Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар баг ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Хариуцагч: Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар  баг ******* тоотод  оршин суугч *******  овогт *******гийн ******* /РД:/

Гэрлэлт цуцлуулж, таван хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ О.******* миний бие Д.*******тай 2001 онд танилцаж гэр бүл болж 2003 оны 06 сарын 02-нд хүү , 2005 оны 12 сарын 13-нд хүү , 2007 оны 08 сарын 23-нд хүү , 2009 оны 03 сарын 13-нд хүү , 2012 оны 06 сарын 11-нд хүү нар төрсөн. Одоо 13 настай, 11 настай, 9 настай, 7 настай, 4 настай. Д.******* бид хоёр ханьлаад 15 жил болох хугацаанд удаа дараа намайг зодож, гичий гэхчлэн үг хэлээр доромжилж, хүүхдүүддээ уураа гарган өшиглөж, авч шиддэг, надтай сууснаас хойш Цэенням гэх бүсгүйг жирэмслүүлж 2002 оны 09 сарын 14-нд хүү Түвшинсүлд нь төрснийг би саяхан мэдсэн, өөрөө ч хэлсэн. Сүүлийн 2 жил нууц амрагтай болж Баяндалай сумын харъяат Тогтохын Байгаль гэгч эмэгтэйтэй сүүлэрч ааш зан нь эрс эвдэрч байгаа, намайг гэрээсээ хөөж доромжлон хүнтэй мэндлэх төдийд л хардаж доромжлох болсон. Иймд амар тайван амьдрах нөхцөл бүрэлдэхгүй байсаар 2016 оны 01 сарын 08-нд чиний хэрэгцээ дууссан зайлахгүй юу гичий минь гэрээсээ хөөсөн боловч би 2016 оны 02 сарын 04-нд гэрээсээ гарч тусдаа амьдарсаар 6 сар болж байна. Бага хүү О.Отнонхишиг маань 2015 оны 01 сарын 17-нд цусны өвчтэй нь илэрч перембозит оноштой халамж асаргаанд орсон. Эх хүний хувьд өөрийнхөө асрамжинд авч асран хамгаалагч нь болсон учир заавал өөр дээрээ авах шаардлагатай байна. Ийм учир Д.*******аас гэрлэлтээ цуцлуулж, 5 хүүгээ өөрийн асрамжид авч, таван хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Д.******* нь одоог хүртэл гэртээ ганцаар амьдарч би 6 сарын турш 5 хүүтэйгээ хамт тусдаа өрх толгойлон амьдарсаар өдийг хүрсэн боловч энэ хугацаанд бидэнд юу дутагдаж байна, хоол хүнс хэрэгтэй байна уу? гэж огт анхаарал тавилгүй өдийг хүрсэн. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд би нэхэмжлэл гаргасан боловч 2 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Бид 2 хэл амаа ололцоод эвлэрлийн гэрээ байгуулсан боловч 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш манайд ирж амьдраагүй, харж үзэлгүй өдийг хүрсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Д.******* бид хоёрын 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 037 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, 5 хүүхдийг минь миний асрамжид үлдээн, Д.*******аас 5 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....................       

 

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг Даланзадгад сум 5 дугаар  баг ******* тоотод  оршин суугч Д.******* миний бие О.*******тэй амьдрал холбоод 15 жил болсон. Энэ хугацаанд 5 хүүхдийн аав, ээж болсон. Бид 2 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл тусдаа амьдарч байгаа. ******* 5 хүүхдээ бодоод эвлэрэх талаар зөндөө ярьж уулзалдсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Намайг хүн гэж хүлээж аваагүй. Би энэ удаад *******ийн салах хүсэлтийг хүлээж авлаа. Харин таван хүүхдээ өгч чадахгүй. Хуулийн байгууллага нэг талыг барилгүй тэгш хандах байлгүй гэж бодож байна. Намайг харж ханддаггүй гэж худал. Би нэгдүгээр ангийнхаа хүүгийн 1 дүгээр анги төгсөлтийн хувцас, шаардлагатай зүйлийг авч өгсөн. *******т хүртэл хүзүүний зүүлт авч өгсөн. 5 дугаар ангийн хүүгийнхээ төгсөлтийн хуримтлалын мөнгө бүгдийг би гаргасан. Саяхан гэрийнх нь хаалга үүдийг сольж өгсөн. Өөрийн хийсэн хаалгаа өөрийн гараар тааруулж барьж өгсөн. Энэ болгон харж хандаагүйн илрэл үү. Би хүүхдүүдтэйгээ очиж уулзья гэх болгонд мөнгөтэй л ирээрэй гэдэг. Миний хүүхдүүдэд аавын хайраас илүү мөнгийг илүүд үздэг нь үнэхээр харамсалтай. Тэр хүүхдүүдэд аавын хайр халамж илүү баймаар. Надаас 5 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож авна гэж байна. Үнэндээ би тодорхой байнгын ажил хийдэггүй. Захилгаар мод, мужааны ажил хийдэг хүн. Мөнгө янз бүр л орж ирдэг. Шаардлагатай үед нь мөнгө төгрөг өгөөд уулзаж учраад явж чадна. Байнга сар бүр мөнгө өгөх боломж надад байхгүй. Байнгын ажилтай тогтмол цалин хөлс авдаг болно л доо. Хүүхдээ, хань ижлээ бодоод янз бүрээр эвлэрэх тал дээр ярилцсан. Би хүүхдүүдээ л бодож байна. *******ийн салах саналыг би зөвшөөрч байна. Харин таван хүүхдийг минь бид хоёрт аав, ээж гэдэг хариуцлагыг бодож адил хандахыг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...................  

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэл, О.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0203965 дугаартай Д.*******, О.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , , , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, , , , , нарын Өнө-Орших өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, , , , , нарын тайлбар, Д.*******ын хариу тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Д.Оч-Амарабат нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Д.******* нар нь 2001 онд гэр бүл болж 2003 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүү , 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү , 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү , 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү , 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүү нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын ирэгний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 91 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү нарыг эх О.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч ******* нь үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд Д.*******аас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү нарыг эх О.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар  баг, Зүүнсайханы 6 дугаар гудамжны 11 тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/-аас 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү , 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү , 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Д.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар О.Уранчилэг, Д.******* нарын гэрлэлтийг цуцалж, 5 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

6.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 93,814 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР