Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0103

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808044421378 дугаар хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ажилтай байсан, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэрэнгийн Д /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Ц.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн  байрны эмчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн  байранд 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн И.Д, Б.М нарыг батлан даалтанд өгнө гэж иргэн И.Дгийн эгч И.Бийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн сийн  байранд 40.000 төгрөг, түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн И.Д, Б.М нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сард “Сутайн буянт” дээр хүн зодсон гээд 2 залуу эрүүлжүүлэгдсэн байсан. Хэсгийн байцаагч нар сургалтад суусан байсан тул шийдэх хүн байгаагүй. Хохирогч настай хүн нь гомдол гаргана гэж байсан. Б 40.000 төгрөг үлдээгээд энэ 2 хүнийг дуудсан цагт нь авчирна гээд аваад явсан. 10-аад хоногийн дараа 160.000 төгрөг авсан. Дүүгээ явуулаад торгуулийн тасалбарыг авахуулъя гэж байсан. Авилга авах, залилах юмсан гэж огт бодоогүй, тийм үйлдэл гаргаж байгаагүй үнэхээр их гэмшиж байна. Би батлан даалт хийлгүүлсэн. Би мөнгийг очиж аваагүй. Залилсан гэж өөрийгөө үзэхгүй байгаа. Хохирогч баримт авъя гэж хэлээгүй. Зөрчил хянан шийдвэрлэх талаар ажлын байрны тодорхойлолтод заасан зүйл байхгүй. Цагдаагийн Ерөнхий газрын даргын а/45 тушаалыг мэдэхгүй, танилцуулаагүй. Нөгөө 2 этгээдэд зөрчлийн ажиллагаа явагдаагүй. Захиргааны зөрчил хянан шийдвэрлэдэг албан тушаалтан бол би биш. Яллах талаас нь хараад байгаад гомдолтой байна. Амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв. 

Эрүүгийн 1808044421378 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч И.Бийн: “...Д л надаас “энэ мөнгийг өгөх ёстой, цаанаа данс тооцоотой учраас удаан хугацаагаар хүлээж болдоггүй” гэж хэлж байсан. Би дүүгийнхээ болон Мын нэрийн өмнөөс энэ мөнгийг төлсөн. Хоёр хүний ийн хөлс гээд 9000 төгрөг авсан.  Мөнгө тушаасан баримт өгөөгүй. Дараа нь 40.000 төгрөг өгсөн. Харин Д эгчийн 3 ээлж өнгөрсний дараа буюу 10 гаран хоногийн дараа Д эгч энгийн хувцастай, жижиг машинтай хүрч ирээд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсийн орчим байж байхад надаас 160.000 төгрөгийг авсан.

...Гэтэл тэр орой 22 цагийн үед Ундрах над руу залгаад “ийн эмчтэй уулзлаа, өдөр Д нь найзтайгаа явж байгаад “Сутайн буянт” зах дээр хүн зодсон” гээд эрүүлжүүлэгдсэн байна гэхээр нь “тэгвэл маргааш хоёулаа очиж уулзъя” гээд утсаа салгасан. Маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн  дээр очоод Ундрах  байр луу ороод гарч ирэхдээ ““Д найзтайгаа хамт орсон, 9000 төгрөг өг” гэж байна” гэхээр нь би 9000 төгрөг өгөөд оруулсан. Ундрах гарч ирээд эмчтэй нь уулзсан чинь “аягүй хэл амтай, хэцүү хүмүүстэй таарсан байна, охин нь цагдаад хэрэг бүртгэгч хийдэг, гомдолтой, өргөдөл өгсөн байгаа, манай хэлтсийн байр луу ороод өргөдлийг нь хэн гэдэг байцаагч дээр байгааг мэдчихээд ир” гэж хэлсэн гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн сийн байр луу орж Тоо бүртгэлийн байцаагчийн өрөөнд ороод болсон асуудлаа хэлээд өргөдөл хаана хэн гэдэг хүн дээр цохогдсон талаар тодруулахад “манай хоёр хүний нэр дээр өргөдөл гаргаж шалгагдаж байгаа асуудал байхгүй байна” гэсэн. Бид хоёр буцаад  байрны эмч дээр орж уулзахад эмч нь 45 орчим насны, том алаг нүдтэй, махлаг биетэй эмэгтэйд “өргөдөл гаргаж өгсөн асуудал байхгүй байна” гэж хэлсэн чинь “тэр хүмүүс нь гомдолтой гээд байсан, хүрээд ирэх байх, гадаа гараад хүлээж бай” гэхээр нь бид хоёр гараад 2 цаг орчим хүлээж байхад эмч эмэгтэй гарч ирээд “та хоёр ороод ир” гэхээр дагаад өрөөнд нь ороход тэр эмч “танай дүү уг нь даруухан, хүн зодохоор хүн биш байна лээ, даанч цаад хүмүүс нь аягүй хэл амтай хүмүүс байна лээ, зураг аваад “битгий явуулаарай” гээд явсан, гэхдээ яахав та нар 40.000 төгрөг үлдээгээд батлан даана гэсэн хүсэлтээ бичээд дүүгээ аваад яв” гэхээр нь би 40.000 төгрөгөө, Ундрахаар батлан даалтанд гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичээд мөнгөнийхөө хамт өгсөн. Тэр эмч надад гар утасны дугаараа өгөөд “надаас асуух юм байвал асуугаарай” гээд “гадаа хүлээж бай” гэхээр нь бид хоёр хүлээж байсан. 10 гаран минутын дараа дүү И.Д найзынхаа хамт гарч ирээд “эмчтэй уулзлаа, нөгөө хүнээ гомдолгүй болго, өргөдөл бичээд өгчихвөл хэцүүднэ шүү” гэсэн. ...Би ийн эмчийн утас руу залгаад “нөгөө зодуулсан хүнийг хайгаад олохгүй байна, би ажилтай учраас явлаа” гэж хэлсэн чинь “за тэг тэг, ямар нэгэн асуудал гарвал чамтай яръя” гэсэн. Орой нь дүү утсаар залгаад “зодуулсан гэх өвгөнтэй уулзаж уучлалт гуйгаад учраа олчихсон, та эмчтэй яриад зохицуулчих” гэхээр нь “наад хүмүүс чинь гомдолгүй гэж байгаа бол яах юм бэ, асуудал гарвал өөрсдөө ярина биз, эмчид үлдээсэн 40.000 төгрөгөө тэгээд орхичих” гэсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Ундрах над руу утсаар яриад ийн эмч залгаад “торгуулиа өгөөч” гээд байна гэхээр нь би “ямар торгууль вэ” гэхээр нь “Зөрчлийн хуулиар эд орсон хүн болгон 100.000 төгрөгөөр торгуулдаг болсон гэж байна, та өөрөө эмчтэй яриад үз” гэхээр нь би залгаад “яасан гэж 100.000 төгрөгөөр торгуулж байгаа юм бэ” гэхэд “Зөрчлийн хуулиар эд орсон хүн болгон тэгж торгуулдаг болсон, дээрээс нь олон нийтийн газар танхайрсан учир торгож байгаа юм” гэхээр нь “би ойлгохдоо 102-т дуудлага өгөөд, цагдаа очиж авсан тохиолдолд торгодог юм биш үү” гэж асуусан чинь “тэр хамаагүй, эд орсон тохиолдолд заавал торгодог, би угаасаа гаргах ёсгүй, дүүг чинь бодоод гаргасан” гээд баахан хууль яриад байсан. Тэгэхээр нь би “за тэгвэл торгуулж болно, тэгэхдээ манай дүү торгуулийг төлж чадахгүй, би л төлж таарна” гэсэн чинь “хэн төлөх нь хамаагүй, чи маргааш өглөө 11 цагаас өмнө торгуулийн мөнгөө авчирч өг, намайг наад хүмүүсийн чинь торгуулийн мөнгийг төлүүл” гээд байдаг юм гэхээр нь би “за за” гэж хэлээд утсаа салгасан. ...Дараах өдөр нь би ийн эмч рүү залгаж “надад мөнгө олдохгүй байна, барьцааны 40.000 төгрөг байгаа, тэрүүгээр торгож болдоггүй юм уу” гэж асуусан чинь “хэзээ ч тийм юм байхгүй, харин тэр 40.000 төгрөг дээрээ нэмээд 160000 төгрөг өг, тэгээд болно” гэхээр нь би “маргааш болъё” гээд салгасан. Мөнгө олдоогүй учир тэр өдрөөс хойш 7 хоносон байх. Би дахиж тэр ийн эмчтэй ярихгүй байж байгаад Баянхошууны эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд явж байхад нөгөө ийн эмч залгаад “нөгөө мөнгөө яасан бэ” гээд асуухаар нь “Баянхошуунд явж байна, одоо аваачаад өгье” гэхэд тэр эмч “би дүүргээс гарч байна, наана чинь байдаг Цагдаагийн хэлтэс дээр ажилтай байгаа учраас тэр хавьд уулзъя” гэж ярилцаад хэсэг хугацааны дараа ...Баянхошууны Цагдаагийн хэлтсийн орчим төв замын хажууд уулзсан. Тэр эмч цагаан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй, жижиг автомашин унаж ирээд замын хажууд зогсохоор нь 160.000 төгрөгөө өгөөд “мөнгө төлсөн баримтаа яах юм бэ” гэж асуусан чинь “цагдаагаар Сутай дээр байдаг дүүд чинь өгүүлчихнэ” гэж хэлсэн. Тэгээд би явсан. Тэрнээс хойш эмч надтай холбогдоогүй, мөнгө төлсөн баримтаа ч өгөөгүй, би ч тэр эмч рүү залгаж яриагүй...” гэх мэдүүлэг /хх-21-22, 23-24/,

Гэрч И.Дгийн: “Би “Сутайн буянт” техникиин зах дээр 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 10 цагийн үед ажлынхаа найз Мтай хамт “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Би нилээн согтсон байсан болохоор зарим нэг зүйлийг нь тодорхой санахгүй байгаа. Нэг мэдэхэд найз Мын хамт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн  байранд байсан. ...Маргааш өглөө нь эгч Б, найз охин Ундрахжаргал 2 намайг ээс батлан даалтанд гаргаж авсан.  байрны эмч гэх эмэгтэй намайг камерт байхад хүрч ирээд “чиний чулуу шидсэн хүний хүүхэд нь манай цагдаагийн хэлтэст том ажил хийдэг юм шиг байна, чи тэр хүнтэйгээ очиж уулзаж уучлалт гуйгаад ир, эгч чинь чамайг батлан даалтанд авсан” гэж хэлсэн. Би тухайн үед юу болсон талаар үнэхээр санахгүй байсан болохоор үнэхээр хүний тархи толгойг чулуугаар цохиод хагалчихсан юм байх гэж бодож байсан. Би үнэхээр тэр хүний толгойг хагалчихсан юм байх гэсэн чинь үгүй байсан юм байна лээ. ...Б эгч над руу яриад “цагдаа утсаар яриад торгуулийнхаа мөнгийг нэхээд байна, чи мөнгө олж байна уу” гэж надаас асууж байсан. Би тухайн үед “өгөх мөнгө байхгүй байна” гэсэн. Б эгч тухайн асуудал болсноос хойш хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэсэн. Би түүнийг тухайн үед  байрны эмчид мөнгө өгснийг мэдээгүй. Б эгч надад “цагдаа мөнгө нэхээд байна” гэж хэлж байсан болохоос “ байрны эмч” гэж тодорхой хэлээгүй. Би Б эгчийн цагдаад өгсөн мөнгийг торгуулийн мөнгө гэж ойлгосон …Саяхан намайг “Сутайн буянт” зах дээр ажлаа хийж байхад нэг цагдаа залуу ирж уулзаад намайг  байрны эмч Д руу дагуулж очсон. Д нь “намайг АТГ-аас дуудаад шалгаад байна, танай эгч чинь надад мөнгө өгчихөөд тэрийгээ бичээд авчихсан байна, та нарт би тусалж байхад хүний ачийг ингэж хариулдаг юм уу, би уг нь торгуулийн хуудас өгөх гэж байсан чинь эгч чинь ажилтай гээд яараад яваад өгсөн шүү дээ” гэж хэлсэн. Гэхдээ надад торгуулийн хуудас өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-33-34/,

Гэрч Б.Мын: “...И.Д бид 2-ыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн  рүү хийчихсэн. Маргааш нь И.Дгийн эгч, найз хүүхэн 2 нь ирж ээс гарсан. Миний хувьд ямар нэгэн мөнгө төгрөг байгаагүй болохоор ийн төлбөрийг И.Дгийн эгч, найз хүүхэн өгсөн. ...И.Д бид 2-ыг эрүүлжүүлэгдсэн өдөр нилээн махлаг биетэй эгч үүрэг гүйцэтгэж байсан. ... байрны эмч гээд хүүхэн нь “та 2 тус бүр 100.000 төгрөгийн торгууль төлөөд гаргаарай, гарч яваад нөгөө хүнээсээ уучлалт гуйж учраа олно шүү” гэж хэлж байсан.  Би тэгж хэлэхэд өөрийгөө 100.000 төгрөг төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Дгийн эгч биднийг гаргаж авахад нь түүнийг бидний өмнөөс тус бүр 100.000 төгрөг төлчихлөө гэж ойлгосон. Д ч гэсэн “эгч мөнгө төлчихсөн байгаа” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-35-37/,

Гэрч О.Ундрахжаргалын: “...Маргааш нь Сонгинохайрхан дүүргийн  байранд Дгийн эгч Бийн хамт очиход эмч гээд нэг эгч “энэ хүн өргөдөлтэй юм байна, Цагдаагийн хэлтсийн байр луу ороод мэдээлэл судалгааны байцаагчаас өргөдөл гомдол бүртгэлтэй эсэх талаар бичиг аваад ир” гэхэд “тэр хоёрт холбогдуулж өргөдөл гомдол гаргаагүй байна” гэсэн. Эмчид “өргөдөл байхгүй байна” гээд гуйхад “ийн хөлсийг өг” гэсэн. Тухайн үед Б эгч 40.000 төгрөгийг эмчид өгөөд Д М нарыг “та хоёрт энэ хоёр хүнийг батлан даалтаар өглөө, эргэж дуудна” гээд ...Б эгчийн утасны дугаар, хаягийг тэмдэглэж аваад явуулсан. Түүнээс хойш миний хувьд тэр ийн эмчтэй уулзаагүй. ... байрны наад талын нэг том өрөөнд Б эгч бид хоёр ороод уулзахад “нэг хүний 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Тухайн үед мөнгө байгаагүй болохоор Б эгч 40.000 төгрөгөө өгсөн. Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад тэр ийн эмч эмэгтэй над руу “үлдэгдэл мөнгөө өг” гэж ярьсан. Би Б эгч рүү яриад “нөгөө эмч яриад үлдэгдэл мөнгөө өг гээд байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-38-40/,

Гэрч Б.Батбилэгийн: “...Чимгээ гэдэг эмэгтэй надад “манай дүү хүний толгой хагалаад, найзтайгаа хамт эд орсон юм, тэгтэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ийн эмч 40.000 билүү, 50.000 төгрөгийн барьцаа аваад гаргасан, тэр эмч надаас “наад хүмүүс дээр чинь торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гээд нэхээд байна” гэхээр нь би “барьцааны мөнгө яах гэж авсан юм бэ” гэхэд “танай дүүг гаргаж байгаа учраас барьцааны мөнгө авч байгаа, 200.000 төгрөг нь болохоор хүн тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн гэхээр нь би “Зөрчлийн хуулиар 100.000 төгрөгөөр торгодог, торгууль төлөх юм бол торгуулийн хуудсаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ...Чимгээ “нөгөө эмч нь 200.000 төгрөг нэхээд байна” гэхээр нь “2-3 хоночихоод байхад яагаад нэхээд байгаа юм бол, наадах асуудлыг нь шийдчихмээр юмдаа” гэж би хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Чимгээ “нөгөө эмч дахин дахин нэхээд байна” гэхээр нь би “утсаар юу гэж ярьдаг юм бэ, утасны бичлэгийг бичээд авчихгүй юу” гээд хэлсэн. Дараа нь “бичлэг хийчихлээ” гээд над руу ярихаар нь сонсоход тэр эмч гээд яриад байгаа эмэгтэй нь “мөнгөө түргэн төлөөч, арга хэмжээ авна” гэсэн. “Хэн арга хэмжээ авах юм бэ” гэхэд “манайхан л авна шүү дээ” гэсэн яриа байхаар нь би “чи ямар ч байсан тэр мөнгийг нь төлөөрэй, харин торгуулийн хуудсаа аваарай” гэдгийг хэлээд салсан. Түүнээс хойш би Сонгинохайрхан дүүргээр ажилтай явж байгаад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ганбаяртай уулзаад “танай  байрны эмч чинь мөнгө төгрөгийн асуудалд холбогдоод байгаа юм байна шүү, чи шалгаарай” гэдгийг хэлсэн. Цагдаагийн хувцас өмсөөд залилан хийгээд явж байгаа хүмүүст хариуцлагыг нь оногдуулах ёстой гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Б.Ганбаярын: “Би энэ асуудлын талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Хяналт шалгалт үнэлгээ ёс журмын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Батбилэг утсаар ярьж “танай  байрны эмч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Д нь хүнээс торгуулийн мөнгө гэж 200.000 төгрөг авсан байна, ингэж болдог юм уу” гэсэн. ...Нямбаяр асуудлыг шалгаж ирэхдээ уг хүнээс мэдүүлэг авч, гар утасны бичлэгийг хуулбарлаж ирсэн. Бичлэгийг сонсоход  байрны эмч Дын дуу хоолой мөн байсан, тухайн иргэнээс торгуулийн мөнгө нэхэж байгаа талаар яригдсан байсан. Тухайн үед  байрны эмч нь торгуулийн арга хэмжээ авах эрх бүхий ажилтан байгаагүй.

Манай хэлтсийн  байрны эмч нар Зөрчлийн хэрэг маргаан шийдвэрлэсэн зүйл байхгүй. Зөвхөн хэсгийн байцаагч нар л зөрчлийн хэрэг шалгаж байгаа. 2018 оны 10 дугаар сараас хойш эрүүлжүүлэгдсэн болон гэмт хэргийн бүртгэлүүд хоногийн рапортанд ордог болсон. Дээрх хүмүүсийн хувьд ийн бүртгэлд бүртгэгдсэн. 102 тусгай утсаар ирсэн бол Дуудлага мэдээллийн цахим бүртгэлд бүртгэгдэх ёстой...” гэх мэдүүлэг /хх-43-45, 100-101/,

СД-д үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Барьцаанд байгаа 40.000 төгрөг байна шүү дээ, тэрүүгээр нь аргалаад арга хэмжээ авчихаж болдоггүй юм уу аниа гэхэд тийм юм байхгүй, Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулах ёстой. Хоёуланд чинь тайлбарлаад өгөөд явуулсан санагдаад байх юм. Угаасаа гудамж талбай, олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэдгээрээ арга хэмжээ авагдах ёстой. Би та нарт итгээд явуулсан уу явуулсан шүү дээ. Маргааш 1 цагаас өмнө ирээрэй за юу...” гэжээ /хх-103-104/,

Шүүгдэгч Ц.Дын яллагдагчаар өгсөн: “Миний хувьд ямар нэгэн батлан даалтад өгсөн гэж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгодог. Манайд эрүүлжүүлэгдсэн хүмүүс ихэнхдээ торгуулийн мөнгө байхгүй, ар гэрийнхэн нь тоохгүй байдаг болохоор би торгох үед нь торгуулийн мөнгийг нь бэлэн байлгах үүднээс энэ мөнгийг авсан байсан. Түүнээс өөртөө ашиг олох санаа зорилго байгаагүй. Нэмж авсан 160.000 төгрөгийг би торгууль төлүүлэх л гэж авсан. Гэвч энэ мэдээлэл нь манай гомдол мэдээллийн бүртгэлд ороогүй байсан. Харин Бийг мөнгөө ав гэж сүүлд нь хэлэхэд танд байж байг гэсэн болохоор тухайн мөнгийг хадгалж байсан...” гэх мэдүүлэг /хх-126/,   

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/,  байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-64-65/, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх-69-70/, шүүгдэгчийн хүүхдийн зүрхний баруун ховдол томорсон гэх оноштойгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай баримтууд /хх-87-90/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн “Ц.Даас хохирлын 200.000 төгрөг хураан авч, И.Бт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-91/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн “, байрны эмч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Д 2018 онд Захиргааны зөрчил шийдвэрлээгүй болно” гэх албан бичиг /хх-109/, 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр саатуулагдсан хүний төлбөр тооцоо /хх-110/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /хх-111-113/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-115/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-132/, тус шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 285 дугаар тэмдэглэл /хх-179/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.12.02-ны өдрийн Б/997 дугаар “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох тухай” тушаал зэргийг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.Д нь Бийг хуурч, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 40.000 төгрөг, 21-ний өдөр 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Зөрчлийн гомдол нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, бүртгэгдээгүй, шалгагдаагүй, гомдол, мэдээллээр ороогүй байхад 7 хоногийн дараа 160.000 төгрөг нэмж аваад байгаа. Цагдаагийн байгууллага хохирогч биш. Цагдаагийн хувцас өмсөөгүй, ажилладаггүй байсан бол шүүгдэгч мөнгө өгөхгүй байсан. Иймээс албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааг зөрчсөн. Яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, зөв дүгнээгүй. Хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, хохирогч нь цагдаагийн байгууллага. Бээс авах мөнгө цагдаагийн байгууллагад орох ёстой байсан. Д, М нар зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, эрүүлжүүлэгдсэн. Гэвч энэ талаарх ажиллагаа хийгдээгүй. Иймээс мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл зөрчигдсөн. Дан ганц яллах талын баримтыг цуглуулсан. Зөрчил гаргагч этгээд завшаад байна. Шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Ажлын байрны тодорхойлолтод зөрчил хянан шалгах ажиллагаа явуулах талаар заагаагүй, энэ талаарх сургалтад суугаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8-д заасан, 20.4-т заасан эрх бүхий албан тушаалтан биш болох нь тодорхойлогдоно. Ганбаярын мэдүүлгээр мөн тогтоогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тул хохирлын хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийн шалтгаант холбоо нь зөрчил гаргагсдад арга хэмжээ авах ёстой. Албан тушаалтан гэдэг дээрээ маргаагүй. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байгаа. Хуулийн хэрэглээ тал дээр нь анхаарна уу. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах мэдлэггүй. Иймээс санаатай гэх шинж үгүйсгэгдэнэ. Хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байна...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Хэргийг прокурорт буцааж өгнө үү, Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж мөрдөн байцаалт явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Дын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  байрны эмчээр ажиллаж байхдаа тус  байранд эрүүлжүүлэгдсэн иргэн И.Д, Б.М нартай холбоотой гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гомдол гаргаагүй, зөрчлийн хэрэг нээгээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан биш боловч, хохирогч И.Бийг төөрөгдөлд оруулж, хуурч, түүнээс “И.Д, Б.М нарыг батлан даах барьцааны мөнгө” нэрээр 40.000 төгрөг, мөн тэдэнд “Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулах” нэрээр 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэж авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Д нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн  байрны эмчээр ажиллаж байхдаа 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эрүүлжүүлэгдсэн “иргэн И.Д, Б.М нарыг батлан даалтанд өгнө” гэж И.Дгийн эгч И.Бийг хуурч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Цагдаагийн сийн  байранд 40.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “иргэн И.Д, Б.М нарыг Зөрчлийн тухай хуульд зааснаар тус бүрийг 100.000 төгрөгөөр торгоно” гэж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ойролцоо 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч И.Бийн “...тэр эмч “...та нар 40.000 төгрөг үлдээгээд батлан даана гэсэн хүсэлтээ бичээд дүүгээ аваад яв” гэхээр нь би 40.000 төгрөгөө, батлан даалтанд гаргаж өгнө үү гэсэн хүсэлт бичээд хамт өгсөн. ...2 хоногийн дараа ийн эмч рүү залгаад “яасан гэж 100.000 төгрөгөөр торгуулж байгаа юм бэ” гэхэд “Зөрчлийн хуулиар эд орсон хүн болгон тэгж торгуулдаг болсон, дээрээс нь олон нийтийн газар танхайрсан учир торгож байгаа юм” гэхээр нь, ...7 хоносон байх, ...нөгөө ийн эмч залгаад “нөгөө мөнгөө яасан бэ” гээд асуухаар нь би “Баянхошуунд явж байна, одоо аваачаад өгье” гэхэд тэр эмч “би дүүргээс гарч байна, наана чинь байдаг Цагдаагийн хэлтэс дээр ажилтай байгаа учраас тэр хавьд уулзъя” гэж ярилцаад хэсэг хугацааны дараа ...160.000 төгрөгөө өгөөд “мөнгө төлсөн баримтаа яах юм бэ” гэж асуусан чинь “цагдаагаар Сутай дээр байдаг дүүд чинь өгүүлчихнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22, 23-24/, гэрч И.Дгийн “...Б эгч над руу яриад “цагдаа утсаар яриад торгуулийнхаа мөнгийг нэхээд байна, чи мөнгө олж байна уу” гэж надаас асууж байсан. Би тухайн үед “өгөх мөнгө байхгүй байна” гэж хэлж байсан. Б эгч хэд хоногийн дараа “би чиний өмнөөс цагдаад нийт 200.000 төгрөг өгсөн шүү, чи надад буцааж өгөөрэй” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-33-34/, гэрч Б.Мын “...И.Дгийн эгч, найз хүүхэн 2 нь биднийг  байрнаас ирж авахаас өмнө  байрны эмч гээд хүүхэн нь “та 2 тус бүр 100.000 төгрөгийн торгууль төлөөд гаргаарай, гарч яваад нөгөө хүнээсээ уучлалт гуйж, учраа олно шүү” гэж хэлж байсан.  Би түүнийг тэгж хэлэхэд өөрийгөө 100.000 төгрөг төлөх ёстой юм байна гэж ойлгосон. Гэтэл Дгийн эгч ирээд биднийг  байрнаас гаргаж авахад нь түүнийг бидний өмнөөс тус бүр 100.000 төгрөг төлчихлөө гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-35-37/, гэрч О.Ундрахжаргалын “...Тухайн үед Б эгчид байсан 40.000 төгрөгийг ийн эмч эмэгтэйд өгөөд Д М нарыг “та хоёрт энэ хоёр хүнийг батлан даалтаар өглөө, эргэж дуудна” гээд явуулсан.  байрны наад талын нэг том өрөөнд Б эгч бид хоёр ороод уулзахад “нэг хүний 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн. Түүнээс хойш 7 хоног арай болоогүй байхад ийн эмч “үлдэгдэл мөнгөө өг” гэж ярьсан. Би Б эгч рүү яриад “нөгөө эмч яриад үлдэгдэл мөнгөө өг гээд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-38-40/, гэрч Б.Ганбаярын: “...Батбилэг над руу утсаар ярьж “танай  байрны эмч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Д нь хүнээс торгуулийн мөнгө гэж 200.000 төгрөг авсан байна, ингэж болдог юм уу” гэж хэлсэн. Нямбаяр шалгаж ирэхдээ уг хүнээс мэдүүлэг авч, гар утасны бичлэгийг хуулбарлаж ирсэн. Тухайн бичлэгийг сонсоход  байрны эмч Дын дуу хоолой нь мөн байсан бөгөөд тухайн иргэнээс торгуулийн мөнгө нэхэж байгаа талаар яригдсан байсан. ...Тухайн үед бол  байрны эмч нь торгуулийн арга хэмжээ авах эрх бүхий ажилтан байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-43-45/, СД-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-103-104/,  байрны алба хаагчдын ажлын хуваарь /хх-64-65/, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /хх-69-70/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-91/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн “, байрны эмч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Д 2018 оны Захиргааны зөрчил шийдвэрлээгүй болно” гэх албан бичиг /хх-109/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

Иймд шүүгдэгч Ц.Дын Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн сийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  байрны эмчээр ажиллаж байхдаа эрүүлжүүлэгдсэн иргэн И.Д, Б.М нартай холбоотой гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гомдол гаргаагүй, зөрчлийн хэрэг нээгээгүй байхад түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан биш боловч хохирогч И.Бийг төөрөгдөлд оруулан хуурч, түүнээс “И.Д, Б.М нарыг батлан даах барьцааны мөнгө” нэрээр 40.000 төгрөг, “Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулах” нэрээр 160.000 төгрөг, нийт 200.000 төгрөгийг авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Дын албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулах замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.  

Гэмт хэргийн улмаас хохирогч И.Бт 200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн “Ц.Даас хохирлын 200.000 төгрөг хураан авч, И.Бт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-91/-ийг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ц.Дад 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн дансанд хэдэн төгрөгтэй, хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг талаарх баримт хэрэгт байхгүй. Иймээс торгох ял оногдуулах үндэслэлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь хууль зүйн мэдлэг дутмаг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдлэггүйн улмаас гэмт хэрэг үйлджээ. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-т заасныг харгалзан тэтгэврийн орлоготой тул торгох ял шийтгэж өгнө үү. Өндөр насны тэтгэвэрт гарсан тушаал байгаа. Хор уршиг нь ялимгүй, бага байгааг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцляагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал / байрны эмчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 200.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн, хохирогч “Хэрэг нь цагаатгаасай гэж хүсэж байна” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /51 настай, хүүхэд нь зүрхний баруун ховдол томролт өвчтэй гэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан биш гэдгээ мэдэхгүй гэх мэт/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /өндөр насны тэтгэвэрт гарсан, сарын 1.100.000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон, авдаг гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Ц.Дыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнгийн Дыг залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дад авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР