Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00042

 

 

“Ган Ивээл” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1582 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : “Ган Ивээл” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч :Б.Лхагвасүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 2.498.496 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Ган Ивээл” ХЗХ-ны захирал Б.Ганболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ган Ивээл” ХЗХ-ны захирал Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ган-Ивээл ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Манай гишүүн Б.Лхагвасүрэн нь тус хоршооноос 2015.06.17-нд Хүрэнбулаг баг 4-14-127 тоот орон сууцыг барьцаалан 4 000 000 төгрөгний зээлийг авсан. Уг зээлийг бүрэн төлөлгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд бид гэрээний дагуу зээл хүүг төлүүлэх талаар удаа дараа шаардаж биечлэн уулзаж мэдэгдэл өгч байсан хэдий ч уг зээл нь хугацаа хэтрээд байна. Одоо Б.Лхагвасүрэн авсан зээлийн үлдэгдэл 2 184 000 төгрөг, хүүний үлдэгдэл 262 080 төгрөг, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөг нийтдээ 2 498 496 төгрөгийг гаргуулан хоршооны хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Лхагвасүрэн нь 2015.06.17-нд Ган-Ивээл ХЗХ-оос өөрийн байрыг барьцаалан 4 000 000 төгрөгний зээлийг авсан. Зээлийг би өөрийн төрсөн дүү Б.Отгонлхамын бизнесийг дэмжих зорилгоор авч өгсөн боловч удаа дараа дүүд минь хүнд хагацал тохиолдсон учир зээлийг төлөх чадваргүй болсон. Энэ байдлыг Ган-Ивээл ХЗХ хоршоог дуудсан цагт нь очиж тайлбарлаж байсан. Зээл маш өндөр хүүтэй жилийн 72% байсан. Мөн хоршоог хохироохгүйн тулд өөрийн бүх боломжийг ашиглан зээлийг төлөхийг хичээж, хүүний мөнгийг ч гэсэн хүнээс хүүтэй мөнгө зээлэн төлж байсан. Өөрийн хашаа байшинг зарахаар 6 сарын хугацаанд тасралтгүйгээр зар өгсөн боловч зарагдаагүй. Мөн 2016.04.19-нйи өдөр иргэн Ч.Туяажаргалаас авах 630 000 төгрөгийг шүүхээр нэхэмжлэн шийдвэр гаргуулсан боловч Ч.Туяажаргал нь Солонгос гарсан тул тэр мөнгө одоогоор олдоогүй байна. Маш хүнд байдалд орсон ч гэрээний хугацаанд 1 480 000 төгрөг буюу авсан зээлийн 37%-тай тэнцэх мөнгийг зээлийн хүүнд төлсөн. 2016.09.23-нд цалингийн зээлийг авч болох хамгийн өндөр түвшинд нэмж аван 4 000 000 төгрөгийг уг хоршоонд төлсөн. Одоогийн байдлаар миний бие Ган-Ивээл ХЗХ-нд 5 480 000 төгрөг төлсөн байна. Гэвч уг хоршоо нь миний төлсөн бүх мөнгөний 3 664 000 төгрөг буюу 67%-ийг мөнгөнийхөө хүүнд тооцон, дахин үндсэн зээлийн үлдэгдэл гэж 2 184 000 төгрөг, хүүний үлдэгдэл 262 080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөгийг нэхэмжилсэн байна. 2016.09.23-нд үндсэн зээл 4 000 000 төгрөгийг төлөөд хүүний үлдэгдэлийг боломжоороо төлье гэсэн боловч 2016.10.13-нд таны материалыг шүүхэд шилжүүлэх боллоо гэж мэдэгдсэн. Би уг хоршооноос 6 жил орчим зээл авч хугацаанд нь мөнгийг төлж байсан уг хоршооны гишүүнчлэлтэй. Би сар бүр цалингийн зээлэнд 426 000 төгрөг төлөн өрх толгойлон амьдардаг. Миний хувьд одоо авсан зээлийн үлдэгдэлгүй гэж үзэж байгаа бөгөөд зээлийн хүүний үлдэгдэл дээр тохиролцон үндсэн зээл 4 000 000 төгрөгийг хүүний хамт төлсөн 5 480 000 төгрөгийг 6 000 000 төгрөг болгон 5 сарын хугацаанд уг хоршоонд барагдуулах саналтай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...зээлээс нийт 5 480 000 төгрөг төлсөн. Гэрээг сунгаагүй тул 2016 оны 06 дугаар сараас хойш хүү бодох ёсгүй. Энэ хугацааны хүү 1 046 080 төгрөгийг хасаад 1 452 416 төгрөг төлөх үүрэг байна гэж үзэж байна...” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1582 дугаар шийдвэрээр:

Тус шүүхийн 2016 оны 12-р сарын 19 -ний өдрийн 142/ШШ2016/01582 дугаартай шийдвэрийн 1-д “Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 1 452 416 төгрөг гаргуулан “Ган -Ивээл” ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 1 046 080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд:

1.Зээлийн гэрээг бид иргэн Б.Лхагвсүрэнтэй байгуулж мөнгийг түүнд олгосон ба тэр энэ мөнгийг хэнд өгсөн, цаад хүнд ямар бэрхшээл тохиолдолдсон нь энэ гэрээг зөрчих үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2.Б.Лхагвасүрэнтэй хийсэн хоршооны зээлийн гэрээний 4.3 -д гэрээний хугацаа хэтрүүлвэл хэтэрсэн хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан. Иймд зээлийн гэрээг сунгаагүй гэх шалтгаан нь хариуцагчаас нэхэмжлэсэн дүнг 1 046 080 төгрөгөөр бууруулах үндэслэл болохгүй.

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 452 дугаар зүйлийн 452.1. Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. 453 дугаар зүйлийн 453.1. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэи хугацааны хүү. гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэсэн заалтууд нь 1 046 080 төгрөгийн төбөрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх заалт биш юм.

4.Б.Лхагвасүрэн нь зээл, зээлийн хүү, хугацаа болон барьцаа хөрөнгө, гэрээний бусад нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан зээл авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаа хэтрүүлээд байна.

5.Хоршооны хөрөнгө нь гишүүдийн хадгаламж , хувь нийлүүлсэн хөрөнгөөс бүрддэг хамтын өмч бөгөөд үүнд хоршоо хүү төлдөг.

6.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэтэрхий нэг талын /хариуцагчийн/ эрх ашгийг хамгаалж нэхэмжлэгчийг хохироосон гэж үзэн гомдол гаргаж байна

Нэхэмжилсэн мөнгөний тооцоог тодруулбал:

Үндсэн зээл 4 000 000 төгрөгийг 2015.6.17 нд 6 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авсан. Авсан зээлээ хугацаа хэтрүүлэн 2016.09.23-нд зээлээс 1 816 000 төгрөг төлж , одоо зээлийн үлдэгдэл 2 184 000 төгрөг үлдэж, 4 сар хугацаа хэтрээд байна. 2015.06.17 ноос 2016.09.23 хүртэл хугацааны хүүг төлсөн. Энэ хугацаа хэтрүүлсэн хүүгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болно.

2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2 заалтыг үндэслэн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.184.000, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 болон 453 дугаар зүйлийн 453,1 заалтыг үндэслээд зээлий үлдэгдэл 2 184 000 төгрөгнөөс 6 хувиар тооцоход 2016.09.23-наас 2016.11.23 хүртэл 2 сарын хүү 262 080 төгрөг байна.Үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар бодоход 52 416 төгрөг байна. Иймд:

1. Зээлийн үлдэгдэл 2 184 000 төгрөг

2. Хугацаа хэтэрсэнээс үүдсэн хүү 262 080 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүү 52 416 төгрөг

Нийт дүнгээр 2 498 496 төгрөгийн нэхэмжлэл гаргаж үүнээс анхан шатны шүүхээр хангагдсан 1 452 416 төгрөгийг хасаад 1 046 080 төгрөгийн гомдол гаргаж байна гэжээ.

 

                                                         ХЯНАВАЛ:              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1...... дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1582 дугаар шийдвэр

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...... дүгээр зүйлийн ...... зааснаар нэхэмжлэгч Б.Ганболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.655  төгрөгийг

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР