Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

2020       02           06                                      2020/ШЦТ/55

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.Б , Б.Б , тэдний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогч Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш  овгийн - гийн Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934009950537 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

       

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Наранбулаг суманд 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа машин засвар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны 458 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх - дугаарын регистртэй, Б  овгийн -ын Ч.Б

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Наранбулаг суманд 1987 оны 8 дугаар сарын 25-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ОЗ87082511 дугаарын регистртэй, Ш  овгийн - гийн Б.Б

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Б  нь 2019 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Борнуур сумын нутгаас иргэн Х.Б гийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг буюу бусдын олон тооны малыг, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан,

 

Мөн үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Б тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

 

Харин яллагдагч Б.Б  нь яллагдагч Ч.Б той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б :

...Х.Б  гэдэг хүний 12 тооны адууг Төв аймгийн Борнуур гэдэг газраас ачсан. Ч.Б ынд туугаад очиход Авирмэд гээд залуу байсан. Тэгээд тэр танидаг айлын адуу байна гэхээр нь буцаагаад өгчих гэсэн. Надад мөнгө хэрэгтэй байна гээд байсан. Намайг гэрлүүгээ буц гээд байхаар нь надад мөнгө хэрэгтэй байсан учраас би яваагүй.  Б.Б ээс эмээл хазаартай морь гуйж авч яваад Ганаа гэдэг хүний хээр морийг авчраад нядалж мөнгө болгосон. Би буруу гэмт хэрэг хийснээ ойлгож байна. Гэм буруу хүлээж байна дахиж ийм үйлдэл хийхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б :

...2019 оны 10 сарын эхээр Төв аймгийн Борнуураас 12 тооны адуу манайд авчирсан. Манайд Авирмэд, Мөнгөө гэдэг залуу байсан. Тэгээд адуунуудын эзнийг таних учраас адуунуудыг нь буцааж өгсөн. Ч.Б  эндээс нэг морь унаж явмаар байна би нэг адуу авч явмаар байна гэсэн. Тэгээд миний морийг унаж яваад 10 сарын 16-нд Ц.Г  гэдэг айлаас морь авсан гэсэн. Тэгээд би эмээл хазаар өгч явуулсан миний буруу... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г :

...2019 оны 10 дугаар сарын 16-17-ны үед хөдөөнөөс аав халтар морь алга байна гээд утсаар ярьсан. Наагуураа хай гэсэн. Тэрний дагуу би хүнд захиад сураг гарахаар эрэл сурал болж байсан. 2019 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө танай морь чинь Борнуур суманд нядлагдсан байдалтай олдсон гэсэн. Тэгээд би хэргийн талаар мэдсэн. Би анх 4 сая төгрөгөөр үнэлж авсан. Ирэх жил наадамд уралдуулах зорилготой байсан. Тэгээд тэжээл өвсөнд оруулах гэж байтал аваад явсан. Би 4 сая төгрөгөөр худалдан авсан, үнэлгээгээр 3.500.000 төгрөгийн үнэлгээг гаргасан. Б.Б  бол хохирлоо барагдуулсан. Ч.Б  бол хохирлоо барагдуулаагүй байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт хохирогч Х.Б  /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Х.Б  /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч С.Нямдорж /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,  гэрч Н.Авирмэд /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/, гэрч Д.Цогбадрах /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнэ /1 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Б.Нямжав /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/, хохирогч Ц.Г  /1 дүгээр хх-ийн 140-150 дугаар хуудас/, гэрч Д.Дэлгэр /1 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/, гэрч Г.Жүгдэр /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/, сэжигтэн Ч.Б  /1дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/, сэжигтэн Б.Б  /1 дүгээр хх-ийн 77-79 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Б  /1 дүгээр хх-ийн 72-73, 204-205 дугаар хуудас/, яллагдагч Б.Б  /1 дүгээр хх-ийн 180-182 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/447 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 40-52 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/497 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 136-139 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 9 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 458 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 83-86 дугаар хуудас/, Хаан, Хас, Төрийн банкуудын лавлагаа /1 дүгээр хх-ийн 88-94 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Б ын хувийн байдлын талаарх баримтууд /1дүгээр хх-ийн 96-104 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 105-111 дүгээр хуудас/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хх-ийн 112 дугаар хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 120-124 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 125-128 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 133-134 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 151-161 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б ийн хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 189-191, 212-230 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлын талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 194-198 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт цугларсан дээрх мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудаас улсын яллагч

 

Шүүгдэгч Ч.Б  нь 2019 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө “Мустанг-5” маркийн мотоцикль ашиглан Төв аймгийн Борнуур сумын нутгаас иргэн Х.Б гийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Х.Б гийн ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд би халтар азаргатай 12 тооны адуугаа Төв аймгийн Борнуур сумын Сүжигт гэдэг газар хөөж аваачаад хүнд захиж үлдээчихээд... ...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр адуугаа очиж үзэхэд байхгүй байхаар нь... ... Хунцал, Хуримтын гол, Морьт, Талбулаг гэсэн газруудаар 3-4 хоног хайгаад олдохгүй байсан. Тэгтэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Нямдоржийн ах Цогбадрах гэдэг хүн залгаад “танай адуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байна” гэж хэлсэн... /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Х.Б гийн ...2019 оны 10 дугаар сарын 03- наас 04-нд шилжих шөнө адуу алга байна гэж Нямдорж хэлсэн. Би өөрөө адуугаа Нартын голоор хайгаад олоогүй. Хүмүүсээс асуухад сураг байгаагүй, Нямдоржид Орхонтуул сумаас ах нь утасдаад чиний халтар азаргатай 12 тооны адуу Орхонтуул суманд ирсэн байна гэхээр нь очиж авсан... /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч С.Нямдоржийн ...Шараа Шивэртын аманд зусаж байхдаа чи манай адууг харж байгаарай би хоёр хоногоос гэрээ нүүлгээд ирье гэсэн... ...2019 оны 10 дугаар сарын 03-ны оройн 18 цагийн үед өөрийнхөө адуутай хамт “Ац”-ын аманд адуугаа шахсан. Ингээд өглөө босоод хартал байхгүй болсон байсан... ...Намнансүрэн ахын хүү Туулай нь над руу яриад тэр адуу чинь энд байна. Энд хүний гарт орчихсон байна. Тэр хүмүүст наад адуу чинь манай нагац ахын адуунууд шүү гээд хэлчихээд ирлээ гэж хэлсэн... /1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

гэрч Н.Авирмэдийн ...2019 оны 10 сарын эхээр Болдоо гэдэг хүн Б.Б ийн гэрээр ирэхдээ 12 адуу Төв аймгийн Борнуур сумын нутгаас тууж ирсэн байсан. Тэр адуугаа Мөнгөө бид хоёрын адуунд хийгээд 7 хонуулсан. Тэгээд тэр адууг би миний нагац Нямдоржийн адуу гэдгийг мэдээд Цогоо ахад хэл өгөөд Нямдорж ахыг дуудаад өгөөд явуулсан. Болдоо бол намайг нэг унагыг нь ав бусдыг нь би нядална чи харж байгаарай гэсэн. Би бол энэ манай ахын адуу нядлуулахгүй гэж хэлсэн... Болдоо гэдэг залуу манай адуу алга болдог өдөр Цэцэг гэдэг хүний халтар морийг хулгайлж аваад унаад явсан... Цэнгэл Болдоо вагонд суугаагүй Цэцэг гэдэг хүний халтар морийг хулгайлаад Салхитын бригад орно гээд явсан гэж хэлсэн... маргааш нь Цэцэг эгч 1 морио алдчихлаа гээд хайгаад явж байхыг харсан... /1 дүгээр хх-ийн 25-29 дүгээр хуудас/,

гэрч Д.Цогбадрахын ...2019 оны 10 дугаар сарын 10-ны орчимд манай баз хүргэн Намнансүрэнгийн хүү Авирмэд манай эхнэр Мөнхжаргал руу утсаар яриад танай өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард Төв аймгийн Борнуур сум руу Нямдоржид зарагдсан халтар азарга одоо хаана байгаа талаар асуухад нь манай эхнэр Авирмэдэд халтар азаргаа Нямдорж өөр хүнд зарчихсан гэж хэлсэн байсан. Тэгтэл Авирмэд Нямдорж руу өөрөө утсаар ярьж халтар азаргатай адуу чинь Орхонтуул суманд ирчихсэн байгаа талаар хэлсэн байсан. Дараа нь би Авирмэдтэй өөрөө таарахад таны Борнуур руу Нямдоржид зарсан халтар азарга адуутайгаа Орхонтуулд байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар би эхнэртээ хэлтэл манай эхнэр Нямдорж руу халтар азаргатай адуу чинь энд ирсэн талаар хэлж мэдэгдэж Нямдорж Борнуураас 2 хүний хамт ирж адуугаа аваад явсан... /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Б.Нямжавын ...Б.Б ийн найз Болдоо гэх залуу нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Гунын гуанз гэх газраас 12 тооны адуу авчирсан. Уг 12 тооны адууг Намнансүрэн гэх айлын 31 тооны адуутай нийлүүлсэн. Уг адуунуудыг Булган аймгийн Баяннуур аль эсвэл Архангай аймгийн Хотонт сумруу тууна гэсэн. Болдоо ах надад 1 жороо морь өгнө гэсэн хариуд нь чи харж бай гэсэн... уг адуунд манай хөрш Цогбадрах гэх хүний азарга байсан. Энэ азарга нь Төв аймгийн Борнуур сумруу зарагдсан гэж сонссон. Би Намнансүрэн ахын хүү Туулай гэж хочилдог Хатантуултай 4-5 шөнө өөрсдийн адуунуудтай манаж хоносон. Хээр азарга нь Цогбадрах ахын азарга байсан учир Хатантуул бид хоёр уг адуунуудыг явуулаагүй. Болдоо гэх хүн тухайн үед авч явах гээд байсан. Ингээд Цогбадрах Төв аймагруу холбогдож эзэнд нь хүлээлгэн өгсөн...тууж ирэхдээ ганцаараа байсан... /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/,

сэжигтнээр Б.Бын ...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын 124-н даваа гэдэг газраас 12 тооны адууг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу хөөж яваад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ананд гэх газар очоод Авирмэд гэдэг залуугийн адуунд нийлүүлчихээд Б.Б ийнд очсон. Маргааш нь Б.Б  миний тууж ирсэн адуунуудыг үзчихээд Авирмэд, Б.Б  хоёр хоорондоо юм ярьж байгаад надад чиний хөөж ирсэн 12 тооны адууны азарга нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас 1 жил гарангийн өмнө зарагдсан адуу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б д хандаж найзад нь мөнгө хэрэгтэй байна. Энэ адуунуудыг зохицуулмаар байна гэж хэлсэн чинь Б.Б  дүргүйцээд энэ адуунуудыг эзэнд нь өгүүлнэ гэж хэлсэн... /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/

яллагдагч Б.Бын ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээхэд бэлэн байна... /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/447 дугаартай 12 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 40-52 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 7-9 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Б ын хувийн байдлын талаарх баримтууд /1дүгээр хх-ийн 96-104 дүгээр хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 105-111 дүгээр хуудас/,

 

Мөн шүүгдэгч Б.Бын шүүгдэгч Б.Б тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уналга ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б ийн шүүгдэгч Ч.Б той бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уналга ашиглан Сэлэнгэ аймгийн Орхонтуул 2 дугаар багийн нутаг “Ананд” гэх газраас иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Г-ын ...Миний адуунууд аав болох Цэцэгсүрэнгийн адуунуудтай хамт байдаг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай аав Цэцэгсүрэн нь надад хэлэхдээ миний хүү халтар морь адуунаас алга байна наана чинь очсон уу? Аав нь хайгаад олохгүй байна. Энэ хэсгээр алга байна. Чи сураг тавиач хулгайд алдсан юм шиг байна гэсэн. Миний адуу халтар зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь байгаа, зөв гуяндаа давхар саран тамгатай, тавын тоо тамгатай адуу бий. Миний таамаглаж байгаагаар манай аавын гэртэй саахалт айл - гийн Б.Б  гэх залууг сэжиглэж байна... ...Миний халтар адуу нь уяж уралдуулдаг адуу байсан. Хэд хэдэн уралдаанд түрүүлж байсан хурдан удмын адуу юм... /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

гэрч Д.Дэлгэрийн ...Манайх өвөлжөөндөө бууснаас хойш 2 удаа ирсэн. Нэг удаа ирэхдээ мотоцикльтой ирсэн. Тэр нь 10 сарын 06-нд ирсэн. Хоёр дахь удаагаа ирэхдээ нэг морь унасан ирсэн. Тэр нь 10 сарын 16-нд ирсэн. Бараан өнгийн морь байсан. Хар халтар эсвэл хүрэн халтар морь байсан. Унаж ирсэн морио ирсэн өдрөө манай гэрийн хажуугийн жалганд манай нөхөр Жүгдэртэй хамт нядалдсан. Сэвс нь жалганд байгаа харин толгойг нь аваад явсан... /1 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

гэрч Г.Жүгдэрийн ...Манайд Ч.Б  хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрийн үед Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу мал туучихаад хот руу буцаж явна гээд нэг халтар зүсмийн бүдүүн морь уначихсан ирээд тэр унаж ирсэн морио манай өвөлжөөний зүүн талд жалганы хажууд нядлаад Улаанбаатар хотоос суудлын жижиг тэрэгтэй нэг залуу дуудаж ирүүлээд  махыг нь ачаад явсан... ...Тэр адууг ямар учраас нядлаж байгааг асуухад ямар нэг хулгайн адуу биш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас унаж яваа адуу л гэж ярьж байсан... /1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б ийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллгадагчаар татсан тогтоолыг танилцсан... Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд байсан. Ч.Б  манай гэрийн гадаа байсан зуузай тамгатай хул морийг унаад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум Баянцогт 2 дугаар багийн нутаг Атар гэх газраас тус сумын иргэн Цэцэгсүрэн гэх айлын бор азаргатай 10 орчим тооны адууг туугаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд тухайн адууг гэрийн гадаа хонины хашаанд хашиж байгаад миний суран бугуйлаар халтар зүсмийн зөв гуяндаа саран тамгатай морийг бугуйлдаж барьж авсан. Тэгээд бусад адууг нь Ч.Б  хашаанаас гаргаад буцаагаад гэрлүү нь туугаад орхичихсон. Тэгээд барьж авсан халтар морийг унаад Улаанбаатар хот орно гээд ганцаараа явсан... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бугуйл, эмээл, морь бүгд минийх... Ч.Б  хулгай хийж байгааг би мэдэж байсан. Ч.Б  надаас гуйгаад байхаар нь би боль гэж хэлж чадаагүй юм...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.. /1 дүгээр хх-ийн 180-182 дугаар хуудас/,

яллагдагч Б.Бын ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллгадагчаар татсан тогтоолыг танилцсан... Хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 сарын 16-ны өдөр байсан орой 22 цагийн орчимд байсан байх гадаа харанхуй болсон байсан. Би Б.Б ийн гэрийн гадаа аргамжаатай байсан зүсийг нь сайн мэдэхгүй адууг унаад Б.Б ийнхээс баруун тийш 2 километр орчим яваад тариан талбайн захад байсан 10 орчим тооны адуу байхаар нь тууж ирээд Б.Б ийн гэрийн хойд талын хонины хашаанд хашиж байгаад Б.Б ийн суран бугуйлаар халтар зүсмийн морь барьж авсан. Тэгээд Б.Б ээс эмээл хазаар гүйж аваад тухайн халтар морийг унаад Төв аймгийн Борнуур сум Урьхан орохоор явсан. Тэндээ Жүгдэр гэх айлд очиж байгаад би танай гадаа унаж яваа морио төхөөрчихий гэж гуйж байгаад тэндээ төхөөрөөд хотоос нэг такси дуудаж байгаад махаа ачаад Дэнжийн мянга Хүчит шонхор зах дээр аваачиж 715,000 төгрөгөөр зарсан... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, эмээл, хазаар, бугуйл манай найз Б.Б ийнх юм... /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09/497 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 56-64 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 136-139 дүгээр хуудас/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 120-124 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 125-128 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 133-134 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 151-161 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б ийн хохирол барагдуулан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 189-191, 212-230 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б ийн хувийн байдлын талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 194-198 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Ч.Б ын тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Х.Б гийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг хулгайлж, 6.988.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ч.Б ын, шүүгдэгч Б.Б тэй бүлэглэн уналга ашиглаж, иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...ганцаараа болон бусадтай хамтарч үйлдсэн 2 удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцох,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тэй үйлдлээрээ нэгдэж хамтарч үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх тус тус үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б ийн шүүгдэгч Ч.Б той бүлэглэн уналга ашиглаж, иргэн Ц.Г-ын өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг мэдсээр байж уналга болон бусад эд зүйлсээр тусалсан үйлдлээрээ нэгдэн хамтарч үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Түүнчлэн шүүгдэгч нарын дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул шүүгдэгч Ч.Б ын хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.Б ийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл болон уналга ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Мөн шүүгдэгч Б.Б ийг бусадтай бүлэглэн, бусдын малыг уналга ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байвал яллах үндэслэл болох ба энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Б , Б.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б , Ц.Г  нарт хохирол, хор уршиг учирсан байна.

 

Шүүгдэгч Ч.Б  нь хохирогч Х.Б гийн өмчлөлийн халтар азаргатай 12 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо уг 12 тооны адууг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь 1 дүгээр хавтас хэргийн 18-19, 20-21 дүгээр хуудсанд авагдсан хохирогч, гэрч Х.Б гийн мэдүүлэг, мөн шүүгчийн туслахын хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсанд бичигдсэн хохирогчийн ...шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй... гэсэн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Харин хохирогч Х.Б  нь хулгайд алдагдсан адуугаа хайж эрэл сурал болж явсан болон дээрх 12 тооны адуугаа очиж авчирсан шатахууны зардал болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилдэг ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Б оос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Ч.Б , Б.Б  нар хохирогч Ц.Г-ын 1 тооны адууг хулгайлж гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилдэг ба шүүгдэгч Ч.Б ын хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.Г д учруулсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоос өөрт ногдох хэсгийг буюу 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөөгүй тул түүнээс гаргуулан хохирогч Ц.Г д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын өөрт ногдох хэсэг болох 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн болох нь 1 дүгээр хавтас хэргийн 162 дугаар хуудсанд авагдсан хохирол төлж барагдуулсан талаарх баримтаар нотлогдож байна.

 

Түүнчлэн хохирогч Ц.Г  нь шүүх хуралдаанд ирсэн замын зардал 38.100 /гучин найман мянга нэг зуу/ төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч нэхэмжилдэг бөгөөд харин буцах замын зардал 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б  нь хохирогчид 60.000 /жаран мянга/ төгрөгийг төлсөн ба шүүх хуралдаанд ирсэн 38.100 /гучин найман мянга нэг зуу/ төгрөгийг төлөгдсөн гэж үзэж харин илүү төлсөн 21.900 /хорин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хохирогчийн баримтаар нэхэмжлэх буцах зардлын үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогч Ц.Г  нь буцах зардал гэж нэхэмжилсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгтэй холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Б , Б.Б  нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх шүүгдэгч Ч.Б , Б.Б  нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч тус бүрд холбогдох тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялаас шүүгдэгч Ч.Б од 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг,

            шүүгдэгч Б.Б д 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Ч.Б , Б.Б  нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 131.000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг /тээврийн хэрэгслийг/,

мөн шүүгдэгч Б.Б ийн шүүгдэгч Ч.Б ыг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий уналга болох хул зүсмийн хязаалан настай адууг тус тус хурааж улсын орлогод оруулахыг,

 

            Эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцож хураагдан ирсэн суран бугуйл 1 ширхэгийг, орос хийцийн эмээл 1 ширхэгийг, мяндсан жолоотой хазаар 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулахыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б ын өмчлөлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг,

мөн шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн хул зүсмийн хязаалан настай адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/23 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

                 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн

                    2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн

                        1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

                                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б ыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш  овгийн - гийн Б.Б ийг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш  овгийн - гийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг,

 

шүүгдэгч Ш  овгийн - гийн Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б , Ш  овгийн - гийн Б.Б  нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан тус бүрийн 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

     

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдан ирсэн суран бугуйл 1 ширхэгийг, орос хийцийн эмээл 1 ширхэгийг, мяндсан жолоотой хазаар 1 ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.

 

6. Эрүүгийн 1934009950537 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б ын өмчлөлийн улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг,

мөн шүүгдэгч Б.Б ийн өмчлөлийн хул зүсмийн хязаалан настай адууг битүүмжилсэн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/23 дугаар “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Б ын өмчлөлөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 131.000 /нэг зуун гучин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоциклийг /тээврийн хэрэгслийг/,

мөн шүүгдэгч Б.Б ийн өмчлөлөөс шүүгдэгч Ч.Б ыг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий уналга болох хул зүсмийн хязаалан настай адууг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.  

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б оос 1.750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч - дугаарын регистртэй, - овгийн - Ц.Г д олгосугай.

 

            9. Хохирогч ОИ71092612 дугаарын регистртэй, Зуутраг овгийн Халтарын Х.Б  нь замын зардалтай холбоотой 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б оос,

 

хохирогч ДЛ88061115 дугаарын регистртэй, Алаг адуу овгийн Цэцэгсүрэнгийн Ц.Г  нь буцах замын зардалтай холбоотой 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б , шүүдэгч Ш  овгийн - гийн Б.Б  нараас тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б , Ш  овгийн - гийн Б.Б  нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б  овгийн -ын Ч.Б , Ш  овгийн - гийн Б.Б  нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН