Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1311

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01037/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, *** тоотод оршин суух И*** А*** /РД:  ***/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар багт байрлах*** газар

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух, Б*** Б*** /РД: *** / нарт холбогдох

“160,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.А*** , хариуцагчийн төлөөлөгч Г.М*** , хариуцагч Э.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч И.А*** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хурлын заалнаас 2016.04.08-ны өдөр өлгүүрт байсан цувыг хулгайд алдсан. Шүүх хурлын дараа дахин өөр хурал болоогүй, би хурлыг тараад 15-20 минутын дараа ирэхэд цув алга байхаар шүүх хуралд оролцсон *** Б*** аас асуух гэхэд тэр байгаагүй, үүдэнд сууж байсан *** цувыг хайлцаж өгсөн. Дахиад 30-40 минутын дараа цув асуух гээд ирэхэд цүнх бариад Б*** хажуугаар зөрөөд унаанд суух үед нь ахынхаа цувыг харсан уу гэхэд үгүй гэсэн. Бусад *** ууд яасан ийсэн гэж сэтгэл гаргаж байхад Б*** *** санаа зовсон шинжгүй байсан. Тэр өдөр шүүхийн камер ажиллаагүй урд хаалга засвартай хойд хаалгаар хүн гарч *** нэг залуу урдаа сууж байсан. Нөгөө талаар шүүхийн заалын хаалганы өөдөөс *** ын хаалга онгорхой дотор нь 4, 5 *** байхад эрүүгийн шүүх хурлын заалны өлгүүрээс цув эд зүйл алга болно гэдэг байж таарахгүй. Эзэнгүй дотор нь шүүхийн эд хогшил байгаа эрүүгийн зааланд гадны болон хулгайч хүнийг *** оруулахгүй байх ёстой учраас ажлаа хийж яваад алдагдсан цувны үнэ 160,000 төгрөгийг *** ын албанаас гаргуулж өгнө үү. Жич: Миний орсон  зааланд  дараа  нь  өөр  шүүх  хурал  орсон,  эсвэл  би  коридорт  сандал  дээр орхисон бол өөр хэрэг. Тэр  өдөр  камер  ажиллаагүйг  сайн мэддэг хүн авчээ гэж ойлгож байна. *** нь сэжиг бүхий этгээдийг шүүхийн хаалгаар оруулахгүй байх үүрэгтэй” гэжээ.

Нэхэмжлэгч И.А*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр би Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас өлгүүрт байсан цуваа алдсан юм. Би тухайн хурлыг тараад 15-20 минутын дараа ирэхэд цув байхгүй байсан. Тухайн шүүх хуралд оролцсон 9 дүгээр тойргийн *** ын албаны дэг сахиулагч Э.Б*** аас асуух гэтэл Э.Б*** цүнхтэй юм барьсан миний хажуугаар зөрөөд гарсан. Би тэгээд Э.Б*** аас миний цувыг харсан уу? гэж асуухад Э.Б*** хараагүй гэж хэлээд гадагшаа гараад явсан. Тухайн үед Э.Б*** ямар ч санаа зовсон шинжгүй байсан. *** ын албаны н.Даваасүрэнгээс хүртэл асууж байсан. Би өдөр 15 цагийн үед шүүхийн Тамгын газрын даргад энэ талаар дуулгасан. Би шүүхээс цуваа алдсан учраас 9 дүгээр тойргийн *** ын алба руу залгаж анхааруулсан. Цув алдсан өдөр шүүхийн камер ажиллаагүй, урд хаалга засвартай байсан учраас хүмүүс хойд хаалгаар гарч байсан. Эрүүгийн заалны хаалганы өөдөөс *** ын албаны өрөөний хаалга онгорхой дотор нь 4-5 залуу байхад эрүүгийн шүүх хурлын заалны өлгүүрээс цув, эд зүйл алга болно гэж байж таарахгүй асуудал. Эзэнгүй, дотор нь шүүхийн эд хогшил байгаа эрүүгийн зааланд гадны хүмүүсийг оруулахгүй байх ёстой. Би цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Гэтэл Аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байсан. тогтоолын утга нь цув хулгайд алдагдсан нь тогтоогдож байна. Гэвч хохирлын хэмжээ бага байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэж байсан. *** ын алба бол шүүхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Тэгвэл заалны эд хөрөнгө ч гэсэн шүүхийн аюулгүй байдалтай хамааралтай. Өмнө нь бидний хувцас, бичиг баримт, цүнх, түлхүүр гээд л бүгд л зааланд орхиод эргээд очиход байдаг байсан. Харин миний цув байхгүй байгаа нь сэжигтэй гэж үзэж байна. *** ын албаныхан камер ажиллахгүй байхыг мэдэж байх ёстой. Тухайн эрүүгийн хуралд Э.Б*** дэг сахиулагчаар ажиллаж байсан. Тийм учраас би Э.Б*** ыг хариуцагчаар татаж оруулсан юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч 9 дүгээр тойргийн *** ын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “9 дүгээр тойргийн *** ын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг туслах *** Э.Б*** би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10:00 цагт зарлагдсан шүүгдэгч М.Б*** д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд журам сахиулагчаар оролцсон болно. Тус шүүх хуралд шүүгдэгч М.Б*** ы өмгөөлөгчөөр И.А*** өмгөөлөгч оролцсон юм. Өмгөөлөгч И.А*** нь шүүх хурлын танхимд орж ирэхдээ цувтай орж ирээд үүдний өлгүүрт цуваа өлгөсөн гээд байгааг нь би хараагүй мөн шүүх хуралд оролцсон бусад оролцогч шүүх хурлын нарийн бичгийн дарга Г.Э*** шүүх хурал дуусгаад хамгийн сүүлд танхимаас гэрлийг нь унтраагаад гарахад үүдэнд өлгөсөн ямар ч хувцас байгаагүй гэж байсан, мөн шүүхийн үйлчлэгч Тунгалаг шүүх хурал дуусангуут орж танхимыг цэвэрлэхэд үүдний өлгүүрт юу ч байгаагүй гэж байсан, иймд гэрчилж байгаа тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн И.А*** нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 10:00 цагт эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцоод гарч ажил дээрээ очоод танхимд цуваа мартсанаа санаад ирэхэд цув алга болсон байна гэж утсаар 2016.08.09-ний өдөр мэдээлсний дагуу явж шалгахад доорх байдлууд тогтоогдсон болно.

1.Тухайн өдөр шүүхийн хяналтын камерууд ажиллаагүй байсан ба төв хаалга засвартай байсан тул арын хаалгааг бүх иргэд орж гарч байсан:

2.Иргэн И.А*** нь тэр өдөр цувтай шүүхийн байранд орсон эсэх нь тодорхойгүй.

3.Шүүх хурал дууссаны дараа НБД Г.Э*** хамгийн сүүлд гарч, үйлчлэгч С.Т*** цэвэрлэгээ хийсэн байдаг ба тэд өлгүүрт ямар ч хувцас байгаагүйг хэлдэг.

Тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг *** ын алба хариуцаж байсан ба ТАТХуулийн 13.1-т *** ын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалт байдаг. Иймд И.А*** цув алга болсон тул 160,000 төгрөг /үнэлгээ эргэлзээтэй/ гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн үед би 9 дүгээр тойргийн *** ын албаны дэд дарга буюу шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга хийж байсан. Цув алга болсон асуудлыг тухайн өдөр *** ын албаны албан хаагчдаас асууж тодруулж байсан. Манай зүгээс иргэд албан хаагчдаас өргөдөл гаргуулж байцаалт явуулах эрх зүйн үндэс байдаггүй учраас миний бие биечлэн ирж шүүх дээр дээрх асуудлыг шалгаж ажилласан.  Иргэн  И.А*** нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны 10 цагт эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцоод гарч  ажил дээрээ  очоод  танхимд цуваа мартсанаа санаад  ирэхэд  цув алга болсон байна гэж утсаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мэдээлсний дагуу явж шалгахад  доорх байдлууд тогтоогдсон болно.  Тухайн өдөр шүүхийн хяналтын камерууд ажилаагүй байсан ба төв хаалга засвартай байсан тул арын хаалгаар бүх иргэд орж гарч байсан. Иргэн И.А*** нь тус өдөр цувтай шүүхийн байранд орсон эсэх нь тодорхойгүй, шүүх хурал  дууссаны дараа нарийн бичгийн дарга Г.Э*** хамгийн сүүлд гэрч үйлчлэгч С.Т*** цэвэрлэгээ хийсэн байдаг ба, тэд өлгүүрт ямар ч хувцас байгаагүй гэж хэлдэг. Тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг *** ын алба хариуцаж байсан ба *** ын албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д *** ын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Иймд өмгөөлөгч И.А*** цув алга болсон тул 160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Э.Б*** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Есдүгээр тойргийн *** ын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг туслах *** Э.Б*** би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цагт зарлагдсан шүүгдэгч М.Б*** д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд журам сахиулагчаар оролцсон болно. Тус шүүх хуралд шүүгдэгч М.Б*** ы өмгөөлөгчөөр И.А*** өмгөөлж оролцсон юм. Өмгөөлөгч И.А*** нь шүүх хурлын танхимд орж ирэхдээ цувтай орж ирээд үүдний хэсэгт цуваа өлгөсөн гээд байгааг нь би хараагүй. Мөн шүүх хуралд бусад оролцогч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** шүүх хурал дуусгаад хамгийн сүүлд танхимаас гэрлийг нь унтраагаад гарахад үүдэнд өлгөсөн ямар ч хувцас байгаагүй гэж байсан. Мөн шүүхийн үйлчлэгч шүүх хурал дуусангуут орж танхимыг цэвэрлэхэд үүдний өлгүүрт юу ч байгаагүй гэж байсан. Мөн И.А*** өмгөөлөгч алдсан гэх цуваа ямар нотлох баримтын үндсэн дээр үнэлүүлсэн, хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь тодорхойгүй байна. ******* болсон эд зүйлийн юуг үндэслэж үнэлгээ гаргуулсан нь тодорхойгүй байна. Иймд гэрчүүдийн хэлж байгаа мэдүүлгүүдийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И.А*** нь /хуучин нэрээр Дархан-Уул аймаг 9 дүгээр тойргийн *** ын алба/ Дархан Уул аймгийн*** газар, Э.Б*** нарт холбогдуулан цувны үнэ 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх  9 дүгээр тойргийн *** ын албанд холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  4189 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд *** ын албаны тухай хууль 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй  болон чиг үүрэг Цагдаагийн газарт шилжсэнтэй холбоотойгоор хариуцагчийг солих хүсэлт гаргасаныг хангаж  2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4901 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Дархан-Уул  аймаг дахь Цагдаагийн газар, Э.Б*** нарыг  оролцуулсан болно.

Нэхэмжлэгч И.А*** нь Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаанд оролцох үедээ өлгөж орхисон гэх Солонгос улсад үйлдвэрлэсэн эрэгтэй хүний хар өнгийн салдаг дотортой цув алга болсон нь тухайн өдөр шүүх хуралдааны танхимд дэг сахиулж байсан журам сахиулах хуяг, туслах  *** Э.Б*** , 9 дүгээр тойргийн *** ын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэн цувны үнэ 160 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар хуулиар шүүх хуралдааны танхимд хэрэгжүүлэх чиг үүрэг өөр гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч И.А*** нь  Дархан-Уул аймгийн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийн хувьд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ч тухайн өдөр болсон эрүүгийн шүүх хуралдаанд оролцон эрүүгийн шүүх хуралдааны танхимд өөрийн гадуур хувцасаа өлгүүрт орхин гарч, энэ тухай санан эргэж ирэх үед цув байхгүй байгаа нь *** ын албаны үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа болно.

Тухайн үед  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *** ын албаны тухай  хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар *** нь  шүүхийн харуул хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд   тухайн өдөр болсон  гэх эрүүгийн шүүх хуралдааны үед мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч И.А*** нэхэмжлэлийн шаардлагад дурдсан болон, тухайн өдрийн шүүх хуралдаанд томилогдсон шүүхийн хуяг, туслах ***   хариуцагч Э.Б*** нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд түүний ажиллах чиг үүргийн хүрээнд бусдын хувцас хэрэглэлийг харгалзах үүрэг хүлээгээгүй буюу яллагдагчийг хяналтандаа байлган, шүүх хуралдаанд хуяглан харгалзах, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны явцад болон завсарлах хугацаанд цагдан хоригдсон яллагдагчийг өмгөөлөгчөөс бусад хүнтэй уулзуулахгүй байх, эд зүйл авах, дамжуулахгүй байх арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны журмыг сахиулах үйл ажиллагаа нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажиллагаагаар хязгаарлагдах ба, эрүүгийн шүүх хуралдааны журам сахиулах  талаар гүйцэтгэх чиг үүрэгт хамааралгүй  мөн  шүүхийн дотоод үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг гүйцэтгэхийг хуулиар  хориглосон байна. 

Иймд  нэхэмжлэгч И.А*** хариуцагч нар хуульд заасан чиг үүргээ  хэрэгжүүлээгүйгээс шүүх хуралдааны танхимд орхисон  цув алга болсон гэх үндэслэлгүй байна.

Харин  мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан шүүхийн харуул хуяг тухайн өдөр шүүхийн байрыг хамгаалж, шүүхийн байранд нэвтрэх иргэдийг журмын дагуу үзлэг шалгалт хийн шүүхийн байранд нэвтрүүлэх, шүүхийн байрны  гадна орчны аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлээгүй,  анхан шатны шүүхийн байр засвартай байх үед ажиллах нөхцөл байдлаа сонгоогүй,  эд зүйл алга болсон гэж маргаж байгаа бол  тухайн өдөр шүүхэд гаднаас нэвтрэгчдийн дунд  гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа сэжиг бүхий этгээд байснаас   шүүхээр үйлчлүүлэхгүй байх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй  гэдэг нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч И.А*** өмгөөлөгчийн хувьд оролцсон эрүүгийн шүүх хуралдааны үед мөрдөгдөж байсан  болон одоо мөрдөж байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтрасан 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ***, ** тоот Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах журам шинэчлэн батлах тухай тушаалд зааснаар хамгаалалтын  офицер, хамгаалалтын цагдаагийн хэрэгжүүлэх чиг үүрэгт ч энэ талаар тусгагдаагүй  хамааралгүй  байна.

             Мөн нэхэмжлэгч И.А*** нь тухайн өдөр эрүүгийн шүүх хуралдааны оролцогч байсны хувьд шүүхийн байранд болон эрүүгийн шүүх хуралдааны танхимд цувтай орж ирсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... шүүх хуралдааны танхимд байсан өлгүүрт цуваа өлгөж мартан, ажлын байр руугаа очсоны дараа эргэж ирэхэд байхгүй байсан ...  гэснээс үзвэл өөрийн эд зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхээ хэрэгжүүлээгүй, цувтай байсан гэсэн нь  гэрч Г.Э*** , М.Тунгалаг нарын мэдүүлгээр нотлогдохгүй, мөн түүний алдагдсан гэх цув Солонгос улсад үйлдвэрлэсэн эрэгтэй хүний хар өнгийн салдаг дотортой цув эсэхийг нотолсон баримтгүй,  хэдэн жил эдэлсэн, үнэ 160 000 төгрөг болох эсэх нь тодорхойгүй  ба түүний цувыг Дархан- Уул аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байх үед томилсон шинжээчийн үнэлгээгээр 160 000 төгрөг гэж тогтоосон гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот тогтоолд дурдсан бөгөөд үүнийг, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хүчин төгөлдөр захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлт биш, мөн тухайн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон баримт гэж үзэхээс өөрөөр нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цувны үнэ 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 13 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ОЮУНДАРЬ