| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00383/И |
| Дугаар | 103/ШШ2016/00527 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2016/00527
| 2016 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00527 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие И.гээс газрын төлбөрийн үлдэгдэл болох *******.700.000 төгрөгийг 2015.09.15-ны дотор авахаар тохирсон боловч өнөөг хүртэл ямар ч мөнгө төлөөгүй болно. Иймд энэ мөнгийг И.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаад тайлбараа тодорхой өгсөн байгаа. Миний эгч ээжийн нэр дээр байсан газрыг 2015 оны ******* дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэлийн дагуу эгчид шилжүүлсэн. Тухайн үедээ 15.000.000 төгрөгөөр өгөлцөж авалцахаар тохирсон. Гэтэл гэрээ хийх болтол 10.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 5.000.000 төгрөгөнд нь буйдан, хөргөгч, 4 ширхэг дугуй зэргийг өгөхөөр тохирсон байдаг. Хоорондоо ярилцаад бэлэн мөнгө нь 10.000.000 төгрөг юм чинь гэрээгээ 10.000.000 төгрөгөөр хийе гээд хийсэн байгаа юм. Гэрээ хийсэн өдрөө 9 сая төгрөг, газрын гэрчилгээ гарсны дараа 1 сая төгрөгөө авсан. Гэрээ хийснээс хойш удалгүй манай эгч, дүүтэй хамт очоод 4 дугуйгаа авсан. ын эхнэр нь салж явахдаа тавилгаа аваад явсан учраас тавилгаа өгч чадаагүй гэсэн. Тавилгаа яах юм гэхэд би танд мөнгийг нь өгнө, хашаа хороо, барих, цахилгаан татах гээд надад мөнгө хэрэгтэй байна гээд хүлээлгээд байсан байгаа юм. *******.700.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгийг эгч ч мэдэж байсан, ч мэдэж байсан. Гэрээ хийсэн өдрөө 16 дугаар байрны 1 давхарт ******* өрөө байранд очоод энэ юмнуудыг өгнө гээд үзүүлсэн гэсэн. Гэрээ хийснээс хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй удаад байхаар нь эгчтэй нотариатч дээр очоод *******.700.000 төгрөгөн дээрээ тайлбарлаж өгөөд нэмэлт гэрээ хийсэн байдаг. Түүнийг нь нотариатч давхар тайлбарлаж өгсөн гэсэн. Үүнийг нь эгч зөвшөөрөөд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барагдуулна гэж гарын үсэг зурж гэрээ байгуулсан байгаа. Иймд газрын төлбөрийн үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна. Манай эгч эгчийн хүүд итгэж байсныхаа төлөө *******.700.000 төгрөгөө авч чадахгүйд хүрээд байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Гэрээ 10 сая төгрөгөөр хийгдсэн байгаа. 9 сая төгрөгийг нь бэлнээр өгсөн, үлдэгдэл 1 сая төгрөгөнд машины 4 ширхэг дугуй өгсөн. Бид нар энэ хүмүүсийг танихгүй. Үнэхээр 15 сая төгрөгөнд зарагдсан юм бол яагаад үлдсэн 5 сая төгрөгөндөө гэрээ хийж нотариатаар батлуулаагүй юм бэ. Анх хийсэн гэрээндээ яагаад тусгаж болоогүй юм бэ. 15 сая төгрөгөөр зарагдсан гэсэн нотлох баримт хаана байна вэ. Бид 10 сая төгрөгөөр газар эзэмших эрхээ шилжүүлээд 9 сая төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 1 сая төгрөгөнд машины 4 дугуй өгсөн гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2015.06.0*******-нд нэхэмжлэгч ээжтэй нотариат дээр уулзсан байдаг. Энэ үед ээж *******.700.000 төгрөгийг төлнө гэж гарын үсэг зурахдаа бодит байдлыг мэдээгүй байсан. Шүүх дээр нэхэмжлэл ирсний дараа л бодит байдлыг мэдсэн. Ээж маань тухайн үед сэтгэл санааны хямралтай байсан. Тэр үед нь хууран мэхэлж гарын үсэг зуруулсан гэж үзэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015.6.*******-ны өдөр хийсэн *******.700.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Гэрээ байгуулсны дараа эгч, нар манай эгчийг дагуулж аваачаад өгөх тавилгаа харуулсан байдаг. *******.700.000 төгрөг өгөх ёстой гэдгийг эгч мэдэж байсан. Тийм ч болоод өгөх хугацаагаа тохирч гарын үсэг зурсан. Шүүхийн шатанд хүртэл эвлэрэх санал тавьж байсан. Бид хүнийг худлаа хэлж гарын үсэг зуруулах хүмүүс биш. Нотариат сайн тайлбарлаж өгсөн гэдгээ гэрчийн мэдүүлэгт өгсөн байгаа. Нэг гэрт амьдарч байсан улсууд хэдэн төгрөгний өр төлбөр байгаа гэдгийг мэдэхгүй байх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч И.д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлт *******.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн төлөөлөгч Д. 2015.6.*******-ны өдрийн *******.700.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор *******.700.000 төгрөг төлөх тухай баримтыг нотлох баримтаар ирүүлж гэрчээр Б., Ц. нарыг асуулгаж, хариуцагч өөрийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор 9 сая төгрөг хүлээн авсан баримт, Ш., Б. нарын хооронд хийсэн итгэмжлэл, Д.ын эмнэлэгт хэвтсэн өвчний түүх зэргийг нотлох баримтаар ирүүлж Б., Г. нарыг гэрчээр асуулгаж тус тус мэтгэлцсэн байна.
Талууд ******* дүүргийн *******-р хороо Талын толгойд байрлалтай 1000м2 0**************0*******1 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг 10 сая төгрөгөөр эсхүл 15 сая төгрөгөөр тохиролцож шилжүүлсэн эсэх талаар маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б. нь ******* дүүргийн *******-р хороо Талын толгойд байрлалтай 1000м2 0**************0*******1 тоот гэрчилгээтэй газрыг бусдад шилжүүлэх, гэрээ болон холбогдох бичиг баримтанд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Шаравын гаас 2015.*******.26-ны өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацааанд шилжүүлэн авчээ. /хх-50/
Уг эрхийн дагуу 2015.0*******.26-ны өдөр нэхэмжлэгч Б. нь хариуцагч И.тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт газар эзэмших эрх шилжүүлэн авагч тал нь эрх шилжүүлэгч талд 10.000.000 төгрөг төлөхөөр тохирч нотариатаар батлуулсан байна. /хх-1*******/
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Газрын тухай хуулийн *******8 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэрээний хоёр тал 2015 оны 6 дугаар сарын 0*******-ны өдөр газрын төлбөрийн үлдэгдэл *******.700.000 төгрөгийг төлөх тухай дахин баримт үйлдэж нотариатаар батлуулсан байна. /хх- *******/
Нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийг 15 сая төгрөгөөр шилжүүлсэн, бэлэн 10 сая төгрөг байгаа учир гэрээгээ 10 сая төгрөгөөр хийж 5 сая төгрөгөнд дугуй, буйдан, зурагт, хөргөгч зэргийг өгөхөөр тохирсон. 1.*******00.000 төгрөгөнд машины 4 дугуй авсан. Үлдэх *******.700.000 төгрөгний үнэ бүхий зүйлийг өгөөгүй учир дахин хугацаа тохирч өгөхөөр болсон гэж, хариуцагч тал гэрээний үнийг 10 сая төгрөгөөр тохирсон, бэлэн 9 сая төгрөг өгч үлдэх нэг сая төгрөгөнд машины 4 дугуй өгч гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тус тус тайлбарлаж байна.
Гэрээнд хариуцагч И. эрх шилжүүлэн авагчаар гарын үсэг зурсан байх бөгөөд 2016.11.17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн өгсөн манай дүү ээжийг дуудаад танд авч өгч байгаа газар юм гээд гарын үсэг зуруулсан байсан гэх тайлбар, одоо уг газарт үл хөдлөх хөрөнгө баригдаж И. 10 жилийн хугацаатай уг газрыг эзэмшихээр гэрчилгээ гарсан зэргээс гэрээний нэг тал буюу үүрэг гүйцэтгэх этгээд нь И. мөн юм.
Иймд хариуцагч талын гэрээнд ээж И. гарын үсэг зурсан ч энэ наймааг талийгаач дүү Д., Б. нар хийсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна .
Д., нар нь төрсөн эх, хүүгийн харилцаатай, нэг гэрт амьдарч байсан тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийн үлдэгдэл *******.700.000 төгрөгний талаар хариуцагч И. мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй юм.
Хэрэгт авагдсан 9 сая төгрөг төлсөн баримт нь 2015.*******.26-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан өдөр хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч талын гэрээг байгуулсан өдөр 9 сая төгрөгөө өгч, гэрчилгээ гарсны дараа 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх үйл баримттай тохирч байна.
Нэхэмжлэгчийн төрсөн дүү Б., хариуцагчтай төрөл садангийн холбоотой Б. нар гэрчээр асуусагдсан байх бөгөөд гэрч Б.ын мэдүүлэг эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Харин гэрч Б.ы шүүхэд өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт хамааралгүй, хувийн сонирхолгүй гэрч Ц. давхар баталгаажуулан гэрчилсэн, машины 4 дугуйг гэрээний үүргийн биелэлтэнд тооцож авсан талаар талууд маргаагүй байх тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжтой байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл нь нэг талын хууран мэхлэх, үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож баталж нотлохыг оролдох, бодит үнэн нөхцөл байдлыг далдлах, бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах зэрэг идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд дээрх *******.700.000 төгрөгийг төлөх хэлцлийг хийх үед нотариатч хэлцлийн үр дагаварыг сайн тайлбарлаж өгсөн, нэхэмжлэгчийн хувьд хуурч мэхлэх, айлгаж сүрдүүлэх, дарамтлах зэргээр хариуцагчийг уг баримтанд гарын үсэг зурах нөхцөл байдалд хүргээгүй талаар гэрч Г. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ дурьдсан байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд 2015.06.0*******-ны өдөр *******.700.000 төгрөг төлөх тухай баримт үйлдсэнээр 2015.0*******.26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 15 сая төгрөгөөр /10 сая төгрөгийг бичгийн хэлбэрээр буюу гэрээнд тусгаж, 5 сая төгрөгийг амаар/ тохирсон болохыг баталгаажуулж өгчээ.
Гэрч Г. нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултанд өмнөх гэрээгээ 10 сая төгрөгөөр хийсэн бөгөөд энэ гэрээний үнэ өөрчлөгдсөн эсэх талаар мэдэхгүй, гэрээгээ 10 саяар эсхүл 15 сая төгрөгөөр хийх үү гэж ярьж байсныг санахгүй байна гэсэн мэдүүлгийг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь гэрээний үнийг шууд 10.000.000 төгрөгөөр тохирсон гэж нотлох эргэлзээгүй баримт биш байна.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 1 жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч талаас *******.700.000 төгрөгийг төлөх ёсгүй гэдгээ хэлцэл хийсэн өдрөө мэдсэн гэсэн тайлбарыг өгсөн атлаа гомдлын шаардлага гаргаагүйгээр үл барам шүүхэд нэхэмжлэл ирсний дараа эвлэрэх санал хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан байна. /хх-19 /
Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2016.11.01-ний өдөр шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлага гаргах Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хуулийн хугацаа өнгөрсөн байна.
Иймд хууран мэхэлж *******.700.000 төгрөг төлөх тухай хэлцэл хийсэн болох нь тогтоогдохгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хугацаа өнгөрсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч талаас Д.ын эмнэлэгт хэвтсэн 5 удаагийн түүхийг нотлох баримтаар гаргуулсан ч дээрх баримт нь хариуцагч И.г хуурч мэхлэгдэж хэлцэлд гарын үсэг зурсан болохыг нотлохгүй, хариуцагч И.г гэрээний үүргээс чөлөөлөх баримт биш байна. Харин энэ баримтаар Д. гэгч нь өвчний улмаас удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан талаарх үйл баримт л тогтоогдож байна.
Иймд зохигчдын удаа дараагийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Ц., Г., Б. нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг дүгнэж үзээд зохигчид гэрээнд эрх шилжүүлсний төлбөрийг 10 сая төгрөгөөр тусгаж 5 сая төгрөгийг аман хэлбэрээр тохирч хариуцагч талаас 1.*******00.000 төгрөгөнд машины 4 ширхэг дугуй өгч, үлдэх *******.700.000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заажээ.
Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд худалдан худалдан авах гэрээний зохицуулалт үйлчлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И. нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлт *******.700.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 74.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 24******* дугаар зүйлийн 24*******.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч *******ын гээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлт *******.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгож, 2015.6.*******-ны өдрийн *******.700.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА