| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0885/Э |
| Дугаар | 0278 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.1.2.4., 11.6.2., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 0278
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч А.Ганзориг,
иргэдийн төлөөлөгч Б.Сарангоо,
шүүгдэгч Л.Ц, өмгөөлөгч Г.Энхболд,
шүүгдэгч Л.Э, өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Л.Цг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908007150188 дугаар 4 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 0 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кино монтажчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхаажавын Ц /РД:,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхаажавын Э /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Л.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүн баян уулын гудамж, од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр С.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт хутгаар хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан,
Мөн яллагдагч Л.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүн баян уулын гудамж, од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Л.Этэй “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан хутга буюу зэвсэг хэрэглэн түүний нуруу болон хөлөн тус газруудад нь хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд нь “...баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Л.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүн баян уулын гудамж, од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Л.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөл, толгой, нуруу, нүүрэн тус газрууд нь цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 0 сарын 06-ны өглөө дүү Га яриад “танайд очъё” гэсэн. Г 0,75 литрийн архи ганцаараа уугаад агсраад байсан. Э ирсэн, архины нэвширсэн үнэр үнэртэж байсан. Г гараад архи авчирсан. Га, Э нарт “Эгч нь шүдгүй болсон. Г зодож байна” гэж хэлсэн. Тэгээд тэд нар архиа 3 удаа тулгасан. Би ширээний хойд талд сууж байсан. Дуулж хуурдаад байсан. “Яв” гэж хэлэхэд Га уурлаад гарсан. Араас нь Г гараад түс тас хийсэн. Эийг “гар” гэсэн. Га, Г 2 зодолдож байсан. Г орж ирээд “чи дүү нартаа юу ярина гэнээ” гээд төвөнх дээр дараад намайг ухаан алдуулсан. Нэг сэрэхэд гал тогооны өрөөнд зодолдож байсан. Э үснээс 3 удаа зулгааж, “Ингээд үх” гээд байсан, хүзүүний ард цохисон. Ухаан ороод охинтойгоо ярьсан. Э аяга шидээд миний нүдэнд оносон. Г зуухны тэнд хэвтэж байсан. Э тавагтай идээ бариад шидсэн, би эсэргүүцэж чадаагүй зодуулсан. Таягаараа 2 тийш савж ширээний хөлд цохиод хугалсан. Га, Ганаа ах 2 зодолдоод байсан гэсэн. Тэргэнцэр дээрээс үсдээд зодсон. 9 жил Гийн дарамтанд амьдарсан. Э гарч яваад “хүнд хутгалуулчихлаа” гэж орж ирсэн. Э худлаа ярьж байна. Тэр хүнийг алах сэтгэл зүрх байхгүй. Гэмтлийн цагдаад “гэрт нөхөр байхгүй” гэж хэлсэн. Баянхошууны цагдаагийн дарамтанд орж худлаа хэлсэн. Би тухайн өдөр архи уугаагүй. Эмнэлэг явахад талийгаач зүүн креслоны тэнд сууж байсан. Бие нь зүгээр байсан. Би Эт зодуулсан, харин түүнд гар хүрээгүй. Эмнэлэг рүү гарахдаа Гийг хутгалуулсан гэдгийг мэдээгүй. Г Э 2 зодолдож байсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хийгээгүй хэрэгт яллаж байгааг зөвшөөрөхгүй” гэв.
Хохирогч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Толгой байнга өвдөж байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний биед Ц эгч гэмтэл учруулсан. Намайг гарч яваад буцаж ороход талийгаач пийшингийн тэнд хэвтэж байсан. Цус арчсан шинжтэй байсан. Намайг гарсны дараа л зодолдсон байх. “Ганаа ах яасан юм” гэхэд “гаж дон нь хөдөлж байхгүй юу” гэж байсан. Намайг Ц эгч том өрөөнд хутгалсан. Гэрээс гараад хутгалуулснаа мэдсэн. Түмпэнтэй махан дотор 2 хутга байсан. Би Цг зодоогүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол саналгүй. Түргэн тусламж үзүүлсэнд эгчдээ баярладаг” гэв.
Эрүүгийн 1908007150188 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гийн: “Манай дүү Г нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд Сандагдоржийн 2 дахь хүү болон 1956 онд төрсөн. Эхнэр Цтайгаа 1975 онд танилцаж гэр бүл болоод хүү, охин хоёр төрсөн. ...Манай дүү ажилч, хөдөлмөрч, шударга зантай хүн байсан. Сүүлд архинд дуртай болсон гэж сураг дуулсан. Хамгийн сүүлд би дүүтэйгээ 2018 оны 1 сарын 07-нд Улаанбаатар хотод ээжийг хагалгаанд оруулах үед эмнэлэг дээр таарч уулзаж байсан. Тэр үед дүү минь ямар нэгэн өвчингүй эрүүл саруул хүн байсан. ...Сүүлд хоёулаа нийлээд архи уудаг болсноос хойш ааш зан ямар болсон талаар мэдэхгүй байна. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Оршуулгын зардал гэж 4.300.000 төгрөг гарсан. Үүнээс баримттай нь 1.400.000 төгрөг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-115-118/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.28-ны өдрийн 475 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.Гийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх онош /Зүүн чихний сувгийн урд доод хэсгийн хавж нэвтэрсэн гүн шарх. Хүзүүний зүүн хураагуур судасны зүсэгдсэн шарх. Хурц цус алдалт. Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал. Зүрх судасны хурц дутагдал. Нүүр болон биеийн ил хэсгийн зулгаралт, шалбаралтууд. Элэгний гялтан хальс, бөөрний өөхөн эдийн цус хуралт. Хүнд зэргийн согтолт/-ийн хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо. 2.С.Г нь зүүн чихний урд доод хэсгийн хавж хатгагдсан шарх нь хүзүүний хураагуур судсыг зүсэж гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж үхэлд хүрсэн байна. 3.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Талийгаачийн бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. 5.Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3,1% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. 6.Цус нь АВО-н системээр Ol-p бүлэгтэй байна. 7.Нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шалбаралт зулгаралт нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-191-195/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019.03.13-ны өдрийн 355 дугаар нэмэлт дүгнэлтэд: “1.С.Гийн бие цогцост тогтоогдсон зүүн чихний шархны өргөн 4см байгаа бөгөөд энэ нь уг шархыг үүсгэсэн зүйлийн өргөний хэмжээг харуулж байна. 2.Аль хутгаар үүссэн гэдгийг тогтоох боломжгүй байна. Дээрх 2 хутганы үзүүр орчмын өргөний хэмжээ дээрх хэмжээний өргөнтэй шархыг учруулах боломжтой байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-197-198/,
Шинжээч С.Одончимэгийн: “Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн шинж гэмтлүүд байна. С.Гийн үхэлд хүргэсэн зүсэгдсэн хатгагдсан шарх нь дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан. Зүүн чихний шарх нь ямар ч байрлалаас учирч болно. Гэхдээ өөд өөдөөсөө харсан байрлалтай үед баруун гартай хүн зүүн талд учруулж болно. Амьд байх хугацааг нарийвчлан хэлэх боломжгүй, олон цагаар амьд байж чадахгүй. Ойролцоогоор их удлаа гэхэд 30-40 минут орчим хугацаагаар амьд байж болно. Эхний хэдэн минутанд үйл хөдөлгөөн хийж болно. Хүнд зэргийн согтолттой хүн эрүүл хүнийг бодоход эсэргүүцэх чадвар сул байна. Тэргэнцэр дээр суусан хүний суугаа өндөртэй ойролцоо гар хүрэх түвшинд хохирогчийн зүүн чихэнд тухайн шархыг учруулах боломжтой. Учир нь зүүн чихний шарх гэмтэл дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан. Баруун гараараа баруун дээрээс зүүн хойшоо чиглэлтэй хутгатай гараар савах үед талийгаачид учирсан зүүн чихний сувгийн урд доод хэсгийн хавж нэвтэрсэн гүн шарх, хүзүүний зүүн хураагуур судасны зүсэгдсэн шархыг учруулах боломжтой байна.
...Цгийн гарын хөдөлгөөн чөлөөтэй байсан учир уг гэмтлийг учруулах боломжтой. Баруун хөл дээрээ тулж босож байсан. Иймд суга таягтай явдаг байж магадгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-200-201, 202/,
Хохирогч Л.Эийн: “...Өнөөдөр 08 цагийн үед Га манайд ирээд “Ц эгчийнд цүнхээ орхичихсон байна, хамт очъё” гээд 09 цагийн үед очиход Ц эгч, Г ах 2 халамцуу байсан. Га бид 2 очихдоо дэлгүүрээс 0,5 литрийн архи авч очсон. Дөрвүүлээ хувааж уусан. Архи ууж дуусахад Ц эгч “дахиж архи ууна” гээд мөнгө өгөөд Га архинд явсан. Дэлгүүрээс 0,75 литрийн архи авчраад хувааж ууцгаасан. Архи ууж дуусахад 18 цаг болж байсан. Архи ууж дуусаад Г ах над руу агсраад “ална шүү” гэж байгаад төмпөнтэй маханд байсан том хар хутгыг аваад намайг “хутгална” гээд байсан. Г ах бид 2 маргалдаад би гэрийнх нь аяга, таваг, махыг тарааж шидсэн. Г ах дайрах үед Га очоод том өрөөний хойд хананы ор луу дарж унаж байгаад хутгыг булааж авсан. Тэр үед би Ц эгчтэй хэрэлдсэн юм шиг байна лээ. Ц эгч ширээн дээр байсан мах идэж байсан жижиг хар хутгыг аваад “юу яриад байгаа юм” гээд дайрах маягтай болохоор нь би гарах гээд босоход ар талаас зүүн дал руу 1 удаа хутгалсан. Зүүн гуяны ташаанд 1 удаа хутгалсан. Ц эгч миний дэргэд сууж байсан юм. Би хутгалуулчихаад шууд гараад явсан. Би гараад цагдаа руу явж байгаад болихоор шийдээд буцаад явсан. Гэрээс нь гараад явж байхад миний нуруугаар халуун юм урсаад эхэлсэн. Би удалгүй 10 орчим минутын дараа даараад буцаад ороход Ц эгчийн гэрт Г ах толгой нь хаалга руугаа хараад хэвтчихсэн, шалаар цус болчихсон, Ц эгч гал тогооны өрөөндөө ширээнийхээ ойролцоо тэргэнцэртэйгээ явж байсан. Намайг гарах үед Г ах орон дээрээ суучихсан, Га юмыг нь тарааж шидээд байсан. Ц эгч, Га хоёрын хэн нь цохисныг мэдэхгүй байна. Би буцаж орчихоод даараад байхаар нь пийшингийн ард нь улаан өнгийн хөнжил нөмрөөд хэвтсэн. Намайг газар хэвтэх үед ширээний хойд булан доор намайг хутгалсан хутга байсан. Тэр үед Ц эгч Г ахыг “босож галаа түл” гээд дуудаад байсан. Г ах өндийгөөд суучихсан байгаа харагдсан. Би хэвтэж байхад Ц эгч өөрийнхөө гар утсаар түргэн тусламж дуудаад байсан. Түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь 1950 руу залгаж такси дуудсан. Би босох үед Г ах том өрөө рүүгээ толгой нь харчихсан нүцгэн хэвтэж байсан. Тэгээд бид 2 таксинд суугаад гэмтлийн эмнэлэг явсан. Би Ц эгч, Г ах, Га нарыг цохиж зодоогүй. Г ах бид 2 уг нь таарамжгүй харилцаа байхгүй. Урд нь маргалдаж байгаагүй. Ц эгч бид 2 хааяа маргалддаг байсан...
...Г ах, Ц эгч, Га нар 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Ц эгч мөнгө гаргаад Г архинд явсан. Тэгээд бид дөрөв тэр архиа уусан. Га 13 цагийн үед “харьлаа” гээд явсан. Тэгтэл Г ах агсам тавих гээд хөмхийгөө зуугаад муухай хараад байхаар нь би төмпөнтэй махыг аваад тараагаад шидсэн. Тэгсэн чинь Ц эгч “мах цацлаа” гээд нөхөр Гийгөө өмөөрөхөөр нь би “таныг зодоод хөл гаргүй болгочихсон байхад энэ нэг юмаа өмөөрөөд” гэхэд Ц эгч уурлаад таягаараа намайг цохих гэхээр нь би таягийг аваад шидсэн. Тэгээд Ц эгчтэй ноцолдсон бөгөөд Ц эгч газар байсан хутгыг аваад миний баруун дал руу нэг удаа цохих шиг болохоор нь би түлхчихээд шууд гараад явчихсан. Намайг гарахад бүрэнхий болчихсон, 18 цагийн үе байсан. Би тэднийхээс гараад 30-40 минутын дараа буцаж орсон. Гудамжаар явж байхад миний баруун дал руу халуун оргиод цус гараад байсан. Намайг буцаж ороход Г ах пийшингийнхээ урд талд толгой нь хаалга руугаа харчихсан, зүүн тал цус болчихсон хэвтэж байхаар нь би Ганаа ах гэж дуудахад Ц эгч “наадахны чинь гаж дон хөдөлчихсөн байгаа юм” гэхээр нь би пийшин мөргөөд уначихсан байна гэж бодсон. Намайг “Ганаа ахаа” гэж дуудахад толгойгоо дээшээ өндийлгөөд харж байсан. Тэгэхэд Ц гал тогооны өрөөнд талийгаачийн хажуу талд тэргэнцэр дээрээ аягаа арчаад сууж байсан. ...Ц эгчийгээ хэрэгт хийгээд яах вэ, зүгээр эмнэлэг очоод боолт хийлгүүлээд гарчих юм байх гэж бодсон. Би гурвуулаа байж хэн нь ингэчихэв гэж Ц эгчээс асуухад “би тэгчихсэн юм” гэж надад тухайн үед хэлж байсан. ...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-121-125, 130-131/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.12-ны өдрийн 2125 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Эийн биед баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-204/,
Шинжээч Ч.Эрдэмболорын: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар буюу баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учрах үедээ амь насанд аюултай гэдэг нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй үед тухайн гэмтлийн эмгэг жамаар амь нас эрсдэх гэмтлийг ойлгодог. Баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цэргийн төв эмнэлэгт очиж хохирогчийг үзэх үед хохирогч нь эмнэлгийн тусламж авч эмчилгээ хийлгэсэн буюу шарханд оёдол тавьсан байсан учир уг шархнуудын үүсгэгдсэн чиглэлийг тогтоох боломжгүй байна. Тухайн хутга савчсан гэсэн хүнтэй хохирогч ижил түвшинд буюу тухайн гэмтэл учруулагч хүний гар хохирогчийн дал, гуяны хэсэгт хүрэхээр зайтай ямар ч байрлалд үүсэх боломжтой. Тухайн гэмтэл учруулагч хүн өөрөө доошоо харсан буюу дөрвөн хөллөсөн байрлалаас хүний ар нуруунд гэмтэл учруулах боломжгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-205-206/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.14-ний өдрийн 780 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “Л.Эийн биед учирсан баруун далны хэсэг дэх шарх 4 см орчим урттай, талийгаач С.Гийн цогцост учирсан зүүн чихний сувгийн урд гадаргуу дахь шарх нь 4х0,8см хэмжээтэй байна. Дээрх хоёр шарх нь ижил хэмжээтэй байх тул нэг багаж зэвсгийн үйлчлэлээр учирсан байхыг үгүйсгэхгүй” гэжээ /3 дугаар хавтас, хх-194/,
Хохирогч Л.Цгийн: “2019 оны 0 сарын 06-ны өдөр Г бид хоёрыг гэртээ байхад дүү Га 1 шил архитай ирсэн. Бид нар хамт архи уусан. Архи ууж байхад талийгаач С.Г намайг “чи дүү нартаа намайг зоддог, хөл хугалсан гэж хэллээ” гэж миний хоолойг боож ухаан алдуулсан. Энэ үед миний хүзүүнд зулгаралт гэмтэл учирсан. Намайг сэрэхэд Э манай байшингийн том өрөөний зүүн талын цонхны доод талын сандал дээр суучихсан “муусайн юмнууд ингэж амьдарна гэж ямар юм байдаг юм” гээд шаазан аяга аваад миний нүүр лүү шидсэн. Тэр үед миний зүүн нүдний доод зовхинд учирсан цус хуралт гэмтэл учирсан. Би тухайн үед голын ширээний хойд талд тэргэнцэр дээрээ сууж байсан. Э над руу дөхөж ирээд үсдэж байгаад тэргэнцэр дээрээс татаж унагаад орны урд газар унагаад миний баруун гуя, дал, нуруу, гар, хөл рүү өшиглөж миний биед учирсан баруун дал, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүдийг учруулсан. ...Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-135-136, 137-138/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.02.13-ны өдрийн 2124 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Л.Цгийн биед зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун дал, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /1 дүгээр хавтас, хх-208/,
Шинжээч М.Золжаргалын: “Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Духны зулгаралт гэмтэл нь унах үед үүссэн гэмтэл байна.
...Хүзүүнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтэл болох зүүн нүдний доод зовхи, баруун дал, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний ард үүссэн цус хуралт нь боолтын улмаас үүсэх боломжгүй. Учир нь хүзүү хоолойг гаднаас дарах, боох үед 1,0*2,0 см жижиг хэмжээтэй цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй ба хүзүү хоолойг боосон тохиолдолд хүзүү хоолойд боолтын ором бүхий цус хуралт, зулгаралт үүсэх байсан. Уг хүзүүний ард талд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл. Л.Ц биеийн байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна. Хувцсаа тайлахад өөрөө босож, суух хөдөлгөөн хийж байсан. Л.Цгийн хүзүү хоолойнд гэмтэл учрах байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-210/,
Гэрч Л.Гын: “...Ц эгчийн гэрт 09 цаг өнгөрч байхад очиход талийгаач Г, Ц эгч 2 архи уучихсан халамцуу байсан. Би очихдоо 1 шил 0,5 граммын архи, ундаа авч орсон. Удалгүй миний араас Э эгч ирсэн. Ингээд архийг талийгаач Г ах, Ц эгч, Э эгч бид 4 хувааж уусан. Ц эгч “ийм муу архи уугаад байхдаа яадаг юм” гээд 20,000 төгрөг надад өгөөд дэлгүүрээс 0,75 литрийн архи авахуулсан. Уг архийг бид 4 хувааж уугаад юм яриад сууж байтал Ц эгч уйлаад “би та нарт үнэнгээ хэлье, миний шүднүүдийг Г цохиж унагаасан, одоо хиймэл шүд зүүдэг” гэж хэлээд харуулсан. Бас “миний хөлийг таг хийтэл хугалж байсан” гэсэн. Тэгтэл Э эгч “энэ муу Г угаасаа гаж донтон, миний нүдэн дээр боовоо гаргачихаад хүн рүү харуулаад оролдоод байсан” гэсэн. Энэ үед гэнэт л Ц эгч “би ганцаараа Лхаажавын хүүхэд” гээд яриад унахаар нь би “та аавыг ерөөсөө дууриагаагүй, аав хамгийн төлөв түвшин зантай хүн байсан” гэтэл Ц эгч таягаараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохьчихоор нь би гарч яваад хамтран амьдрагч Соёлхүүгийн гэрт очоод унтсан.
...Намайг гэрээс гарахад Г ах хэн нэгэнтэй маргалдаж муудсан зүйл огт болоогүй.Архиа уугаад дуусахын алдад Ц эгч хиймэл шүдээ гаргаж ирээд “Г бүх шүдийг минь цохиод унагаачихсан, мөн хөлийг минь хугалсан, би та нарт хэлчихье” гэсэн. Тэгэхэд талийгаач Г үүдэнд тамхи татаад байж байсан. Мөн “би ганцаараа Лхаажавын хүүхэд, чи Дашзэвэгийн хүүхэд” гээд Этэй муудалцах гээд байхаар нь би 13 цаг өнгөрч байхад гараад явчихсан юм. Намайг гарч явахад үүдэнд талийгаач Г тамхи татаад зогсож байсан. Тэгээд намайг автобусны эцсийн буудал дээр зогсож байхад манай нөхөр Соёлхүү ирээд аваад явсан. Надад талийгаачтай муудалцсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-151-152, 153/,
Гэрч Л.Энхбаярын: “...Энэ өдөр Ц эгч өөрийнхөө утаснаас миний утас руу залгаж “Га, Э 2 манай гэрт өдөр ирээд явсан” гэж хэлэхээр нь би “танайд хэн байгаа юм бэ” гэж асуухад “Ганаа ах чинь намайг зодож нүдээд гараад явчихлаа, тэр хооронд нь ярьж байна” гэхээр нь “та 2 архи уучихсан юм уу, цагдаа дуудсан юм уу” гэж асуухад Ц эгч “цагдаа дуудсан байгаа, өдөр Га, Э 2-ыг ирэхээр нь 1 шил архи хувааж уусан” гэж хэлэхээр нь “яах гэж та нар архи уусан юм бэ, цагдаа дууд” гэхэд “цагдаа дуудчихсан, би хүлээж байна” гэсэн. Ийм л яриа болсон өөр зүйлийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-221-222/,
Гэрч Д.Ганбаатарын: “...Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян-Уулын гудамжны хашаанаас 50-60 орчим насны хоёр эмэгтэй хүн гарч ирсэн. Нэг эмэгтэй нь хөл муутай, тэргэнцэртэй, шар өнгийн куртик өмсчихсөн, нөгөөх нь бараан хувцастай байсан. Тэргэнцэртэй эмэгтэй миний машины урд суусан, харин нөгөө эмэгтэй нь миний машины хойно ороод хойд сандал дээр суусан. Хөл муутай тэргэнцэртэй эмэгтэй намайг “гэмтлийн эмнэлэг орчих” гэж хэлчихээд гар утсаа гаргаж ирээд нэг эрэгтэй хүн рүү залгаж “одоо гэмтлийн эмнэлэг рүү таксинд суугаад явж байна, гэмтлийн эмнэлэг дээр уулзъя” гэж утсаар ярьж байгаа эрэгтэй хүндээ хэлэхэд нөгөө эрэгтэй нь утасны цаанаас “яг юу болчихсон юм бэ, яасан юм” гэж асуутал “гэмтлийн эмнэлэг дээр хурдан хүрээд ир, очиж байгаад яръя” гээд утсаа салгасан. Тэгтэл машины хойно суугаад явж байсан эмэгтэйн гар утас дуугарсан чинь аваад “би ярьж чадахгүй байна, дараа яръя” гээд салгасан. Өргөө кино театрын хойхно ард сууж явсан эмэгтэй гэнэт хий ханиалгаад ёолж байснаа “ханиалгаж чадахгүй байна” гээд амандаа үглэж байгаад эмнэлэг орсон. Хоёр эмэгтэй архи согтууруулах унааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ биеэ авч явах чадвартай, ухаан санаа нь зүгээр, хүний ярьсан зүйлийг ойлгож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-141-146, 147/,
Гэрч Г.Бат-Эрдэнийн: “...2019 оны 0 сарын 06-ны өдөр ...15 цаг 33 минутанд ...ээж Цгийн дугаараас дуудлага ирсэн байхаар нь эргүүлээд залгасан чинь ээж Ц архи уучихсан байдалтай хэл яриа нь орооцолдчихсон “гэрт Га эгч чинь ирчихсэн аавтай чинь муудалцаж, хэрэлдэж, маргалдаад байна” гэсэн. 18 цаг 49 минутанд ээж Ц өөрийнхөө дугаараас залгаж “аав чинь үгэнд орохгүй байна, ээж нь танай гэрт очдог юм билүү” гэхээр нь “тэгвэл хүрээд ир” гэсэн чинь “за” гээд утсаа салгасан. Би 18 цаг 59 минутанд залгаж “та ирэх болж байна уу, хаана явна” гэж асуутал “ээж нь очно, очно” гээд утсаа салгасан. Ээжийг ирэхгүй болохоор нь 20 цаг 45 минутанд залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байхаар нь аав агсам тавихгүй унтчихсан юм байх, ээжийг ирэхгүй юм байх гэж бодоод унтаж амарсан. Өглөө сэрээд гар утсаа хартал ээжийн дугаараас 02 цаг 54 минутанд дуудлага ирсэн байхаар нь эргүүлээд залгасан холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Архи уусан үедээ ихэнх тохиолдолд хэрэлдэж маргалдан, хоорондоо зодолддог...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-158-159/,
Гэрч Н.Барбаатарын: “2019 оны 0 сарын 07-ны өдөр би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад “Гэмтлийн эмнэлгээс Баянхошууны шинэ эцэс дээр нэг эмэгтэй дээрэмдүүлж, хутгалуулсан байна” гэж мэдээлэл ирүүлсэн учир хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч ахмад Эрдэнэбаатарыг Гэмтлийн эмнэлэг рүү явуулах гэж байгаад дуудлага өгсөн гэх Цтай болсон явдлынх нь талаар тодруулж ярихад “манай дүү Э Налайх дүүргээс золголт хийхээр ирж яваад манай гудамжинд үл таних хоёр залууд хутгалуулаад дээрэмдүүлсэн байна, би аваад эмнэлэг дээр ирсэн байна” гэсэн. Би 102, 103 дугаарын утсанд дуудлага ирсэн байна уу гэж лавлахад дуудлага өгөөгүй байсан болохоор эргэж Ц руу холбогдож “танай гэр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “чи манай гэрийн хаягаар яах гээд байгаа юм” гэхээр нь би “та гэрийнхээ хаягийг хэлмээргүй байгаа бол регистрийн дугаараа хэлчих” гэхэд регистрийн дугаараа хэлэхээр нь “танай гэрт хүн байгаа юу” гэж асуухад “манай гэрт хүн байхгүй, чи манай гэрийн хаягаар яах гээд байгаа юм” гээд утсаа тасалсан. Регистрийн дугаараар нь шүүж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн хорооны хаяг гарч ирсэн. Тэгээд сэжигтэй санагдахаар нь Эрдэнэбаатараар удирдуулсан бүрэлдэхүүнийг гэрийн хаягаар нь явуулсан. Бүрэлдэхүүн очоод хүн нас барсан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-171-173/,
Гэрч С.Болдбаярын: “Тухайн өдөр миний бие хэлтсийн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан. ...22 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэгт хутгалуулсан эмэгтэй хүн таксигаар хүргэгдэн ирээд госпитал руу хагалгаа хийлгэхээр явчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу ахлах офицер Барбаатар тухайн хутгалуулсан хүний гэрийн хаягаар нь хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг явуулж шалгуулахад “гэрт нь нас барсан хүн байна” гэж мэдэгдсэний дагуу хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг хийхээр явсан. Миний бие дуудлаганд очоод хэргийн газарт дотогш оролгүйгээр алба хаагчиддаа хийж гүйцэтгэх ажиллагааны талаар зааварчилгаа өгчихөөд госпитал руу очсон. Мөн уг гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн хэрэг байсан учраас ойлгомжтой хэрэг гэж үзээд Л.Цтай уулзаж ярилцах шаардлага гараагүй. Урд өдөр нь дүү Этэй уулзахад “манай эгч бүх асуудлыг хийсэн” гэж байсан. Тиймээс Л.Цтай уулзаж ярилцаад байх шаардлагагүй байсан. ...Нэгдүгээрт би хэргийн газарт очиж цогцсыг хараагүй. Хоёрдугаарт өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн хэрэгт байгаа хэргийн газрын үзлэгийн зураг, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхгүй учраас Л.Ц гэх хүнд хэрэг үйлдлийн талаар нарийн детальчилж хэлж зааж өгөх боломжгүй. Мөн Л.Ц гэх хүнийг айлган сүрдүүлж мэдүүлэг өгөхөөр дарамталсан зүйл байхгүй. Харин энэ хүний хувьд дарамталж мэдүүлэг өгүүлсэн гэж намайг гүтгэж байгаа байдал ажиглагдаж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-181-182/,
Гэрч Н.Равжирын: “...Сонгинохайрхан дүүргийн хороо, 13- хаягт очиж шалгахад хүн нас барчихсан байсан учраас хэргийн газрын үзлэгт шинжээчээр оролцсон. ...Ханан пийшингийн баруун талд шалан дээр дэвссэн байсан улаан эрээн өнгөтэй хивс доороос хар өнгийн иштэй жижиг 1 ширхэг хутга олсон. Уг хутганы ажлын хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Мөн том өрөөний ширээн доороос 1 ширхэг том хутгыг олж гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авсан. ...Хэргийн газарт их хэмжээний цусаар бохирлогдож, нэвчсэн, цус дусалж байсан алчуур байгаагүй. Хэрвээ их хэмжээний цус нэвчсэн, цус дусалсан алчуур байсан бол гэрэл зургаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураах байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-183-184/,
Гэрч С.Эрдэнэбаатарын: “...Ингээд жижүүрийн ахлах офицер Барбаатар нэг хүнтэй утсаар яриад “Гэрийн хаягаа заагаад өгөөдөх” гээд байсан. Нөгөө хүн хаягаа хэлж өгөхгүй байгаа бололтой байсан. Хаягаар очиж шалгахад хашааны хаалга онгорхой, байшингийн хаалга хагас онгойсон байсан. Байшин руу ортол ханан пийшингийн хажуу талд нүүр ам нь цус болсон эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Шинжээч хошууч Равжираар уг хүн амьд байгаа эсэхийг шалгуулж судсыг бариулж үзүүлэхэд “нас барсан байна” гэсэн. Тэгээд хэргийн газрыг хамгаалалтад авсан. ...Намайг хэргийн газарт очиход цусаар нэвчиж бохирлогдсон цус дусалж байсан алчуур байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-185-186/,
Шинжээчийн 2019.03.01-ний өдрийн 1109 дүгээр дүгнэлтэд: “1.5. Хэргийн газрын үзлэгээр авсан гэх пийшингийн хана дээр байсан улаан өнгийн толбоноос авсан дээж, ягаан цэцэгтэй цагаан өнгийн хөнжилнөөс авсан дээж, үүдний шкафны буланд байх цус мэт зүйл, зуухны булан дээрээс авсан цус мэт зүйл, зуухан дээр байх улаан өнгийн зүйлээс авсан дээж, гал тогооны өрөөний хойд хана дээрээс бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн дээж, шалан дээр дуссан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Дээрх зүйлсд цус илэрч байна. 3.Илэрсэн цус нь хүний цус байна. 4.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов. 7.Ягаан цэцэгтэй цагаан өнгийн хөнжилнөөс авсан дээж, зуухны булан дээрээс авсан цус мэт зүйл, зуухан дээр байх улаан өнгийн зүйлээс авсан дээж, шалан дээр дуссан цус мэт улаан өнгийн зүйл зэрэгт илэрсэн цус нь С.Гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Үүдний шкафны буланд байх цус мэт зүйл, гал тогооны өрөөний хойд хана дээрээс бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн дээж зэрэгт цус нь Л.Эийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-216-218/,
Шинжээчийн 2019.03.01-ний өдрийн 1130 дугаар дүгнэлтэд: “1. /Л.Цгаас хураан авсан/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн жинсэн өмд, шар өнгийн гутал зэрэгт цус илэрч байна. 2.Шар өнгийн куртик, бор өнгийн ноосон майк зэрэгт цус илрээгүй. 3.Илэрсэн цус нь хүний цус байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-229-230/,
Шинжээчийн 2019.03.01-ний өдрийн 1197 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг таягт цус илэрч байна. 2.Илэрсэн цус нь хүний цус байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-241-242/,
Шинжээчийн 2019.03.01-ний өдрийн 1126 дугаар дүгнэлтэд: “1. Л.Цгийн гэх бөөрөнхий цагаан хээтэй цэнхэр өнгийн торгон дээл, саарал өнгийн хөхний даруулга, хар өнгийн нимгэн цамц, хар өнгийн цамц, майк зэрэгт цус илэрч байна. Бор өнгийн ороолт, хар өнгийн савхин бээлий, хар өнгийн цүнх, хар өнгийн савхин малгай, хар өнгийн нүдний шил зэрэгт цус илрээгүй. 2. Илэрсэн цус нь хүний цус байна...” гэжээ / хавтас, хх-14/,
Шинжээчийн 2019.02.23-ны өдрийн 958 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг таяг болон төмрөнд гарсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гэмтэл байна. 2. Хоёр дугаартай таягны хугарсан үзүүр, 38,5 см урттай төмрийн нэг талын үзүүрийн хугарсан гэмтэл хоорондоо тохирч байна” гэжээ / хавтас, хх-42-44/,
Шинжээчийн 2019.02.20-ны өдрийн 908 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. 2. Хар савхин малгайнд гарсан 4х3 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна. Хар цамцанд гарсан товч тасарсан гэмтэл, 6,5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ гэмтэл болон уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Хар савхин малгайнд гарсан 7х4мм, хар цамцанд гарсан 3,5см, дээлэнд гарсан 2,9см, 1,4см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна” гэжээ / хавтас, хх-75-76/,
Шүүгдэгч Л.Цгийн сэжигтнээр өгсөн: “2019 оны 0 сарын 06-ны өглөө 9-10 цагийн орчимд нөхөр Г бид хоёр босоод байж байхад дүү охин Га манай гэрт 0,5 литрийн архи авчихсан ирсэн. 30 орчим минутын дараа дүү Э орж ирсэн. Г архинд гарч яваад 0,75 литрийн нэг шил архи авч ирээд уг хоёр шил архийг бид дөрөв хувааж уусан. Би дүү нарт “Г миний хөлийг хугалсан, намайг боож унагаадаг, одоо эгчид нь хэцүү байна, бүтэн эрхтэнгүй боллоо” гэж хэлж байсан. Яг хэдэн цагт гэж хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан яриад сууж байгаад би тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд 18, 19 цаг болж байсан байх. Сэрээд харахад Э том өрөөнд байдаг зүүн талын буйдан дээр согтуу байдалтай “муусайн пиздаануудын байж байгаа царай” гэх мэтээр үглэчихсэн согтуурхаад байж байсан. Харин Г газарт хэвтэж байсан. Га гэрт байгаагүй явчихсан байсан. Э агсраад ширээн дээр байгаа аяга аваад над руу шидэхэд миний зүүн хацар дээр оночихсон. Э босч ирээд миний үснээс зулгаагаад, үсдээд, хөлөөрөө миний салтаа руу 2, 3 удаа өшиглөөд авахад нь би өвдгөөрөө урагшаа унасан чинь үснээс зулгаагаад, гарны булчин хэсгээс гараараа базлаад нуруу руу гараараа 3, 4 удаа цохиж авсан. Би ойртуулахгүй гээд орон дээр байх суга таягаа аваад хоёр тийшээ хөдөлгөж, хөдөлгөөнийг нь хорьсон чинь таяг хугарчихсан. Э ширээн дээр байсан түмпэнтэй махыг аваад шидэхэд түмпэн дотор байсан хар иштэй хутга орны ойролцоо унасан. Би газарт хоёр хөлөөрөө өвдөглөсөн ороо налчихсан сууж байсан. Э зогсчихсон намайг зодоод байсан учир ойртуулахгүй санаатай уг хутгыг аваад баруун гартаа бариад хоёр тийшээ савалж хөдөлгөсөн. Тэгэхэд Эийг хутгалчихсан юм шиг байна лээ. Би өөрөө мэдээгүй. Эийг гэрээс гарч явахад би Гийн хамт гэрт үлдэхэд Г газраас босч ирээд “чи муу дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гээд уурлаад босоод ирсэн. Г шууд над руу чиглээд хурдан хурдан алхаад намайг боох гэж байгаа бололтой ирсэн. Би орны урд тэргэнцэр дээрээ сууж байхад Г босч ирээд хоёр гараараа миний хоолойн дээр дараад, түнхийг цааш түлхээд боосон. Яг тэр үед миний баруун гарт хар иштэй хутга байсан. Би Гийг айлгах санаатай хутгатай гараараа өөдөөс нь далайгаад баруун дээрээс зүүн доошоо чиглэлтэй савсан. Би хутгалчихлаа гэж мэдээгүй. Айлгах санаатай өөрийгөө хамгаалаад л урдаас нь хутгатай гараараа савахад ийм зүйл болчихсон байна. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тухайн үед Э болон өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэгж байтал Э орж ирэхэд дээл нь цус болчихсон байсан. Э надад “та хардаа, та намайг хутгалсан” гэсэн. Би “өө тэгвэл гэмтэл рүү явъя” гэж хэлээд 1950 руу залгаад такси дуудсан. Такси ирэхээр нь аваад явсан. Бид хоёрыг явахад Г зуухны урд талд хэвтэж байснаа босоод орны хөлд очиж суугаад фудболкоо тайлж байсан. Гт “бид хоёр гэмтэл явлаа” гэхэд юм дуугараагүй. Гэмтэл дээр очоод Э надад “би худгийн хажууд танихгүй хүнд хутгалуулсан гэж хэлнэ шүү” гэж байсан...” гэх мэдүүлэг / хавтас, хх-142-143/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.02.19-ний өдрийн 360 дугаар дүгнэлтэд: “1.Л.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Л.Ц нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3.Л.Ц нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 5. Л.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ өөртөө болон бусдад аюул учруулахгүй болно. 6. Л.Ц нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 7. Л.Ц нь өөрийн хийсэн үйлдлээ жолоодох чадвартай байна. 8. Л.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна. 9.Л.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ / хавтас, хх-64-66/,
Шүүгдэгч Л.Эийн яллагдагчаар өгсөн: “Миний биед Л.Ц эгч гэмтэл учруулсан. Л.Ц эгч талийгаач Гийг өмөөрөөд их уурласан. Тухайн үед би ширээн дээр байсан махыг аваад шидчихсэн учраас Ц эгч уурлаад хутга аваад намайг хутгалчихсан. Тухайн үед Л.Ц эгчид “дал эвгүй болоод байна” гэж хэлэхэд “би хутгалчихсан юм” гэж надад хэлсэн. Мөн би талийгаач Гт огт ойртоогүй. Талийгаачийн тухайд ч гэсэн над руу ойртоогүй. Би тухайн үед ширээн дээр байсан махыг аваад шидэхэд Л.Ц эгч уурлаад намайг таягаараа цохьсон. Тэгэхээр нь би эргүүлээд таягийг нь аваад пийшин рүү шидчихсэн. Үүнээс цаашаа юу болсныг санахгүй байна. Би гэрээс нь гараад явахад миний дал халуун оргиод байхаар нь буцаад яваад өрсөн. Намайг гарахад Л.Ц эгч талийгаач Гтэй хэрэлдэж, маргалдаад үлдсэн. Ингээд гэрээс гарчихаад буцаад ороход Г ах пийшингийхээ хажууд хэвтэж байсан. Г ахын хэвтэж байсан шал цус болчихсон байсан. Цусыг нь юмаар арчсан бололтой харагдаж байсан. Тэгэхээр нь би Л.Ц эгчээс “Ганаа ах яачихсан юм бэ” гэж асуухад “гаж дон нь л хөдөлж байхгүй юу” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-197-198/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.04.01-ний өдрийн 543 дугаар дүгнэлтэд: “1.Л.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2.Л.Э нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. 4.Л.Э нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Л.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5.Л.Э нь өгөх чадвартай байна. 6. Л.Э нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ / хавтас, хх-85-86/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-17-33/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-37-41/, хүний бие /Л.Ц/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-45-49/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-64-66, 67-68, 71-72, 73-74, 75-77, 78-79, 80-81/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-88-91/, таньж олуулах ажиллагаа явуулсан “Л.Эийг та талийгаачийн гэрт махан дээр байсан гэх хутгыг заана уу гэхэд 8 дугаартай хутгыг заав. Намайг Л.Ц хутгалсан, сүүлд гэрт буцаж орж хэвтэхэд доор байсан хутга 6 дугаартай хутга мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-86, 108-109/, гэрч Г.Соёлхүүгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-150/, гэрч З.Нямзаяагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-184/, шинжээчийн 2019.01.03-ны өдрийн 1115 дугаар дүгнэлт / хавтас, хх-2/, 1117 дугаар дүгнэлт / хавтас, хх-8/, 1125 дугаар дүгнэлт / хавтас, хх-13/, 11 дүгнэлт / хавтас, хх-20/, 909 дүгээр дүгнэлт / хавтас, хх-69/, 91180429 дугаарын 2019.02.01-ний өдрөөс 2019.02.07-ны өдөр хүртэлх орсон, гарсан ярианы мэдээлэл /3 дугаар хавтас, хх-50-52/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /3 дугаар хавтас, хх-143-144/, шүүгдэгч Л.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-161-168/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-207-213/, гэрч А.Амгаасэдийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-219-220/, Л.Э архаг архичин гэх мэдээлэл /3 дугаар хавтас, хх-142/, шүүгдэгч Л.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хавтас, хх-176/, шүүгдэгч Л.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /3 дугаар хавтас, хх-132/ зэрэг баримтуудыг,
мөн шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас гаргаж өгсөн шүүгдэгч нарын асап сангийн мэдээллийг тус тус уншиж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга, шаазан аяганы хагархай, хугархай суга таяг зэргийг оролцогчдоор таниулж тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр С.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хүнд зэргийн согтолттой буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан,
шүүгдэгч Л.Ц согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү Л.Этэй “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан нуруу болон хөлөнд хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь,
шүүгдэгч Л.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Л.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөл, толгой, нуруу, нүүрэн тус газрууд нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Сэжигтний мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. 1 багажаар 2 хүнд хохирол учруулсан. Задлан хийхээс 10-12 цагийн өмнө нас барсан байх боломжтой. Гэрч Энхбаярын мэдүүлгээр “Ц, талийгаач хоёр байсан” гэдэг нь тогтоогддог. Э анхнаасаа л Ц хутгалсан гэж хэлсэн, зааж байгаа. Гэр дотор илэрсэн цусыг одоо сэргээн тогтоох боломжгүй. Боолт хийгдээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Тухайн үед 4 хүн байсан. Га өдөр явсан нь тогтоогддог. 3-уулаа үлдээд маргаан үүссэн гэдгийг хэлдэг. Э Гтэй маргалдаж жийсэн гэдэг. Ц “Г ирээд боосон” гэдэг. Том өрөөнд хутгалсан юм бол амь хохирогчийн болон Эийн цус илрээгүй. Эийн цус энд тэндээс илэрсэн. Гийн цус мөн адил илэрсэн. Эийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Шүүгдэгч хэнд хутгалуулснаа хэлж мэддэггүй. Түргэн дуудаад гарахдаа мөлхсөн учир Цгийн хувцсанд цус илэрсэн. Ц том хутга барьсан гэдэг, тэр нь гэмт хэрэг үйлдсэнээр харагдана. Ц жижиг хар хутгыг мэдэхгүй гэдэг. Э тогтворгүй мэдүүлэг өгдөг. Ц тогтвортой мэдүүлэг өгдөг. Ингээд шууд Цг яллагдагчаар татаад ажиллагаа хийсэн. Эийг шалгаагүй, шалгаад тогтоогдохгүй бол хэрэгсэхгүй болгох байсан. Эргэлзээтэй зүйл олон байгаа. Олон зүйл хоорондоо тохироогүй байгаа. Хэн үйлдсэн нь нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Л.Цг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц хутгыг нуусан, цусыг арчсан гэдгийг хэн, яаж нотолсон юм. Хийсвэр дүгнэлт хийгээд байна. 2019 оны 4 дүгээр сарын 05-нд Г дал руу цохисон гэдэг. Гал тогооны өрөөнд юу болсныг хэргийн газрын үзлэгийн зургаар хангалттай тогтоосон...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг “Ц архи уугаагүй гэж байгаа ч 2019 оны 0 сарын 07-нд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө архи хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Шинжээч Одончимэгийн мэдүүлэг байгаа...” гэж,
иргэдийн төлөөлөгч “Л.Ц гэм буруутай. Л.Э гэм буруугүй, хохирогч” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүгдэгч Л.Цгийн өмгөөлөгч Г.Энхболдын дээр дурдсан гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан Л.Эийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Л.Цгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд “Шүүгдэгч, хохирогч Л.Ц, Л.Э, гэрч Л.Га, амь хохирогч С.Г нар ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар “Л.Цгийн “Г намайг зоддог, би ганцаараа Лхаажавын хүүхэд” гэх, Л.Эийн “Г гаж донтон” гэх, улмаар эд зүйл авч шидсэн” зэргээр хэн аль нь зүй бус авирлаж, Л.Ц нь Л.Гыг таягаар цохиж, Л.Га гэрээс гарч явсан. Гэрт үлдсэн Л.Э Л.Цг өшиглөж, цохих зэргээр биед нь халдсан, Л.Ц нь Л.Эийг өөрөөсөө холдуулах зорилгоор таягаараа савчиж, таяг хугарсан, улмаар Л.Ц нь Л.Эийн эд зүйл шидлэхдээ унагаасан хутгаар түүний биед 2 удаа хутгалж, Л.Э гэрээс гарч явсан. Харин гэрт Л.Ц, С.Г нар үлдэж, С.Гийн зүгээс “чи дүү нартаа намайг зоддог гэж хов зөөлөө” гэж маргалдаж, Л.Ц руу довтлох үед Л.Ц С.Гийг хутгалж алсан” үйл баримт тогтоогдсон байна.
Дээр дурдсан Л.Эийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Л.Цгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нь харилцан хэргийн үйл баримтыг нотолсон төдийгүй, цагдаагийн алба хаагч болох гэрч Н.Барбаатар, С.Болдбаяр, Н.Равжир, С.Эрдэнэбаатар нарын өгсөн “Л.Ц гэрийн хаягаа зааж өгөхгүй байсан, хивсэн доороос хар өнгийн иштэй жижиг хутга гарч ирсэн” гэх мэдүүлэг, хүний биед болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнүүд,
шинжээч С.Одончимэгийн “гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн шинж гэмтлүүд байна. Талийгаач С.Гийн үхэлд хүргэсэн зүсэгдсэн, хатгагдсан шарх нь дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан. Зүүн чихний шарх нь ямар ч байрлалаас учирч болно. Гэхдээ өөд өөдөөсөө харсан байрлалтай үед баруун гартай хүн зүүн талд учруулж болно. Тэргэнцэр дээр суусан хүний суугаа өндөртэй ойролцоо гар хүрэх түвшинд хохирогчийн зүүн чихэнд тухайн шархыг учруулах боломжтой. Учир нь дээр хэлсэн талийгаачид учирсан зүүн чихний шарх гэмтэл дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан учир байсан. Уг асуултанд дурьдсан баруун гараараа баруун дээрээс зүүн хойшоо чиглэлтэй хутгатай гараар савах үед талийгаачид учирсан зүүн чихний сувгийн урд доод хэсгийн хавж нэвтэрсэн гүн шарх, хүзүүний зүүн хураагуур судасны зүсэгдсэн шархыг учруулах боломжтой байна. Цгийн гарын хөдөлгөөн чөлөөтэй байсан учир уг гэмтлийг учруулах боломжтой. Баруун хөл дээрээ тулж босож байсан. Иймд суга таягтай явдаг байж магадгүй...” гэх мэдүүлэг,
шинжээч Ч.Эрдэмболорын “гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тухайн хутга савчсан гэсэн хүнтэй хохирогч ижил түвшинд буюу тухайн гэмтэл учруулагч хүний гар хохирогчийн дал, гуяны хэсэгт хүрэхээр зайтай ямарч байрлалд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, шинжээч М.Золжаргалын “Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга, шаазан аяганы хагархай, хугархай суга таяг зэргээр давхар нотлогдох тул Л.Эийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Л.Цгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Л.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг шүүгдэгч Л.Ц, Л.Э нарыг яллах талын нотлох баримт гэж үнэлсэн болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Ц согтуурсан үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од нөхөр С.Гийг хүнд зэргийн согтолттой болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт хутгалж алсан,
мөн төрсөн дүү Л.Эийн нуруу, хөлөнд 2 удаа хутгалж биед нь баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Л.Э согтуурсан үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од төрсөн эгч Л.Цг зодож, биед нь зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун дал, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч Л.Ц согтуурсан үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од нөхөр С.Гийг хүнд зэргийн согтолттой болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт нь хутгаар хутгалж алсан нь
хохирогч Л.Эийн: “...30-40 минутын дараа буцаж орсон. ...Г ах пийшингийнхээ урд толгой нь хаалга руугаа харчихсан, зүүн тал нь цус болчихсон хэвтэж байхаар нь ...мах идэж байсан жижиг хар хутга хивсэн доор хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-121-125, 130-131/, гэрч Г.Бат-Эрдэнийн “...ээж Л.Ц архи уучихсан байдалтай хэл яриа нь орооцолдсон ...залгаж “аав чинь үгэнд орохгүй байна, ээж нь танай гэрт очдог юм билүү” гэж хэлэхээр нь “тэг тэг” гэсэн ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-158-159/, гэрч Л.Энхбаярын “...Ц эгч над руу залгаад “Ганаа ах чинь намайг зодож нүдээд гараад явчихлаа, тэр хооронд нь би ярьж байна” гэхээр нь...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-221-222/, гэрч Н.Барбаатарын “...Ц руу холбогдож “гэр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “чи манай гэрийн хаягаар яах гээд байгаа юм” гэхээр нь би “та гэрийнхээ хаягийг хэлмээргүй байгаа бол регистрийн дугаараа хэлчих” гэхэд регистрийн дугаараа хэлэхээр нь “танай гэрт хүн байгаа юу” гэж асуухад “манай гэрт хүн байхгүй, чи манай гэрийн хаягаар яах гээд байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан. ...Бүрэлдэхүүн очоод хүн нас барсан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-171-173/, гэрч С.Болдбаярын “...уг гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдсэн хэрэг байсан учраас ойлгомжтой хэрэг гэж үзээд Л.Цтай уулзаж ярилцах шаардлага гараагүй. Урьд өдөр нь дүү Этэй нь уулзахад “манай эгч бүх асуудлыг хийсэн” гэж хэлж байсан. Тийм учраас Л.Цтай уулзаж ярилцаад байх шаардлагагүй байсан. ...би хэргийн газарт очиж цогцсыг хараагүй. ...газрын үзлэгийн зураг, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхгүй учраас Л.Ц гэх хүнд хэрэг үйлдлийн талаар нарийн деталчилж хэлж зааж өгөх боломжгүй. Мөн Л.Ц гэх хүнийг айлган сүрдүүлж мэдүүлэг өгөхөөр дарамталсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-181-182/, гэрч Н.Равжирын “...Сонгинохайрхан дүүргийн хороо, 13- хаягт очиж шалгахад хүн нас барчихсан байсан ...Ханан пийшингийн баруун талд шалан дээр дэвссэн байсан улаан эрээн өнгөтэй хивсний доороос хар өнгийн иштэй жижиг 1 ширхэг хутга олсон. Уг хутганы ажлын хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-183-184/, шүүх эмнэлгийн 475 дугаар “1.С.Гийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх онош /Зүүн чихний сувгийн урд доод хэсгийн хавж нэвтэрсэн гүн шарх. Хүзүүний зүүн хураагуур судасны зүсэгдсэн шарх. Хурц цус алдалт. Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн алдагдал. Зүрх судасны хурц дутагдал. Нүүр болон биеийн ил хэсгийн зулгаралт, шалбаралтууд. Элэгний гялтан хальс, бөөрний өөхөн эдийн цус хуралт. Хүнд зэргийн согтолт/-ийн хэсэгт дурьдсан гэмтэл тогтоогдлоо. 2. С.Г нь зүүн чихний урд доод хэсгийн хавж хатгагдсан шарх нь хүзүүний хураагуур судсыг зүсэж гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж үхэлд хүрсэн байна. 3. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 5.Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3,1% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-191-195/, задлан шинжилгээний 355 дугаар “1. С.Гийн бие цогцост тогтоогдсон зүүн чихний шархны өргөн 4см байгаа бөгөөд энэ нь уг шархыг үүсгэсэн зүйлийн өргөний хэмжээг харуулж байна. 2. Аль хутгаар үүссэн гэдгийг тогтоох боломжгүй байна. Дээрх 2 хутганы үзүүр орчмын өргөний хэмжээ дээрх хэмжээний өргөнтэй шархыг учруулах боломжтой байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-197-198/, шинжээч С.Одончимэгийн “...Талийгаач С.Гийн үхэлд хүргэсэн зүсэгдсэн хатгагдсан шарх нь дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан. Зүүн чихний шарх нь ямар ч байрлалаас учирч болно. Гэхдээ өөд өөдөөсөө харсан байрлалтай үед баруун гартай хүн зүүн талд учруулж болно. Эхний хэдэн минутанд үйл хөдөлгөөн хийж болно. Хүнд зэргийн согтолттой хүн эрүүл хүнийг бодоход эсэргүүцэх чадвар сул байна. Тэргэнцэр дээр суусан хүний суугаа өндөртэй ойролцоо гар хүрэх түвшинд хохирогчийн зүүн чихэнд тухайн шархыг учруулах боломжтой. Учир нь дээр хэлсэн талийгаачид учирсан зүүн чихний шарх гэмтэл дээрээс ташуу доош чиглэлтэй хавж хатгагдсан шарх байсан. Баруун гараараа баруун дээрээс зүүн хойшоо чиглэлтэй хутгатай гараар савах үед талийгаачид учирсан зүүн чихний сувгийн урд доод хэсгийн хавж нэвтэрсэн гүн шарх, хүзүүний зүүн хураагуур судасны зүсэгдсэн шархыг учруулах боломжтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-200-201, 202/, шинжээчийн 1126 дугаар “1. Л.Цгийн гэх бөөрөнхий цагаан хээтэй цэнхэр өнгийн торгон дээл, саарал өнгийн хөхний даруулга, хар өнгийн нимгэн цамц, хар өнгийн цамц, майк зэрэгт цус илэрч байна. 2. Илэрсэн цус нь хүний цус байна...” гэх дүгнэлт / хавтас, хх-14/, шүүгдэгч Л.Цгийн сэжигтнээр өгсөн “...Г газраас “чи муу дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гээд уурлаад босоод ирсэн. Шууд над руу чиглээд хурдан хурдан алхаад намайг боох гэж байгаа бололтой ирсэн. Би орны урд тэргэнцэр дээрээ сууж байхад Г босч ирээд хоёр гараараа миний хоолой дээр дараад, түнхийг түлхээд боосон. Яг тэр үед миний баруун гарт хар иштэй хутга байсан. Би Гийг айлгах санаатай хутгатай гараараа өөдөөс нь далайгаад баруун дээрээс зүүн доошоо чиглэлтэй савсан...” гэх мэдүүлэг / хавтас, хх-142-143/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-17-33, 175-176/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-37-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-88-91/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /3 дугаар хавтас, хх-143-144/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга, шаазан аяганы хагархай, хугархай суга таяг зэргээр,
шүүгдэгч Л.Ц согтуурсан үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од төрсөн дүү Л.Эийн нуруу, хөлөнд хутгалж биед нь баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цус хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь хохирогч Л.Эийн “...Ц эгч ширээн дээр байсан мах идэж байсан жижиг хар хутгыг аваад “юу яриад байгаа юм” гээд дайрах маягтай болохоор нь би гарах гээд босоход ар талаас зүүн дал руу 1 удаа хутгалсан. Зүүн гуяны ташаанд 1 удаа хутгалсан. ...миний нуруугаар халуун юм урсаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-121-125, 130-131/, гэрч Д.Ганбаатарын “...50-60 орчим насны хоёр эмэгтэй хүн гарч ирсэн юм. Нэг эмэгтэй нь хөл муутай, тэргэнцэртэй ...байсан ...ард сууж явсан эмэгтэй гэнэт хий ханиалгаад ёолж байснаа “ханиалгаж чадахгүй байна” гээд амандаа үглэж байгаад гэмтлийн эмнэлэг орсон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-141-146, 147/, гэрч С.Болдбаярын “...Этэй нь уулзахад “манай эгч бүх асуудлыг хийсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-181-182/, шүүх эмнэлгийн 2125 дугаар “1. Л.Эийн биед баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-204/, шинжээч Ч.Эрдэмболорын “...учрах үедээ амь насанд аюултай гэдэг нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй үед тухайн гэмтлийн эмгэг жамаар амь нас эрсдэх гэмтлийг ойлгодог. Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тухайн хутга савчсан гэсэн хүнтэй хохирогч ижил түвшинд буюу тухайн гэмтэл учруулагч хүний гар хохирогчийн дал, гуяны хэсэгт хүрэхээр зайтай ямар ч байрлалд үүсэх боломжтой. Тухайн гэмтэл учруулагч хүн өөрөө доошоо харсан буюу дөрвөн хөллөсөн байрлалаас хүний ар нуруунд гэмтэл учруулах боломжгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-205-206/, шүүх эмнэлгийн 780 дугаар “Л.Эийн биед учирсан баруун далны хэсэг дэх шарх 4 см орчим урттай, талийгаач С.Гийн цогцост учирсан зүүн чихний сувгийн урд гадаргуу дахь шарх нь 4х0,8см хэмжээтэй байна. Дээрх хоёр шарх нь ижил хэмжээтэй байх тул нэг багаж зэвсгийн үйлчлэлээр учирсан байхыг үгүйсгэхгүй” гэх шинжилгээ /3 дугаар хавтас, хх-194/, шүүгдэгч Л.Цгийн сэжигтнээр өгсөн “...Э ширээнд дээр байсан түмпэнтэй махыг аваад шидэхэд түмпэн дотор байсан хар иштэй хутга орны ойролцоо унасан. ...Э зогсчихсон намайг зодоод байсан учир түүнийг ойртуулахгүй санаатай уг хутгыг аваад баруун гартаа бариад хоёр тийшээ савалж хөдөлгөсөн. Тэгэхэд Эийг хутгалчихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг / хавтас, хх-142-143/, таньж олуулах ажиллагаа явуулсан “Л.Эийг та талийгаачийн гэрт махан дээр байсан гэх хутгыг заана уу гэхэд 8 дугаартай хутгыг заав. Намайг Л.Ц хутгалсан, сүүлд гэрт буцаж орж хэвтэхэд доор байсан хутга 6 дугаартай хутга мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-108-109/, шүүгдэгч Л.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-161-168/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хутга зэргээр,
шүүгдэгч Л.Э согтуурсан үедээ 2019 оны 0 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хороо, Зүүнбаян уулын гудамж, од төрсөн эгч Л.Цг зодож, биед нь зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун дал, зүүн шуу, хэвлийн, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч Л.Цгийн “...Л.Э манай байшингийн том өрөөний зүүн талын цонхны доод талын сандал дээр суучихсан “муусайн юмнууд ингэж амьдарна гэж ямар юм байдаг юм” гээд шаазан аяга аваад миний нүүр лүү шидсэн. Тэр үед миний зүүн нүдний доод зовхинд учирсан цус хуралт гэмтэл учирсан. Э над руу дөхөж ирээд үсдэж байгаад тэргэнцэр дээрээс татаж орны урд газар унагаад миний баруун гуя, дал, нуруу, гар, хөл рүү өшиглөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-135-136, 137-138/, шүүх эмнэлгийн 2124 дүгээр “1.Л.Цгийн биед зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун дал, зүүн шуу, хэвлийн, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-208/, шинжээч М.Золжаргалын “Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтэл бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Духны зулгаралт гэмтэл нь унах үед үүссэн гэмтэл байна. ...Хүзүүнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хүзүүний ард үүссэн цус хуралт нь боолтын улмаас үүсэх боломжгүй. Учир нь хүзүү хоолойг гаднаас дарах, боох үед 1,0*2,0 см жижиг хэмжээтэй цус хуралт гэмтэл үүсэх боломжгүй ба хүзүү хоолойг боосон тохиолдолд боолтын ором бүхий цус хуралт, зулгаралт үүсэх байсан. Уг хүзүүний ард талд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-210/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Эийн шалтаг шалтгаангүйгээр маргаан үүсгэж, гэмтлийн улмаас тэргэнцэр дээр сууж байсан буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж төрсөн эгч Л.Цг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Л.Цгийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан төрсөн дүү Л.Эийг нуруун, хөлөнд 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Л.Цгийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нөхөр С.Гийг хүнд зэргийн согтолттой байхад нь хутгалж санаатай алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд түүний шүүх хуралдаанд өгсөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Л.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Эийн шүүх хуралдаанд өгсөн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн, хүнийг алах гэмт хэргийн улмаас хохирогч С.Гийн амь хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г нь “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэнийг тус тус үндэслэн шүүгдэгч Л.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 18 жилийн хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Санал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэг “720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд оруулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хэн аль нь хувийн таарамжгүй харилцааны улмаас, үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрх, эрх чөлөөнд халдсан, зэвсэг хэрэглэж хүний амь хохироосон, мөн хүнд гэмтэл санаатай учруулсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний амь нас хохирсон, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар “Нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Л.Ц 62 настай, шүүүгдэгч Л.Э 60 настай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага буюу хэн аль нь гэмт хэрэг үйлдээгүй гэдэг, шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Л.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Л.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Л.Цд оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 18 жилээр тогтоож, уг ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Эийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, шаазан аяганы хагархай, хугархай суга таяг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э, Л.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдын “Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 36. зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Цг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял,
Шүүгдэгч Л.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялын хэмжээг 18 /арван найм/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Эийн цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож, түүнийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, шаазан аяганы хагархай, хугархай суга таяг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ц цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38. зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
ШҮҮГЧИД М.МӨНХБААТАР Г.МӨНХЗУЛ