Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 163

 

 

                                                           

 

 

 

 

 

 2020       03          02                                   2020/ШЦТ/163

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Б.Долгион,

Шүүгдэгч: М.А, түүний өмгөөлөгч Ю.Батболд /ШТЭД:1958/, шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ШТЭД:1697/,  шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ШТЭД:0157/, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ШТЭД:0447/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион шүүгдэгч М.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.З-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн А овогт М.А , Б овогт Т.З , Т овогт Г.Э, Ө овогт Б.Б нарт  холбогдох эрүүгийн 1902 0082 50290 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 16-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63-744 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.3., дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай А овогт М.А

 Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, CУИС-ийн 4 дүгээр курсын оюутан /одоогоор жилийн чөлөө авсан гэх/,  ам бүл 6, ах, эгч, хоёр дүү, эмээгийн хамт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай 27 дугаар гудамж 121б тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260Г тоотод оршин суудаг,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Т.З

Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн Мал эмнэлэгийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан,  ам бүл 7, эцэг, эх, өвөө, эмээ, эгчийн хамт, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Нуурын 7-22 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Г.Э

Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 30-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, MIU их сургуулийн 4 дүгээр курсын оюутан,  ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 414-161 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ө овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр буюу:

  • 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Т.З-т 2.3 граммыг өгсөн,
  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

-    Мөн Т.З-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б, С.Эрмүүн нарт 10.000 төгрөгөөр худалдсан.

Шүүгдэгч Т.З нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

  • 2019 оны 08 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260Г тоот хашаа, байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,
  • Мөн М.А-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.Агийн 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,
  • Г.Э-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан,
  • 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан.

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу:

-  Т.З-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

-  2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Заас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Б.Б нь:

-2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би хичээлээ тараад 13 цагт М.Эрмүүнтэй уулзахаар Баянмонгол хороололд очсон. М.Эрмүүн намайг очиход нэг ахын гэрт байна ороод ир гэхээр нь би орсон. Тэр ахын гэрт архи ууж байгаад Хүслэн гэх ангийнхаа хүүхдэд флаш нь дээрх зүйлийг өгөх гэж Хүмүүнлэгийн ухааны  их сургууль дээр очиж уулзахаар болсон. М.Эрмүүн Ардын эрх орж хүнтэй уулзана гээд бид хоёр нэг зүг юм байна гээд хамт такси барьсан. М.Эрмүүн хаашаа явах хэнтэй уулзах талаараа надад юм хэлээгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ойр очоод ангийнхаа хүүхэд рүү залгахад түгжрээтэй байна, 30 минут орчим болох байх чи наад хавиараа байж бай гэхээр нь би цаашаа ардын эрх рүү М.Эрмүүнтэй хамт очсон. Ардын эрхийн Гаме Бросс гэх газар очоод М.Эрмүүн чи гадаа байж бай орчихоод гараад ирье гэсэн. Тэр үед М.А ахтай хамт гарч ирсэн. Би тэр үед анх удаа М.А ахыг харсан. М.Эрмүүн бид хоёрыг орцонд ороод байж би дэлгүүр орчихоод араас чинь орьё гэж хэлэхээр бид хоёр орцонд орсон. М.Эрмүүн найзаасаа мөнгө зээлээд өгөөч гээд байхаар нь М.А ахын доод давхарт нь би байсан. М.Эрмүүн орж ирээд тэр хоёр юу хийсэн талаар би мэдэхгүй. Би гар устаар ярьж байгаад дээшээ гарахад М.Эрмүүн цагаан асаагуурт наасан бор юм гартаа барьсан байсан. Би юу юм бэ гээд гартаа авахад дээд давхраас энгийн хувцастай цагдаа нар бууж ирэхээр нь би айсандаа тэр асаагууртай зүйлийг нуруундаа хийсэн. Тэр үед цагдаа байсан эсэхийг мэдэхгүй. Бид нарыг шууд Цагдаагийн хэлтэс рүү аваад явсан” гэв,

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

М.А-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...куртикны зүүн талын дотор халааснаас 2 ширхэг гялгар ууттай шавар мэт зүйл гаргаж ирэв, мөн үүрч явсан үүргэвчнээс цагаан өнийн гялгар ууттай өвс мэт зүйл байгаа гэж хариулав. Эхний гялгар ууттай шавар мэт зүйлийг жинлэж үзэхэд 2.5 грамм байсныг №1 гэж дугаарлан 2 дахь шавар мэт зүйлийн жинлэж үзэхэд 3.0 грамм байсныг №2 гэж дугаарлан цагаан өнгийн гялгар ууттай цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг жинлэж үзэхэд 187.4 грамм байсныг №3 гэж дугаарлан тус тус хураан авав. Та биедээ байгаа эд зүйлсээ урдаа гаргаж тавина уу гэхэд үүргэвчнээсээ ...цагаан өнгийн шаазан аяга гаргаж ирснийг №4 гэж дугаарлан ...хүрэн өнгийн түрийвчин дотроос NZ2632621 серийн дугаартай 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, ...хураан авав. ” /1-р хавтаст хэргийн 3-7/

Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...нурууны ар талаас цагаан өнгийн асаагуурт наалдсан шавар мэт зүйл №1 гэж дугаарлан асаагуураас салгаж жинлэхэд цэвэр жин 0.5 грамм болж байв. Асаагуурыг тусад нь №2 гэж дугаарлав” /1-р хавтаст хэргийн 11-14-р хуудас/

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...THC хэсгийн С, Т түвшинд 1 улаан зураас, эерэг /илэрсэн/, KET хэсгийн C, T түвшинд 1 улаан зураас, эерэг /илэрсэн/ ...LSD хэсгийн  C, T түвшинд 1 улаан зураас, эерэг /илэрсэн/, ...MOR хэсгийн C, T түвшинд 1 улаан зураас, эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь М.А-г “Кетамин, Морфин, Дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” /1-р хавтаст хэргийн 15-16-р хуудас/

С.Эрмүүнээс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 177-178-р хуудас/

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Тестны савны хоёр талын хэсэгт байх 10 төрлийн баганын 9-д нь 2 улаан зураас, харин THC баганын C түвшинд 1 улаан зураас гарч зааж байгаа нь иргэн Т.З нь тестэнд заагдсан бодиснуудаас дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” /1-р хавтаст хэргийн 177-178-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 171 тоот тогтоол /1-р хавтаст хэргийн 23-24-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 172 тоот тогтоол /1-р хавтаст хэргийн 186-187-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Налайх дүүргийн 6 дугаар хороны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх нэртэй газарт ирэхэд яллагдагч М.А ““Мэлхий хад” гэх амруу салдаг уулзварт байрлах самбараас ертөнцийн зүгээр хойшоо 400 метр орчим яваад төв замаасаа зүүн тийш салаад уулын бэлд байдаг” гэж хэлэв.” /1-р хавтаст хэргийн 37-44-р хуудас/

Г.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт “...messenger хэсэгт Г.Э нь М.Атай харьцсан мессеж байсныг гэрэл зургаар харуулав. ”/1-р хавтаст хэргийн 188-193-р худас/

Тамирын Т.З-н түр оршин суух бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260г тоотод байх гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт “...нэгжлэг явуулахад уг хашааны баруун урд хэсэгт байх нохойны үүрэн дотор гялгар ууттай ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл гарч ирснийг №1 гэж дугаарлан жинлэхэд 167.7гр байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хурааж авлаа. ...байшингийн баруун талын хэсэгт шуудайтай хогны дээд хэсэгт маарал дотор хийсэн ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл, цэнхэр эрээн өнгийн гялгар ууттай ногоон өнгийн өвс ургамал хийсэн байсныг №2, 3 гэж дугаарлан хурааж жинлэхэд 2 дугаартай мааралд боосон өвс ургамал 302 грамм, 3 дугаартай цэнхэр эрээн өнгийн гялгар ууттай өвс 188.6 грамм жинтэй байсныг хураан авч хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. ” /1-р хавтаст хэргийн 198-206-р хуудас/
            Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 207-210-р хуудас/

Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 216-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол “” /1-р хавтаст хэргийн 54-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн тогтоол “” /1-р хавтаст хэргийн 55-56-р хуудас/

С.Эрмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102-р хуудас/

Гэрч С.Эрмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз Б.Б-тэй Баянмонгол хороололд уулзсан. Бтазориг бид хоёр уулзаад ууцгаахаар болоод Баянмонгол хорооллын 407-р байранд байдаг тоотыг нь сайн санахгүй байна Болороо ахынд орж архи ууцгаасан. Тэгээд архи ууж байгаад М.А-н “Amraa Amka” гэсэн фэйсбүүк хаягаар чатаар холбогдсон. Тэгээд М.А-г хаана байгааг асуутал Ардын эрхийн “Game bros” тоглоомын газарт байна гэсэн. ...Б.Б бид хоёр архи ууж байгаад 20:00 цаг өнгөрч байхад Болороо ахын гэрээс гараад М.Атай уулзахаар ардын эрх явсан. Тэнд очтол PC тоглоомын газарт М.А ах сууж байсан.  Тэгээд бид нар гадаа тамхилах гээд гарсан. М.А ах ахад нь шавар л байна чи авах юм уу авахгүй юм уу би бас хүнд зарах гээд байна 25.000 төгрөг болон шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаа надад мөнгө алга байгаа нь 10.000 төгрөг л байна гээд өгсөн. Тэгээд Б.Б найзаасаа 30.000 төгрөг зээлэхээр болсон. Тэгтэл Б.Бийн зээлэх мөнгө хүлээгдээд байж байхад М.А ахад шаврыг чинь харъя гэж хэлтэл харуулахгүй гээд Астра гэсэн хаягтай байр луу орж харуулахаар болсон. Тэгээд эхлээд Б.Б, М.А хоёр тэр байр луу орсон. Би дэлгүүр орчихоод араас нь ороод 7 давхарт гарсан. Тэгээд Б.Б бид хоёр шаврыг нь хартал тамхины гялгар уутанд хийчихсэн шавар байсан. Тэгээд цагаан өнгийн асаагуурт наасан шавар бас гаргаж ирсэн. М.А ах хэрэглэж үзэх үү гэхээр нь би хэрэглэсэн. Асаагууртай шаврыг нь Б.Б авсан. Тэгээд намайг шавар авч амжаагүй авах гэж байтал цагдаа нар гараад ирсэн. ...Б.Б бид хоёр М.Агаас цагаан өнгийн асаагууртай шаврыг 10.000 төгрөгөөр худалдаж авсан” /1-р хавтаст хэргийн 58-59-р хуудас/

Гэрч Б.Мартын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 60-р хуудас/

Гэрч Г.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 223-224-р хуудас/

Гэрч Г.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5740 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 62-63-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5741 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “М.А УХ94041838 2019.10.8” гэж хаягласан шээсний дээжнээс “Тетрагидроканнабинол /THC/” илэрсэн, “Тетрагидроканнабинол /THC/” нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна” /1-р хавтаст хэргийн 70-71-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5732 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “№1 гэж дугаарласан хар хүрэн өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон, “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй цагаан өнгийн асаагуурын гадаргуу, №3 гэж дугаарласан судалтай цагаан өнгийн цамцны бор өнгийн зүйлээр бохирлогдсон хойд хормой хэсэг, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн бөөрөнхий савны гадна тал тус бүрээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна” /1-р хавтаст хэргийн 74-78-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5734 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт                         “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “№1 гэж дугаарласан шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан шавар мэт зүйл,  №3 гэж дугаарласан цагаан өнгийн өвс ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга, №6 гэж дугаарласан АК8609005 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, №7 гэж дугаарласан төмөр тус бүрээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. №5 гэж дугаарласан претка /2 ширхэг/ -с мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шавар мэт зүйл наалдамхай шинж чанартай тул гялгар уутанд наалдсан хэсгийг бүрэн салгаж цэвэр жинг тогтоох боломжгүй. №1 гэж дугаарласан шавар мэт зүйлийн уутны хамт жин нь 2.4541гр, №2 гэж дугаарласан шавар мэт зүйлийн уутны хамт жин нь 2.8930гр, №3 гэж дугаарласан өвс мэт зүйлийн цэвэр жин нь 162гр” /1-р хавтаст хэргийн 80-85-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Дугаар 5942 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн “МШ М.А 5525 62” гэж хаягласан ууттай шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс  “Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. 3. Уг ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.8099 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.6872 грамм болов” /1-р хавтаст хэргийн 89-90-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5738 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.“Т.З 2019.10.8”, “Г.Э 2019.10.08” гэж хаягласан /2ш/ шээсний дээж тус бүрээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. ” 3. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. /1-р хавтаст хэргийн 227-228-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5731 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “Г.Э биеэс хураасан эд зүйлс “2019.10.08 ХТТГ МШХэлтэс” гэж хаяглан битүүмжилсэн гялгар уутанд “Оригинал асаагуур” гэсэн бичигтэй хөх өнгийн асаагуур, гялгар ууттай бор хүрэн өнгийн шавар мэт зүйл тус бүрээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. 3. Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. /1-р хавтаст хэргийн 230-233-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5810 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2. “Т.Заас хураагдсан 6.1 грамм жинтэй тоос мэт бодис” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. 3. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. /1-р хавтаст хэргийн 235-236-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5810 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2. “Т.Заас хураагдсан 6.1 грамм жинтэй тоос мэт бодис” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. 3. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. /1-р хавтаст хэргийн 235-236-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5807 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “ 1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс “Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/” илэрч байна. 3. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /1-р хавтаст хэргийн 238-240-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн №1211 тоот дүгнэлт “1. М.А нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. 2. М.А одоо сэтгэцийн эмгэггүй байна. 3. М.А нь сэтгэцийн эмгэггүй байна. 4. М.А нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. М.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. М.А нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. М.Ад эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. М.Ад мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” /1-р хавтаст хэргийн 94-95-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №1243 тоот дүгнэлт “1. Т.З2018 оны 6 сараас эхлэн Каннабинойдыг /өвс/ хортой үр дагавар өгөхүйц хэрэглээгээр хэрэглэдэг болсон байна. 2. Одоо Т.З нь Ds:F12.1-Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. 3. Т.З нь Ds:F12.1-Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй буюу сэтгэцийн олдмол өвчин юм. 4. Т.З нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Т.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019.10.08-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байна. 6. Т.З нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Т.Зт сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 8. Т.З нь Каннабинойдын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна” /1-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн №1221 тоот дүгнэлт “1. Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Б.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Б.Бт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Б.Бт мансууруулах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна” /1-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн №1210 тоот дүгнэлт “1. Г.Э нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. 2. Одоо Г.Э нь сэтгэцийн эмгэггүй байна. 3. Г.Э нь сэтгэцийн эмгэггүй байна. 4. Г.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019.10.08-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. 6. Г.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. 7. Г.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 8. Г.Эд мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” /1-р хавтаст хэргийн 248-249-р хуудас/

Шүүгдэгч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “би он сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна ойролцоогоор одоогоос 14 хоногийн өмнө өдрийн цагаар тэрэлж рүү ганцаараа автобусаар явсан. Би тэрэлж рүү өвс түүх зорилгоор явсан. Тэгээд би тэрэлжийн тэнд байдаг Мэлхий хадны эсрэг тал руу замаасаа салаад нэрийг нь мэдэхгүй байна 300 метр орчим яваад нэг амралтын газрын ойролцоо очсон. Тэр амралтын газрыг өнгөрөөд цаана нь хэсэг мод байсан тэр мод руу орохын наана нь каннабисын төрлийн ургамал ургасан байхаар нь түүсэн. Би 100-н гялгар уутаар нийт 2 уутыг түүгээд өөрийн үүрч явсан жинсэн үүргэвчинд хийж хотод авчирсан. Би өвсөө хотод авчираад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах яг тоотыг нь мэдэхгүй байна нэг эзэнгүй хашаагүй мансардтай 2 давхар байшинд хатаасан. Тэгээд өвсөө хатаачихаад цүнхэндээ авч явдаг байсан. Тэр эзэнгүй байшинд өвс үлдээдэггүй байсан. Тэгээд “шавар” хийх аргыг Тамирын Т.Заар заалгуулж сурсан. Би ер нь 1 жилийн өмнө Тамирын Т.Заас анх өвсний талаар сонсож мэдээлэл авч байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөө 12:00 цагийн үед Т.З бид хоёр нөгөө эзэнгүй байшиндаа очоод “шавар” гэх бодисыг бэлтгэсэн. Т.З бид хоёр өвсөө ундааны саванд чихэж хийгээд ундааны саваа цоолж байгаад доор нь аяга тавьж газаар шахаж шавар бэлтгэсэн. Шавар бэлтгэхдээ мөн тоос ашигласан. Энэ аргыг Т.З мэддэг юм байна лээ. Би тэр өдөр нь анх удаа шавар хийж үзсэн. Тэгээд Т.З бид хоёр шавраа хийж дуусчихаад 13:00 цагийн үед нөгөө байшингаасаа гартал Т.З харьлаа гээд хэрэглэх жаахан шавар аваад явсан. Би 7 буудал орж үсээ засуулчихаад Ардын эрхийн тэнд байдаг “Game bros” нэртэй PC тоглоомын газарт ганцаараа очсон. Тэр өдөр намайг PC тоглоод байж байхад Г.Э миний “Amraa Amka” гэсэн фэйсбүүк хаяг руу чат бичээд танд бэлэн юм байгаа юу гэхээр нь би байгаа, 150.000-д өгнө гэж хариу бичсэн. Тэгээд Г.Э ирнэ гэчихээд ирээгүй бөгөөд 17:00 цагийн үед Т.З над дээр хүрээд ирсэн. Тэгээд Т.З хэсэг байж байгаад алга болчихсон. Тэгэхээр нь би Г.Э луу чат бичээд авахаа больсон юм уу гэтэл тиймээ гэж хариу өгсөн. Г.Э Т.Заас л шавар авсан юм шиг байна лээ. Г.Э надаас худалдаж авна гэж байгаад больчихсон. Тэгээд би PC тоглоод байж байтал Эрмүүн над руу чат бичсэн. Би өөрө нокиа маркын гар утастай байсан болохоор PC тоглоомын компьютераас интернэт орж чатласан. Тэгээд Эрмүүн 20:00 цагийн орчим над руу чат бичээд хаана байгаа юм бэ уулзъя гэж хэлэхээр нь би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд Эрмүүн Б.Б гэх нэг найзтайгаа хамт ирсэн ба бид гурав тамхилж байгаад Б.Бийн төрсөн өдөр байгаа юм жаахан юм өгчихөөч гэж гуйгаад байсан. Тэгэхээр нь би 25.000 төгрөг гэж хэлтэл мөнгө одоо ирж байгаа гэж яриад байсан. Тэгээд би тэнд байсан Астра гэх хаягтай байр луу ороод 7 давхарт гараад Эрмүүнийг араас орж ирэнгүүт нь миний авч явсан шаварнаас хэрэглэсэн. Б.Б, Эрмүүн бид гурав гурвуулаа хэрэглэсэн. Тэгээд би цагаан өнгийн асаагуурт наасан шаврыг Эрмүүн, Б.Б хоёр өгчихөөд байж байтал энгийн хувцастай цагдаа нар гараад ирсэн. ...Би Эрмүүн, Б.Б хоёрт 10.000 төгрөгөөр цагаан өнгийн асаагуурт наалдсан шаврыг зарсан. ...үлдсэн 15.000 төгрөгийг нь авч амжаагүй байсан. ” /1-р хавтаст хэргийн 107-109-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101-р хуудас/

Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 16:00-17:00 цагийн үед Баянмонгол хороололд найз Эрмүүнтэй уулзсан. Тэгээд Эрмүүн бид хоёр Баянмонгол хорооллын 407-р байранд байдаг тоотыг нь санахгүй байна Болороо ахынд орж архи уусан. Тэгтэл орой 20:00 цаг өнгөрч байхад Эрмүүн Ардын эрх орчихоод ирье гэхээр нь би дагаад явсан. Эрмүүн Ардын эрх орж яг яах гэж байгаагаа хэлээгүй. Тэгээд Эрмүүн бид хоёр таксидаад Ардын эрхийн Хаан банкны хажууд байдаг PC тоглоомын газарт очсон. Тэнд очиход Эрмүүн М.А гэх хүнтэй уулзсан. Би тэр өдөр М.Аг анх харсан. Тэгээд Эрмүүн дэлгүүр орох гээд явсан ба тэр хооронд М.А ах бид хоёр Астра гэх хаягтай байрны 7 давхарт гарсан. Тэгээд Эрмүүнийг хүлээж байх зуур би Эрмүүнд мөнгө зээлж өгөх гээд найз Хүслэнтэй утсаар холбоо барьсан. Тэгтэл нэг их удалгүй Эрмүүн араас орж ирсэн ба М.А ах Эрмүүн бид хоёрт цагаан өнгийн асаагууртай “шавар” гэх мансууруулах бодис өгсөн. Ерөнхийдөө Эрмүүн М.А ахтай яриад байсан. Би нарийн ширийнийг нь мэдээгүй. Би “шавар” гэх бодисыг тэр өдөр л анх харсан. Би тэр шаварнаас хэрэглэсэн асуудал байхгүй. Харин Эрмүүн М.А нарын хэрэглэсэн эсэхийг хараагүй. ...би тэр өдөр мансууруулах бодис хэрэглээгүй. Харин өмнө нь 2017 онд “өвс” хэрэглэж үзэж байсан” /1-р хавтаст хэргийн 113-115-р хуудас/

Шүүгдэгч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250-р хуудаснаас 2-р хавтаст хэргийн 1-р хуудас/

Шүүгдэгч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найз М.Атай Game bros нэртэй Ардын эрхийн замын урд талын автобусны буудлын урд байх PC тоглоомын газар уулзсан. Тухайн үед М.А хоёулаа Чингэлтэй орж шавар гэх бодис хийчихээд ирье гэж хэлэхээр нь зөвшөөрч М.Атай хамт автобусанд сууж Чингэлтэйн сургуулийн буудал дээр буугаад эзэнгүй байшинд орсон тэр үед М.А эзэнгүй байшингийн дотор булангийн хэсгээс гялгар ууттай өвсийг гаргаж ирээдп хуванцар саванд өвснөөсөө хийж тагнаас нь болон доороос нь цоолж ахуйн хэрэглээний 3 ширхэг газыг шахаж дуусгаад гарсан шингэн зүйлийг нь аяганд тосож авч аяганд байх шингэн зүйлийг каннабис өвснөөс гаргаж авсан тоостой хольж шавар хийсэн. Энэ үед нь би хараад хажууд нь сууж байсан. Тухайн байшинд  М.А өмнө амьдарч байсан гэж хэлж байсан. Ингээд шавар гэх бодисыг хийж дуусаад бүх зүйлээ М.А аваад үлдсэн өвс гэх зүйлээ үүрч явсан цүнхэндээ хийгээд хамтдаа байшингаас гарсан. Тухайн үед би М.Ад шаварнаасаа жоохонг өгчих гэж хэлтэл хийсэн шаварнаасаа надад бага хэмжээтэй тасдаж өгөхөөр нь өөртөө аваад М.Агаас салж Хайлаастад байх гэртээ харьсан. Тухайн үед миний найз охин Эрдэнэтуяагийн дүү Г.Э над руу утсаар болон мессенжэрээр холбогдож зарах юм байгаа юу гэж хэлэхээр нь байгаа талаар хэлсэн ба надтай уулзаж авахаар болсон гэвч би гэртээ хариад хэсэг хугацаанд унтчихсан байсан тул орой 18 цагийн үед сэрээд утсаа хартал Г.Э над руу баахан залгачихсан мессенжэрээр шавар авах талаар бичсэн байсан тул гэрээсээ Г.Этай уулзаж М.Агаас авсан шавар гэх бодисыг өгөхөөр гарсан. Ингээд Хүүхдийн урлангийн урд Г.Этай уулзаж шавараа өгсөн гэтэл Г.Э би шавар зарах хүнтэйгээ уулзчихаад ирье гэхээр нь за гэж хэлчихээд буцаад Game bros  PC тоглоомын газар руу явж байх үед ойролцоогоор 20 орчим минутын дараа Г.Э залгаад дахиад Хүүхдийн урлан дээр хүрээд ирээч гэхээр нь очтол цагдаа нар намайг барьж авсан. ...сэжигтнээр баривчилж 461 дүгээр ангид авч ирэх үед миний урд өмнө кутикнийхээ цоорхой халаасанд хийсэн байсан гялгар ууттай Каннабис өвсийг хатааж хатсаных нь дараагаар сэгсэрч тосож авсан тоос гэж нэрлэдэг бодис гарч ирсэн миний биед үзлэг хийх үед уг нь бол бүх хувцасыг тайлж, шалгаж үзсэн ч тухайн зүйл куртикны энгэрийн халаасны цоорхой хэсгээр доош унасан байсан учраас илрээгүй юм шиг байна лээ. Би ч өөрөө тухайн зүйлийг биедээ байгаа талаар мэдээгүй харин намайг шалгаж оруулсан албан хаагч илрүүлсэн ...би гялгар ууттай тоос гэх бодисыг каннабис өвснөөс гарган авсан. ...тухайн каннабис өвсийг 2019 оны 8 дугаар сарын 10-дын үеэр Тэрэлж амралтын газрын Мэлхий хаднаас нэлээд цаашаа явж байгаад уулын энгэрээс түүж авсан. Каннабис өвсийг түүх үедээ ганцаараа явж байсан. ...Мөнгөний хэрэг байсан учраас Г.Эд өгч бусдад заруулж мөнгийг нь авах гэж байсан юм аа. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Эд өгсөн хөх өнгийн асаагуур дээр наасан байсан шаврыг Г.Э 200.000 төгрөгөнд зараад өгье гэж хэлсэн энэ талаарх баримт нь миний мессенжер хаягт байгаа. Түүнээс өөрөөр зарж борлуулсан зүйл байхгүй ...тухайн тоос гэх бодисыг шавар гэх бодис болгох гэж байсан гэхдээ тоосоор нь шууд хэрэглэж болдог учраас биедээ авч явж байсан” /2-р хавтаст хэргийн 8-10-р хуудас/

Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “би өөрийн биед үзлэг хийхэд хураалгасан асаагуурт наасан байсан шавар гэх бодисыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой өөрийн таньдаг ах Т.Заас ямар нэгэн төлбөр мөнгөгүйгээр аваад удалгүй Т.Зыг явсны дараа цагдаагийг байгууллагад баригдсан. Авсан шавар гэх бодис нь тэр чигтээ хураагдсан байгаа. ...Т.З ахаас авсан шавар гэх бодисыг өөрөө л хэрэглэх гэж байсан түүнээс хэн нэгэн хүнд худалдан борлуулах гэж байсан зүйл байхгүй ...Т.З ахаас өмнө нь шавар гэх бодисыг асуухад надад өгөхгүй байсан учраас худал хэлж өөрөө хэрэглэхээр авсан юм. Уулзаад авах үедээ Т.З ахад надад ямар нэгэн мөнгө байхгүй талаар хэлсэн ...би 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анх шавар гэх бодисыг хэрэглэх үедээ Т.З ахаас жаахан хэмжээтэй шаврыг зүгээр авч анх удаагаа хэрэглэж үзэж байсан. М.Агаас авч байсан удаа байхгүй. Тэр хоёр шавар гэх бодисоо хамт хийсэн гэж байсан” /2-р хавтаст хэргийн 19-21-р хуудас/

Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоол /1-р хавтаст хэргийн 170-р хуудас/

Шүүгдэгч Б.Бийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 161-р хуудас/

Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 162-163-р хуудас/

Шүүгдэгч М.Агийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 154-р хуудас/

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 307 тоот шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 157-160-р хуудас/

Шүүгдэгч Г.Э иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 66-р хуудас/

Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 76-р хуудас/

Шүүгдэгч Т.Зын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 66-р хуудас/

Шүүгдэгч Т.Зын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 75-р хуудас/

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 78-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Шүүгдэгч М.А нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Т.Зт 2.3 граммыг өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б, С.Эрмүүн нарт 10.000 төгрөгөөр худалдсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан М.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Б.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  С.Эрмүүнээс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Г.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Гэрч С.Эрмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5741 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5732 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5734 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Дугаар 5942 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5731 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн №1211 тоот дүгнэлт, Шүүгдэгч М.А, Б.Б Т.З нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 4 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч М.А нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоосон, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдсэн нь үйлдлийн шинж, арга, гэмт санаа зорилгоороо ялгагдаж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах үндэслэл болж байна.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ 2019 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс "өвс" гэх нэршилтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч Т.Зтай бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон бэлтгэж, Т.Зт 2.3 граммыг худалдаалах зорилгогүйгээр өгсөн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх"-ийн  орчим дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдлүүд нь хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн байх бөгөөд Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна. М.Агийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, “шавар” гэх нэршилтэй бодис болгон боловсруулан бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх"-ийн орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б, С.Эрмүүн нарт 10.000 төгрөгөөр худалдсан буюу Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд М.Аг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг бие даасан гэм буруугийн хэлбэр, санаа зорилготойгоор үйлдсэн, мөн гэмт үйлдлүүд нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бий болгож байх тул гэмт санаа зорилгыг харгалзан тус тусад нь зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэмжээ хязгаарын дотор шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.З нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 08 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260Г тоот хашаа, байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан, М.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.Агийн 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн, Г.Этай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  Тамирын Т.Зын түр оршин суух бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260г тоотод байх гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5738 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5731 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5810 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5810 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дугаар 5807 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №1243 тоот дүгнэлт, Шүүгдэгч М.А Т.З, Г.Э нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос Т.Зын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.З нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 4 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоосон, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдсэн нь үйлдлийн шинж, арга, гэмт санаа зорилгоороо ялгагдаж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах үндэслэл болж байна.

Шүүгдэгч Т.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ  2019 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 8 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260Г тоот хашаа, байшинд "өвс" гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй “тоос” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн М.Агийн 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн  үйлдлүүдэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Т.З нь шүүгдэгч Г.Этай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан, 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг бие даасан гэм буруугийн хэлбэр, санаа зорилготойгоор үйлдсэн, мөн гэмт үйлдлүүд нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг бий болгож байх тул гэмт санаа зорилгыг харгалзан тус тусад нь зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэмжээ хязгаарын дотор шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.З нь Г.Этай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт худалдан борлуулах зорилгоор хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан үеэс эхлэн гэмт хэрэг үйлдэгдсэн тооцох бүрэлдэхүүний шинжтэй гэмт хэрэг байх тул шүүгдэгч Т.З, Г.Э нар нь урьдчилан үгсэж тохиролцон улмаар 200.000 төгрөгөөр бусдад худалдсан буюу хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад дамжуулсан эсэхээс үл хамаарч гэмт хэрэг төгссөнд тооцогдох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э нь үргэлжилсэн үйлдлээр буюу Т.Зтай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Заас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Э гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5738 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5731 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн №1210 тоот дүгнэлт,  Шүүгдэгч М.А, Т.З, Г.Э нарын мэдүүлэг зэрэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нараас прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд маргаж, мэтгэлцэн шүүх хуралдаанд оролцсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдсэн нь үйлдлийн шинж, арга, гэмт санаа зорилгоороо ялгагдаж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах үндэслэл болж байна. Гэмт хэрэг үйлдэх зорилго гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хүрэхийг эрмэлзсэн үр дүн юм. Гэмт хэргийн зорилго нь хэргийн бүхий л нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, санааны төрөл, гэмт хэргийн арга, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үе шат зэргийн хамт тодорхой үйлийн нийгмийн аюулыг үнэлэх үндэслэл болно.

Прокуророос М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “...өмнө нь Т.З ахаас авч хэрэглэж байсан. Дараа дахиж надад өгөхгүй гэж байсан. 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш надаас шавар авах хүн байгаа юу гэж асуухаар нь би байхгүй гэхэд надаас байнга асуугаад байхаар нь хүнээс асуугаад өгье гэж хулдаа хэлээд Т.Заас авсан” гэж мөн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар “......Т.З ахаас авсан шавар гэх бодисыг өөрөө л хэрэглэх гэж байсан түүнээс хэн нэгэн хүнд худалдан борлуулах гэж байсан зүйл байхгүй ...Т.З ахаас өмнө нь шавар гэх бодисыг асуухад надад өгөхгүй байсан учраас худал хэлж өөрөө хэрэглэхээр авсан юм” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Т.Зын “...миний найз охин Эрдэнэтуяагийн дүү Г.Э над руу утсаар болон мессенжэрээр холбогдож зарах юм байгаа юу гэж хэлэхээр нь байгаа талаар хэлсэн ба надтай уулзаж авахаар болсон гэвч би гэртээ хариад хэсэг хугацаанд унтчихсан байсан тул орой 18 цагийн үед сэрээд утсаа хартал Г.Э над руу баахан залгачихсан мессенжэрээр шавар авах талаар бичсэн байсан тул гэрээсээ Г.Этай уулзаж М.Агаас авсан шавар гэх бодисыг өгөхөөр гарсан. Ингээд Хүүхдийн урлангийн урд Г.Этай уулзаж шавараа өгсөн гэтэл Г.Э би шавар зарах хүнтэйгээ уулзчихаад ирье гэхээр нь за гэж хэлчихээд буцаад Game bros  PC тоглоомын газар руу явж байх үед ойролцоогоор 20 орчим минутын дараа Г.Э залгаад дахиад Хүүхдийн урлан дээр хүрээд ирээч гэхээр нь очтол цагдаа нар намайг барьж авсан.  ...2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Эд өгсөн хөх өнгийн асаагуур дээр наасан байсан шаврыг Г.Э 200.000 төгрөгөнд зараад өгье гэж хэлсэн энэ талаарх баримт нь миний мессенжер хаягт байгаа” гэх мэдүүлэг, мөн Т.Зын Iphone7 маркын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд Т.З, Г.Э нар нь мессенжер ашиглан хоорондоо харилцсан бичиглэлд  Г.ЭТ.З руу “...4 ntr gd hicheel n tarhiin gsn shd Bat awnaa l gsn” гэсэн мессежний хариуд Т.Заас “...okey mm za chi ooro hvrj irj awna bizde te” гэсэн хариу, Г.ЭТ.З руу “...Ngu sda chn 200d awy gnee ...200d yum chn ih ayataihn ym ugchnu bzd guijinshu l gdeshd ...200l bgaashd” гэх бичвэрүүд Т.Заас Г.Э луу “...zaza goe ym bga” гэх бичвэрүүд зэргийг гар утсанд үзлэг хийж бэхжүүлж авсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд Г.Э нь Т.Зтай урьдаас үгсэн тохиролцож, “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах зорилгоор Т.З-с олж авсан, мөн бусдад худалдахыг завдсан, энэ зорилгоор биедээ хадгалсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Э 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгоор олж авч бусдад 200.000 төгрөгөөр худалдахыг завдсан, мөн дээрх бодисыг худалдан борлуулах зорилгоор биедээ хадгалсан тус тус үйлдэлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Батхүүгийн Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрч С.Эрмүүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 5732 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн №1221 тоот дүгнэлт, Шүүгдэгч М.А, Б.Б, Т.З нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь хэргийн зүйлчлэлийн хүрээнд болон гэм буруугийн асуудлаар марган мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон байна.

   Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад  “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заажээ. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ардын эрх" орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан хадгалах гэдэг нь уг бодисыг санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулах зэргийг хамааруулан ойлгоно. Шүүгдэгч Б.Б нь анх удаа шавар гэх бодисыг харсан, М.Эрмүүн нь М.Атай холбогдсон, харилцсан, баригдах үедээ өөрийн биед хадгалсан зэрэг талаар мэдүүлсэн байх боловч Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эзэмшилд авсан, цаашлаад цагдаагийн байгууллагын ажилтнууд гэмт хэргийг таслан зогсоох үед уг бодисыг өөрийн биед нуусан үйл баримт нь өөрийн үйлдлийг хүсэж, үйлдлийн улмаас үүсэх үр дагаварыг бий болгох зорилгоор буюу тухайн мөчид гэмт хэргийг нуун дарагдуулах, өөрийн биед шавар гэх нэршилтэй бодисыг нуух замаар хадгалсан үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Б.Бийн биед үзлэг, нэгжлэг хийх үеэр түүний биеэс илэрсэн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Прокуророос Б.Бийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин М.А, Т.З, Г.Э нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар буюу М.А, Т.З нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэйгээр буюу үргэлжилсэн үйлдлээр, санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Т.З, Г.Эрдэндарь нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид бүлэглэсэн гэх шинж байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгнийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэнэ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

Иймд шүүгдэгч М.А, Т.Зын нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж,  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь хэдийгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг тус тус хэрэглэх боломжгүй шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил байхаар тогтоов.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 307 тоот шийтгэх тогтоолоор М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн  2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан М.Аг гэмт хэргийн хор уршгийг арилгаж арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.А нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, мансууруулах бодис хэрэглэсэн нь  Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 5741 тоот шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт баримтуудаар нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 307 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 307 тоот шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Т.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжэээг 3 жил хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Т.Зт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эд мөрийн баримтаар тооцогдсон Б.Бийн биед үзлэг хийх явцад хураагдсан 1 гэж дугаарласан шавар мэт зүйл 0.5 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн асаагуур, 3 гэж дугаарласан цагаан өнгийн срочикон цамц, 4 гэж дугаарласан шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн тосны сав, М.Агийн биед үзлэг хийх явцад хураан авсан 1 гэж дугаарласан шавар мэт зүйл 2.5 грамм, 2 гэж дугаарласан шавар мэт зүйл 3.0 грамм, 3 гэж дугаарласан өвс мэт зүйл гялгар уутны хамт 187.4 грамм, 4 гэж дугаарласан   шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга, 5 гэж дугаарласан претка, 7 гэж дугаарласан төмөр труба, М.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан дээж 1 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 1.4 грамм, 2 гэж дугаарласан өвс мэт зүйл 2.3 грамм, Г.Э биед үзлэг хийж хураан авсан гялгар уутны хамт 2.3 гр жинтэй шавар, хөх өнгийн асаагуур, Т.Заас хураагдсан 6.1 гр тоос мэт бодис, Т.Зын гэрт нэгжлэг хийн хураан 1 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 167.7 грамм, 2 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 302.0 грамм, 3 гэж дугаарласан өвс мэт зүйл уутны хамт 188.6 грамм, 4 гэж дугаарласан өвс мэт зүйл гялгар уутны хамт 186.1 граммыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, Эд мөрийн баримтаар тооцогдсон 6 гэж дугаарласан АК8609005 дугаартай хуйлсан 50 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Монгол банкинд тус тус  даалгах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдан борлуулж олсон орлого болох 10.000 төгрөгийг шүүгдэгч М.Агийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч М.Агийн цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Т.Зын цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон 34 хоног, шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 1 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулцан тооцов.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.А, Т.З, Г.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон