Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 611

 

 

 

 

 

 

 

 

         А.Бд холбогдох эрүүгийн

                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Бд холбогдох эрүүгийн 1808044730064 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1990 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 6-7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

А.Б нь “Энх-Өглөө” ХХК-ний Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэрлийн бетон шонг тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу ачаа ачихаар “Энх-Өглөө” ХХК-иас тээврийн хөлсийг шилжүүлэн авч, улмаар “Энх-Өглөө ХХК-ийн ажилтан байна” гэж том оврын ачааны машины жолооч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар нарыг хуурч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Энх Өглөө” ХХК-ийн хашаанаас 21 ширхэг гэрлийн бетон шонг тээвэрлүүлсэн боловч Ж.Дэмбэрэлийн 2.300.000 төгрөг, С.Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг өгөхгүй залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичих баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бгаас 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Дэмбэрэлд 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг, хохирогч С.Эрдэнэбаатарт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөг тус тус олгож, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноос хүчинтэй болох ба шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

                                              

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие ам бүл гурвуулаа эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ийм гэмт хэрэгт холбогдож, ид ажиллаж, хөдөлмөрлөх насан дээрээ өргөст торны хаалга татаж, амьдралдаа нэгэн хар толбо үлдээж, ял эдлэж байгаадаа маш их гэмшиж харамсаж сууна.

Миний бие гэмт хэргийн улмаас хохирлыг хохирогчид нөхөн төлсөн, хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон миний хувийн байдлыг харгалзан үзэж, надад нэг удаа боломж олгож, надад оногдуулсан хорих ялын хорихоос өөр төрлийн ял болгон шийтгэж тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсч байна.

Миний бие цаашид ийм алдаа дахин хэзээ ч гаргахгүй, алдаагаа засаж амьдралдаа шудрагаар хөдөлмөрлөж амьдрах болно. ...” гэв.     

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч А.Бд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

А.Бгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад тухайн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

А.Бгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал  тогтоогдсон. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасны дагуу “...учруулсан хохирлыг төлсөн...” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, хорих ялын төрлүүдтэй болно.

А.Бгийн хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.     

 

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б нь хохирол төлбөр төлсөн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гарган өгч байна. Анхан шатны шүүхэд гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж байх үед хохирол төлнө гэж хуульд заасан эрхийнхээ дагуу 5 хоногийн хугацаатай завсарлага авсан атлаа хохирол төлөөгүй. Шүүх шүүгдэгчид хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

    

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

А.Б нь Энх-Өглөө ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэрлийн бетон шонг тээвэрлүүлнэ гэсэн зарын дагуу ачаа ачихаар Энх-Өглөө ХХК-иас тээврийн хөлсийг шилжүүлэн авч, улмаар “Энх-Өглөө ХХК-ийн ажилтан байна” гэж том оврын ачааны машины жолооч Ж.Дэмбэрэл, С.Эрдэнэбаатар нарыг хуурч 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Энх Өглөө ХХК-ний хашаанаас 21 ширхэг гэрлийн бетон шонг тээвэрлүүлсэн боловч Ж.Дэмбэрэлийн 2.300.000 төгрөг, С.Эрдэнэбаатарын 1.550.000 төгрөг, нийт 3.850.000 төгрөгийг өгөхгүй залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ж.Дэмбэрэлийн “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фэйсбүүк дээр Өмнөговь аймаг руу ачаа ачна гэсэн зарын дагуу 95102717 дугаарын утсаар холбогдож асуухад Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу гэрлийн шон ачна гэсэн. ...Тэгээд Батмагнай гэх залуу ачааны урьдчилгаа 2.200.000 төгрөг өгөөд Өмнөговь аймагт очоод ачаа буулгасан хойно чинь үлдсэн мөнгийг өгнө гэж хэлээд явуулсан юм. ... Би Энх-Өглөө компаний ажилтайн Батмагнайтай намайг ачааны таван ачааны машин олоод бай гэхээр нь найз Эрдэнэбаатар, хүүгийн найз Отонбаярын хоёр найзыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явуулсан. Би Отонбаярыг хоёр найзад ачааны хөлсний мөнгийг өгөөд явуулсан. Би өөрийнхөө 2.650.000 төгрөг, мөн найз Эрдэнэбаатар 1.550.000 төгрөгийг авч чадаагүй байна. ...” /хх 8-9/,   

 

Хохирогч С.Эрдэнэбаатарын “...гэрлийн бетон шон тээвэрлэхээр 2.650.000 төгрөгөөр тохирч, Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачуулсан. Тэгээд Батмагнай нь Дэмбэрэл бид хоёрт 2.650.000 төгрөгөөс 1.100.000 төгрөгийг өгөөд, би 21 ширхэг бетон шон, манай найз Дэмбэрэл 21 ширхэгийг тус тусдаа машиндаа ачаад хөдөлцгөөсөн. Тэгээд Батмагнай хэлэхдээ үлдэгдэл 1.550.000 төгрөгийг Өмнөговь аймагт ачааг буулгаад газар дээр чинь өгнө гэж хэлээд явуулсан. ...ачааг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд буулгаад Улаанбаатар хотод 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ирээд Энх-Өглөө компани дээр үлдэгдэл мөнгөө авъя гэж очсон чинь Энх-Өглөө компаниас манайх ачааны бүх мөнгөө Батмагнай гэдэг хүнд өгсөн ...манай компани Өмнөговь аймаг руу ачуулсан ачааны мөнгийг А.Бд өгсөн, А.Б нь манай Энх-Өглөө ХХК-нд ажилладаггүй гэж хэлээд явуулсан. ...” /хх 80-81, 98/.  

 

А.Б яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 8 дугаар сарын эхээр фэйсбүүкээр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулна гэсэн зар тавьсан. Тэгээд удалгүй том машины жолооч Ж.Дэмбэрэл гэдэг хүнтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Энх-Өглөө компаний хашаанаас бетон шон 31 тонныг ачуулсан юм. Тэгээд Ж.Дэмбэрэл жолоочтой ачаагаа ... 2.650.000 төгрөгөөр тохироод нийт 5 машин явсан. Тэгээд Улаанбаатар хотоос явахад 5 машины 1 машинд нь урьдчилгаа 1.200.000 төгрөг өгсөн юм. Тэгээд үйлдэгдэл мөнгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ачаа буулгасны дараа үлдэгдэл 1.450.000 төгрөгийг өгнө гэж хэлээд явсан. Тэгээд 5 машины ачааны мөнгөний үлдэгдэл 7.250.000 төгрөгийг өгөх байснаас 3.400.000 төгрөгийг Ж.Дэмбэрэлийн хүү Болдбаярын данс руу хийгээд үлдэгдэл 3.850.000 төгрөгийг Ж.Дэмбэрэл жолоочид өгөөгүй юм. Тэгээд жолооч Ж.Дэмбэрэл надаас 2.300.000 төгрөг нэхээд, манай найз С.Эрдэнэбаатар 1.550.000 төгрөгийг нэхээд байхаар нь би удаахгүй өгнө гэж хэлсээр байгаад өгч чадалгүй одоог хүргэж байна. ...” /хх 70-71/, “...Би 2018 оны 8 дугаар сарын эхээр өөрийн фэйсбүүкээр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ачаа ачуулна гэсэн зар тавьсан. Тэгээд удалгүй том машины жолооч С.Эрдэнэбаатар гэдэг хүнтэй танилцаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Энх-Өглөө компаний хашаанаас бетон шон 31 тонныг ачуулсан юм. Тэгээд С.Эрдэнэбаатар жолоочтой ачаагаа ... 2.650.000 төгрөгөөр тохироод нийт 5 машин явсан. Тэгээд Улаанбаатар хотоос явахад 5 машины 1 машинд нь урьдчилгаа 1.200.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би жолооч Ж.Дэмбэрэлийн хүү Болдбаярын данс руу нийт 13.250.000 төгрөгийг хийх байснаас 9.400.000 төгрөгийг хийсэн юм. Улаанбаатар хотод ирсэний дараа удаагүй Ж.Дэмбэрэл 2.300.000 төгрөг, С.Энхбаатар 1.550.000 төгрөгийг надаас нэхээд байхаар нь би маргааш өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэж байна. ...Би Энх-Өглөө ХХК-тай 2.750.000 төгрөгөөр тохироод, жолооч нартай 2.650.000 төгрөгөөр тохирсон юм. Би нэг машинаас 100.000 төгрөг, 5 машинаас нийт 500.000 төгрөгийн ашиг харсан юм. ...” /хх 86-87, 109/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Б нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч А.Бн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Б нь “...надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баярбаясгалан нь “...хорихоос өөр төрлийн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх, “шүүгдэгч А.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч А.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл хэсгийн хамгийн доод хэмжээ буюу 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гомдолд дурдсан үндэслэлээр хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.       

                                       

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бгаас 3.850.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Дэмбэрэлд 2.300.000 төгрөг, хохирогч С.Эрдэнэбаатарт 1.550.000 төгрөг тус тус олгохоор заасан бөгөөд шүүгдэгч А.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө дээрх хохирлыг хохирогч нарт төлсөн баримт ирүүлсэн болно.  

                                                                                                 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧИД                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                      

                                                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ