Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 363

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 10 сарын 11-ний өдөр        Дугаар                                     Баруун-Урт

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц. Эрдэнэзуу , 

 

Нэхэмжлэгч Буянцацрах ХЗХ-ыг төлөөлөн гүйцэтгэх захирал ажилтай Б.Оюунтуяагийн /утас: 99087661/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7-р баг 27А байр 1-3 тоотод оршин суух Буянжаргалын Эрдэнэчимэгт /утас: 99045069/ холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 7 981 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Буянцацрах ХЗХ-ыг төлөөлөн гүйцэтгэх захирал ажилтай Б.Оюунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буянжаргалын Эрдэнэчимэг нь тус хоршооноос 2013 оны 12 сарны 31-нд 8,300,000 төгрөгийн зээл авч 2,300,000 төгрөгийг төлж үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2014 оны 05 сарын 16-аас 2014 оны 12 сарын 26-ны өдрийг хүртэл сунгуулж зээлээс 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээл болон хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа хойшлуулж байгаа учир зээл 5,000,000 төгрөг, хүү 2,981,000 төгрөгийг Б.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:. Миний бие нь 2013, 2014 онуудад зээлийн гэрээ байгуулж, хоршооноос мөнгө бэлнээр хүлээж аваагүй. Анх авсан зээлээсээ төлбөрийг бэлнээр өгдөг байсан. Хоршоо нь мөнгийг хүлээн аваад гарын үсэг зуруулаад надад төлбөр төлсөн баримт өгдөггүй байсан. Зээлийн төлбөр төлсөн баримт нь хоршоон дээр ганц хувь байгаа тул нотлох баримтыг гаргуулж хэргийн материалд хавсаргаж өгөхийг хүсье. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.  Буян цацрах хоршооноос 2007.08.31-ний өдөр 6.000.000 төгрөг, 10 сарын 19-нд 4 200 000 төгрөг, 12 сарын 18-нд 10 000 000 төгрөг, нийт 20 200 000 төгрөгийг зээлж авсан. Үндсэн зээлээс 2007 онд 4 200 000, 2008 онд  6 000 000 төгрөгийг төлсөн. 2014 он хүртэл нийт үндсэн зээлээс 16 500 000 төгрөгийг төлж энэ хугацаанд хүүнд 19 817 650 төгрөг, алдангид 885 590 төгрөгийг төлсөн. Нийт үндсэн зээл, хүү, алдангид 37 203 240 төгрөгийг төлсөн. 2007 онд зээл авснаас хойш хүү төлж байснаас нэг ч удаа гар дээрээ бэлэн мөнгө авч байгаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 12 сарын 26-ны өдөр дууссан. Намайг үндсэн зээлээ төлөхөөр очих үед хүүнд тооцоод авдаг байсан. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг шүүхэд өгсөн цагаас хойш нэхэмжлэгч талтай эвлэрэх хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй. Би “Буянцацрах” ХЗХ-нд 2007 онд гишүүнээр элсэж байсан.  Гишүүнээр элсэж орсон жилийнхээ 08 дугаар сарын 31-нд 6,000,000 төгрөг, 10 сарын 02-нд 4,200,000 төгрөг, 12 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөг, нийт 20,200.000 төгрөг уг хоршооноос зээлж авсан. 2007 онд 4,200,000 төгрөгийг хүүтэй нь эргэн төлж, 2008 онд 6,000,000 төгрөг төлсөн. Би “Буянцацрах” ХЗХ-оос 2007 онд анх зээл авсан. Түүнээс хойш зээл аваагүй. Энэ мөнгө явсаар байгаад ийм болсон. 2007 оноос 2014 он хүртэл үндсэн зээлээс 16,500,000 сая төгрөг, хүүнд нь 19,817,650 төгрөг, алданги 88,559 төгрөг нийт 37,203,240 төлсөн. Тиймээс би энэ зээлүүд 2007 оны гэрээгээр явах ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлд дурдсан шиг 2013 оны 12-р сарын 31-нд 8,300,000 төгрөгийг гар дээрээ бэлэн аваагүй. Энэ бол миний 2007 онд авсан зээлийн үлдэгдэл явж байгаа. Би хоршоонд 37 сая төгрөг төлсөн учраас “Буянцацрах” ХЗХ-нд хохирол учруулсан гэж үзэхгүй байгаа. Миний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг “Буянцацрах” ХЗХ-ны Оюунтуяа бид 2 хамт сууж байгаад хоршооны архиваас түүж гаргаж авсан гэв

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Буянцацрах ХЗХ нь хариуцагч Б.Эрдэнэчимэгт  холбогдуулан 2013 оны 12 сарын 31-ний өдөр 8 300 000 төгрөгийн зээлийг авч   зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт 266 999 540.45  / хоёр зуун жаран зургаан сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун дөчин төгрөг дөчин таван мөнгө/  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Батчимэг нь Капитал банкны Сүхбаатар салбартай 2015 оны 04 сарын 13-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 220 000 000 /хоёр зуун хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,   авсан болох нь ЗГ-204000094 тоот зээлийн гэрээ, БГ-2042000094 тоот барьцааны гэрээ, хариуцагчийн зээл хүссэн тухай өргөдөл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч Б.Батчимэг нь “...нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээлийг ашиглаагүй байгаа хугацаанд нэмж бодогдсон 2016 оны 08 сарын 17-31 хүртэлх 14 хоногийн хүү, 9,10 дугаар сарын зээлийн хүү 12 353 202.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 898 229.58 төгрөг нийт 13 251 432.36 мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 2016 оны 10 сарын 15-наас 2016 оны 10 сарын 21-ийг хүртэлх хугацааны зээлийн хүү 1 166 040.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 592 төгрөг нийт  14 536 065.32 төгрөгийг  төлөх хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Капитал банк 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгон шүүхэд нэхэмжлэлээ гаргасан атал гэрээ дуусгавар болсноос хойшхи 2 сар 19 хоногийн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг дуусгавар болсон зээлийн гэрээний дагуу бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна банк зээлийн гэрээг цуцалж шүүхэд өгсөн өдрөөр зээлийн хүү зогсох ёстой....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг. 

 

Нэхэмжлэгч байгууллага нь “хариуцагчийг зээлийн гэрээний 6.1, 6.2-д заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй бөгөөд дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      ТОГТООХ НЬ:

1.  Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэчимэгээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,795,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,750 төгрөг, нийт 7,934,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Буянцацрах” ХЗХ-нд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 46,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол улсын  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Буянцацрах” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,646 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141.906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаад, шүүх хуралдаан хаасныг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ