Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 37

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Ц.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т д холбогдох эрүүгийн 2015000110015 дугаартай, 163/2020/0036/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, малчин, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Ж  овогт Ц.Т  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т ыг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Булган аймгийн ... гэх газарт гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000110015 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө 02 цагийн үед Булган аймгийн ... гэх газарт гэртээ эхнэр Б.Т ийг хонинд явахдаа “хонь 2 тасаллаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодын хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч Б.Т ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 02 цагийн үед ... гэдэг газарт байрлах хөдөө гэртээ манай нөхөр Ц.Т  нь намайг хонио хариулж чадаагүй, хоёр хэсэг болгож тасаллаа гэж миний биед халдаж, миний хамар болон ам руу гар, хөлөөрөө цохиж зодсон. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өглөө эрт намайг машинтайгаа Орхон аймгийн морь бариа хүртэл хүргэж өгөөд манай нөхрийн найз Т  намайг тосож аваад Орхон аймгийн Бүсийн оншилгооны төвд хүргэж өгсөн. Тэгээд би гэмтлийн тасагт 2 хоног хэвтсэн. Тухайн өдөр нөхөр маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд нилээн согтолттой байсан. Ц.Т  бид 2 нэг гэр бүлийн хүмүүс учраас ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-16-18 тал/,

гэрч Б.З ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай ээж утсаар “дүү чинь нөхөр Т д зодуулаад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг дээр 16 цаг өнгөрч байхад ирсэн. Гэмтлийн тасагт ороод дүүгийнхээ биеийн байдлыг хараад Булган аймгийн Цагдаагийн газрын 7034102 дугаар утас руу залгаж дуудлага өгсөн юм. ...Манай дүү Т ийн биед нь дусал залгаад урууландаа оёдол тавиулсан, нүд, хамар, уруул битүү хавдартай байсан. Орноосоо босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,

гэрч Л.Т ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад Бугат сумаас Т  над руу утсаар залгаж “чиний машин байгаа юу, чи наашаа гараач. Би өчигдөр эхнэрээ цохиод уруул нь сэтэрчихлээ, яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна. Би хоёр хүүхдээ хөдөө гэрт үлдээчихсэн, буцахгүй бол болохгүй” гэж хэлэхээр нь Орхон аймгийн морь барианы газар дээр очиж Т ийг аваад Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

шүүгдэгч Ц.Т ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би “Бугат сумын төв ороод Орхон аймаг орчихоод ирье, чи малаа харж байгаарай” гэж эхнэртээ хэлчихээд яваад ...орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хонины хагас тасраад алга болсон байсан. Би хонио хайгаад явтал тэр өдрөө олоогүй, ...гэртээ ирээд эхнэр Т т “хонио сайн харж байхгүй яасан юм, амьдралын эх үүсвэр болсон малаа алдчихлаа” гэж уурласандаа нүүр лүү  4-5 удаа цохьсон. ...Б.Т т учирсан гэмтлийг би учруулсан, би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, /хх-46 тал/,

“хохирогч Б.Т ийн биед тархи доргилт, уруул амны шарх, хамрын таславчийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Т ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Т  нь гэр бүлийн хамаарал бүхий хүний амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Т  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Т  нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн ...т мал маллаж амьдардаг, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37 тал/, Бугат сумын нэгдүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-38 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон малын тооллогын баримт /хх-40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин Т  болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж  овогт Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД