Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 659

 

С.Эрдэнэчулуун, Ц.Даваадорж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Мөнх-Од,  

Хохирогч З.Бүзлхам,

Хохирогч Г.Алтанцацрал, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

Ялтан Ц.Даваадоржийн өмгөөлөгч А.Ариунаа,

Ялтан С.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Эрдэнэчулуун, Ц.Даваадорж нарт холбогдох эрүүгийн 201725020254 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Самдангийн Эрдэнэчулуун, 1985 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ганчулуун” ХХК-д инжинер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан 14 дүгээр багийн 1 дүгээр хорооллын 35 дугаар байрны 43 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТЗ85031815/;

2. Хулгар овогт Цэрэнбазарын Даваадорж, 1987 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн операторч мэргэжилтэй, “Монхавх Инженер” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамжны 433 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар гудамжны 304 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УЗ87040615/.

 

С.Эрдэнэчулуун нь архи ууж согтуурсан үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод буюу хамтран амьдрагч З.Бүзлхамын гэрт очиж, түүнийг найзуудтайгаа байсанд нь дургүйцэн үл ялих зүйлээр шалтаглан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г.Алтанцацралын гэдсэнд хутгалж “...хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээж, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал, баруун шилбэнд цус хуралт...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Мөн дээрх цаг хугацаа, газар нутагт хамтран амьдрагч З.Бүзлхамыг найзуудтайгаа байсанд нь хардаж, үл ялих зүйлээр шалтаглан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч З.Бүзлхам, Ц.Даваадорж нарын гаран тус газар хутгалж, тэдний бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

 

Ц.Даваадорж нь архи ууж согтуурсан үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод буюу найз З.Бүзлхамын гэрт байхдаа түүний хамтран амьдрагч С.Эрдэнэчулууны зүй бус үйлдлийн улмаас нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Эрдэнэчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ц.Даваадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...С.Эрдэнэчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн танхайн сэдэлтээр бусдыг эрхтэнээс нь хагацуулж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц.Даваадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэчулууныг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэчулууныг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Даваадоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан С.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялд багтааж, С.Эрдэнэчулууны биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Эрдэнэчулуунд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Эрдэнэчулуун 60 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Ц.Даваадорж нийт 13 хоног цагдан хоригдсон, түүний цагдан хоригдсон 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч, ялыг эдлүүлсэнд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Эрдэнэчулуунаас нийт 2.810.800 төгрөг гаргуулан хохирогч Г.Алтанцацралд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 9.226.200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Г.Алтанцацралын өмгөөлөгчид төлсөн зардал 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, С.Эрдэнэчулуун нь хохирогч Ц.Даваадорж, З.Бүзлхам нарт төлөх төлбөргүй, Ц.Даваадорж нь хохирогч С.Эрдэнэчулуунд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Эрдэнэчулуун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, санамсар, болгоомжгүй хийсэн үйлдэлдээ туйлын их гэмшиж, өөрийн буруутай үйлдэлдээ харамсаж байна. Би хохирлыг төлж барагдуулсан, миний эх Ё.Амарбаясгалан нь тэтгэвэрт гарсан, зүрхний хэмнэл алдагдал, нойр булчирхайн үрэвсэлтэй тул эмнэлгийн хяналтад байдаг. Би эхнэрээсээ 2 жилийн өмнө салж, 2 хүүхэдтэйгээ өрх толгойлсон эцэг болж, 2 хүүхдээ асран хамгаалсаар ирсэн. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. ...” гэв.

 

Ялтан С.Эрдэнэчулууны өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан С.Эрдэнэчулуун нь хохирогч Г.Алтанцацралд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.810.800 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар маргахгүй байгаа бөгөөд хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэхээс өмнө бага насны хүүхэд болон өндөр настай эхийнхээ хамт амьдардаг байсан. Ялтан С.Эрдэнэчулуун нь энэ байдлаа илэрхийлж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дагуу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Өмгөөлөгчийн байр сууринаас ялтан С.Эрдэнэчулууны байр суурийг дэмжиж байгаа боловч хохирогч Г.Алтанцацралын биед учруулсан гэмтлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр учруулсан эсэхэд эргэлзээ бүхий байдал байгаа тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж үзэхдээ дараах байдлыг анхаарна уу. С.Эрдэнэчулуун нь хохирогч /мөн шүүгдэгчийн/ эрх зүйн байдалтай. Ц.Даваадоржтой хамтран амьдрагч З.Бүзлхамыг хувийн сэдэлтээр хардан маргалдаж, харилцан зодолдож байх явцдаа хутга хэрэглэн Ц.Даваадоржийн гарыг зүсэж, хөнгөн гэмтэл учруулах үед нь түүний үйлдлийг хориглон хутгыг нь тавиулах үед З.Бүзлхам хутгатай гарт нь өртөж гэмтсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан. “...Давка, Хашаа хоёр хутгыг нь тавиулах гээд ноцолдсон. ...Гэтэл Даваа гэнэт гараа бариад, Г.Алтанцацрал орон дээр унаад хэвтэж байсан. …” гэх гэрч М.Энхзаяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, “...С.Эрдэнэчулууныг гартаа хутга барьсан эсэхийг би анзаараагүй. ...Би гараа дараад хойшоо зугтсан. ...Миний өмнүүр Г.Алтанцацрал ороод хойшоо саваад уначихсан. ...” гэх хохирогч Ц.Даваадоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, “...Боль гээд дундуур нь ортол миний гэдэс халуу оргиод явчихсан. ...” гэх хохирогч Г.Алтанцацралын мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар үйл баримт хавтаст тогтоогдсон байна. Ялтан С.Эрдэнэчулуун нь гэрч З.Бүзлхамын гэрээс хутга авч гарсан сэдэлт нь Ц.Даваадоржийг хамтран амьдрагч З.Бүзлхамтай хардаж зодолдсон үйлдэлдээ хүч оруулах зорилготой байсан. Харин хохирогч Г.Алтанцацралын биед гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Зөвхөн үйлдлийг хориглох явцад дээрх гэмтлийг болгоомжгүй учруулсан байх боломжтой гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна. Учир нь С.Эрдэнэчулуун нь хохирогч Г.Алтанцацралын биед хүнд гэмтэл учрах хор уршгыг мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр энэ хор уршигт хүргэсэн буюу  хохирогчийн биед хүнд гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж байна. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж хэргийг тохирох зүйлээр зүйлчилж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Ялтан Ц.Даваадоржийн өмгөөлөгч А.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд Ц.Даваадоржийг цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн энэ байр сууриа дэмжиж байна. Ц.Даваадоржийг 2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө С.Эрдэнэчулууныг зодож, хөнгөн гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр торгуулийн ял шийтгэсэн. Хэдийгээр би давж заалдах гомдол гаргаагүй ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл, С.Эрдэнэчулуун нь хамтран амьдрагч З.Бүзлхамын гэрт очиход З.Бүзлхам нь Ц.Даваадорж, Г.Алтанцацрал, Хаш-Эрдэнэ нартай архи уугаад, хаалгаа тайлж өгөхгүй байсан. Иймд С.Эрдэнэчулуун З.Бүзлхамыг хардаж, гэрийнх нь хаалгыг маш хүчтэй цохиж, тооноор нь орох гэж гэр дээр нь авирсан байдаг бөгөөд эдгээр асуудлыг мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрчүүд мэдүүлсэн байдаг. Хаалгаа тайлж өгсний дараа С.Эрдэнэчулуун гэрт орж, Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нар луу дайрч, маргалдан зодолдсон байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд З.Бүзлхам, Г.Алтанцацрал нарын өгсөн мэдүүлэг, мөн тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогддог. Тухайн үед Ц.Даваадорж биеэ хамгаалахаас өөр аргагүй байдалд орсон гэдэг нь харагдаж байна. Учир нь, хүн хамтран амьдрагчтайгаа хардаж, дайрч, доромжилж байхад эсрэг үйлдэл хийхгүй бол өөрийгөө хамгаалах боломжгүй байдалд орох байсан нь С.Эрдэнэчулууныг цохисны дараа С.Эрдэнэчулуун тэр гэрт байгаа 3 хүнийг хутгалж байгаа үйлдлээс тодорхой харагдана. Иймд Ц.Даваадоржийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхээс өөр аргагүй юм. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасанд Ц.Даваадоржийн үйлдэл хамаарч байгаа тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байна гэж үзэж, Ц.Даваадоржийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. Ц.Даваадоржид холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар хөнгөн гэмт хэрэг бөгөөд хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байсан. Хэрэг гарснаас хойш 6 сар өнгөрсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө анхан шатны шүүх хуралдаан болсныг дурдах нь зүйтэй. Шинэ, хуучин хуулийн аль алинаар Ц.Даваадоржийн үйлдэл гэмт хэрэгт тооцогдохооргүй байна. Иймд Ц.Даваадоржийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. Ц.Даваадорж С.Эрдэнэчулууны үйлдлийн хохирогчоор оролцож байгаа. Хохирогч нь шүүгдэгчийг яллах байр суурьтайгаар оролцдог. С.Эрдэнэчулууны өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “зэвсэг хэрэглэсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн хуучин хуульд байгаагүй гэж байгаа нь үндэслэлтэй байна. Иймд С.Эрдэнэчулууны үйлдсэн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Ц.Даваадоржийн зүгээс С.Эрдэнэчулуунд гаргах гомдол, саналгүй бөгөөд үүнийгээ мөрдөн байцаалтын шат, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч илэрхийлж байсан. ...” гэв.

 

Хохирогч Г.Алтанцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдолтой байна. Урьд нь эмчилгээ хийлгэх гэж шүүгдэгчээс хохирлын төлбөр хүссэн боловч өгөхгүй байсан. Өнөөдөр өглөө 10 цагийн үед хохирлын төлбөр болох 2.810.800 төгрөгийг өгсөн. Энэ мөнгө миний эмчилгээнд зарцуулагдах төлбөр байгаа юм. Би хэрэг гарснаас хойш өдийг хүртэл ажил хийгээгүй, бага насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Иймд би хохиролд нэхэмжилсэн мөнгөө шүүгдэгчээс гаргуулан авахыг хүсч байна. ...” гэв. 

 

Хохирогч Г.Алтанцацралын өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Эрдэнэчулуунд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Бат-Ерөөлт өмгөөлөгч С.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэж байгаа нь үндэслэлтэй байна. Хохирогч Г.Алтанцацралын биеийн байдал сайнгүй байгаа тул ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. С.Эрдэнэчулуун хохирлоо бүрэн барагдуулаагүй. ...” гэв.

 

Хохирогч З.Бүзлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад С.Эрдэнэчулуунаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Энэ хэрэг 100 хувь миний буруугаас болсон. Би найз Г.Алтанцацралыг ийм байдалд оруулж, 2 хүүхдийн эцэг С.Эрдэнэчулууныг 7 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болгож байгаадаа үнэхээр их харамсаж байна. Шүүх бүрэлдэхүүн миний бодлыг харгалзаж үзнэ үү. С.Эрдэнэчулуун намайг хардсанаас болж ийм үйлдэл гаргасан. С.Эрдэнэчулуунд бусдыг хутгалах, алах санаа зорилго байгаагүй. Миний бодлоор энэ хэрэг зөвхөн хардалтаас болсон. С.Эрдэнэчулуун намайг харддаг байсан. Бид тухайн үед муудалцан хоёр талд амьдарч байсан. Би тухайн өдөр хаалгаа тайлж өгөөгүйгээс болж хардалт нь улам хүндэрсэн байх. Иймд шүүх бүрэлдэхүүн С.Эрдэнэчулууны ирээдүйн амьдралыг бодолцож, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнх-Од шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тухайн үеийн мөрдөж байсан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр нөхцөл байдал харагдаж байна. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх боломжтой байх бөгөөд оногдуулах ял шийтгэлийг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, С.Эрдэнэчулуун нь архи ууж согтуурсан үедээ, хамтран амьдрагч З.Бүзлхамын гэрт түүнийг бусадтай хардаж, улмаар Ц.Даваадоржтой маргалдан зодолдож, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл, З.Бүзлхамын биед хөнгөн зэргийн гэмтэл, мөн Г.Алтанцацралын биед хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэргүүдийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Иймд дараах байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийв.

 

С.Эрдэнэчулуун нь архи ууж согтуурсан үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод буюу хамтран амьдрагч З.Бүзлхамын гэрт очиж, түүнийг Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нартай хардаж, маргаан үүсгэн Ц.Даваадоржтой харилцан зодолдох явцад зодооныг таслан зогсоох зорилгоор ойртон ирсэн Г.Алтанцацралын гэдсэнд хутгалж “...хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээж, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал, баруун шилбэнд цус хуралт...” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Мөн дээрх цаг хугацаа, газар нутагт хамтран амьдрагч З.Бүзлхамыг найзуудтайгаа байсанд нь хардаж, Ц.Даваадоржтой зодолдох явцдаа түүний биед хөнгөн зэргийн гэмтэл, мөн З.Бүзлхамын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг,

 

Ц.Даваадорж нь архи ууж согтуурсан үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 23-41 тоотод буюу найз З.Бүзлхамын гэрт байхдаа түүний хамтран амьдрагч С.Эрдэнэчулуунтай маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Бүзлхамын “...С.Эрдэнэчулуун бид хоёр хамтран амьдрагч байсан. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байхад би хүүхдээ эгчийнхээ гэрт үлдээгээд найз Г.Алтанцацралын ажил дээр очсон. Бид хоёр юм яриад байж байтал М.Энхзаяа гээд манай найз араас орж ирсэн. Г.Алтанцацрал "ажил тартал хамт байж байгаад хамт явцгаая" гэсэн. Ажил нь 00 цаг 30 минутын орчим тараад бид 3 такси бариад манай гэрт ирсэн. Тэгээд бид гурав замдаа авсан 1 шил 0,5 литрийн архиа хувааж уусан. Тэгээд бид гурав сууж байтал Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ нар надтай утсаар яриад "уулзъя" гэхээр нь би гэртээ дуудсан. Тэр хоёр ирээд удаагүй байж байтал гэрийн хаалга нилээн чанга нүдсэн. Би "хэн бэ?" гэтэл дуугарахгүй байсан. Хаалга дахиад чанга цохиод эвдчих гээд байхаар нь би хаалга тайлж өгсөн. С.Эрдэнэчулуун гэрт орж ирээд Ц.Даваадоржтой маргалдсан. Ц.Даваадорж "энэ юун хүн бэ?" гэхээр нь би Ц.Даваадоржид тайлбарлаж "надтай суух гэж байгаад больсон хүн байгаа юм" гэсэн. Тэгтэл С.Эрдэнэчулуун Ц.Даваадоржийг "зүгээр эр хүн юм бол сайхан хэн хэндээ гомдолгүй гэж өргөдөл бичиж байгаад зодолдчихъё" гэсэн. С.Эрдэнэчулуун өөрийгөө "Эрдэнэтийн атман, надад зөндөө таньдаг хүн байгаа" гэх мэт юм яриад байсан. Ц.Даваадорж "би ч гэсэн Яармагийнх, надад ч гэсэн таньдаг хүн зөндөө байгаа" гээд тэр хоёр хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Ц.Даваадорж С.Эрдэнэчулууныг нилээн хэдэн удаа цохих шиг болсон. Гэтэл манай урд байдаг хүргэн ах Ц.Пүрэвсүрэн, дүү П.Зол-Эрдэнэ нар гэрт орж ирээд салгаж аваад гэртээ орсон. Би араас нь С.Эрдэнэчулууныг тайвшруулах гээд ортол гал тогооны шкафнаас хутга аваад гарсан. Би "явуулахгүй" гээд араас нь татсан чинь миний зүүн гарын шуу орчим хутгаараа нэг удаа хатгасан. Би "хутга аваад гарчихлаа" гээд орилсон. Тэгээд араас нь ортол манай найз Г.Алтанцацрал орон дээр хэвтсэн, Ц.Даваадорж "гарандаа хутгалуулчихлаа" гээд орилоод байсан. Би Г.Алтанцацрал дээр очоод хартал цамц нь цус болсон байхаар нь цамцыг сөхөөд хартал гэдэс нь гараад ирсэн байсан. Манай хүргэн Ц.Пүрэвсүрэн, дүү П.Зол-Эрдэнэ хоёр С.Эрдэнэчулууныг барьж аваад хутгыг нь гарнаас нь салгаад  цааш аваад шидсэн  гэсэн. Удалгүй  цагдаагийн байгууллагын ажилтан болон түргэн тусламжийн эмч нар ирсэн. ...” /1 дүгээр хавтас, 29-30 дугаар хуудас/,

 

Ц.Даваадоржийн хохирогчоор өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө би найз Д.Хаш-Эрдэнэтэй хамт танил найз болох З.Бүзлхамын гэрт нь очсон. Гэрт нь ороход З.Бүзлхам, Г.Алтанцацрал, М.Энхзаяа, З.Бүзлхамын хүүхэд нь дөрвүүлээ байж байсан. Д.Хаш-Эрдэнэ бид 2 очихдоо 1 шил 0,75 литрийн "Экс" архи аваад очсон. Архиа задлаад ууж байтал З.Бүзлхамын гэрийнх нь хаалгыг гаднаас нь хүн балбаад байсан. З.Бүзлхам "хаалга тайлаад яах юм бэ?" гэж хэлсэн. Тэгтэл гэрийн гадаа эрэгтэй хүн "хаалгаа онгойлго" гээд чарлаад байсан. З.Бүзлхам "манай салсан найз залуу байгаа юм, тайлаад хэрэггүй" гээд байсан. Гэтэл нөгөө залуу нь гэр дээр авирч гараад түйвээгээд байхаар нь "за яршиг хаалгаа онгойлгоод оруулчихаа" гэж хэлсэн. З.Бүзлхам өөрөө хаалгаа онгойлгосон. Нөгөө залуу нь орж ирээд манай найз Д.Хаш-Эрдэнэ бид хоёр руу дайраад "та 2 хэн бэ?, юу хийж байгаа юм бэ?" гэхээр нь "бид нар бүүр эртний найзууд байгаа юмаа, өнөөдөр хүрээд ир гэхээр нь бид нар ирээд байж байна. Д.Хаш-Эрдэнэ гадаад улс руу явах гэж байгаа юм, гаргаж өгөх гээд сууж байна" гэж хэлсэн. Тэгсэн чинь С.Эрдэнэчулуун нь муухай хараад л "чи хэн юм бэ, чи зүгээр хэн ч биш" гэх зэргээр дайраад уурлаад байсан. Би уг нь учир зүйг нь олоод овоо гайгүй болоод байж байтал С.Эрдэнэчулуун манай найз Д.Хаш-Эрдэнэтэй муудалцаад дайраад барилцаад авсан. Би очоод салгах гэтэл над руу дайраад заамдаад цохиод авахаар нь би түүнийг зөрүүлээд цохиж зодолдсон. Д.Хаш-Эрдэнэ зодоонд оролцоогүй. С.Эрдэнэчулуун нь гэрээс гараад явсан. Бид "явъя" гээд байж байтал гэрийн хаалга онгорхой гэрийн гадаа хүмүүс чарлалдаад "боль байг" гэх зэргээр орилолдоод эхэлсэн. Би "за байдал биш боллоо" гэж бодоод хуванцар сандлыг нэг гартаа бариад нөгөө гартаа архины шил бариад биеэ хамгаалах гээд зогсож байтал гэрийн хаалгаар С.Эрдэнэчулуун улаан галзуу дайраад орж ирсэн. Би С.Эрдэнэчулууныг гартаа хутга барьсан байсан эсэхийг анзаараагүй. Над руу дайрахаар нь би түүн рүү хуванцар сандал шидэхэд оноогүй. Нөгөө гартаа барьсан архины шилээрээ цохих гэтэл миний зүүн гарын булчин руу хутгалаад буцаж татсан. Би шууд гараа дараад орилоод хойшоо зугтсан. Миний өмнүүр Г.Алтанцацрал ороод түүнийг барьж авах шиг болтол Г.Алтанцацрал хойшоо саваад орон дээр уначихсан. Д.Хаш-Эрдэнэ болон урд талынх нь айлын нэг залуу хоёр нийлээд С.Эрдэнэчулууныг хоёр талаас нь баглаад бариад авсан. Гэтэл Г.Алтанцацралын цамц нь дээшээ сөхөгдчихсөн, гэдэсний доод хэсгээр нь томоор зүсэгдчихсэн /хонь гаргаж байгаа юм шиг/ гэдэс нь сэмж нь бөмбийгөөд гараад ирчихсэн байсан. М.Энхзаяа орилоод "би харж чадахгүй нь ээ" гээд Г.Алтанцацралын гэдсэн дээр ороолтоороо бүтээгээд тавьсан. Тэгээд яаралтай цагдаа, түргэн дуудсан. ...” /1 дүгээр хавтас, 32-33 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Алтанцацралын “...2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 23 цагийн орчим манай хоёр найз З.Бүзлхам, М.Энхзаяа нар ирсэн. Бид гурав юм ярьж сууж байгаад хүний нэг ширхэг 0,5 литрийн пиво уусан. Бид гурав 02 цагийн орчим манай ажлаас гараад явж байтал М.Энхзаяа руу Ц.Даваадорж залгаад "Д.Хаш-Эрдэнэ гадагшаа явах гээд бид хоёр хамт байна, та гурав Алтай хотхонд хүрээд ир" гэсэн. З.Бүзлхам "манай гэрт манай хүүхэд байгаа учир очих боломжгүй, та 2 манай гэрт хүрээд ир, бид гурав манай гэрт очоод байж байя" гэхэд Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ хоёр ирэхээр болсон. Бид гурав З.Бүзлхамын гэр рүү очихдоо замаараа дэлгүүрээс нэг шил 0,5 литр архи аваад орсон. Тэгээд уг архиа уугаад сууж байтал Ц.Даваадорж, Д.Хаш-Эрдэнэ хоёр ирсэн. Бид нар юм яриад сууж байтал хаалга гаднаас тогшсон. Бид нар С.Эрдэнэчулууныг ирж байгаа байх гээд хаалга тайлахгүй байсан чинь гэр дээр нь авирах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь бид нар "хаалгаа тайл тайл" гэж хэлээд З.Бүзлхам хаалгаа тайлсан. Гаднаас С.Эрдэнэчулуун орж ирээд З.Бүзлхамтай хоорондоо юм яриад байсан. С.Эрдэнэчулуун цаанаас ирээд "за юун хоёр залуу вэ?" гэсэн чинь Ц.Даваадорж "битгий буруугаар ойлгоорой, бид нар багаасаа найзалсан найзууд байгаа юм" гэж хэлсэн. С.Эрдэнэчулуун "наад архинаасаа нэг хийчих" гэж хэлээд архинаас хэд хэд уусан. З.Бүзлхам "чи юу хийж яваа юм бэ, би гэртээ найз нартайгаа уулзаж байна, чи одоо яв, одоо би чамд хамаагүй биз дээ" гэж хэлсэн. Би гарч бие засаад эргээд гэрт орж ирсэн чинь Ц.Даваадорж, С.Эрдэнэчулуун хоёр хоорондоо маргалдсан Ц.Даваадоржийг цааш хана руу шахсан Д.Хаш-Эрдэнэ наана нь "боль" гээд зогсож байсан. З.Бүзлхам бид хоёр тэр хоёрыг "боль" гээд би дундуур нь ороод С.Эрдэнэчулуунд "чи одоо яв эсвэл бид явъя" гэж хэлсэн чинь миний гэдэс халуу оргиод явчихсан. Би гэдсээ гараараа бариад үзтэл маш их цус болсон байсан. Намайг ухаан балартаад нэг сэргэтэл З.Бүзлхам "чи миний найзын гэдсийг нь цувуулсан байна" гээд орилоод байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...” /1 дүгээр хавтас, 35-37 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн “...2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой унтаж байсан чинь шөнө 01 цагийн орчим, хажуу талын гэрт хүмүүс шуугилдаад байсан. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод гэрт нь орсон чинь С.Эрдэнэчулуун, З.Бүзлхам болон тэдний найз нар гээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би "боль" гээд С.Эрдэнэчулууныг аваад гэртээ орсон. Би урд талын өрөө рүү орж тамхи авах гээд цааш ортол С.Эрдэнэчулуун манай үүдний өрөөнөөс хутга аваад гараад гүйсэн. Би хойноос нь гүйгээд амжаагүй. Би араас нь З.Бүзлхамын гэрт орсон чинь З.Бүзлхамын найз Г.Алтанцацрал гэдсээ барьсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би очоод хутгыг нь тавиулаад хутгыг нь аваад гаргаж шидсэн. С.Эрдэнэчулууныг дагуулаад гэр лүү орсон. Тэгээд цагдаа болон түргэн дуудсан. ...”  /1 дүгээр хавтас, 40 дүгээр хуудас/,

 

Гэрч  П.Зул-Эрдэнийн “...2017 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчим би гэртээ унтаж байсан чинь хажуу талын гэрт хүмүүс шуугилдаад байсан. Би аав Ц.Пүрэвсүрэнгийн хамт гэрээс гараад хажуу талын гэрт орсон чинь С.Эрдэнэчулуун, З.Бүзлхам эгчтэй маргалдаад байсан. Манай аав "одоо та нар боль" гээд С.Эрдэнэчулууныг аваад гэр лүүгээ орсон. ... Би гэртээ орох гээд явж байсан чинь С.Эрдэнэчулуун гартаа хутга барьсан манай гэрээс гараад явж байсан. Би хойноос нь татсан чинь намайг түлхээд унагаасан. Намайг гэртээ ортол аав С.Эрдэнэчулууны араас гарсан. Би аавын араас гарч аавтай хамт гэрт нь ороход нэг эмэгтэй хүн хэвлий хэсэгтээ хутгалуулсан орон дээр хэвтэж байсан. С.Эрдэнэчулуун нэг өндөр залуугийн гаран тус газар нь хутгалсан байсан. Аав бид 2 очоод хутгыг нь тавиулаад аав хутгыг нь аваад гаргаж шидсэн. Тэгээд аав С.Эрдэнэчулууныг гэр рүүгээ дагуулаад орсон. Тэгээд цагдаа болон түргэн тусламж дуудсан. ...” /1 дүгээр хавтас, 41 дүгээр хуудас/,

 

Гэрч  М.Мөнхзаяагийн “... Давка, Хашаа 2 ирж суугаад 5-10 минут орчим болж байсан чинь гаднаас С.Эрдэнэчулуун хаалга тогшсон. Тэгэхээр нь хаалгаа тайлж өгөх гэсэн чинь маш их чанга тогшсон. З.Бүзлхам хаалга тайлж өгөх гэсэн чинь бараг эвдээд ороод ирэх шиг болсон. С.Эрдэнэчулуун нилээд согтуу орж ирээд З.Бүзлхамтай маргалдаад Давка, Хашаа хоёр руу агсараад байсан. З.Бүзлхам, С.Эрдэнэчулууныг "чи манай гэрээс гар" гээд хөөгөөд байсан. Давка "эв зүйгээ олцгооё" гээд С.Эрдэнэчулууныг "суучих" гэсэн чинь С.Эрдэнэчулуун Давкаг эхлээд цохих шиг болсон. С.Эрдэнэчулуун, Давка хоёр ноцолдоод эхлэхээр нь би орон дээр унтаж байсан З.Бүзлхамын хүүхэд Оргил руу гүйж очоод тэвэрч аваад гарсан. Давка, С.Эрдэнэчулуун 2 хоорондоо үүдэн дээр зодолдоод байсан. Харин Хашаа, З.Бүзлхам, Г.Алтанцацрал нар тэр хоёрыг салгах гээд оролдож байсан. Тэгтэл "С.Эрдэнэчулуун гараад гүйчихлээ" гээд З.Бүзлхам араас нь гараад гүйсэн. Хэсэг байж байгаад С.Эрдэнэчулуун гаднаас гартаа хутга барьсан орж ирсэн. Давка, Хашаа хоёр хутгыг нь тавиулах гээд ноцолдсон. Тэгтэл Давка гэнэт гараа бариад, Г.Алтанцацрал орон дээр унасан хэвтэж байсан. Би Г.Алтанцацрал дээр очтол Г.Алтанцацралын гэдэс нь цуваад гараад ирсэн байсан. ...” /1 дүгээр хавтас, 42-43 дугаар хуудас/,

 

С.Эрдэнэчулууны яллагдагчаар өгсөн “...Хэрэг болохоос 7 хоногийн өмнө З.Бүзлхам бид 2 хоорондоо маргалдаад би гэртээ харихгүй өөрийн ажил дээр хоносон. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой ажлын газрын найз нартайгаа 3 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. ... Би жаахан пиво уусандаа болоод гэртээ харих санаа төрөөд 2017 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө 02 цагийн орчим такси бариад гэртээ харьсан. Тэгээд би хашааны хаалга онгойлгоод автомашинаа хашаанд оруулж тавьчихаад гэрийн хаалга тогшсон чинь хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд би дээшээ тооно руу харсан чинь гэрэл асаалттай байсан. Би дахин хаалгыг тогшсон чинь З.Бүзлхам “хэн бэ” гэсэн. Тэгэхээр нь “би байна” гэтэл дахин дахин “хэн бэ” гэж байгаад цаанаа эрэгтэй хүнтэй ярих чимээ гарсан. Тэгэхээр нь миний хар төрөөд хаалгаа хүчтэй татаад онгойлгосон чинь миний хамтран амьдрагч З.Бүзлхам, түүний 2 эмэгтэй найз, зүс үл таних 2 залуугийн хамт голдоо архи тавьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад зүс үл таних 2 залуу руу “та хоёр хэн бэ” гэсэн чинь нөгөө залуус гайхаад байсан. Тэгээд би жаахан уцаарлангүй байсан чинь нөгөө залуус нь миний урдаас бас уурласан. Тэгтэл З.Бүзлхам намайг нөгөө залуусдаа “энэ манай нөхөр” гэж танилцуулсан. Тэгтэл нөгөө залуус намайг суучих танилцъя гэхээр нь би суугаад, өндөр залуу нь надад архинаасаа хийгээд өгөхөөр нь би нэг татсан. Тэгтэл хажууд нь сууж байсан намхан залуу нь надад дахин архи хийж өгөөд “тулгая” гэхээр нь би согтчих байх гэж бодоод уугаагүй. Тэгтэл намхан залуу нь жаахан маргалдсан чинь өндөр залуу нь бас над руу дайраад эхэлсэн. ...Өндөр залуу нь намайг гараараа нүүрэн тус газар цохисон. Тэгтэл намхан залуу нь бас цохисон. Тэр хооронд З.Бүзлхам намайг бариад авсан. Тэгэхээр нь би “та нар намайг ингэж байгаа юм уу, би цагдаа дуудлаа” гэж хэлээд гэрийн хаалгаар гарах гэтэл миний хойноос хэн нэг нь цамцнаас татаад гэрт оруулсан. Тэгээд намайг дахин зодоод эхэлсэн. Би хальт хартал өндөр залуу нь намайг зодож байсан. Цаанаас З.Бүзлхам ирээд “миний хайрыг болиоч” гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө өндөр залуу нь намайг зодохоо больсон. Манай гэрийн урд байрлах манай баз хүргэн орж ирээд намайг гэртээ оруулсан. Миний араас З.Бүзлхам орж ирсэн. Тэгтэл миний дотор давчдаад хар төрөөд байхаар нь би гал тогооны өрөөний шургуулганаас нь хутга аваад эргэж гүйтэл З.Бүзлхам намайг боль гээд зогсоосон. Тэгэхээр нь би хажуугаар нь гүйж гараад гэрийн хаалга татсан чинь намхан залуу байсан. Тэгэхээр нь би намхан залууг холдуулсан чинь миний гарт байсан хутга тэр залуугийн гарт зоогдсон. Тэндээсээ цаашилсан чинь нөгөө өндөр залуу нь гэрийн хойморт байсан. Тэгтэл нөгөө өндөр залуу нь намайг “уучлаарай хөгшөөн” гэхээр нь би гэнэт юу болоод байнаа гээд зогссон. Миний араас манай баз, намхан залуу хоёр, урдаас Г.Алтанцацрал, өндөр залуу нар ирээд миний гарт байсан хутгыг тавиулах гээд бужигнасан. Би хутгаа тавьсан чинь баз, намхан залуу хоёрын нэг нь хутга авсан. Тэгтэл нөгөө намхан залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1 дүгээр хавтас, 76-77 дугаар хуудас/,

 

Ц.Даваадоржийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ...З.Бүзлхам “хаалгыг тайлаад яах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл гэрийн гаднаас эрэгтэй хүн “хаалгаа онгойлго” гээд орилоод байсан. З.Бүзлхам “салсан найз залуу байгаа юм. Онгойлгоод хэрэггүй” гээд байсан. Тэгтэл нөгөө залуу нь гэр дээр авирч гараад түйвээгээд байхаар нь “за яршиг хаалгаа онгойлгоод оруулчих” гэж хэлсэн. Нөгөө залуу орж ирээд Д.Хаш-Эрдэнэ, бид хоёр луу дайраад “та хоёр хэн юм бэ?, юу хийж байгаа юм бэ” гэхээр нь “бид нар эртний найзууд байгаа юм аа. Өнөөдөр хүрээд ир гэхээр нь бид нэр ирээд байж байна. Д.Хаш-Эрдэнэ гадаад улс руу явах гэж байгаа юм. Гаргаж өгөх гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл С.Эрдэнэчулуун муухай хараад “чи хэн юм бэ, чи зүгээр хэн ч биш” гэх зэргээр дайраад уурлаад байсан. Тэгэхээр нь учир зүйг нь олоод овоо гайгүй болоод байж байтал С.Эрдэнэчулуун нь манай найз Д.Хаш-Эрдэнэтэй муудалцаад, дайраад эхэлсэн. Тэгээд Хаш-Эрдэнэтэй барилцсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл над руу дайраад заамдаад цохиод авахаар нь би түүнтэй зөрүүлээд зодолдсон. Би Эрдэнэчулууныг цохиж зодоод, түүнийг өөрөөсөө салгасан. Тэр үед Д.Хаш-Эрдэнэ зодоонд оролцоогүй. Зөвхөн намайг С.Эрдэнэчулуунаас салгасан. Тэгтэл С.Эрдэнэчулуун нь гэрээс гараад явсан. Бид явъя гээд байж байтал удалгүй гэрийн хаалга онгорхой байхад гэрийн гадаа хүмүүс орилолдоод “боль, байг” гэх зэргээр орилолдоод эхэлсэн. Тэгэхэд нь би байдал биш боллоо гэж бодоод хуванцар савыг нэг гартаа бариад, нөгөө гартаа архины шил бариад биеэ хамгаалах гээд зогстол гэрийн хаалгаар С.Эрдэнэчулуун улаан галзуу дайраад ороод ирсэн. Тэр үед би С.Эрдэнэчулууныг гартаа хутга барьсан байсан эсэхийг анзаараагүй. Над руу дайрахаар нь би түүн рүү хуванцар сандал шидэхэд оноогүй. Тэгээд нөгөө гартаа барьсан архины шилээрээ цохих гэтэл гэнэт миний зүүн гарын булчин руу хутгалаад буцааж татсан. Тэгээд би шууд гараа дараад орилоод хойшоо зайлсхийгээд зугтсан. Тэгтэл миний өмнүүр Г.Алтанцацрал ороод түүнийг барьж авах шиг болтол Г.Алтанцацрал хойшоо саваад орон дээр унасан. ...Тэгээд хартал Г.Алтанцацралын цамц нь дээшээ сөхөгдчихсөн, гэдэсний доод хэсэг нь томоор зүсэгдчихсэн, гэдэс, симж нь бөмбийгөөд гараад ирчихсэн байсан. Г.Алтанцацрал өөрөө амьсгаа нь давхцаад дээшээ хараад хэвтчихсэн байсан. ...” /1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 4-8 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2113 дугаар шинжээчийн дүгнэлт: “...С.Эрдэнэчулууны хамрын зүүн далавч ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун зүүн чамархай хуйханд зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, цус хуралт, дух, зүүн хөмсөг, баруун сарвуу, сарвууны 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 46 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2223 дугаар шинжээчийн дүгнэлт “...Ц.Даваадоржийн биед зүүн бугалганд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2118 дугаар шинжээчийн дүгнэлт “...Г.Алтанцацралын биед хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон цөсний хүүдийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цөсний хүүдий авах мэс заслын дараах байдал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2117 дугаар шинжээчийн дүгнэлт “...Ц.Бүзлхамын биед зүүн шуунд шарх, баруун бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1 дүгээр хавтас, 57 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

С.Эрдэнэчулуун нь архи ууж согтуурсан үедээ, хамтран амьдрагч З.Бүзлхамын гэрт түүнийг бусадтай хардаж, Ц.Даваадоржтой маргалдан зодолдож, Ц.Даваадорж нь С.Эрдэнэчулууны биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, улмаар С.Эрдэнэчулуун нь гарч яваад хажуу айлаас нь хутга авч гарах гэхэд нь З.Бүзлхам хориглоход гаран тус газарт нь хутгалж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, тэрээр мөн гэрт орж ирэн Ц.Даваадоржийн гаран тус газарт хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, маргаан, зодооныг таслан зогсоох зорилгоор ойртож очсон Г.Алтанцацралын хэвлий хэсэгт хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

С.Эрдэнэчулууны дээрх үйлдлүүдийг хувийн сэдэлттэй гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.

 

С.Эрдэнэчулууны хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг шинээр хуульчилж, оногдуулах хорих ялын хэмжээ 5-12 жил байхаар хуульчилсан байх тул түүнд энэ зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулвал эрх эрх зүйн байдал нь дордохоор байна.

 

Мөн С.Эрдэнэчулууны 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу дээрх зүйл, хэсэгт заасан баривчлах ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хасагдсан тул уг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ц.Даваадорж нь С.Эрдэнэчулууныг хутга барьж ирэхээс өмнө түүнтэй маргалдаж, харилцан зодолдох явцдаа гэмтэл учруулсан байх тул түүнийг аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад Ц.Даваадоржийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусчээ.

 

Ц.Даваадоржид холбогдох гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж байх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоож, ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хэдий ч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заасан байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Ц.Даваадоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж,  ялтан С.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.