Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1147

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Д

Улсын яллагч Д.Н,

Гэрч П.А,

Хохирогч Д.Б түүний өмгөөлөгч Д.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..),

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч О.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..), өмгөөлөгч Б.М (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..)

Шүүгдэгч Ж.Н, түүний өмгөөлөгч С.П (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар ..) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Т. Н, Б овогт Ж. Н  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802 0024 00000 дугаартай 3 хавтаст хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

I. Б овогт Т. Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ..дугаар хороо, .. дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар УУ000000, урьд

1. Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн тусгай  шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн .. дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 5 жил 6 сар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд багтааж шийдвэрлэсэн. Төв аймгийн шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалаар Т.Н-н эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан. 

2. Нийслэлийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 10 жил, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил тус тус хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 15 жилийн хорих ял оногдуулж, дээрх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялуудыг тус тус багтааж,

Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “А”, 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 16 жилийн хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

3. Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан.

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны .. дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Н-н биечлэн эдлэх хорих ялыг бүгд 6 жилийн хугацаагаар тогтоосон. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн .. дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Н-н 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус нийцүүлж түүний эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

II. Б овогт Ж. Н, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Зүүн Тасганы .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ТИ70000000, урьд

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Н, Ж.Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай (Zhuhai) хотод Монгол Улсын иргэн Д.Б-г түрээсийн байрандаа байхад нь “I Phone 7 Plus”, “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”,  “Samsung S4” зэрэг 6 ширхэг гар утас, “Beats Studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 5.109.440 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хятад Улсын Жухай хотод байж байхад Ү гэх эмэгтэй над дээр ирээд манай нэг эмэгтэй дүү Макао хотод баригдсан байна гээд Х гэх эмэгтэйн хамт миний амьдарч байсан байранд ирсэн...манай гэрт ирэхдээ нилээн олон шил пиво барьсан орж ирсэн...Гэтэл 7-8 цагийн үед манай гэрт Ж.Н орж ирсэн...Тэгээд манай гэрт пиво ууж байгаад Д.Б-н гэрт очихоор болоод Ж.Н Х-с Д.Б-н гэрийг асуусан. Гэтэл Х нь гадаа хоол унд идэж байгаад болье гээд манай гэрээс бид нар гарсан...Тэгээд Ж.Н Д.Б-г гэрт очих хэрэгтэй байна гээд байсан тэгэхээр нь би ямар учиртай юм бэ гэж асуухад Д.Б нь миний нүцгэн зургыг V Chat-аар над руу явуулсан гэж хэлсэн. Тэрнээс биш надад Д.Б-г дээрэмдэх санаа бодол байгаагүй...Д.Б-н гэрт очиход Д.Б нь гэртээ ганцаараа байсан...Бид нар Д.Б-г гэрт очоод пиво ууж байгаад Д.Б-тай маргалдаж байхад бид нартай хамт байсан 4 охин пиво авахаар гадагш гарсан...Тухайн үед Ж.Н нь Д.Батзултай “нүцгэн зураг устга, яагаад чатаар хүний нүцгэн зураг явуулаад байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Ж.Н-н хажуугаар ороод Д.Б-г алгадаж цохисон нь үнэн...Тэгээд би ширээн дээр байсан гар утсыг аваад энэ хэний утас бэ гэхэд Д.Б миний утас гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ утас нь дээр бичлэг байгаа юу гэхэд Д.Б байхгүй гэхээр нь Д.Б-г гар утсыг аваад Ү-н гэр рүү явж байхдаа М-д Д.Б-н утас шүү гэж хэлээд өөрөө өгсөн...” гэв.

2. Шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул таних мэдүүлэг өгөхгүй...” гэв.

3.Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад Х над руу утсаар яриад Д.Б ахаа би байна гэхээр нь би хаалга онгойлгосон...гэтэл гаднаас А, Х, Ж.Н, Т.Н, Д нар манай гэрт орж ирсэн...тухайн үед Ж.Н-тэй хамт амьдарч байсан залуу нь Ж.Н-н нүцгэн зургыг над руу явуулж байсан, тэр зургыг нь би Ж.Н рүү явуулж байсан...Энэ асуудал нь зурагнаас болсон гэж би бодож байна...Тухайн үед Т.Н нь гэрт орж ирээд пиво уу, чи яасан их эмэгтэй хүнийг дээрлэхдэг юм бэ гээд намайг 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би гарч зугтах гэж байгаад Ж.Н-г дарж унасан...Тэгтэл Т.Н миний нүд рүү гараа хийж байгаад татсан. Тэгээд хамт ирсэн хүмүүсийг гарч бай гэж хэлсэн...тэгээд хүмүүсийг гарсан хойно Ж.Н нь утас чинь хаана байна гээд миний чемодантай хувцсыг ухаж байгаад дотор нь байсан гар утаснуудыг авсан...Тухайн үед Т.Н нь надтай юм яриад маргалдаж байх хооронд Ж.Н нь миний чемодантай хувцсыг ухаад байсан...би тухайн үед цагдаа дээр байхдаа хоёр утсаа авсан, харин үлдсэн зүйлийг нь Ж.Н надад мөнгөөр нь төлж өгсөн...Одоо шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

3. Гэрч П.А мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бороотой өдөр байсан тул Ж.Н бид 2 ууж байсан. Тэгээд Т.Н ах болон бусад охидууд бас уугаад явж байхад нь таарсан. Тэгээд Х манай буудал руу очье гээд бөөндөө очсон. Очиход Д.Б бас ганцаараа ууж байсан. Тэгээд бид нар ууцгаагаад сууж байхад Ж.Нэ нүцгэн шалдан зурагны тухай яриад чи тэр зургыг устгахгүй яасан юм бэ гээд Д.Б-тай маргалдаад эхэлсэн. Тэгээд Т.Н ах чи хүний нутагт явж байж, эмэгтэй хүний нүцгэн шалдан зургыг авлаа, хүний зургыг тарааж болохгүй ш дээ, айлийн хүүхдүүдийг хар даруулаад нутагтаа хүүхэдтэй хүмүүс яаж харих юм гээд Д.Б-г нэг хоёр цохисон. Тэгээд бид хэд пивонд яваад, нэмж ууж байгаад гараад хоолонд орсон. Хоолноосоо гараад Ү-нд очиж үргэлжлүүлж ууж байтал Ү-нд байсан нэг танихгүй залуу хүн хүн рүү агсраад байхаар нь би Ж.Н-г аваад гарсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын дундуур л байх Монгол Улсын Замын-Үүд боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу гарч, тэндээсээ машинд суугаад Бээжин ороод Бээжингээс Гуанжу, Гуанжугаас хурдан галт тэргэнд суугаад Жухай хотод очсон юм. Тийшээ би гар утас худалдаж авах зорилгоор мөн Макао орж казино тоглохоор явсан... Макаод Монголоос Ж.Н, Х, М, С, А нар ирсэн байсан... тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой байх Х, У гэх хоёр эмэгтэйтэй хамт Макаогоос Жухай хот руу хил гарсан, Жухай хотод ороод хөлсний нэг байранд бид гурав хамт ороод тэр оройн оо хоносон, У маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дүүгийндээ очно гээд явсан Х нь үдээс хойш 18-19 цагийн үед ганцаараа гараад явсан. ...Тэгтэл шөнийн 03 цагийн үед миний утас дуугарахаар нь автал Х “хаалгаа онгойлгоорой би байна” гэсэн, тэгэхээр нь би ганцаараа л явж байгаа юм байна гэж бодоод хаалгаа нээтэл өөдөөс бөөн хүмүүс орж ирсэн. Х С, М, Ж.Н, А, Х, Т.Н нар гаднаас архи уусан байдалтай баахан шилтэй пивонууд барьчихсан орж ирсэн. Тэгээд Т.Н нь шууд над руу “за чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гээд байн байн халаас руугаа гараа хийгээд байсан. Тэгэхээр нь би айгаад..., хүний нутагт намайг алаад гаргаад хаячихвал хятадууд нэг Монгол үхээ л биз гээд хаячихвал би хохироод үлдэх нь байна гэж бодоод айж сандарсан. ...Ж.Н, Т.Н хоёр миний өөдөөс хараад суучихсан, Ж.Н нь намайг алгадаж бариад хажуугаас нь Т.Н-гаа хөөргөөд “наад муу бандийгаа алаад өг, одоо алаад хаячих л даа” гээд байсан. Тэгэхэд Т.Н нь бүр илүү асаад намайг үе үе бос ч ирж толгой руу цохиод, өмнөөс бос ч ирээд цээж рүү өвдөглөөд байсан. Ингээд намайг байсхийгээд Т.Н, Ж.Н хоёр ээлжлээд цохиж аваад байхыг М нь хараад энэ болохоо байлаа гэж айсан уу, яасан над руу хараад хаалга нээж өгөөд “Д.Б ах аа зугтаарай” гэсэн, тэгэхээр нь би яг хаалга руу гүйх гэтэл Ж.Н миний өмнөөс “энэ зугтлаа” гээд хоолойноос боогоод зүүгдчихсэн, энэ үед гэнэт гэрэл унтраад таг харанхуй болсон, тэгтэл араас Т.Н нь хоолой боогоод 2 нүдний ухархай руу хуруугаа хийгээд татаж унагаад дээрээс толгой, түрүүгүй балбаад нүдээд эхэлсэн, би “авраарай, авраарай” гээд орилоод байсан боловч хэн ч салгахгүй байхаар нь би “за одоо болъё би зугтаахгүй” гэж тэр хоёроос гуйж байгаад босоод сууж байтал гар утасны гэрэл тусгаж байгаад нэг нь гэрэл асаасан. ...тэр хамт орж ирсэн хүүхнүүд Т.Н-с айгаад яаж ч чадахгүй хараад зогсож байсан. Ж.Н ахиад намайг “чи муу яасан их зугтаадаг юм” гээд миний толгой руу цохиж аваад миний өмнө сөгд гэсэн, Т.Н ч мөн адил сөгд гэж дарамталсаар байгаад намайг Ж.Н-н өмнө сөгдүүлж суулгасан, тэгээд ахиад намайг 2 талаас толгой түрүүгүй цохиод байхад нь ахиад М хаалга онгойлгож өгөөд зугтаарай гэхээр нь би шууд гараад зугтаад коридорт гараад Т.Н, Ж.Н хоёр баригдсан...Тэгтэл Т.Н шууд миний өмдний халаас руу гараа хийгээд миний “IPhone 7” маркийн гар утсыг аваад би энийг чинь авлаа гэсэн, Ж.Н нь болохоор шууд миний чемоданыг онгойлгоод дотор нь байсан зүйлсийг тарааж шидлээд тэр хоёр хамт нэг бүрчлэн ухаж байснаа 5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, 2 ширхэг повер банк, миний штамб нь дарагдаад дуусчихсан хуучин гадаад паспорт зэргийг аваад халаасандаа хийсэн... М нь “ энэ таны гар утас мөн үү, сая хүнтэй муудалцаж байх үед нь Т.Н-н халааснаас нь уначихаар нь би авчихлаа” гээд надад эргүүлж өгсөн...би зөндөө зодуулсан болохоор хамаг бие өвдөөд цээж хөндүүрлээд бос ч чадахгүй, нүд ам хөхөрчихсөн байдалтай 2 хоног босохгүй хэвтэж байгаад арай гайгүй болохоор нь босоод Гуанжу яваад, Бээжин ороод Монгол руугаа буцсан... Huawei P9 PLUS маркийн гар утас 1 ширхэг 800.000 төгрөг, Samsung S4 гар утас 1 ширхэг, 130.000 төгрөг, Samsung S2  гар утас 1 ширхэг 60.000 төгрөг,  Huawei RNE-GL00 маркийн гар утас 1 ширхэг 650.000 төгрөг, LG-G6 /2017-оных/ 1 ширхэг 650.000 төгрөгөөр тус тус үнэлнэ, зах зээлийн ханш нь ийм байгаа. Мөн “Beats studio 2” загварын чихэвч 1 ширхэг энэ чихэвч нь wireless-аар холбогдож дуу, яриа бүх юмаа хийдэг, дуугаралт нь өндөр түвшинд сонсогддог оригинал чихэвч ба Монгол мөнгөөр 1.065.000 төгрөг худалдаж авч байсан шинээрээ байсан миний одоо ашиглаж байгаа гар утсыг бас авсан байсныг дараа нь М надад олж өгсөн...мөн хоёр ширхэг повеор банкийг яах вэ, нэгийг нь 37.000 төгрөгөөр үнэлнэ, нийлээд 74.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-67)

“...Намайг өрөөнөөс гараад гүйх гэтэл Ж.Н Д.Б зугтаалаа гэж хэлээд урдуур орж ирээд миний хоолойноос боож доош нь татсан. Энэ үед Т.Н араас хүрч ирээд миний хоолойг боогоод миний нүүр болон толгойн тус газарт гараараа цохисон. Тэгээд 2 гараараа миний 2 нүдийг ухна гээд хуруугаа нүдний ухархай руу хийгээд татаад байсан...Т.Н гэх хүн өөрөө намайг зодож дээрэмдэх санаа бодолгүй байсан байх. Харин Ж.Н гэх хүүхэн Т.Н-тэй архи ууж байгаад Д.Б-г дээрэмдье олон тооны гар утас болон бэлэн мөнгөтэй болчихсон гэж Т.Н-г хатгаж турхиран над дээр дагуулж ирсэн гэж бодож байна...Т.Н гаднаас орж ирээд юу байна гэж хэлээд мэнд мэдчихээд надад пиво уу гэж хэлээд авч ирсэн пивоноосоо өгсөн. Тэгтэл Ж.Н гэнэт Т.Н-т хандан наадахаа алаад өгөөч өмнөө сөгдүүл гэж орилоод эхэлсэн чинь Т.Н над руу дайраад эхэлсэн... миний бие Т.Н-т гомдолтой гэхээсээ илүү Ж.Н гэх хүүхэнд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68-69),

“...цагаан өнгөтэй “Samsung S2”, цагаан өнгөтэй “Samsung S4”, хар өнгөтэй повер банк, хугацаа нь дууссан гадаад паспорт, “Beats studio 2” маркийн хар өнгөтэй чихэвч, “USB” залгуур, “AUX” оролт чихэвчний хайрцгийн хамт авсан байгаа.  Одоо “Huawei P9 Plus”, “LG-G6-2017”, “Нuаwie aloo” маркийн гар утас, цагаан өнгөтэй повер банк зэргийг олж аваагүй байна...Надад эмнэлэгт үзүүлж харуулан эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 70-73),

2. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Н эгч Х-г “Д.Б-н байрыг зааж өг, тэр муу гөлгийгөө зааж өг” гээд байсан. Х Д.Б-н байрыг зааж өгсөн ба бид нар Д.Б-н байгаа байранд нь ирж өрөөнд нь ирэхэд шөнийн 03 цаг болж байсан. Д.Б-н өрөөнд ороод Т.Н “чи муу яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм, яасан их эмэгтэй хүнийг хүний газарт дээрэлхдэг юм” гэж байсан хажуугаас нь Ж.Н “наадах чинь хүний мууд дуртай, жаахан, жаахан охидыг шоронд хийлэгдэг” гээд орилоод байсан. ...Би Д.Б ахыг зугтаасай гэж бодоод түүн рүү дохиод гэрэл унтраасан. Энэ үед Д.Б ах босоод гүйх гэж байгаад өрөөний үүдэнд Т.Н, Ж.Н нарт баригдсан. Гэрэл унтраатай байхад Д.Б ах “авраарай, нүд ухлаа” гээд орилоод байсан. ...энэ үед Д.Б ахын аль талынх нь билээ би одоо санахгүй байна, нэг талынх нь нүд нь хавдчихсан мөн хоёр нүдний доод тал нь улайчихсан байсан. ...Удалгүй Ж.Н эгч, Т.Н ах хоёр С, А, Х бид нарыг өрөөнөөс гар гэхээр нь бид нар байрнаас гараад гадаа пиво уул уу яалаа өрөөнөөс гарснаас хойш 10-15 минутын дараа буцаж Д.Б-н өрөөний хаалгыг тогшиход Ж.Н эгч хаалга онгойлгосон. Өрөөнд ороход Д.Б-н чемодан нь нээлттэй байсан. ...Үкэгийнд очсоны дараа Т.Н Ү-н дүү гэх залуутай барилцаад ноцолдож байх үед нь Т.Н ахын халааснаас хар өнгийн гар утас унасан. Би түүнийг нь аваад ханцуйндаа хийгээд үзтэл Д.Б ахын барьдаг “Iphone-7 plus” маркийн гар утас байсан...түүнийг Д.Б-д буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-82),

“...Монголд ирсний дараа Х бид хоёр цагдаагийн газар мэдүүлэг өгсний дараа Ж.Н эгч л над руу утсаар яриад Т.Н мэдчихвэл бөөн юм болно, өөртөө л гай хураалаа даа чи, нөхөр хүүхдүүдэд чинь хэцүү юм болно дээ гэж намайг айлгасан...Ж.Н эгч л Х-г одоо зааж өг хаана байгаа юм гээд л шалгаагаад загнаад байх шиг байсан...Д.Б ахын байгаа байрны өрөө рүү Х, Ж.Н, С, А, Т.Н бид 6 орсон. Ороход Д.Б ах ганцаараа байсан ба Ж.Н эгч “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гээд орилоод байсан...Тэгсэн чинь Т.Н ах “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди бэ” гээд гэдэс рүү нь цохиж аваад байсан, хажуу талаас нь Ж.Н эгч бас шургаад л наад муу чинь хүний Ж.Н амьтан гээд тэр хоёр хоёулаа хоёр талаас нь цохиж аваад байсан...Д.Б ахын зүүн талын нүд нь хавдчихсан байсан...Х-тэй гадагшаа гартал Д.Б ах гадаа зогсож байхаар нь би энэ таны гар утас мөн үү гээд өгтөл тийм ахынх нь утас  ш дээ гээд авсан. Тэгэхдээ Д.Б ах Ж.Н миний өөр бас гар утаснуудыг авчихсан гэсэн, ямар гэр утаснууд бэ гэсэн чинь чемодан дотор байсан 5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, повер банк зэргийг Ж.Н авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 83-85),  

3. Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоолонд орж байхад Ж.Н эгч “Д.Б-н байгаа газрыг зааж өг” гэхээр нь би түүний байгаа газрыг зааж өгөхөөр болсон. Ингээд Т.Н, Ж.Н, А, М, С бид нар шөнийн 02 билүү 03 цагийн үед Д.Б-н байгаа газарт пиво аваад очсон юм. Хэсэг байж байтал Т.Н нь А, М, С бид нарыг гарч бай гэхээр нь бид нар өрөөнөөс гараад дэлгүүр орж пиво авчхаад буцаад байр руу ороход Д.Б-н чемодан онгорхой дотор нь байсан зүйлсийг нь гаргаад тавьчихсан байсан. Д.Б-н баруун билүү зүүн нүдний доод талд нь маажсан юм шиг арьс нь зулгарсан байсан. Миний бодлоор Д.Б ах болон Ж.Н эгч хоёрын хооронд нэг маргаантай асуудал байсан. Одоо нарийн санахгүй байна, миний хаяг руу Д.Б ах Ж.Н эгчийн ямар ч хувцасгүй согтуу тасраад уначихсан зургийг явуулж байсан. Энэ үйлдэлд нь Ж.Н эгч уурласан юм болов уу гэж миний хувьд таамагласан...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Д.Б-д очихын өмнө Ж.Н, Т.Н нар Д.Б-г зодож, цохих, эсвэл эд зүйлсийг нь авах талаар огт яриагүй ээ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Ж.Н, Т.Н, А, С, М бид нар Д.Б-нд дөнгөж орсны дараа юу болсныг би үнэхээр санахгүй байна, яагаад гэвэл би үнэхээр согтуу байсан юм. Тэр үеийн үйл явдал надад зарим нь санагдаад зарим нь санагдахгүй байна...тэгээд өглөө босоод зочид буудлаа солихоор шийдээд юмнуудаа янзалсан. Ингэж янзалж байхад түрээсийн өрөөний шургуулгад 2 ширхэг Samsung мөн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг мөн Д.Б ахын хугацаа нь дууссан гадаад паспорт зэрэг зүйлс нь байхаар нь би авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 87-90),

“...Ж.Н эгч гэнэт согтуурхаад над руу дайраад чи муу Д.Б-г зааж өг гээд айлгаад дарамталсан тэгэхээр нь би зааж өгсөн... Т.Н, Ж.Н эгчийн шургаад орж Д.Б ах руу янз бүрийн юм яриад байсан...Бид дөрвийг өрөөнөөс гаргаад хаалгаа түгжсэн, хэсэг хугацааны дараа онгойлгоод бид нар дотогшоо ороход Д.Б-н ахын чемодан онгорхой болсон байсан Ж.Н эгч жижиг бариултай торонд гар утаснууд хийчихсэн А эгчид өгсөн...Д.Б ахад яг хэдэн утас байсныг мэдэхгүй. Нэг утсыг засуулахаар Монголоос авчирсан байсан, нэг утсыг тэнд байхдаа хулгайч бандиас авсан байсан юм...тэр дээрэмдүүлсэн гээд байгаа гар утаснууд, чихэвч энэ тэр бол бүгд хулгайн л эд зүйлс...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93),

“...би Д.Б-н “Huawei” маркийн гар утсыг М-д өгчихсөн, 2 лаа М-н хүүхдийн гар утсыг зарчихсан юм чинь өгөхгүй бол болохгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 12),

4. Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар тухайн үед өдөржингөө пиво ууцгаасан болохоор нэлээд согтсон байсан. Миний ухаан орж гараад л байсан, ямар ч байсан Д.Б-н байгаа газар очъё гэж ярилцаад байх шиг байсан ба Д.Б-н байгаа газрыг ганцхан Х мэдэж байсан юм, тэгээд яг хаана байрлаж байсныг нь санахгүй байна, ямар ч байсан Х нэг буудлын өрөөний хаалгыг нүдээд “З ах аа би байна аа” гээд хаалга нүдсэн чинь Д.Б хаалгаа тайлсан, бид нар бүгд яваад орцгоосон. З-н байгаа өрөө рүү Ж.Н, Х, М, С, Т.Н бид 6-лаа орсон, өрөөнд ороод л ямар ч байсан хэрүүл маргаан болоод байсан. Ж.Н, Т.Н хоёр Д.Б-тэй маргаад байсан, яг юу гэж хэрэлдэж маргаад байсныг нь санахгүй байна, ямар ч байсан нэг гэрэл унтраад л асах хооронд Ж.Н, Д.Б 2 газар хэвтэж байсан, тэгээд босоод ирсэн чинь Д.Б-н нүднийх нь хавьд улайчихсан байсан, би үнэндээ их согтуу байсан болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Т.Н л Д.Б-г “ална шулна” гээд л айлгаад дарамтлаад байх шиг байсан, яг хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй, одоо санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Т.Н-г тэгээд уурлаад агсраад зогсож байхад угаасаа хэн ойртох вэ, аймаар өндөр том биетэй, нээх том гартай хүн байна лээ, олон жил шорон оронгоор явчихсан хүн гэж байсан. Тэгээд гэрчгүй зодож барих гээд байсан юм уу хаашаа юм мэдэхгүй. М, Х, С бид дөрвийг хэн нь билээ гарцгааж бай гээд гадаа гаргасан, бид дөрөв гадаа хүлээж зогсож байгаад эргээд буудал руу орсон, тэгэхэд Т.Н, Ж.Н, Д.Б 3 хоорондоо эвлэрээд байх шиг байсан ба гарч хоолонд оръё гэж ярилцаад тэндээс гарцгаасан. Д.Б-н байсан байрнаас гарахад Ж.Н надад хадгалж бай гээд 4 билүү 5 ширхэг гар утас өгсөн, тэрийг нь би аваад халаасгүй өмдтэй явж байсан болохоор хөхөвчиндөө хийсэн. Тэгээд бид нар ахиж хоолонд ороод 1 авдар пиво аваад Ү буюу Үкэ гэж дууддаг хүүхнийд очиж ууцгаасан. Тэнд байхад би Д.Б-д тэр Ж.Н-н надад өгсөн гар утаснуудыг үзүүлээд чинийх юм шиг байна аа, маргааш эрүүлдээ учир зүйгээ ололцоод авахгүй юу даа, өнөөдөр та нар хэн хэн нь согтуу галзуу юм шиг л хэдэн хүмүүс байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Ү-н гэрт пивоо ууж байгаад Т.Н Ү-н хамаатных нь дүү гэх залуутай маргалдаад зодолдсон, тэгэхэд Д.Б гараад явчихсан, зодоон болсны дараа тэр буудлын өрөө аймаар болсон байхаар нь Ж.Н бид хоёр гараад явсан, ер нь тэгээд бүгд тарцгаасан. Тэгээд би маргааш нь Ж.Н-д тэр гар утаснуудыг бүгдийг нь эргүүлж өгсөн, тэгэхдээ наад гар утаснуудыг нь Д.Б-д буцааж өгсөн нь дээр ээ гэж хэлсэн, тэгээд Ж.Н тэр гар утаснуудыг нь Д.Б-г сайн мэддэгээр нь Х-д аваачиж өгсөн, гэхдээ хэдэн гар утсыг нь эргүүлж өгснийг нь мэдэхгүй байна, Х цааш нь дамжуулж өгсөн эсэхийг нь одоо хэлж мэдэхгүй байна...4 билүү 5 ширхгийг л надад хадгалж бай гээд өгсөн, би маргааш нь эргүүлээд л өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 96-99),

5. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-г хайгаад Монголчууд байрладаг буудлуудаар явж байгаад олсон, олж очиход Х нэг танихгүй эмэгтэй хүнтэй гадаа суучихсан пиво уугаад сууж байсан, бид хоёр ч нэмэгдэж очоод пивоноос нь уусан. Тэгээд тэнд гадаа 4-5 шил пиво уугаад Х-н байрлаж байгаа байр луу явсан, Өрөөнд ороход З гэж дууддаг ах байж байсан, Х, М, З бид 4 үргэлжлүүлээд пиво ууцгаасан, миний мэдэх болон санаж байгаа зүйл энэ л байна, өөр ямар нэг зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 100-101)

 6. Гэрч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө буудалдаа амарч байтал Х, Ж.Н, М, Т.Н, Д.Б нар нэлээн согтуу орж ирсэн, гэхдээ Д.Б нь эрүүл, нүүр, нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111-112),

7. Гэрч Б.Х (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай нөхөр Д.Б над руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө зураг явуулчихсан байсан ба зургийг үзэхэд нүд ам нь хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай байсан ба Т.Н, Ж.Н гэх хүмүүст гар утас, паспорт, чихэвч зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ гэж биччихсэн байсан...Х гэх хүүхэнтэй V chat-аар холбогдож юу болсон талаар асуухад Д.Б ах Т.Н, Ж.Н гэх хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 113-114),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...биед ил харагдах гэмтэлгүй.

2019.05.12-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: Тархи доргилт баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ

1.Д.Б-н биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 120),

9. “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайланд “...Huawei p9 plas гар утас...810.000 төгрөг, Samsung s4 гар утас...108.000 төгрөг, Samsung s2 гар утас 72.000 төгрөг, Huawei RNE-AL00 гар утас…640.000 төгрөг, LG-G6 гар утас...680.000 төгрөг, Beats studio2 загварын чихэвч...1.059.440 төгрөг, iphone 7 plas гар утас...1.680.000 төгрөг, Хар өнгийн Power банк 35.000 төгрөг, Цагаан өнгийн Power банк...25.000 төгрөг буюу нийт 5.109.440 төгрөг...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 16-25),

10. Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х-с танай байр аль юм бэ гэж асуухад хоолны газрын хажуу талын байрыг заасан. Тэгэхээр нь танайд оръё гэж хэлээд бид нар явцгаасан. Ингээд Х-н гэрт очиход Д.Б хаалга нээсэн...тэгэхээр нь би Д.Б-д чи өчигдөр яагаад тортой юмаа хаяад зугтаачихсан юм бэ гэж асуухад би чамаас зугтаагаагүй ээ Баавай ахаас зугтсан гэсэн...Тэгтэл Т.Н...Д.Б-д чи тэгээд энэ олон хүмүүсийг авч ирж хулгай хийлгэсэн юм бол хүн шиг байгаа ч нэгийг нь зодоод хоёрыг нь хар даруулаад тэгээд бас урьд нь Ж.Н-г тэгсэн гэсэн ш дээ “Шалдан зургийг нь авсан гэсэн” уг нь бол өмөөрөх маягтай ярьсан...тухайн үед би орны үзүүрт сууж байтал нэг хүн намайг мөргөөд унагаачихсан. Тэгтэл Д.Б миний дээр уначихсан. Тэгэхээр нь би хэн бэ гэж орилоход өрөөний гэрэл ассан чинь Т.Н хүрч ирээд Д.Б-г миний дээрээс татаж авсан...Тэгэхээр нь би Д.Б-д чи миний зургийг устгасан уу, V chat-ийг чинь үзье гэж хэлэхэд байхгүй гэж хэлээд үзүүлээгүй. Тэгэхээр нь би чиний утсыг харъя...гэж хэлэхэд Д.Б надад юу ч байхгүй ээ утас ч байхгүй гэж хэлээд чемоданаа онгойлгож надад харуулахад 3 ширхэг гар утас байсан ба 2 ширхэг гар утасны дэлгэц нь хагархай байсан ба 1 ширхэг “Huawei” гэдэг гар утас байсан. Тэгэхээр нь би энэ чиний утас байж таараа V chat-г чинь шалгана гэж хэлээд чемодан дотор байсан 3 ширхэг гар утсыг нь би авсан. Мөн 1 ширхэг хайрцагтай чихэвч, 1 ширхэг повер банк зэргийг бас авсан...Т.Н алгадсан байх...би л лав зодож цохиогүй...Гар утас авсны маргааш өглөө Х над руу утсаар яриад таны авсан утаснууд бид нарын утас байгаа юм утсаа авъя гэж хэлэхээр нь би Х-д нөгөө 3 ширхэг утсыг өгсөн...харин чихэвч, повер банкийг Д.Б миний зургийг устгасны дараа өгье гэж бодоод өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 150-153),

“...Цагаан өнгөтэй 2 ширхэг Samsung маркийн гар утас, 1 ширхэг Huewei маркийн гар утас нийт 3 ширхэг гар утсыг Д.Б-с авсан. Мөн дээрх гар утаснуудаас гадна повер банк 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, хугацаа нь дууссан гадаад паспорт зэргийг авсан...Т.Н Д.Б-н зүүн хацар руу алгадсан. Мөн өрөөний гэрэл унтарсны дараа Д.Б намайг түлхэж унагаад зугтах гэж гүйхдээ миний дээр уначихсан. Тэгэхэд Д.Б авраарай гэж орилоод байсан ба өрөөний гэрэл асахад Т.Н Д.Б-г татаж босгож байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 154-155),

“...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг буруу байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн...” (3 хавтаст хэргийн 26-29),

“... Бид нар дээрмийн гэмт хэрэг хийгээгүй. Эдгээрийн 1 нь Д.Б-н гар утас, 2 ширхэг Samsung гар утсыг буцааж өгсөн, 1 ширхэг Huewie гар утсыг М авсан ба нөгөө яриад байгаа LG, Huewie гар утаснуудын хувьд ог байгаагүй. Мөн хар өнгийн повер банк байсан, цагаан өнгийн повер банк байгаагүй. Чихэвчийг би буцааж өгсөн байгаа...бид нарын тухайд Д.Б-н биед хүч хэрэглэж зодож цохисон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг  (3 хавтаст хэргийн 66-67),

11. Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, Д.Б ах ёстой муухай хүн байна ахиж энэ хүнтэй нийлж явалтгүй юм байна бид нарын олсон утсыг өөрөө аваад бид нарыг цагдаад барьж өгчхөөд өөрөө алга болчихлоо гэж хэлсэн. Тэгтэл Х харин тиймээ наад Д.Б-г чинь хулгайч нар байнга тэгж ярьдаг юм хүнээр хулгай хийлгүүлчхээд хамаг юмыг нь аваад зугтаачихдаг гэж ярилцаад байсан. Ингээд байж байтал Ж.Н ууж байсан пивондоо нэлээн согтоод эхэлсэн ба Х-д хандан “чи надад Д.Б-г олж өг, хаана байрлаж байгааг нь хэл” гэхэд Х “яахын бэ намайг зааж өглөө гээд дараад нь Д.Б чинь бөөн юм болно ш дээ одоо тэгээд ч Д.Б мансуурчихсан хэвтэж байгаа хэрэггүй Ж.Н эгчээ” гэж хэлсэн чинь Ж.Н уурлаад чи ямар сонин юм бэ Д.Б наад охидын чинь хамаг юмыг хулгай хийгээд авсан байна ш дээ. Би ч гэсэн Д.Б-тэй уулзах уулзаатай гэж хэлж байсан. ...Ж.Н Д.Б-тэй очиж уулзъя Х сая байгаа газрыг нь зааж өглөө гэж хэлсэн...замдаа Ж.Н надад хандан “Д.Б энэ охидын утас болон олсон эд зүйлсийг нь авчихсан юм байна. Одоо энэ охидод хэцүү байна. Д.Б-с энэ охидын гар утаснуудыг чи аваад өгөөч, Монгол руу буцах хүртлээ энэ охид гар утсаа зараад зардал мөнгөндөө хэрэглэг. Бид нарыг яваад орохоор элэг бариад буцааж өгөхгүй...тус болчих” гээд байсан учраас...Д.Б-н байрлаж байгаа түрээсийн байр руу орсон...ингээд Д.Б-г орон сууж байхад Ж.Н очоод “хогийн муу балиар хулгайч минь юу байна” гэж хэлэхэд Д.Б “юмгүй яачхаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Ж.Н “чи энэ охидоос хулгайлж авсан гар утаснуудаа аваад ир” гэж хэлсэн. Тэгтэл Д.Б “чи юу яриад байгаа юм бэ? би эд нарын утсыг аваагүй” гэж хэлээд босож ирээд Ж.Н-тэй зууралцаад эхлэхээр нь би очиж боль гэж хэлээд Д.Б-г орон дээр нь суулгасан. Тэгтэл Ж.Н Д.Б-н нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа алгадаад 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн. ...Тэгтэл Ж.Н Д.Б-д хандан “чи тэр утаснуудыг нь өгөөч пизда минь” гэж хэлсэн чинь Д.Б “наад чемодан дотор байгаа наад утаснуудаа аваад зайл, наад хогийн юмнууд чинь надад хэрэггүй” гэж хэлсэн чинь Ж.Н Д.Б-н чемоданыг ухаад юм авч халаасандаа хийгээд байсан...Тэгтэл гэнэт өрөөний гэрэл унтарсан чинь хүн гүйх шиг болсон чинь Ж.Н нөгөө Д.Б-г чинь зугтаачихлаа ш дээ гэж орилсон чинь өрөөний гэрэл ассан. Тэгтэл Ж.Н Д.Б-н араас хоолойг нь боох маягтай 2 гараараа тэвэрчихсэн сууж байсан...Миний хувьд Д.Б-д огт гар хүрээгүй. Харин Ж.Н Д.Б хоёрын дундуур орж маргааныг салгаж байсан. Мөн Д.Б-н дээр Ж.Н гарчихсан хоолойг нь боосон байдалтай байхаар нь би очиж Ж.Н-г салгах гэтэл Д.Б нүд сохолчихлоо юм харахгүй байна гээд болилдоо Ж.Н гэж хашхирахаар нь би Ж.Н-г татаж салгасан...Ж.Н Д.Б-г нэлээн хэдэн удаа толгой, нүүр, хөл орчим газруудад нь өшиглөж цохиод байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-171, 172-173)

“...Би дээрмийн гэмт хэрэг хийгээгүй. Харин Жухай хотод хулгай хийгээд явж байсан хэдэн ядарсан Монгол охид л надаас тусламж гуйсны дагуу тус болох санаатай Д.Б-н амарч байсан байр руу орсон...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 61-63),

12. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ж.Н-с эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд “...хуучин хэрэглэж байсан “Beats wireless” гэсэн бичиглэлтэй хар өнгийн эвхэгддэг чихэвч 1 ширхэг, хар өнгөтэй чихэвчний залгуур 1 ширхэг, “B” гэсэн үсгийг улаан өнгөөр дүрсэлсэн хар өнгийн дугуй хэлбэртэй цахилгаантай чихэвчний хайрцаг 1 ширхэг, “PYOAN” гэсэн бичиглэлтэй хар өнгийн будаг нь халцарсан зөөврийн цэнэглэгч...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 46-47),

- 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Х-с эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “... “Samsung S2” маркийн цагаан өнгөтэй, дэлгэц нь гурван хэсэг газар цуурч хагарсан гар утас 1 ширхэг, “Samsung S4” маркийн цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Үндэсний энгийн “E-1612770 дугаартай Dembereldorj Batzul” гэсэн гадаад паспорт...” гэх баримт (1 хавтаст хэргийн 51),

13. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1хавтаст хэргийн 50),

- 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 48-49), шүүгдэгч Ж.Н-с хохирогч Д.Б-д хохиролд 300.000 төгрөг төлсөн баримт (3 хавтаст хэргийн 94-95),

- 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Б-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 53-60), мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-н гаргаж өгсөн гэрэл зураг (1 хавтаст хэргийн 62),

14. Шүүхийн харьяалал тогтоох шийдвэр (2 хавтаст хэргийн 93), 

15. Шүүгдэгч Т.Н-г 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 156), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 136, 2 хавтаст хэргийн 59), 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 113),

- Шүүгдэгч Ж.Н-г 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 142), баривчлагдсан сэжигтнийг суллах прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 146), 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 139)

16. Шүүгдэгч Т.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 42, 1 хавтаст хэргийн 190), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 29), шүүхийн шийдвэрийн хуулбар (1 хавтаст хэргийн 248-250, 2 хавтаст хэргийн 01-02, 1 хавтаст хэргийн 229-231, 2 хавтаст хэргийн 05-06, 1 хавтаст хэргийн 232-234, 2 хавтаст хэргийн 09-10, 1 хавтаст хэргийн 235-243, 2 хавтаст хэргийн 19) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 179, 181, 182, 185-186, 192, 225, 2 хавтаст хэргийн 169, 172, 174),

- Шүүгдэгч Ж.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 223, 220), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 30), шүүхийн шийдвэрийн хуулбар (1 хавтаст хэргийн 244-246), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 хавтаст хэргийн 222), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (3 хавтаст хэргийн 200), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 179, 181, 182, 185-186, 192, 225, 2 хавтаст хэргийн 169, 172, 174, 187  2 хавтаст хэргийн 171, 175-181) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

- Улсын яллагч: Шүүгдэгч Т.Н, Ж.Н нарыг БНХАУ-д бүлэглэн бусдад хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Н-н өмгөөлөгч Б.М, О.Б: “...Шүүгдэгч Т.Н-н үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж өмчлөгчийн эд хөрөнгөд халддагаар онцлогтой. Тэгтэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Т.Н нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Ж.Н-н нүцгэн зургийг устгах зорилгоор Д.Б-н байранд орсон. Нөгөө талаас Д.Б-н гар утсыг авахдаа түүнд хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байгаа тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч С.П: “...Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Н-н үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Н нь өөрийн нүцгэн зургийг устгах зорилгоор хохирогч Д.Б-с утаснуудыг авсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал хохирогчоос утас авах болсон шалтгаан нөхцөл нь өөрийн нүцгэн зургийг устгах санаа зорилго агуулсан болохоос хохирогчийн эд зүйлийг худалдан борлуулах, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй байна. Тиймээс шүүгдэгч Ж.Н-д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт 

Монгол Улсын иргэн Д.Б, А.М, Н.Х, П.А, Ж.Н, Т.Н нар нь 2018 оны 1 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж явахдаа бие биеэ таньдаг болцгоосон байна. Улмаар Д.Б-г БНХАУ-ын Жухай хотод хөлсний өрөөнд амарч байхад түүнтэй хамт хөлсний өрөө түрээсэлсэн гэрч Н.Х дээр Шүүгдэгч Ж.Н нь очиж уулзан “өөрийн нүцгэн зургийг Д.Б-н гар утаснаас устгуулах зорилгоор” түүний байгаа газрыг зааж өгөхийг Н.Х-с шаарджээ.

Ийн шаардсаны дагуу гэрч Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03 цагийн орчим Д.Б-н хөлсний өрөөг Т.Н, Ж.Н нарт зааж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн хөлсний өрөөнд орохдоо Ж.Т.Н нь “...чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гэх зэргээр, Ж.Н нь “...наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гэх зэргээр түүнд хүч хэрэглэсэн. Ийнхүү хүч хэрэглэх явцдаа шүүгдэгч Т.Н нь хохирогчийн “I Phone 7 Plus” гар утсыг, шүүгдэгч Ж.Нэргүй нь хохирогчийн “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”,  “Samsung S4” зэрэг 6 ширхэг гар утас, “Beats Studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А зөөврийн цэнэглэгч зэрэг эд зүйлийг авсан болох нь

-Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын дундуур ...Жухай хотод очсон. ....Монголоос Ж.Н, Х, М, С, А нар ирсэн байсан... тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой ...Х...гэх ...эмэгтэйтэй хамт Макаогоос Жухай хот руу хил гарсан, Жухай хотод ороод хөлсний нэг байранд бид ...хоносон, ...2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр... Х ...18-19 цагийн үед ганцаараа гараад явсан. ...Тэгтэл шөнийн 03 цагийн үед миний утас дуугарахаар нь автал  Х “хаалгаа онгойлгоорой би байна” гэсэн, тэгэхээр нь би ганцаараа л явж байгаа юм байна гэж бодоод хаалгаа нээтэл өөдөөс бөөн хүмүүс орж ирсэн. Хартал ...Ж.Н, А, Х, Т.Н нар ...орж ирсэн. Тэгээд Т.Н нь шууд над руу “за чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гээд ...байсан. ...Ж.Н нь намайг алгадаж бариад хажуугаас нь Т.Н-гаа хөөргөөд “наад муу бандийгаа алаад өг, одоо алаад хаячих л даа” гээд байсан. Тэгэхэд Т.Н нь миний ...толгой руу цохиод, ...цээж рүү өвдөглөөд байсан. Ингээд намайг байсхийгээд Т.Н, Ж.Н хоёр ээлжлээд цохиж аваад ...байсан. ...Т.Н шууд миний өмдний халаас руу гараа хийгээд миний “IPhone 7” маркийн гар утсыг аваад би энийг чинь авлаа гэсэн, Ж.Н нь болохоор шууд миний чемоданыг онгойлгоод дотор нь байсан ...5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, 2 ширхэг зөөврийн цэнэглэгч, миний штамб нь дарагдаад дуусчихсан хуучин гадаад паспорт зэргийг аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 65-67)

“...Намайг өрөөнөөс гараад гүйх гэтэл Ж.Н Д.Б зугтаалаа гэж хэлээд урдуур орж ирээд миний хоолойноос боож доош нь татсан. Энэ үед Т.Н араас хүрч ирээд миний хоолойг боогоод миний нүүр болон толгойн тус газарт гараараа цохисон. ...Т.Н гэх хүн өөрөө намайг зодож дээрэмдэх санаа бодолгүй байсан байх. Харин Ж.Н гэх хүүхэн ...Т.Н-г хатгаж турхиран над дээр дагуулж ирсэн гэж бодож байна. ...Т.Н гаднаас орж ирээд юу байна гэж хэлээд мэнд мэдчихээд надад пиво уу гэж хэлээд авч ирсэн пивоноосоо өгсөн. Тэгтэл Ж.Н гэнэт Т.Н-т хандан наадахаа алаад өгөөч өмнөө сөгдүүл гэж орилоод эхэлсэн чинь Т.Н над руу дайраад эхэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 68-69),

-Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Н эгч Х-г “Д.Б-н байрыг зааж өг, тэр муу гөлгийгөө зааж өг” гээд байсан. Х Д.Б-н байрыг зааж өгсөн. ...Д.Б-н өрөөнд ороод Т.Н “чи муу яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм, яасан их эмэгтэй хүнийг хүний газарт дээрэлхдэг юм” гэж байсан хажуугаас нь Ж.Н “наадах чинь хүний мууд дуртай, жаахан, жаахан охидыг шоронд хийлэгдэг” гээд орилоод байсан. ...байрнаас гараад гадаа пиво уул уу яалаа өрөөнөөс гарснаас хойш 10-15 минутын дараа буцаж Д.Б-н өрөөний хаалгыг тогшиход Ж.Н эгч хаалга онгойлгосон. Өрөөнд ороход Д.Б-н чемодан нь нээлттэй байсан. ...Ү-нд очсоны дараа Т.Н Ү-н дүү гэх залуутай барилцаад ноцолдож байх үед нь Т.Н ахын халааснаас хар өнгийн гар утас унасан. Тэр нь Д.Б ахын барьдаг байсан “Iphone-7 plus” маркийн гар утас байсан...түүнийг Д.Б-д буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 80-82),

“...Ж.Н эгч “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гээд орилоод байсан...Тэгсэн чинь Т.Н ах “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди бэ” гээд гэдэс рүү нь цохиж аваад байсан, хажуу талаас нь Ж.Н эгч бас шургаад л наад муу чинь хүний үЖ.Н амьтан гээд тэр хоёр хоёулаа хоёр талаас нь цохиж аваад байсан...Д.Б ахын зүүн талын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 83-85), 

- Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоолонд орж байхад Ж.Н эгч “Д.Б-н байгаа газрыг зааж өг” гэхээр нь би түүний байгаа газрыг зааж өгөхөөр болсон. Ингээд Т.Н, Ж.Н, А, М ...бид нар шөнийн 02 билүү 03 цагийн үед Д.Б-н байгаа газарт пиво аваад очсон юм. ...Миний бодлоор Д.Б ах болон Ж.Н эгч хоёрын хооронд нэг маргаантай асуудал байсан. Одоо нарийн санахгүй байна, миний хаяг руу Д.Б ах Ж.Н эгчийн ямар ч хувцасгүй согтуу тасраад уначихсан зургийг явуулж байсан. Энэ үйлдэлд нь Ж.Н эгч уурласан юм болов уу гэж миний хувьд таамагласан. ...түрээсийн өрөөний шургуулгад 2 ширхэг “Samsung” мөн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг мөн Д.Б ахын хугацаа нь дууссан гадаад паспорт зэрэг зүйлс нь байхаар нь би авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 87-90),

“...Ж.Н эгч жижиг бариултай торонд гар утаснууд хийчихсэн А эгчид өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93),

- Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х нэг буудлын өрөөний хаалгыг нүдээд “З ах аа би байна аа” гээд хаалга нүдсэн чинь Д.Б хаалгаа тайлсан, бид нар бүгд яваад орцгоосон. З-н байгаа өрөө рүү ...ороод ямар ч байсан хэрүүл маргаан болоод байсан. Ж.Н, Т.Н хоёр Д.Б-тай маргаад байсан, яг юу гэж хэрэлдэж маргаад байсныг нь санахгүй байна. ...Т.Н л Д.Б-г “ална шулна” гээд л айлгаад дарамтлаад байх шиг байсан ...бид дөрвийг хэн нь билээ гарцгааж бай гээд гадаа гаргасан, бид дөрөв гадаа хүлээж зогсож байгаад эргээд буудал руу орсон, тэгэхэд Т.Н, Ж.Н, Д.Б 3 хоорондоо эвлэрээд байх шиг байсан. ....Ж.Н надад хадгалж бай гээд 4 билүү 5 ширхэг гар утас өгсөн, тэрийг нь би аваад халаасгүй өмдтэй явж байсан болохоор хөхөвчиндөө хийсэн. ...Ү...ынд байхад би Д.Б-д Ж.Н-н өгсөн гар утаснуудыг үзүүлээд чинийх юм шиг байна аа, маргааш эрүүлдээ учир зүйгээ ололцоод авахгүй юу даа, өнөөдөр та нар хэн хэн нь согтуу галзуу юм шиг л хэдэн хүмүүс байна шүү дээ гэж хэлсэн. ...маргааш нь Ж.Н-д тэр гар утаснуудыг бүгдийг нь эргүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 96-99),

- Гэрч Ж.Ү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө буудалдаа амарч байтал Х, Ж.Н, М, Т.Н, Д.Б нар нэлээн согтуу орж ирсэн, гэхдээ Д.Б нь эрүүл, нүүр, нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 111-112),

- Гэрч Б.Х (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай нөхөр Д.Б над руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө зураг явуулчихсан байсан ба зургийг үзэхэд нүд ам нь хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай байсан ба Т.Н, Ж.Н гэх хүмүүст гар утас, паспорт, чихэвч зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ гэж биччихсэн байсан...Х гэх хүүхэнтэй V chat-аар холбогдож юу болсон талаар асуухад Д.Б ах Т.Н, Ж.Н гэх хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 113-114),

- 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ж.Н-с эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд “...хуучин хэрэглэж байсан “Beats wireless” гэсэн бичиглэлтэй хар өнгийн эвхэгддэг чихэвч 1 ширхэг, хар өнгөтэй чихэвчний залгуур 1 ширхэг, “B” гэсэн үсгийг улаан өнгөөр дүрсэлсэн хар өнгийн дугуй хэлбэртэй цахилгаантай чихэвчний хайрцаг 1 ширхэг, “PYOAN” гэсэн бичиглэлтэй хар өнгийн будаг нь халцарсан зөөврийн цэнэглэгч...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 46-47),

- 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Х-с эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “... “Samsung S2” маркийн цагаан өнгөтэй, дэлгэц нь гурван хэсэг газар цуурч хагарсан гар утас 1 ширхэг, “Samsung S4” маркийн цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Үндэсний энгийн “E-1612770 дугаартай Dembereldorj Batzul” гэсэн гадаад паспорт...” гэх баримт (1 хавтаст хэргийн 51),

- “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайланд “...Huawei p9 plas гар утас...810.000 төгрөг, Samsung s4 гар утас...108.000 төгрөг, Samsung s2 гар утас 72.000 төгрөг, Huawei RNE-AL00 гар утас…640.000 төгрөг, LG-G6 гар утас...680.000 төгрөг, Beats studio2 загварын чихэвч...1.059.440 төгрөг, iphone 7 plas гар утас...1.680.000 төгрөг, Хар өнгийн Power банк 35.000 төгрөг, Цагаан өнгийн Power банк...25.000 төгрөг буюу нийт 5.109.440 төгрөг...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 16-25),

- Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Н...Д.Б-д чи тэгээд энэ олон хүмүүсийг авч ирж хулгай хийлгэсэн юм бол хүн шиг байгаа ч нэгийг нь зодоод хоёрыг нь хар даруулаад тэгээд бас урьд нь Ж.Н-г тэгсэн гэсэн ш дээ “Шалдан зургийг нь авсан гэсэн” уг нь бол өмөөрөх маягтай ярьсан. ...би Д.Б-д чи миний зургийг устгасан уу, V chat-ийг чинь үзье гэж хэлэхэд байхгүй гэж хэлээд үзүүлээгүй. Тэгэхээр нь би чиний утсыг харъя...гэж хэлэхэд Д.Б надад юу ч байхгүй ээ утас ч байхгүй гэж хэлээд чемоданаа онгойлгож надад харуулахад 3 ширхэг гар утас байсан ба 2 ширхэг гар утасны дэлгэц нь хагархай байсан ба 1 ширхэг “Huawei” гэдэг гар утас байсан. Тэгэхээр нь би энэ чиний утас байж таараа V chat-г чинь шалгана гэж хэлээд чемодан дотор байсан 3 ширхэг гар утсыг нь би авсан. Мөн 1 ширхэг хайрцагтай чихэвч, 1 ширхэг повер банк зэргийг бас авсан... Т.Н алгадсан байх...би л лав зодож цохиогүй... чихэвч, повер банкийг Д.Б миний зургийг устгасны дараа өгье гэж бодоод өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 150-153),

- Шүүгдэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Н ууж байсан пивондоо нэлээн согтоод эхэлсэн ба Х-д хандан “чи надад Д.Б-г олж өг, хаана байрлаж байгааг нь хэл” гэхэд Х “яахын бэ намайг зааж өглөө гээд дараад нь Д.Б чинь бөөн юм болно ш дээ одоо тэгээд ч Д.Б мансуурчихсан хэвтэж байгаа хэрэггүй Ж.Н эгчээ” гэж хэлсэн чинь Ж.Н уурлаад чи ямар сонин юм бэ Д.Б наад охидын чинь хамаг юмыг хулгай хийгээд авсан байна ш дээ. Би ч гэсэн Д.Б-тай уулзах уулзаатай гэж хэлж байсан. ...Ж.Н Д.Б-тай очиж уулзъя Х сая байгаа газрыг нь зааж өглөө гэж хэлсэн...замдаа Ж.Н надад хандан “Д.Б энэ охидын утас болон олсон эд зүйлсийг нь авчихсан юм байна. Одоо энэ охидод хэцүү байна. Д.Б-с энэ охидын гар утаснуудыг чи аваад өгөөч, Монгол руу буцах хүртлээ энэ охид гар утсаа зараад зардал мөнгөндөө хэрэглэг. Бид нарыг яваад орохоор элэг бариад буцааж өгөхгүй...тус болчих” гээд байсан учраас...Д.Б-н байрлаж байгаа түрээсийн байр руу орсон. ...Ж.Н Д.Б-н нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа алгадаад 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 165-171, 172-173) гэх нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл

Шүүгдэгч Ж.Н нь өөрийн нүцгэн зургийг устгах зорилгоор, шүүгдэгч Т.Н-г дагуулан хүч нэмэгдүүлэн БНХАУ-ын Жухай хотод өрөө түрээслэн хоноглож байсан хохирогч Д.Б дээр очин түүнд хүч хэрэглэн цохиж, зодон улмаар гар утсыг нь шалгах явцдаа тэдний санаа бодол өөрчлөгдөн хохирогчийн гар утас, бусад эд зүйлийг авсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Н, Ж.Н нар нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Д.Б-н эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай үйлдэл хийгдсэнээр төгсөх бөгөөд шүүгдэгч Т.Н, Ж.Н нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон шинжийг хангаж байх тул мөн зүйл, хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн Эрүүгийн эрх зүйд зарим гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Ийнхүү нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх ёстой бөгөөд төгссөн гэмт хэрэг нь эхэлсэн гэмт хэргээсээ ямагт хүндрэх шинжийг агуулсан байх учиртай.

Тухайлбал хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэргээр эхэлж, дээрэмдэх гэмт хэргээр төгсөх, эсхүл дээрэмдэх гэмт хэргээр эхэлж, хүнийг алах гэмт хэргээр төгсөх тохиолдолд буюу зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, эсхүл нэг гэмт хэрэгт нь нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан тохиолдолд тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал хөндөгддөг. Шүүгдэгч Т.Н, Ж.Н нарын үйлдэл нь хүний эрх чөлөөнд халдах буюу эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй эхэлсэн боловч эцэстээ хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргээр төгсжээ. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрэмдэх гэмт хэргийн гол шинжийг агуулаагүй, мөн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго тогтоогдохгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт нь дээрх хууль зүйн дүгнэлтээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас “В” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайлангаар хохирогч Д.Б-д 5.109.440 төгрөгийн (3 хавтаст хэргийн 16-25) хохирол учирсан байна. Хохирогч нь хэрэг учрал болсон гэх цаг хугацааны дараа болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөн дүнгээр мөн биет байдлаар буцаан авсан. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: шүүгдэгч Т.Н, Ж.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон болон баривчлагдсан хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн Т.Н-н өмгөөлөгчид: “...Шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч: “...Шүүгдэгч  Ж.Н-н хувьд хувийн байдлын хувьд ам бүл 2 лаа хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Ж.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа эцсийн үгтээ хүлээснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүх шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг (1 хавтаст хэргийн 48-49, 3 хавтаст хэргийн 94-95) эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Т.Н болон Ж.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н нь хохирогч Д.Б-с гар утсыг нь хүч хэрэглэж аваагүй гэж, шүүгдэгч Ж.Н нь хохирогчоос авсан эд зүйлийг шалгачхаад буцааж өгөх санаатай байсан гэх агуулгаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх боловч хохирогч Д.Б-с эд хөрөнгийг нь авсан үйлдэл дээр маргаагүй учир шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлгүйг тэмдэглэж эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тэдний дээр дурдсан хувийн байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нэргүй 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Н-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Н, Т.Н нарт оногдуулсан хорих ялыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан тэдэнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс (хавтаст хэргийн 33) мөн оны 8 дугаар сарын 15-ны өдрийг (хавтаст хэргийн 136) хүртэл 64 хоног буюу нийт 66 хоног,

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс (хавтаст хэргийн 36) 15-ны өдрийг хүртэл 02 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс шүүгдэгч Т.Н-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 66 хоног, шүүгдэгч Ж.Н-н баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Н-н хувьд ам бүл 2, түүний хүүхэд болох Н.Т нь 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 7 настай бага насны хүүхэд болох нь тогтоогдож байна.

Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.1 дэх заалтад “бага насны /14 нас хүрээгүй/...хүүхэд;”, 63.1.3. “... эх нь хорих газарт ял эдэлж байгаа ...хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;” –н асран хамгаалалтад байлгах асуудлыг мөн хуулийн 66.1.Энэ хуулийн 63...дугаар зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч...томилох, асран хамгаалах...үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасанд хамаарч байна. Иймд шүүгдэгч Ж.Н-н хүүхэд Н.Т-т асран хамгаалагч томилох үүргийг түүний байнга оршин суух бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн 1802 0024 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Т.Н, Б овогт Ж.Н нарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай (Zhuhai) хотод бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Н-г 1 (нэг) жил 10 (арван) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Н-г 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Ж.Н тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Н-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 66 (жаран зургаа) хоног, шүүгдэгч Ж.Н-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 (хоёр) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Н-н 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүүхэд болох Ж.Т-т асран хамгаалагч томилох үүргийг Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газар буюу Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Т.Н, Ж.Н нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ