны эдийн засагч байсан Э “...та нар битий хэл бид нар учраа олохгүй байна. Таны барьцаа хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий хүн байхгүй...” гэж хэлсэн. Тэгвэл тухайн үед А.Бад зээлээ төлсөн ч барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх эрх бүхий этгээд байхгүй юм байна гэсэн сэдэл төрсөн юм. Тэгвэл энэ Э гэж хүн надад хэлэхдээ“...та нар битий хэл бид нар учраа олохгүй байна. Таны барьцаа хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий хүн байхгүй...” гэж хэлсэн нь үнэн гэж хэлсэн учраас энэ хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргах гэж байсан боловч Э нь банкны эсрэг гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т зааснаар шаардлагыг зохицуулсан байгаа. банкинд шаардах эрх нь ирж байгаа боловч барьцаалуулагчид мэдэгдээд барьцаалуулагчийн зөвшөөрлийг авсанаар барьцаалуулагч, батлан даагчийн харилцаа цааш үргэлжлэх боломжтой. Барьцаалуулагч татгалзах эрхийг хууль өөрөө зөвшөөрсөн байдаг учраас гуравдагч этгээдийн бие даасан шаарлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай саналаа дэмжиж байна. Эрэн сурважлуулах тухайтай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ талаар маргах боломж байхгүй. Тэгвэлтай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон. Тэгхээр 2011 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 14 хоногийн хугацааг тоолохоор 6 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээний хугацаа шинээр тоологдож эхэлж байгаа гэдгийг үндэслээд хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа шинээр тооцогдож эхэлсэн гэж үзэж байна. Гэтэл 2014 оны  6 дугаар сарын  2-оор дахиад 2 дахь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. нэгэнт хуулиар үүрэг гүйцэтгэгч татгалзах эрхийг хууль олгосон байгаа учраас нэхэмжлэлийн шаардалагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдЛ.Т** нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Лүндээхүү овогтой Тунгалаг миний бие 2008 А.Быг банкнаас зээл авахад нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрч, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Улмаар миний бие А.Баас орон сууцыг маань барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардахад “... банк дампуурсан, зээлээ төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авах гээд очиход барьцаа хөрөнгө чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий хүн нь тодорхойгүй байна гэж эдийн засаг нь хэллээ. Банкнаас буцаад холбоо барина гэсэн ...” гэж хэлж байсан. Миний бие нь А.Бад итгэж, өнөөдрийг хүрсэн. Гэтэл тус шүүхэд банкны Дархан-Уул аймаг дахь салбар А.Бад холбогдуулан зээлийн өр төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тухайн маргааны зүйл нь миний хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа тул миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг гаргаж байна.Л.Т** миний бие өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө зөвхөн банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг А.Бад зөвшөөрснөөс бус банктай үүссэн өр төлбөрийн асуудалд хамааруулахыг зөвшөөрөхгүй байна. банк нь зээлийн өрийг банканд шилжүүлсэн талаар надад огт мэдэгдээгүй болно. Иймд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт “... Өрийг шилжүүлснээр барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэсэн барьцаа, батлан даалт дуусгавар болно...” гэж заасны дагуу банктай байгуулсан 2008 оны 05 сарын 05-ны өдрийн тоот барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйлийг чөлөөлж өгнө үү.

Л.Тунгалаг миний бие 2008 онд А.Быг банкнаас зээл авахад нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч барьцааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Тэгээд би А.Баас барьцааны зүйлийг гаргуулахыг шаардсан боловч “... банк дампуурсан, зээлээ төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авах гээд очиход барьцаа хөрөнгө чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь тодорхойгүй байна гэж эдийн засагч нь хэллээ...” гэсэн. ИймээсЛ.Т** миний бие үл хөдлөх хөрөнгөө зөвхөн банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалахыг А.Бад зөвшөөрснөөс бус баннктай холбоотой өр төлбөрийн асуудалд хамааруулахыг зөвшөөрөхгүй байна. банк зээлийн өрийг банкинд шилжүүлсэн талаар надад огт мэдэгдээгүй байх учраас Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т өрийг шилжүүлснээр батлан даагч болон барьцаалуулагч харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн барьцаа, батлан даалт, баталгаа, банкны баталгаа дуусгавар болно гэж заасны банзктай байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдрйин тоот барьцааны гэрээг дуусгавар болгож барьцааны зүйлийг чөлөөлж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч    банкны Дархан салбар нь хариуцагч Л.Б*** холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 19 000 000 төгрөг, хүү 54 217 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 682 586.30 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 79 920 517 төгрөг 81 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Б нь 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр банкны Дархан салбартай зээлийн болон барьцааны  тоот гэрээ байгуулан 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй 19 000 000 төгрөгийн зээл авсан байна.

Зээлийг төлүүлэх явцад Зээлдүүлэгч банкны Дархан салбар болон ХК-д  банкнаас  эрх хүлээн авагч томилогдон  ажиллаж байсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Иргэний хуулийн 123, 155 дугаар зүйлийг үндэслэн  шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох банк ХХК нь эрх шилжүүлэгч тал болон банк дахь банкны эрх хүлээн авагчаас зэлдэгч А.Бын тоот зээлийн болон барьцааны гэрээний эрхийг шилжүүлэн авсан байна.

Дээрхи ЭХА гэрээгээр шаардах эрхийн хэмжээ нь гэрээнд зааснаар 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлааар нийт 39 805 000 төгрөг буюу 19 000 000 төгрөгийн үндсэн зээл, 20 805 000 төгрөгийн балансын гадуурхи авлага  гэж тодорхойлсон байна.

Мөн гэрээний 2.2-т зааснаар зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж байгаатай холбоотойгоор тус үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан барьцааны эрх мөн шилжсэн ба гэрээний  2.3-т зааснаар эрх шилжүүлэгч нь зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан өөрийн бүхий л эрх үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн  бөгөөд энэхүү эрхийг шилжүүлсэн тухайгаа зээлдэгч болон барьцаалагч нарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ үүргээ  зохих байдлаар хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

Мөн гэрээний 2.9 т зааснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зээлдэгч нь эрх шилжүүлэгч банкны өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөж шинэ үүрэг гүйцэтгүүлэгч  банкны өмнө үүрэг гүйцэтгэгч болсон гэсэн бөгөөд зээлдэгч А.Б, барьцаалагчЛ.Т** нарт эрх шилжүүлэгч болон, шинээр үүрэг гүйцэтгүүлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлхи хугацаанд энэ талаар  мэдэгдээгүй байна.

тоот зээлийн болон барьцааны гэрээний  шаардах эрхийг шилжүүлэн авсан банкны Дархан салбар нь шаардах эрхээ энэ хүртэл хугацаанд хэрэгжүүлж байгаагүй бөгөөд зээлдэгч болон барьцаалагч нарыг  оршин суугаа хаягтаа оршин суугаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагчийн хаяг тодорхой бус байсан гэж маргаж байгаа боловч Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *****т шийдвэрээр А.Быг оршин суугаа хаягтаа оршин суудаггүй тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах  нь зүйтэй гэж үзсэн хэдий ч уг шийдвэр хүчин төгөлдөр боловч, хариуцагч А.Б  зээл авах үеийн хаягт оршин сууж төрөөс олгодог хүүхдийн халамжийн  мөнгийг тус банкны салбараар дамжуулан авч байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд  дээрхи *****т шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба шүүхэд нэхэмжлэл гаргасанаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр  болох хүртэл үргэлжлэх ба дахин хугацааг шинээр тоолох бөгөөд   мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр  үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс  татгалзах эрхтэй тул хариуцагчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн шинэ үүрэг гүйцэтгүүлэгч  банкны Дархан салбар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэсэн татгалзал үндэслэлтэй  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Нэхэмжлэгч    банкны Дархан салбарын  хариуцагч Л.Б*** холбогдуулан гаргасан  2008 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 19 000 000 төгрөг, хүү 54 217 931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 682 586 төгрөг нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 79 920 517 төгрөг 81 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 557 552 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ