Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 377

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 10 сарын 11-ний өдөр        Дугаар                                     Баруун-Урт

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц. Эрдэнэзуу , 

 

Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарын төлөөлөн Салбарын зээлийн мэргэжилтэн, Баруун-Урт сумын 7 дугаар баг Одкон хотхоны 35-25 тоотод оршин суугч Б.Урантүлхүүр /МЮ89082183, 91113093, 70510500/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7-р баг 27Б байр 16 тоотод оршин суух Буянжаргалын Батчимэгт /ЛЮ72100664, 99062607, 89252607/ холбогдох

“Зээлийн гэрээний төлбөр 266 999 540.45 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв .

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Ганбаатар  хариуцагч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Б.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 4-р сарын 13-ны өдөр Капитал банктай №ЗГ2042000094 дугаартай зээлийн гэрээ байгуулан 220 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,0 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу 2015 оны 04 –р сарын 14-ны өдөр 220 000 000 төгрөгийн зээлийг надад олгосон. Миний бие зээлийг өөрийн худалдааны төвийн засвар шинчлэлийн ажилд зарцуулсан бөгөөд өөрөөсөө 30 гаран сая төгрөгийг нэм ж оруулсан. 2016 оны 01 сараас эхлэн барааны борлуулалт муудаж улмаар эргэлтийн хөрөнгийн дутагдал, худалдааны төвийн барилгыг түрээслүүлж чадахгүй байгаа зэргээс шалтгаалан зээл, хүүгээ төлж чадахгүй байдал үүссэн. Миний бие нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргах хүртэл хугацаанд дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн байна. Үндсэн зээл 472 175.75 төгрөг, зээлийн хүү 34 347 864.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328 833.37 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 8.3 дахь заалтын дагуу банк нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгон шүүхэд нэхэмжлэлээ гаргасан атал гэрээ дуусгавар болсноос хойшхи 2 сар 13 хоногийн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг дуусгавар болсон зээлийн гэрээний дагуу бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээлийг ашиглаагүй байгаа хугацаанд нэмж бодогдсон 2016 оны 08 сарын 17-31 хүртлэх 14 хоногийн хүү, 9,10 дугаар сарын зээлийн хүү 12 353 202.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 898 229.58 төгрөгийг төлөх хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 09-38 СҮА улсын дугаартай АЯ0335353 арлын дугаартай Хьюндай экспресс  маркийн 45 хүний суудалтай автобусыг 20 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож барьцаалсан. Гэрээ байгуулсны дараа 2015 оны 04 сарын 13-ны өдөр автобусны эзэмшигчээр капитал банкыг бүртгүүлж өмчлөлд нь шилжүүлсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсангэж үзэж байгаа тул харилцан тохиролцсон 20 000 000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцуулах хүсэлтэй байна. Б.Батчимэг миний бие Капитал банкинд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны үндсэн зээл 219 527 824 төгрөг, зээлийн хүү 32 617 245.57 төгрөг нэмэгдүүлсэн хүү 685 410 төгрөг нийт 252 830 479.57 төгрөгийг төлөх ёстойгоос өмчлөлд нь шилжүүлсэн автобусны үнэлгээ 20 000 000 төгрөгийг хасуулан 232 830 479.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар нь хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан 2015 оны 04 сарын 06-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт 266 999 540.45  / хоёр зуун жаран зургаан сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун дөчин төгрөг дөчин таван мөнгө/  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Батчимэг нь Капитал банкны Сүхбаатар салбартай 2015 оны 04 сарын 13-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 220 000 000 /хоёр зуун хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,   авсан болох нь ЗГ-204000094 тоот зээлийн гэрээ, БГ-2042000094 тоот барьцааны гэрээ, хариуцагчийн зээл хүссэн тухай өргөдөл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагч Б.Батчимэг нь “...нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээлийг ашиглаагүй байгаа хугацаанд нэмж бодогдсон 2016 оны 08 сарын 17-31 хүртэлх 14 хоногийн хүү, 9,10 дугаар сарын зээлийн хүү 12 353 202.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 898 229.58 төгрөг нийт 13 251 432.36 мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан 2016 оны 10 сарын 15-наас 2016 оны 10 сарын 21-ийг хүртэлх хугацааны зээлийн хүү 1 166 040.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118 592 төгрөг нийт  14 536 065.32 төгрөгийг  төлөх хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Капитал банк 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгон шүүхэд нэхэмжлэлээ гаргасан атал гэрээ дуусгавар болсноос хойшхи 2 сар 19 хоногийн зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг дуусгавар болсон зээлийн гэрээний дагуу бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна банк зээлийн гэрээг цуцалж шүүхэд өгсөн өдрөөр зээлийн хүү зогсох ёстой....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргадаг. 

 

Нэхэмжлэгч байгууллага нь “хариуцагчийг зээлийн гэрээний 6.1, 6.2-д заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй бөгөөд дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн  бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон      ТОГТООХ НЬ: 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар  зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 04 сарын 13-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Буянжаргалын Батчимэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 266 999 540.45  / хоёр зуун жаран зургаан сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун дөчин төгрөг дөчин таван мөнгө/  төгрөгийг гаргуулж Капитал банкны Сүхбаатар салбарт олгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 521 906 /нэг сая таван зуун хорин нэг мянга есөн зуун зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 1 521 906 /нэг сая таван зуун хорин нэг мянга есөн зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.    

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

ДАРГАЛАГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ