Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 302

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Нямбат

хохирогч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар /2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Ж овогт Аийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ж овогт Аийн Б Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Б нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогт цэций суманд гэрлийн бетон шонг тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу ачаа ачихаар “...” ХХК-аас тээврийн хөлсийг шилжүүлэн авч, улмаар “би ... ХХК-ын ажилтан байна” гэж том оврын ачааны машины жолооч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар нарыг хуурч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн бетон шонг тээвэрлүүлсэн боловч Ж.Дэмбэрэлийн 2.300.000 төгрөг, С.Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг өгөхгүй залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б: ________ гэв.

2. Хохирогч Ж.Дэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:____________ гэв.

3. Хохирогч С.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: _________ гэв.

4. Гэрч Д.Батжав: ____________________ гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:

1. Хохирогч Ж.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 12-нд өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 81 дүгээр гудамжны 17 тоотод оршин суугаад 10 гаран жил болж, өөрийн эзэмшлийн 05-63 УНИ улсын дугаартай ачааны машинаар хувиараа ачаа ачдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зар дээр Өмнөговь аймаг руу ачаа ачна гэсэн зарын дагуу 95102717 дугаарын утсаар холбогдож асуухад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн шон ачина гэсэн. Тэгэхээр нь би үнэ хөлс нь хэдээр ачуулах юм бэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэхээр нь бага байна, наад ачаа чинь хэдэн тонн ачаа юм бэ гэхэд 30 тонн гэхээр нь хөлс нь бага байнаи гэсэн чинь нөгөө залуу 2.650.000 төгрөгөөр явах уу, дээд үнэ шүү. Та ачаа ачих 2-3 машин олоод байж байгаарай гэхээр нь би найз Эрдэнэбаатар луу залгаад Өмнөговь аймаг руу ачуулах ачаа байна гэсэн чинь манай найз Эрдэнэбаатар зөвшөөрөөд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн битон шон ачсан. Тэгээд манай найз Эрдэнэбаатар 21 ширхэг битон шон ачаад явсан. Тэгээд Б гэх залуу ачааны урьдчилгаа 2.200.000 төгрөг өгөөд Өмнөговь аймагт очоод ачаа буулгасан хойно чинь үлдсэн мөнгийг чинь өгнө гэж хэлээд явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачуулсан ачаагаа буулгаад ачаа ачуулсан Б гэгч рүү залгахад дансаа өгчих би шилжүүлнэ гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд маргааш нь Бгийн 95102717 дугаарын утас руу залгахад маргааш өгнө гэж хэлээд одоо хүртэл ачаа ачуулсан мөнгөө өгөхгүй байна. Би “...” ХХК дээр очоод Б гэж хүн байна уу мөнгөө авъя гэхэд юун мөнгө манайд Б гэдэг хүн байхгүй, хэд хоногийн өмнө Б гэж хүн манай компанитай гэрээ байгуулж, Өмнөговь аймаг руу гэрлийн шон ачуулсан хүн байна. Манай компани ачаа ачуулсан бүх мөнгөө Бд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Бгийн 95102717 дугаарын утас руу залгахаар маргааш өгнө гэж хэлээд миний утсыг авахгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулж ачаа ачсан мөнгөө авмаар байна. Би тухайн хүнтэй гэрээ хийгээгүй, өөрийгөө Б гэж танилцуулсан. Би “...” ХХК-ийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан. Тухайн үед өөрийгөө тээвэр хариуцсан менежер гэж хэлж байсан юм. Би Бг танихгүй, урьд нь надаар ачаа ачуулж байгаагүй. Би 2 машин явуулсан. Манай найз Эрдэнэбаатар өөрийнхөө машиныг явуулсан юм. Би 21 ширхэг гэрлийн шон ачсан. Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг ороод шонг буулгаад Бгаас 13.250.000 төгрөгөөс урьдчилгаа 5.500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3.850.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачаа буулгасны дараа өгнө гэсэн. Тэгээд ачаа буулгасны дараа Бтай 9502717 дугаарын утсаар холбогдоход ачаагаа буулгачих Улаанбаатар хот явах замд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд өдөр бүр залгаад мөнгөө авъя гэхээр удахгүй мөнгийг өгнө гэж хэлээд миний үлдэгдэл 3.850.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлыг шийдүүлэх гэсэн юм. Би “...” ХХК-ийн ажилтан Бтай ярихад намайг таван ачааны машин олоод байж бай гэхээр нь би найз Эрдэнэбаатар, хүүгийн найз Отгонбаярын хоёр найзыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явуулсан. Би Отгонбаярын 2 найзад ачааны хөлсний мөнгийг өгөөд явуулсан. Би өөрийнхөө 2.650.000 төгрөг, мөн найз Эрдэнэбаатар 1.550.000 төгрөгийг авч чадахгүй байна. Тухайн үед манай хүү Болдбаярын данс руу шилжүүлсэн юм. Би “...” ХХК дээр очиж асуухад Б гэж хүн ажилладаггүй гэж байсан. ...” гэх мэдүүлэг [1],

- 2018 оны 9 дүгээр сарын 28-нд гэрчээр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 81 дүгээр гудамжны 17 тоотод оршин суугаад 10 гаран жил болж, өөрийн эзэмшлийн 05-63 УНИ улсын дугаартай ачааны машинаар хувиараа ачаа ачдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зар дээр Өмнөговь аймаг руу ачаа ачина гэсэн зарын дагуу 95102717 дугаарын утсаар холбогдож асуухад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн шон ачина гэсэн. Тэгэхээр нь би үнэ хөлс нь хэдээр ачуулах юм бэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэхээр нь бага байна, наад ачаа чинь хэдэн тонн ачаа юм бэ гэхэд 30 тонн гэхээр нь хөлс нь бага байна чинь нөгөө залуу 2.650.000 төгрөгөөр явах уу, дээд үнэ шүү та ачаа ачих 2-3 машин олоод байж байгаарай гэхээр нь би найз Эрдэнэбаатар руу залгаад Өмнөговь аймаг руу ачуулах ачаа байна гэсэн чинь манай найз Эрдэнэбаатар зөвшөөрөөд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн битон шон ачсан. Тэгээд манай найз Эрдэнэбаатар 21 ширхэг битон шон ачаад явсан. Тэгээд Б гэх залуу ачааны урьдчилгаа 2.200.000 төгрөг өгөөд Өмнөговь аймагт очоод ачаа буулгасан хойно чинь үлдсэн мөнгийг чинь өгнө гэж хэлээд явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачуулсан ачаагаа буулгаад ачаа ачуулсан Б гэгч рүү залгахад дансаа өгчих би шилжүүлнэ гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд маргааш нь Бгийн 95102717 дугаарын утас руу залгахад маргааш өгнө гэж хэлээд одоо хүртэл ачаа ачуулсан мөнгөө өгөхгүй байна. Би “...” ХХК дээр очоод Б гэж хүн байна уу мөнгөө авъя гэхэд юун мөнгө манайд Б гэдэг хүн байхгүй, хэд хоногийн өмнө Б гэж хүн манай компанитай гэрээ байгуулж, Өмнөговь аймаг руу гэрлийн шон ачуулсан хүн байна. Манай компани ачаа ачуулсан бүх мөнгөө Бд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Бгийн 95102717 дугаарын утас руу залгахаар маргааш өгнө гэж хэлээд миний утсыг авахгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулж ачаа ачсан мөнгөө авмаар байна. Би тухайн хүнтэй гэрээ хийгээгүй, өөрийгөө Б гэж танилцуулсан. Би “...” ХХК-ийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан. Тухайн үед өөрийгөө тээвэр хариуцсан менежер гэж хэлж байсан юм. Би Бг танихгүй, урьд нь надаар ачаа ачуулж байгаагүй. Би 2 машин явуулсан. Манай найз Эрдэнэбаатар өөрийнхөө машиныг явуулсан юм. Манай найз Эрдэнэбаатар бид хоёр нийлээд 3.850.000 төгрөг авна. ...” гэх мэдүүлэг [2],

- 2019 оны 01 дүгээр сарын 18-нд хохирогчоор дахин өгсөн:

“...Тухайн 95102717 дугаарын утсаар яриад хаана очиж ачаа ачих вэ, та өөрөө ... ХХК-нд ямар ажил хийдэг хүн бэ, би хэн гэдэг хүнтэй уулзах вэ гэж асуухад намайг А.Б гэдэг би өөрөө ... ХХК-ийн менежер байна та нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Буян ХХК-ийн өөдөөс харсан ... ХХК байгаа, та машинаасаа бууж болохгүй, ... ХХК-ийн хашааны гадаа байж байгаарай, хүн ирээд асуувал Бгийн машин гэж хэлээд байж байгаарай гэсэн юм. Анх фэйсбүүк дээр ачаа ачина гэсэн зарын дагуу би өөрөө холбогдсон. 95102717 гэдэг нь Бгийн дугаар байгаа юм. Би хохирлыг 2.300.000 төгрөгийг авмаар байна, Б өөрийгөө ... ХХК-ийн ажилтан биш гэж хэлсэн бол жолооч Эрдэнэбаатар бид хоёр хохирох ёсгүй байсан, би маш их гомдолтой байна..” гэх мэдүүлэг [3],  

 

2. Хохирогч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 18-нд өгсөн:

“...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би хувиараа том машинаар орон нутаг руу ачаа тээвэрлэдэг юм. Манай найз Дэмбэрэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. “...” ХХК нь Өмнөговь аймаг руу тээвэрлэх ачаа байна гэж хэлэхээр нь би найз Дэмбэрэлийн хамт 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК дээр очиж уулзахад өөрийгөө “...” ХХК-ийн ажилтан байна, өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн бетон шон тээвэрлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би нэг машины тээврийн зардал хэд юм бэ гэж асуухад 2.650.000 төгрөгөөр тохирч Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулсан. Тэгээд Б нь Дэмбэрэл бид хоёрт 2.650.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг өгөөд 21 ширхэг бетон шон, манай найз Дэмбэрэл 21 ширхэгийг тус тусдаа машиндаа ачаад хөдөлцгөөсөн юм. Тэгээд Б нь хэлэхдээ үлдэгдэл 1.550.000 төгрөгийг Өмнөговь аймагт ачааг буулгахаар газар дээр нь өгнө гэж хэлээд явуулсан. Тэгээд би 2 хоногийн дараа  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очоод Бгийн 95102717 дугаарын утас руу залгаад бид нар энд ирсэн байна үлдэгдэл 1.550.000 төгрөгөө, манай найз Дэмбэрэл 2.300.000 төгрөгөөр авъя гэхэд над руу одоо дансаа өг би удахгүй данс руу чинь хийнэ гэж хэлэхээр нь би найз Дэмбэрэлийн хамт ачааг нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буулгаад Улаанбаатар хотод 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ирээд “...” ХХК дээр үлдэгдэл мөнгөө авъя гэж очиход “...” ХХК-аас манайх ачааны бүх мөнгөө Б гэж хүнд өгсөн гэхээр нь 95102717 дугаартай Б танай ажилтан биш юм уу гэхэд манай ажилтан биш, манай зарын дагуу фэйсбүүк дээр Өмнөговь аймаг руу ачаа ачуулна, би өөрөө тээврийн жолооч хариуцсан хүн байна гэж Б өөрийгөө хэлсэн. Тэгэхээр нь манай компани тээврийн хөлсөө Бд өгсөн, манай компанитай ямар ч хамаагүй гэсэн. Тэгээд манай найз Дэмбэрэл Бг цагдаагийн газарт өгсөн гэж байсан. Тэгээд хөдөөгүүр явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирээд Дэмбэрэлтэй уулзахад цагдаагаас Бг хайж байгаа гэхээр нь би бас мөнгөө авах гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна. Би Бг танихгүй, 2018 оны 8 дугаар сард Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэх хэрэгтэй байна гэхээр нь “...” ХХК дээр танилцсан. Өөр надад харилцаа холбоо байхгүй. Урьдчилгаа 1.100.000 төгрөгийг Дэмбэрэлийн хүү Болдбаярын Хаан банкны дансаар авсан. Тухайн үед Дэмбэрэл бид хоёрт виза карт байгаагүй учраас Дэмбэрэлийн хүү Болдбаярын дансаар авсан. Нийт Өмнөговь аймаг руу 5 машин явснаас Дэмбэрэл бид хоёрын мөнгийг өгөөгүй, бусад жолооч нарын мөнгийг өгсөн гэж байсан. Би бусад жолооч нарыг танихгүй, Б зарын дагуу олж ирсэн гэж байсан. Би Бгаас 2.300.000 төгрөг авах ёстой гэж Дэмбэрэл хэлж байсан. Би Бтай холбогдож мөнгөө авах талаар хэлэхэд маргааш гээд өгөхгүй байна. Би маш их гомдолтой байна.  ...” гэх мэдүүлэг [4],

 

3. Гэрч Д.Батжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 09-нд өгсөн:

“...Манай компанид Б гэж хүн ажилладаггүй. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрчим хүчний барилаг бетон хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би Бг таньж мэдэхгүй, харилцаа холбоо гэвэл манай “..." ХХК нь хөдөө орон нутаг руу бетон шон буюу өндөр хүчдэлийн шон тээвэрлэх гэж интернетэд зар таьсан юм. Тэгээд 2018 оны  8 дугаар сард Б нь манай компанитай холбогдоод Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өндөр хүчдэлийн шон тээвэрлэхээр болсон. Тэгээд Б нь тээвэрт явсан жолооч нарт өөрийгөө манай “...” ХХК-нд ажилладаг гэж хэлсэн гээд 2 хүн ирсэн. Батмагайгаас мөнгө авах ёстой гэж хэлээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би тийм хүн ажилладаггүй гэж хэлээд явуулсан. Б нь өөрийгөө тээврийн компанитай гэж хэлсэн өөр юм хэлээгүй.. Танай үед манай тээврийн ачаа ачдаг машинууд өөр хөдөө орон нутаг руу тээвэрт явсан байсан. Тэгээд нэг удаа зарын дагуу тээвэр хийлгэхэд Б ирээд “би тээврийн компанитай, манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явна” гэхээр нь тээвэрлүүлсэн. Ямар нэг гэрээ хийгээгүй. Би Бгийн Хаан банкны 5057530297 тоот данс руу 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би жолооч нарыг хариуцдаг дарга нь байна, танай компани тооцоогоо надтай хийгээрэй гэхээр нь би мөнгийг Бд өгсөн. Урьд өмнө нь Бгаар ачаа ачуулж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [5],

- 2019 оны 01 дүгээр сарын 18-нд дахин өгсөн:

“...Манай ... ХХК нь фэйсбүүк дээр ачаа ачуулна гэсэн зарыг 2018 оны 6 дугаар сард тавьсан санагдаж байна. тэгээд утсаар холбогдон манай компани дээр 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирж уулзсан байх. 2018 оны 8  дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу 5 ачааны машиныг нэг машиныг 2.900.000 төгрөгөөр нийт 14.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ дансны хуулга байхгүй, тухайн үед санахгүй байсан болохоор 13.000.000 төгрөг гэж мэдүүлсэн. Манай ... ХХК нь орон нутаг руу олон тээвэр хийдэг. Би сайн санахгүй байсан. Дөнгөж сая дансны хуулга хараад 14.500.000 төгрөг шилжүүлснээ мэдлээ. Тухайн үед надад Б нь өөрийгөө тээврийн компанитай гэж хэлж байсан. Тэгээд ачааны машинаар тээвэр хийлгээд Өмнөговь аймагт ачаа буусны дараа мөнгийг нь цувуулан шилжүүлсэн санагдаж байна. Би Бг тээврийн жолооч нартай хэдэн төгрөгөөр тооцоо хийснийг мэдэхгүй. Манай ... ХХК Бтай тооцоо хийсэн жолооч нартай тооцоо хийгээгүй, мэдэхгүй байна.  Төмөр овогтой Халиун нь манай ... ХХК-ийн ерөнхий захирал байгаа юм. Би Бг манай ... ХХК-нд ажилладаггүй гэсэн албан тоот өгсөн. Манай ... ХХК-нд Б ажилладаггүй. ...” гэх мэдүүлэг [6]

 

4. Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-нд өгсөн:

“...Би гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон. Би мэдүүлэг өгнө. Бг таниж мэднэ, миний бага хүү байгаа юм. Манай бага хүү гэртээ ирэхгүй удаж байна. өөрийн гэсэн гэр бүлтэй, эхнэр хүүхдээ орхиж яваад удаж байна. Миний хүү Б нь хүнд тусархуу, ажилсаг, сэтгэл нь цагаан хүндээ. Би хүү Бтай 2018 оны 2 дугаар сарын 31-ний өдөр уулзсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би хүү Бгийн ямар гэмт хэрэгт холбогдсон талаар сайн мэдэхгүй байна. Миний хүү урьд ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Б нь миний 95102717 гэсэн дугаартай байгаа. ...” гэх мэдүүлэг [7],

 

5. Гэрч Н.Пунсалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 22-нд өгсөн:

“...Би гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон. Би мэдүүлэг өгнө. Б нь миний хүү байгаа юм. Манай хүү Б гэр бүлтэй. Гэхдээ түр зуур салсан юм шиг байна лээ. Би хүү Бг одоо хаана байгааг мэдэхгүй 95102717 гэсэн дугаар барьж байгаа. 2018 оны 2 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирж байж байгаад явсан, тэгэхэд уулзсан. Миний хүү цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, нэг хийе гэсэн ажлаа хийж байж дуусгадаг хүн дээ. Миний хүү урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Одоо ямар хүнтэй найзалж байгааг мэдэхгүй байна. Би одоогоор хүүгээ ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй, надад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [8],

 

6. А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-нд гэрчээр өгсөн:

“...би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-тай 2018 оны 8 дугаар сараас эхлэн хамтран ажиллах болсон юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК нь гэрлийн шонгийн тулгаар Өмнөговь аймгийн Цогтцэцийн сум руу том машинаар ачаа ачина гэж фэйсүүкэд зар тавьсан. Тэгээд зарын дагуу Ж.Дэмбэрэл гэх хүн ирээд харилцан тохиролцоод 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэгрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн хашаанаас ачуулсан юм. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачааны 5 машин явснаас 2 машины бэлэн мөнгийг өгөөд үлдэгдэл мөнгийг ачаа буусны дараа өгнө гэж хэлээд явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа Дэмбэрэл гэх хүн надаас мөнгөө нэхсэн. Надад тухайн үед гэнэт мөнгөний ажил гараад Ж.Дэмбэрэлд өгөх байсан мөнгөө өгч чадаагүй юм. Тэгээд би Ж.Дэмбэрэлээс гуйхад за гэж хэлсэн. Тэгээд би хөдөө ажлаар яваад ирэхэд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байна лээ. Би ... ХХК-тай зүс таньдаг Цолмон гэх ахаар дамжуулан танилцсан юм. Би ... ХХК-ийн ажилтан биш 2 удаа Өмнөговь болон Дорнод аймаг руу ачаа ачих машиныг нь олж ачуулсан юм. Өөр харилцаа холбоо байхгүй. Би авсан 3.850.000 төгрөгийг удаахгүй өгнө. Би өөрийгөө ... ХХК-ийн ажилтан гэж огт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [9],

 

7. А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн:

“...би өөрийн эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолыг уншиж танилцсан асуух зүйл байхгүй. Би 2018 оны 8  дугаар сары эхээр өөрийн фэйсүүк хаягаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулна гэсэн зар тавьсан. Тэгээд удаагүй том машины жолооч Дэмбэрэл гэдэг хүнтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн хашаанаас бетон шон 31 тонныг ачуулсан юм. Тэгээд би Дэмбэрэл жолоочтой ачаагаа 31 тонн ачааг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу 2.650.000 төгрөгөөр тохироод би нийт 5 машин явуулсан. тэгээд би Улаанбаатар хотооос явахад 5 машины нэг машинд нь урьдчилгаа 1.200.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр ачаа буулгасны дараа 1.450.000 төгрөгийг өгнө гэж хэлээд явсан. Тэгээд 5 машины ачааны үлдэгдэл 7.250.000 төгрөгийг өгөх байснаас 3.400.000 төгрөгийг Дэмбэрэлийн хүү Болдбаярын данс руу хийгээд үлдэгдэ 3.850.000 төгрөгийг Дэмбэрэл жолоочид өгөөгүй юм. Тэгээд жолооч Дэмбэрэл  надаас 2.300.000 төгрөг нэхээд манай найз жолооч Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөгийг нэхээд байхаар нь би удаахгүй өгнө гэж хэлсээр байгаад өгч чадахгүй одоог хүрч байна. Би нийт 5 том ачааны машинаар ... ХХК-ийн ачааг ачуулсан. ... ХХК нь 13.250.000 төгрөгийг миний Хаан банкны 5057530297 тоот дансаар шилжүүлэн авсан. Би ... ХХК-тай нэг машиныг нь 2.750.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд 5 машины 13.750.000 төгрөгийг ... ХХК-аас авсан. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явуулсан 5 машинаас машин бүрээс 100.000 төгрөгийн ашиг харсан. Нийт 500.000 төгрөгийн ашигтай байсан юм. Болдбаярын данс руу 9.400.000 төгрөгийг өөрийн данснаас явуулсан. надад тухайн үед мөнгө хэрэг болоод байхаар нь 3.850.000 төгрөгийг өөр зүйлд зарцуулсан. Би Дэмбэрэлийн 2.300.000 төгрөгийг өгнө, түүнээс авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг [10],

- 2019 оны 01 дүгээр сарын 28-нд дахин өгсөн:

“...би өөрийн эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолыг уншиж танилцсан асуух зүйл байхгүй. Би аж ахуй нэгж байгууллага эзэмшдэг. Би “Биг Мото Трак” ХХК-тай. Манай компани ачааны машинаар ачаа тээвэрлэдэг юм. Би ... компанийн Жагий ах буюу Батжав ахтай анх уулзаад Өмнөговь аймаг руу ачаа ачуулах гэж байгааг хүнээс сонсоод ... компанийн ажилтан гэх Батжавт би өөрөө тээврийн компанитай гэж хэлээд 5 машинаар   Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа тээвэрлүүлэхээр болсон юм. Тэгээд би ... компанитай 2.750.000 төгрөгөөр тохироод жолооч нартай 2.650.000 төгрөгөөр тохирсон. Би 5 машины нэгээс 100.000 төгрөг, 5 машинаас нийт 500.000 төгрөгийн ашиг харсан юм. Би өөр зүйлд мөнгийг хэрэглэсэн учраас жолооч нарт өгөөгүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...” гэх мэдүүлэг [11]

 

8. Шүүгдэгч А.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа [12], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[13], Халиун Төмөр гэсэн нэртэй “Худалдаа хөгжлийн” банкинд эзэмшдэг дансны хуулганы лавлагаа [14],  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно. 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч А.Б нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэрэлийн бетон шонг тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу ачаа ачихаар “...” ХХК-аас тээврийн хөлсийг шилжүүлэн авч, улмаар “би ... ХХК-ны ажилтан байна” гэж том оврын ачааны машины жолооч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар нарыг хуурч 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрэлийн бетон шонг тээвэрлүүлсэн боловч Ж.Дэмбэрэлийн 2.300.000 төгрөг, С.Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг өгөхгүй залилсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны Халиун Төмөр нэртэй эзэмшигчийн 417026899 дугаартай дансны хуулга, хохирогч нараас ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрэл зургууд, хохирогч Ж.Дэмбэрэлийн хүү Д.Болдбаярын Хаан банкны 5039223176 дугаарын дансны хуулга, “...” ХХК-ний албан бичиг, шүүгдэгчийн А.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1. Гэм буруугийн талаар.

А.Б нь “...” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэрлийн бетон шонг тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу ачаа ачихаар “...” ХХК-аас тээврийн хөлсийг шилжүүлэн авч, улмаар “би ... ХХК-ын ажилтан байна” гэж том оврын ачааны машины жолооч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар нарыг хуурч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн бетон шонг тээвэрлүүлсэн боловч Ж.Дэмбэрэлийн 2.300.000 төгрөг, С.Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг өгөхгүй залилсан болох нь:

 - Хохирогч Ж.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 81 дүгээр гудамжны 17 тоотод оршин суугаад 10 гаран жил болж, өөрийн эзэмшлийн 05-63 УНИ улсын дугаартай ачааны машинаар хувиараа ачаа ачдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зар дээр Өмнөговь аймаг руу ачаа ачина гэсэн зарын дагуу 95102717 дугаарын утсаар холбогдож асуухад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн шон ачина гэсэн. Тэгэхээр нь би үнэ хөлс нь хэдээр ачуулах юм бэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэхээр нь бага байна, наад ачаа чинь хэдэн тонн ачаа юм бэ гэхэд 30 тонн гэхээр нь хөлс нь бага байна чинь нөгөө залуу 2.650.000 төгрөгөөр явах уу, дээд үнэ шүү та ачаа ачих 2-3 машин олоод байж байгаарай гэхээр нь би найз Эрдэнэбаатар руу залгаад Өмнөговь аймаг руу ачуулах ачаа байна гэсэн чинь манай найз Эрдэнэбаатар зөвшөөрөөд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн битон шон ачсан. Тэгээд манай найз Эрдэнэбаатар 21 ширхэг битон шон ачаад явсан. Тэгээд Б гэх залуу ачааны урьдчилгаа 2.200.000 төгрөг өгөөд Өмнөговь аймагт очоод ачаа буулгасан хойно чинь үлдсэн мөнгийг чинь өгнө гэж хэлээд явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачуулсан ачаагаа буулгаад ачаа ачуулсан Б гэгч рүү залгахад дансаа өгчих би шилжүүлнэ гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд маргааш нь Бгийн 95102717 дугаарын утас руу залгахад маргааш өгнө гэж хэлээд одоо хүртэл ачаа ачуулсан мөнгөө өгөхгүй байна. Би “...” ХХК дээр очоод Б гэж хүн байна уу мөнгөө авъя гэхэд юун мөнгө манайд Б гэдэг хүн байхгүй, хэд хоногийн өмнө Б гэж хүн манай компанитай гэрээ байгуулж, Өмнөговь аймаг руу гэрлийн шон ачуулсан хүн байна. Манай компани ачаа ачуулсан бүх мөнгөө Бд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Бгийн 95102717 дугаарын утас руу залгахаар маргааш өгнө гэж хэлээд миний утсыг авахгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулж ачаа ачсан мөнгөө авмаар байна. Би тухайн хүнтэй гэрээ хийгээгүй, өөрийгөө Б гэж танилцуулсан. Би “...” ХХК-ийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан. Тухайн үед өөрийгөө тээвэр хариуцсан менежер гэж хэлж байсан юм. Би Бг танихгүй, урьд нь надаар ачаа ачуулж байгаагүй. Би 2 машин явуулсан. Манай найз Эрдэнэбаатар өөрийнхөө машиныг явуулсан юм. Би 21 ширхэг гэрлийн шон ачсан. Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг ороод шонг буулгаад Бгаас 13.250.000 төгрөгөөс урьдчилгаа 5.500.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3.850.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачаа буулгасны дараа өгнө гэсэн. Тэгээд ачаа буулгасны дараа Батмагайнайтай 9502717 дугаарын утсаар холбогдоход ачаагаа буулгачих Улаанбаатар хот явах замд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд өдөр бүр залгаад мөнгөө авъя гэхээр удахгүй мөнгийг өгнө гэж хэлээд миний үлдэгдэл 3.850.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Тэгэхээр би цагдаагийн байгууллагад хандаж энэ асуудлыг шийдүүлэх гэсэн юм. Би “...” ХХК-ийн ажилтан Бтай ярихад намайг таван ачааны машин олоод байж бай гэхээр нь би найз Эрдэнэбаатар, хүүгийн найз Отгонбаярын хоёр найзыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явуулсан. Би Отгонбаяры 2 найзад ачааны хөлсний мөнгийг өгөөд явуулсан. Би өөрийнхөө 2.650.000 төгрөг, мөн найз Эрдэнэбаатар 1.550.000 төгрөгийг авч чадахгүй байна. Тухайн үед манай хүү Болдбаярын данс руу шилжүүлсэн юм. Би “...” ХХК дээр очиж асуухад Б гэж хүн ажилладаггүй гэж байсан. ...” гэх мэдүүлэг [15],

- 2018 оны 9 дүгээр сарын 28-нд гэрчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 81 дүгээр гудамжны 17 тоотод оршин суугаад 10 гаран жил болж, өөрийн эзэмшлийн 05-63 УНИ улсын дугаартай ачааны машинаар хувиараа ачаа ачдаг юм. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк зар дээр Өмнөговь аймаг руу ачаа ачина гэсэн зарын дагуу 95102717 дугаарын утсаар холбогдож асуухад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн шон ачина гэсэн. Тэгэхээр нь би үнэ хөлс нь хэдээр ачуулах юм бэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэхээр нь бага байна, наад ачаа чинь хэдэн тонн ачаа юм бэ гэхэд 30 тонн гэхээр нь хөлс нь бага байна чинь нөгөө залуу 2.650.000 төгрөгөөр явах уу, дээд үнэ шүү та ачаа ачих 2-3 машин олоод байж байгаарай гэхээр нь би найз Эрдэнэбаатар руу залгаад Өмнөговь аймаг руу ачуулах ачаа байна гэсэн чинь манай найз Эрдэнэбаатар зөвшөөрөөд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн битон шон ачсан. Тэгээд манай найз Эрдэнэбаатар 21 ширхэг битон шон ачаад явсан. Тэгээд Б гэх залуу ачааны урьдчилгаа 2.200.000 төгрөг өгөөд Өмнөговь аймагт очоод ачаа буулгасан хойно чинь үлдсэн мөнгийг чинь өгнө гэж хэлээд явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачуулсан ачаагаа буулгаад ачаа ачуулсан Б гэгч рүү залгахад дансаа өгчих би шилжүүлнэ гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд маргааш нь Бгийн 95102717 дугаарын утас руу залгахад маргааш өгнө гэж хэлээд одоо хүртэл ачаа ачуулсан мөнгөө өгөхгүй байна. Би “...” ХХК дээр очоод Б гэж хүн байна уу мөнгөө авъя гэхэд юун мөнгө манайд Б гэдэг хүн байхгүй, хэд хоногийн өмнө Б гэж хүн манай компанитай гэрээ байгуулж, Өмнөговь аймаг руу гэрлийн шон ачуулсан хүн байна. Манай компани ачаа ачуулсан бүх мөнгөө Бд өгсөн гэж хэлсэн. Тэгээд Бгийн 95102717 дугаарын утас руу залгахаар маргааш өгнө гэж хэлээд миний утсыг авахгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулж ачаа ачсан мөнгөө авмаар байна. Би тухайн хүнтэй гэрээ хийгээгүй, өөрийгөө Б гэж танилцуулсан. Би “...” ХХК-ийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан. Тухайн үед өөрийгөө тээвэр хариуцсан менежер гэж хэлж байсан юм. Би Бг танихгүй, урьд нь надаар ачаа ачуулж байгаагүй. Би 2 машин явуулсан. Манай найз Эрдэнэбаатар өөрийнхөө машиныг явуулсан юм. Манай найз Эрдэнэбаатар бид хоёр нийлээд 3.850.000 төгрөг авна. ...” гэх мэдүүлэг [16],

- 2019 оны 01 дүгээр сарын 18-нд хохирогчоор дахин өгсөн: “...Тухайн 95102717 дугаарын утсаар яриад хаана очиж ачаа ачих вэ, та өөрөө ... ХХК-нд ямар ажил хийдэг хүн бэ, би хэн гэдэг хүнтэй уулзах вэ гэж асуухад намайг А.Б гэдэг би өөрөө ... ХХК-ийн менежер байна та нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Буян ХХК-ийн өөдөөс харсан ... ХХК байгаа, та машинаасаа бууж болохгүй, ... ХХК-ийн хашааны гадаа байж байгаарай, хүн ирээд асуувал Бгийн машин гэж хэлээд байж байгаарай гэсэн юм. Анх фэйсбүүк дээр ачаа ачина гэсэн зарын дагуу би өөрөө холбогдсон. 95102717 гэдэг нь Бгийн дугаар байгаа юм. Би хохирлыг 2.300.000 төгрөгийг авмаар байна, Б өөрийгөө ... ХХК-ийн ажилтан биш гэж хэлсэн бол жолооч Эрдэнэбаатар бид хоёр хохирох ёсгүй байсан, би маш их гомдолтой байна..” гэх мэдүүлэг [17]

- Хохирогч С.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би хувиараа том машинаар орон нутаг руу ачаа тээвэрлэдэг юм. Манай найз Дэмбэрэл Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. “...” ХХК нь Өмнөговь аймаг руу тээвэрлэх ачаа байна гэж хэлэхээр нь би найз Дэмбэрэлийн хамт 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “...” ХХК дээр очиж уулзахад өөрийгөө “...” ХХК-ийн ажилтан байна, өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн бетон шон тээвэрлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би нэг машины тээврийн зардал хэд юм бэ гэж асуухад 2.650.000 төгрөгөөр тохирч Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулсан. Тэгээд Б нь Дэмбэрэл бид хоёрт 2.650.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг өгөөд 21 ширхэг бетон шон, манай найз Дэмбэрэл 21 ширхэгийг тус тусдаа машиндаа ачаад хөдөлцгөөсөн юм. Тэгээд Б нь хэлэхдээ үлдэгдэл 1.550.000 төгрөгийг Өмнөговь аймагт ачааг буулгахаар газар дээр нь өгнө гэж хэлээд явуулсан. Тэгээд би 2 хоногийн дараа  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очоод Бгийн 95102717 дугаарын утас руу залгаад бид нар энд ирсэн байна үлдэгдэл 1.550.000 төгрөгөө, манай найз Дэмбэрэл 2.300.000 төгрөгөөр авъя гэхэд над руу одоо дансаа өг би удахгүй данс руу чинь хийнэ гэж хэлэхээр нь би найз Дэмбэрэлийн хамт ачааг нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буулгаад Улаанбаатар хотод 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ирээд “...” ХХК дээр үлдэгдэл мөнгөө авъя гэж очиход “...” ХХК-аас манайх ачааны бүх мөнгөө Б гэж хүнд өгсөн гэхээр нь 95102717 дугаартай Б танай ажилтан биш юм уу гэхэд манай ажилтан биш, манай зарын дагуу фэйсбүүк дээр Өмнөговь аймаг руу ачаа ачуулна, би өөрөө тээврийн жолооч хариуцсан хүн байна гэж Б өөрийгөө хэлсэн. Тэгэхээр нь манай компани тээврийн хөлсөө Бд өгсөн, манай компанитай ямар ч хамаагүй гэсэн. Тэгээд манай найз Дэмбэрэл Бг цагдаагийн газарт өгсөн гэж байсан. Тэгээд хөдөөгүүр явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирээд Дэмбэрэлтэй уулзахад цагдаагаас Бг хайж байгаа гэхээр нь би бас мөнгөө авах гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байна. Би Бг танихгүй, 2018 оны 8 дугаар сард Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэх хэрэгтэй байна гэхээр нь “...” ХХК дээр танилцсан. Өөр надад харилцаа холбоо байхгүй. Урьдчилгаа 1.100.000 төгрөгийг Дэмбэрэлийн хүү Болдбаярын Хаан банкны дансаар авсан. Тухайн үед Дэмбэрэл бид хоёрт виза карт байгаагүй учраас Дэмбэрэлийн хүү Болдбаярын дансаар авсан. Нийт Өмнөговь аймаг руу 5 машин явснаас Дэмбэрэл бид хоёрын мөнгийг өгөөгүй, бусад жолооч нарын мөнгийг өгсөн гэж байсан. Би бусад жолооч нарыг танихгүй, Б зарын дагуу олж ирсэн гэж байсан. Би Бгаас 2.300.000 төгрөг авах ёстой гэж Дэмбэрэл хэлж байсан. Би Бтай холбогдож мөнгөө авах талаар хэлэхэд маргааш гээд өгөхгүй байна. Би маш их гомдолтой байна.  ...” гэх мэдүүлэг [18],

- Гэрч Д.Батжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компанид Б гэж хүн ажилладаггүй. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрчим хүчний барилаг бетон хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Би Бг таньж мэдэхгүй, харилцаа холбоо гэвэл манай “..." ХХК нь хөдөө орон нутаг руу бетон шон буюу өндөр хүчдэлийн шон тээвэрлэх гэж интернетэд зар таьсан юм. Тэгээд 2018 оны  8 дугаар сард Б нь манай компанитай холбогдоод Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өндөр хүчдэлийн шон тээвэрлэхээр болсон. Тэгээд Б нь тээвэрт явсан жолооч нарт өөрийгөө манай “...” ХХК-нд ажилладаг гэж хэлсэн гээд 2 хүн ирсэн. Батмагайгаас мөнгө авах ёстой гэж хэлээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би тийм хүн ажилладаггүй гэж хэлээд явуулсан. Б нь өөрийгөө тээврийн компанитай гэж хэлсэн өөр юм хэлээгүй.. Танай үед манай тээврийн ачаа ачдаг машинууд өөр хөдөө орон нутаг руу тээвэрт явсан байсан. Тэгээд нэг удаа зарын дагуу тээвэр хийлгэхэд Б ирээд “би тээврийн компанитай, манай компани Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явна” гэхээр нь тээвэрлүүлсэн. Ямар нэг гэрээ хийгээгүй. Би Бгийн Хаан банкны 5057530297 тоот данс руу 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би жолооч нарыг хариуцдаг дарга нь байна, танай компани тооцоогоо надтай хийгээрэй гэхээр нь би мөнгийг Бд өгсөн. Урьд өмнө нь Бгаар ачаа ачуулж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [19],

- 2019 оны 01 дүгээр сарын 18-нд дахин өгсөн: “...Манай ... ХХК нь фэйсбүүк дээр ачаа ачуулна гэсэн зарыг 2018 оны 6 дугаар сард тавьсан санагдаж байна. тэгээд утсаар холбогдон манай компани дээр 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирж уулзсан байх. 2018 оны 8  дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу 5 ачааны машиныг нэг машиныг 2.900.000 төгрөгөөр нийт 14.500.000₮: төгрөгийг шилжүүлсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ дансны хуулга байхгүй, тухайн үед санахгүй байсан болохоор 13.000.000 төгрөг гэж мэдүүлсэн. Манай ... ХХК нь орон нутаг руу олон тээвэр хийдэг. Би сайн санахгүй байсан. Дөнгөж сая дансны хуулга хараад 14.500.000 төгрөг шилжүүлснээ мэдлээ. Тухайн үед надад Б нь өөрийгөө тээврийн компанитай гэж хэлж байсан. Тэгээд ачааны машинаар тээвэр хийлгээд Өмнөговь аймагт ачаа буусны дараа мөнгийг нь цувуулан шилжүүлсэн санагдаж байна. Би Бг тээврийн жолооч нартай хэдэн төгрөгөөр тооцоо хийснийг мэдэхгүй. Манай ... ХХК Бтай тооцоо хийсэн жолооч нартай тооцоо хийгээгүй, мэдэхгүй байна.  Төмөр овогтой Халиун нь манай ... ХХК-ийн ерөнхий захирал байгаа юм. Би Бг манай ... ХХК-нд ажилладаггүй гэсэн албан тоот өгсөн. Манай ... ХХК-нд Б ажилладаггүй. ...” гэх мэдүүлэг [20]

- Гэрч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон. Би мэдүүлэг өгнө. Бг таниж мэднэ, миний бага хүү байгаа юм. Манай бага хүү гэртээ ирэхгүй удаж байна. өөрийн гэсэн гэр бүлтэй, эхнэр хүүхдээ орхиж яваад удаж байна. Миний хүү Б нь хүнд тусархуу, ажилсаг, сэтгэл нь цагаан хүндээ. Би хүү Бтай 2018 оны 2 дугаар сарын 31-ний өдөр уулзсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би хүү Бгийн ямар гэмт хэрэгт холбогдсон талаар сайн мэдэхгүй байна. Миний хүү урьд ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Б нь миний 95102717 гэсэн дугаартай байгаа. ...” гэх мэдүүлэг [21],

- Гэрч Н.Пунсалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг ойлгосон. Би мэдүүлэг өгнө. Б нь миний хүү байгаа юм. Манай хүү Б гэр бүлтэй. Гэхдээ түр зуур салсан юм шиг байна лээ. Би хүү Бг одоо хаана байгааг мэдэхгүй 95102717 гэсэн дугаар барьж байгаа. 2018 оны 2 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирж байж байгаад явсан, тэгэхэд уулзсан. Миний хүү цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, нэг хийе гэсэн ажлаа хийж байж дуусгадаг хүн дээ. Миний хүү урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Одоо ямар хүнтэй найзалж байгааг мэдэхгүй байна. Би одоогоор хүүгээ ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй, надад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [22],

- А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-тай 2018 оны 8 дугаар сараас эхлэн хамтран ажиллах болсон юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “...” ХХК нь гэрлийн шонгийн тулгаар Өмнөговь аймгийн Цогтцэцийн сум руу том машинаар ачаа ачина гэж фэйсүүкэд зар тавьсан. Тэгээд зарын дагуу Ж.Дэмбэрэл гэх хүн ирээд харилцан тохиролцоод 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэгрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-ийн хашаанаас ачуулсан юм. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачааны 5 машин явснаас 2 машины бэлэн мөнгийг өгөөд үлдэгдэл мөнгийг ачаа буусны дараа өгнө гэж хэлээд явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа Дэмбэрэл гэх хүн надаас мөнгөө нэхсэн. Надад тухайн үед гэнэт мөнгөний ажил гараад Ж.Дэмбэрэлд өгөх байсан мөнгөө өгч чадаагүй юм. Тэгээд би Ж.Дэмбэрэлээс гуйхад за гэж хэлсэн. Тэгээд би хөдөө ажлаар яваад ирэхэд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байна лээ. Би ... ХХК-тай зүс таньдаг Цолмон гэх ахаар дамжуулан танилцсан юм. Би ... ХХК-ийн ажилтан биш 2 удаа Өмнөговь болон Дорнод аймаг руу ачаа ачих машиныг нь олж ачуулсан юм. Өөр харилцаа холбоо байхгүй. Би авсан 3.850.000 төгрөгийг удаахгүй өгнө. Би өөрийгөө “...” ХХК-ийн ажилтан гэж огт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг [23],

- А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би өөрийн эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолыг уншиж танилцсан асуух зүйл байхгүй. Би 2018 оны 8  дугаар сары эхээр өөрийн фэйсүүк хаягаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулна гэсэн зар тавьсан. Тэгээд удаагүй том машины жолооч Дэмбэрэл гэдэг хүнтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ийн хашаанаас бетон шон 31 тонныг ачуулсан юм. Тэгээд би Дэмбэрэл жолоочтой ачаагаа 31 тонн ачааг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу 2.650.000 төгрөгөөр тохироод би нийт 5 машин явуулсан. тэгээд би Улаанбаатар хотооос явахад 5 машины нэг машинд нь урьдчилгаа 1.200.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр ачаа буулгасны дараа 1.450.000 төгрөгийг өгнө гэж хэлээд явсан. Тэгээд 5 машины ачааны үлдэгдэл 7.250.000 төгрөгийг өгөх байснаас 3.400.000 төгрөгийг Дэмбэрэлийн хүү Болдбаярын данс руу хийгээд үлдэгдэ 3.850.000 төгрөгийг Дэмбэрэл жолоочид өгөөгүй юм. Тэгээд жолооч Дэмбэрэл  надаас 2.300.000 төгрөг нэхээд манай найз жолооч Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөгийг нэхээд байхаар нь би удаахгүй өгнө гэж хэлсээр байгаад өгч чадахгүй одоог хүрч байна. Би нийт 5 том ачааны машинаар ... ХХК-ийн ачааг ачуулсан. ... ХХК нь 13.250.000 төгрөгийг миний Хаан банкны 5057530297 тоот дансаар шилжүүлэн авсан. Би ... ХХК-тай нэг машиныг нь 2.750.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд 5 машины 13.750.000 төгрөгийг ... ХХК-аас авсан. Би Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явуулсан 5 машинаас машин бүрээс 100.000 төгрөгийн ашиг харсан. Нийт 500.000 төгрөгийн ашигтай байсан юм. Болдбаярын данс руу 9.400.000 төгрөгийг өөрийн данснаас явуулсан. надад тухайн үед мөнгө хэрэг болоод байхаар нь 3.850.000 төгрөгийг өөр зүйлд зарцуулсан. Би Дэмбэрэлийн 2.300.000 төгрөгийг өгнө, түүнээс авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг [24],

- 2019 оны 01 дүгээр сарын 28-нд дахин өгсөн: “...би өөрийн эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тогтоолыг уншиж танилцсан асуух зүйл байхгүй. Би аж ахуй нэгж байгууллага эзэмшдэг. Би “Биг Мото Трак” ХХК-тай. Манай компани ачааны машинаар ачаа тээвэрлэдэг юм. Би ... компанийн Жагий ах буюу Батжав ахтай анх уулзаад Өмнөговь аймаг руу ачаа ачуулах гэж байгааг хүнээс сонсоод ... компанийн ажилтан гэх Батжавт би өөрөө тээврийн компанитай гэж хэлээд 5 машинаар   Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа тээвэрлүүлэхээр болсон юм. Тэгээд би ... компанитай 2.750.000 төгрөгөөр тохироод жолооч нартай 2.650.000 төгрөгөөр тохирсон. Би 5 машины нэгээс 100.000 төгрөг, 5 машинаас нийт 500.000 төгрөгийн ашиг харсан юм. Би өөр зүйлд мөнгийг хэрэглэсэн учраас жолооч нарт өгөөгүй. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...” гэх мэдүүлэг[25]  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч А.Бгийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

 

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Шүүгдэгч А.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ”гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “_________________” гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд хууль заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэхийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Иймээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн шүүгдэгч А.Бн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг түүнд хэрэглэх, хорих ялаас чөлөөлөх шаардлагагүй гэж шүүх үзэж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Аийн Бг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  А.Бгийн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгийн 2.300.000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Дэмбэрэлд, 1.550.000 (нэг сая таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Эрдэнэбаатар нар тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА