Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 115

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

иргэдийн төлөөлөгч С.Болормаа,

улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Т.Мижиддорж,

шинжээч эмч Ө.Сарангэрэл,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О,

шүүгдэгч Р.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:17-03/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Р-ын Э-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Р.О нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаагийн ***оршин суух гэртээ, өөрийн нөхөр А.Б-тай маргалдан гурил элдэх зориулалт бүхий модон элдүүрээр толгойн баруун хойд хэсэгт 3 удаа цохисны улмаас хохирогч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн, эмчлэгдэж байгаад 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтлийг учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Р.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Цагдаа нар манай хоёр хүүхдийг хорино гээд байхаар би ингэж ярьсан юм. Б 2019 оны 03 дугаар сарын 20-ны орчимд гарч яваад ирээгүй. Цагдаа нар намайг хоёр хүүхэдтэй маань цуг авчраад ингэж хэлэхгүй бол хорино гэсэн. Энэ элдүүр манай элдүүр биш, дүүгийн гэрээс авсан юм. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хамгийн сүүлд 5 дугаар сард ахтайгаа уулзсан. Би Р.О-г модны зах дээр байхад “манай ахыг нэг уулзаарай гээд хэлээд өгөөрэй” гэж хэлсэн. Би ахдаа хувцас өгөх гэж дуудсан... Ах маань тэр үед “гэрээрээ орчихоод ирлээ” гэсэн. Би ахын өмсөж явсан муу өмд, цамцыг шатаах гэтэл “Туяагийн хувцас” гээд шатаагаагүй. Энэ нь миний ахтайгаа уулзсан сүүлийн уулзалт байсан.  Би ахыгаа 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барсан гэдгийг мэдсэн... Р.О  нь 2014 онд 12 дугаар сарын дундуур  “ах чинь ухаангүй байна” гээд дуудахаар нь яваад очиход ах маань гудсан дээр хэвтэж байсан. Ах намайг дуудаад “Э намайг зодсон” гээд уйлж байсан. Энэ хүн миний ахыг зоддог байсан гэж бодож байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна гэв.

 

             Шинжээч эмч Ө.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Талийгаачийн гавал тархинд хүнд гэмтэл учирсан. Зогсонгшилын хатгалгаа гэдэг нь тархины гэмтлээс улбаалж үүсдэг. Гавал тархины гэмтэл авсан хүн үйлдэл хийж хүнтэй ярих боломжтой. Тухайн үед эмчилгээ хийсэн бол аврагдах боломж байсан боловч эмнэлгийн тусламжийг хожуу үзүүлсэн. Гавлын баруун чамайрхай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн чамархайн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, аалзан хальсны доорхи голомтлог  цус харвалтууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун, зүүн чамайрхайн цус хуралт, зулгаралтууд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гэмтэл шинэ гэмтэл байсан. Идээт үрэвсэл гэдэг нь ямар нэг судас гэмтэл авсан даруйд үрвэсээд идээлсэн байгааг хэлнэ...гэв.

 

         Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-8-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 9-11-р хуудас/,

Цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 12-14-р хуудас/,

Хохирогч А.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28-32-р хуудас/,

Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-36-р хуудас/,

Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-42-р хуудас/,

Гэрч Л.З-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-44-р хуудас/,

Гэрч У.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р ххавтас 45-46-р хуудас/

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-51-р хуудас/,

Гэрч А.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-55-р хуудас/,

Гэрч М.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 56-60-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Д-ний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 72, 73-р хуудас/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71, 74-75, 76-77-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э-ны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-81, 82-83-р хуудас/,

Гэрч У.Ө-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-48, 88-р хуудас/,

Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-90-р хуудас/,

Гэрч А.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-92-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцосонд задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 96-100-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4114 дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №**дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 115-117-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №** дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 120-121-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №*** дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 125-127-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №** дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 128-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 50-53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 74-82-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 104-105-р хуудас/,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61/1 байрны 1 орцыг харуулсан хяналтын камерын бичлэг /хх-ийн 1-р хавтас 16-21-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 24-27-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд насанд хүрээгүй гэрч Э.Энхсайханы мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-83-р хуудас/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 18-р хуудас/,

Амь хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 171-195, 201-205-р хуудас/,

Амь хохирогчийн Энэрэл эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 198-200-р хуудас/,

102-т өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/,

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 2-р хавтас 7-р хуудас/,

Шүүгдэгч Р.О-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас, 2-р хавтас 48-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.У-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас/, гэрч Х.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-68-р хуудас/, гэрч С.М-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/, гэрч Р.Э-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас, 2-р хавтас 42-р хуудас/, гэрч Р.Э-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 93-94-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 156-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 157-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 159-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 160-164-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 1-р хавтас 166-168-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.О-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Р.О, амь хохирогч А.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдарч байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаа *** тоот гэртээ нөхөр А.Б-г “архи уулаа гэж хэллээ” гэж маргалдаж улмаар гурилын элдүүр модоор толгой руу нь цохиж “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий хүнд гэмтлийг учруулсны улмаас амь хохирогч А.Б нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 6-8-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 9-11-р хуудас/,

Цогцосонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 12-14-р хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан байна. /хх-ийн 1-р хавтас 96-100-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун шуу, тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь нийлээд шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйлийн тухайлбал модон илдүүрээр цохих үед үүсэх боломжтой. Хүний өөрийн энгийн хөдөлгөөний үед гэмтэл авах боломжгүй.  Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж амьд явах боломжтой. Талийгаачид учирсан дээрх гавал тархины битүү гэмтэл нь тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч үхэлд хүргэсэн байна. /хх-ийн 2-р хавтас 50-53-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн ** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ШШҮХ-ийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1536 тоот дүгнэлт үндэслэлтэй байна, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлтээр гаргасан 1314 тоот дүгнэлтийг 2-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцтгэсэн Түргэн тусламжийн эмч, Яармагийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар зохих үйлчилгээг үзүүлж дараагийн шатны эмнэлэгт хүргэжээ. Талийгаач баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал оношоор 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ГССҮТ-д мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Улмаар тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлын хатгалгаагаар хүндэрч нас баржээ. Тархины хаван, тархины бусад хүндрэл үүстэл дээрхи хэмжээний тархины гэмтэлтэй хүн амьд явах боломжтой. /хх-ийн 2-р хавтас 74-82-р хуудас/,

Гэрч А.Н-ийн ...Би тэр эрэгтэйг /Б/ манай хаалганы үүдэнд хэвтэж байсныг хараагүй. Харин тэр эрэгтэй /Б/ шөнө 23 цагийн үед манай хаалганы үүдэнд хэл ам нь мэдэгдэхгүй ээдрээд ганцаараа яриад байсан. Тэгээд өглөө 07 цагийн үед хаалга өшиглөөд байхаар нь би тагтан дээрээ гарахад СӨХ-ны ажилтан юм шиг байсан үл таних эрэгтэй гадаа суудаг сандал янзалж байхаар нь дуудаад үүдэнд хэвтэж байсан эрэгтэйг /Б/ орцноос гаргуулсан. Би тухайн асуудал болохоос өмнө гэрээсээ огт гараагүй, гэртээ зурагт үзээд хэвтэж байсан. Тухайн эрэгтэйг /Б/ ганцаараа яриад эхлэх үед айгаад хаалгаа онгойлгоогүй. Маргааш өглөө нь буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөө гарахад орцны гадаа түргэн тусламж, цагдаа нар ирсэн шалгалт явуулж байсан. Би тэр эрэгтэйг /Б/ огт хараагүй. Би согтуу байсан үгүйг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 54-55-р хуудас/,

 

Гэрч П.О-ын ...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа СӨХ-д засварчин хийдэг. Би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цагт ажилдаа очоод өрөөндөө орж алх хадаас аваад 61/1 дүгээр байрны орцны үүдэнд байдаг сандалнуудын хадаасыг янзлаад байж байтал тухайн байрны 1 дүгээр орцны 1 давхарын баруун 1 тоотын айлын эмээ цонхоороо орилоод “орцноос 1 согтуу хүн гаргаад өгөөч” гэж хэлсэн. Би орц руу нь ороход 1 тоот айлын хаалгыг толгойны баруун хойд талын хэсгээрээ дэрлэсэн 50 орчим насны, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн /Б/ хэвтэж байсан. Би тэр хүний ард талаас нь хоёр суган доогуур нь гараад хийгээд цээжээр нь тэврээд орцноос өргөж гаргаад орцны үүдний шатны баруун талд цонхны урд хэсэгт тавьсан. Би эргэж орц руу ороод тухайн хүний хоёр гутлыг гаргаж өгөөд “гутлаа өмсчих юм уу” гэхэд юм хэлэхгүй байсан. 1 тоот айлын эмээ надад “баярлалаа” гэж хэлсэн. Тэгээд би ажлын өрөө рүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,

 

 

Гэрч Э.Б-ын ...Би 2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед эргүүлийн офицер У.Ө-ийн хамт Эрхэс-112 чиглэлд 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр ээлж хүлээж аваад байж байхад Эрхэс-10 буюу манай шуурхай удирдлагын төвөөс 09 цаг 45 минутанд “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн ** байрны ** дүгээр орцны баруун талд хүн хэвтэж байна, хувцас нь нороод доошоо хараад хэвтэж байна” гэсэн дуудлагыг хүлээн авч шалгахад 50 гаран насны бололтой, хар бараан хувцастай, хоёр гутал нь тайлагдсан байдалтай эрэгтэй хүн /Б/ байхаар нь түүний нэрийг асуухад ухаантай мөртлөө юм ярьж чадахгүй байсан. Тэгэхээр нь бие өвдсөн хүн байна эсхүл хэлгүй хүн байна гэж бодоод яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Удалгүй 103 н эмч ирээд түүнийг үзээд хөл дээр нь босгох гэхэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгсэн эмч “...энэ хүн гэмтэл авсан юм шиг байна, авч явахгүй бол болохгүй хүн байна” гээд аваад явсан. Гадна талдаа ил харагдах гэмтэл шархгүй, амнаас нь архи үнэртэж байсан. Тэрээр туранхай биетэй, сульдсан, толгой тархи нь өвчтэй юм шиг хөдөлж болон ярьж чадахгүй байсан. Б гэх хүний чих, ам, хамарнаас гарсан зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 89-90-р хуудас/,

 

Гэрч У.Ө-ийн ...Би дэд ахлагч Бүрэнбаярын хамт очоод талийгаачийн /Б/ нэрийг нь асуухад хариулахгүй ярьж чадахгүй, бага зэрэг архи үнэртэж байсан. Тухайн үед 103 түргэн тусламжийн төвийн эмч А.Б-г “хөл дээрээ зогсож чадах нуу, алхаж чадах нуу” гэж үзэхэд явж чадах байтугай, зогсож чадахгүй байсан. Тэгсэн эмч түүнийг “гэмтэл авсан хүн юм шиг байна, ГССҮТ рүү авч явахгүй бол болохгүй” гээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 47-48, 88-р хуудас/,

 

        Гэрч Л.З-ийн ...Намайг дуудлагаар очиход хоёр хөлөө жийсэн шатны хажууд талын ханыг налсан байдалтай сууж байсан. Биеийн байдал нь хүнд, зүүн талын шанаа хэсэгт 4 орчим см хуучин зулгаралттай, асуусан асуултанд хариулахгүй, дохио зангаа  байхгүй байсан. Биед нь үзлэг хийх гэхээр гараараа холдуулж эсэргүүцэл үзүүлж байсан. биед ил харагдах шарх гэмтэл байхгүй, бага зэрэг архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

Гэрч Ц.Х-ын ...Би “Энэрэл” эмнэлгийн дотрын их эмч ажилтай. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 08.30 цагаас 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 08.30 цаг хүртэл жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 6 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед “103-р өвчтөн ирлээ” гэхээр нь хүлээн авахын өрөөнд ороход 50 орчим насны, 160 см өндөртэй, туранхай эрэгтэй хүн /Б/ байсан. Үзлэг хийхэд ухаангүй, асуусан асуултанд хариуцлахгүй, баруун талд нүүрний хэм алдагдсан, зүүн гар, хөл саажилттай, чичирхийлсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би “энэ хүн гэмтэлтэй байх магадлалтай байна, Гэмтлийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгээрэй” гэхэд 103-ын эмч нь “Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хуучин харвалт байна, Энэрэл эмнэлэгт хүргэж өг” гэсэн гээд үлдээгээд явчихсан. Тухайн хүнийг эрчимт эмчилгээний тасагт оруулж, стор нээж эмчилгээ хийж эхэлсэн. Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өглөө 08.30 цагт ээлжээ хүлээлгэж өгөхдөө Гэмтлийн эмнэлэг рүү онош тодруулж үзүүлэхээр болж би ээлжнээсээ буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 40-42-р хуудас/,

 

Гэрч М.М-ийн ...Би 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээн авахын эмчээр өдрөөр хүн хүлээн авч үзэж байсан. 10 цаг 10 минутын орчимд “Энэрэл” эмнэлгийн сувилагч тус эмнэлгийнхээ жолоочтой хамт ирээд нэр, хаяг нь тодорхойгүй, 55 орчим насны, толгойдоо үсгүй эрэгтэй хүнийг /Б/ авчирч өгсөн. Тэр хүнийг /Б/ хүлээн авах үед биеийн байдал хүнд, ухаангүй, ямар ч үг хэлэхгүй, асуусан асуултанд хариулахгүй байдалтай байсан. Манайхаас анхны тусламж үзүүлээд үзэхэд зүүн шанаандаа хуучин зулгарсан, зүүн тохой зулгарсан, өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан. Толгойны томографид харахад цус хуралттай, гавлын ясандаа хугаралттай гэмтэлтэй хүн байсан. Манай эмнэлэг Бг гавал тархины гэмтлийн тасагт хэвтүүлэхээр явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-36-р хуудас/,

 

           Насанд хүрээгүй гэрч Э.Д-ий ...Ээж Энхтуяа архи уугаад гэрт орж ирээд аав Бтай хэрүүл маргаан хийсэн. Ээж гурил элдэх гээд сууж байсан чинь аав “чи архи уулаа” гэж уурлаад хэрэлдээд ээжийг барьж аваад заамдаад газар унагаахад ээж аавыг модон элдүүрээр цохисон. Би элдүүрээр хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгтэл аав юу ч дуугарахгүй гэрээсээ гарсан. Ээж намайг “аавыгаа хараад ир” гэхээр нь гараад хартал аав гудамжаар уруудаад явж байсан. Би урьд өмнө худлаа ярьсан. Манайд модон элдүүр байсан гэхдээ хугарсан байсныг ээж хаясан. Мөн төмөр шилүүр байдаг гэхдээ гадаа хэвтэж байдаг. Хуванцар элдүүрийг манай дүү тоосгонд цохиж тоглож байгаад нэг талыг нь хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ийн ...Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цагдаад 86600688 дугаарын утаснаас дуудлага өгсөн. Тэр өдөр талийгаач А.Б байгаагүй. Харин манай эх Р.О гаднаас согтуу орж ирээд орилж чарлаад агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр талийгаач А.Б гэрт ирсэн байсан. Уг өдрийн орой байсан, цагаа сайн санахгүй байна, гадаа бороо орж байсан. Намайг эмээ, өвөөгийнд байж байхад эх Р.О-гийн гэрт орлилдоод хэрүүл маргаан гарах шиг сонсогдохоор нь гүйгээд ороход эх Р.О газар хэвтсэн, талийгаач А.Б дээр нь гарсан байдалтай байхаар нь түүнийг салгаад холдуулсан. Тэгээд “болиоч” гээд болиулсан. Тэр үед талийгаач А.Б-гийн хамарнаас цус гарсан, баруун духны хэсэгт бондойгоод хавдсан байсан. Харин эх Энхтуяагийн уруулнаас цус гарсан, нүүр нь хавдсан байсан. Талийгаач А.Б гэрээс гараад явсан. Манай ээж намайг ороход газраас хувцанцар илдүүрыг барьсан. Тэр үедээ талийгаачийг цохиогүй. Намайг орохоос өмнө тэр хоёр зодолдсон юм шиг байсан...гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76-77-р хуудас/,

 

 

Гэрч А.О-ийн ...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна. Над руу Р.О утсаар яриад Б ахыг очсон уу, хаана байгаа талаар мэдэх үү гэж асууж байсан. Р.О над руу ахыг гэрээс гараад явчихаар нь над руу байнга утсаар ярьж асуудаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-92-р хуудас/,

Хохирогч А.О-гийн ...А овогтой Бгийн төрсөн дүү бөгөөд миний ах А овогтой Б нь 1962 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *** аймагт төрсөн, *** айлын 5 дахь хүүхэд болж мэндэлсэн. Урьд өмнө нэг эмэгтэйтэй гэрлэж байгаад салсан. Би 2006 онд хэрчих гурилын үйлдвэрт ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Роолонгийн Э гэх эмэгтэйтэй талийгаач ахыгаа танилцуулж байсан. Би Р.О-тай хэрүүл маргаан гаргаж зодолддог байсан талаар мэдэхгүй байна. 2019 оны 5 дугаар сард талийгаач ахтайгаа уулзахад “Р.О намайг хөөгөөд байна, би тэр айлд дахиж очмооргүй байна” гэхээр нь “яасан бэ” гэхэд “за зүгээрээ” гэхээр нь “та гадуур битгий яваарай, гэртээ байж бай” гэж хэлсэн. ...Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 28-32-р хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №*** дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн цилиндэр хэлбэртэй саарал хуванцарт цууралт хагаралт гарсан байна. Дугуй хэлбэртэй шар мод илдүүр гэмтэлгүй байна. /хх-ийн 1-р хавтас 125-127-р хуудас/,

 

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **/* байрны 1 орцыг харуулсан хяналтын камерын бичлэгт: ...Талийгаач байж болзошгүй хар бараан өнгийн хувцастай хүн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах ** дүгээр байрны урдуур ертөнцийн зүгээр зүүн талаас явж баруун талын орц болох * дүгээр орц руу оров. ... Уг орцноос Бг үл таних хүн өргөж гаргаад шатны баруун талд байрлах улаан өнгийн машины хажууд орхив. Удалгүй Цагдаагийн албаны машин ирж, араас нь түргэн тусламжийн машин ирэхэд Цагдаагийн албан хаагч нар Бг түргэн тусламжийн машинд оруулж буй дүрс бичлэг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 24-27-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд: саарал өнгийн хуванцар илдүүр 1 ширхэг, шар өнгийн модон илдүүр 1 ширхэг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **/* байрны * орцыг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авав. /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас/,

 

Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд насанд хүрээгүй гэрч Э.Энхсайханы мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 78-83-р хуудас/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 18-р хуудас/,

 

Амь хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 171-195, 201-205-р хуудас/,

 

Амь хохирогчийн Энэрэл эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 198-200-р хуудас/,

102-т өгсөн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 196-197-р хуудас/,

Шүүгдэгч Р.О-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Бг цаашаа хараад суухаар нь би гурил элдэх гэж байсан гэрийнхээ модон элдүүрээр түүний толгойны хойд дагзны баруун тал хэсэгт 3 удаа цохиход илдүүрний яртай хэсгээр хугарсан. Нөхөр Б уйлж сууж байснаа гэнэт гэрээс гүйгээд гараад явсан. Тэр үед нь нөхөр Бгийн толгойны хойд тал дагз хэсэгтээ овойгоод хавдсан байсан. Гэрээс гарахдаа ийш тийшээ явна гэж хэлээгүй. Уурлаад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 148-р хуудас, 2-р хавтас 48-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.

 

         Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Р.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 27-ны орой амь хохирогч А.Б-г “архи уулаа” гэж хэлснээр шалтаглан толгой руу нь гурлын элдүүр модоор цохиж “баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд цус хуралт” бүхий гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас тэрээр 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хүргэгдэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр “ тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлын хатгалгаагаар” нас барсан нөхцөл байдал тогтоогдсон, амь хохирогчийн үхэл шүүгдэгч Р.О-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч Р.О нь хохирогчийн толгой руу гурлын элдүүр модоор цохиж гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаварыг хүссэн, үр дагаварт зориуд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.О “манай нөхөр А.Б 2019 оны 3 дугаар сарын 20-ны орчимд гэрээсээ гарч яваад ирээгүй. Цагдаа нар хоёр хүүхдийг маань хорино гээд байхаар хэрэг хүлээж мэдүүлэг өгсөн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

         Хавтаст хэрэгт авагдсан: насанд хүрээгүй гэрч Э.Энхсайханы “Бид Б ахтай 06 дугаар сарын сүүлээр уулзсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-р хуудас/,

         насанд хүрээгүй гэрч Э.Д-ий “Ээж Энхтуяа архи уугаад гэрт орж ирээд аав Бтай хэрүүл маргаан хийсэн. Ээж гурил элдэх гээд сууж байсан чинь аав “чи архи уулаа” гэж уурлаад хэрэлдээд ээжийг барьж аваад заамдаад газар унагаахад ээж аавыг модон элдүүрээр цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ийн  “2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр талийгаач А.Б гэрт ирсэн байсан. Уг өдрийн орой байсан, цагаа сайн санахгүй байна, гадаа бороо орж байсан. Намайг эмээ, өвөөгийнд байхад эх Р.О-гийн гэрт орилдоод хэрүүл маргаан гарах шиг сонсогдохоор нь гүйгээд ороход эх Р.О газар хэвтсэн, талийгаач А.Б дээр нь гарсан байдалтай байхаар нь түүнийг салгаад холдуулсан. Тэгээд “болиоч” гээд болиулсан. Тэр үед талийгаач А.Б-гийн хамарнаас цус гарсан, баруун духны хэсэгт бондойгоод хавдсан байсан. Харин эх Э-ийн уруулнаас цус гарсан, нүүр нь хавдсан байсан. Талийгаач А.Б гэрээс гараад явсан. Манай ээж намайг ороход газраас хувцанцар илдүүрыг барьсан” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 76-77-р хуудас/,

 

          Гэрч А.Оюунмөнхийн ...2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Р.О утсаар яриад Б ахыг очсон уу, хаана байгаа талаар мэдэх үү гэж асууж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-92-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Р.Огийн “А.Бтай 2019 он 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш уулзаагүй. Гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг няцаагдаж байна.

 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Р.О-г гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргав.

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

            

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Р.О нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 104-105-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын *** дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

           Шүүгдэгч Р.О нь хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагчаас шүүгдэгч Р.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 11  жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч Р.О нь 6 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

          Шүүгдэгч Р.О-д ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийг харгалзан үзэхийн зэрэгцээ, тэрээр өрх толгойлж 6 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Р.Огийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны хойшлуулашгүйгээр баривчлагдсан /хх-ийн 1-р хавтас 149-р хуудас/ 01 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон илдүүр 1 ширхэг, хуванцар илдүүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

          

            Шүүгдэгч Р.О нь ам бүл 7, 6 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг ба түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох 2003 оны 7 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.Э, 2006 оны 02 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.О, 2009 оны 4 дүгээр сарын **-ний өдөр төрсөн Э.Б, 2011 оны 6 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.Д, 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э.А нарын асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө овогт Р-ийн Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-г 11  жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-д оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Р.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.О-гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 01 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.  Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Р.О-гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2003 оны 7 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.Э, 2006 оны 02 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.О, 2009 оны 4 дүгээр сарын **-ний өдөр төрсөн Э.Б, 2011 оны 6 дугаар сарын **-ний өдөр төрсөн Э.Д, 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э.А нарын асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

    

7. Энэ хэрэг хураагдаж эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон илдүү, хуванцар илдүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шүүгдэгч Р.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

                

                    ШҮҮГЧИД                                            Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                 С.БАЗАРХАНД