Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0346

 

“М” ХХК*******ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдрийн 238 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдрийн 238 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******д заасныг тус тус үндэслэн “М” ХХК*******иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04*******ний өдрийн А/605 дугаар захирамжийн “М” ХХК*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1*******д “хууль захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.4*******т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль аргыг хэрэглэсэн” тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно хэмээн” гэж шийдвэрийнхээ гол үндэслэлийг бичгэн шийдвэр болон шүүх хуралдаан завсарлаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо ийнхүү тайлбарласан. Энэхүү үндэслэлийг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д “...захирааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно”, 48.3*******т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5*******д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан.

Дээрхээс харвал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэж, хүчингүй болгох эрхтэй субьект нь захиргааны байгууллага байна. Гэтэл хариуцагч нь Газрын тухай хуулийн 40.1, 61.1 дэх заалтыг үндэслэсэн ба энэхүү хууль зүйн үндэслэл нэхэмжлэгчид бүрдээгүй байсан. Учир нь Газрын тухай хуулийн 40.1*******г үндэслэсэн боловч 40.1 дэх заалт нь тодорхой 40.1 дэх заалтад 40.1.1*******40.1.6 хүртэл 6 үндэслэлээр тодорхойгүй. Газрын тухай хуулийн 61.1 нь “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл эс үйлдэхүй*******гээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан.

Дээрхээс харвал газрын тухай хууль зөрчигдсөн нөхцөл бүрдээгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг гаргасан байсан ба шийдвэрлэх явцад төрийн захиргааны албан тушаалтан нэхэмжлэгчийн газрыг сунгахгүй хянан боогдуулах замаар, угийн хийх ёстой байсан үйлдлээ зуучлагчаар дамжуулж шан харамч авч хийсэн.

Шүүх хуралдааны явцад илтгэгч шүүгч болон нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талаас газрын тухай хууль зөрчигдсөн ямар үндэслэл байгааг асуухад тодорхой хариулж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс газрын тухай хууль зөрчигдсөн гэж үзэхгүй болно. Газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол” гэх нөхцөл мөн бүрдээгүй. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах нөхцөл бүрдээгүй болно.

Дээрхээс харвал дараагийн дараагийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хууль зүйн үндэслэл гарч ирнэ. Энэ нь шүүхээс маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй эсэх, хууль ёсны эсэхийг хянах л чиг үүрэгтэй болохоос маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг зөвтгөж, хариуцагчийн үйлдлийг хууль ёсны болгох, маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үүргийг хүлээгээгүй. Шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг хариуцагч талаас маргаан бүхий акт дээр болон шүүх хуралдааны явцад тайлбартаа огт хэрэглээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд уг заалтыг “захиргааны байгууллага” хэрэглэж маргаан бүхий актыг хүчингүй болгох эрх хэмжээг тусгасан болохоос шүүх ашиглаж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүхийн шатанд зөвтгөх эрх хэмжээ олгосон заалт биш болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48.3*******т “48.2.1*******48.2.5”*******д заасан 5 үндэслэлээс 4*******т нь 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тухай заасан ба шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон заалтын хувьд ерөнхий 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарч буйг анхаарч үзнэ үү. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийлгүй шууд зөвхөн Нийслэлийн прокурорын албан бичгийг үндэслэж, гаргасан нь маргаан бүхий актаас шууд харагдана. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс шүүхийг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс газар сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу гаргасан ба хариуцагч байгууллагын зүгээс зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхгүй байх хугацаандаа буюу шийдвэрлэлтийн явцдаа “угийн хийх ёстой үйлдлээ хийхийн тулд зуучлагчаар дамжуулж шан харамж авах замаар” газрын хугацааг сунгах хууль бус ажиллагаа болсон. Гэхдээ өнөөдрийг болтол хариуцагчин зүгээс газар сунгах хүсэлтийг маань албан ёсоор шидйвэрлээгүй байна. Түүнээс биш нэхэмжлэгчийн зүгээс хуурамч баримт бүрдүүлж, эсхүл огт байхгүй аливаа эрх болон бусад зүйлийг шан харамж өгөх замаар өөртөө бий болгосон зүйл байхгүй болохыг анхаарч үзнэ үү.

Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ сунгуулахаар хандсан хүсэлт өнөөдрийг болтол хариуцагч талд байгаа бөгөөд сүүлд сунгасан нь гэмт хэргийн замаар сунгагдсан буюу хийгдэх ёсгүй үйлдэл хийгдсэн гэж үзвэл өнөөдрийг болтол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын газрын эрх сунгуулахаар хандсан хүсэлт шийдвэрлэгдээгүй ба анхан шатны шүүхээс дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******д заасан шийдвэрийг гаргах боломжтой байсан.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхийг анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “М” ХХК*******иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04*******ний өдрийн А/605 дугаар захирамжийн “М” ХХК*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Маргаан бүхий А/605 дугаар актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1*******т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгчид анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19*******ний өдрийн 679 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 155/0043 дугаар бүхий 162 м.кв газрыг конторын зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “Фасон” БГБХН*******өөс шилжүүлэн авч, 2011 оны 10 дугаар сарын 11*******ний өдөр Нийслэлийн газрын албатай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, 2011 оны 10 дугаар сарын 13*******ны өдөр 0232344 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Улмаар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан “М” ХХК*******иас 2018 оны 5 дугаар сарын 23*******ны өдөр Нийслэлийн Газрын албанд хандан газрын гэрчилгээний хугацаа дууссан үндэслэлээр сунгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар “М” ХХК*******ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн А/1394 дүгээр захирамжийг гаргуулахдаа нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11*******ний өдрийн 579 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Дээрхээс үзвэл, хариуцагчаас маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04*******ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/605 дугаар захирамжийг гаргахдаа хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн асуудлыг хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1*******т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгох”, 48.2.4*******т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно” Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/*******ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн “хариуцагч нь Газрын тухай хуулийн 40.1, 61.1 дэх заалтыг үндэслэсэн ба энэхүү хууль зүйн үндэслэл нэхэмжлэгчид бүрдээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дурдсан “анхан шатны шүүхээс...нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******д заасан шийдвэрийг гаргах боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”*******ээр заажээ. Маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор өөр бусад үндэслэлээр буюу нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл тогтоогдсонгүй.

Дээрх заалт нь захиргаа буюу хариуцагчид хандсан хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд өгсөн түр зохицуулалт гэж үзэхээр бөгөөд “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэх нөхцөлд хамаарахгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн “газар сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу гаргасан, хариуцагчийн зүгээс зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхгүй байгаа” гэх гомдол нь захиргаанаас шинэ акт гаргах шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК*******ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04*******ний өдрийн А/605 тоот захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүй гэж үзэв.

Хэргийн оролцогч нарт онлайнаар болох шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /онлайн шүүх хуралдаанд/ оролцоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгээс “шүүх хуралдаан давхацсан” үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 03 дугаар сарын 30*******ны өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН