Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 618

 

                                             

 

 

 

 

 

 2020        04         03                                      2020/ШЦТ/618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

          Улсын яллагч Б.Батсайхан,

          Шүүгдэгч А.Мэ, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1484/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мэд холбогдох 1805 039240 0898 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Норовлин суманд 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13 гудамжны 19 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Л овогт Агийн Мэ /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: 

          А.Мэ нь Автотээврийн Үндэсний Төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж:

          1. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан дорнод-7 байрны 29 тоотод гэртээ амарч байхад нь “Баянхонгор, Өвөрхангай аймаг руу хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаартай ХААН банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаартай ХААН банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч бусдад 3.480.000 төгрөгийг,

          2. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс “Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл /тендер/ авч өгнө” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийг,

          3. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн иргэн Б.Амарбаясгалангаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 9.900.000 төгрөгийг,

          4. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт “хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкын ХААН банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын ХААН банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаар удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийг,

          5. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сард иргэн С.Мэндбаяраас “хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа явуулах эрхлэх зөвшөөрөл олгож өгнө” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийг,

          6. 2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийг,

          7. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт “Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийг,

          8. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мияасүрэнд “хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийг,

          9. Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ж.Мөнхжаргалд “хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг автобусны үйлдвэрлэгдсэн оныг засаж, зөвшөөрлийг нь сунгуулж өгнө” гэж итгүүлэн ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5019723161 дугаарын данс руу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Содон хорооллын ХААН банкны АТМ-с 6.000.000 төгрөг шилжүүлэн авч тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мийн өгсөн: “Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би Энхчимэгтэй дотно харилцаатай байсан. Мөнгөний хэрэг гараад 700.000 төгрөг авсан. Би Энхчимэгт худлаа ярьж аваагүй. Бусад хүмүүсийг бол залилсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

          А.Мэ нь Автотээврийн үндэсний төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж:

          1. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан-Дорнод-7 байрны 29 тоотод гэртээ амарч байхад нь “Баянхонгор, Өвөрхангай аймаг руу хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаартай ХААН банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаарын ХААН банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ө.Батжаргалын хандаж гаргасан өргөдөл /хх.1.3/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Батжаргалын өгсөн: “... Мобайл банкаар өгсөн дансанд нь мөнгийг хийсэн. Эхний өгсөн 1.700.000 төгрөгийг гэрээсээ буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, АД 7 дугаар байрны 29 тоот гэрээсээ шилжүүлсэн. Мөн дараагийн 100.000 төгрөгийг хотоос баруун тийшээ гарах гэж явж байхдаа дансаар шилжүүлсэн. Сүүлийн 1.680.000 төгрөгийг дүү Нямсамбуу өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Мэд өгсөн 3.480.000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.9-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нямсамбуугийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гадуур ажилтай явж байтал төрсөн ах Ө.Батжаргал залгаад “ах нь өөрөө хөдөө ажилтай явж байна, таньдаг хүн маань Баянхонгорын тендерт автобус оруулаад өгье гэж байна, чамд мөнгө байвал түр 1.680.000 төгрөгийг Мэ гэж хүний өгсөн данс руу мөнгө байвал хийгээдхээч, ах нь өөрийнхөө 8193 УНД дугаартай Гранд бүүрд автобус оруулах юм, шугамд орвол чи автобус барьж явна шүү” гэхээр нь “за” гэж хэлсэн. Тэгээд би ахын өгсөн Мэ гэх хүний 88766966 дугаар луу залгаж “Батжаргалын дүү нь байна, ямар данс руу мөнгө хийх вэ” гэж асуухад 5032168971 дугаарын данс руу 3 хувааж 1.650.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 30.000 төгрөгийг өөр 5023516320 дугаарын данс руу хийчих” гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.15-16/,

          Хохирогч Ө.Батжаргалын данснаас мөнгө шилжүүлсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.17-18/,

          А.Мийн Фэйсбүүкээр харьцсан талаарх баримтууд /хх.1.20-36/,

          А.Мийг Автотээврийн Үндэсний Төвд ажиллаж байсан
талаарх Автотээврийн Үндэсний Төвийн 4/1799 дугаартай албан тоот /хх.1.38/,

          А.Мийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /хх.1.39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Ө.Батжаргалд худал хэлж мөнгө авсан маань үнэн. Яагаад худал хэлж мөнгө авах болсон гэхээр удаан хугацаанд мөрийтэй тоглоом тоглож мөнгө их алдаж түүнийгээ эргүүлж олохоор дахин тоглох гэхэд мөнгөгүй байсан учраас худал хэлж мөнгө авсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.63-64/,

          2. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс “Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл /тендер/ авч өгнө” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ч.Очирсүрэнгийн гаргасан өргөдөл /хх.1.109/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн гаргаж өгсөн дансны хуулга /хх.1.110/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Очирсүрэнгийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотод ирчихээд нутгийн ах Цэдэндамба гэдэг Драгон автовокзал дээр таксинд явдаг ахтай уулзаад яриад сууж байгаад хот хоорондын том оврын автобус үйлчилгээний тендерт оруулж өгч чадах найдвартай хүн байна, хоёулаа тэр хүнтэй ярилцаад үзье гэсэн юм. Тэгээд би аавтайгаар Драгон авто вокзал дээр очиход Цэдэндамба ах автотээврийн байцаагч хийдэг гэх Мэ гэдэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн “би асуудалгүй тендерт оруулж өгч чадна, та нар гэрээ хийх автобусанд чиглэл тодорхойлогч байрлуулах гээд нийт 15.000.000 болно, түүнийгээ бэлэн өгчих” гэсэн. Би аавтайгаа ярилцаад ажил бүтээж чадах бол 15.000.000 төгрөг бүрдүүлж өгье гэж шийдсэн. Эхний ээлжинд 5.100.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь аав 3.000.000 төгрөг, би 2.100.000 төгрөг гаргаж Драгон автовокзал дээрээс мобайл банкаар шилжүүлээд би өөрийн автобусны бичиг баримтыг хуулбарлаж өгөөд явсан. Мэ цагаан сарын дараа шинийн 03-ны өдөр бүтээж өгнө гэж хэлсэн. Бид итгээд Мийн 5019723161 гэсэн дугаарын дансанд 5.100.000 төгрөгийг өөрийнхөө мобайл банкаар болон аавын мобайл банкаар шилжүүлсэн. Түүний маргааш 1.000.000 төгрөгийг авсан. Дараа дахиад 2.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг гээд нийт 8.600.000 төгрөг өгөөд шинийн 3-ны өдөр ч өнгөрсөн. Мэ “ажил бүтэж байна, одоо л нэг болох гэж байна” гэсээр нэлээд хугацаа өнгөрөөд байж байгаад 05 дугаар сарын 05-ны өдөр “дахиад мөнгө хэрэг боллоо” гээд бид нарт итгүүлж үнэмшүүлээд өөрөө “эмнэлэгт хэвтэж байна, эмнэлгийн төлбөр хэрэгтэй байна” гээд манай аав Увс аймгийн Завхан суманд гэртээ байж байхдаа 800.000 төгрөг, 420.000 төгрөг, 50.000 төгрөг, 140.000 төгрөг гээд увуулж цувуулан шилжүүлээд 3-4 удаа нийт 1.800.000 төгрөг шилжүүлж аваад сураггүй боллоо. Ингээд би өмнөх мөнгөтэйгээ нийлээд 11.210.000 төгрөгийг Мэ гэдэг хүнд залилууллаа...” гэх мэдүүлэг /хх.1.113-114/,

          “... Эдгээр шилжүүлсэн тухай баримт нь миний өгсөн дансны хуулган дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.116/,

          “... Гэхдээ миний мөнгө байсан бөгөөд би аавыг шилжүүлчих гэж хэлсэн байсан юм. Ингээд бодохоор надаас худал хэлж мөнгө авсан болох нь тодорхой харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.214-215/,

          “... Мийг харахад Авто Тээврийн Үндэсний Төв гэсэн хувцастай Драгон төвийн тээвэр зохицуулагч гэхээр нь бүтээгээд өгөх байх гэж итгэж найдаад мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.233-235/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэдэндамбын өгсөн: “... Тэгээд “тендерт оруулах хүн байна уу” гэж надаас ирж асуухаар нь манай нутгийн хуурай ах Чулуунбаатар автобус авахаар хүүтэй нь цуг хот хоорондын тендерт орж хүн тээвэр хийхээр ярьж байгаагаа хэлсэн. Мэ “тэр хүмүүсээ надтай уулзуулчих” гэсэн. “Эхний ээлжинд 5.100.000 төгрөг өгөх хэрэгтэй, нийт 15.000.000 төгрөгөнд багтааж тендерт оруулж чадна” гэж хэлсэн. Тэгээд Чулуунбаатар ахад хэлээд тэр залуутай уулзуулаад орхисон. Тэр гурав ярилцан 5.100.000 төгрөгийг эхлээд шилжүүлж, дараа нь дахиад мөнгө шилжүүлсээр залилуулсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх.1.119/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Чулуунбаатарын өгсөн: “... Манай хүү Очирсүрэн бид хоёр Мэ гэгчид 11.210.000 төгрөгийг залилуулсан... Ер нь бол манай хүүгийн мөнгө байгаа юм. Манай хүү нийтдээ миний данснаас шилжүүлсэн мөнгийг тооцоод 11.210.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.120-122/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн эцэг Н.Чулуунбаатарын ХААН банкны дипозит дансны хуулга /хх.1.131-141/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн ХААН банкны дипозит дансны хуулга /хх.1.142-147/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Би 2013 оны 09 дүгээр сард Автотээврийн Үндэсний Төвд тээвэр зохицуулагчаар ажилд орсон. Тэрээс хойш 5 жил шахуу ажиллаад 2018 оны 05 дугаар сард ажлаасаа халагдсан... Тэгтэл Цэдэндамба “эргээд холбогдъё” гэж
хэлээд гараад явсан. Тэгээд тэр өдрөө билүү маргааш нь билүү хоёр хүн дагуулж ирээд “Увс, Улаанбаатар чиглэлийн шугаманд оруулаад өгөөч” гэхээр нь Очирсүрэн, Чулуунбаатар хоёрт “15.000.000 төгрөгөөр Увс, Улаанбаатар чиглэлийн явах зөвшөөрөлтэй хүмүүсийн зөвшөөрлийг авч өгч чадна, надад 15.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгтэл Очирсүрэн “15 сая төгрөгийг чинь бэлнээр өгч болно” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн 5019723161 тоот дансанд авсан. Энэ мөнгөөр найзуудтайгаа мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Энэ өдрөө над руу Очирсүрэн дахиад өөрийнхөө данснаас 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би бас л мөрийтэй тоглож үрээд дуусгасан. 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 1.000.000 төгрөг авсан. Уг мөнгийг би өмнө тоглоом тоглоод өртэй болсон байсан өрөндөө өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө хэрэгтэй гэж хэлээд 500.000 төгрөг авч өөртөө хэрэглэн үрээд дуусгасан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 100.000 төгрөг авсныг бас л өөртөө хэрэглээд дуусгасан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг “тендерийн асуудал хөөцөлдөхөд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлж аваад үрээд дуусгасан. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг аваад хэрэглээд дуусгасан. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 100.000 төгрөг авсан. Мөн Очирсүрэнгийн аавынхаа данснаас 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 140.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 800.000 төгрөг зэргийг авсан. Би нийт 11.210.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.226-230/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баасансүрэнгийн өгсөн: “... Тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаа хүн тендерт оруулах хот хоорондын тээвэрт орох хүний материалыг авах зэрэг ажил үүргийн хуваарь байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.236-237/,

          Тээврийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх.1.238-242/,

          3. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн иргэн Б.Амарбаясгалангаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Б.Амарбаясгалангийн гаргасан өргөдөл /хх.2.7-9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарбаясгалангийн өгсөн: “... “Авто Тээврийн Үндэсний Төвд ажиллаж байгаад ирлээ, хөдөө орон нутаг руу шугамд явуулах 2 автобусны шаанс гарсан, би ойрд уулзаагүй найзтайгаа уулзсан чинь Солонгос автобус оруулж ирдэг гэнэ. Би тэндээс автобус аваад шинээр шугамд оруулах санаатай” гэж ярихаар нь би түүнээс “найз нь орж болох уу” гэхэд “найз нь оруулах санаатай” гэж ярихаар нь би түүнээс “найз нь орж болох уу” гэхэд “найз нь даргаасаа шугам асуугаад орой залгаж” хэлье гэсэн. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад Мэ 88766966 дугаараас миний 88112291 дугаарын утас руу залгаж ярихдаа “найз нь даргатай ярьсан, шугам бүтэхээр болсон, урьдчилгаа 2.500.000 төгрөг, одоо яаралтай хэрэг байна” гэхээр нь “найзад нь одоо мөнгө байхгүй” гэхэд “чи яаж ийгээд олоод өг” гэхээр нь би өөрийн баз хүргэн болох Батболдоос 1.500.000 төгрөг дансаар шилжүүлж аваад өөрийн дансанд байсан мөнгөтэйгээ нийлүүлээд 2.500.000 төгрөгийг тэр оройдоо буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 49 минутад Мийн хэлсэн 5019723161 дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Мэ мөн л над руу 88766966 дугаараас миний 88112291 дугаарын утас руу яриад “хоёулаа ярих яриа байна, хаана байна” гэхээр нь “гэртээ байна” гэж хэлэхэд удалгүй манай гадаа ирэхэд нь миний машинд хоёулаа орж суугаад ярилцахад “найз нь Увсын шугам зохицуулах гээд орлогын мөнгө хэрэглэчихсэн чинь нягтлан солигдоод тооллого орж ирэх болоод ажилгүй болох гээд байна, чи 7.500.000 төгрөг бүтээгээд өгчих” гэхээр нь тэр даруйдаа Драгоны хажуу талд байрлах Сайн ломбарданд очиж өөрийн унаж байсан приус-20 маркийн 34-37 УБУ улсын дугаартай машиныг 5.500.000 төгрөгийн барьцаанд тавиад авсан 5.500.000 төгрөгөө бэлнээр нь Мэд өгсөн. Тэгээд Мээс салаад найз Онолбаатартай утсаар яриад “найз нь машинаа ломбарданд тавьчихлаа чи мөнгөтэй бол зээлүүлээч” гэж хэлээд 7.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр тохирч 7.500.000 төгрөгийг шилжүүлж авсан. Ингээд буцаж Сайн ломбарданд ороод 5.500.000 төгрөгийн хүү болох 38.500 төгрөгийн хамт шилжүүлж өгсөн ба ингэхдээ 3.000.000 төгрөгөөр 2.538.500 төгрөгөөр хоёр хувааж мобайлдаж шилжүүлсэн. Учир нь нэг зэрэг шууд шилжихгүй байсан юм. Ингээд үлдсэн 1.900.000 төгрөгийг Мийн хэлсэн 5019723161 дугаарын данс руу 10 цаг 05 минутад мобайлаар шилжүүлж өгсөн. Мэ надад хэлэхдээ “цагаан сараас өмнө бүтээчихнэ” гэж байсан болохоор нь хүлээсээр байтал цагаан cap өнгөрөөд би утас руу нь залгахад утсаа авахгүй, мессеж бичихээр “удахгүй бүтнэ, 03 дугаар сарын 01 гэхэд бараг болчихно” гэж хэлсээр өдийг хүтэл уулзахгүй зугтаагаад байгаа юм. Надаас 2.500.000 төгрөгийг дансаар, 5.500.000 төгрөгийг бэлнээр, 1.900.000 төгрөгийг дансаар нийт 9.900.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.2.14-16/,

          “... А.Мэд бэлнээр өгсөн нийт 9.900.000 төгрөгийг Хөвсгөл, Увсын чиглэлд шугамд явах эрх авахуулах зорилгоор өөрт нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.2.40-41/,

          “Сайн” ломбардны барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбар /хх.2.17/,

          Хохирогч Б.Амарбаясгалангийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.2.18-19/,

          Хохирогч Б.Амарбаясгалангийн гар утас руу А.Мээс залгасан талаарх гар утасны ярианы билл /хх.2.20-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батболдын өгсөн: “... Амарбаясгалан ах над руу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр над руу яриад “автобусны шугамны эрх хөөцөлдөх гэж байгаа гээд 9.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь тухайн өдөр би татгалзсан. Тэгээд маргааш нь дахин гуйхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг Амарбаясгалангийн өөрийн 5028376635 гэсэн данс руу өөрийн 5753825292 гэсэн данснаас шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийнхөө данснаас 7.500.000 төгрөгийг Амарбаясгалан ахын явуулсан найзынх нь гэх 5023279138 тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн, ингээд нийт надаас 9.000.000 төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.55-56/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би Амарбаясгаланд “Увс руу шугамын эрх гарах юм байна, одоо мөнгөний хэрэг байна, 2.500.000 төгрөг өгөөч” гэхэд “одоо мөнгөний боломжгүй байна, дансаа өгчих, би дараа нь шилжүүлье” гэж хэлэхэд миний дансыг аваад үлдсэн ба хэд хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний ХААН банкны 5019723161 данс руу Амарбаясгалан гэсэн утгатай 2.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд маргааш нь 1 сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг хуваагаад нийт 9.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.2.65-66/,

          4. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт “хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкын ХААН банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын ХААН банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаар удаа дараа шилжүүлж, нийт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Г.Энхбаярын гаргасан өргөдөл /хх.2.81/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбаярын өгсөн: “... Мэ гэж Драгоны Авто Тээврийн Үндэсний Төвд байцаагч хийдэг ах 2018 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна “ахын дүү хот хооронд явах автобусны тендер байна, найдвартай ганц хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед өөрийн төрсөн ах Ууганбаярыг тендерээр явуулчих санаатай “би ахтайгаа уулзаад эргэж холбогдъё” гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа төрсөн ах Ууганбаяртой хамт Мөнх-
Эрдэнэтэй хорооллын Өргөөгийн эцэс дээр уулзаж ярилцахад “ах нь найдвартай, тэр хоёр л мөнгөө өгчихвөл тендер асуудалгүй, одоо мөнгөө шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь ах бид хоёр тэр хэлсэн үгэнд нь итгээд “та дансаа өгчих” гэсэн чинь нэг данс өгсөн. Одоо би дансыг нь цээжээр мэдэхгүй байна. Мэ тухайн үед “чи эхлээд 1.300.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Тэгээд би энэ мөнгийг Сансарын колонкын ХААН банкны ATM дээрээс 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би “мөнгөө шилжүүлчихлээ” гэсэн чинь “за за, ахын дүү найдвартай 3, 4 хоног хүлээчих” гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Мэ над руу утсаар яриад “ахын дүү, ах нь бие өвдөөд байна, хагалгаанд орох боллоо
550.000 төгрөг өгөөч, 06 сарын 21-ний өдөр шилжүүлье” гээд над руу Батцэцэг гэж хүний 5057305115 тоот данс мессежээр явуулсан бөгөөд би уг данс руу тэр өдөр 550.000 төгрөгийг 22-ын товчооны хажуу талын ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Би тухайн үед Эрдэнэт хот руу явах гэж байсан юм. Ингээд би Мэ гэж хүнд 3.150.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.85-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд дансандаа эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг авсан, маргааш нь Энхбаяр над руу залгаад “ахын бичиг баримт болохгүй байна, найзыгаа оруулчихъя, гэхээр “тэг” гэж хэлээд өөрийн данс руу 1.300.000 төгрөг дахиад авсан. Тэгээд хэд хоногийн дараа дахиж Энхбаяр луу залгаад ахынх нь бие өвдөөд эмчилгээнд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд Батцэцэг гэж хүний 5057305115 гэсэн данс руу шилжүүлж өөрөө дарсан санагдаж байна. Ингээд би Г.Энхбаяраас нийт 3.150.000 төгрөг тендерт оруулж өгнө гэж авсан...” гэх мэдүүлэг /хх.2.98-100/,

          5. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сард иргэн С.Мэндбаяраас “хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа явуулах эрхлэх зөвшөөрөл олгож өгнө” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн С.Мэндбаярын гаргасан өргөдөл /хх.2.107/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мэндбаярын өгсөн: “... А.Мэ гэж хүнтэй 88766966 гэсэн утсаар холбогдоод ярьж үзтэл “тендерт оруулахад 5 сая төгрөг байдаг” гэхээр нь “би шууд танд 5 сая төгрөг өгч чадахгүй, ажилдаа ороод найдвартай болсны дараа танд өгнө” гэж хэлтэл “тэгвэл тендерт оруулах материал бүрдүүлж хөөцөлдөхөд 900.000 төгрөг” гэж хэлэхээр нь эхнэрийн 5242048655 данснаас А.Мийн 5019723161 гэсэн данс руу 2018 оны 02 дугаар сард шилжүүлж байсан. Түүнээс хойш 2 сарын сүүлээр “надад дахиад мөнгө хэрэг болоод байна, одоо яг хариуцсан хүнд нь өгөх хэрэгтэй байна, цагаан cap болох гэж байгаа болохоор маргаашнаас завгүй болно, тиймээс чи одоо гялс над руу 2.500.000 төгрөг шилжүүлчих, тэгэх юм бол шивүүлчихнэ, тэгээд л бүх асуудал шийдэгдэнэ, чи өнөөдөр нь мөнгөө шилжүүлчих” гээд байхаар нь эхнэрийн төрсөн дүү Төрсайханы данснаас Мийн данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Өөртэй нь хэд хоногийн дараанаас танд би бүх мөнгөө өгчихсөн. Яг миний үндсэн 3.310.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.111-113/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Загдзүсэмийн өгсөн: “... ер бол А.Мэ мөрийтэй тоглодог, намайг дуудсан болохоос биш өөрөөр бол дандаа тоголдог...” гэх мэдүүлэг /хх.2.164/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... “Надад 900.000 төгрөг л байна” гэж хэлэхээр нь өөрийн 5019723161 гэсэн данс руу шилжүүлж авсан. Дараа нь 2 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байхаар Мэндээгээс “мөнгө зээлэх боломж байна уу” гэж асуугаад 2.400.000 зээлэхдээ удаахгүй өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.126-127/,

          “... Амарбаясгалан, Энхбаяр, Мэндбаяр, Очирсүрэн нараас мөнгө худал хэлж авахдаа Сонгинохайрхан дүүргийн зорчигч үйлчилгээний төвд тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Тэгэхдээ мөнгө авч залилсан, харин Батжаргалаас мөнгө авахдаа ажлаасаа халагдсан байсан. Тендер авч өгөх эрх бүхий албан тушаалтан биш...” гэх мэдүүлэг /хх.2.165-166/,

          6. 2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад хохирогч Г.Азбилэгийн гаргасан өргөдөл /хх.2.184-185/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Азбилэгийн өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын эхээр манай хамаатны Баянзүрх гэдэг ах 99498090 дугаарын утсаар над руу залгаад “манай нэг найз Солонгосоос автобус оруулж ирэх гэж байгаа гэнэ, төлбөр мөнгө нь боломжийн юм байна. Урьдчилгаа хэдэн төгрөг өгөөд дараа нь унаад шугамд явж байхдаа cap сардаа мөнгөө өгч яваад байж болох юм шиг байна” гэж яриад Мэ гэх хүний дугаарыг надад өгсөн юм. Тэгээд би Мэ гэх хүний 88766966 дугаар луу залгаад ярихад Мэ гэх хүн “автобус Солонгосоос орж ирж байгаа автобусны дохиолол суулгах, бичиг баримт янзлахад урьдчилгаа болгоод хэдэн төгрөг орно, дараа нь шугаманд орчихоороо үлдэгдэл төлбөрөө төлж яваад байж болно” гэж яриад би автобусыг авахаар болсон юм. Тухайн утсаар ярьсан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “1.470.000 төгрөг шилжүүлчих бичиг баримт юмаа янзалж байя” гэхээр нь би Тариат сумын ХААН банкнаас Мэ гэх хүний 5019723161 тоот дансанд бэлнээр хийсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Мэ гэх хүн утсаар над руу залгаад “ах нь хүнтэй уулзах гээд байна, 700.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь мөн бэлнээр ХААН банкнаас шилжүүлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тэр автобусыг Хөвсгөл аймаг руу явуулах гээд ойр зуурын юм хийх гэсэн мөнгө банкнаас хийсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Мэ мөн над руу өөрийн дугаараас залгаад “ах нөгөө Хөвсгөл явуулах гэж байсан автобусаа унаж явж байгаад жийп машины хойноос орчихлоо, гэрэл дохиог нь төлөх хэрэгтэй болчихлоо гээд 350.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь Мэ гэх хүний дансанд мобайл банкаар шилжүүлж өгсөн юм. Тухайн мөнгө авсан оройноо “нөгөө мөнгө хүрэхгүй байнаа 580.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэхээр нь мөн мобайл банкаар Мэ гэх хүний дансанд шилжүүлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Мэ гэх хүн 99654948 гэх дугаарын утсаар залгаад “тээврийн газар дээр ирчихсэн байна, бичиг баримтаа хөөцөлдөж байна, 700.000 төгрөг шилжүүл” гэхээр нь ХААН банкнаас шилжүүлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Мэ над руу 88766966 дугаарын утсаар залгаад “300.000 төгрөг шилжүүлээдхээч, ахад нь мөнгө хэрэг болоод байна” гэхээр нь би “одоо надад мөнгөний боломж алга, автобусаа авч байгаад өгье” гэхэд “ахын дүү аргалаад шилжүүлэхийг бодоорой” гээд утсаа салгасан юм...” гэх мэдүүлэг /хх.2.188-191/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбажавын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Мэ гэх хүний 5019723161 дугаарын дансанд урьдчилгаа мөнгө гэхээр нь 1.470.000 төгрөгийг шилжүүлсэн юм. “Машины бичиг баримт шилжүүлэхэд мөнгө дутаад байна” гэж Мэ гэх хүн утсаар яриад манай нөхөр Азбилэг 04 сарын 05-ны өдөр 700.000 төгрөг, мөн 04 сарын 06-ны өдөр 900.000 төгрөг шилжүүлсэн. Мэ гэх хүн манай нөхөр Азбилэг рүү утсаар яриад “урьдчилгаа мөнгө байвал боломжоороо шилжүүлээч” гэхээр нь 04 сарын 07-ны өдөр 350.000 төгрөг, 580.000 төгрөг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 09-ний өдөр 700.000 төгрөгийг тус хүний дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /хх.2.194-196/,

          Хохирогч Г.Азбилэгийн эхнэр Б.Бямбажавын ХААН банкны депозит дансны хуулга /хх.2.200/,

          Хохирогч Г.Азбилэгийн мөнгө шилжүүлсэн баримтууд /хх.2.203-206/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баянзүрхийн өгсөн: “... Мэ нь эхлээд “оруулж ирэх гэж байгаа автобусандаа жипи эс суулгана” гэж хэлээд мөнгө авсан, сүүлдээ янз бүрийн шалтаг хэлээд 4 сая гаран төгрөг авсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.227-228/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчийн өгсөн: “... Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойш 5 удаа энэ байдлаар би Азбилэгээс мөнгө авсан ба 6 удаа нийтдээ 4.700.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.2.219-220/,

          7. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт “Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Энхчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр танил Мэ гэгчид 700.000 төгрөг өгсөн. Учир нь А.Мэ “Автотээврийн Үндэсний Төвд Бүртгэлийн хэлтэст ажлын орон тоо гарсан, энэ албан тушаалд тэр болгон хүн ороод байдаггүй юм, орьё гэвэл 3-4 сая төгрөг өгдөг юм” гэсэн. Тэгээд “чи яахав 700.000 төгрөг өгчих, тэгвэл оруулъя, үлдсэнийг нь яахав, дараа нь болно биз” гэж хэлсэн. Тэгээд над руу ХААН банкны данс явуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.244-245/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... Мэ миний дээрх дансаар хүнээс 700.00 төгрөг авсан байсныг би сүүлд нь мэдсэн, яг тухайн үед сүлжээгүй газар хөдөө байсан. Би “хэрэгцээтэй үедээ ашиглаарай” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.247/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа. Би дээрх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.5/,

          Хохирогч Ц.Энхчимэгийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.3.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар дахин өгсөн: “... Надтай бүлэглэж гэмт хэрэг хамтран үйлдсэн зүйл байхгүй боловч би бусдад “хот хоорондын зорчигч тээвэрт оруулж өгнө” гэж худал хэлж итгүүлэн иргэн Амарбаясгалангаас 9.900.000 төгрөг, Ч.Очирсүрэнгээс 11.210.000 төгрөг, С.Мэндбаяраас 3.310.000 төгрөг, Г.Энхбаяраас 3.150.000 төгрөг, Ц.Мияасүрэнгээс 780.000 төгрөг, Ө.Батжаргалаас 3.480.000 төгрөг, Ц.Энхчимэгээс 700.000 төгрөгийг тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх.3.202-203/,

          8. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мияасүрэнд “... хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгье..." гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Мияасүрэнгийн гаргасан өргөдөл /хх.3.148/,

          Хохирогч Ц.Мияасүрэнгийн гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх.3.150/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мияасүрэнгийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Мэ над руу мессенжер чатаар холбогдоод “надад хямдхан автобусны гоё санал байна, уулзъя” гэсэн. Тэгээд миний бие тухайн үед уулзаагүй, харин тухайн өдрөө надад “39 саяаар нэг автобус орж ирэх юм байна, манай дарга хэн ч гээд байлаа нэг хүний нэр хэлээд байсан, тэгээд чи энэ автобусыг урьдчилгаа өгөөд өөрийн болгож аваад хот хооронд яв” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед баярлаад “тэгье” гэж хэлсэн. Тэр үед бол Мэ “чи урьдчилгаанд нэг сая төгрөг өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “надад ийм их мөнгө байхгүй” гэсэн. Тэгтэл “надад байгаа мөнгөө өгчих” гэсэн. Тэгээд би өмнө нь надад Мэ Өвөрхангай аймаг руу хонины мах айраг захиж авчруулсан. Тэгээд намайг “ахдаа тус болж байсан, ах нь одоо тусална” гэсэн. Тэгээд би итгэн өөрийн гэсэн унаа тэрэгтэй болох нь гэж бодоод тухайн хүн буюу Мэ рүү хамгийн анх 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би 280.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрний маргааш буюу 2018 оны 05 сарын 15-ны өдөр надад “даргын төрсөн өдөр болоод би ганц юм авч очих гэсэн юм” гэж хэлэхээр нь би сумын таньдаг ах хүү Пүрэвээгээс 250.000 төгрөгийн зээл өгч байсан. Тухайн үед Мэ мөнгө авахдаа “бэлнээр авъя” гэж хэлдэг байсан. Би тухайн үед нь бүгдийг нь АТМ-ээр шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш хэсэг таг болсон. Тэгээд би 2018 оны 06 дугаар сарын дундуур ярихад “өнөө маргаашгүй машин буулаа, чи замын үүд явж авчрах нь байна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би баярлаад бас хэсэг хугацаанд харсан. Тэгээд тэрнээс хойш утсаа авахаа болиод ажлаасаа халагдсан байсан. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаад хэлэлгүй мөнгөө авъя гэж нэхэж байсан. Би мөнгөө нэхэх үед надад чи Цамбагаравын цагдаад өргөдлөө өгчих гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.172-173/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолыг зөвшөөрч байна. Би Төв аймгийн төв рүү явдаг чиглэлд оруулж өгье гээд 3 хувааж нийт 780.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.3.184-185/,

          9. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг автобусны үйлдвэрлэгдсэн оныг засан, зөвшөөрөл сунгуулж өгнө” гэж хуурч, иргэн Ж.Мөнхжаргалаас 6.000.000 төгрөг шилжүүлж авсан хэргийн нотлох баримтууд:

          Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.4.134/,

          Цагдаагийн байгууллагад иргэн Ж.Мөнхжаргалын гаргасан өргөдөл /хх.4.135/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мөнхжаргалын өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон авто тээврийн үндэсний төв дээр өөрийн ажил болох Өвөрхангай-Улаанбаатарын чиглэлд явдаг ба тухайн өдөр Өвөрхангай аймгаас ирээд байж байтал Мэ гэх залуу надтай уулзах ажил байна гэхээр нь би уулзсан юм. Бид хоёр уулзаад ярилцахад “чиний автобус явах он чинь дуусаж байгаа биз дээ, би сунгаж өгье, надад 6 сая төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн төрсөн эгч болох Пагмадуламаас 6 сая төгрөг зээлээд тэр Мэ гэх залууд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.141-142/,

          Ж.Мөнхжаргалаас Мийн ХААН банкны данс руу мөнгө шилжүүлсэн болохыг нотолсон мөнгөн шилжүүлгийн баримт /хх.4.143/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.4.167-168/,

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.40, 2.46/,

          А.Мийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнхбаатар /хх.1.13-14/, С.Батцэцэг /хх.1.59-60/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.2.38-39/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.2.43/,

          Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.2.159, 161, 168/,

          Гэрлэлтийн баталгааны хуулбар /хх.2.170/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          А.Мэ нь Автотээврийн Үндэсний Төвийн харъяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж:

          1. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан дорнод-7 байрны 29 тоотод гэртээ амарч байхад нь “Баянхонгор, Өвөрхангай аймаг руу хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаартай ХААН банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төгсбилэг гэх хүний 5032168971 дугаартай ХААН банкны дансаар 1.650.000 төгрөг, Пүрэвдорж гэх хүний 5023516320 дугаартай ХААН банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч нийт 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ө.Батжаргалын гаргасан өргөдөл /хх.1.3/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Батжаргалын өгсөн: “... Мобайл банкаар өгсөн дансанд нь мөнгийг хийсэн. Эхний өгсөн 1.700.000 төгрөгийг гэрээсээ буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, АД 7 дугаар байрны 29 тоот гэрээсээ шилжүүлсэн. Мөн дараагийн 100.000 төгрөгийг хотоос баруун тийшээ гарах гэж явж байхдаа дансаар шилжүүлсэн. Сүүлийн 1.680.000 төгрөгийг дүү Нямсамбуу өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Мэд өгсөн 3.480.000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.9-10/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нямсамбуугийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гадуур ажилтай явж байтал төрсөн ах Ө.Батжаргал залгаад “ах нь өөрөө хөдөө ажилтай явж байна, таньдаг хүн маань Баянхонгорын тендерт автобус оруулаад өгье гэж байна, чамд мөнгө байвал түр 1.680.000 төгрөгийг Мэ гэж хүний өгсөн данс руу мөнгө байвал хийгээдхээч, ах нь өөрийнхөө 8193 УНД дугаартай Гранд бүүрд автобус оруулах юм, шугамд орвол чи автобус барьж явна шүү” гэхээр нь “за” гэж хэлсэн. Тэгээд би ахын өгсөн Мэ гэх хүний 88766966 дугаар луу залгаж Батжаргалын дүү нь байна ямар данс руу мөнгө хийх вэ гэж асуухад 5032168971 дугаарын данс руу 3 хувааж 1.650.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 30.000 төгрөгийг өөр 5023516320 дугаарын данс руу хийчих гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.15-16/,

          Хохирогч Ө.Батжаргалын данснаас мөнгө шилжүүлсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.17-18/,

          А.Мийн фэйсбүүкээр харьцсан талаарх баримтууд /хх.1.20-36/,

          А.Мийг Автотээврийн Үндэсний Төвд ажиллаж байсан
талаарх Автотээврийн Үндэсний Төвийн 4/1799 дугаартай албан тоот /хх.1.38/

          А.Мийг ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар /хх.1.39/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Хохирогч Ө.Батжаргалд худал хэлж мөнгө авсан маань үнэн. Яагаад худал хэлж мөнгө авах болсон гэхээр удаан хугацаанд мөрийтэй тоглоом тоглож мөнгө их алдаж түүнийгээ эргүүлж олохоор дахин тоглох гэхэд мөнгөгүй байсан учраас худал хэлж мөнгө авсан юм..." гэх мэдүүлэг /хх.1.63-64/,

          2. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Ч.Очирсүрэнгээс “Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл /тендер/ авч өгнө” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад хохирогч Ч.Очирсүрэнгийн гаргасан өргөдөл /хх.1.109/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн гаргаж өгсөн дансны хуулга /хх.1.110/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Очирсүрэнгийн өгсөн: “... Тэр хүн “би асуудалгүй, тендерт оруулж өгч чадна, та нар гэрээ хийх автобусанд чиглэл тодорхойлогч байрлуулах гээд нийт 15.000.000 болно, түүнийгээ бэлэн өгчих” гэсэн... “Эхний ээлжинд 5.100.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь аав 3.000.000 төгрөг, би 2.100.000 төгрөг гаргаж Драгон автовокзал дээрээс мобайл банкаар шилжүүлээд би өөрийн автобусны бичиг баримтыг хуулбарлан өгөөд явсан... Түүний маргааш 1.000.000 төгрөгийг авсан. Дараа дахиад 2.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг гээд нийт 8.600.000 төгрөг өгөөд шинийн 3-ны өдөр ч өнгөрсөн. Мэ “ажил бүтэж байна, одоо л нэг болох гэж байна” гэсээр нэлээд хугацаа өнгөрөөд байж байгаад 05 дугаар сарын 05-ны өдөр “дахиад мөнгө хэрэг боллоо” гээд бид нарт итгүүлж үнэмшүүлээд өөрөө “эмнэлэгт хэвтэж байна, эмнэлгийн төлбөр хэрэгтэй байна” гээд манай аав Увс аймгийн Завхан суманд гэртээ байж байхдаа 800.000 төгрөг, 420.000 төгрөг, 50.000 төгрөг, 140.000 төгрөг гээд увуулж цувуулаад шилжүүлээд 3-4 удаа нийт 1.800.000 төгрөг шилжүүлж аваад сураггүй боллоо. Ингээд би өмнөх мөнгөтэйгээ нийлээд 11.210.000 төгрөгийг Мэ гэдэг хүнд залилууллаа...” гэх мэдүүлэг /хх.1.113-114/,

          “... Эдгээр шилжүүлсэн тухай баримт нь миний өгсөн дансны хуулган дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.116/,

          “... Гэхдээ миний мөнгө байсан бөгөөд би аавыг шилжүүлчих гэж хэлсэн байсан юм. Ингээд бодохоор надаас худал хэлж мөнгө авсан болох нь тодорхой харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.214-215/,

          “... Мийг харахад Авто Тээврийн Үндэсний Төв гэсэн хувцастай Драгон төвийн тээвэр зохицуулагч гэхээр нь бүтээгээд өгөх байх гэж итгэж найдаад мөнгө өгсөн...” гэх дахин мэдүүлэг /хх.1.233-235/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэдэндамбын өгсөн: “... Тэгээд надаас “тендерт оруулах хүн байна уу” гэж надаас ирж асуухаар нь “манай нутгийн хуурай ах Чулуунбаатар автобус авахаар хүүтэй нь цуг хот хоорондын тендерт орж хүн тээвэр хийхээр ярьж байгаагаа” хэлсэн. Мэ “тэр хүмүүсээ надтай уулзуулчих” гэсэн. “Эхний ээлжинд 5.100.000 төгрөг өгөх хэрэгтэй, нийт 15.000.000 төгрөгөнд багтааж тендерт оруулж чадна” гэж хэлсэн. Тэгээд Чулуунбаатар ахад хэлээд тэр залуутай уулзуулаад орхисон. Тэр гурав ярилцаад 5.100.000 төгрөгийг эхлээд шилжүүлж дараа нь дахиад мөнгө шилжүүлсээр залилуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.119/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Чулуунбаатарын өгсөн: “... Манай хүү Очирсүрэн бид хоёр Мэ гэгчид 11.210.000 төгрөгийг залилуулсан... Ер нь бол манай хүүгийн мөнгө байгаа юм. Манай хүү нийтдээ миний данснаас шилжүүлсэн мөнгийг тооцоод 11.210.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.120-122/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн эцэг Н.Чулуунбаатарын Хаан банкны дипозит дансны хуулга /хх.1.131-141/,

          Хохирогч Ч.Очирсүрэнгийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.1.142-147/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Очирсүрэн, Чулуунбаатар хоёрт “15.000.000 төгрөгөөр Увс, Улаанбаатар чиглэлийн явах зөвшөөрөлтэй хүмүүсийн зөвшөөрлийг авч өгч чадна, надад 15.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгтэл Очирсүрэн “15 сая төгрөгийг чинь бэлнээр өгч болно” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн 5019723161 тоот дансанд авсан. Энэ мөнгөөр найзуудтайгаа мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан... Би нийт 11.210.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.226-230/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баасансүрэнгийн өгсөн: “... Тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаа хүн тендерт оруулах хот хоорондын тээвэрт орох хүний материалыг авах зэрэг ажил үүргийн хуваарь байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.236-237/,

          Тээврийн зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх.1.238-242/,

          3. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн иргэн Б.Амарбаясгалангаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Б.Амарбаясгалангийн гаргасан өргөдөл /хх.2.7-9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарбаясгалангийн өгсөн: “... “Авто Тээврийн Үндэсний Төвд ажиллаж байгаад ирлээ, хөдөө орон нутаг руу шугамд явуулах 2 автобусны шаанс гарсан, би ойрд уулзаагүй найзтайгаа уулзсан чинь Солонгос автобус оруулж ирдэг гэнэ, би тэндээс автобус аваад шинээр шугамд оруулах санаатай” гэж ярихаар нь би түүнээс “найз нь орж болох уу” гэхэд “найз нь оруулах санаатай” гэж ярихаар нь би түүнээс “найз нь орж болох уу” гэхэд “найз нь даргаасаа шугам асуугаад орой залгаж хэлье” гэсэн. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад Мэ 88766966 дугаараас миний 88112291 дугаарын утас руу залгаж ярихдаа “найз нь даргатай ярьсан, шугам бүтэхээр болсон, урьдчилгаа 2.500.000 төгрөг одоо яаралтай хэрэг байна” гэхээр нь “найзад нь одоо мөнгө байхгүй” гэхэд “чи яаж ийгээд олоод өг “гэхээр нь би өөрийн баз хүргэн болох Батболдоос 1.500.000 төгрөг дансаар шилжүүлж аваад өөрийн дансанд байсан мөнгөтэйгээ нийлүүлээд 2.500.000 төгрөгийг тэр оройдоо буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цаг 49 минутад Мийн хэлсэн 5019723161 дугаарын данс руу шилжүүлсэн. Маргааш нь ... ярилцахад “найз нь Увсын шугам зохицуулах гээд орлогын мөнгө хэрэглэчихсэн чинь нягтлан солигдоод тооллого орж ирэх болоод ажилгүй болох гээд байна, чи 7.500.000 төгрөг бүтээгээд өгчих” гэхээр нь тэр даруйдаа ... машиныг 5.500.000 төгрөгийн барьцаанд тавиад авсан 5.500.000 төгрөгөө бэлнээр нь Мэд өгсөн... Ингээд үлдсэн 1.900.000 төгрөгийг Мийн хэлсэн 5019723161 дугаарын данс руу 10 цаг 05 минутад мобайлаар шилжүүлж өгсөн... Надаас 2.500.000 төгрөгийг дансаар 5.500.000 төгрөгийг бэлнээр, 1.900.000 төгрөгийг дансаар нийт 9.900.000 төгрөгийг авсан..." гэх мэдүүлэг /хх.2.14-16/,

          “... А.Мэд бэлнээр өгсөн нийт 9.900.000 төгрөгийг Хөвсгөл, Увсын чиглэлд шугамд явах эрх авахуулах зорилгоор өөрт нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.2.40-41/,

          “Сайн” ломбардны барьцаат зээлийн тооцооны хуудасны хуулбар /хх.2.17/,

          Хохирогч Б.Амарбаясгалангийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.2.18-19/,

          Хохирогч Б.Амарбаясгалангийн гар утас руу А.Мээс залгасан талаарх гар утасны ярианы билл /хх.2.20-27/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батболдын өгсөн: “... Амарбаясгалан ах над руу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр над руу яриад автобусны шугамны эрх хөөцөлдөх гэж байгаа гээд 9.000.000 төгрөг зээлээч гэхээр нь тухайн өдөр би татгалзсан. Тэгээд маргааш нь дахиад гуйхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг Амарбаясгалангийн өөрийн 5028376635 гэсэн данс руу өөрийн 5753825292 гэсэн данснаас шилжүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийнхөө данснаас 7.500.000 төгрөгийг Амарбаясгалан ахын явуулсан найзынх нь гэх 5023279138 тоот хаан банкны данс руу шилжүүлсэн, ингээд нийт надаас 9.000.000 төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.55-56/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би Амарбаясгаланд “Увс руу шугамын эрх гарах юм байна, одоо мөнгөний хэрэг байна, 2.500.000 төгрөг өгөөч” гэхэд “одоо мөнгөний боломжгүй байна, дансаа өгчих би дараа нь шилжүүлье” гэж хэлээд миний дансыг аваад үлдсэн ба хэд хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр миний ХААН банкны 5019723161 данс руу Амарбаясгалан гэсэн утгатай 2.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд маргааш нь 1 сарын 02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг хуваагаад нийт 9.900.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг/хх.2.65-66/,

          4. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Энхбаярт “хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкын ХААН банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын ХААН банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаар удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Г.Энхбаярын гаргасан өргөдөл /хх.2.81/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхбаярын өгсөн: “... Мэ гэж Драгоны Авто Тээврийн Үндэсний Төвд байцаагч хийдэг ах 2018 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна “ахын дүү хот хооронд явах автобусны тендерт байна найдвартай ганц хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед өөрийн төрсөн ах Ууганбаярыг тендерээр явуулчих санаатай би ахтайгаа уулзаад эргэж холбогдъё гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа төрсөн ах Ууганбаяртай хамт Мөнх-
Эрдэнэтэй хорооллын Өргөөгийн эцэс дээр уулзаж ярилцахад “ах нь найдвартай та хоёр л мөнгөө өгчихвөл тендер асуудалгүй, одоо мөнгөө шилжүүлчих” гэсэн. Тэгэхээр нь ах бид хоёр тэр хэлсэн үгэнд нь итгээд та дансаа өгчих гэсэн чинь нэг данс өгсөн... Мэ тухайн үед чих эхлээд 1.300.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би энэ мөнгийг Сансарын колонкын ХААН банкны ATM дээрээс 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчихлээ гэсэн чинь за за ахын дүү найдвартай 3, 4 хоног хүлээчих гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа Мэ над руу утсаар яриад “ахын дүү ах нь бие өвдөөд байна хагалгаанд орох боллоо 550.000 төгрөг өгөөч 06 сарын 21-ний өдөр шилжүүлье” гээд над руу Батцэцэг гэж хүний 5057305115 тоот данс мессежээр явуулсан бөгөөд би уг данс руу тэр өдөр 550.000 төгрөгийг 22-ын товчооны хажуу талын ХААН банкны АТМ-ээс шилжүүлсэн. Би тухайн үед Эрдэнэт хот руу явах гэж байсан юм. Ингээд би Мэ гэж хүнд 3.150.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.85-86/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд дансандаа эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг авсан, маргааш нь Энхбаяр над руу залгаад “ахын бичиг баримт болохгүй байна, найзыгаа оруулчихъя” гэхээр нь “тэг” гэж хэлээд өөрийн данс руу 1.300.000 төгрөг дахиад авсан. Тэгээд хэд хоногийн дараа дахиж Энхбаяр луу залгаад “ахынх нь бие өвдөөд эмчилгээнд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд Батцэцэг гэж хүний 5057305115 гэсэн данс руу шилжүүлж өөрөө дарсан санагдаж байна. Ингээд би Г.Энхбаяраас нийт 3.150.000 төгрөг тендерт оруулж өгнө гэж авсан...” гэх мэдүүлэг /хх.2.98-100/,

          5. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сард иргэн С.Мэндбаяраас “хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа явуулах эрхлэх зөвшөөрөл олгож өгнө” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн С.Мэндбаярын гаргасан өргөдөл /хх.2.107/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мэндбаярын өгсөн: “... А.Мэ гэж хүнтэй 88766966 гэсэн утсаар холбогдоод ярьж үзтэл “тендерт оруулахад 5 сая төгрөг байдаг” гэхээр нь “би шууд танд 5 сая төгрөг өгч чадахгүй, ажилдаа ороод найдвартай болсны дараа танд өгнө” гэж хэлтэл “тэгвэл тендерт оруулах материал бүрдүүлж хөөцөлдөхөд 900.000 төгрөг” гэж хэлэхээр нь эхнэрийн 5242048655 данснаас А.Мийн 5019723161 гэсэн данс руу 2018 оны 02 дугаар сард шилжүүлж байсан. Түүнээс хойш 2 сарын сүүлээр “надад дахиад мөнгө хэрэг болоод байна, одоо яг хариуцсан хүнд нь өгөх хэрэгтэй байна, цагаан cap болох гэж байгаа болохоор маргаашаас завгүй болно, тиймээс чи одоо гялс над руу 2.500.000 төгрөг шилжүүлчих, тэгэх юм бол шивүүлчихнэ, тэгээд л бүх асуудал шийдэгдэнэ, чи өнөөдөр мөнгөө шилжүүлчих” гээд байхаар нь эхнэрийн төрсөн дүү Төрсайханы данснаас Мийн данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн... Яг миний үндсэн 3.310.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.111-113/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Загдзүсэмийн өгсөн: “... ер бол А.Мэ мөрийтэй тоголдог, намайг дуудсан болохоос биш өөрөөр бол дандаа тоголдог...” гэх мэдүүлэг /хх.2.164/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... “Надад 900.000 төгрөг л байна” гэж хэлэхээр нь өөрийн 5019723161 гэсэн данс руу шилжүүлж авсан. Дараа нь 2 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байхаар нь Мэндээгээс мөнгө зээлэх боломж байна уу гэж асуугаад 2.400.000 зээлэхдээ удаахгүй өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.126-127/,

          “... Амарбаясгалан, Энхбаяр, Мэндбаяр, Очирсүрэн нараас мөнгө худал хэлж авахдаа Сонгинохайрхан дүүргийн зорчигч үйлчилгээний төвд тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Тэгэхдээ мөнгө авч залилсан...” гэх мэдүүлэг /хх.2.165-166/,

          6. 2018 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Азбилэгт “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө” гэж хуурч бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Г.Азбилэгийн гаргасан өргөдөл /хх.2.184-185/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Азбилэгийн өгсөн: “... Мэ гэх хүн “автобус Солонгосоос орж ирж байгаа автобусны дохиолол суулгах, бичиг баримт янзлахад урьдчилгаа болгоод хэдэн төгрөг орно, дараа нь шугаманд орчихоороо үлдэгдэл төлбөрөө төлж яваад байж болно” гэж яриад би автобусыг авахаар болсон юм. Тухайн утсаар ярьсан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1”.470.000 төгрөг шилжүүлчих, бичиг баримт юмаа янзалж байя” гэхээр нь би Тариат сумын ХААН банкнаас Мэ гэх хүний 5019723161 тоот дансанд бэлнээр хийсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Мэ гэх хүн утсаар над руу залгаад “ах нь хүнтэй уулзах гээд байна, 700.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь мөн бэлнээр ХААН банкнаас шилжүүлсэн юм... 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Мэ мөн над руу өөрийн дугаараас залгаад “ах нөгөө Хөвсгөл явуулах гэж байсан автобусаа унаж явж байгаад жийп машины хойноос орчихлоо, гэрэл дохиог нь төлөх хэрэгтэй болчихлоо гээд 350.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь Мэ гэх хүний дансанд мобайл банкаар шилжүүлж өгсөн юм. Тухайн мөнгө авсан оройноо “нөгөө мөнгө хүрэхгүй байнаа, 580.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэхээр нь мөн мобайл банкаар Мэ гэх хүний дансанд шилжүүлсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Мэ гэх хүн 99654948 гэх дугаарын утсаар залгаад “тээврийн газар дээр ирчихсэн байна, бичиг баримтаа хөөцөлдөж байна, 700.000 төгрөг шилжүүл” гэхээр нь ХААН банкнаас шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.2.188-191/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбажавын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Мэ гэх хүний 5019723161 дугаарын дансанд урьдчилгаа мөнгө гэхээр нь 1.470.000 төгрөгийг шилжүүлсэн юм. “Машины бичиг баримт шилжүүлэхэд мөнгө дутаад байна” гэж Мэ гэх хүн утсаар яриад манай нөхөр Азбилэг 04 сарын 05-ны өдөр 700.000 төгрөг, мөн 04 сарын 06-ны өдөр 900.000 төгрөг шилжүүлсэн. Мэ гэх хүн манай нөхөр Азбилэг рүү утсаар яриад “урьдчилгаа мөнгө байвал боломжоороо шилжүүлээч” гэхээр нь 04 сарын 07-ны өдөр 350.000 төгрөг, 580.000 төгрөг шилжүүлсэн. 04 дүгээр сарын 09-ний өдөр 700.000 төгрөгийг тус хүний дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /хх.2.194-196/,

          Хохирогч Г.Азбилэгийн эхнэр Б.Бямбажавын ХААН банкны депозит дансны хуулга /хх.2.200/,

          Хохирогч Г.Азбилэгийн мөнгө шилжүүлсэн баримтууд /хх.2.203-206/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баянзүрхийн өгсөн: “... Мэ нь эхлээд оруулж ирэх гэж байгаа автобусандаа жипи эс суулгана гэж хэлээд мөнгө авсан сүүлдээ янз бүрийн шалтаг хэлээд 4 сая гаран төгрөг авсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.227-228/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... би Азбилэгээс мөнгө авсан ба 6 удаа нийтдээ 4.700.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.2.219-220/,

          7. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхчимэгт “Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Энхчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр танил Мэ гэгчид 700.000 төгрөг өгсөн. Учир нь А.Мэ “Автотээврийн Үндэсний Төвд Бүртгэлийн хэлтэст ажлын орон тоо гарсан, энэ албан тушаалд тэр болгон хүн ороод байдаггүй юм, орьё гэвэл 3-4 сая төгрөг өгдөг юм” гэсэн. Тэгээд чи яахав 700.000 төгрөг өгчих, тэгвэл оруулъя үлдсэнийг нь яахав дараа нь болно биз” гэж хэлсэн. Тэгээд над руу ХААН банкны данс явуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.244-245/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... Мэ миний дээрх дансаар хүнээс 700.00 төгрөг авсан байсныг би сүүлд нь мэдсэн, яг тухайн үед сүлжээгүй газар хөдөө байсан. Би хэрэгцээтэй үедээ ашиглаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.247/,

          Ц.Энхчимэгийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.3.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа. Би дээрх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.5/,

          8. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мияасүрэнд “хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн ХААН банкны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Мияасүрэнгийн гаргасан өргөдөл /хх.3.148/,

          Хохирогч Ц.Мияасүрэнгийн гаргаж өгсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх.3.150/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мияасүрэнгийн өгсөн: “... Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Мэ над руу мессенжер чатаар холбогдоод “надад хямдхан автобусны гоё санал байна, уулзъя” гэсэн... тухайн өдрөө надад “39 саяаар нэг автобус орж ирэх юм байна, манай дарга, хэн ч гээд байлаа нэг хүний нэр хэлээд байсан, тэгээд чи энэ автобусыг урьдчилгаа өгөөд өөрийн болгож аваад хот хооронд яв” гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед баярлаад “тэгье” гэж хэлсэн. Тэр үед бол Мэ чи урьдчилгаанд нэг сая төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би “надад ийм их мөнгө байхгүй” гэсэн. Тэгтэл надад “байгаа мөнгөө өгчих” гэсэн... Мэ рүү хамгийн анх 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь би 280.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрний маргааш буюу 2018 оны 05 сарын 15-ны өдөр надад даргын төрсөн өдөр болоод би ганц юм авч очих гэсэн юм гэж хэлэхээр нь би сумын таньдаг ах хүү Пүрэвээгээс 250.000 төгрөгийг зээл өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.3.172-173/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчөөр өгсөн: “... Би Төв аймгийн төв рүү явдаг чиглэлд оруулж өгье гээд 3 хувааж нийт 780.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх.3.184-185/,

          9. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг автобусны үйлдвэрлэгдсэн оныг засан, зөвшөөрөл сунгуулж өгнө” гэж хуурч, иргэн Ж.Мөнхжаргалаас 6.000.000 төгрөг шилжүүлж авсан хэргийн нотлох баримтууд:

          Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.4.134/,

          Цагдаагийн байгууллагад иргэн Ж.Мөнхжаргалын гаргасан өргөдөл /хх.4.135/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мөнхжаргалын өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон авто тээврийн үндэсний төв дээр өөрийн ажил болох Өвөрхангай-Улаанбаатарын чиглэлд явдаг ба тухайн өдөр Өвөрхангай аймгаас ирээд байж байтал Мэ гэх залуу надтай уулзах ажил байна гэхээр нь би уулзсан юм. Бид хоёр уулзаад ярилцахад “чиний автобус явах он чинь дуусаж байгаа биз дээ, би сунгаж өгье, надад 6 сая төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн төрсөн эгч болох Пагмадуламаас 6 сая төгрөг зээлээд тэр Мэ гэх залууд өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.141-142/,

          Ж.Мөнхжаргалаас Мийн ХААН банкны данс руу мөнгө шилжүүлсэн болохыг нотолсон мөнгөн шилжүүлгийн баримт /хх.4.143/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.4.167-168/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... би бусдад “хот хоорондын зорчигч тээвэрт оруулж өгнө” гэж худал хэлж итгүүлэн иргэн Амарбаясгалангаас 9.900.000 төгрөг, Ч.Очирсүрэнгээс 11.210.000 төгрөг, С.Мэндбаяраас 3.310.000 төгрөг, Г.Энхбаяраас 3.150.000 төгрөг, Ц.Мияасүрэнгээс 780.000 төгрөг, Ө.Батжаргалаас 3.480.000 төгрөг, Ц.Энхчимэгээс 700.000 төгрөгийг тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх.3.202-203/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүхийн хэлэлцүүлэгт А.Мийн өгсөн: “... би Ц.Энхчимэгээс 700.000 төгрөгийг залилж аваагүй, зээлж авсан...” гэх мэдүүлэг нь:

          Цагдаагийн байгууллагад иргэн Ц.Энхчимэгийн гаргасан өргөдөл /хх.2.241/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхчимэгийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр танил Мэ гэгчид 700.000 төгрөг өгсөн. Учир нь А.Мэ “Автотээврийн Үндэсний Төвд Бүртгэлийн хэлтэст ажлын орон тоо гарсан, энэ албан тушаалд тэр болгон хүн ороод байдаггүй юм, орьё гэвэл 3-4 сая төгрөг өгдөг юм” гэсэн. Тэгээд “чи яахав 700.000 төгрөг өгчих, тэгвэл оруулъя, үлдсэнийг нь яахав дараа нь болно биз” гэж хэлсэн. Тэгээд над руу ХААН банкны данс явуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.244-245/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Пүрэвдоржийн өгсөн: “... Мэ миний дээрх дансаар хүнээс 700.00 төгрөг авсан байсныг би сүүлд нь мэдсэн, яг тухайн үед сүлжээгүй газар хөдөө байсан. Би хэрэгцээтэй үедээ ашиглаарай гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.247/,

          Ц.Энхчимэгийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.3.45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа. Би дээрх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.3.5/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мийн яллагдагчаар өгсөн: “... би бусдад “хот хоорондын зорчигч тээвэрт оруулж өгнө” гэж худал хэлж итгүүлэн иргэн Амарбаясгалангаас 9.900.000 төгрөг, Ч.Очирсүрэнгээс 11.210.000 төгрөг, С.Мэндбаяраас 3.310.000 төгрөг, Г.Энхбаяраас 3.150.000 төгрөг, Ц.Мияасүрэнгээс 780.000 төгрөг, Ө.Батжаргалаас 3.480.000 төгрөг, Ц.Энхчимэгээс 700.000 төгрөгийг тус тус авсан...” гэх мэдүүлэг /хх.3.202-203/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэх бөгөөд харин шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Мэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          А.Мийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Ө.Батжаргалд 3.480.000 төгрөгийг, хохирогч Ч.Очирсүрэнд 11.210.000 төгрөгийг, хохирогч Б.Амарбаясгаланд 9.900.000 төгрөгийг, хохирогч С.Мэндбаярт 3.310.000 төгрөгийг, хохирогч Г.Азбилэгт 4.700.000 төгрөгийг, хохирогч Г.Энхбаярт 3.150.000 төгрөгийг, хохирогч Ц.Энхчимэгт 700.000 төгрөгийг, хохирогч Ц.Мияасүрэнд 780.000 төгрөгийг, хохирогч Ж.Мөнхжаргалд 6.000.000 төгрөгийг А.Мээс гаргуулж тус тус олгох нь зүйтэй.          

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          А.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

          А.Мэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч А.Мэд 2-3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах талаар улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргаж байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          А.Мэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Л овогт Агийн Мэ нь “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мэд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.Мэд оногдуулсан 6 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. А.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. А.Мэ урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг дурдсугай.           

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, хохирогч Ө.Батжаргалд 3.480.000 төгрөгийг, хохирогч Ч.Очирсүрэнд 11.210.000 төгрөгийг, хохирогч Б.Амарбаясгаланд 9.900.000 төгрөгийг, хохирогч С.Мэндбаярт 3.310.000 төгрөгийг, хохирогч Г.Азбилэгт 4.700.000 төгрөгийг, хохирогч Г.Энхбаярт 3.150.000 төгрөгийг, хохирогч Ц.Энхчимэгт 700.000 төгрөгийг, хохирогч Ц.Мияасүрэнд 780.000 төгрөгийг, хохирогч Ж.Мөнхжаргалд 6.000.000 төгрөгийг А.Мээс гаргуулж тус тус олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                        С.ӨСӨХБАЯР