Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 843

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

            Улсын яллагч Н.Уранбайгаль,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б,

            Иргэний нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

            Шинжээч И.Б,Б.Г,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн Х  овогт Б-ы Б-д холбогдох 1803000620199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,**** оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эмэгтэй, 28  настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин   мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт   Чингэлтэй дүүргийн12 дугаар хороо, Булгын 20-1098в тоотодоршин суух, 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 193 дугаартай шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ы Б, РД: ********.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 19 цаг 01 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд “Гуртын тавилан” ЗГБХ-нөхөрлөлийн эзэмшлийн Toyota Prius10 маркийн 45-68 УНЦ улсын дугаартай тээюрийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д “согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсэрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсний улмаас С.Б-ийн жолоодож явсан Hyandai Pulsar маркийн 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас 59-22 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Н-ын амь насыг хохироож, жолооч С.Б, зорчигч Т.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Huandai Pulsar маркийн **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид нийт 2.581.000 өгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох  талаар:

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны оройн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны замд Toyota Prius10 маркийн 45-68 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/ “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2.-т заасан: Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас С.Баянмөнхийн жолоодож явсан Hyandai Pulsar маркийн **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Ж.Н-ын амь насыг хохироосон болох нь:

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1х, х-23-26/,

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт : 1. Талийгаач Ж.Н-ын цогцост цээжний битүү гэмтэл, зүрхний булчингийн няцрал задрал, баруун ховдол нээгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа, зүрх чихэгдэлт, голтын цус хуралт, баруун уушгины няцрал, цус хуралт, баруун 1, зүүн 1-4-р хавирганы хугарал, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, дух, зүүн чамархай, шанаа, эрүү, зүүн бугуй, сарвуу, өвдөгт зулгаралт,баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломтжтой ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цээж хэвлийн битүү гэмтэл нь амь насанд аюултай. 3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас баржээ /1х, х-28-29/,

-иргэний нэхэмжлэгч С.Б-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн Ниссан пулсар маркийн **** УНӨ улсын дугаартай автомашинаа бариад Төмөр замын эмнэлгээс Партизаны хойно байх Ногоон толгой гэх төмөр замын точик орохоор явж байсан. Тэгээд Төмөр замын Рашаант Өртөө өргөөнд Партизаны /Жаргалант тосгон/ замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтэй зорчих хэсгийн баруун гар талыг бариад 30-40 км-ийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машины гэрэл өөдөөс гарч ирэхээр нь би холын гэрлээ ойр дээрээ шилжүүлээд баруун гар тал руугаа замруу шахаад явж байтал өөдөөс ирж байсан машин шууд миний машины урдаас мөргөнгүүт миний машин зам дээр эргэлдэнгүүтээ замын баруун гар тал руу цасан хунгарт зоогдож зогссон. Тэгэнгүүт би өөрийнхөө утсаар түргэн цагдаад дуудлага өгсөн. Дараа нь надтай хамт явсан 2 найз машинаас  гаргатал, машины хойд талын суудал дээр сууж явсан Б болохоор надад найзынх нь толгой өвдөөд байна гэж хэлж байсан...Миний хажууд сууж явсан талийгаач Н юу ч дуугарахгүй болохоор нь зүрхийг нь чагнасан чиньцохилохгүй, судас нь мэдрэгдэхгүй байсан. Удахгүй түргэний машин ирж талийгаач Н-ыг үзээд нас барсан байна гэж хэлэнгүүт Б болон нөгөө машинд сууж явсан нэг хүний хамт хотруу гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би машин ойртож ирэх үед замынхаа баруун гар талыг бариад явж байсан...Тэр машиныг миний машинтай зөрөх гэж байна даа гэж бодоод явж байтал нөгөө машин яах ийхийн зуургүй машины өөдөөс урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн...Миний машины зүүн урд талаас мөргөснөөс миний машин зам дээр эргэлдэж байгаад замын баруун гар тал руу шидэгдээд урд зүг рүү харж зогссон.../1х, х-83-84, 85-86/...Осол болсны дараа би нөгөө машины жолоочтой хамт 1 машинаар гэмтлийн эмнэлэг рүү явсан...нөгөө жолооч залуугийн амнаас архи үнэртэж байсан... Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр иэрээд цагдаа нар бид 2-ыг багажаар шалгасан, нөгөө залууг архи уусан байна гээд багажин дээр гарсан тоог бид хоёрт үзүүлж байсан, 1.33 гэсэн тоо гарсан байсан, цагдаа нар мөн зураг авч байсан. Цагдаа бид хоёрыг замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж байгаа, наанаа байж байгаарай гэж хэлсэн. Гэтэл нөгөө машины жолооч алга болчихсон байсан, гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан.../2х, х-38-39/,

- С.Б-ийн гэрчээр өгсөн:... Би машин ойртон ирэх үед замынхаа баруун гар талыг бариад явж байсан, тэр машиныг анх өөдөөс ирж байхыг нь 100 орчим метрийн зайнаас харсан, тэр үед би замын баруун гар талаа барьж явснаа өшөө бүр замын баруун гар талруугаа шахаж явсан..Ослын дараа тэр машины жолооч бид 2 нэг машинаар шууд гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт оронгуут бид хоёр хамт эмнэлгийн хүлээн авах дээр орсон. Тэнд байж байтал цаад өрөөнөөс 2 цагдаа орж ирэнгүүтээ нөгөө машины жолооч бид 2-ыг драйгер багажаар үлээлгэж шалгасан, эхлээд намайг үлээлгэж шалгахад 0,0 % буюу эрүүл гэж гарсан, дараа нь нөгөө машины жолооч Б.Б-ийг драйгер багажаар үлээлгэж шалгахад 1.33 % гарсан, тэгэнгүүт цагдаа багажаа Б.Б-д харуулаад энэ хэд гэсэн тоо гарч байна вэ гэж асуутал Б.Батгэрэл өөрөө 1.33 % гэсэн тоо гарч байна гэж хэлж байсан...Энэ үед нөгөө цагдаа Б.Б бид 2-т та 2 эндээ хүлээж байгаарай, ослын газар үзлэг хийсэн замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн чинь одоохон ослын газраас ирнэ шүү гэж хэлэнгүүт нь би гараад гэмтлийн эмнэлгийн хажууд байх нэг хувийн эмнэлэгт толгойны зургаа авхуулчихаад буцаад гэмтлийн эмнэлэг дээр ороод иртэл Б.Батгэрэл байхгүй алга болчихсон байсан...Цагдаа намайг замын цагдаагийн газар араас очоорой гэхээр нь замын цагдаа дээр өглөө болтол байж байтал өглөөний 06 цаг өнгөрч байхад цагдаа нар жолооч Б-ийг олж ирсэн...Тэгээд бид хоёрыг буцааж гэмтлийн эмнэлэг дээр авч очин цусыг авч шинжилгээнд явуулсан...тухай мэдүүлэг /1х, х-114-115,2х, х-153-154/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /1х, х-6/,

- зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлүүд /1х, х-7-13/, 

-жолооч Б.Б-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл : Драйгер багаж ашиглан шалгахад 1.33%/ /1х, х-217/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2019.03.06-ны өдрийн дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл” гэх баримт дахь шинжилж буй “1,33” гэсэн гар бичвэр нь засвартай байна. 2. Уг шинжилж буй гар бичвэр нь өмнө “1,33” гэсэн тоо байсныг давхарлан бичиж засварласан бичвэр байна /2х, х-172-174/,

- замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт: 1.Тоёота Приус маркийн **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.Б ЗХД-ийн 2.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно”,  мөн ЗХД-ийн 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2. Эсрэгхөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” (хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зураг дээрх зорчих хэсгийн өргөн, анх 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн цэгээс зорчих хэсгийн хойд зах хүртэл 3.80) гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Nissan Pulsar  маркийн **** УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч С.Б ЗХД-ийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад нөхцөл байдлаас болсонгэх үндэслэлгүй байна /1х, х-149-150/, 

-механик тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч, доктор И.Б, ахлах багш Ж.М, багш Н.М нарын 2019.05.14-ний өдрийн 12/60 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:1.Тоёота Приус маркийн 45-68 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч Б.Б нь Монгол Улсын ЗХД-ийн /хуучнаар/ 2.7 “а” заалт буюу жолоочид...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...хориглоно”, 8.2. дугаар заалт буюуэсрэгхөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнбайна. Хавтас хэрэгт авагдсан материалд үндэслэн Хьюндай Пулсар маркийн **** УНЦ улсын дугаартай автомашиныг ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна. Тоёота Приус маркийн 45-68 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7 “а” ба 8.2 дугаар заалтуудыг баримтлан хөдөлгөөнд оролцож явсан бол зам тээврийн осол гарахгүй байсан гэж үзэж байна /2х,  х-190-191/,

            - техникийн шинжээч И.Б-гийн мэдүүлэг: Хэргийн газарт үзлэг хийж байгаа шинжээч тухайн нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулдаг учир хамгийн зөв бүдүүвч зураг гардаг...Өмгөөлөгчийн хувьд техникийн талын мэдлэггүй учир дарааллыг буруу ярьж байна. Автомашины дугуй нь хатуу чанга боолтоор бэхлэгдсэн байдаг. Энэ боолтууд нь маш хүчтэй мөргөлдөх үед унадаг. Тэгэхээр тухайн өдөр 2 машин маш их хүчээр мөргөлдсөн байна. Өөрөөр хэлбэл хурдны квадратыг тухайн машины жингээр үржүүлээд хоёрт хуваасантай тэнцэх хэмжээний хүчээр мөргөлдсөн гэсэн үг. Шилний хагархайны хувьд автомашины шил нь бутарч унадаг шил байдаг. Тухайн машины шил нь хавтгай шил байсан бол цохигдох төдийд хагарах боломжтой, харин босоо байрлалтай шил байсан бол тухайн машинтайгаа явж байгаад хэсэг хугацааны дараа унах боломжтой байдаг (хэргийн хавтасаар жишээ болгон үзүүлэв). Хэрэг болсон гэх зам нь маш их цастай байсан болохоор 2 машин хоёулаа замын голоор явж байсан. Тухайн үед машиныг жолоодож байсан жолоочийн онцлог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх зэрэг олон шатгаанаас хамааран зам дээр хэрхэн зөрөх нь шалтгаалдаг. Тухайн 2 машин маш их хүчээр мөргөлдсөн үед машины дугуй 13 метрээс илүү хол явах боломжтой. Хөнгөн зүйлүүд хол үсэрдэггүй, харин хүнд зүйлүүд болон эргэлддэг биетүүд хол үсрэх боломжтой байдаг. Миний хувьд хэргийн газарт үзлэг хийсэн хүмүүсийн гаргасан бүдүүвч зураг зөв байсан болохоор дүгнэлтээ  гаргасан...Хэргийн газрын үзлэг хийхэд гаргасан “А” цэгийг үнэн бодитой гэж үзэж байна. Нэмээд хэлэхэд тухайн хэрэг болсон гэх зам нь 6.10 метрийн өргөнтэй, түүнийг 2 чиглэлийн урсгалд тэнцүү хувааж үзвэл нэг урсгал 3.5 метрийн өргөнтэй болж байна. Тухайн 2 машин нь ойролцоогоор 2 метрийн өргөнтэй байсан. Шинжээчийн дүгнэлтэнд дурдснаар Hyundai pulsar маркийн автомашин бөөрөөрөө мөргүүлсэн байсан. Бөөрөөрөө мөргүүлсэн машиныг урсгал сөрөөд явж байсан гэж үзэх юм бол нөгөө машин нь хажуугаар нь зөрж гарахад маш хэцүү. Toyota prius 10 автомашины хувьд үзүүр хэсэг буюу үсэрч унасан дугуй талаараа мөргүүлсэн байсан. Тэгэхээр Toyota prius 10 маркийн автомашин урсгал сөрөөд явж байхдаа Hyundai pulsar маркийн автомашиныг хажуунаас нь мөргөсөн байх боломжтой.../шүүх хуралдааны тэмдэглэл/,

            -гэрч Ч.Г-ын:...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 40 минутын үед уг ослын дуудлагыг авч хэрэг болсон газар очсон биднийг очиход 2 автомашин хоорондоо мөргөлдөөд замын талд гарчихсан байдалтай байсан, мөргөлдсөн 2 машины жолооч нар болон машинд сууж явсан зорчигч нар бүгд гэмтлийн эмнэлэг явчихсан байсан. Тэгээд бид нар ослын газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газрын үзлэг хийх үед зорчих хэсэг дээр 2 автомашины эвдрэлээр бутарч унасан байсныг үндэслэж...”анх мөргөлдсөн цэг” гэж тогтоосон. Уг цэг нь бол 2 автомашин мөргөлдсөн байж болох хамгийн үнэн бодит цэг мөн. Ослын газар очиход 2 автомашин замын 2 тал руу гарчихсан байдалтай байсан, харин зорчих хэсэг дээр ямар нэгэн дугуйн мөр болон тоормозны мөр огт байхгүй зөвхөн автомашин мөргөлдөх үед үүссэн эд ангийн бутарсан хэсэг зам дээр тарж бутарсан байдалтай байсан. Тухайн үед хэргийн газрын үзлэгийг хийхдээ бид нар зорчих хэсгийн 2 талыг бүрэн хаасан байсан...Бид нарыг хэргийн газар үзлэг хийж байх хооронд гэмтлийн эмнэлэг дээр дээрх 2 автомашины жолоочийг бүсийн байцаагч нар драгейр багажаар үлээлгэж шалгасан байсан. Үзлэгээ хийж дуусаад гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд Тоёота Приус маркийн машины жолооч Б.Б нь гэмтлийн эмнэлэг дээр байхгүй алга болчихсон байсан. Харин нөгөө машины жолооч нь гэмтлийн эмнэлэг дээр байж байсан...гэх мэдүүлэг/2 х, х-40-42, 120-122/,

- гэрч Ш.А-ийн:...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн нутаг Рашаант өртөөний гармын баруун талын замд гарсан зам тээврийн ослын А цэгийг жижүүрийн бүрэлдэхүүн цагдаагийн хошууч Ч.Г, криминалистикийн шинжээч цагдаагийн ахмад Б.Б нарын хамт хэргийн газар дээр ослоос үүдсэн ул мөрийг үндэслэн, бүрэлдэхүүнээрээ осол хэргийн газрыг шалгах явцад 2 автомашины мөргөлдсөн гэх цэгийг 1 тоогоор тэмдэглэж авсан. /2х, х-161/,

- гэрч Г.У-ын:..2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, шөнө цагийг нь сайн санахгүй байна. ЗЦГ-ын ерөнхий жижүүрийн үүрэг өгсний дагуу гэмтлийн эмнэлэг очиж Партизаны замд осолд орсон гэх 2 жолоочийг драгер багажаар үлээлгэж шалгасан тэгтэл эхний үлээлгэсэн жолооч нь 0.00%- тай гарсан харин дараагийн жолоочийг үлээлгэж шалгахад 1.33%-ийн согтолттой гэж гарсан. Тэгэнгүүт би жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл бөглөөд ЗЦГ- ын Ерөнхий жижүүрт хүлээлгэж өгсөн. Харин дараа нь тэр согтуу жолооч гэмтлийн эмнэлэг дээрээс алга болсон учир тэр хүний гэрийн хаягаар очиж олж ирсэн. Би согтуурал шалгасан тэмдэглэл дээр Батгэрэлийн согтуурлын зэргийг 1,33 гэсэн тоог тухайн үед тодруулах гэж 1 удаа дээрээс нь давхарлан бичсэн тэрнээс биш тэр тоон дээр ямар нэгэн засвар хийгээгүй, Б-ийн согтуурал шалгасан тэмдэглэлийг өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан байгаа...гэх мэдүүлэг /2х, х-43-45/,

- гэрч В.Б-гийн:...2018.01.07-ний орой 22 цагийн үед хамт ажиллапаг дэслэгч Ууганбаярын хамт гэмтлийн эмнэлэг дээр очиж осолд холбогдсон жолооч гэх 2 хүнийг драггер багажаар үлээлгэж шалгасан. Шалгахад нэг жолооч нь 0.00% буюу эрүүл, харин нөгөө жолоочийг драггер багажаар шалгахад согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.33% байсан.../2х, х-167-169/,

- шүүгдэгч Б.Б-ийн:...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 00 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн **** УНЦ улсын дугаартай автомашинаа жолоодоод Ар гүнтийн зуслангаас 61-н гарам орохоор явж байсан...Тэр машинтай зөрж өнгөрлөө гэж бодтол тас няс гээд нөгөө машинтайгаа мөргөлдөж замын баруун гар тал руу цас руу машиныхаа урд хэсгээр тонгойж зогссон...Энэ үед нөгөө машины жолооч түргэнд дуудлага өгсөн байсан. Удалгүй түргэний машин ирж би болон миний машинд сууж явсан М-н хамт хот руу гэмтлийн эмнэлэг явсан. Би эсрэг урсгалынхаа машинтай мөргөлдөхөөсөө өмнө замынхаа баруун гар талыг барьж явсан. Эсрэг урсгалын машины гэрлийг анх 50 орчим метрийн зайнаас харсан. Би эхлээд холын гэрлээ асааж явж байснаа машинтай зөрөх үедээ гэрлээ ойрынх болгож шилжүүлсэн...Миний явж байсан замд машины хөдөлгөөн байхгүй гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг гэж байхгүй, гадаа цас орж байсан учир үзэгдэх орчих муу, миний явж байсан урсгалд хальтиргаа байгаагүй, харин эсрэг урсгалын замын баруун зах хэсгээр цастай байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед машин жолоодож явсан...Би гүнтийн зусланд зуслангийн байрны манаач хийж байсан, манааныхаа байранд ганцаараа 0.5гр Соёрхол архинаас 200гр уусан, мөн 0.5гр боргио пиво уусан байсан.../1х, х-171-173/...гэмтлийн эмнэлэг дээр цагдаагийн хүмүүс согтуурал шалгадаг багажаар үлээлгэсэн нь үнэн...тухайн үед тэнд байсан цагдаагийн хүмүүс хоорондоо 1.33 хувь гарсан байна гэж ярилцаж байсан. Драгераар шалгуулсны дараа гэр рүүгээ харьсан нь үнэн, намайг гэртээ байж байхад миний араас цагдаа нар  ирж тэндээс замын цагдаа руу явсан. Дараад нь замын цагдаагаас гэмтлийн эмнэлэг орж миний цусыг авсан. Би осолд орохоос өмнө 3-4 цагийн хооронд Гүнтийн зуслан дээр ганцаараа 200 гр-н Соёрхол нэртэй архи уусан байсан...тухай мэдүүлэг /2х, х-46-47/зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн,шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.

Тус хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүхээс урьд 2 удаа прокурорт буцаасан байх бөгөөд энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг нэмж бүрэн хийсэн, мөрдөн шалгах ажиллагааг дахин нэмж хийлгэх үндэслэлгүй гэж үзнэ.

Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/, 8.2 дахь заалтуудыг зөрчсөн болохыг тусгай мэдлэгийн техникийн шинжээч нар удаа дараа тогтоосноос гадна тухайн тусгай мэдлэгийн асуудлын хүрээнд зөрүүтэй, эргэлзээтэй байдал байхгүй, тухайн мөргөлдсөн 2 тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн шалтгаан, мөн Hyandai Pulsar маркийн автомашины зүүн талын 2 хаалга чихэгдсэн байгаа нь Toyota Prius маркийнавтомашин урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлд хамаарах болон зам тээврийн осол, хэргийн газарт дахин үзлэг хийх шаардлагагүйталаар шинжээч техникийн шинжээч И.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн. 

Б.Б нь 2019.01.07-ны өдөр согтууруулах ундаа буюу 200 гр архи, 0.5 гр пиво уусан байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байхаас гадна автотээврийн осол гарсны дараа Б.Б-ийн согтуурлыг зориулалтын багаж буюу драйгерээр шалгахад 1.33 гарсан, түүнчлэн драйгер шалгасан баримт хууль ёсны болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус давхар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй. 

Мөн Б.Б нь2019.01.07-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн эрх бүхий албан тушаалтан драйгер багажаар шалгаж, хариуг үзүүлэн улмаар гэмтлийн эмнэлэг дээрээ байж байхыг сануулсаар байтал тэрээр зайлсхийж зугтсан, түүнийг 2019.01.08-ний өдрийн 06 цаг 15 минутын орчим олсон  буюу түүний биеэс шинжилгээнд зориулж дээж авсан /1х, х-19/,шүүгдэгч нь автотээврийн осол болсон 2019.01.07-ны өдрийн 19 цагийн үеэс 3-4 цагийн өмнө 200 гр архи, 0.5 гр пиво уусан гэх /2х, х-46-47/ тул шүүгдэгч 2019.01.07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх цаг үеэс хойш нийт 15-16 цаг орчмын дараа түүний биеэс авсан дээжинд “спиртийн агууламж” илрээгүй байх ньшүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэж үзэх үндэслэл, баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Хэрэглэсэн согтууруулах ундаа нь тухайн хүний биеэс исэлдэн ангижрах үйл явцын талаар тусгай мэдлэгийн шинжээч:...Спиртийн төрлийн зүйлийг хэрэглэсэн тохиолдолд тухайн хүний бие махбодийн онцлог шинж чанар, уусан архины хэмжээ, хэрэглэсэн хоол хүнс зэргээс шалтгаалж харилцан адилгүй хугацаанд бие махбодид шимэгдэн исэлдэн ангижрах үйл явц ялгаралын процесс явагддаг. Ер нь бол өлөн үед спиртийн зүйл хэрэглэсэн тохиолдолд дунджаар 30 минутаас 2 цагийн хугацаанд цусанд дээд хэмжээнд хүрдэг, харин хоол идсэн үед дунджаар 1-3 цагийн хооронд цусанд дээд хэмжээнд хүрдэг, цусанд дээд хэмжээнд хүрсэний дараа исэлдэн ангижрах буюу задралын процесс явагдаж биеэс ялгарах үйл явц явагддаг. Энэ ялгарал нь амьсгалаар болон шээсээр гадагшилна /2х, х-163-164/...Тухайн хүний бие болон эрүүл мэндийн шалтгаануудаас хамааран харилцан адилгүй байдаг...Спиртыг шимэгдүүлэх ямар нэгэн арга хэрэглэсэн бол илрэхгүй байх боломжтой...Согтууруулах ундааны хэрэглэсний дараа дусал хийлгэх, их хэмжээний шингэн зүйл уух,алое хэрэглэх зэргээр шээс болгон гадагшлуулж байгаа тохиолдолд илрэхгүй байх боломжтой...Спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн тохиолдолд амнаас архи үнэртэх, нүүр улайх, орон зай цаг хугацааны баримжаа алдах гэх мэт шинж байдал илэрдэг. Маш бага хэрэглэсэн тохиолдолд 6-7 цагийн хооронд бүрэн шимэгдэх боломжтойтухай /шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг өгсөн, тус тусгай мэдлэгийн хүрээнд өгсөн мэдүүлэгт эргэлзэх, таамаглан үгүйсгэх боломжгүй.

 МөнМонгол Улсын хэмжээнд нэгдсэн журмаархэрэглэж байгаа жолоочийн согтуурал шалгах драйгер багажийг стандарт бус, зориулалтын бус гэж үзэх үндэслэл, баримтгүй байхаас гадна тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй шинж илэрсэн буюу согтууруулах ундааны зүйл үнэртэх,согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн бол согтуурлыг шалгах зориулалтын багаж буюу драгерээр шалган тогтоохыгЭрүүлмэнд, спортынсайд, Хуульзүйнсайдын 2016 оны А/138,А/131дугаархамтарсантушаалаар баталсанЖолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дахь хэсгийн 2.2-т тодорхой заасан,мөн 2.4-т: согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлэхээр заасан  байх тул Б.Б-ийн согтуурлыг драгерээр шалган тогтоосныг хууль ёсны гэж үзнэ.

Харин тус журмын 2.2, 2.4-т зааснаас бусад тохиолдолдсогтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тухайн журмын 1.6-д зааснаар цусан дахь агууламжаар тогтоохыг  ялгаа заагтай журамласан гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох, автоослын газрын үзлэгийг дахин хийлгүүлэхээр тус хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлт”-ийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хөдөлгөөнийаюулгүйбайдлынтухайхууль, түүнднийцүүлэнгаргасанзахиргааныхэмхэмжээнийактыгзөрчсөний улмаасхүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б тус гэмт хэргийн улмаас учирсан нийт хохиролд 7.338.271 төгрөг /1х,х-41-43, 80-81/ нэхэмжилсэн ба шүүгдэгчээс нийт 8.000.000 төгрөг авсан болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн,  иргэний нэхэмжлэгч С.Б тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын эмчилгээнд 185.384 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 2.581.000 төгрөг, шатахууны зардалд 69.000 төгрөг, журмын хашаа болон ачилтын төлбөрт 530.000 төгрөг нийт 3.365.384 төгрөг нэхэмжилсэн /1х, х-96-100, 144-146/ байх ба шүүгдэгчээс нийт 3.365.000 төгрөг авсан, гомдол саналгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн хувьд хохирогчийн төлөөлөгч Ж.Б,  иргэний нэхэмжлэгч С.Б нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.

Иргэний нэхэмжлэгч Ж.Б тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын эмчилгээнд хамаарах нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шийдвэрлэх боломжгүй, харин хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар хорих ялаар шийтгүүлсэн байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлын зохицуулалт 2015 оны Эрүүгийн хуулиар  хасагдсан, мөн хуулийн ерөнхийн ангийн 6.1  дүгээр зүйлийн 4-т зааснаар“хуулиар тогтоосон хязгаарлалт”-ад хамаарахгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулахгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн ар гэр, амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байгааг шалгасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлэгэх талаарх прокурорын саналын хүрээнд эрх хасаж, хорих ял оногдуулав.

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 1061100 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнднийцүүлэнгаргасанзахиргааныхэмхэмжээнийактыгзөрчсөний улмаасхүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар  шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

4. Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Уг хэрэгт хураагдсан шүүгдэгчийн В1061100 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б-ийн цагданхорьж, түүнийэдлэхялыг2019 оны08 дугаар сарын05-ны өдрөөсэхлэнтооцсугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР