Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 103

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч  Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ч.Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818007690523 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1958 оны 01 сарын сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, зээ нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Ч.А- нь 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө хэмээн хуурч иргэн Д.Батчимэгээс 800 000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Яллагдагч Ч.Ч.А- нь О.Мягмархүүтэй үгсэн тохирч 2018 оны 02 дугаар сард шүүхээр О.М- ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэнийг яллагдагч О.М- нь хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,

Мөн Д.Н- бүлэглэн 2018 онд С.Г- улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Гоогормаа гэж тус тус өөрчилж; засварлан хуурамчаар үйлдсэн,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Б- гэснийг О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын З- овогтой Н-, М- овогтой Э-н гэснийг О- овогтой М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

 

Мөн өөрийн төрсөн охин Г.С- Г.Т- хамтын амьдралтай байсан; Г.Г.С-гийн хүү С.Б- төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

 

Мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Г.С-г “Ж.М- хамтын амьдралтай байсан, Х.Б- төрсөн эцэг нь Ж.М-мөн" хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

 

Мөн гэрч Ж.Н-, Д.Н- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан зэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ч.Ч.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй гэв.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ч.А- нь 2017 оны 11 сарын дундуур “тэтгэвэр тогтоолгож өгнө хэмээн хуурч хохирогч Д.Б- 800.000 төгрөг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь 2018 оны 02 дугаар сард О.М- ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох Монгол-Зөвлөлтийн Найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 233 тоот ээлжийн амралт олгох тушаал, 135 тоот ажилд томилох тушаал зэргийг засварлан хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь шүүгдэгч Д.Н- бүлэглэн 2018 онд С.Г- улсад ажиллаж байсан байдал тогтоолгох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох баярын бичиг диплом, БНМАУ Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн яамны техник туслалцааны барилгын 2-р трестийн даргын 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай шагнах тухай тушаалын огноог 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, тушаалын хавсралтын 9 дүгээрт бичигдсэн Д.Д- гэснийг С.Г- гэж, Улсын барилгын хороо Дархан хотын барилга үйлдвэрийн нэгдлийн даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын огноог 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, өрөг угсрагч Д.Д- гэснийг шавар будагчин С.Г- гэж тус тус өөрчилж; засварлан хуурамчаар үйлдсэн,

Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит Дархан хотын Дарханы үрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 233 тоот ээлжийн амралт олгох тушаалын хавсралтын 31 дүгээрт бичигдсэн Г.Б- гэснийг О.М- гэж, Монгол зөвлөлтийн найрамдлын нэрэмжит дархан сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 135 тоот ажилд томилох тушаалын огноог 1976 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, тушаалын 1 дэх заалтын З- овогтой Н-, М- овогтой Э- гэснийг О- овогтой М-, 1982 оны 7 дугаар сарын 16 наас гэснийг 1976 оны 7-р сарын 16-наас гэж тус тус засварлан өөрчилж хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь “Өөрийн төрсөн охин Г.Г.С-г Г.Тогтохбаяртай хамтын амьдралтай байсан; Г.Г.С-гийн хүү С.Б- төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох"-оор хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 03-нд шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч Ч.Ч.А- нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж Г.Г.С-гийн өмнөөс 2018 оны 02 дугаар сарын 08- ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд өөрийн төрсөн охин Г.Г.С-г “Ж.М-хамтын амьдралтай байсан, Х.Б- төрсөн эцэг нь Ж.М-мөн" хэмээн хүсэлт гарган шүүхээс шүүгчийн захирамж гаргуулан улмаар тэрхүү захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс Нийгмийн халамжийн сангаас “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” авсан,

Ж.Н-г, Д.Н-, Ё.Г- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- би тэтгэвэр тогтоолгох гэсэн юм чи надад тусалж чадах уу гэхээр нь би чадна гэж хэлсэн. Батчимэг би чамд өгөх мөнгийг нь өгнө гэж хэлээд тэр өдөр салсан. ...Би хуурамчаар л бичиг баримт бүрдүүлж Б- тэтгэвэр тогтоолгож өгч тусална гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1-р хх 21/,

            “...Г.Б- тракторчин гэснийг О.М- болгож бичгийн машинаар засварласан. Ингээд засварласан бичиг баримтаа нотариатаар батлуулж шүүхэд гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 85/,

             “...Би С.Г- ажил байдлыг тогтоолгох хүсэлтийг бичиж, аймгийн архивын тасгаас авсан тушаалын огноо, Д.Д- нэрийг арилгаж С.Г- нэрийг засаж бичсэн нь үнэн. Мөн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өлөр манай охин Г.С-гийн хүүхэд болох Б- эцэг хамтын амьдрал тогтоолгох хүсэлтийг бичиж, холбогдох материалыг нь бүрдүүлж шүүхэд өгсөн. Шүүх хурал болоход Т-, Г.С- нарыг хамтын амьдралтай байсан гээд хэлээд өгөө гээд Н- дагуулж очиж шүүхэд шүүхэд гэрчээр худал мэдүүлэг өгүүлсэн нь үнэн” гэх мэдүүлэг /2-р хх 212/,

            “...Би охин Г.С-гийн нэрийн өмнөөс шүүхэд Ж.М- хамтын амьдралтай байсныг тогтоолгох, Г.С-гийн хүү Б- эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан нь үнэн. ...Тэгээд иргэний гэрчээр Наранцацралыг гуйж Г.С-, М-нарыг хамт амьдарч байсан гэж хэлүүлж нөгөө гэрчээр нь би өөрөө орсон. ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 155 000 төгрөг ордог байсан. 2019 оны 02 дугаар сараас эхлээд мөнгөн дүн нь өсч сар бүр 174000 төгрөг авдаг болсон. ...ямар ч байсан сар бүр авдаг байсан нь үнэн. Мөнх-Эрдэнэ, Г.С- 2 хамтран амьдарч байгаагүй, Г.С-гийн хүү Б- төрсөн эцэг нь М- биш” гэх мэдүүлэг /3-р хх 75/,

 

            О.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- ажилласан жилийг чинь тогтоож тэтгэвэрт оруулж өгч тусалж чадна харин 600 000 төгрөг надад өг гэж хэлсэн. Би 600 000 төгрөг олоод Ч.А-т 2018 оны 1 дүгээр сард бэлнээр өгсөн. Тэгээд Ч.Ч.А- материал бүрдүүлээд миний өмнөөс Дархан-Уул аймгийн шүүхэд өгсөн байсан. ...Тэгээд би танил А-, Б- нарыг тракторчинаар ажиллаж байсан гээд хэлээд өгөөч гэж гуйгаад шүүх дээр дагуулж очоод мэдүүлэг өгүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 87/,

 

            С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- тэтгэвэр тогтоолгоход 2 гэрч хэрэгтэй гэхээр нь би хамт ажиллаж байсан У-, Б- 2-ыг гэрч болоод өгөөч гуйсан. ...Ч.А- надад ажиллаж байсныг чинь батлах юм гээд хэдэн ширхэг баярын бичиг шиг цаас өгөхөөр нь би аваад шүүх хуралд орсон. Тэр шүүх хуралд Б-, У- нар мөн оролцож надтай хамт Ардын намын замын барилгын тусгай батльонд барилга үйлдвэрлэлийн нэгдэлд надтай ажиллаж байсан гэж мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 219/,

 

            Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлын газрын подвалоос бичгийн машинаа дамнаж гаргаж ирээд тоос шороог нь арчаад Ч.А- өөрөө эхлээд бичгийн машинаар засах гээд бичиж эхэлсэн. Тэгээд би хажуунаас нь харсан чинь бичиж чадахгүй харагдаад байхаар нь М үсгээр эхэлсэн хүний нэр бас арын хуудас дээр нь тоо засаж бичгийн машинаар бичиж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 221/,

 

            Ж.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А- “Г.С-гийн хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гээд байгаа юм. Шүүх дээр гэрч болоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамт очиж мэдүүлэг өгөхөөр болсон. ...Намайг шүүх дээр очиход Ч.А- намайг Г.С-гийн хүүг Т- хүүхэд шүү гэж хэлээрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 223/,

 

            Д.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шүүхэд мэдүүлэг өгөхдөө Ч.Ч.А-ийн надад зааж хэлж өгсөн үгийг нь хэлсэн. Би одоо юу гэж хэлснээ санахгүй байна. Г.С-, М-хоёрыг хамт амьдарч байсан, хүүхэдтэй М-аавынх нь дүүтэй гэр бүл гэж хэлсэн санагдаж байна. Би тухайн үедээ Ч.Ч.А-ийн зааж өгснөөр шүүхэд худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 225/,

 

            Ё.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А-тэй тааралдсан чинь манай охины нөхөр нь нас барчихсан юм. Хүүхдийнх нь тэтгэмжийг тогтоолгох шүүх хурал болж байгаа юм. Нэг хүн нь ирсэнгүй чи оронд нь гэрчээр ороод өгөөч оронд нь дэлгүүрээс чинь авсан юмныхаа өрийг өгье гэж хэлсэн. ... Ч.Ч.А-ийн хэлснээр шүүгчийн асуусан асуултад хариулсан” гэх мэдүүлэг /2-р хх 229/,

           

            Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг тэтгэвэрт суулгаад өг гээд хүүгээрээ 600 000 төгрөг, өөрөө данснаас 200 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоо болтол сураг ажиг байхгүй. Залгахаар утсаа авахаа больчихсон” гэх мэдүүлэг /1-р хх 11/,

 

            Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх 2018 оны 4 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарыг дуустал тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 155 000 төгрөгийг авсан байсан. 2019 оны 2 дугаар сараас Монгол Улсын засгийн газрын тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 174 000 болж өссөн байгаа. Ингээд Г.Г.С- нь 2018 оны 4 дүгээр сарын хойш 2019 оны 6 дугаар сарын дуустал нийт 2 321 830 төгрөгийн тэтгэвэр авсан байгаа” гэх мэдүүлэг /3-р хх 71/,

 

            Гэрч З.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 сарын дундуур 600.000 төгрөг бэлнээр Ч.А-т өгсөн. тэгээд хэд хоногийн дараа мөнгө чинь дутаад байна гээд ээж рүү залгаад ээжээс 200.000 төгрөг нэмж авсан. Нийт 800.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх 12/,

 

            Гэрч Г.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.Ч.А-ийг дуудаж уулзсан чинь Улаанбаатар хотод Г- гэж эмэгтэй байдаг тэрэнд архиваас авсан бичиг баримтаа аваачиж өгөөд он, сар, нэр гэх мэт зүйлийг бичгийн машинаар засварладаг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 54/,

 

            Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нас барсан талийгаач М-нь миний хамгийн бага дүү юм. 1983.10.02-ны өдөр төрсөн. Талийгаач М- нь нас барахаасаа өмнө Н- гэж эмэгтэйтэй хамтран амьдарч манайхтай нэг хашаанд байсан. талийгаач хүүхэдгүй. Нас барах хүртлээ Н- гэх эмэгтэйтэй сүүлийн 4-5 жил манай хашаанд амьдарсан” /2-р хх 165-166/,

 

            Гэрч Ч.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-нь миний бага хүү, одоогоос 3 жилийн өмнө өвчний улмаас нас барсан гэж сонссон. Хүүхдүүд маань надаар овоглодоггүй ээж Б- овоглосон юм. Би Хонгор суманд ажиллаж амьдарч байгаагүй, Д.Н- гэж хүн огт танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх 168-169/,

 

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018.06.19-ний өдрийн 780 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан тоот /1-р хх 32/,

            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хуулбар тушаалууд /1-р хх 38-39/,

            Дархан-Уул аймгийн Архивын тасгаас эх хувь тушаалуудыг хуулбарлан авсан хуулбарууд /1-р хх 50-53/,

Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн тамгын газрын 2018.08.23-ны өдрийн 581 дугаартай хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг шалгуулах тухай албан тоот /2-р хх 32-33/,

Ч.Ч.А-, Д.Н- нарын иргэний хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /2-р хх 43-44/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 344 дугаартай шийдвэрийн хуулбар /2-р хх 47-48/,

            Ч.Ч.А-, Д.Н- нарын хуурамчаар үйлдсэн, яллагдагч С.Г- хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн тушаалын хуулбарууд /2-р хх 54-55/,

Ж.Н-, Ё.Г- нарын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд өгсөн мэдүүлэг бүхий Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1038 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх 101-103/,

Ч.Ч.А- нь Д- Т- хамтран амьдарч байгаад Д.Т- нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өндрөөс унаж нас барсан үйлдлийг шалгасан Эрүүгийн 181800161 дугаартай хэргийн хуулбар /2-р хх 105-120/,

            Дархан-Уул аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримтын хуулбарууд /2-р хх 130-132/,

            Ж.Н-г, Ё.Г-г нарын Иргэний хэргийн шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгч байгаа шүүх хуралдааны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл          /2-р хх 139/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 1945 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 188-189/,

Халамжийн сангаас олгосон мөнгөний жагсаалт /3-р хх 89/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэдэгт хуурамч баримт бичиг, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан үйлдлийг ойлгох бөгөөд Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр Г- Г.С-г М-хамтын амьдралтай байсныг, Г.С-гийн Б- төрсөн эцэг М-болохыг тус тус тогтоолгож улмаар Халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон 2018 оны 04 сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 155000 төгрөг, 2019 оны 02 сараас 07 сар хүртэл сар бүр 174000 төгрөгийг тус тус авч 2321830 төгрөгийн хохирол учруулсан байна.

            Халамжийн сангаас олгогдох тэтгэврийг Г.Г.С-гийн өмнөөс шүүгдэгч Ч.Ч.А- авч хувьдаа ашигладаг байсан гэж мэдүүлсэн, түүнчлэн энэ гэмт хэрэгт Г.Г.С-г хамтран оролцсон гэх үндэслэлгүй гэж прокуророос Г.Г.С-д холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэлээ.

            Бусдыг хуурч эд хөрөнгийг авч залилан мэхлэх гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ.

            Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэдэгт баримт нотолгоог зохиомлоор бий болгох, агуулгыг гуйвуулан өөрчлөх, хуурамчаар үйлдэх, зохиомлоор хасах эсхүл нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо тэмдэглэгээ зэргийг өөрчлөхийг ойлгоно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Ч.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг тус бүртээ агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Ч.А-ийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Ч.А-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, зохиомол байдлыг зориудаар бий олгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Н- бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, гэрч Ж.Н-, Д.Н- нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ч.Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг  нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.Ч.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Ч.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ч.Ч.А-ээс 800 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-,  хууль бусаар нийгмийн халамжийн сангаас Г.С-гийн Б- тэжээгчээ алдсаны тэтгэвэрт авсан 2 321 830 төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.А-ийг бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилах гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн, бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Ч.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Шүүгдэгч Ч.Ч.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Ч.А-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.А-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.А-ээс 3121830 төгрөгийг гаргуулж,  хохирогч Д.Б- 800.000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт 2.321.830 төгрөгийг олгосугай.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, бичгийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ