Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/00727

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаар магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

Н.Од холбогдох

10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сард Н.Од бэлнээр 15 000 000 төгрөгийг өгсөн. Энэ нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байдаг газрыг хөөцөлдөж гэрчилгээ гаргаж өгье урьдчилгаа 15 000 000 төгрөг өгчих гэж авсан. Бүтээж өгөх хугацаа өнгөрч би мөнгөө авахыг удаа дараа шаардсан боловч өгөхгүй байсан. Ингээд би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасны дагуу Н.О, Ц.Бнарыг байцаахад 15 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч одоо мөнгийг бэлэн өгч чадахгүй хэсэгчлэн төлнө гээд 5 000 000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг зээл хөөцөлдөж байгаа мөнгө бүтэхээр өгнө гэж хэлчихээд өгөхгүй болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Уг 5 000 000 төгрөгийг Ц.Бцагдаа дээр байхад надад өгсөн боловч тэр Н.Оын дүү учир би Н.Оыг өгч байна гэж ойлгосон. Одоо надаас мөнгө хүлээж авсан Н.Ооос үлдэгдэл 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Хан-Уул дүүрэгт нэг газар байна. Тэр газрыг худалдаад авчихмаар байна гэсэн. Түүний саналыг миний бие Ц.Бд хэлсний дагуу Д.Б, Ц.Бхоёрыг холбож өгсөн төдий юм. Миний бие Д.Боос авсан 15 000 000 төгрөгийг бүгдийг нь Ц.Бд өгсөн. Би тэр мөнгөнөөс өөрт авч, хэрэглэсэн зүйл байхгүй. Тэр мөнгийг Ц.Бд өгсөн гэдгийг Д.Б өөрөө ч мэдэж байгаа. Миний бие Д.Бтой газар худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр огт хийж байгаагүй болно. Эрүүгийн хэрэг дээр Н.Ооос ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Харин Ц.Б15 000 000 төгрөгийг Н.Ооор дамжуулан Д.Боос авсан, түүний 5 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 10 000 000 төгрөгийг буцааж төлнө гэж амласан байгаа. Д.Б Н.О хоёрын хооронд үүссэн харилцаа бол худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний шаардлага нь худалдагч биет байдлын болон эрхийн дагуу эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч түүний дагуу тухайн эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг харилцан хүлээнэ. Энэ утгаараа үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж байгаа бол Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар тусгайлсан шаардлага нь гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэх гэх мэт. Иймд тусгайлсан шаардлага бол заавал үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа бол бичгээр үйлдэж, нотариатаар орох ёстой. Тийм учраас Н.О Д.Б нарын харилцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш. Н.О Д.Бын гуйлтаар газрыг хөөцөлдөж, тодорхой хэмжээний цаг хугацаа орсон байгаа. Н.Оын үүрэг Д.Бын саналыг Ц.Бд дамжуулж, дараа нь Ц.Бгийн саналыг Д.Бод дамжуулж харилцан нэг нэгэнд нь мөнгийг авч хүлээлгэж өгснөөр дууссан. Иймд энэ нь зуучлалын гэрээ болон даалгаврын гэрээний холимог хэлцлийн хэлбэр байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуулинд үл харшлах хэлцэл гэсэн байдаг. Тийм учраас хуулинд үл харшлах хэлцэл хийгдсэн. Хэлцлээр хүлээсэн үүрэг нь үүсэж дуусгавар болсон. Үүнд Ц.Бөөрөө газрыг олж өгнө гэсэн үүргийг өөрөө хүлээсэн учраас энэ мөнгийг төлөх нь үнэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрвээ Ц.Бд Д.Боос үүрэг үүсгээгүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээдээс буцаая гэж шаардах эрх нь байгаа. Н.О нь нэхэмжлэлд дурдсан шиг өөртөө өмчилдөг, ашигладаг, захиран зарцуулдаг газар өөрт нь байхгүй. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ бодитойгоор хийгдээгүй. Тийм учраас хариуцах ёсгүй этгээдээс шаардсан Д.Бын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ооос 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/03023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 15 000 000 /арван таван сая/ гэснийг 10 000 000 /арван сая/ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Энхгэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх маргалдаж байгаа талуудын харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь ИХШХШТХуулийн 116.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр, магадлал гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөхдөө хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт тайлбар хийгээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ хариуцагчийг 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх ИХШХШТХуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжпэгч 10 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэжээ. Гэтэл хавтаст хэргийн 5, 6-р талд авагдсан нотлох баримт болох 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бод Ц.Ббуцаан өгсөн тэмдэглэл, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Нийдандагийн 2016.09.26-ны өдөр Д.Бийг асууж авсан тэмдэглэлд: ...Оргилтой таарсан юм. Би ямар ажилтай яваа талаараа хэлэхэд Оргил “...Баясаагаас мөнгөө авъя гэхэд өнөө маргаашгүй өгнө гэж худлаа ярьдаг гэх тайлбар, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Нийдандагийн 2016.10.10-ны өдөр Ц.Бг асууж авсан тэмдэглэлд: ...Би Д.Боос Оргилоор дамжуулж авсан мөнгөнөөс 3 500 000 төгрөгийг нь өгсөн байгаа. Үлдсэн мөнгийг нь зээл хөөцөлдөж байгаа бөгөөд энэ 7 хоногийн 3 дахь өдөр гэхэд бүтэх байх. Надад Д.Быг залилан мэхлэх гэсэн санаа бодол байгаагүй, үнэхээр тэр газрыг нь бүтээж өгөх гэж хөөцөлдсөн, мөн тэр ажлыг бүтээх гэж цааш нь ганц хоёр хүнд мөнгө өгсөн боловч тэд нараас авч чадахгүй байгаа бөгөөд эхлээд Д.Бын мөнгийг өгч дуусгаж байж дараа нь нөгөө хүмүүсээсээ мөнгөө олж авна гэсэн бодолтой байна гэх тайлбар, 2017.10.27-ны өдрийн 2662 дугаар ХУД-ийн Прокурорын тогтоол зэрэг баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр шүүх ХУД-ийн цагдаагийн хэлтэсээс гаргуулан хэрэгт хавсаргасан. Д.Б нь Н.Ооор дамжуулж газар хөөцөлдүүлэх болсон газар хөөцөлдөх ажлын хөлсийг Ц.Бд өгсөн, Ц.Бнь Н.Ооор дамжуулан Д.Боос 15 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн, түүнээс 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Н.О нь анхнаасаа Д.Боос мөнгө авч өөртөө захиран зарцуулах, газар хөөцөлдөх ажлыг өөрөө гүйцэтгэх санаа зорилго байгаагүйг Д.Б анхнаасаа мэдэж байсан, тиймдээ ч 2016.09.23-ны өдөр ХУД-ийн цагдаагийн хэлтэст Ц.Б, Оргил нарт холбогдуулж гомдол гаргасан байдаг. Харин Д.Б Ц.Бхоёрыг Оргил холбож өгсөн нь зуучлалын гэрээ болон даалгаврын гэрээний хэлбэрийн холимог шинжийг агуулсан ИХ-ийн 8.1.1-д зааснаар агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Н.Оын хувьд газар хөөцөлдөж өгөх хүн байна уу гэснийг нь Ц.Бд дамжуулан өгч, урьдчилгааг Ц.Бд авч өгснөөр Иргэний хуулийн 236.1.1-д заасны дагуу үүрэг дуусгавар болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа юм. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа газар олж өгөх ажлын урьдчилгаа болгон өгсөн төлбөрийг буцаан өгөх үүрэг Ц.Бхүлээж хариуцна гэдгийг эрүүгийн гомдол шалгах үед тайлбар өгсөн Ц.Бгийн тайлбараар тогтоогдож байна. Мөн энэ үүргийг Ц.Бхэсэгчилэн биелүүлсэн нь 5 000 000 төгрөг 2 хувааж өгсөн баримтаар тогтоогдож байгаа болно. Нэхэмжлэгч Д.Б газар хөөцөлдөх ажлын урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөгийг Н.Од хүлээлгэн өгсөн асуудал дээр Оргилын зүгээс маргахгүй боловч, Оргил тэр мөнгийг өөртөө авч, захиран зарцуулаагүй Ц.Бд хүлээлгэн өгсөн Ц.Бтүүнийг нь эгүүлэн төлөхөө бүрэн дүүрэн илэрхийлсэн байгааг хууль зүйн дүгнэлт огт хийхгүйгээр хоёр шатны шүүх орхигдуулсан болно. УДШ-ийн иргэний хэргийн танхимаас 2016 онд гэрээний бус үүргийг харилцаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарт: Үндэслэлгүйгээр хөрөнгөжнө гэх ойлголт нь: Бусдын хөрөнгийн зарим хэсэг нь өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээдийн хөрөнгө бусдын хөрөнгөөр баяжсан гэх ойлголтыг бий болгодог. Хариуцагч гэх Н.Оын хувьд Д.Боос 15 000 000 төгрөг авч Ц.Бд дамжуулж өгснөөрөө өөрийнх нь хөрөнгө нэмэгдээгүй, өөрөөс нь өөр этгээдэд шилжих ёстой хөрөнгө хэвээр үлдсэн зүйл байхгүй байхад Д.Бын 15 000 000 төгрөгийг Ц.Бд дамжуулж өгснөөрөө Н.О хэрхэн хөрөнгөжөөд байгаа асуудал ойлгомжгүй байна. Хүний мөнгийг хүнд дамжуулан өгснөөрөө дамжуулан өгсөн этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол дамжуулан авсан гэх этгээдийг яасан гэж ойлгох вэ. Д.Боос авсан мөнгөө Ц.Бгэгч нь хүлээн зөвшөөрч, буцаан өгөхөө хангалттай илэрхийлсэн тайлбар, 15 000 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн нотлох баримтад анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1., 40.2-т заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг яагаад үнэлээгүйгээ тайлбарлаагүй байна. Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлээр Н.Оыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэр, магадлалаар Н.Ооос 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хариуцагч Н.Ооос 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүнг алдаатай тусгасаныг зөвтгөсөн нь үндэслэлтэй болжээ.

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлыг Иргэний хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйг эрх зүйн дүгнэлт хийх замаар залруулах боломжтой бөгөөд харин шаардах эрхийг зохицуулсан хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 2014 оны 10 дугаар сард газар эзэмших эрх олж авах зорилгоор 15 000 000 төгрөгийг Н.Од шилжүүлсэн, буцааж 5 000 000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрх худалдах-худалдан авахад худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д заажээ. Газрын тухай хуульд зааснаар иргэн эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газар эзэмших эрхийг хууль ёсоор олж авах эрхтэй ба эрхгүй этгээдтэй тохиролцож мөнгө шилжүүлсэн талуудын тохиролцоо хуульд нийцэхгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй, улмаар үүрэг үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Д.Б нь Н.Од 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогджээ. Уг мөнгийг хариуцагч нь Ц.Бгэх этгээдэд өгсөн, 5 000 000 төгрөгийг Ц.Бгаас нэхэмжлэгчид шилжүүлсэн явдал дээрх үйл баримтыг үгүйсгэхгүй болно. Иймд Ц.Бмөнгийг хариуцна гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна.   

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээв

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 186 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА