Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00130/и |
Дугаар | 142/ШШ2016/01169 |
Огноо | 2016-09-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2016/01169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-7 тоотод оршин суух, Сартуул овгийн Гэрэлийн Цэгмэд /ФА60011906/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат манханы 4-17 тоотод оршин суух, Пүрэв овгийн Бираабазарын Должинсүрэн /ЙЗ72112011/-д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 6 400 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цэгмэд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: ...Б.Должинсүрэн 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 10 сарын хугацаатай, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлж авсан. Би нийт 934 000 төгрөгний хүү авсан. 2014 оны 09 дүгээр 22-ны өдөр 240 000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 240 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 150 000 төгрөг, 5 дугаар сард 10 000 төгрөг, 6 дугаар сард 84000 төгрөг, 7 дугаар сард 124 000 төгрөгний мод авсан. Б.Должинсүрэнгээс алданги хүү тооцоод нийт 6 400 000 төгрөг авна. Тиймээс 6 400 000 төгрөгийг Б.Должинсүрэнгээс гаргуулж өгнө үү. Би Б.Должинсүрэнгээс нийт 1,0 сая төгрөг авсан. Одоо харин 3,0 сая төгрөг дээр алданги 1 500 000 төгрөг өгнө гэж байгааг нь зөвшөөрч байна ... гэжээ.
Хариуцагч Б.Должинсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Должинсүрэн нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 0,6%-ийн хүүтэй 10 сарын хугацаатай авсан. Бид тохиролцож гэрээгээр хүү болон үндсэн зээлээс 1 000 000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээл 4 000 000 төгрөгөөс одоо 3 000 000 төгрөг төлөх үлдэгдэлтэй. Төлбөрийн чадваргүй өр төлбөр ихтэй болсноос зээлээ төлж чадахгүй байгаа билээ. Гэрээнд заасан хугацаанд 1 000 000 төгрөг өгсөн тул алданги 3 000 000 төгрөгнөөс тооцож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. төлбөр төлж чадахгүй болсон нь үнэн. Хэргийг зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэгмэд нь Б.Должинсүрэнгээс “Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү, алданги 2 400 000 төгрөг, нийт 6 400 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, мөн алдангийг 3,0 сая төгрөгнөөс тооцож төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Должинсүрэн нь Г.Цэгмэдээс 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 0,06 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ байгуулжээ.
Тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба Г.Цэгмэд нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нэхэмжлэлийн хариу тайлбараа хэргийн 3 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэж байгаа.
Хариуцагч 3,0 сая төгрөг дээр 3,0 сая төгрөгнөөс бодож алданги төлнө гэснийг нэхэмжлэгч татгалзаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Должинсүрэн, анх би 4,0 сая төгрөг Г.Цэгмэдэд зээлүүлсэн, түүнээс 1,0 сая төгрөгийг нь буцааж авсан, одоо 4 500 000 төгрөг өгнө гэж байгаа бол тэрийг нь авмаар байна гэж тайлбарласан. Хариуцагч Б.Должинсүрэн нь нэхэмжлэгчид 1,0 сая төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул 3,0 сая төгрөгийн гэрээнд заасан алданги болох 1 500 000 төгрөгийг нэмж, нийт 4 500 000 төгрөгийг Б.Должинсүрэнгээс гаргуулан Г.Цэгмэдэд олгож, нэхэмжлэлээс 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Должинсүрэнгээс 4 500 00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цэгмэдэд олгож, нэхэмжлэлээс 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА