Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 01445

 

 

                                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                          

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-13-3 тоотод оршин суух Даваацэрэнгийн Сүхбатын / ФМ-57013075/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-6-10 тоотод оршин суух Мажигсүрэнгийн Энхчулуун /ФМ-80102464/,

        Хариуцагч: Худалдаа хөгжлийн банкинд хариуцагдах зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.           

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сүхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч М.Энхчулуун, Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Гансүх, Л.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн  Г.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Сүхбат худалдаа хөгжлийн банкны Орхон аймаг дахь саларт хандан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №407235135 дугаартай данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин Сүхбатын Тэмүүлэнд эхний хадгаламжийг 1,500,000 төгрөгөөр нээж хамтран эзэмшигчээр миний бие өөрөө болон охины ээж М.Энхчулууныг бүртгүүлсэн билээ. Ийнхүү миний бие тус дансанд өөрийн орлогоосоо 2013-09-10-нд 600,000 төгрөг, 2014-04-02-нд 150,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөг, 2014-04-30-нд мөн 2,000,000 төгрөгний орлого хийж нийт 6,250,000 төгрөг болсон билээ. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Энхчулуун нь миний зөвшөөрөлгүйгээр Худалдаа хөгжлийн банкны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба тус зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банк ийнхүү мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016-08-17-ны өдөр тус хадгаламжийн дансны хуулгыг тус банкнаас аваад мэдсэн болно. Үүнээс Худалдаа хөгжлийн банк Иргэний хуулийг зөрчиж зээл олгосон нь харагдаж байна. Иймээс М.Энхчулуун болон Худалдаа хөгжлийн банкыг төлөөлөн Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Худалдаа хөгжлийн банкинд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сүхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлээ дэмжиж байна.хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүй хадгаламжийг байхгүй болгосон.4 удаагийн зээл авсан.Би 3-ыг нь мэдэхгүй.Хамтран эзэмшигч мэдэж байх ёстой гэж үзэж байна.Банк хамтран эзэмшигчид мэдэгдээгүй зээл олгож миний эрхийг зөрчсөн.Эвлэрлийн гэрээ үүнд хамаагүй.Билд хадгаламжийн асуудлаар эвлэрээгүй  гэжээ.

        Хариуцагч М.Энхчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Сүхбатын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна.Д.Сүхбаттай 2004 онд танилцаад 2006 оноос 2014 оны 5 дугаар 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, 2 охин төрүүлсэн. Хамтран амьдарч байхдаа буюу 2013 оны 08 сарын 12-ны өдөр охин Тэмүүлэнгийн нэр дээр ХХБ-ны Орхон салбарт хүүхдийн мөнгөн хадгаламж 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр нээлгэсэн. Энэ хугацаанд буюу 2013 оны 09 сарын 10-нд 6000,000 /Зургаан зуун мянган/ төгрөгийг би өөрөө, 2014 оны 04 сарын 02-нд 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг, мөн өдрөө 2,000,000 /Хоёр сая/ төгрөг, ны 04 сарын 30-нд 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн орлогыг бид нарын зүгээс хийсэн.Д.Сүхбат нь ШШГА, банк, хувь хүн, иргэдэд олон сая төгрөгийн өртэй хүмүүс гэрт ирж байнга л мөнгө нэхэж байдаг байсан. Тэр өр зээлээ бага багаар дарж, хүмүүсийг тайвшруулах үүднээс надаар хувь хүмүүсээс мөнгө зээлүүлж байсан. Мөн хүүхдийн хадгаламжинд байсан мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч энэ зорилгодоо ашигласан. Анх уг хүүхдийн хадгаламжийг нээхдээ баримт дээр Д.Сүхбат бид 2 хоёулаа 1-р гарын үсэг зурсан болохоор банк бид 2-ын аль нэгнийх нь гарын үсгээр зарлагын гүйлгээ болон хадгаламж барьцаалсан зээл авах боломжтойг тайлбарлан өгч байсан. Хадгаламж барьцаалж зээл авахыг Д.Сүхбат өөрөө санаачилж надаар авхуулж өөрөө ашигладаг байсан ба юунд зарцуулсанаа Д.Сүхбат өөрөө сайн мэдэж байгаа.Эрдэнэт хүнс ХК-ийн талхан цехийн барилгыг 2013 оны намраас эхлэн засварлаж 100м2 талбай бүхий агуулхын зориулалттайгаар өөрчилж МСS ХХК-н агуулахыг оруулсан. Уг засварын ажилд их хэмжээний мөнгө орсон бөгөөд байн байн намайг мөнгө олох хэрэгтэй байна гэж шаарддаг байсан. Д.Сүхбатад өөрт нь үс мөнгө зээлдэггүй, өр зээл ихтэй гэж хүмүүс андахгүй мэддэг байсан учир аа намайг мөнгө ол гэдэг байсан. Би өөрийн ах дүүс, найз нөхөдөөс мөнгө уг барилгын засварыг дуусгасан.Удаа ч үгүй бид хамтран амьдрахаа гиаалсан зээл төлөгдөөгүй байсан учир би  зээлийг  хааж, үлдсэн мөнгийг би Д.Сүхбат намайг зодсон эмчилгээний зардалд хэрэглэсэн. Одоо энэ хадгаламж Д.Сүхбатын гарын үсэг байхгүй болохоор бүрэн хаагдаагүй байгаа юм. Д.Сүхбат энэ хүүхдийн хадгаламжийн мөнгийг өөрөө  авчихаад одоо банк,надаас нэхэмжилж байгаа нь биднийг залилж мөнгө авах гэсэн хүсэл шуналаас нь болж байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 сарын 30-ны өдрийн 23 дугаар захирамжаар Д.Сүхбат бид 2-ын хөрөнгийн асуудал шийдэгдсэн боловч Д.Сүхбат нь 2 жил өнгөрч байхад төлбөрөө дуусаагүй байгаа. Энэ нэхэмжлэл нь уг төлөх ёстой мөнгөө багасгах арга зальных нь нэг хэсэг болж байгаа юм. 2014 оны 5-р сараас хойш 2 охин минь асрамжинд байгаа бөгөөд Д.Сүхбатын зүгээс ямар нэг тусламж дэмжлэггүй өдийг хүрсэн. Охин Тэмүүлэнгийн нэр дээр байгаа хадгаламжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд өөрөө мөнгийг нь авчихаад одоо надаас мөнгө нэхэмжилээд байгааг нь ойлгохгүй байна. Бидний эвлэрлийн гэрээнд ч үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй гэж заасан байхад энэ нэхэмжлэл нь уг заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөө барьцаанд тавьж мөнгийг нь авч хэрэглэчихээд ийм нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.Иймд Д.Сүхбатын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Шударга шүүх шударгаар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэжээ.

 

           Хариуцагч М.Энхчулуун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч мөн.Хамт банкинд очиж гарын үсэг зурсан,гэрээ байгуулсан.Зарлага гаргахдаа заавал хамт байх уу гэж асуусан,бид ярилцаад хэн нэг нь байхад хангалттай гэж үзсэн.Банк бидэнд нөхцөлөө танилцуулж бид зөвшөөрсөн.3 зээл нь бид хамт амьдарч байхдаа авсан зээл.Сүхбат өр зээл ихтэй,байнга мөнгөний хэрэгцээ гарч байсан.Намайг явуулж мөнгө авахуулдаг байсан.Эдгээр зээлийг өр төлбөр болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан.Хамт амьдарч байгаа эхнэр нөхөр 2 тооцоо хийж амьдардаггүй байх.Энэ хүн энэ мөнгийг гаргуулж шийдвэр гүйцэтгэлийн өрөө дарах бодолтой байгаа гэж би бодож байна.Бид урд хөрөнгийн асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэл үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

                Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Сүхбат, М.Энхчулуун нар нь тус банканд өөрсдийн охин болох С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг ба тухайн өдрөө /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр/ С.Тэмүүлэнг төлөөлж М.Энхчулуун 407235135 тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан.Улмаар Тэмүүлэнг төлөөлж түүний хууль ёсны төлөөлөгч болох М.Энхчулуун нь 2013 оны 08 сарын 29-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны одөр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус нийт 4 /дөрөв/-н удаа тус банкнаас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Учир нь уг хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авах үед С.Тэмүүлэн нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэний  эрх зүйн чадамжгүй байсан. Энхчулуун нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хуулъ ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/хэлцэл хийнэ гэж заасны дагуу өөрийн охин болох С.Тэмүүлэнг /зээл авах үед С.Тэмүүлэн нъ 5, 6 настай байсан/ төлөөлөн хадгаламж барьцаалсан зээлийг тус банкнаас авсан.Дээр  дурдсан М.Энхчулууны тус банктай байгуулсан Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Тодруулбал,56.1.8 дахь заалтад  хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуулъд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна. Г.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч болох М.Энхчулуун нь тус банктай Хүүхдийн хадгаламж сан зээлийн гэрээ байгуулсан.Жич: 2014-09-29-ний өдөр М.Энхчулуун болон Сүхбат нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 1.3.2, .2.3.2 дахь заалтуудад хүүхдүүд болох С.Тэмүүлэн, С.Сэргэлэн нарын бүх эд хогшил буюу эд хөрөнгийг  /мөнгөн хадгалам/ өөрсөд нь үлдэхээр гэрээнд тохиролцсон байна.

          Хоёр. Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхээс М.Энхчулууны нэхэмжлэлтэй Д.Сүхбат хариуцагчтай хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах иргэний хэргийг хянан цэж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж гаргасан.

       Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь ...“хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна... Д.Сүхбат нь хүүхдийн хадгаламжтай холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна.Дээрхээс дүгнэж үзвэл Д.Сүхбат болон М.Энхчулуун нарын хоорондох эд хөрөнгө хуваах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул М.Энхчулууны тус банктай байгуулсан Мөнгөн хадгаламлс барьцаалсан гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй Д.Сүхбатын нэхэмжлэлтэй дээрх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг 2 үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.1.Энэ 2 хүн 2уулаа ирэж хүүхдийн хадгаламж нээх хүсэлт гаргасан.2013 оны 8 сарын 29,9 сарын 18,2014 оны 4 сарын 16,7 сарын 9-ний өдрүүдэд 4 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан.мөнгөн хадгаламжийн гэрээний 7.3 дахь заалтыг,мөн дансанд хамтран эзэмшигч бүртгүүлэх хүсэлтийн Санамж гэсэн хэсгийг анхаарна уу.Дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигтэй адил эрхтэй гэж заасан байдаг.Үүнийг Сүхбат зөвшөөрч гарын үсгээ зурсан.2.Тус шүүхийн 2014-9-30-ны шүүгчийн захирамжаар энэ хүмүүсийн дундын өмчийн асуудлыг эвлэрлийн гэрээ байгуулж шийдсэн байдаг.Гэтэл хөрөнгийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэсгүй.Бүх эзэмшигчийг дуудаж гэрээ байгуулах албагүй.Гэрээгээр тохирно.Банк буруугүй гэжээ.

          Шүүх хэргээс,мөнгөн хадгаламжийн гэрээ, дансны хуулга,мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ,дансны хуулгууд,хадгаламжийн дэвтрийн хуулбар,хадгаламж нээлгэх хүсэлт,хамтран эзэмшигч бүртгүүлэх хүсэлт зэргийг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч, мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж,гэрээнд заасны дагуу хүү тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

             Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Сүхбат, М.Энхчулуун нар  хамтын амьдралтай байхдаа өөрсдийн охин С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг гаргаж гэрээ байгуулсан ба С.Тэмүүлэнг төлөөлж М.Энхчулуун 407235135 тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан, хамтран эзэшигчээр бүртгүүлсэн болох нь шүүхийн судалсан баримтуудаар нотлогдож байна.

          Уг хадгаламжид Д.Сүхбат, М.Энхчулуун нар 4 удаагийн орлого хийж нийт 6 250 000 төгрөгний хадгаламж хуримтлуулсан ба М.Энхчулуун уг хадгаламжийг барьцаалж 2013-8-29-нд 1 000 000 төгрөгний,2013-9-18-нд 700 000 төгрөгний,2014-4-16-нд 1 900 000 төгрөгний,2014-7-09-нд 970 000 төгрөгний зээлийг тус тус авчээ.

          Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д “Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх ашиг сонирхолын үүднээс  бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно”гэж заасан ба Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 2.13-д зааснаар хамтран эзэмшигч зарлагын гүйлгээ хийх, хадгаламжийг барьцаалан зээл авах эрхтэй ба 4.1.4-д зааснаар хадгалуулагч,хамтран эзэмшигч нар хадгаламжийг дундаа хамтран өмчлөх,итгэмжлэл олгох эрхтэй байх тул нэхэмжлэгч хадгаламжийг өөрийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан талаар шаардлага гаргах эрхтэй.  Нэхэмжлэгч эдгээр зээлүүдийг “миний зөвшөөрөлгүй,надад мэдэгдээгүй авч эрх ашгийг минь зөрчсөн” гэж үндэслэсэн.

       

             Хариуцагч М.Энхчулуун эдгээр зээлүүдийн 3-ыг нь хамтын амьдралтай байхдаа авсан байх бөгөөд Д.Сүхбат, М.Энхчулуун нар 2014-5-18-наас гэр бүлийн доторхи зөрчлийн улмаас тусдаа амьдрах болсон нь зохигчдын тайлбараар нотлогдсон.

      Нэхэмжлэгч хариуцагчтай хамтын амьдралтай байхдаа авсан 3 зээлийг өөрийнх нь зөвшөөрөлгүй авсан болохыг,М.Энхчулуун гэр бүлээс гадуур хувийн хэрэгцээнд зарцуулсан болохыг тус тус нотлоогүй байна.

         М.Энхчулуун нэхэмжлэгчтэй хамтын амьдралтай байхдаа буюу 2013-8-29-нд авсан 1 000 000 төгрөгний,2013-9-18-нд авсан 700 000 төгрөгний,2014-4-16-нд авсан 1 900 000 төгрөгний зээлийн гэрээнүүдийн 7.1-д “ Зээлдэгч нь мөнгөн хадгаламжаа барьцаалан зээл авах талаар мөнгөн хадгаламжийн хамтран өмчлөгч/эзэмшигч/өөсөө зөвшөөрөл авсан гэдгээ үүгээр банкинд баталж байна”,7.2-д” Энэ гэрээний 7.1-д заасны дагуу зээлдэгч нь зээлийн барьцаанд барьцаалуулж буй мөнгөн хадгаламжийнхаа хамтран өмчлөгч/эзэмшигч/ээс зөвшөөрөл аваагүйгээс банкинд хохирол учирвал хохиролыг бүрэн хариуцахаа үүгээр баталж байна” гэж тус тус үүрэг хүлээж баталгаа гаргасан байх тул Д.Сүхбатын зөвшөөрөлгүй эдгээр зээлийг авсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зээл олгосонд банкыг буруутгах үндэслэлгүй.

         Мөнгөн хадгаламжийн гэрээ болон зээлийн гэрээгээр банк хадгалуулагч болон хамтран эзэмшигчдийн өмнө “нэг талд нь мэдэгдэх,зөвшөөрөл авах” үүрэг хүлээгээгүй байна.Иймээс дээрхи 3 зээлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

         

         Харин М.Энхчулуун 2014-7-09-нд 970 000 төгрөгний зээлийг авах үед Д.Сүхбатаас тусдаа амьдарч эхэлсэн байх ба  түүнээс зөвшөөрөл авсан эсэх талаар тайлбартаа тодорхой дурдаагүй “1 зээл нь салсаны дараа авсан зээл.Зодуулж гэрээс гараад хадгаламжийн үлдэгдлийг 2 хүүхэдтэйгээ авч хэрэглэсэн” гэж тайлбарласан тул зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэлтэй.Ийнхүү 970 000 төгрөгний зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар  хүчинтөгөлдөр бус байх хэлцэл болох тул уг гэрээгээр авсан 970 000 төгрөгийг хадгаламжийн хүүгийн хамт С.Тэмүүлэнгийн 407235135 тоот хадгаламжид М.Энхчулуунаас гаргуулан олгуулах үндэстэй.Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан болно.

         Хариуцагч нар “тус шүүхийн 2014-9-30-ны шүүгчийн захирамжаар энэ хүмүүсийн дундын өмчийн асуудлыг эвлэрлийн гэрээ байгуулж шийдсэн байдаг.Гэтэл хөрөнгийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэсгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэсгүй байна.Энэ талаар Худалдаа хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан /хх28-30/ шүүгчийн захирамж,эвлэрлийн гэрээ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байгаагаас гадна, уг хэрэг нь М.Энхчулууны гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрснээр дуусгавар болсон байх тул Д.Сүхбатын гаргасан нэхэмжлэлтэй хамааруулах үндэслэлгүй.

        

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд төлөх  улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул /114 950 төгрөг төлөх/ зөрүүг гаргуулан хуульд заасны дагуу хуваарилж заалаа.

                  

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                           

  1. . Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,108 дугаар зүйлийн 108.6-д заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар,М.Энхчулуун нарын хооронд байгуулагдсан 2014-7-09-ний өдрийн “мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,М.Энхчулуунаас 970 000 төгрөгийг хадгаламжийн хүүгийн хамт гаргуулан С.Тэмүүлэнгийн 407235135 тоот хадгаламжид олгуулсугай.
  2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2013-9-18-ны өдрийн,2013-12-18-ны өдрийн,2014-4-16-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй тул Худалдаа хөгжлийн банкинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, 44750 төгрөг гаргуулан төрийн санд оруулж,хариуцагчаас 27830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Энэ шийдвэрийг зохигчид,тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторОрхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ