Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 315

 

 

 

 

 

 

  2020          04           01                                           315

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өсөхжаргал,

улсын яллагч С.Оюунжаргал,

  шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

  шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, 

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, К.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт,

  шинжээч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Ж нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 5 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.М-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, З.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 99-52 УНЦ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

Шүүгдэгч З.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар ... УБҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Гэснийг тус тус зөрчиж, Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ж мэдүүлэхдээ:

“...Би гэрлээ шилжүүлэхэд гэрлээ шилжүүлээгүй. Дөхөж очоод харахад нэгнийхээ суганаас чирсэн хүн харагдсан. Би баруун гар тийш шороон замын жалгаруу унах шахаад тойрч гараад зогссон. Тэгээд машиндаа амьгүй болчихсон хүн юм биш үү гээд ярилцаж байхад арын машины жолооч миний хаалгыг тогшоод танай машин дугаарыг өгөөд дуудлага өгсөн гэж хэлсэн. Машинаас буугаад зам дээр яваад очтол талийгаач зам дээр хэвтэж байсан. Тэгээд юу болов гэсэн гэрчээр мэдүүлэг өгч байгаа хүн манай хоёр хоорондоо маргалдаад машинаас уначихаар нь би барьж авч чадсангүй уучлаарай гэж хэлсэн. Би бодохдоо цааш нь харуулчихаад зам тосоод зогсож байсан гэж бодсон. Би олон жил машин барьсан арга туршлага надад байгаа. Би машинаа унагачихалгүй саадыг тойрч гарсан. Би бол ерөөсөө дайраагүй. Талийгаачийн зүүн гар талыг цагаан даавуугаар боочихсон байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М мэдүүлэхдээ:

“...Манай нөхөр архи уудаггүй хүн байсан. Маш их харамсалтай байна. Миний нөхрийн оршуулгын зардал 12.820.739 төгрөг гарсан. Би энэ мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Оршуулгын зардлаас бусад зардлыг оруулаагүй. Хоёр сар тутамд буяны ой гэж байгаа тэр зардлаа оруулаагүй байгаа. Маш их харамсалтай байна. Би насаараа хүүхэдгүй, нөхөргүй амьдрах надад хэцүү байна. Хуулийн дагуу шийдэж өгч гэм буруутай этгээдэд хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З:

“...Яагаад миний хүүхдийг ажил дээрээ байхад авч явж ийм асуудал болгож байгаа юм бэ. Тахир дутуу байсан ч надад амьд л байвал сэтгэл амар байх байсан  Бид нарыг ганц тэжээдэг хүүхэд байсан. М санаатай хийсэн хэрэг гэж үзэж байгаа надад үнэхээр их харамсалтай байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Э.Э мэдүүлэхдээ:

“...2019 оны 12 дугаас сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргахад өмнөх дүгнэлтээс зөрүүтэй зүйл гараагүй. Өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан. Өөрчлөгдсөн зүйл байгаагүй өмнөх гарсан дүгнэлттэй адилхан гарсан. Бамперийн хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 70 см байна гэж үзсэн байна. Нөхөн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд 69 см байна гэж бичсэн байна. Тухайн газрын гадаргуу хэсгийн өндөр намаас хамаарч зөрүүтэй гарч болох учраас 70 см 69 см аль аль хэсгийг авсан. Энд гутлын хэмжээг оруулсан зүйл байхгүй байсан.

М-ий хаалган дээр улаан хүрэн өнгийн зүйл байсан. Хэрэгт авагдсан фото зургийн хүрээнд энэ цус байна уу юу байна гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Би энэ хэргийг 7 хоногийн хугацаанд тасралтгүй өдөр болгон уншсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд ээдрээтэй замбараагүй байсан. Би энэ хэргийн материал нэг бүрийг судалсан. Ямар нэгэн байдлаар нөлөөлөх асуудал байгаагүй. Замын хөдөлгөөний дүрмийг гаргахад би бүрэлдэхүүнд орж гаргаж байсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Жын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед ... УБҮ улсын дугаартай Ниссэн патрол маркийн тээврийн хэрэгсэлтэй жолоочоор З.Ж би, зорчигчоор эхнэр Ө.А /урд суудалд/, зорчигч И, Б, Ч /арын суудалд/ бид нар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай хот руу явсан. Өвөрхангай аймгийн Хархорин суманд шөнө 00 цаг өнгөрч байхад гүүр гараад 10 орчим км явж байхад миний явах чиглэлийн эсрэг талд цагаан машин миний өөдөөс гэрлээ асаасан зогсож байсан, би тухайн машиныг гэрлээ шилжүүлэх байх гээд гэрлээ шилжүүлэхэд тухайн машин гэрлээ шилжүүлээгүй, би хурдаа хасаад, гэрлээ шилжүүлээд дөхөөд ирсэн, цагаан машины гэрлээс гараад харахад цав цагаан царайтай эрэгтэй хүнийг дээшээ харуулаад замын голд чирсэн, /миний явах зорчих хэсгийн гол хэсэгт/ байдалтай байсан. Миний явж байсан чиглэлийн баруун гар талд харанхуй ганга байсан ба би машинаа хажуу тийш нь дарах ямар ч боломжгүй байсан учир машинаа бага зэрэг дараад тэр чирэгдсэн залуугийн баруун хөлийн үзүүр хэсэг дээгүүр машины зүүн урд талын дугуйгаар дайраад цааш яваад зогссон. Машинаа зогсоогоод зам дээр дайрагдсан хүн дээр очиход талийгаачийг замын цагаан шугам дамнуулаад нөгөө эсрэг урсгалд толгой цээжийг нь оруулаад дээш нь харуулаад тавьсан байсан. Тэгэхэд талийгаач хурхирч байгаа хүн шиг дуугараад хэвтээд байсан. Тэгэхэд миний машинд явсан хүмүүсээс Ч гэж хүн машинаас буугаагүй нөгөө хүмүүс бүгд бууж талийгаач дээр очиж үзсэн гэж ойлгож болно. Тэр үед Хархорин чиглэлээс 1-2 машин ирсэн бөгөөд тэр машинууд дунд эмч хүн явж байна гэсэн тэр хүн талийгаачийг үзчихээд нас барсан байна гэж хэлж байсан.

Тухайн үед миний машины ард маяти маркийн машин ирээд зогссон байсан ба жолоочид нь замын эсрэг талд зогсож байсан гэрлээ шилжүүлэхгүй байсан цагаан машины жолооч хөх куртиктэй залуу наад ... УБҮ улсын дугаартай машины жолооч хүн дайраад алчихлаа гээд дуудлага өгөөдөх гээд байсан, тэр хүнийг одоо бодоход М гэдэг залуу байсан. Тэгж байтал тэр М гэдэг залуу утсаар хэн нэгэн рүү яриад түргэлээч хурдлаач гээд хэлээд байсан. Миний машины ард зогсож байгаад хөдөлсөн Маяти маркийн машины жолооч таны машиныг хүн дайрсан гээд дуудлага өгч байна гэж М рүү заачихаад явсан. Тэгж байгаад харахад Хархорин чиглэл рүү гэрлээ тусгаад зогсож байсан залуу Архангай аймаг руу явах чиглэлд машинаа эргүүлээд зогсоосон байсан. Талийгаачийг нас барсан байна гэж эмч хэлээд тэнд байсан хүмүүс машин машиндаа суугаад машинууд хөдлөөд явцгаасан тэр бужигнаан дунд М машинаа эргүүлээд тавьсан байсан. Зам тээврийн осол хэргийн газарт М-ий цагаан машин, миний машин 2 үлдсэн байсан. Тэгж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэргийн газрыг хамгаалалтанд авсан, тэнд ирсэн цагдаа нар байцаалт өг гээд байсан учир эхнэрийн хамт цагдаа руу явж мэдүүлэг өгсөн. Миний машинд сууж явсан хүмүүс өөр машинд суугаад Хархорин сум руу явж хоол унд иднэ гээд явцгаасан, хэрэг болсон газарт миний машин хүнгүй үлдсэн.

Цагдаагийн газарт цагдаагийн хошууч цолтой хүнд мэдүүлэг өгөөд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад зам тээврийн осол болсон газарт очоод машиндаа байж байгаад машиныхаа зүүн урд талын дугуйг харахад дугуйны гадна бөөр орчимд бродюр мөргөсөн юм шиг цайраад цагаан болсон байсныг харсан. Би дотроо талийгаачийн гутал дайраад цайрсан юм байна гэж бодсон. Улаанбаатар хотоос бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийнэ гэж байсан бөгөөд үдээс хойш 17 цагийн үед миний машины тормосны мөрийг 2 эрэгтэй хүнээр арилгуулаад байсан. Тормосны мөр арилгуулаад байсан байцаагч нь Хархорин сумын ЦХ-ийн байцаагч байсан, тормосны мөр арилгаад байсан 2 эрэгтэй хүн нь Цагдаагийн хэлтсийн журмын хашааны хаалга онгойлгож өгөөд байсан.

Өөрөөр хэлэх юм бол миний машины зүүн талын дугуй зам дээр, баруун талын дугуй нь замын хажуу талын шороон хэсэг дээгүүр явсан бөгөөд тормос гишгэх үед засмал зам дээр тормосны мөр гарахгүй, шороон зам дээр гарсан тормосны мөрийг арилгуулаад байсан. Яагаад тормосны мөр арилгуулсан учрыг одоо л ойлгож байна, намайг тормос гишгээгүй гэж буруутгахын тулд миний машины тормосны мөрийг арилгуулсан гэж бодож байна. Үүний дараа Улаанбаатар хотоос ирсэн цагдаа нар хэргийн газрын үзлэг хийсэн, талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн, М-ий машинд шинжилгээ хийж дээж авсан, миний машинд шинжилээ хийж дээж авсан. Тэр цав цагаан царайтай эрэгтэй хүний араас нь тэврээд чирсэн байдалтай байсан хүн эрэгтэй монгол дээл өмссөн хүн байсан. Монгол дээл нь дугуй хээтэй торгон бор өнгийн байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 191-195/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Мийн өгсөн:

“...Амь насаа алдсан Х.Б- нь миний нөхөр бөгөөд бид хоёр гэр бүл болоод 1,6 жил болж байна. Талийгаач бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Миний хувьд хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйлгүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний нөхөр Х.Б-ын оршуулгын зардал нийт 12,820,739 төгрөгийн хохирол учраад байгааг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 34, 3-р хх-н 172-173/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Згийн өгсөн:

“...Талийгаач Х.Б- нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хувьд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би маш их гомдолтой байна, амийг амиар авмаар байна. Талийгаач маань биднийг ганц тэжээж байсан хүн, бидэнд үнэхээр хэцүү байна. Миний хүү архи уудаггүй, хэрвээ архи уусан байсан бол миний хүүгийн ам руу архи хүчээр цутгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 39/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ө.Агийн өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Улаанбаатар хотоос нөхөр Ж, би Завхан аймагт амьдардаг Б, Ч, И, Бын ач охин бид хэд Жын эзэмшилд байдаг ... УБҮ Ниссан Патрол маркийн автомашинтай Завхан аймаг орох гээд гарсан Автомашиныг манай нөхөр Ж жолоодож хажуу талд би сууж явсан. Жолоочийн ар талын суудал дээр Б хажуу талд нь Ч ач охинтойгоо захад нь И сууж явсан. Бид 23 цаг өнгөрч байхад Хархорин суманд орж ирсэн. Хархорин сумаас гараад би унтчихсан байсан. Гэтэл автомашин юм тойроод гаргах шиг болсон энэ үед сэрсэн. Манай нөхөр хүн чирээд явж байна тойроод гарчихлаа гэж хэлээд автомашин зогсож автомашинаас буугаад харахад эсрэг урсгалд засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Манай автомашины ар талд нэг ачааны автомашин араас нэг суудлын жижиг автомашин ирж зогссон. Уг хоёр автомашинд сууж явсан хүмүүс буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон. Уг хоёр автомашины улсын дугаарыг хараагүй. Б, И, манай нөхөр бид дөрөв уг хүн дээр очсон. Дээлтэй залуу нь та хөлөн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Яасан юм бэ гэж би асуухад манай хоёр согтуу маргалдаж муудаж энэ хүнийг автомашинаас унагаачихлаа гэж хэлсэн. Манай автомашинд сууж явсан хүмүүс сонссон байх. Энэ үед манай автомашин ард талд зогссон 2 автомашинд сууж явсан хүмүүсийн нэг хүн нь урд байгаа автомашины дугаарыг эхлээд дуудлага өг гэж хэлж байна шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 103-104/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Чгийн өгсөн:

            “...Бид нар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16-17 цагийн орчимд Улаанбаатар хотоос Завхан аймгийн төв орохоор Ж-гийн машинтай 6-уулаа гарсан. Машинд Ж-, А, би, манай нөхөр Б, манай ач Н-, И нарын хамт гарсан. Машиныг Ж- өөрөө барьж явсан. Замдаа гурван удаа зогссон санагдаж байна. Хархорин сумын төвөөр 00 цагийн орчимд дайрч гарсан болов уу. Би ер нь зүүрмэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд юу болов оо юу болов оо гээд хүн чирчихсэн хүн явж байна гэх үед л сэрсэн. Ж- болон А нар хүч чирчихсэн хүн явж байна гэж байсан. Хүн чирчихсэн явж байна гэхэд Ж- машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. Тэгээд манай машин зогсож байтал араас хоёр ч машин ирж зогссон. Ямар машин байсныг нь мэдэхгүй. Манай машинд явсан хүмүүсээс би хүүхдийнхээ хамт үлдээд бусад нь машинаас буусан. Тэгээд нөгөө зам дээр байсан хүмүүс дээр очсон байсан. Хажуу тийшээ дараад замын хажуу руу орчих шахсан. Тэр үед би сэрсэн. Жыг бид нар Ж- гэж дууддаг. Тэнд хүн чирж явсан монгол дээлтэй, хүрэмтэй залуу “Жт та хөлөн дээгүүр нь гарчихлаа шүү дээ гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 105-106/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ын өгсөн:

            “...Би бол өөрөө Хархорин сумын Нарийн хүр багийн иргэн. Хаваржаа руу нүүх ажилтай байсан тул өглөө эрт 12-13 цагийн орчимд Хархорин сумын төв дээрээс Баянголын эхийн согоот гэх газар луу аав, ээж дээрээ очсон юм. Тэгээд очоод гэр бараагаа ачаад бэлтгэл ажлаа хангачихаад орой харанхуй болоод 20 цаг өнгөрч байх үед М над руу залгасан. М манай гэрээр орж манай аавын утсыг авсан байсан. Тэгээд над руу залгахаар нь би утсаа аваад “Яасан юу болсон бэ?” гэж асуусан чинь М “Танай гэрээр орсон чинь та байдаггүй би наана чинь яваад очих уу” гэж асуусан. Тэгээд эргээд залгая гээд утсаа салгасан. 2 цаг орчимын дараа М дахиж залгаад “Би наад руу чинь явж байна. Гүүр өнгөрөөд явж байна. Та Баянголын гуанзан дээр хүрээд ирээч” гэхээр нь би мотоцикл унаад өмнөөс нь тосохоор гарсан. Тэгээд Баянголын гуанзан дээр очих үед М талийгаачтай хамт ирчихсэн зам дээр хүлээгээд байж байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад засмал замаас буугаад гуанзны эсрэг талд замын хажуу руу буусан. Тэр хоёр ирэх үедээ хэн хэн нь архи уучихсан, согтуу байдалтай ирсэн. Машиныг М жолоодож ирсэн байсан. Тэр хоёр ирэх үедээ 0,75 литрийн “Цагаан архи” авч ирсэн байсныг бид гурав машин дотор хувааж уусан.

            Тэр үед талийгаач архинаас 2-3 удаа уугаад би уухгүй гээд больсон. М бид хоёр үлдсэн архинаас ууж байгаад бага зэрэг үлдэхээр нь би энэ архийг хаячих уу гээд асгаад хаясан. Тэр үед нөгөө хоёр юунаас болсон маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би ерөөсөө энэ хоёрыг сумын төв оруулж өгье гэж бодоод Баянголын гуанзан дээр байдаг Батсайхан гэж хүний гэрийн гадаа мотоциклоо тавьчихаад Батсайханы гэрээр нь орж “Би танай гадаа мотоциклоо орхичихлоо. Маргааш өглөө ирээд авчихъя. Хүмүүс төв рүү хүргэж өгөхгүй бол согтоод байх шиг байна” гэж хэлчихээд тэр айлаас гарсан. Тэгээд би машины хойд суудал дээр орж суусан. Талийгаач Б- жолоочийн хажуугийн суудал дээр суугаад сумын төв орохоор хөдөлсөн. Тэгээд 2 км орчим газар явсан чинь талийгаач “Би бие засмаар байна. Зогс” гэсэн чинь М одоо төв орохын хооронд зогсоод яахав, нэг мөр төв орж байгаад болъё гэсэн. Тэгээд М зогсохгүй яваад байсан чинь талийгаач зогс гээд зууралдаж татаж байгаад М-ий хамар хавьд нь цохисон бололтой хамраас нь цус гарсан байсан. Яг хаана нь яаж цохисныг хараагүй. Би хойд суудал дээр сууж явсан болохоор сайн хараагүй юм. Тэгээд М машинаа зогсоогоод бид гурав гурвуулаа машинаас буусан. Би машины зөв талын хойд хаалгаар буусан. Тэгээд замын хажуу руу гарч доошоо бууж бие засчихаад эргээд хартал М машинтайгаа хөдлөөд явчихсан. Тэр үед талийгаач машины цаад талд замын эсрэг талд байсан. Тэгээд талийгаач өөрөө явж байгаад дөрвөн хөллөөд уначихсан байсан. Тэгснээ бүр дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэр үед М-ий машинтай нэг машин зөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүе босоорой гээд талийгаач дээр очоод мөрөн дээрээс нь татсан. Тэр үед нөгөө хар өнгийн Ниссан Патрол маркийн машин талийгаачийн бөгсөн биен дээгүүр нь дайраад гарсан. Тэр машин талийгаачийг дайрчихаад цаашаа нилээд явж байгаад замын хажуу руу орж зогссон. Тэр машины хүмүүс бууж ирэхгүй нилээд удсан. Би утасны нэгж зээлж аваад эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Эмнэлэг рүү лав л 3-4 удаа залгасан санагдаж байна. Эмнэлэг их удаж байж ирсэн. Тухайн үед талийгаач амьсгаатай байсан. Тэгээд байж байтал Архангайгаас хот руу чиглэлд явж байсан Приус-20 маркийн машинтай хүн ирж зогсоод дотроос нь нэг эрэгтэй хүн бууж ирээд “эмнэлэг дуудсан уу, энд эмч явж байгаа үзүүлэх үү” гэхээр нь “тэгье” гэсэн чинь нэг эмэгтэй хүн бууж ирээд талийгаачийн гаранд нь хүрч үзсэнээ “нас барчихсан байна” гэсэн. Яг тэр үед түргэний машин ирээд эмч нь бууж ирж үзсэнээ “Нас барсан байна” гэсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг цагдаа дээр авч ирсэн.

            Талийгаач Б- нь М машинаа хөдөлгөөд явснаас нь хойш унасан. Яагаад унасан болохыг нь мэдээгүй. Согтуу байсан болохоор л унасан болов уу. Талийгаачийг хар өнгийн ... гэсэн дугаартай арын үсэг нь “Ү” үсэгтэй машин байсан хөл хэсгээр дайрсан. Жолооч нь гээд нэг ахимаг насны ах байсан. Би машин дээр нь очоод энэ машины жолооч хэн бэ гэж асуухад хар өнгийн куртиктэй, ахимаг насны эрэгтэй хүн байсан. Жолоочийн хажууд ямар хүн сууж явсныг мэдээгүй. Машинаас нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр үед нөгөө машины ард ямар ч байсан хоёр машин зогсож байсан. Нэг машин нь ямар машин байсныг санахгүй байна. Ямар ч байсан ачаатай цагаан өнгийн “Маяти” маркийн машин зогсож байгаад нилээд байж байгаад яваад өгсөн. Энэ ослын үед би яг талийгаачийн хажуу талд мөрнөөс нь татаж авах гээд амжаагүй.

            Бид гурав цуг машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан. Тэр үед нөгөө хоёр машины ард зогсож байсан. Би бие засаад эргэж харах үед М машинаа хаазлаад хөдөлж таарч байсан. Тэр үед талийгаач машин замын зүүн талд замын баруун талд шахаад зогссон машины зүүн талд зогсож байсан. М машинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач ёо ёо гээд дөрвөн хөллөчихсөн байсан. Тэр үед харахад замын эсрэг урсгалаар нэг машин гараад ирсэн. Тэр машин их хурдтай явж харагдахаар нь би татаж босгох гэж очоод мөрнөөс нь татах үед нөгөө машин талийгаачийн бөгсөн бие хэсэг дээгүүр гараад явсан. Тэр машинд дайруулснаас хойш 1 цаг орчим хугацаанд талийгаач амьсгаатай байсан. М хүрч ирээд хөөе хөөе гээд дуудаад байсан. Тэр үед талийгаач хариу өгөхгүй байсан.

            Машинаас түлхэж унагасан гэж яриагүй. Тэнд байсан эгч л тэнд гэрэл тусгаад энд тэнд гараад янз бүрийн юм асуугаад яваад байсан. Тэгээд л тэнд байсан хүмүүст тийм сэтгэгдэл төрүүлэхээр зүйл ярьсан. Талийгаачийг машинд дайруулсны дараа М машинаа буцаж эргүүлээд зам дээр зогсоод машинаас буугаад ирэхээр нь би урдаас нь очсон чинь яачихваа юу болчихвоо гэсэн. Тэгэхээр нь би талийгаач машинд дайруулчихлаа, би татаж авах гээд амжилгүй машин дээгүүр нь гарчихлаа гэхэд М талийгаач дээр очсон. Тэгээд “ямар машин дайрсан бэ та сайн харсан уу” гэхээр нь би “харсан тэр хар машин зогсож байна” гэж хэлсэн. Тухайн үед түргэн цагдаагийн утасны дугаарыг М надад хэлж би дуудлага өгсөн. Тэр хоорондоо би Мд хандаж “...Тэнэг юм шиг яагаад хаячихаад явчихваа чи...” гэхэд М “...та хоёрыг би суучихлаа гэж бодсон тэгээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 109-111, 120-121/,

            ...Би машинаас буугаад замын хажуугийн далан руу бие засахаар буусан, М талийгаач Б- 2 машины ард нь юм яриад зогсоод үлдсэн, би бие засаад зогсож байхад машины хаазлах чимээ гарсан эргээд харахад М машинтайгаа хөдлөөд явсан, тэгэхээр нь утсаа гаргаад М рүү залгах гээд байж байхад ёо гэж дугарахаар нь харсан чинь талийгаач 2 өвдгөөрөө зам дээр өвдөглөсөн, нэг гарынхаа тохойгоор нөгөө гарынхаа сарвуугаар газар тулсан байсан тэгснээ дээшээ хараад зам дээр хэвтэхээр нь би хүүе босоорой машин гэж хэлээд талийгаач дээр гүйж очоод талийгаачийн зүүн мөрөн дээрээс татахад Хархорин чиглэлээс ирсэн машин талийгаачийн баруун бөөр талаас нь дээгүүр нь гараад явсан. Би бараг дайрагдах шахсан тэгэхэд талийгаач машины хүчинд машин явсан тал руу эргээд доошоо харсан. М, талийгаач Б- нартай уулзахад Б-ын биед нь зүүн нүдэнд хөхрөлт, гарын сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 47-51/,

            ...амь хохирогч Б- эхлээд 2 өвдгөөрөө өвдөглөж, 2 гараараа газарт тулж газарт унасан бөгөөд намайг орилох үед дээшээ хараад хэвтсэн. Амь хохирогч Б- зам дээр 4 хөллөж унахдаа “ёо” гэх байдлаар дуугарч байсныг би мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 241-242/,

            ...Бие засах үед М-ий машин хаазлах чимээ гарахаар нь эргээд харахад М-ий машин хөдлөөд явсан. Тэр үед би гар утсаа гаргаад М рүү залгах гэхэд миний утасны нэгж дууссан байсан учир залгаж чадаагүй.

Тэгэхэд талийгаач Б- зам дээрээ зогссон нааш цааш гуйвж байснаа урагшаа 4 хөллөж унаад улмаар дээшээ хараад замын гол хэсэгт, дээшээ хараад дөрвөн мөчөө дэлгээд хэвтсэн. Талийгаачийн толгой нь ертөнцийн зүгээр баруун урагшаа Хархорин сум, М-ий машин явсан тал руу харсан, бие нь дээшээ харсан, хөл нь зүүн хойшоо харсан ташуу байрлалтай байсан. Энэ үед Хархорин сум чиглэлээс машин ирэх чимээ, машины дуу, гэрэл гарч байсан учир би талийгаач руу гүйж очоод хөөе босоорой машин ирж байна гэж хэлээд талийгаачийн мөрөн дээрээс татахад Хархорин сум чиглэлээс ирсэн машин талийгаачийн бөгсөн бие дээгүүр нь дайраад гарсан. Талийгаач машинд дайрагдаад, дайрсан машины явж байсан чиглэл рүү бөмбөрөөд миний зогсож байсан газраас 2-3 метрийн зайд доошоо харсан байрлалтай хэвтэж байсан. Талийгаачийг дайрсан машин нь нилээн цаана очоод зогссон. Би машинаас буухад асьфалтан зам дээр бууж байсан, бид 3 машины хойно очиход машины жолооч талын 2 дугуй замын хажуугийн хөвөөн дээр, жолоочийн эсрэг талын 2 дугуй нь асьфалтан зам дээр зогссон байсан.

            Тухайн үед би талийгаачийн араас нь 2 суган доогуур нь гараа хийж тэврээд чирсэн зүйл болоогүй. Тэр үед талийгаач зам дээр дээшээ хараад хэвтэж байхад нь би талийгаачийн куртикны мөр орчимоос нь татахад талийгаачийн бие нь бараг хөдлөөгүй байх, куртик нь татагдаад тэр ... УБҮ улсын дугаартай машин талийгаачийг дайраад гарсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 181-184/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Бын өгсөн:

            “...Тэр осол гарах үед Ж, И бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр машины хажуугаар өнгөрөх үед Ж зам дээр хүн чирчихсэн хүн явж байна гээд буруу тийшээ огцом дараад машин жаахан дайвалзаад цаашаа очоод зогссон. Би наанаас юм ярьж явж байгаад тэр хэсэгт бага зэрэг зүйрмэглэсэн байсан. Тэгээд машин жоохон дайвалзах үед сэрсэн. Тэгээд машинаас буугаад тэр зам дээр байсан хүмүүс дээр очихоор явах үед хойно ирж зогссон машины жолооч нар бас бууж ирсэн. Тэгсэн чинь цаанаас ирж байгаа хүмүүсээс нэг нь манай машины дугаарыг хэлээд хүн дайрчихлаа гэж дуудлага өгөөд байсан. Тэгээд бид нарыг очих үед зам дээр байсан дайруулсан гээд байгаа хүн нь зам дээр дээшээ хараад хэвтчихсэн, хурхираад байгаа юм шиг амьсгаа авсан байдалтай байж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад манай энэ хоёр муудалцаад нэгийгээ машинаас унагачихлаа би барьж авч чадсангүй гэж байсан. Тэгээд би чирээд явж байсан чинь нэг хөлөн дээгүүр нь та нар гараад явчихлаа гэж ярьж байсан. Бид нарыг очих үед манай ард ирж зогссон байсан машины жолооч нар бас тэнд очсон. Манай ар талд Архангайн дугаартай ачааны жижиг машин лав байсан.

            Би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Зам дээр хүн байсан эсэхийг хараагүй. Би тэрүүхэн үед зүүрмэглэсэн байна лээ. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. Хүн чирсэн хүн явж байна гэж бодоогүй байлгүй. Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. Хүн чирж байсан гэх хүн “манай хоёр маргалдаад нэгнийгээ машинаас унагачихсан тэгээд би чирээд явж байтал танай машин манай хүний хөл дээгүүр гарчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 112-113/,

            ...Би шүүх хурал дээр зам тээврийн ослын талаар хураангуй байдлаар мэдүүлсэн. Тухайн үед болсон асуудал нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Мөнхбатад өгсөн гэрчийн мэдүүлэг дээрх тэр осол гарах үед Ж, И бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ ачаачихсан зогсож байгаа харагдсан. Тэрээд тэр машины хажуугаар өнгөрөх үед би жаахан зүйрмэглэсэн байсан бөгөөд Ж машинаа жаахан дайвалзуулах үед би сэрсэн. Тэгээд машин цаашаа очоод зогссон. Машинаас буугаад тэр зам дээр байсан хүмүүс дээр очихоор явах үед хойноос ирж зогссон Архангай аймгийн жолооч нар бас бууж ирсэн. Тэгсэн чинь цаанаас ирж байгаа хүмүүсээс нэг нь манай машины дугаарыг хэлээд хүн дайрчихлаа гэж монгол дээлтэй залуу дуудлага өгөөд байсан. Тэгээд бид нарыг очих үед зам дээр дайруулсан гээд байгаа хүн нь дээшээ хараад хэвтсэн байрлалтай хөлийн үзүүр нь цагаан шугамаа давсан байсан. Өөрөөр хэлбэл бид нарын явж байсан урсгал тал руу хөл нь жаахан гарсан бие нь эсрэг талын урсгалд гарсан байсан гэж ойлгож болно. Биднийг очиход дайруулсан гэх залуу зам дээр дээшээ хараад хэвтчихсэн, хурхираад байгаа юм шиг амьсгаа авсан байдалтай байж байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуухад дуудлага өгч байсан монгол дээлтэй залуу нь манай энэ хоёр муудалцаад нэгнийгээ машинаас унагаачихлаа би барьж авч чадсангүй гэж байсан. Тэгээд би чирээд явж байсан чинь нэг хөлөн дээгүүр нь та нар гараад явчихлаа гэж ярьж байсан. Тэр залуу манай машиныг баруун зүүн хөл дээгүүр гарсан гэж тодруулж хэлээгүй. Биднийг очиход талийгаач залуу дээшээ харсан байдалтай байсан яг тэр байрлалаараа байсан. Биднийг очихоос өмнө хөдөлгөсөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Бид нарыг очсноос хойш хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-н 174-176/,

 

            Мөрдөн байцаалтад Б.Н-ын гэрч Ч.Итай нүүрэлдүүлэн байцаасан:

            “...Би И гэж хүнийг танихгүй. Нөгөө утсаар яриад дуудлага өгөөд байсан хүүхэд мөн юм шиг байна. Энэ ах бас буруу ярьж байна. Тэр үед би машинд гэж ерөөсөө яриагүй. Талийгаач бид хоёрын сууж явсан машин тэгэхэд тэнд байгаагүй. Хойноосоо урагшаа чиглэлд хөдлөөд явчихсан байсан. Энэ ах надаас яасан ийсэн гэж асуугаагүй. Хамгийн их зүйл асуусан хүн нь хар машинаас бууж ирсэн эмэгтэй байсан. Уначихсан юм уу гэж асуухаар нь би уначихсан юм гэж хариулсан байгаа тэрийг л буруу ойлгосон байх. Манай хоёр маргалдаад бид нар энд зогсоод сууж явсан машин маань хаяад хөдлөөд явсан юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 114-115/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Иын гэрч Б.Н-той нүүрэлдүүлэн байцаасан:

            “...Би Н- гэх хүнийг танихгүй. Энэ залуу бид нарыг яваад очиход “манай хоёр нөхөр хоорондоо жаахан маргалдаад энэ хүн машинаасаа унасан. Тэгээд машиндаа суулгах гээд чирээд явж байх үед та нар нэг хөлийг нь дайрчихлаа” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 114-115/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Иын өгсөн:

            “...Бид нар хотоос гарах гэж байтал Жын машины урд талын гурван бул гэдэг нь болохгүй байна гээд тэрийгээ солиулж тавьж байгаад 17-18 цагийн багцаанд хотоос гарсан. Яг цаг хараагүй болохоор баримжаагаар л ярьж байна. Хотоос гарснаасаа хойш Ж өөрөө машинаа барьж явсан. Тэгээд энд явж байхад 00 цаг өнгөрч байх үед машинд сууж явсан хүмүүсээс Ж, Б бид гурав юм яриад явж байтал нэг цагаан машин аваарын гэрлээ асаачихсан бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд зогсож байсан. Тэгтэл тэр машины араас нэгнийгээ чирчихсэн нэг хүн гараад ирсэн. Тэр үед Ж жолооны хүрдээ цочир баруун гар тийш нь дараад тойроод гарсан. Тэгээд цаана нь гацаад зогссон. Тэгээд бид нар энд юу болсон юм бол гээд машинаас буугаад очиж явах үед ард машинууд ирээд зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө хүн чирж явсан дээлтэй, дээлний гадуураа хүрэмтэй залуу манай машины дугаарыг хэлээд дуудлага өгч байна гэж байсан. Тэгээд бид нар тийшээ очиход нөгөө зам дээр зогсож байсан машин эргээд бид нарын урд талд ороод зогсчихсон байсан.

            Машинаас буугаад тэр хүмүүс дээр очиход хүн чирээд явж байсан гэх дээлтэй залуу манай хоёр хоорондоо маргаад манай хүн машинааас уначихлаа. Тэгээд байж байтал та нар нэг хөл дээгүүр нь гараад явчихлаа гэж байсан. Тэр хүмүүсээс аль алинаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 118-119/,

            ...өмнө өгсөн мэдүүлгээс замын эсрэг урсгалд байсан цагаан өнгийн машин тухайн үед их гэрлээ асаачихсан зогсож байсныг аваарын гэрлээ асаасан зогсож байсан гэж бичсэн байна лээ. Цагаан өнгийн машин нь их гэрлээ асаачихсан бид нарын явж байсны эсрэг урсгалд буюу Хархорин сум руу харсан зогсож байсан. Их гэрлээ асаасан машины гэрлийн тусгал өнгөрөхөд бид нарын явж байсан урсгалаас эсрэг урсгал чиглэл рүү замын гол буюу цагаан зураасны тэнд нэг эрэгтэй хүнийг араас нь 2 суган доороос нь нэг дээлтэй хүн тэврээд их гэрлээ асаасан машин тал руу чирсэн явж байгаа харагдсан. Чирэгдсэн хүний хөл нь зам дээр чигдэж байсан. Үүнийг жолооч Ж хараад огцом дараад цааш очиж зогссон. Биднийг очихоос өмнө талийгаачийг хөдөлгөсөн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан биднийг очиход талийгаач залуу дээшээ харсан байдалтай буюу хөлийн үзүүр  нь бид нарын явж байсан зорчих хэсгийн цагаан зураас дөнгөж давсан, их бие нь эсрэг талын урсгалд дээшээ харсан байдалтай байсан. Хархорин руу явах чиглэлд цагаан өнгийн машин зогсож байсан бөгөөд тэр машин зорчих хэсгийн гол хэсэгт нь зогсож байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /4-р хх-н 177-179/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:25 минутанд сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж дуудсан. Гэртээ байж байтал Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн жолооч Ц.Ц- бензинээ хийчихээд гэрээс намайг авсан. Ирэхдээ Ц.Ц- ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр хамт шууд дуудлага өгсөн газар луу явсан. Дуудлага өгөхдөө машинд хүн дайруулсан байна гэж Д.Оргилцэцэг хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газар нь очиход бид нарын очиж байгаа байрлалаар ярьвал баруун гар талд 2 автобус, 1 цагдаагийн жижиг машин, бас цагаан өнгөтэй дунд оврын жип гэж хэлмээр машинууд замын хажууд замаасаа гараагүй зогсож байсан. Тухайн машинууд миний хэлсэн дарааллаар Хархорин талаасаа Архангай руу чиглэсэн байдалтай зогсож байсан. Тухайн зогсож байсан машинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавины судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан. Тэнд нэг цагдаа байсан. Тэр цагдаад тухайн үзлэг хийсэн талаараа хэлээд нас барсан байна шүү гэдгийг нь хэлж өгсөн.

            Тухайн үед нэгдсэн эмнэлгээс Д.Оргилцэцэг өөрийнхөө 88919500 гэсэн дугаараас дуудлага ирлээ гэж надад хэлэхэд 00:25 цаг болж байсан. Харин жолооч 00:48 цагт манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр шууд 15 км орчим яваад 01:00 цагт хэргийн газарт очсон. Би тухайн цогцост үзлэг хийгээд дуусаад тэнд байсан цагдаад нас барсан байна гэж хэлчихээд цаг харахад 01:07 минут болж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 128-129/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ц-ийн өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:23 минутанд сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж өөрийн 88919500 тоот утсаараа над руу мэдэгдсэн. Тухайн цаг хугацаанд би гэртээ унтаж байсан. Д.Оргилцэцэг манай гэр лүү тухайн өдөр гарч байсан жолооч Очирпүрэвийг явуулсан. Би эмнэлэг дээр ирээд яаралтай тусламж дээрээс насилк, нурууны чиг тус тус аваад граш дотроос уаз фургон 62-34 ӨВА улсын дугаартай автомашинаа асаагаад Сод монгол шатахуун түгээх станц орж бензин авч М- эмчийн гэрийн гадаа очих үед цаг 00 цаг 47 минут болж байсан. М- эмч гэрээсээ гарч ирээд бид 2 хамт дуудлага ирсэн гэх газар болох Баянголын ам руу салдаг гарцны ойролцоо 01 цаг 00 минутанд очих үед замын хажууд урдаасаа хойшоо явж байгаа чиглэлтэй 2 ширхэг том оврын автобус зам чөлөөлөөд зогссон байдалтай цагдаагийн тусгай гэрэл дохиотой жижиг цагаан тэрэг осолд орсон гэх хүний ертөнцийн зүгээр зүүн урд талд нь, цагаан өнгийн жижиг оврын жийп цагдаагийн автомашины урд талд нь хойшоо харсан чиглэлтэй замаа чөлөөлөөд зогсож байсан. Би автомашинтайгаа осолд орсон гэх хүний ертөнцийн зүгээр урд талд нь 5 метр орчим зайтай очиж зогссон. М- эмч автомашинаас буугаад осолд орсон гэх хүнд үзлэг хийсэн. Намайг хамгаалалт авч байсан цагдаа ухар гэсэн тэгээд би арагшаа ухарч зам дээр буцаж эргэн эсрэг урсгал руу орж замаа чөлөөлж зогссон. Удалгүй сумын төвөөс тусгай гэрэл дохиотой цагдаагийн автомашин ирсэн. Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан. Мөнхзаяа эмч бид 2 хэргийн газраас Хархорин сумын төв рүү 01 цаг 35 минутанд хөдөлж нэгдсэн эмнэлэг дээр 01 цаг 50 минутанд ирсэн.

            Тухайн үед нэгдсэн эмнэлгээс Д.Оргилцэцэг өөрийнхөө 88919500 гэсэн дугаараас дуудлага ирлээ гэж надад хэлэх үед 00:23 минут болж байсан. Харин М- эмчийг гэрээс нь авах гэж очих үед 00 цаг 48 минут болж байсан. Хэргийн газар очих үед 01 цаг 00 минут болж байсан. Тэгэхээр дуудлага хүлээн аваад 37 минутын дараа хэргийн газарт очсон. Машинд дайруулсан гэх хүн толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байдалтай дээшээ хараад хэвтэж байсан. Баруун гар нь хажуу тийшээ алдалсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 133-134/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.Э-ын өгсөн:

            “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харъяат У- гэх хүний хамт У-ын худалдаж авсан 06-49 УБП улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүүдүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал нилээд яваад замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан. Бид 2 шууд явж очоод хар машины ард очиж зогссон. ...У- бид хоёр газар хэвтэж байсан хүн дээр очиж хараагүй. Машины гэрэлд амнаас нь уур гараад байгаа харагдаж байсан.

            У- бид хоёрыг очих үед ослын газар цагаан болон хар өнгийн машин тэгээд зам дээр хэвтэж байгаа хүн л байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 146-150/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.У-ын өгсөн:

            “...2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би манай сумын Э- гэж хүний хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум орохоор явж байсан. Тэгээд явж байтал Хархорин сумаас хойш Ганц модны гуанзнаас арай цаахан талд /Архангай аймгийн талаас тодорхойлж хэлсэн гэх/ зам дээр осол болсон байдалтай байгаатай таарсан. Хархорин тал руугаа явах зам дээр жишүүдүү байрлалтай цагаан өнгийн жижгэвтэр Жип маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар гарах үед ойр хавьд нь хүн байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн Жип ангиллын машин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчимд зайтай газар тэр хар өнгийн машин зогсож байсан. Тэгээд Э- бид хоёр тэр хар машины ард талд ойрхон очиж зогссон. Тэгээд Э- бид хоёр машинаасаа буусан. Тэгээд байж байтал нөгөө газар хэвтэж байсан хүний тэр хавиас хоёр ахимаг насны эрэгтэй хүмүүс нөгөө хар өнгийн Жип машины чигтээ ирж явсан. Тэгээд нэг харахад Жип машинаас хүн буусан юм болов уу 5-6 хүн болчихсон байсан. Тэр хоёр ахаас Э- “Яасан юу болсон” гэж асуухад юм хэлээгүй гэсэн. Э- бид хоёр тэр ослын газарт 10 орчим минут болоод хөдөлсөн. Тэр хооронд газар хэвтэж байгаа хүнийг машины гэрэлд харахад амнаас нь бололтой уур гараад байсан. Тэрийг нь харчихаад Э- бид хоёр ямар ч байсан амьд байгаа юм байна гэж ярилцаж байсан. Тэр осол хэргийн газар байх хугацаанд Э- л хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнээс юу болсон талаар асуухад юм дуугараагүй гэсэн. Өөр хүмүүстэй уулзаж ярилцсан зүйл бол байхгүй. Э- бид хоёр 06-49 УБП улсын дугаартай машинтай явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 153-154/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Ч.Эрдэмболорын өгсөн:

            “...Амь хохирогч Х.Б-ын цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. Мөргөгдөж улмаар дайрагдсаны улмаас дээрх гэмтлүүд үүсгэгдсэн. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хохирогчийн биед учирсан бүх гэмтлүүд амьд байх үед нь үүсгэгдсэн байсан. Хохирогч мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан. Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. Явж байгаа болон зогсож байгаа машинаас унах үед хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь үүсэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 74-75/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Э.Эын өгсөн:

            “...Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалтай өөрөө танилцаж уншиж судлаж байгаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Ингэж дүгнэлт гаргахдаа 1 хавтаст хэргийн 18-р хуудасны ард байх 30-р зураг гэж дүгнэлтэд дурьдсан. Субару форестер маркийн автомашины гуперийн зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперийн зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас машины гуперийн баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперийн баруун хэсэг гадагшаагаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. Энэ нь 1-р хавтас хэргийн 18-р хуудасны ард талд №30 дугаар зураг дээр харуулсан байна.

            Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтаст хэргийн материалтай танилцаж байхад 1-р хавтасны 70-р хуудсанд 99-52 УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1,5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурьдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М- нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувтас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсч болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатны талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай онолоор автомашины хурд 20 км цагийн хурдтай явж байхад хүн мөргөж хүний биед гэмтэл учруулахад хүн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах магадлал 20% хувь байдаг. Энэ хурд нь ихсэсээр 80% км цагийн хурдтай явж байх үедээ явган зорчигчийг мөргөх үед амь насаа алдах эрсдэл 80%-иас дээш болдог. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд хороолол дотор автомашин 20 км/цагийн хурдаас дээш хурд хэтрүүлэхийг хориглодог юм. Тэгэхээр Субару форестер маркийн /уралдааны зориулалттай/ хөдөлгүүрийн багтаамж, хурд авалт нь бусад энгийн суудлын автомашинтай харьцуулахад илүү техникийн үзүүлэлттэй үйлдвэрлэгдсэн байдаг тул 20 км цагийн хурдыг 2-3 секунтэд авах боломжтой юм. Хамгийн багадаа 20 км/цагаас дээш хурдтайгаар яваа тээврийн хэрэгсэл хүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой юм. Хэрэг болсоны дараа хэргийн газрын анхны үзлэгийн баг хэргийн газрын үзлэгийг хийхдээ миний дүгнэлтэд дурьдсан асуудлуудыг тодорхой болгосон бол тухайн зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргахад илүү ойлгомжтой, дөхөм байх байсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 245-248/,

 

                        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 641 тоот: 

            1. Талийгаач Х.Б-ын цогцост баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

  Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.

  Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ.

  Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно.

  2. Х.Б-ын цогцост бусадтай амь тэмцэлдсэн ноцолдсон гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүснэ.

            3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна.

  1. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

  5. Талийгаач нь баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

  6. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Уг зулгаралтаар автомашины төрөл зориулалтыг тогтоох боломжгүй.

  7. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна гэх дүгнэлт /2-р хх-н 63-65/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 343 тоот:

  1. Талийгаач Х.Б-ын цогцост баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.

  Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ.

  Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно гэх дүгнэлт /2-р хх-н 72/,

 

Техникийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 216 тоот:

1. ... УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн машины жолооч Занширын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 1-р хариултаар хариулагдсан.

3. 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн машины жолооч Баянцагааны М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д “... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад:

-2 дугаар хавтасны 64, 65 дахь хуудас ШШҮХ-ийн шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “1. ... баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, ... , шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.”, “7. Талийгаач эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна.” гэх шинжээч нарын дүгнэлт;

-Мөн 2 дугаар хавтасны 74, 75 дахь хуудас Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугааргүй тэмдэглэлд “хариулт: Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун дунд чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан.’’, “хариулт: Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой.” гэж хариулсан шинжээч эмчийн мэдүүлэг;

-Мөн 2 дугаар хавтасны 90 дэх хуудас АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “3. 99-52УНЦ улсын дугаартай субару форестер маркийн автомашины урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас /гражийн бетонон шал/ 70 см байна.” гэсэн оношлогч инженерийн дүгнэлт;

-1 дүгээр хавтасны 42 дугаар хуудас №58, №59 дугаартай зурагнуудад харуулсан №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйл нь тус 1-р хавтасны 204 дэх хуудасны ар тал “Асфальтан зам дээрх толбоноос бэхжүүлэн авсан гэх хөвөн бамбараас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Б-ын гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт;

-Мөн 1 дүгээр хавтасны 18 дахь хуудас №28, №29 дугаартай зурагнуудад харуулсан зүүн урд талын хаалганы дээд хэсэгт болон зүүн урд талын салхины шилний хэсэгт тус тус байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, мөн тухайн 18 дахь хуудасны ар талд №30 дугаартай зурагт “99-52 УНЦ улсын дугаартай автомашины баруун урд талын гуперыг харуулав.” Гэсэн урд гуперт үйлчилсэн хүчний улмаас үүсч болох гажилт зэргийн хоорондын хамаарал, зүй тогтлоос амь хохирогч хүнийг ... УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн машины жолооч Занширын Ж нь дайрахаас өмнөх зам тээврийн ослын үе шатыг сэргээн дүрслэх боломжтой юм. Учир нь амь хохирогчийн биед учирсан гэмтлийн байдал нь 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн автомашинд үүссэн гэмтэл, урд гуперийн өндрийн хэмжээ /хугарлын хэмжээ нь осол болох үед амь хохирогч гуталтай хүн байсныг тооцох, зогсож байгаад хөдөлж байгаа автомашины урд гупер өргөгддөг, мөн тээврийн хэрэгсэлд байх жолооч, зорчигчийн жин зэрэг нь автомашины өндөрт нөлөөлдөг/, зүүн урд шил, хаалга хэсэгт байсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, Б цэгээс баруун зүгт байх №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйлийн ул мөр зэрэг нь амь хохирогч замын хажууд түр зогсолт хийж байсан 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн автомашины жолооч Баянцагааны М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.

  4. 2-р хариултаар хариулагдсан.

  5. Амь хохирогч Х.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  6. 5-р хариултаар хариулагдсан...” гэх дүгнэлт /2-р хх-н 247-249/,

 

  Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн үзлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 тоот:

  1. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст очиж нэмэлт шинжилгээг хийж дүгнэлт гаргаж байна.

  Холбогдогч талуудын саналыг авч авто гражийг голлуулан тээврийн хэрэгслүүдийг дэс дарааллуулан байрлуулж осол болоход тээврийн хэрэгслүүдэд явж байсан дугуйнуудыг тавьж хэмжилтийг хийлээ.

Хэмжилтээр 99-52 УНЦ Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 65см, баруун урд булангийн товойсон хэсэг нь 63 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 70см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 68 см байна.

... УБҮ Ниссан Патрол маркийн автомашины урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 82см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 82см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 84 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 84,5 см байна.

2. Автомашины гражийн бетонон шалыг энгийн нүдээр харахад тэгш байсан ба харин тэгш бус тавьж үзэхэд зарим хэсэгтээ 0,5 см-ээс 1 см орчим налуу байсан болно.

3. 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн баруун урд гүперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөж шүргэхэд үүсч болно. Харин шинэ болон хуучин эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /4-р хх-н 191-192/,     

 

  Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 216/1 тоот:

  1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн баримтуудтай танилцлаа. 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн машины жолооч Баянцагааны М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад:

-2 дугаар хавтасны 64, 65 дахь хуудас ШШҮХ-ийн шинжээч нарын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “1.... баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, ... , шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.”, “7. Талийгаач эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна.” гэх шинжээч нарын дүгнэлт;

-Мөн 2 дугаар хавтасны 74, 75 дахь хуудас Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дугааргүй тэмдэглэлд “хариулт: Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун дунд чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан.”, “хариулт: Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой.” Гэж хариулсан шинжээч эмчийн мэдүүлэг;

-Мөн 2 дугаар хавтасны 90 дэх хуудас АТҮТ-ийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт “3. 99-52УНЦ улсын дугаартай субару форестер маркийн автомашины урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас /гражийн бетонон шал/ 70 см байна.” гэсэн оношлогч инженерийн дүгнэлт; 4 дүгээр хавтаст хэргийн 160 дахь хуудас Архангай аймаг дахь салбар техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №5 дугаартай дүгнэлт хэсэгт “”1. ... Хэмжилтээр 99-52 УНЦ Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь /газраас/ 65 см, мөн тус хавтаст хэргийн 161 дэх хуудас “2. Автомашины гражийн бетонон шалыг энгийн нүдээр харахад тэгш байсан ба харин тэгш бус тавьж үзэхэд зарим хэсэгтээ 0,5 мм-с 1 см орчим налуу байсан болно.”, мөн тус хуудасны хариулт “3.... Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийн баруун урд гуперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөх шүргэхэд үүсч болно.” гэх хариултууд;

-1 дүгээр хавтасны 42 дугаар хуудас №58, №59 дугаартай зурагнуудад харуулсан №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйл нь тус 1-р хавтасны 204 дэх хуудасны ар тал “Асфальтан зам дээрх толбоноос бэхжүүлэн авсан гэх хөвөн бамбараас илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт;

-Мөн 1 дүгээр хавтасны 18 дахь хуудас №28, №29 дугаартай зурагнуудад харуулсан зүүн урд талын хаалганы дээд хэсэгт болон зүүн урд талын салхины шилний хэсэгт тус тус байх цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, мөн тухайн 18 дахь хуудасны ар талд №30 дугаартай зурагт “99-52 УНЦ улсын дугаартай автомашины баруун урд таль - гуперийг харуулав.” гэсэн урд гуперт үйлчилсэн хүчний улмаас үүсч болох гажилт зэргийн хоорондын хамаарал, зүй тогтлоос амь хохирогч хүнийг ... УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн машины жолооч Занширын Ж нь дайрахаас өмнөх зам тээврийн ослын үе шатыг сэргээн дүрслэх боломжтой юм. Учир нь амь хохирогчийн биед учирсан гэмтлийн байдал нь 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн автомашинд үүссэн гэмтэл, урд гуперийн өндрийн хэмжээ /хугарлын хэмжээ нь осол болох үед амь хохирогч гуталтай хүн байсныг тооцох, зогсож байгаад хөдөлж байгаа автомашины урд гупер өргөгддөг, мөн тээврийн хэрэгсэлд байх жолооч, зорчигчийн жин зэрэг нь автомашины өндөрт нөлөөлдөг/, зүүн урд шил, хаалга хэсэгт байсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйлс, Б цэгээс баруун зүгт байх №9 дугаартай тоогоор тэмдэглэсэн хүрэн улаан өнгийн зүйлийн ул мөр, мөн 4 дэх хавтаст хэргийн 170 дахь хуудаст авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн а/х Н.Шинэбаатарын үйлдсэн зам тээврийн ослын газар дээр хийсэн нөхөн үзлэгийн хэмжилтийн бүдүүвч “А - 99-52 УНЦ улсын дугаартай автомашин явган зорчигчийн баруун хөлийг мөргөсөн байх үндэслэлтэй цэг” зэрэг нотлох баримтуудын хоорондын хамаарлыг тооцож үзэхэд амь хохирогч замын хажууд түр зогсолт хийж байсан 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестер маркийн автомашины жолооч Баянцагааны М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1,-т зааснаар ‘Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.

  2. ... УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн машины жолооч Занширын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  3. Явган зорчигч болох амь хохирогч Х.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  4. Өөр нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт /4-р хх-н 214-216/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-42, 4-р хх-н 205-208/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 43-60/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 70-87/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-н 224, 228/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-н 206, 221/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.М- нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 99-52 УНЦ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” Гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Жын “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед ... УБҮ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгсэлтэй жолоочоор З.Ж би, зорчигчоор эхнэр Ө.А /урд суудалд/, зорчигч И, Б, Ч /арын суудалд/ бид нар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай хот руу явсан. Өвөрхангай аймгийн Хархорин суманд шөнө 00 цаг өнгөрч байхад гүүр гараад 10 орчим км явж байхад миний явах чиглэлийн эсрэг талд цагаан машин миний өөдөөс гэрлээ асаасан зогсож байсан, би тухайн машиныг гэрлээ шилжүүлэх байх гээд гэрлээ шилжүүлэхэд тухайн машин гэрлээ шилжүүлээгүй, би хурдаа хасаад, гэрлээ шилжүүлээд дөхөөд ирсэн, цагаан машины гэрлээс гараад харахад цав цагаан царайтай эрэгтэй хүнийг дээшээ харуулаад замын голд чирсэн /миний явах зорчих хэсгийн гол хэсэгт/ байдалтай байсан. Миний явж байсан чиглэлийн баруун гар талд харанхуй ганга байсан ба би машинаа хажуу тийш нь дарах ямар ч боломжгүй байсан учир машинаа бага зэрэг дараад тэр чирэгдсэн залуугийн баруун хөлийн үзүүр хэсэг дээгүүр машины зүүн урд талын дугуйгаар дайраад цааш яваад зогссон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ө.Агийн “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Улаанбаатар хотоос нөхөр Ж, би Завхан аймагт амьдардаг Б, Ч, И, Бын ач охин бид хэд Жын эзэмшилд байдаг ... УБҮ Ниссан Патрол маркийн автомашинтай Завхан аймаг орох гээд гарсан Автомашиныг манай нөхөр Ж жолоодож хажуу талд би сууж явсан. Жолоочийн ар талын суудал дээр Б хажуу талд нь Ч ач охинтойгоо захад нь И сууж явсан. Бид 23 цаг өнгөрч байхад Хархорин суманд орж ирсэн. Хархорин сумаас гараад би унтчихсан байсан. Гэтэл автомашин юм тойроод гаргах шиг болсон энэ үед сэрсэн. Манай нөхөр хүн чирээд явж байна тойроод гарчихлаа гэж хэлээд автомашин зогсож автомашинаас буугаад харахад эсрэг урсгалд засмал замын дээр нэг хүн хэвтэж байсан. Манай автомашины ар талд нэг ачааны автомашин араас нэг суудлын жижиг автомашин ирж зогссон. Уг хоёр автомашинд сууж явсан хүмүүс буугаад зам дээр хэвтэж байсан хүн дээр очсон. Уг хоёр автомашины улсын дугаарыг хараагүй. Б, И, манай нөхөр бид дөрөв уг хүн дээр очсон. Дээлтэй залуу нь та хөлөн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Яасан юм бэ гэж би асуухад манай хоёр согтуу маргалдаж муудаж энэ хүнийг автомашинаас унгаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Чгийн “...Бид нар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16-17 цагийн орчимд Улаанбаатар хотоос Завхан аймгийн төв орохоор Ж-гийн машинтай 6-уулаа гарсан. Машинд Ж-, А, би, манай нөхөр Б, манай ач Н-, И нарын хамт гарсан. Машиныг Ж- өөрөө барьж явсан. Хархорин сумын төвөөр 00 цагийн орчимд дайрч гарсан болов уу.. Ж- болон А нар хүн чирчихсэн хүн явж байна гэж байсан. Хүн чирчихсэн явж байна гэхэд Ж- машинаа их эвгүй дараад өнгөрсөн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Н-ын “...Бид гурав цуг машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан. Тэр үед нөгөө хоёр машины ард зогсож байсан. Би бие засаад эргэж харах үед М машинаа хаазлаад хөдөлж таарч байсан. Тэр үед талийгаач машин замын зүүн талд замын баруун талд шахаад зогссон, М-ий машины зүүн талд зогсож байсан. М машинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач ёо ёо гээд дөрвөн хөллөчихсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Бын “...Тэр осол гарах үед Ж, И бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр машины хажуугаар өнгөрөх үед Ж зам дээр хүн чирчихсэн хүн явж байна гээд буруу тийшээ огцом дараад машин жаахан дайвалзаад цаашаа очоод зогссон. ...Тэгээд бид нарыг очих үед зам дээр байсан дайруулсан гээд байгаа хүн нь зам дээр дээшээ хараад хэвтчихсэн, хурхираад байгаа юм шиг амьсгаа авсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.Иын    “...Бид нар хотоос гарах гэж байтал Жын машины урд талын гурван бул гэдэг нь болохгүй байна гээд тэрийгээ солиулж тавьж байгаад 17-18 цагийн багцаанд хотоос гарсан. Тэгээд энд явж байхад 00 цаг өнгөрч байх үед машинд сууж явсан хүмүүсээс Ж, Б бид гурав юм яриад явж байтал нэг цагаан машин аваарын гэрлээ асаачихсан бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд зогсож байсан. Тэгтэл тэр машины араас нэгнийгээ чирчихсэн нэг хүн гараад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.М-ын “...Тухайн зогсож байсан машинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавины судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Ц-ийн “...Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Э-ын “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харъяат У- гэх хүний хамт У-ын худалдаж авсан 06-49 УБП улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүүдүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.У-ын   “...2019 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би манай сумын Э- гэж хүний хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум орохоор явж байсан. Тэгээд явж байтал Хархорин сумаас хойш Ганц модны гуанзнаас арай цаахан талд /Архангай аймгийн талаас тодорхойлж хэлсэн гэх/ зам дээр осол болсон байдалтай байгаатай таарсан. Хархорин тал руугаа явах зам дээр жишүүдүү байрлалтай цагаан өнгийн жижгэвтэр Жип маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Ч.Эрдэмболорын “...Амь хохирогч Х.Б-ын цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. Мөргөгдөж улмаар дайрагдсаны улмаас дээрх гэмтлүүд үүсгэгдсэн. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хохирогчийн биед учирсан бүх гэмтлүүд амьд байх үед нь үүсгэгдсэн байсан. Хохирогч мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан. Бамбер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. Явж байгаа болон зогсож байгаа машинаас унах үед хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь үүсэхгүй...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Э.Эын “...Субару форестер маркийн автомашины гуперийн зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперийн зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас машины гуперийн баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперийн баруун хэсэг гадагшаагаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. Энэ нь 1-р хавтас хэргийн 18-р хуудасны ард талд №30 дугаар зураг дээр харуулсан байна.

            Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтаст хэргийн материалтай танилцаж байхад 1-р хавтасны 70-р хуудсанд 99-52 УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1,5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурьдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М- нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувтас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсч болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатын талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм.

            ...Тэгэхээр Субару форестер маркийн /уралдааны зориулалттай/ хөдөлгүүрийн багтаамж, хурд авалт нь бусад энгийн суудлын автомашинтай харьцуулахад илүү техникийн үзүүлэлттэй үйлдвэрлэгдсэн байдаг тул 20 км цагийн хурдыг 2-3 секундэд авах боломжтой юм. Хамгийн багадаа 20 км/цагаас дээш хурдтайгаар яваа тээврийн хэрэгсэл хүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой юм...” гэх мэдүүлэг,             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 641 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 343 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 216 тоот дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн үзлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 216/1 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.М-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Шүүгдэгч З.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар ... УБҮ улсын дугаартай Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчиж, Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Жын “...Миний явж байсан чиглэлийн баруун гар талд харанхуй ганга байсан ба би машинаа хажуу тийш нь дарах ямар ч боломжгүй байсан учир машинаа бага зэрэг дараад тэр чирэгдсэн залуугийн баруун хөлийн үзүүр хэсэг дээгүүр машины зүүн урд талын дугуйгаар дайраад цааш яваад зогссон. Машинаа зогсоогоод зам дээр дайрагдсан хүн дээр очиход талийгаачийг замын цагаан шугам дамнуулаад нөгөө эсрэг урсгалд толгой цээжийг нь оруулаад дээш нь харуулаад тавьсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ө.Агийн “...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Улаанбаатар хотоос нөхөр Ж, би Завхан аймагт амьдардаг Б, Ч, И, Бын ач охин бид хэд Жын эзэмшилд байдаг ... УБҮ Ниссан Патрол маркийн автомашинтай Завхан аймаг орох гээд гарсан. Автомашиныг манай нөхөр Ж жолоодож хажуу талд би сууж явсан. Жолоочийн ар талын суудал дээр Б хажуу талд нь Ч ач охинтойгоо захад нь И сууж явсан. Бид 23 цагийн өнгөрч байхад Хархорин суманд орж ирсэн. Хархорин сумаас гараад би унтчихсан байсан...автомашинаас буугаад харахад эсрэг урсгалд засмал замын дээр нэг хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Чгийн “...Бид нар 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16-17 цагийн орчимд Улаанбаатар хотоос Завхан аймгийн төв орохоор Ж-гийн машинтай 6-уулаа гарсан. Машинд Ж-, А, би, манай нөхөр Б, манай ач Н-, И нарын хамт гарсан. Машиныг Ж- өөрөө барьж явсан. Би ер нь зүүрмэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд юу болов оо юу болов оо гээд хүн чирчихсэн хүн явж байна гэх үед л сэрсэн. Ж- болон А нар хүч чирчихсэн хүн явж байна гэж байсан. Хүн чирчихсэн явж байна гэхэд Ж- машинаа их эвгүй дараад өнгөрсөн. ...Тэнд хүн чирж явсан монгол дээлтэй, хүрэмтэй залуу “Жт та хөлөн дээгүүр нь гарчихлаа шүү дээ гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Н-ын “...замын хажуу руу гарч доошоо бууж бие засчихаад эргээд хартал М машинтайгаа хөдлөөд явчихсан. Тэр үед талийгаач машины цаад талд замын эсрэг талд байсан. Тэгээд талийгаач өөрөө явж байгаад дөрвөн хөллөөд уначихсан байсан. Тэгснээ бүр дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэр үед М-ий машинтай нэг машин зөрөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би хүүе босоорой гээд талийгаач дээр очоод мөрөн дээрээс нь татсан. Тэр үед нөгөө хар өнгийн Ниссан Патрол маркийн машин талийгаачийн бөгсөн биен дээгүүр нь дайраад гарсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Бын “...Тэр осол гарах үед Ж, И бид гурав юм яриад явж байтал бид нарын явж байсан урсгалын эсрэг урсгалд нэг жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд тэр машины хажуугаар өнгөрөх үед Ж зам дээр хүн чирчихсэн хүн явж байна гээд буруу тийшээ огцом дараад машин жаахан дайвалзаад цаашаа очоод зогссон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.М-ын “...2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:25 минутанд сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж дуудсан. Гэртээ байж байтал Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн жолооч Ц.Ц- бензинээ хийчихээд гэрээс намайг авсан. Ирэхдээ Ц.Ц- ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр хамт шууд дуудлага өгсөн газар луу явсан. Дуудлага өгөхдөө машинд хүн дайруулсан байна гэж Д.Оргилцэцэг хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газар нь очиход бид нарын очиж байгаа байрлалаар ярьвал баруун гар талд 2 автобус, 1 цагдаагийн жижиг машин, бас цагаан өнгөтэй дунд оворын жип гэж хэлмээр машинууд замын хажууд замаасаа гараагүй зогсож байсан. Тухайн машинууд миний хэлсэн дарааллаар Хархорин талаасаа Архангай руу чиглэсэн байдалтай зогсож байсан. Тухайн зогсож байсан машинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавьны судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан. Тэнд нэг цагдаа байсан. Тэр цагдаад тухайн үзлэг хийсэн талаараа хэлээд нас барсан байна шүү гэдгийг нь хэлж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ц.Ц-ийн “...Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан. Мөнхзаяа эмч бид 2 хэргийн газраас Хархорин сумын төв рүү 01 цаг 35 минутанд хөдөлж нэгдсэн эмнэлэг дээр 01 цаг 50 минутанд ирсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.Э-ын “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харъяат Уртнаснбаатар гэх хүний хамт У-ын худалдаж авсан 06-49 УБП улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүүдүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал нилээд яваад замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Г.У-ын “...Хархорин сумаас хойш Ганц модны гуанзнаас арай цаахан талд /Архангай аймгийн талаас тодорхойлж хэлсэн гэх/ зам дээр осол болсон байдалтай байгаатай таарсан. Хархорин тал руугаа явах зам дээр жишүүдүү байрлалтай цагаан өнгийн жижгэвтэр Жип маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар гарах үед ойр хавьд нь хүн байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн Жип ангиллын машин бас зогсож байсан...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Ч.Эрдэмболорын “...Амь хохирогч Х.Б-ын цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. Мөргөгдөж улмаар дайрагдсаны улмаас дээрх гэмтлүүд үүсгэгдсэн. Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хохирогчийн биед учирсан бүх гэмтлүүд амьд байх үед нь үүсгэгдсэн байсан. Хохирогч мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. Хохирогч босоо байрлалтай байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь зөвхөн машинд мөргөгдсөн үед үүсдэг гэмтэл. Дунд чөмөгний хэсгээр машинд дайрагдсан бол аарцагны хэсэгт үүссэн хугаралтай ижил төрлийн хугарал үүсэх байсан. Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. Явж байгаа болон зогсож байгаа машинаас унах үед хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь үүсэхгүй...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Э.Эын “...Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хавтаст хэргийн материалтай өөрөө танилцаж уншиж судлаж байгаад шинжээчийн дүгнэлт гаргасан. Ингэж дүгнэлт гаргахдаа 1 хавтаст хэргийн 18-р хуудасны ард байх 30-р зураг гэж дүгнэлтэд дурьдсан. Субару форестер маркийн автомашины гуперийн зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперийн зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас машины гуперийн баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперийн баруун хэсэг гадагшаагаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. Энэ нь 1-р хавтас хэргийн 18-р хуудасны ард талд №30 дугаар зураг дээр харуулсан байна.

            Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтаст хэргийн материалтай танилцаж байхад 1-р хавтасны 70-р хуудсанд 99-52 УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1,5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурьдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М- нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувтас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсч болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатын талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 641 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 343 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 216 тоот дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн үзлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн 216/1 тоот дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч З.Жт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З.Жыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд хэргийг прокурорт буцааж шинжээчийн дүгнэлт гаргуулах санал гаргасан боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1747 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүд хийгдэж шалгавал зохих мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байх тул хэргийг прокурорт буцааж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нөхцөл байдал үгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Х.Б- болон шүүгдэгч Б.М- нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай, хэрэлдэж зодолдсон барьцалдаж авсан гэж гэрч Б.Н- мэдүүлдэг тул шүүгдэгч Б.М-ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна гэх саналыг гаргалаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1747 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт нар нь гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй гэх саналыг гаргаж гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг нарийвчлан тогтоох...” шаардлагатай гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэсэн боловч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хамт байсан гэрч Б.Н-ын мэдүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 343 тоот “...Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно...” гэх дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүх таамаглалд үндэслэн шийдвэр гаргах  хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн гэмтэл дандаа зүүн талд байдаг, баруун талд гэмтэл байхгүй байгаа нь З.Жын үйлдлийг үгүйсгэж байгаа. Нөгөө талаас гэрч Б.Н-ын мэдүүлгийг үгүйсгэж байгаа гол зүйл бол шинжээчийн дүгнэлт байгаа. шүүгдэгч З.Жын үйлдэл нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 2019 оны 2-р сарын 25-ны өдрийн гэрч Б.Н-ын мэдүүлэгт “...Тэгснээ бүр дээшээ хараад хэвтээд өгсөн...Тэгэхээр би хүүе босоорой гээд талийгаач дээр очоод мөрөн дээрээс нь татсан. Тэр үед нөгөө хар машин талийгаачийн бөгсөн биен дээгүүр нь дайраад гарсан...” гэх мэдүүлэг /хх1х109-111/ нь хэргийн газрийн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх1х12 зураг-4/,      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 343 тоот:

1. Талийгаач Х.Б-ын цогцост баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ.

Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ... гэх дүгнэлтүүд зэрэг нь хохирогчийн биеийн баруун хэсэгт гэмтэл учирсан, амь хохирогчийг шүүгдэгч З.Ж бөгсөн биеэн дээгүүр нь дайрч гарсан талаар шууд харсан гэрч Б.Н- мэдүүлдэг бөгөөд энэ нь хэргийн газрын зурган үзүүлэлтээр давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн саналыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Хохирлын талаар

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 12,820,739 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нараас тус бүр 6,410,369 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Улмаар шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдоржоос дээрх хохирлыг төлөх хуульд зааснаар 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулах шийдвэр гаргасан. Дээрх хугацаанд шүүгдэгч З.Ж, Б.М- нар нь хохирлыг төлсөн гэх баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хууийн тусгай ангийн 27.10 дугаа зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял, шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилин хугацаагаар хасаж, 3 жил 1 сар хорих ял оногдуулах саналыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас ялын дээд хэмжээг өгөх саналыг, шүүгдэгч Б.М-ий өмгөөлөгч Б.Гэрэл-Очироос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй тогтоож өгнө үү гэх саналыг, шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдоржоос Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг харгалзан үзэж оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан боловч шүүгдэгч нар нь гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж 07 /долоон/ жил хорих ял,

шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 01 /нэг/ жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Ж, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж, Б.М- нарын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Х.Г-ын хувцаснууд “ESSE” тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн З.Жын 70387 дугаартай “B C D” ангиллын жолооны үнэмлэх, Б.М-ий В ангиллын 766620 дугаарын жолооны үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 00378417 дугаарын гэрчилгээ, 02068213 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 4 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж 07 /долоон/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 01 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М-, З.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Х.Г-ын хувцаснууд “ESSE” тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн З.Жын 70387 дугаартай “B C D” ангиллын жолооны үнэмлэх, Б.М-ий В ангиллын 766620 дугаарын жолооны үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, Субару форестер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 00378417 дугаарын гэрчилгээ, 02068213 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 4 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж, Б.М- нарын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 05 /тав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч З.Ж, Б.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Ж, Б.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ