Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

   2020         04         08                                      2020/ШЦТ/649

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч А.Ариунаа,

Хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД:1141/,

Хохирогч, шүүгдэгч А.Ц, түүний өмгөөрөгч Б.Гүнсэнхорлоо /ҮД:0105/,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөрөгч Э.Үнэнсайхан /ҮД:0678/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б, А.Ц нарт холбогдох 2006 01161 0602 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Их засаг их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1, Наадамчдын зам, 709 дүгээр байрны 61 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойргийн 39 дүгээр байрны 35 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Бийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Модерн номадс” зоогийн газарт ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээл 18 дугаар байрны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 41 дүгээр байрны 59 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Бгийн Б /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтай монгол грилл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 34 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Аийн Ц /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны гадна машин дотор таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.Цийн толгойд шилэн аягаар цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим Хтын улмаас иргэн Б.Бийг машинаас чирч буулган, түүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, тархи доргилт, зүүн мөрний мултрал гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

А.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим өөрийг нь зодсон гэх шалтгааны улмаас иргэн Б.Бийн нүүрэнд 1 удаа гараараа цохиж, 1 шүдний хугарал, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Цийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бийн хохирогчоор өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Энх-Оргилын ажил дээр очсон. Тэгэхэд Ц, Эрдэнэтуяа, Энх-Оргил 3 байсан. Намайг хамт жоохон байж байгаад яваач гэхээр нь “за за тэгье” гээд хамт хэсэг байсан. Тэгсэн Энх-Оргил, Цтай муудалцах гээд байсан. Тэгэхээр нь “яах гээд байгаа юм” гээд болиулсан. Би тэндээс 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Би түрүүлж гаран утсаар яриад байж байсан чинь Энх-Оргил, Ц 2 муудалцаад нэг нэгнийгээ цохичихсон байж байсан. Нэг нэг удаа цохисон гэсэн. Би Энх-Оргилыг салгаад явах гэтэл хамт байж байгаад яваач, нэг нэг удаа цохисон гэсэн. Би Энх-Оргилд “би чамайг хүргэж өгчихөөд харилаа” гээд Жуков орсон. Жуковт очсон чинь Энх-Оргил “утсаараа ганц залгуулчих” гэсэн. Утсаараа залгуулсан чинь Цтай яриад утасны цаанаас жоохон маргалдсан. Тэгсэнээ Энх-Оргил “Би буцаад очмоор байна. Чи намайг хүргээд өгчих” гэсэн. Би Энх-Оргилыг хүргэж өгчихөөд явах гэж байсан чинь Ц, Энх-Оргил 2 эвлэрээд “за уучлаарай” гээд бие биенээсээ уучлалт гуйсан. Ц “Миний машины ард 1 шил архи байгаа. Тэрийг хувааж өгчихөөд салъя” гэсэн. Тэгээд бид хэд машинд суусан, архи уух гэсэн чинь дундаа аяга байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь Энх-Оргил бид 2 дээшээ Компьютер Техник, Менежментийн сургуулийн ТҮЦ рүү ороод ундаа, архинд явсан. “Чи намайг ахаа гэх ёстой юм уу, чи намайг юу гэж дуудах ёстой юм” гэсэн үл ойлголцлоос болж маргалдсан. Би шилэн аягаар цохисондоо гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг хойно сууж байхад Б ирээд хаалга онгойлгож намайг 2-3 цохиод, татаж унагаасан. Би газар унаад хэсэгтээ ухаан алдсан. Тэр үед намайг дээрээс цохиод л байсан. Намайг хэн, яаж цохисон гэдгийг нь би мэдээгүй. Би ухаан ороод босож ирээд шууд зугтаасан. Би зугтааж байгаад халтирч унасан, намайг тэгэхэд дахин цохисон. Би такси барих гэсэн, битүү цус болчихсон байсан учраас такси зогсохгүй байсан. Тэр үед манай эхнэр утсаа авахгүй байсан. Эхлээд намайг Б цохисон. Миний бие битүү өвчтэй, толгойноос цус гарч байсан. Б духны сорви, мөрний мултрал гэмтлийг учруулсан. Даш болохоор бусад шүд, гарны гэмтлийг учруулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Цийн хохирогчоор өгсөн: “Энх-Оргил, Түвдэнзаяа, Б бид 4 машинд 1 шил архи хувааж уусан. Б бид 2 нилээн хэдэн насны зөрүүтэй учраас “Чи намайг ах гэж дуудах ёстой” гэсэн ярианаас болж маргалдсан. Би Бт шилэн аягаар архи хийж өгсөн. Б тухайн аягаараа миний духан тус газар цохиж гэмтээсэн. Өөр хохирол төлбөргүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны гадна машин дотор таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойд шилэн аягаар цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Цийн хохирогчоор өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 19:00 цагийн орчим найз Энх-Оргилын ажил болох Санхүү эдийн засгийн их сургуулийн замын урд талд байрлах караокед очсон... миний машинаар явж байгаад Б Энх-Оргил нар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээл орчим үлдээд Эрдэнэтуяаг гэрт нь хүргэж өгөхөөр явсан... Миний машинд архи ууж байхад Б бид хоёр маргалдсан. Маргалдаж байх явцад Б нь архи ууж байсан шилэн аягаар миний дух хэсэгт нэг удаа цохисон. Миний духнаас цус гараад байсан бөгөөд намайг машинаас буухад Энх-Оргил Баттүшгийг аваад, Эрдэнэтуяа намайг авч, бид нар эргээд машиндаа суусан... Б нь архи ууж байсан шилэн аягаараа миний дух руу цохиж миний духны зүүн дээд хэсэгт хагарсан. Мөн миний эрүү ангайхад эмзэглэж байгаа...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2793 дугаартай:

“1. А.Цийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Цийн машинд архи ууж байсан. Ууж байхад Ц, Б нар хоорондоо муудалцаад байсан. Машинд сууж байхад Цийн толгой руу Б шилэн аягаар цохих шиг болсон бөгөөд Цийн толгойноос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Бийн өгсөн: “... Би А.Цийн машинд хамт архи ууж байхдаа үл ойлголцсоноос болж маргалдан шилэн аягаар толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан. Бийг ирэхээс өмнө бид нар машинд муудалцаад машинаас бууж суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим Хтын улмаас иргэн Б.Бийг машинаас чирч буулган, түүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, тархи доргилт, зүүн мөрний мултрал гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

А.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим өөрийг нь зодсон гэх шалтгааны улмаас иргэн Б.Бийн нүүрэнд 1 удаа гараараа цохиж, 1 шүдний хугарал, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нотлох баримтууд:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн хохирогчоор өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны урд талын зогсоол дээр Цийн машинд өөрийн найз Энх-Оргил, Эрдэнэтуяа, Ц нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан... Машинд байхад Энх-Оргил, Ц нар маргалдаад байсан бөгөөд би болиулж байсан. Энэ үед миний сууж байсан талын хаалга гэнэт онгойж нэг эрэгтэй хүн шууд намайг цохиж машинаас чирж буулгасан. Газарт буулган дээрээс өшиглөөд байсан тул би босч зугтсан. Тэндээс босоод зугтахад миний зүүн мөр маш их өвдөж байсан бөгөөд мөн миний духнаас цус гараад байсан. Би машинд сууж байхдаа цамцтай байсан бөгөөд хаалга нээж намайг цохисон Б гэх хүн татаад байхаар нь цамцаа тайлж зугтсан. Энэ үед араас минь Ц хөөгөөд байсан бөгөөд хөөж байхдаа "чи надаас зугтана гэж бодож байна уу" гээд байсан. Би гүйж яваад хальтарч унасан бөгөөд араас Ц гүйцэж ирээд хэвтэж байхад толгой руу цохиод, бөгс рүү өшиглөөд байсан. Би дахин босч зугтаад зам руу гарч такси барихад таксины жолооч цустай байна гээд суулгахгүй байсан бөгөөд Ц араас ирж тэр жолооч нарт “энэ миний дүү байгаа юмаа. Сая намайг зодоод зугтлаа” гээд намайг эргүүлэн өөрийнхөө машин руу чирж “Би чамайг ална аа” гээд авч явсан. Эргээд машин дээр очихоор явж байхад миний нэг шүд хугарч унасан байсан. Машины хажууд очиход Б байж байсан бөгөөд намайг доош харж байхад хэн нэгэн нь намайг дахин цохиж зодоод өшиглөөд байсан. Би тэр үед мултарсан мөрөө барин доош хараад байж байсан бөгөөд хэн нь цохиж зодсоныг нь мэдэхгүй байна... Би тэндээс шууд эргээд зугтсан бөгөөд явсаар байгаад зам руу гарч такси барин суух гэхээр цус нөжтэй байна гээд суулгахгүй байхаар нь ээж рүүгээ залгуулан байж суугаад ээж дээрээ очин эргээд хамт эмнэлэг орсон. Өглөө нь гэмтлийн эмнэлэг орж мултарсан мөрөө хийлгэж эмчилгээ хийлгэсэн. Мөн духан дээрээ байсан шарханд оёдол тавиулсан... Намайг машины хажууд Б.Бд цохиулаад босч зугтаахад миний мөр мултарсан байсан бөгөөд толгойноос цус гарсан байсан. Харин араас Ц ирээд цохиж зодон буцаад машин руу явахад миний шүд хугарсан байсан бөгөөд нүүр ам битүү цус болсон байсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Ц, Б нар хоёулаа учруулсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2640 дугаартай:

“1. Б.Бийн биед тархи доргилт, зүүн мөрний мултрал, 1 шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, өвдөг зулгаралт, хүзүү хамрын нуруу, баруун мөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдиин няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Бид нар машиндаа суугаад байж байхад миний нөхөр Б нь Бийн талаар машины хаалга нээгээд намайг харж Бийг заамдан машинаас чирж буулгасан... Б бид хоёр машины хажууд муудалцаж байсан бөгөөд машины урд талд Ц, Б нар дээр очсон бөгөөд бид хоёрыг очиход Ц, Б нар хоорондоо зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энх-Оргилын өгсөн: “... машины жолоочийн ард талын хаалга нээгдээд Эрдэнэтуяагийн нөхөр болох Б нь Бийг үгийн зөрүүгүй цохиж байгаад чирж буулгасан. Би машинаас буугаад машины араар тойрч очоод Бийг Бээс салгаад татсан. Б нь намайг бариад авах үед Б нь зугтаж байсан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Цийн яллагдагчаар өгсөн: “... би уг дүгнэлтэд тусгагдсан 1 шүдний хугарал, зүүн шанаа, зовхины цус хуралт, дархи доргилт, духан дахь шарх гэх мэт гэмтлийн хөнгөн зэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Цийн машинд сууж байгааг хараад арын хаалгыг нээж хохирогч Б.Бийг нэг удаа цохиж татан газарт унагасан. Энэ үед Б босоод зугтсан. Ц, Б нар харилцан зодолдсон байдалтай ирэхээр нь уурандаа Бийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиход Б эргээд зугтсан. Би дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Бийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

А.Цийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.39-43/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.44, 48/,

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын тодорхойлолт /хх.47, 58/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх.49/,

Их Засаг Их сургуулиас гаргасан Б.Бийн тодорхойлолт /хх.54/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх.86/,

Б.Бийн хүсэлт /анхан шатны шүүхэд шинээр гаргасан 1 хуудас/,

Б.Бийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, банкны харилцах дансны хуулга /шинээр гаргасан нийт 24 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны гадна машин дотор таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.Цийн толгойд шилэн аягаар цохиж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Цийн хохирогчоор өгсөн: “... Маргалдаж байх явцад Б нь архи ууж байсан шилэн аягаар миний дух хэсэгт нэг удаа цохисон. Миний духнаас цус гараад байсан... Б нь архи ууж байсан шилэн аягаараа миний дух руу цохиж миний духны зүүн дээд хэсэгт хагарсан. Мөн миний эрүү ангайхад эмзэглэж байгаа...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2793 дугаартай:

“1. А.Цийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Машинд сууж байхад Цийн толгой руу Б шилэн аягаар цохих шиг болсон бөгөөд Цийн толгойноос нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Бийн өгсөн: “... Би А.Цийн машинд хамт архи ууж байхдаа үл ойлголцсоноос болж маргалдан шилэн аягаар толгой хэсэгт цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.76-77/,

Шүүхийн хэлэлцүүлэгт А.Цийн хохирогчоор өгсөн: “... Би Бт шилэн аягаар архи хийж өгсөн. Б тухайн аягаараа миний духан тус газар цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим Хтын улмаас иргэн Б.Бийг машинаас чирч буулган, түүний нүүрэнд 2-3 удаа гараараа цохиж, тархи доргилт, зүүн мөрний мултрал гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

А.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 40 дүгээр байрны орчим өөрийг нь зодсон гэх шалтгааны улмаас иргэн Б.Бийн нүүрэнд 1 удаа гараараа цохиж, 1 шүдний хугарал, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн хохирогчоор өгсөн: “... Энэ үед миний сууж байсан талын хаалга гэнэт онгойж нэг эрэгтэй хүн шууд намайг цохиж машинаас чирж буулгасан. Газарт буулган дээрээс өшиглөөд байсан тул би босч зугтсан. Тэндээс босоод зугтахад миний зүүн мөр маш их өвдөж байсан бөгөөд мөн миний духнаас цус гараад байсан... Би гүйж яваад хальтарч унасан байсан бөгөөд араас Ц гүйцэж ирээд хэвтэж байхад толгой руу цохин бөгс рүү өшиглөөд байсан... Эргээд машин дээр очихоор явж байхад миний нэг шүд хугарч унасан байсан. Машины хажууд очиход Б байж байсан бөгөөд намайг доош харж байхад хэн нэгэн нь намайг дахин цохиж зодоод өшиглөөд байсан... Намайг машины хажууд Б.Бд цохиулаад босч зугтаахад миний мөр мултарсан байсан бөгөөд толгойноос цус гарсан байсан. Харин араас Ц ирээд цохиж зодоод буцаад машин руу явахад миний шүд хугарсан байсан бөгөөд нүүр ам битүү цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2640 дугаартай:

“1. Б.Бийн биед тархи доргилт, зүүн мөрний мултрал, 1 шүдний хугарал, баруун бугалга, зүүн тохой, өвдөг зулгаралт, хүзүү хамрын нуруу, баруун мөрөнд цус хуралт, зүүн зовхи, шанаанд цус хуралт зөөлөн эдиин няцрал, духанд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Бид нар машиндаа суугаад байж байхад миний нөхөр Б нь Бийн талаар машины хаалга нээгээд намайг харж Бийг заамдан машинаас чирээд буулгасан... Б бид хоёр машины хажууд муудалцаж байсан бөгөөд машины урд талд Ц, Б нар дээр очсон, бид хоёрыг очиход Ц, Б нар хоорондоо зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энх-Оргилын өгсөн: “... машины жолоочийн ард талын хаалга нээгдээд Эрдэнэтуяагийн нөхөр болох Б нь Бийг үгийн зөрүүгүй цохиж байгаад чирж буулгасан...” гэх мэдүүлэг /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Цийн яллагдагчаар өгсөн: “... би уг дүгнэлтэд тусгагдсан 1 шүдний хугарал, зүүн шанаа, зовхины цус хуралт, дархи доргилт, духан дахь шарх гэх мэт гэмтлийн хөнгөн зэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Цийн машинд сууж байгааг хараад арын хаалгыг нээж хохирогч Б.Бийг нэг удаа цохин татаж газарт унагасан... Ц Б нар харилцан зодолдсон байдалтай ирэхээр нь уурандаа Бийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохиход Б эргээд зугтсан. Би дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Бийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Бийн хохирогчоор өгсөн: “... Намайг хойно сууж байхад Б ирээд хаалга онгойлгож намайг 2-3 цохиод, татаж унагаасан... Эхлээд намайг Б цохисон. Миний бие битүү өвчтэй, толгойноос цус гарч байсан. Б духны сорви, мөрний мултрал гэмтлийг учруулсан. Даш болохоор бусад шүд, гарны гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Б, А.Ц нар нь Б.Бийн биед хөнгөн гэмтэл бүлэглэж учруулсан нөхцөл байдал, санаа зорилго, сэдэлт тогтоогдоогүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.Б, А.Ц нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохиролд Б.Б 120.000 төгрөг, Б.Б 350.000 төгрөг, А.Ц 1.800.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, Б.Б, А.Ц нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Б, Б.Б, А.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Б, Б.Б, А.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг, мөн А.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн хууль бус үйлдлээс шалгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бийг ялаас чөлөөлж, түүнд албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан боловч уг гэмт хэргийн шалтгаан нөхцлөөс үзэхэд дээрх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Б.Б, Б.Б, А.Ц нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. И овогт Бийн Б, Х овогт Бгийн Б, Т овогт Аийн Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Б, А.Ц нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Б, Б.Б, А.Ц нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Б.Б, А.Ц нарт тус тус сануулсугай.

5. Б.Б, Б.Б, А.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, Б.Б, А.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР