Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 01388

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2016/01388

Орхон аймаг

УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 5-43 тоотод оршин суух, Тас овогт Бавуугийн Ганбаатар /АВ:60100218/

Ажилласан байдал сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Архангай аймгийн Жаргалант сумын эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-нд дизельчнээр орж ажилласан. Иймд хүнд хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэтэл тус байгууллагад орсон тушаал, гарсан тушаал олдохгүй байгаа тул 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагчийн 319536 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, мэргэжлийн үнэмлэх, гэрч Ч.Батболд, Д.Ганзориг, Ю.Энхсайхан нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Тас овогт Бавуугийн Ганбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Тас овогт Бавуугийн Ганбаатар нь 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын эрчим хүчний салбарт дизельчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд мэдүүлсэн тайлбар болон 319536 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, дизельчний дөрөвдүгээр зэргийн үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрч Ч.Батболд, Д.Ганзориг, Ю.Энхсайхан нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчтай тухайн цаг үед хамт ажиллаж байсан болохыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Тас овогт Бавуугийн Ганбаатарыг Архангай аймгийн Жаргалант сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дизельчнээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

           Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тас овогт Бавуугийн Ганбаатарыг Архангай аймгийн Жаргалант сумын эрчим хүчний салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дизельчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасны дагуу хүсэлт гаргагч Б.Ганбаатарыг  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.АРИУНЦЭЦЭГ